A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ,ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2002-2010)-ИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХ ГУРАВ ДАХЬ ШАТ (2008-2009)-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Бүлэг: 1979
                                                                                             Монгол Улсын  Засгийн газрын 2008 оны 284 дүгээр
                                                                                           тогтоолын хавсралт
 
 
    ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2002-2010)-ИЙН ЗОРИЛТЫГ
   ХАНГАХ ГУРАВ ДАХЬ ШАТ (2008-2009)-НЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
 
 
 
¹
Бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааны төрөл
Хугацаа
Хариуцах, хамтран хэрэгжүүлэх, дэмжих байгууллага
 
Бүрэлдэхүүн хэсэг I. Хүүхдэд ээлтэй эрх зүйн шинэтгэл
 
Зорилт 1. Хүүхдийг дээдлэх зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох
 
1
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний Нэмэлт Протоколууд  болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний зарчимд нийцүүлэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх замаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой санал боловсруулах
2008-2009
ХТҮГ, ТББ, ОУБ
 
2
Гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэшсэн шүүгч, дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж санал боловсруулах
2009
ХТҮГ, ХЗДХЯ, ХЭҮК,
 
3
Үндэсний бодлого, хөтөлбөрүүд тэдгээрийн хэрэгжилтэд нэгдсэн дүн шинжилгээ хийх замаар хүүхдийн эрх ашгийг хүндэтгэсэн цогц бодлого боловсруулахад баримтлах чиглэл, зарчмыг  тодорхойлох
 
2009
НХХЯ, ХТҮЗ, ХТҮГ, ТББ, ОУБ
 
4
Хүүхдийг дотоод, гадаадын иргэнд үрчлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх
2008-2009
НХХЯ, ХЗДХЯ, ХТҮЗ
 
 
5
Хүүхдийн хамгаалагдах эрхийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан тогтоох
 
2008-2009
НХХЯ, ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ
 
 
 6
Цэргийн сургуульд суралцаж байгаа 18 нас хүрээгүй хүүхдүүдэд зориулан дотуур байр, сургалтын орчны талаар тусгай дүрэм боловсруулж, мөрдүүлэх
 
2008-2009
БХЯ,ХТҮГ, ОУБ
 
 
Зорилт 2. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянана
1
Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр       (2002-2010)-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, олон нийтэд тайлагнах
 
2009
ХТҮГ, яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ, ТББ,
 
2
Үндэсний хөгжлийн цогц бодлогод суурилсан Хүүхдийн хөгжил, хамгааллыг хангах урт хугацаа (2010-2015-2021)-ны үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах
 
 
2009
ХТҮГ, ХТҮЗ, холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
3
Төрийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай уялдуулж хүүхдийн мэдээллийн нэгдсэн санг байгуулах асуудлыг шийдвэрлэх
2008-2009
ХТҮГ, холбогдох яам, ХТҮЗ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ҮСХ, ОУБ
 
4
Хүүхдийн эрхийн конвенц, түүний нэмэлт протоколуудын тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны хуралд хэлэлцүүлэхэд бэлтгэх,  арга хэмжээ авч ажиллах
 
2009
ХТҮГ, ХТҮЗ, холбогдох яам, ТББ, ОУБ
5
Цагаачлалд оролцож байгаа хүүхдийн нөхцөл байдлыг улс, бүсийн түвшинд судлах, энэ талаар баримтлах  чиглэл боловсруулах
 
2008-2009
ХТҮГ,  ГХЯ, ХЗДХЯ, ОУБ
 
 Бүрэлдэхүүн хэсэг П. Хүүхдийн амьдралын эрүүл, аюулгүй орчин
 
Зорилт 3. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зохистой
 бүтэц, тогтолцоо бүрдүүлнэ
 1
Хүүхдийн анагаахын хүрээнд хүний нөөцийн асуудлыг судалж хэтийн чиглэлийг боловсруулах
 
2008-2009
ЭМЯ, БСШУЯ, ОУБ
 2
Эрүүл мэндийн чиглэлийн  сургуулиудын хүүхдийн анагаах болон хүүхдийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж шинэчлэх
 
2009
ЭМЯ, БСШУЯ, ОУБ
 
Зорилт 4. Хүүхэд, өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
 
1
Мянганы Хөгжлийн Зорилт 4–ийн  хүрээнд  "Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг хангах стратеги"-ийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
2008-2009
ЭМЯ, НХХЯ, СЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ
 
2
Тав хүртэл насны хүүхдийн амбулаторийн эмчилгээний эмийн зардлыг      Эрүүл мэндийн даатгалаас олгох  механизмыг судалж боловсруулах
2009-2010
ЭМЯ, НХХЯ, НДЕГ
 
3
Өсвөр үеийнхэнд  ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн хэрэгжүүлэх
2008-2009
ЭМЯ,  ТББ, ОУБ
 
4
Эцэг эхийн хараа хяналтааас гадна байгаа болон засаг захиргааны бүртгэлгүй хүүхдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах
2008-2009
ЭМЯ, НХХЯ, ОУБ, ХТҮГ, ТББ
 
5
Ерөнхий боловсролын сургуулиудыг эмч, эрүүл мэндийн ажилтнаар хангаж,  үйл ажиллагааг нь удирдамж арга зүйгээр дэмжиж ажиллах
2008-2009
БСШУЯ, ЭМЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
6
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгаа явуулах 
2009
ЭМЯ, БСШУЯ, НХХЯ, ХТҮЗ
 
Зорилт 5. Хүүхэд, өсвөр үеийнхний зохистой хооллолтыг дэмжиж, аюулгүй
хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ
 
1
Цэцэрлэг, яслийн хүүхдийн хоолны стандартыг хэрэгжүүлэхэд эцэг  эхийн оролцоог нэмэгдүүлэх
 
 
2008-2009
БСШУЯ, УМХГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
2
Эх, хүүхдийг хоол, тэжээлийн дутагдлаас сэргийлэхтэй холбогдуулан өрхийн хүнсний үйлдвэрлэлийг дэмжих
2008-2009
ХХААЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ
 
3
Нялхас, бага насны хүүхдийн  хоол, тэжээлийн талаар баримтлах  стратегийг боловсруулан хэрэгжилтийг хангах
2008-2009
ЭМЯ, НХХЯ, ХХААЯ УМХГ, ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
4
Өсвөр насны хүүхдийн зохистой хооллолтын талаар зөвлөмж боловсруулж, сурталчлах
2008-2009
ЭМЯ, БСШУЯ, ТББ
 
Зорилт 6. Хүүхэд, өсвөр үеийнхэн эсэн мэнд амьдрах, хөгжих орчин, нөхцөл бүрдүүлнэ
 
1
Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, орчны бохирдлоос сэргийлэх талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, сурталчилгааг өргөжүүлэх
 
2008-2009
БОЯ, БСШУЯ, ЭМЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ
 
2
Хүүхэд, өсвөр үеийнхнийг ахуйн болон зам, тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр нийгмийн түншлэлийг хөгжүүлэх
 
2008-2009
ЦЕГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, БСШУЯ, ЭМЯ, ТББ
 
3
Хүүхдийн байгууллагуудын стандартыг хүүхдийн эрхэд тулгуурлан шинэчлэх үйл ажиллагааг дэмжих
 
2008-2009
УМХГ, БСШУЯ, ЭМЯ, БХБЯ, СХЗТ, ХТҮГ, ТББ
 
Зорилт 7. Хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлнэ
 
1
Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл аж төрөх зан үйлийн талаар суурь судалгаа хийх
2008-2009
ЭМЯ, ХТҮГ, БСШУЯ, ТББ
 
2
Хүүхэд,  өсвөр үеийнхний дунд  тохиолдож байгаа осол гэмтлийн талаар нэгдсэн судалгаа хийж, зөвлөмж  боловсруулах
2008-2009
 
ЭМЯ, ОУБ
 
3
Өсвөр үеийнхнийг  хорт зуршилд донтох болон бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ–оос сэргийлэх  чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сургалт,  сурталчилгааг  өргөжүүлэх
2008-2009
ЭМЯ, БСШУЯ, НХХЯ, ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, МҮОН-ийн радио, телевиз
 
4
Шаардлагагүй тарилгаас татгалзах зан үйлийг хэвшүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх
2008-2009
ЭМЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
5
Шинээр  болон дахин сэргэж  гарах  халдварт өвчинтэй холбоотой эрүүл ахуй, ариун цэврийн зан үйлийг хэвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг өргөжүүлэх
2008-2009
ЭМЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ

 
Бүрэлдэхүүн хэсэг Ш. Хүүхдийн чанартай боловсрол, төлөвшил
 
Зорилт 8. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж, сургалтын
 агуулга, арга, хэлбэрийг боловсронгуй болгоно
 
1
Хөдөөгийн баг, сум, төв, суурин газрын захын хороололд сургуулийн өмнөх боловсролын олон талт үйлчилгээг өргөжүүлэх
2008-2009
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
2
Ерөнхий боловсролын сургуулийн 6 настай сурагчдад сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог дэмжих идэвх санаачилгыг өрнүүлэх
 
2008-2009
БСШУЯ, ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ
 
Зорилт 9. Суурь боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, хүүхдийг сурч
          боловсрох тэгш боломжоор хангах, тэдэнд амьдрах арга ухаан, мэргэжлийн
       чиг баримжаа олгох ажлыг өргөжүүлнэ
 
1
Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд хүүхдийн эрхэд суурилсан эрхийг нь хангасан ойлголт, хандлагыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх
2008-2009
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ХТҮГ, ТББ
 
2
Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчдын үнэлгээний тогтолцоог (багшийн ажлын болон  сурагчийн мэдлэгийн үнэлгээ) олон улсын түвшинд хүргэх ажлыг эрчимжүүлэх
2008-2009
БСШУЯ, ХТҮГ, ОУБ,ТББ
 
3
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Үдийн цай, хоол"-ны хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулах, цай, хоолны чанар, хангамж, хадгалалт зэрэгт олон нийтийн хяналтыг өргөжүүлэх
2008-2009
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ
 
4
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дохионы хэл, брайлын  стандартуудыг боловсруулан  хэрэгжүүлж биелэлтэд нь хяналт тавих
2008-2009
БСШУЯ, ТББ, ОУБ

 
 
Зорилт 10. Сургууль, хичээлээс гадуурхи сургалт, чөлөөт цагийг өнгөрүүлэх нөхцөлийг сайжруулж,
       хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих таатай орчин бүрдүүлнэ
 
1
Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн төв, биеийн тамир, спортын танхим, талбай, соёлын төв болон ордон байгуулах, засварлах, ашиглахад хөрөнгө оруулалтын олон талт эх үүсвэр бий болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2008-2009
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ХТҮГ, СЯ,ТББ, ОУБ
 
2
Олон нийтийн болон хүүхдийн үүсгэл санаачилгын байгууллагуудын  оролцоог нэмэгдүүлэх арга зүйг боловсруулах
 
2008-2009
ХТҮЗ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
3
Гэр бүл, хүүхдэд зориулсан амралт, сувиллын үйлчилгээг өргөжүүлэх, стандартад нийцсэн амралт, зуслангийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах
2008-2009
Аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ХТҮГ, ОУБ
 
4
Сум, сургуулийн номын сангийн фондыг нэмэгдүүлэх, үйлчилгээний нэр төрлийг олшруулж, хүртээмжийг сайжруулах
2008-2009
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
5
Ерөнхий боловсролын сургуулийн эрх зүйн хичээлийн хөтөлбөрийн агуулга, үр  дүнгийн байдлыг үнэлж санал боловсруулах
2009
БСШУЯ, ХЗДХЯ, ХТҮЗ,ТББ, ОУБ
 
Бүрэлдэхүүн хэсэг IY. Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгаалал
 
Зорилт 11. Гэр бүлийн таатай орчин бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх
       замаар хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулна
 
1
Сум, хороо, багийн "Өрхийн амьжиргааг дэмжих зөвлөл"-ийн гишүүдийг "Өрхийг чадваржуулах стратеги"-ийн чадавхи бэхжүүлэх сургалтад хамруулах ажлыг бүсчлэн зохион байгуулах
2008-2009
НХХЯ, БХҮХАА, Бүсийн зөвлөлийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, ХТҮГ, ТББ, ОУБ
 
2
Хүүхдэд үзүүлж байгаа асрамж халамж, хамгааллын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах
2008-2009
НХХЯ, ХТҮГ,
аймаг, нийслэлийн Засаг дарга,
ТББ, ОУБ
 
3
Гэр бүл, нийгэм, хамт олонд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, уг үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
2008-2009
НХХЯ,ХТҮГ,ТББ аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ
 
4
Хүүхдийн ядуурал, ялгаатай байдлыг арилгах, түүнээс сэргийлэх арга хэмжээг үндэсний болон салбарын бодлогын баримт бичгүүдэд тусгах
2008-2009
НХХЯ,ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
5
Хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх  байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх туршилтын сургалтын хөтөлбөр боловсруулах
2008-2009
НХХЯ, ХТҮЗ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ ТББ
 
Зорилт 12. Хүүхдийг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг
          үйлдсэн болон түүнд холбогдсон насанд хүрээгүй хүний эрхийг хамгаалах үйл
        ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ
 
1
Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал эрхэлсэн нэгжийн ажилтнуудыг  чадавхижуулах
 
2008-2009
ХДЗХЯ, ЦЕГ, ХТҮГ, ОУБ
 
2
Насанд хүрээгүй хүний эрхийг хүндэтгэх асуудлаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, орон нутгийн сургагчдыг давтан бэлтгэх сургалтыг үргэлжлүүлж, үнэлгээ өгөх
2008-2009
ХЗДХЯ, НХХЯ, ХТҮГ, ТББ, ОУБ
 
3
Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийг холбогдох байгууллагад мэдээлдэг бүх тогтолцоог бий болгоход чиглэсэн сургалт, сурталчилгаа зохион байгуулах
2008-2009
ХТҮГ, ТББ,
Яамд, ҮСХ, ОУБ
 
4
Хууль зөрчсөн аливаа үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах чиглэл, аргачлал боловсруулж хэрэгжүүлэх
 
2008-2009
ХЗДХЯ, ЦЕГ, ХТҮГ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга , ОУБ
 
5
"Хүн байхын учир" аяныг үргэлжлүүлж, энэ хүрээнд гэр бүл, хүүхдэд зориулсан эрх зүйн сургалт, мэдээллийг өргөжүүлэх
2008-2009
Аймаг, нийслэлийн Засаг дарга, ЦЕГ, ХТҮГ,ТББ, ОУБ
 
Зорилт 13. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахад чиглэсэн
ажлыг эрчимтэй зохион байгуулна
 
1
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд нийслэлийн анхан шатны засаг захиргааны байгууллагын зүгээс үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох (боловсрол, эрүүл мэнд)
2008-2009
НХХЯ,ХТҮГ
аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ
 
2
Бага болон өсвөр насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оруулж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлох
2008-2009
ЦЕГ, НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
3
Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүнг холбогдох байгууллагад мэдээлэх
2008-2009
ХТҮГ, БТСУХ, аймаг, нийслэлийн Засаг дарга, Баяр наадмын комисс, ТББ, ОУБ

 
 
Зорилт 14. Хүүхдийг байгалийн гамшиг, ган, зуд, үер ус, гал түймэр, халдварт өвчний
 тархалтаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлнэ
 
1
Онцгой байдлын үед хүүхэд, өсвөр үеийг сэрэмжлэн хамгаалах стратеги боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх
 
2008-2009
ХТҮГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
2
Онцгой байдлын үед хүүхэд, өсвөр үеийг хамгаалах, аврах чиглэлээр холбогдох ажилтнуудыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
 
2008-2009
ОБЕГ, ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
Бүрэлдэхүүн хэсэг Y. Хүүхэд, өсвөр үеийнхний оролцоо, мэдээллийн хүртээмж
 
Зорилт 15. Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон нийтийн хамтын үйл ажиллагааг хөгжүүлнэ
 
1
Хүүхдийн оролцооны тухай нийгмийн ойлголтыг гүнзгийрүүлэн эерэг хандлагыг бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлэх
2008-2009
ХТҮГ, ТББ, ОУБ
 
2
Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, сурагчдын зөвлөл, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангахад  техник арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
 
2008-2009
ХӨУБ, ХТҮГ, ТББ, ОУБ, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
Зорилт. 16. Хүүхэд, өсвөр үеийнхний эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ
 
1
Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх чиглэлээр олон нийтэд зориулан сургалт, сурталчилгаа явуулах
2008-2009
ХТҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
2
Хүүхэд, ялангуяа алслагдсан бүс нутгийн хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэх боломж, нөхцөлөөр хангах
2008-2009
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ХТҮГ, ТББ, ОУБ, БХҮХ
 
Зорилт 17. Хүүхэд, өсвөр үеийнхэн мэдээллийг эрж хайх, сонгох, боловсруулах, ашиглах, түгээх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төр, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлнэ
 1
Мэдээлэл ялангуяа цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс сэргийлэх, хүүхдийг хамгаалах сурталчилгааг өргөжүүлэх
2008-2009
ХТҮГ, УМХГ, ТББ, ОУБ
 2
Хүүхдийн болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
2008-2009
БСШУЯ, ХТҮЗ, ТББ

 
 
Бүрэлдэхүүн хэсэг YI. Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний чадавхи бүрдүүлэлт
 
Зорилт 18. Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний чадавхийг нийгмийн шаардлагад
 нийцүүлэн сайжруулна
1
Хүүхдийн төлөө байгууллагыг чадавхижуулах хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх
2008-2009
ХТҮГ, ХТҮЗ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
2
Хүүхдийн эрхийг хамгаалах үе шаттай сургалтыг бүх шатны Засаг дарга нарт зориулан зохион байгуулах
2008-2009
ХТҮГ, ЗГХЭГ, ТББ, ОУБ
 
3
Салбарын бодлого, төлөвлөлт нь хүүхдэд мэдрэмжтэй байх шаардлагыг хангаж байх арга зүйн сургалт зохион байгуулах
2008-2009
ХТҮГ, ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ, ОУБ
 
4
Ажил олгогч бүхэн өөрсдийн ажилтнуудын хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг тогтмол хугацаанд хэлэлцдэг байхад чиглэсэн нөлөөллийн ажиллагаа явуулах
2008-2009
ТББ, ХТҮГ, БСШУЯ, аймаг, нийслэлийн  Засаг дарга
5
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх болон эдгээр хүүхэдтэй ажилладаг багш нарыг чадваржуулах сургалт зохион байгуулах
2008-2009
НХХЯ,БСШУЯ,
ХТҮГ,ТББ, ОУБ
 
                                                                                                           
 
                                                                                                         ---оОо---