- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН ХҮНИЙ ЭРХ,ЭРХ ЧӨЛӨӨ,АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СТАНДАРТ БИЙ БОЛГОЖ МӨРДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 265 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ЧИГЛЭЛЭЭР СТАНДАРТ БИЙ БОЛГОЖ МӨРДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хариуцаж, хэрэгжүүлэх байгууллага
|
Хугацаа
(оноор)
|
|
1. Төрийн үйлчилгээний төрлүүдээр стандарт бий болгох
|
||
1.1
|
Төрийн үйлчилгээний чанар, шуурхай байдлын багц стандарт боловсруулах:
-үл хөдлөх хөрөнгийн бүртгэл;
-иргэний бүртгэл мэдээлэл;
-нийгмийн даатгал;
-гааль;
-газрын алба;
-татварын үйлчилгээ;
-нийгмийн халамж, үйлчилгээ;
-хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд үзүүлэх үйлчилгээ
|
Холбогдох яам, Засгийн газрын агентлаг,
ТАЗ
|
2008-2010
|
1.2
|
Зарим төрийн захиргааны төв байгууллагад стандартчилал, техникийн зохицуулалт хариуцсан нэгж бий болгох асуудлыг судлах
|
Сайд нар
|
2008
|
|
2. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх салбарт үндэсний
стандартыг олон улсын жишигт хүргэх
|
||
2.1
|
Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр
|
|
|
2.1.1
|
Хүнд металл, пестицид, хоруу чанар, микробиологийн болон цацрагийн хэмжээ, тэдгээрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг тусгасан стандарт шинээр боловсруулах, шинэчлэх
|
ХХААЯ, УМХГ, СХЗТ,
холбогдох бусад байгууллагууд
|
2008-2010
|
2.2
|
Орон сууц, дэд бүтцийн чиглэлээр
|
|
|
2.2.1
|
Зам, гүүр, барилгын материалын эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг тусгасан стандарт шинээр боловсруулах, шинэчлэх
|
БХБЯ, ЗТАЖЯ, СХЗТ
|
2008-2010
|
2.2.2
|
Төмөр замын болон авто тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандартыг боловсруулах
|
ЗТАЖЯ, СХЗТ, холбогдох байгууллагууд
|
2008-2010
|
2.3
|
Байгаль орчны чиглэлээр
|
|
|
2.3.1
|
Экологийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай агаар, ус, хөрсний эрүүл ахуйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ болон шинжилгээний аргын стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх
|
БОЯ, СХЗТ, холбогдох байгууллагууд
|
2008-2010
|
2.3.2
|
Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, хаягдлын стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх
|
-
|
-
|
2.3.3
|
Байгаль орчны салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах
|
-
|
-
|
2.4
|
Эрчим хүчний чиглэлээр
|
|
|
2.4.1
|
Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний стандарт, норматив боловсруулах, батлуулах
|
ТЭХЯ, СХЗТ, холбогдох байгууллагууд
|
2008-2010
|
2.5
|
Экспортын баримжаатай үйлдвэрлэлийн чиглэлээр
|
|
|
2.5.1
|
Ноос, ноолуур, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ, шинжилгээний аргын стандартыг шинээр боловсруулах, шинэчлэн тогтоох
|
ҮХЯ, СХЗТ
|
2008-2010
|
2.6
|
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр
|
|
|
2.6.1
|
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм нормативыг тусгасан түгээмэл багц, иж бүрэн стандартыг боловсруулж батлуулах
|
НХХЯ, салбарын яамд
|
2008-2010
|
2.7
|
Чанар, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр
|
|
|
2.7.1
|
Стандартын мэдээлэл, лавлагааны төвийн байрны нөхцөлийг сайжруулах, өргөтгөх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
|
СХЗТ
|
2008-2010
|
2.7.2
|
Стандарт, техникийн зохицуулалтын мэдээллийг onlinе-аар хүргэх, "нэг цонх"-ны үйлчилгээнд шилжүүлэх, холбогдох боловсон хүчнийг бэлтгэх
|
СХЗТ
|
2008-2009
|
---оОо---
Текст томруулах
A
A
A