A

A

A

Бүлэг: 1979
                                                                              Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 303 дугаар
                                                                              тогтоолын хавсралт
 
 
УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦНЫ
ХОРООЛОЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Нийслэлийн хэмжээнд нийт 215.7 мянган айл өрх   байгаагаас 41.4 хувь буюу 89.2 мянга нь орон сууцанд, 58.6 хувь буюу  126.5 мянга нь гэр хороололд амьдарч байна. Жилд дунджаар   30.0 мянга гаруй хүн нийслэлд шилжин ирж байгаагийн ихэнх нь гэр хороололд суурьшиж  байгаа бөгөөд Улаанбаатар хотын гэр хороолол 1990-ээд оны үед 6.5 мянган га талбайг эзэлж байсан бол одоо 14.0 мянган га болон тэлж 2.2 дахин өссөн байна.   2007 оны байдлаар гэр хорооллын айл өрхийн 89 хувь нь газраа өмчилж авсан байна.
 
Гэр хорооллын нэг өрх жилд дунджаар 5 тонн нүүрс,       4.7 м3 мод түлж байгаа нь хотын агаарыг бохирдуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх гол эх үүсвэр болж байна.
 
Гэр хорооллын зуухнаас гарсан дутуу шаталттай нүүрсний утаа, тоосжилт хүйтний улиралд гамшгийн хэмжээнд хүртлээ өсч, бохир ус, хог хаягдал нь агаар, хөрс, ургамал, гадаргын болон гүний усыг байнга бохирдуулж амьсгалын замын болон халдварт өвчин ихсэн хот, суурины ландшафт доройтсон нь гэр хороолол энэ чигээрээ өсөн тэлэх боломжгүй болж байгааг харуулж байна.
 
     Иймээс Улаанбаатар хотод орон сууцны хэрэгцээ их байгааг харгалзан амьдрах орчны нөхцөл муу, барилгажилт болон хүн амын нягтрал багатай, маш их хэмжээний зай талбай эзэлсэн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууц, хүн амын нягтрал сайтай инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүрэн хангамжтай тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.
 
Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилгах хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллыг тухайн газар нутаг дээр нь амьдарч байгаа оршин суугчид, олон нийтийн оролцоотой дахин төлөвлөж инженерийн хангамжтай орон сууцны хороолол болгон хөгжүүлэх явдал юм.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хамрах
           хүрээ, хэрэгжүүлэх үе шат
 
2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон нийтийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлж Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилган орон сууц, түүний дэд бүтцийн хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан иргэдийг эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан тохилог орон сууцаар хангах явдал юм.
 
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг тодорхойлж байна:
 

2.2.1.    Зорилт 1: хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
 
2.2.2.    Зорилт 2: хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төсөл боловсруулах;
 
2.2.3.    Зорилт 3: газар, үл хөдлөх хөрөнгө, өмчийн харилцааг зохицуулах;
 
2.2.4.    Зорилт 4: инженерийн дэд бүтцийг байгуулах;
2.2.5.    Зорилт 5: орон сууц барих;
2.2.6.    Зорилт 6: нийгмийн дэд бүтцийг байгуулах;
2.2.7.    Зорилт 7: ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
 
2.3. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн    22 гэр хорооллыг хамруулан дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ:
 
2.3.1. Баянгол дүүрэг (2 гэр хороолол): YII бичил хороолол, Гандан;
 
2.3.2. Баянзүрх дүүрэг (7 гэр хороолол): XIV хороолол,       Зүүнсэлбэ, Дарь-Эх, Улаанхуаран, Шархад, Амгалан, Улиастай;
 
2.3.3. Сонгинохайрхан дүүрэг (4 гэр хороолол):  Өнөр-II, Толгойт, Орбит, Ханын материал;
 
2.3.4. Сүхбаатар дүүрэг (3 гэр хороолол): VII хороолол, 32-ын тойрог орчмын хороолол, 3-7 буудлын хороолол;
 
2.3.5. Хан-Уул дүүрэг (2 гэр хороолол): Яармаг, Нисэх;
 
2.3.6. Чингэлтэй дүүрэг (4 гэр хороолол): Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын хороолол, Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэй орчмын замын дагуухи хороолол.
 
2.4. Хөтөлбөрийн зорилтуудыг дараахь 3 үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:
 
2.4.1. Үндсэн чиглэл 1.  Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. (Хотын төвийн хэсгийн гэр хороолол хамрагдана. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай,  худалдаа, үйлчилгээний төв бүхий өндөр нягтралтай нийтийн орон сууцны хороолол байна);
 
2.4.2. Үндсэн чиглэл 2. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон нийтийн болон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ (Төвийн болон төвийн хэсэгтэй залгаа гэр хороолол хамрагдана);
 
2.4.3. Үндсэн чиглэл 3. Бие даасан инженерийн шугам сүлжээнд холбон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ (Хотын дунд хэсгийн болон захын гэр хороолол хамрагдана. Амьдрах таатай орчин бүхий амины орон сууцны хороолол байна).
    
2.5. Хөтөлбөрийг дараахь 3 үе шатаар хэрэгжүүлнэ:
 
2.5.1. нэгдүгээр үе шат (2008-2011 он): Орон сууцны хороолол болгон хөгжүүлэх гэр хорооллын байршил, хүчин чадлыг тодорхойлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хэрэглээг тооцон, шаардлагатай хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, эхний ээлжийн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж орон сууц барьж  эхэлнэ;
 
2.5.2. хоёрдугаар үе шат (2012-2015 он): Хотын төвийн гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай, өндөр нягтрал бүхий нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана;
 
2.5.3. гуравдугаар үе шат (2016-2020 он): Хотын дунд хэсгийн гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай орчин үеийн орон сууцны хороолол, хотын захын гэр хорооллыг орон сууцны анхан шатны дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана.
 
     Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
 
3.1. Хууль, эрх зүйн  орчинг  боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах:
 
     3.1.1. хотыг дахин хөгжүүлэх чиглэлээр;
     3.1.2. үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар;
     3.1.3. дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар арчлалт хийх, шилжүүлэх талаар;
     3.1.4. үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар баталгаажсан үнэт цаасны талаар;
     3.1.5. үнэт цаасжуулах болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар.
 
     3.2. Дараахь хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах:
     3.2.1. Газрын тухай хууль;
     3.2.2. Орон сууцны тухай хууль.
 
     3.3. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл болон эзэмшилд байгаа газрыг орон сууцаар солих, худалдан авах, газрын зориулалтыг өөрчлөхтэй холбогдсон эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлан хэрэгжүүлэх.
    
     3.4. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төсөл боловсруулах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
     3.4.1. хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төслийг  холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулах (1 дүгээр хүснэгтэд заасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулсан болно. 2 дугаар хүснэгтэд заасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах болно).
 
 
 
     3.4.2. Монгол орны нөхцөлд орон сууцны хорооллыг экологид ээлтэй төлөвлөх, байгаль ландшафтыг барилгажилттай зөв хослуулан хөгжүүлэх аргачлалыг боловсруулах.
 
                                               Хүснэгт 1
 
¹
Хэсэгчилсэн ерөнхий
    төлөвлөгөө
   Баталсан шийдвэр
Зураг төслийн
 байгууллага
Үндсэн чиглэл 1. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр
1
 XIV  хороолол
(БЗД. 13,14-р хороо, Зүүн дөрвөн замаас Амгалангийн тойрог, Энхтайваны өргөн чөлөө Нарны замын хооронд)
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 5 дугаар сарын   9-ний өдрийн 84 дүгээр тогтоол
"Хот байгуулалтын хөгжлийг дэмжих төв"
ТББ
2
VII хороолол
(СБД.9,10,11-р хороо, Их тойруу 32-ын тойрог хооронд)
         
          -
 "Бадмаараг"
     ХХК
3
МҮОНРТ орчмын хороолол
(ЧД. 7,8-р хороо, МҮОНРТ-ийн зүүн талд)
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын  6-ны өдрийн 267 дугаар тогтоол
 
"Гоби травел"
     ХХК
4
Зүүнсэлбэ хороолол
(БЗД. 13-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Нарны замын хооронд)
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 9 дүгээр сарын   6-ны өдрийн 154 дүгээр тогтоол 
 
нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн
Үндсэн чиглэл 2. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон нийтийн болон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр
1
Гандан хороолол
(БГД. 16,17-р хороо, Өндөргэгээн Занабазарын гудамж, Гандантэгчилэн хийд орчим)
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 9 дүгээр сарын   6-ны өдрийн 154 дүгээр тогтоол
нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн
Үндсэн чиглэл 3. Бие даасан инженерийн шугам сүлжээнд холбон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр
1
Дамбадаржаалин хийд орчмын амины орон сууцны бичил хороолол
(СБД. 15-р хороо, Дамбадаржаалин  хийд орчим)  52 айл
 
БХБЯ, "Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн баг"
2
Баянхошууны амины орон сууцны бичил хороолол  (СХД. 10-р хороо) 
120 айл
 
                                               
                                               Хүснэгт 2
 
¹
Хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөө
Дүүрэг
Боловсруулах хугацаа
Үндсэн чиглэл 1. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр
1
Амгалан орчмын хороолол
Баянзүрх
 
 
 
2008
 
2
Улиастай орчмын хороолол
Баянзүрх
3
VII бичил хороолол
Баянгол
4
Өнөр-II хороолол
Сонгинохайрхан
5
32-ын тойрог орчмын хороолол
Сүхбаатар
6
3-7 буудал орчмын хороолол
Сүхбаатар
Чингэлтэй
7
Дэнжийн 1000 хороолол
Чингэлтэй
8
Шархад орчмын хороолол
Баянзүрх
 
 
2009
9
Толгойт орчмын хороолол
Сонгинохайрхан
10
Орбит орчмын хороолол
Сонгинохайрхан
11
Ханын материал орчмын хороолол
Сонгинохайрхан
12
Яармаг орчмын хороолол
Хан-Уул
2010
Үндсэн чиглэл 2. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон нийтийн болон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр
1
Дарь-Эх орчмын хороолол
Баянзүрх
2008
2
Улаанхуаран орчмын хороолол
Баянзүрх
2009
3
Хайлааст орчмын хороолол
Чингэлтэй
2010
Үндсэн чиглэл 3. Бие даасан инженерийн шугам сүлжээнд холбон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр
1
Дамбадаржаалин хийд орчмын хороолол
Сүхбаатар
2008
2
Нисэх орчмын хороолол
Хан-Уул
2009
3
Чингэлтэй орчмын хороолол
Чингэлтэй
2010
 
3.5. Газар, үл хөдлөх хөрөнгө, өмчийн харилцааг зохицуулах  зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.5.1. хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжих хил хязгаарт байршиж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын хэлбэрээр нарийвчлан гаргах;
 
3.5.2. хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжих хил хязгаарт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх мэдэгдэл өгөх;
 
3.5.3. газар чөлөөлөх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцөн гэрээ байгуулах;
 
3.5.4. газрын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагыг байгуулах, иргэдийн санаачилгыг дэмжин өрнүүлэх, оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
 
3.5.5. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний дагуу газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
 
3.5.6. чөлөөлөгдсөн газрыг цэвэрлэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, халдваргүйжүүлэлт хийж барилгажих талбайг бэлэн болгох;
 
3.5.7. чөлөөлөгдсөн газарт барилга байгууламж барих газрын эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар дахин хуваарилалт хийх;
 
3.5.8. чөлөөлөгдөх газрын үнэ, тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэ, өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгийн үнэлгээ тогтоож, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлүүлэх. 
 
     3.6. Инженерийн дэд бүтцийг байгуулах зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
 
     3.6.1. инженерийн хангамжийн гол шугам сүлжээг барих ажлыг төр хариуцаж, хөрөнгө оруулалтын асуудлыг ньүе шаттайгаар шийдвэрлэн орон сууц болон бусад барилга байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэх;
 
     3.6.2. хороолол доторхи салбар шугам сүлжээг төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрийн хөрөнгөөр барих;
 
     3.6.3. инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэр, шугам сүлжээнд холбох орчин үеийн дэвшилтэт технологийг өөрийн оронд нутагшуулах.
 
     3.7. Инженерийн дэд бүтцийг байгуулах зорилтыг  дараахь   3 үе шаттайгаар  хэрэгжүүлнэ:
 
     3.7.1. нэгдүгээр үе шат (2008-2011 он)
 
-Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны XIV хороолол, Чингэлтэй дүүргийн  7,8,9-р хорооны нутаг дэвсгэрт орших Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын хороолол, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
 
-Инженерийн хангамжийн шугам сүлжээг хорооллын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.
 
Инженерийн хангамжийн гол шугам сүлжээнд зарцуулах
хөрөнгө оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
 
        Хороолол
Орон сууцны тоо
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
XIV  хороолол
12000
20.3
2
VII хороолол
10000
14.9
3
МҮОНРТ орчмын хороолол
2500
7.4
          Нийт дүн
24500
42.6
 
Инженерийн хангамжийн эх үүсвэрийн хөрөнгө
оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
 
Эх үүсвэр
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
ТЭЦ-4–ийн уур усны дулааны дэд станц барих
19.0
2
Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэгч  5 дахь эх үүсвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх (ТЭЦ-5)
120.0
3
Улаанбаатар хотын 220, 110кВ-ын цахилгаан дамжуулах их тойрог шугам, дэд станцуудыг барьж өргөтгөх
90.0
4
Цэвэр усны шинэ эх үүсвэрийн судалгаа хийж, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
48.0
5
Бохир усны 25 дугаар коллекторыг барьж дуусгах
3.2
                  Нийт дүн
280.2
 
Авто тээврийн болон  явган хүний зам талбай, тохижилт, инженерийн бэлтгэл арга хэмжээнд зарцуулах хөрөнгө оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
 
Хороолол
 
Зам талбай
(м2)
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
Үерийн далан сувгийн урт (м)
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
XIV  хороолол
188500
17.6
800
0.2
2
VII хороолол
68500
4.3
1200
0.5
3
МҮОНРТ орчмын хороолол
97600
6.4
220
0.08
     Нийт дүн
354600
28.3
2220
0.78
 
3.7.2. хоёрдугаар үе шат (2012-2015 он)
 
Инженерийн хангамжийн гол шугам сүлжээнд зарцуулах
хөрөнгө оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
 
Хороолол
 
Орон сууцны тоо
 
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
VII бичил хороолол
(БГД. 10,11-р хороо, Хасбаатарын гудамжны хойд талд)
 
9100
 
18.5
2
Дарь-Эх хороолол
(БЗД. 2-р хороо)
2100
6.0
3
Дэнжийн 1000
(ЧД. 9,10,11-р хороо)
3600
14.2
           Нийт дүн
14800
38.7
 

Инженерийн хангамжийн эх үүсвэрийн хөрөнгө
оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
Эх үүсвэр
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
Туул 1 дүгээр коллекторыг барьж дуусгах
10.0
2
Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл
54.0
                 Нийт дүн
64.0
 
Авто тээврийн болон явган хүний зам талбай, тохижилт,
инженерийн бэлтгэл арга хэмжээнд зарцуулах хөрөнгө
                                                                оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
 
Хороолол
Зам талбай
(м2)
Хөрөнгө оруулалт
(тэрбум
  төгрөг)
Үерийн далан сувгийн
 урт (м)
Хөрөнгө оруулалт
(тэрбум
  төгрөг)
1
VII бичил хороолол
157750
8.5
1200
0.5
2
Дарь-Эх хороолол
71000
4.4
150
0.06
3
Дэнжийн 1000
76900
5.5
1350
0.7
      Нийт дүн
305650
18.4
2700
1.26
 
3.7.3. гуравдугаар үе шат (2016-2020 он)
 
-Энэ үе шатанд барих хорооллуудын орон сууцны тоо, инженерийн үндсэн шугам сүлжээнд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тооцож гаргана.
 
Инженерийн хангамжийн эх үүсвэрийн хөрөнгө
оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
                
                Эх үүсвэр
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
Шинээр цэвэрлэх байгууламж барих    техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
200.0
                     Нийт дүн
200.0
 
     3.8. Орон сууц барих зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
 
3.8.1. чанартай орон сууц барина. Орон сууцны чанарыг хот байгуулалт, архитектур, барилгын хийц бүтээц, аюулгүй байдал, экологи, эрүүл ахуй, оршин суугчдын эрх ашигт нийцсэн зэрэг үзүүлэлтээр тодорхойлж түүнийг орон сууц төлөвлөх, барих үйл ажиллагааны үр дүнгийн гол хэмжүүр болгох;
 
3.8.2. гэрээний үндсэн дээр хувийн эзэмшлийн газраа орон сууцаар солихоор тохиролцсон иргэдийг орон сууцны барилга баригдах хугацаанд түр сууцаар хангах асуудлыг Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК) болон барилга барьж байгаа гүйцэтгэгч компани хариуцах;
 
3.8.3. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, төсвийн ачааллыг бууруулах зорилгоор  хотын захын Өлзийт, Уяачдын хотхон, Гавжийн шанд, Туул тосгон зэрэг амины орон сууцны хорооллуудад иргэдийн орлогын хэмжээ, худалдан авах чадварт тохирсон амины орон сууц, түүний анхан шатны дэд бүтцийг өөрсдийн хөрөнгө болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг дэмжих.
 
3.9. Орон сууц барих зорилтыг дараахь 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
3.9.1. нэгдүгээр үе шат (2008-2011 он)
 
-Газраа чөлөөлсөн иргэдийн түр амьдрахад зориулж       1000 айлын нийтийн орон сууц барина.
 
Орон сууцны тоо, хөрөнгө оруулалтын
урьдчилсан тойм тооцоо
 
¹
Хороолол
Газар нутаг
(га)
Хүн амын тоо (мян.хүн)
Орон сууцны  тоо
 
Орон сууцанд шаардагдах хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
XIV  хороолол
235
36.4
12000
272.7
2
VII хороолол
210
42.5
10000
528.1
 
3
МҮОНРТ орчмын  хороолол
27
10.5
2500
130.5
    Нийт дүн
472
89.4
24500
931.3
 
     3.9.2. хоёрдугаар үе шат (2012-2015 он)
 
-Инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжтай, амьдрах таатай орчин бүхий нийтийн орон сууцыг түлхүү барина.
 
Орон сууцны тоо, хөрөнгө оруулалтын
урьдчилсан тойм тооцоо
 
 
¹
 
Хороолол
Газар нутаг
(га)
Хүн амын тоо (мян.хүн)
Орон сууцны  тоо (мян. орон сууц)
Орон сууцанд шаардагдах хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
VII бичил хороолол
93
40.0
9100
608.9
2
Дарь-Эх хороолол
61
8.6
2100
67.8
3
Дэнжийн 1000
145
14.6
3600
180.8
   Нийт дүн
299.0
63.2
14800
857.5
 
     3.9.3. гуравдугаар үе шат (2016-2020 он)
 
-Инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжтай, амьдрах таатай орчин бүхий амины орон сууцны хорооллыг түлхүү барина. Энэ үе шатанд барих хорооллын орон сууцны тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тооцож гаргана.
 
     3.10. Нийгмийн дэд бүтэц байгуулах зорилтыг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
     3.10.1. нэгдүгээр үе шат (2008-2011 он)
 
Нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын
урьдчилсан тойм тооцоо
 
 
 
 
¹
 
 
 
  Нэрс
Сургууль
Цэцэрлэг
Эмнэлэг
Бусад барилга байгууламжийн хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)
Нийт хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)
     (сурагч)
Хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)
      (хүүхэд)
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
Эмнэлэг (ор)
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
XIV хороолол
6000
7.2
3000
7.5
840
0.4
6.1
 
21.2
2
VII хороолол
8500
10.2
4250
10.6
1490
0.7
12.0
33.5
3
МҮОНРТ орчмын орон сууцны хороолол
2100
2.5
1050
2.6
370
0.2
4.4
 
9.7
  Нийт дүн
16600
19.9
8300
20.7
2700
1.3
22.5
64.4
 
3.10.2. хоёрдугаар үе шат (2012-2015 он)
 
Нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын
урьдчилсан тойм тооцоо
 
 
 
 
¹
 
 
 
  Нэрс
Сургууль
Цэцэрлэг
Эмнэлэг
Бусад барилга байгууламжийн хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
Нийт хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
      (сурагч)
Хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)
(хүүхэд)
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
Эмнэлэг (ор)
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
1
VII бичил хороолол
4000
15.8
6580
16.5
2300
1.1
10.0
43.3
2
Дарь-Эх хороолол
2970
3.6
2264
5.7
300
0.2
3.3
12.7
3
Дэнжийн 1000
2910
3.5
1455
3.6
510
0.2
4.5
11.9
Нийт дүн
9880
22.9
10299
25.8
3110
1.5
17.8
67.9
 
3.10.3. гуравдугаар үе шат (2016-2020 он)
 
-Энэ үе шатанд барих хорооллын нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тооцож гаргана.
 
3.11. "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны
   хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр"-т шаардагдах
     нийт хөрөнгө оруулалтын урьдчилсан тойм тооцоо
 
3.11.1. нэгдүгээр үе шат (2008-2011 он)
 
 
 
 
 
 
¹
 
 
 
 
 
   Хороолол
Газар нутаг
(га)
Хүн амын тоо (мян.хүн)
 
Орон сууцны  тоо
 
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
          Орон сууц
Нийгмийн дэд бүтэц
Инженерийн дэд бүтэц
 
Нийт
1
XIV хороолол
235
36.4
12000
272.7
21.2
30.7
324.6
2
VII хороолол
210
42.5
10000
528.1
33.5
18.8
580.4
3
МҮОНРТ орчмын орон сууцны хороолол
27
10.5
2500
130.5
9.7
13.8
154.0
    Нийт дүн
472
89.4
24500
931.3
64.4
63.3
1059.0
 
 
3.11.2. хоёрдугаар үе шат (2012-2015 он)
 
 
 
 
¹
 
 
 
  Хороолол
Газар нутаг
(га)
Хүн амын тоо (мян.хүн)
Орон сууцны  тоо
 
Хөрөнгө оруулалт
(тэрбум төгрөг)
 
Орон сууц
Нийгмийн дэд бүтэц
Инженерийн дэд бүтэц
 
Нийт
1
VII бичил хороолол
93
40.0
9.1
608.9
43.3
25.9
678.1
2
Дарь-Эх хороолол
61
8.6
2.1
67.8
12.7
10.1
90.6
3
Дэнжийн 1000
145
14.6
3.6
180.8
11.9
21.3
214.0
Нийт дүн
299
63.2
14.8
857.5
67.9
57.3
982.7
 
3.11.3. гуравдугаар үе шат (2016-2020 он)
 
-Энэ үе шатанд барих орон сууцны хорооллын хөрөнгө оруулалтын нэгдсэн хэмжээг тухайн үед баригдах хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тооцож гаргана.
 
3.12.  Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах  зорилтын хүрээнд хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараахь нөхцөл, шаардлагыг заавал  хангасан байна:
 
     3.12.1. гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай болон явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх;
 
     3.12.2. төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн    30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохицуулах" үүрэг бүхий ажлын хэсэг хариуцна.
 
4.2. Хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг удирдан зохион байгуулах үйл ажиллагааг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.
 
4.3. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, тухайн орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
 
4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг тухайн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг  хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог зохицуулах үүрэг бүхий төслийн нэгжүүд зохион байгуулна;
 
4.5. Олон нийтэд хөтөлбөрийн ач холбогдлыг сурталчлах ажлыг идэвхжүүлэх, иргэдийн үүсгэл санаачилгыг өрнүүлэх, санал солилцох уулзалтуудыг тогтмол зохион байгуулах ажлыг "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохицуулах" үүрэг бүхий ажлын хэсэг, нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, төслийн нэгжүүд хамтран зохион байгуулна.
 
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
 
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс  санхүүжүүлнэ:
 
5.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс гэр хорооллын ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц барихад хуваарилсан хөрөнгө;
 
5.1.2. Засгийн газрын бонд болон ипотекээр баталгаажсан үнэт цаасны борлуулалтын орлогын эх үүсвэр;
 
5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж, байгууллагын  хөрөнгө оруулалт;
 
5.1.4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан зориулалтын хөрөнгө;
 
5.1.5. газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас бий болсон хөрөнгө;
 
5.1.6. бусад.
 
5.2. Төсвийн ачааллыг бууруулах зорилгоор иргэдийн орлогын хэмжээ, худалдан авах чадварт тохирсон нийтийн болон амины орон сууц, түүний дэд бүтцийг хувийн хэвшил болон иргэд өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг дэмжинэ.
 
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
 
     6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
 
    6.1.1. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдах нөхцөл бүрдэнэ;
 
6.1.2. гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлэх замаар 2020 он гэхэд Улаанбаатар хотын хүн амын 82 хувийг инженерийн хангамжтай тохилог орон сууцаар хангасан байна;
 
6.1.3. Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдол эрс багассан байна;
 
6.1.4. Улаанбаатар хотын хэмжээнд нягтрал сайтай, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүрэн хангамжтай өндөр ашиг бүхий газар нутгийн хэмжээ нэмэгдсэн байна;
 
6.1.5. ажлын байр шинээр бий болж, иргэдийн тодорхой хэсэг орлогын тогтмол эх үүсвэртэй болсон байна.
 
6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур  үзүүлэлтээр үнэлнэ:
 
6.2.1. ашиглалтад орсон хороолол, орон сууцны тоо;
 
6.2.2. агаар, хөрс, усны бохирдлын хэмжээ буурсан үзүүлэлт;
 
6.2.3. инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүрэн хангамжтай газрын хэмжээ;
 
6.2.4. шинээр бий болсон ажлын байрны тоо.
 
 
 
---оОо---