- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 288 дугаар
тогтоолын хавсралт
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзэхэд өнөөгийн байдлаар ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд нийт 219 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Монголын үйлдвэрлэлийн хоршоодын төв холбооноос 2007 онд хийсэн судалгаанаас үзэхэд ахуйн үйлчилгээний салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж байна. Албан ёсны статистик мэдээ болон албан бус мэдээлэл зөрүүтэй байгаа нь энэхүү салбарын үйл ажиллагааны 98 хувь нь албан бус хэвшилд хамрагдаж байгаатай холбоотой юм. Сүүлийн жилүүдэд ахуйн үйлчилгээний нэр төрлийн тоо олширч, нийгэм, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байна.
2. Салбарын хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг сайжруулах, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний чадавхи, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3. Хөтөлбөрийн зорилго нь Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд ахуй үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх замаар хүний хөгжлийг дэмжих, үйлчилгээний хүртээмж, соёлыг дээшлүүлэхэд оршино.
4. Энэхүү зорилгыг дараахь зорилтоор хэрэгжүүлнэ:
4.1. ахуйн үйлчилгээний онцлогийг тусгасан салбарын хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
4.2. ахуйн үйлчилгээний салбар дахь хүний хөгжлийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
4.3. ахуйн үйлчилгээг бодлогоор дэмжиж, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлэх;
4.4. үйлчилгээг олон улсын чанар, стандартын түвшинд хүргэх, салбарын хэмжээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5. Ахуйн үйлчилгээний онцлогийг тусгасан салбарын хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1. ахуйн үйлчилгээний чиглэлээрх төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
5.2. албан бус хэвшлээс албан хэвшилд шилжин орох ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэдийн санал санаачилгыг дэмжиж, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх, энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
5.3. тив, дэлхий, олон улсын хэмжээний мэргэжлийн уралдаан, тэмцээн, үзэсгэлэн яармагт оролцон өндөр амжилт үзүүлсэн ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг үнэлж, урамшуулах эрх зүйн орчин бий болгох;
5.4. төрийн өмчид шилжихээс өмнө хоршоологчдын хөрөнгөөр бий болгосон зарим барилга, байшинг Монголын үйлдвэрлэлийн хоршоодын төв холбоонд эзэмшүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;
5.5. ажлын байрны нөхцөл сайжруулах, шинээр баригдах барилгын нэгдүгээр давхрыг үйлчилгээний шаардлагад нийцүүлэн зураг, төсөв зохиох, барих санал, санаачилгыг урамшуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
5.6. ахуйн үйлчилгээний нэр төрөл бүрийн чиглэлээрх стандартыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх.
6. Ахуйн үйлчилгээний салбар дахь хүний хөгжлийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1. ажиллагсдын мэргэжлийн болон аж ахуй эрхлэх ур чадварыг тогтмол дээшлүүлэх, сургагч багш, олон улсын шүүгч, дасгалжуулагч бэлтгэх сургалтын тогтолцоог бий болгон хөгжүүлэх;
6.2. мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр нарийн мэргэжлийн ажилчин сургаж бэлтгэх, залгамж чанарыг бий болгох;
6.3. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийн нэгдсэн санд ахуйн үйлчилгээний төрлөөр дэд сан бий болгон хөгжүүлэх;
6.4. ахуйн үйлчилгээний нэр төрөл бүрээр "Мастер" цол олгох журмыг боловсронгуй болгох;
6.5. ахуйн үйлчилгээний нэр төрлийн ангиллыг боловсронгуй болгох, статистик бүртгэлийг бий болгон хөгжүүлэх.
7. Ахуйн үйлчилгээг бодлогоор дэмжиж, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
7.1. ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн үйлчилгээний чиглэлээр боловсруулсан эдийн засгийн үр ашиг бүхий төслийг шалгаруулж зээл олгоход дэмжлэг үзүүлэх;
7.2. аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд зах зээлд өрсөлдөх, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чадвар бүхий ахуйн үйлчилгээний цогцолбор байгуулах төсөл шалгаруулж, дэмжлэг үзүүлэх;
7.3. ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд зээлийн баталгаа, даатгалын сан байгуулж, хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгох, бүрдүүлэх;
7.4. салбарын үйл ажиллагаатай холбогдолтой шинэ техник, технологийн мэдээллийн сүлжээ бий болгож, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх.
8. Үйлчилгээг олон улсын чанар, стандартын түвшинд хүргэх, салбарын хэмжээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1. тив, дэлхий, бүсийн хэмжээнд хамтын ажиллагаа явуулах чиглэлээр харилцан туршлага солилцох, үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээнд оролцох;
8.2. хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулах;
8.3. салбарын хэмжээнд байгуулсан тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллах, шинээр дэд салбарт тарифын хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилт, хугацаа
9. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ өгөх, тайлагнах үүргийг ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
10. Үндэсний зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1. хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих;
10.2. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэх;
10.3. ахуйн үйлчилгээний салбарын гадаад харилцааг өргөжүүлж, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх.
11. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
11.1. улсын болон орон нутгийн төсөв;
11.2. Засгийн газрын холбогдох тусгай сангийн хөрөнгө;
11.3. олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөр;
11.4. банкны зээл, хувийн хөрөнгө оруулалт.
12. Хөтөлбөрийг 2008–2016 онд хэрэгжүүлнэ.
Тав. Үр дүн
13. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
13.1. ахуйн үйлчилгээ эрхлэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ;
13.2. ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурч, амьдралын түвшин дээшилнэ;
13.3. ахуйн үйлчилгээний чанар сайжирч, хүртээмж, нэр төрөл нэмэгдэнэ;
13.4. ажиллагсдын ур чадвар, өрсөлдөх чадвар дээшилнэ.
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
14. Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
14.1. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд дэвшүүлсэн ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого болон боловсрол, хүний хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүнгийн тайлан, түүнд хийсэн шинжилгээ;
14.2. ахуйн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, түүний үр нөлөө, мэдээ, мэдээлэл дамжуулах төвийн тоо, тэдгээрийн үр дүн, төрийн бус байгууллага, иргэдийн оролцооны өсөлт;
14.3. ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн тоо болон тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, түүний өсөлт, хөгжлийн сан, арилжааны банкнаас олгосон зээл, түүний үр дүн, гадаадын зээл, тусламжийн өсөлт, түүний үр дүн, шинээр бий болгосон ажлын байрны тоо.
---оОо---

Текст томруулах
A
A
A