- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ БЭЛТГЭХ, МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 316 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ БЭЛТГЭХ, МЭРГЭШИЛ
ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа
|
Хүрэх үр дүн
|
Шалгуур үзүүлэлт
|
Хариуцах байгууллага
|
Зорилт. (ББ1) "Багш" боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн мөрдөх
|
||||
ББ1.1
|
"Багш" мэргэжилтний загварыг шинэчлэн тодорхойлж, түүнд нийцсэн "Багш" боловсролын стандартыг боловсруулж мөрдөх
(2008-2009 оны хичээлийн жилээс)
|
-Багш боловсролын
стандартыг шинэчлэн
батлуулсан байна
-Бага, дунд боловсролын
стандарт, сургалтын
үндэсний хөтөлбөр,
12 жилийн сургалтын
төлөвлөгөө хэрэгжих
зайлшгүй нөхцөл бүрдэнэ
|
Дараахь шалгуурыг хангасан байна:
-"Багш" боловсролын
хөгжлийн чиг хандлагад
нийцсэн байдал
-Багшийн ажлын байрны
тодорхойлолтод туссан үйл
ажиллагааг хэрэгжүүлэхэд
шаардлагатай мэдлэг,
чадвар эзэмшүүлэх баталгаа
|
БСШУЯ
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв,
МУБИС,
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ1.2
|
"Багш" боловсролын шинэ стандартад нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан мөрдөж, байнга сайжруулж байх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багш боловсролын шинэ
стандартад нийцсэн
сургалтын төлөвлөгөө,
хөтөлбөр батлагдаж
сургалтад мөрдөгдөж
эхэлнэ
-Шинэ хөтөлбөр,
төлөвлөгөөний дагуу багш
бэлтгэх үндсэн сургалт
явагдана
-Багшийн мэргэжил болон
мэргэшлээрээ хөрвөх,
нягтруулсан хугацаатай
хувилбарт сургалт
явагдаж эхэлнэ
|
-Сургуулийн бүтэц, хэв
шинжийн онцлогт нийцсэн
байдал
-Сургалтын төлөвлөгөө,
хөтөлбөрийн агуулгын
бүтэц, харьцаа,
хувилбарууд
-Сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөөг хэрэгжүүлэх
зохион байгуулалт, арга
хэлбэрийн уян хатан чанар
-Бэлтгэгдэх багшийн
мэргэжлийн хослол, шилжиж
хөрвөх боломж
-Хөдөлмөрийн зах зээлийн
эрэлт хэрэгцээ
|
БСШУЯ
МУИС, МУБИС, Багш бэлтгэдэг сургууль
|
ББ1.3
|
Багш, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилж байх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багш, боловсролын
удирдах болон мэргэжлийн
ажилтан бэлтгэх
сургалтын хөтөлбөрийн
чанар сайжрах нөхцөл
бүрдэнэ
|
-Магадлан итгэмжлүүлэхээр
холбогдох байгууллагад
ирүүлсэн хөтөлбөрийн тоо
(жилээр, мэргэжлийн
чиглэлээр)
-Магадлан итгэмжлэгдсэн
хөтөлбөрийн тоо (жилээр,
мэргэжлийн чиглэлээр)
|
БСШУЯ
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл,
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ1.4
|
Сургалтын хөтөлбөрт тусгагдсан багшлах дадлагын хэсгийн зохион байгуулалтыг институтчилах
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Бэлтгэгдэж байгаа багш
нар сургууль,
цэцэрлэгийн орчинд
дадлагаждаг болно
|
-Дадлага авдаг сургууль,
цэцэрлэгийн тоо (жилээр,
мэргэжлийн чиглэлээр)
-Нэг оюутны дадлагад
зарцуулах зардлын бүтэц
(зардлын зүйлээр)
-Нэг оюутны дадлагад улсын
төсвөөс зарцуулах зардлын
хэмжээ (жилээр)
|
БСШУЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
Зорилт. (ББ2) Багшийн мэргэжлээр суралцагчдын сургалтын чанарыг дээшлүүлэх
|
||||
ББ2.1
|
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс багш мэргэжлээр элсэн амжилттай суралцаж байгаа оюутанд улсын төсвөөс тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Их, дээд сургуульд
элсэгчдээс багшийн
мэргэжлээр суралцах
сонирхол, өрсөлдөөн
нэмэгдэнэ
-Элсэгчдийн чанар
дээшилснээр төгсөгчдийн
багшийн чанар нэмэгдэнэ
|
-Элсэлтийн ерөнхий
шалгалтанд авсан оноо
-Тэтгэлэг авах шаардлага
хангасан оюутны тоо
(хичээлийн жилээр
мэргэшлээр)
-Нэг оюутанд нэг сард
олгох тэтгэлгийн хэмжээ
-Тэтгэлэг олгоход
зарцуулсан нийт зардал
(хичээлийн жилээр, эх
үүсвэрээр)
|
БСШУЯ
СЯ
Сургалтын төрийн сан,
Багш бэлтгэдэг сургууль,
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
ББ2.2
|
Сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж багшийн мэргэжлээр байгаа оюутны сурлагын амжилт болон ажлын үр дүнг харгалзан сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх механизм бий болгох
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Сургалтын төлбөрийн
зээлийн үр өгөөж
нэмэгдэнэ
-Оюутны сурлагадаа хандах
хариуцлага дээшилнэ
-Залуу багш ажиллах
явцдаа ур чадвараа
хөгжүүлэх эрмэлзэлтэй
болно
|
-Элсэлт, төгсөлтийн урсгал
-Дутагдалтай багшийн тоо
-Төрийн сангийн зээлд багш
боловсролоор суралцагчдын
эзлэх хувь
-Тухайн жилийн төгсөгчдөөс
багшаар ажиллагсдын хувь
|
БСШУЯ
СЯ, Сургалтын төрийн сан,
Багш бэлтгэдэг сургууль,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
ББ2.3
|
Багш мэргэжлээр суралцагчдыг мэргэжлийн сурах бичгээр хангах асуудлыг шийдвэрлэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Ерөнхий болон тусгай
дидактикийн чиглэлээр
чанартай сурах бичиг
гарна
|
-Сурах бичиг зохиоход
тавигдах шаардлага
(ерөнхий, тусгай)
-Сурах бичиг шалгаруулахад
баримтлах зарчим
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ2.4
|
Багш мэргэжлээр суралцагчдын оюутны байрыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Дотуур байранд амьдрах
оюутны тоо нэмэгдсэнээр
тэд хичээл сурлагадаа
төвлөрч, нийгмийн сөрөг
нөлөөлөлд автах явдал
багасна
-Ёс зүйтэй багш нар
бэлтгэгдэх нэг нөхцөл
хангагдана
|
-Нэмэгдсэн орны тоо
(жилээр, сургуулиар)
-Нэг оюутанд ногдох талбай
(м2 сургуулиар)
-Нэг ор нэмэгдүүлэхэд
зарцуулсан зардал (жилээр,
сургуулиар)
|
БСШУЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
Зорилт. (ББ3) Багш бэлтгэх сургуулийн профессор багш нарын чадавхийг дээшлүүлэх
|
||||
ББ3.1
|
"Багш" боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах цуврал сургалтыг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Сургалтын агуулга,
арга зүй, зохион
байгуулалтын уялдаа
холбоо сайжирна
-Багш бүр сургалтад
хамрагдаж, мэдлэг
чадвараа дээшлүүлнэ
|
-Төлөвлөгөөний төрөл,
хугацаа
-Профессор багшийн ур
чадварын өсөлтийн
индикаторууд
-Мэргэшлийн зэрэг, дэвийн
бүтэц, ур чадварын түвшний
харьцаа
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ3.2
|
Багш бэлтгэдэг сургуулийн профессор багш нарыг 6-12 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулж туршлага судлуулах, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр мэргэшил дээшлүүлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-"Багш" боловсролын
стандарт, сургалтын
хөтөлбөр, төлөвлөгөөг
төвийн болон харьяа
сургуульд ижил түвшинд
хэрэгжүүлэх нөхцөл
хангагдана
|
-Профессор багш нарын нас,
хүйс, боловсрол ба
мэргэшлийн зэрэг дэвийн
бүтэц ба ур чадварын
түвшний харьцаа зохимжтой
болно
|
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ3.3
|
багш бэлтгэдэг дотоодын их, дээд сургууль, коллеж болон гадаад улсын ижил төрлийн сургууль хооронд тодорхой хөтөлбөрийн үндсэн дээр профессор багш нарыг солилцох, сургалт, судалгаа, мэргэшил, арга зүйн ур чадварыг нь дээшлүүлэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-"Багш" боловсролын
чиглэлээр гадаад
орнуудад явагдаж байгаа
сургалт, судалгааны
ажилтай танилцаж,
харилцан туршлага
судалж, олон улсын
жишигт хүрэх нөхцөл
бүрдэнэ
|
-Гадаадад суралцсан багш,
судлаачийн тоо (жилээр,
агуулгын чиглэлээр)
-Солилцоо хийсэн улсын нэр
(жилээр)
-Солилцоо хийхэд зарцуулсан
зардлын хэмжээ (жилээр, эх
үүсвэрээр, зардлын
зүйлээр)
|
БСШУЯ
СЯ
ГХЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ3.4
|
Багш бэлтгэдэг сургуулийн эрдэмтэн багш нарын суурь болон арга зүйн чиглэлийн чансаатай бүтээлийг шалгаруулах механизмыг бий болгох
(2010 оноос)
|
-Монгол Улсын хөгжлийн
түүхэн онцгой үеийн
онол, арга зүйн
сэтгэлгээний өөрчлөлтийг
дархалсан бүтээл бий
болно
-Судлаачийг урамшуулах
механизм бүрдэнэ
|
-Чансаатай бүтээл
шалгаруулахад тавигдах
шаардлага, зарчим
-Бүтээл шалгаруулах арга
-Зохиогчийн олох
орлого,урамшууллын хэмжээ
(жилээр, бүтээлийн
төрлөөр)
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
Зорилт. (ББ4) "Багш" боловсролын талаархи судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх
|
||||
ББ4.1
|
Боловсролын хавсарга болон туршилт судалгааны төслийг Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуульд төвлөрүүлэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар гүйцэтгүүлэх
(2009 оноос)
|
-Хавсарга болон туршилт
судалгаа явуулах
боловсон хүчний чадавхи
дээшилнэ
-Багш бэлтгэх болон
мэргэшил дээшлүүлэх үйл
ажиллагааг холбох боломж
бүрдэнэ
|
-боловсролын асуудал
хариуцсан төрийн
захиргааны төв
байгууллагын болон бусад
байгууллагын захиалгаар
гүйцэтгэсэн төслийн тоо
(жилээр, агуулгын
чиглэлээр)
-Төслийн нийт өртөг
(жилээр, төсөл бүрээр)
|
БСШУЯ
Шинжлэх ухаан технологийн сан,
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ4.2
|
Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэл болох боловсрол судлал, монгол судлалыг улсын төсөв болон гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлдэг болох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Нэрлэгдсэн тэргүүлэх
чиглэлээр дорвитой
судалгаа хийгдэх
санхүүгийн боломж
бүрдэж, судалгааны үр
дүн нь боловсролын
хөгжилд бодитой хувь
нэмэр оруулна
|
-Судалгааны үр дүн,
сургалт, судалгааны
практикт нэвтэрсэн байдал (жилээр, тэргүүлэх чиглэл
бүрээр)
-Судалгааны санхүүжилтийн
хэмжээ (жилээр, тэргүүлэх
чиглэл бүрээр, эх
үүсвэрээр)
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ4.3
|
"Залуу багш, судлаач бэлтгэх, дэмжих хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлж залуу багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтныг дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Залуу судлаач багш нарын
ур чадвар дээшилж, нийт
багшийн боловсрол ба
мэргэшлийн зэргийн
бүтэц, ур чадварын
түвшний харьцаа зохистой
болно
|
-Боловсролын болон
мэргэшлийн зэргээ ахиулсан
залуу багш нарын тоо
(жилээр, мэргэжлийн
чиглэлээр)
-Нийт багшийн боловсрол ба
мэргэшлийн зэргийн бүтэц,
ур чадварын түвшний
харьцаа
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ4.4
|
Сайдын нэрэмжит шагнал бий болгож, "Тэргүүний судлаач залуу багш", "Тэргүүний судлаач оюутан"-ыг жил бүр шалгаруулан урамшуулдаг болох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Залуу багш, оюутныг
урамшуулж дэмжих
механизмтай болсноор
багш нь судалгааны арга
зүйд идэвхтэй
суралцана
|
-"Тэргүүний судлаач залуу
багш" болон "Тэргүүний
судлаач оюутан"–ы тоо
(жилээр, сургуулиар,
судалгааны чиглэлээр)
-Тэргүүний багш, оюутанд
олгох шагналын төрөл,
хэмжээ (жилээр)
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
Зорилт. (ББ5) Багш бэлтгэх сургуулийн технологийн болон материаллаг баазыг шинэчлэх
|
||||
ББ5.1
|
"Багш" боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай номын сан, лаборатори, тоног төхөөрөмж, мэдээлэл харилцааны технологи ашиглах сургалтын орчны стандарт боловсруулж мөрдөх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багш бэлтгэдэг
сургуулийн материаллаг
баазыг сайжруулах эрэлт
хэрэгцээг нарийвчлан
тодорхойлсноор
нийлүүлэлтийн чанарын
баталгааг хангах нөхцөл
бүрдэнэ
|
-Багш боловсролын стандарт,
сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
хүрэлцээтэй байх
-Сургалтын технологийн
шинэчлэлийн шаардлага
хангасан, чанартай,
эдэлгээтэй
|
БСШУЯ
Шинжлэх ухаан технологийн сан,
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ5.2
|
Сургалтын орчны стандартад нийцсэн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүлж, сургалт, судалгааны технологийн болон материаллаг орчныг сайжруулах
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Орчин үеийн технологи,
арга зүйн дагуу сургалт,
судалгаа явуулах
төрөлжсөн кабинет,
лабораториудтай болно
|
-Кабинет, лаборатори бүрийн
зориулалт, хүчин чадал
(жилээр, сургуулиар,
сургалт, судалгааны
чиглэлээр)
-Кабинет, лаборатори бүрийг
байгуулах, шинэчлэхэд
зарцуулсан зардлын хэмжээ
(жилээр, эх үүсвэрээр,
сургалт, судалгааны
чиглэлээр)
|
БСШУЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ5.3
|
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын судалгаа явуулдаг Монгол судлалын сургууль, Түүх, нийгмийн ухааны сургууль, Боловсрол судлалын сургуулийн сургалт, судалгааны технологийн болон материаллаг орчныг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Оюутан болон профессор
багш нарын багшлах,
суралцах,
судалгаа хийх орчин
нөхцөл сайжирна
|
-Хөрөнгө оруулалтын
зориулалт (жилээр,
сургуулиар)
-Тоног төхөөрөмжийн хүчин
чадал (жилээр, сургуулиар,
сургалт, судалгааны
чиглэлээр)
-Хөрөнгө оруулалтын хэмжээ
(жилээр, эх үүсвэрээр,
сургуулиар)
|
БСШУЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
Зорилт. (ББ6) Багш бэлтгэдэг төрийн өмчийн сургуулийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх
|
||||
ББ6.1
|
Багш бэлтгэдэг сургуульд тогтмол зардал олгож байх
(2008-2009 оны хичээлийн жилээс)
|
-Сургалтын төлбөрийг
сургалт, судалгааныхаа
технологи, арга зүй,
орчин нөхцөлийг
сайжруулахад чиглүүлж
зориулалтаар нь
зарцуулах боломж
бүрдэнэ
|
-Жил бүр улсын төсвөөс
олгосон тогтмол зардлын
хэмжээ (сургуулиар)
|
БСШУЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ6.2
|
Багш бэлтгэдэг төрийн өмчийн сургуулийн багш, ажилтны цалинг төсвөөс олгох асуудлыг шийдвэрлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багш бэлтгэдэг
сургуулийн багш нар
төрийн үйлчилгээний
албан хаагчийн ангилал,
зэрэглэлийн дагуу цалин
хөлсийг улсын төсвөөс
авах эрх хангагдана.
|
-Багш, ажилтны албан
тушаалын зэрэглэл (албан
тушаал бүрээр)
-Багш, ажилтны үндсэн
цалингийн доод жишиг
(албан тушаал бүрээр)
|
БСШУЯ
НХХЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
ББ6.3
|
Багш бэлтгэдэг сургуулийн хувьсах зардлыг төсөвт тусган санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Сургууль, цэцэрлэгийн
орчинд ажиллах чадвартай
багш бэлтгэгдэх гол
нөхцөл хангагдана
|
-Тухайн хичээлийн жилд
дадлага хийх оюутны тоо
(сургуулиар, ангиар,
мэргэжлээр)
-Нэг оюутанд ногдох багшлах
дадлагын зардлын хэмжээ
(жилээр, зардлын зүйлээр)
|
БСШУЯ
СЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
Зорилт. (МД1) Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангах
|
||||
МД1.1
|
Сум, тосгон багт ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийн багшаас бусад удирдах болон мэргэжлийн албан тушаалтнуудад 5 жил тутамд 6 сарын тэтгэлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Чадварлаг багш нарын
хөдөө ажиллах
сонирхол нэмэгдэж,
мэргэжлийн багшаар
хангагдана
-Хот, хөдөөд багш
ашиглалтын хувийн жин
100 хувьд хүрнэ
-Багш нарын нас,
хүйсийн харьцаа
зохистой болно
|
-Мэргэжлийн багшийн
хангалтын хувь
-Багш ашиглалтын хувийн жин
-Сум, тосгон, багт шилжин
ажилласан багшийн тоо
(насаар, мэргэжлээр)
-Хүйсийн тэгш байдал
-Насны бүтэц
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД1.2
|
Багшийн ажлын байрыг хөдөлмөрийн биржээр дамжуулан хангах арга хэмжээ авах
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багшийн ажлын байрны
сул орон тоог
мэргэжлийн багш
нараар хангах
мэдээлэл солилцооны
механизм бүрдэнэ
|
-Хөдөлмөрийн биржээр багшийн
ажилтай болсон хүний тоо
(жил бүрээр)
-Дутагдалтай багшийн тоо
|
БСШУЯ
НХХЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД1.3
|
Багшийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтад үзүүлэх нөлөө хариуцлагыг дэмжсэн урамшууллын механизмтай уялдуулан багшлах эрх, багшийн мэргэшлийн зэрэг олгох журмыг шинэчлэн мөрдөх
(2008-2009 оны хичээлийн жилээс)
|
-Багшлах эрх нь багш
мэргэжлийн дипломтой
хүмүүс, өөрийгөө
турших, чадвартай
багшийг сонгон
шалгаруулах,
мэргэшлийн зэрэг нь
багшийн ур чадварын
өсөлтийг хангах тус
тус хэрэгсэл болсон
байна
|
-Багшлах эрхийн баталгааг
хангасан байдал
-Багшийн мэргэшлийн ур
чадварын бодит хөгжлийг
үнэлсэн, дэмжсэн байдал
-Багшид эрх олгох,
мэргэшлийн зэрэг олгох,
мэргэшил дээшлүүлэх үйл
ажиллагааг уялдуулсан
шийдэл
|
БСШУЯ
ХЗДХЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД1.4
|
Багшийн ажлын чанар, хөдөлмөрийн үр бүтээлийн үнэлгээг боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Боловсролын
стандартын
хэрэгжилтийн чанар
бодитоор үнэлэгддэг
болно
-Багшийн ажлыг үнэлэх
субьектив нөлөөлөл
буурна
|
-Тухайн багшийн стандартын
хэрэгжилтийг хангасан үр
дүнг үндэсний, орон
нутгийн, сургалтын
байгууллагын түвшинд
харьцуулах, үнэлэх
технологийн шийдлийн түвшин
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
Зорилт. (МД2) Ажлын байран дээрээ багш мэргэшил дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай технологийн
болон материаллаг орчныг бүрдүүлэх
|
||||
МД2.1
|
Багш, ажилтан сургууль дээрээ мэргэшил дээшлүүлэх, бүтээлчээр ажиллах нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай технологийн болон материаллаг орчны стандарт боловсруулж мөрдөх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Сургалтын
байгууллагын
холбогдох мэдээлэл
харилцааны технологи
нэвтрүүлэх,
интернетэд холбогдох
болон материаллаг
орчинд тавигдах
шаардлага
тодорхойлогдож,
нийлүүлэлт,
ашиглалтын чанар
баталгаатай болсон
байна.
|
-Интернетийн хурд, ашиглах
хугацаа
-Интернет ашиглахад
зарцуулсан зардлын хэмжээ
-Интернет ашиглалтын цаг,
тоног төхөөрөмж, сандал
ширээ, ном, гарын авлага
зэргийн нэг багшид ногдох
хувь хэмжээ
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД2.2
|
Орон нутгийн өмчийн бүх сургуулийн багш нарын өрөө-ажлын байрыг тогтоогдсон стандартын дагуу тохижуулах
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Багш нар сургууль
дээрээ бүтээлчээр
ажиллах орчин нөхцөл
бүрдсэн байна
-Багш нар хамтран
ажиллах бодит боломж
бүрдэнэ
-Хичээлийн бэлтгэлийн
чанар сайжирна
-Багш ажлын цагаа
бүрэн, үр бүтээлтэй
ашигладаг болно
|
-Нэг багшид ногдох ажлын
өрөөн дэх суудлын тоо
-Стандартын дагуу
тоноглогдсон сургуулийн тоо
(жилээр)
-Хөрөнгө оруулалтаас нэг
багшид ногдох зардлын хэмжээ
-Хот, хөдөөгийн сургуулийн
багшийн ажлын орчны тэгш
боломж бүрдсэн байдал
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД2.3
|
Мэргэжлийн чиглэл бүрээр зайны сургалтын материал, хэрэглэгдэхүүн бэлтгэж багш нарт нийлүүлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Сургалтад шинэ арга
зүй, мэдээлэл
харилцааны технологи
нэвтэрнэ
-Мэдээлэл харилцааны
шинэ соёл, ёс зүй
нэвтэрнэ
|
-Жил бүр нийлүүлэгдэх
сургалтын хэрэглэгдэхүүн,
программын тоо (мэргэжил
бүрээр, анги бүрээр)
-Нэг багшид болон сургуульд
ногдох хэрэглэгдэхүүний тоо
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль,
Боловсролын хүрээлэн, Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД2.4
|
Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх болон сурагчийг үнэлэх, дүгнэхэд нь шаардлагатай программ хангамжаар хангах
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Электрон сургалтын
арга зүйг багшлах
арга зүйн салшгүй
хэсэг болгосон байна
|
-Электрон сургалтын арга зүйг
хэрэглэдэг багшийн тоо
(мэргэжлээр)
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль, Боловсролын хүрээлэн
|
МД2.5
|
Багш нарт зориулсан ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Багш бүр сургалтад
хэрэглэх гарын
авлага,
хэрэглэгдэхүүн, бичиг
хэргийн материалаар
хангагддаг болно
|
-Нэг багшийн хэрэгцээнд
зарцуулагдсан зардлын хэмжээ
(жилээр, материалын төрлөөр,
сургуулиар), эх үүсвэрээр
|
БСШУЯ
СЯ
|
Зорилт. (МД3) Мэргэшил дээшлүүлэх сургалтын төрлийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулах
|
||||
МД3.1
|
Багш, ажилтны мэргэшил дээшлүүлэх журам баталж мөрдөх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэшил дээшлүүлэх
үйл ажиллагааны
менежмент
боловсронгуй болно
|
-Хэрэглэгчдийн хэрэгцээ,
сонирхолд нийцүүлэх,
үйлчилгээний чанарын
баталгааг хангах шийдэл
-Үйлчилгээний нээлттэй,
тогтвортой, хөнгөн шуурхай
байдлын шийдэл
-Үйлчлүүлэгчдэд тэгш
боломжийг олгосон шийдэл
-Зардлын эх үүсвэр,
санхүүжилтийн зарчмыг
тодорхойлсон шийдэл
|
БСШУЯ
СЯ
ХЗДХЯ
|
МД3.2
|
Багш ажиллах хугацаандаа 3-аас доошгүй удаа мэргэшил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагддаг тогтолцоо бий болгож төлөвшүүлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэжлийн багш бүр
анхны болон 5, 10
дахь жилдээ 7, 14, 21
хоногийн сургалтад
хамрагддаг болно
-Мэргэшил дээшлүүлэх
үндсэн сургалтууд
хэлбэржиж
институтчилагдана
|
-Тухайн жилд мэргэшил
дээшлүүлэх үндсэн сургалтад
хамрагдсан багшийн тоо
(сургалтын төрөл, мэргэжил
бүрээр)
-Тухайн жилд үндсэн сургалт
бүрээр зарцуулсан зардлын
хэмжээ
|
БСШУЯ
СЯ
ХЗДХЯ
|
МД3.3
|
Дээд боловсролтой багшийн мэргэжилгүй багшийг мэргэшил эзэмшүүлэх болон тухайн мэргэжлийн багш нарыг өөр мэргэшил олгон суралцуулах хөрвөх сургалтыг бий болгох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэжлээрээ хөрвөж,
нарийн мэргэшлийн
хүмүүс багш болох
боломж нээлттэй
болно
-Цөөн хүүхэдтэй
сургуульд хэд хэдэн
чиглэлээр мэргэшсэн
багш бүрэн ачааллаар
ажиллаж, мэргэжлийн
багш дутагдах явдал
багасна
|
-Багш мэргэжлээр бакалаврын
боловсролын зэргийн
дипломтой болох шаардлагууд
-Мэргэжлээрээ хөрвөж, багш
мэргэжлээр суралцагчдын тоо
-Мэргэшлээрээ хөрвөж
суралцагчдын тоо
-Мэргэжил болон мэргэшлээрээ
хөрвөж, сургуульд багшилж
байгаа багшийн тоо
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль
|
МД3.4
|
Мэргэшил дээшлүүлэх үйл ажиллагаа болон түүний үр дүнгийн мэдээлэл, хяналт-шинжилгээний тогтолцоог бий болгох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэшил дээшлүүлэх
сургалтын тухай
мэдээлэл, хяналт-
шинжилгээний
тогтолцоо бүрдэж,
багш, ажилтанд ур
чадвараа хөгжүүлэх
агуулгаа сонгох,
төлөвлөх боломж
бүрдэнэ
-Мэргэшил дээшлүүлэх
чиглэлээр мэдээллийн
нэгдсэн сан бүрдэж,
судалгаа, бодлого
боловсруулалтын чанар
дээшилнэ
|
-Мэдээллийн үнэн бодит байдал
-Мэдээллийн хүрэлцээтэй
байдал
-Мэдээллийн шинэлэг, ашигтай
байдал
-Мэдээллийн хүртээмжтэй
байдал
-Хяналт-шинжилгээний үр дүнг
боловсруулах, мэдээлэл
түгээх арга технологийн
түвшин
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
Зорилт. (МД4) Мэргэшил дээшлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн чанар, менежментийг хариуцдаг
тогтолцоо бий болгох
|
||||
МД4.1
|
Багшлах эрх олгох, мэргэшлийн зэрэг олгох, мэргэшил дээшлүүлэх үйл ажиллагааг уялдуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий "Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт" байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Багшийн мэргэжлийн ур
чадварын хөгжлийг
хангах үйл ажиллагааг
хариуцан зохицуулдаг
албан ёсны бүтэц
институтчилагдана
|
-Багш нарын мэргэжил
дээшлүүлэх институтийн
статус, бие даасан байдал
-Багш нарын мэргэшил
дээшлүүлэх институтийн
чадавхи, нэр хүнд
|
БСШУЯ
СЯ
ТӨХ
|
МД4.2
|
Мэргэшил дээшлүүлэх үндсэн болон кредит олгох сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийж шалгаруулдаг механизм бүрдүүлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэжил дээшлүүлэх
сургалтын чанарын
төлөө шударга
өрсөлдөөн бий болж,
сургалтын чанарын
баталгаа нэмэгдэнэ
-Мэргэшил дээшлүүлэх
эрх бүхий
байгууллагуудын
хорших, түншлэх,
хамтын ажиллагааны
механизмууд төлөвшинө
|
-Сургалтын хөтөлбөрийн эрэлт
хэрэгцээ хангасан байдал
-Сургалтын хөтөлбөрийн чанар
-Сургалтын хөтөлбөр
боловсруулах, шалгаруулах
ажлын ил тод, нээлттэй,
шуурхай байдал
-Сургалтын хөтөлбөрийн өртөг
-Сургалтын хөтөлбөрийн тоо
(зориулалтаар, агуулгаар,
жилээр)
-Сургалтын хөтөлбөр
шалгаруулах шийдвэр гаргахад
мэргэжлийн байгууллагын
төлөөллийн эзлэх хувь
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
|
МД4.3
|
Мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийх шинжээчид, сургагч багш нарыг бэлтгэх
(2010-2011 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэшсэн шинжээчид,
сургагчид бэлтгэгдэнэ
-Олон байгууллагын
хүмүүс мэдлэг,
туршлагаа солилцох
боломж нэмэгдэнэ
-Шинжээчид, сургагчдын
хариуцлага нэмэгдэнэ
|
-Шинжээчид болон сургагч багш
нарын онол, арга зүйн ур
чадварын түвшин
-Мэргэшил дээшлүүлэх сургалт
явуулж байсан туршлага
-Мэргэжлийн ёс зүй
-Батламж авсан хүний тоо
(жилээр, мэргэжлээр)
|
БСШУЯ
Монголын багш нарын холбоо
|
МД4.4
|
Сургууль, цэцэрлэгийн "Заах аргын нэгдэл"-ийн бүтэц, үйл ажиллагааны арга хэлбэрийг уян хатан болгож, сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээл заах, хичээлд дүн шинжилгээ хийхэд багаар ажиллах соёлыг бий болгох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багш нар
сургуулийнхаа болон
тухайн агуулгын курс
хичээл, анги бүрийн
курс хичээл, нэгж
хичээлийн сургалтын
хөтөлбөрүүдээ хамтран
боловсруулж, бие
биеэсээ суралцах,
улмаар сургалтын
чанар дээшлэх үндсэн
хөшүүрэг болно
|
-Багш нар багаар ажиллан
боловсруулсан хичээлийн
хөтөлбөрийн тоо
-Хамтран бэлтгэж заасан,
анализ хийсэн хичээлийн тоо
-Заах аргын нэгдлээрээ
хамтран ажиллах менежмент
|
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
Зорилт. (МД5) Мэргэшил дээшлүүлэх сургалтын зардал, санхүүжилтийн зохистой тогтолцоог бий болгох
|
||||
МД5.1
|
Мэргэшил дээшлүүлэх үндсэн сургалтын зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Төрөөс багш бүрийн
ажлаа эхлэх,
мэргэжлээрээ
туршлагажих явцыг нь
бодитой дэмжсэнээр
сургалтын чанарыг
хангах нэг
механизмтай болно
-Хүний нөөцийн хөгжилд
оруулах хөрөнгө
оруулалтыг нэмэх
механизмтай болно
-Мэргэшил дээшлүүлэх
үйлчилгээний хүртээмж
нэмэгдэж, багш нарын
ур чадвараа
дээшлүүлэх тэгш
боломж хангагдана
|
-Анхны жилийн сургалтад
хамрагдсан багшийн тоо,
зарцуулсан зардлын хэмжээ
-5 дахь жилийн сургалтад
хамрагдсан багшийн тоо,
зарцуулсан зардлын хэмжээ
-10 дахь жилийн сургалтад
хамрагдсан багшийн тоо,
зарцуулсан зардлын хэмжээ
-Хөрөнгө оруулалтын үр ашиг,
үр өгөөж
-Нэг багшид зарцуулах зардлын
бодит өсөлт
|
БСШУЯ
СЯ
|
МД5.2
|
Мэргэшил дээшлүүлэх зардлыг тусгай зүйлээр сургуулийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэшил дээшлүүлэх
эрэлт хэрэгцээнд
баримжаалсан хөрөнгө
оруулалтын зарчим
үйлчилж эхэлнэ
-Багш ажлын байрандаа
мэргэшил дээшлүүлэх
боломж нэмэгдэнэ.
-Мэргэшил дээшлүүлэх
зардлын үр ашиг
нэмэгдэнэ
|
-Сургуулийн жилийн төсөвт
тусгасан мэргэшил дээшлүүлэх
зардлын хэмжээ (сургууль
бүрээр)
-Сургуулийн жилийн төсөвт
тусгасан мэргэшил дээшлүүлэх
зардлын санхүүжилтийн
гүйцэтгэл (сургууль бүрээр)
-Сургуулийн мэргэшил
дээшлүүлэх зардлаар явуулсан
сургалтын тайлан
|
БСШУЯ
СЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,
|
МД5.3
|
Мэргэшил дээшлүүлэх кредит олгох болон бусад төрөлжсөн сургалт, хөрвөх сургалтыг эрэлтэд суурилсан санхүүжилттэй болгох
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Мэргэшил дээшлүүлэх
үйл ажиллагаанд
сургалтын төлбөр,
хандив, тусламж,
төсөл хөтөлбөрийн
зэрэг олон эх
үүсвэрүүдийг ашиглах
боломжтой болно
|
-Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ
хангасан байдал
-Нийт зардалд эх үүсвэр
бүрийн эзлэх хувь (жилээр)
|
БСШУЯ
СЯ
|
Зорилт. (МД6) Багш нарын зорилтот бүлэг бүрт зориулан боловсролын шинэчлэлийн хэрэгжилтийг
дэмжсэн сургалт зохион байгуулах
|
||||
МД6.1
|
Мэргэшил дээшлүүлэх сургалтын үндэсний болон орон нутгийн түвшний дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж мөрдөх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Бүх мэргэжлийн багш,
удирдах болон
мэргэжлийн
ажилтнуудын хамрагдах
сургалтын агуулга,
хугацаа, давтамж,
сургагч багшийн болон
санхүүгийн нөөцийн
төлөвлөлттэй болно
|
-Сургалтын төрөл (зорилго,
хамрах хүрээгээр, зохион
байгуулалтын хэлбэрээр)
-Зорилтот бүлгийн нэр
-Сургалтын агуулга
-Нэг сургууль, багшид ирэх
ачаалал, давтамж
-Зардлын хэмжээ (жилээр,
сургалт бүрээр, нийт
дүнгээр)
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль,
Боловсролын хүрээлэн,
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар
|
МД6.2
|
Багш, удирдах болон мэргэжлийн ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалтын модулийн тогтолцоо боловсруулж, магадлан шинжилгээ хийж бүртгэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Сургалтын хөтөлбөрийн
чанар дээшилснээр
сургалтын үр өгөөж
нэмэгдэнэ
-Багш, ажилтны ур
чадварт бодитой ахиц
гарах үндсэн нөхцөл
бүрдэнэ
|
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль,
Боловсролын хүрээлэн,
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар
|
МД6.3
|
Мэргэшил дээшлүүлэх, үндсэн, төрөлжсөн, хөрвөх, бие даах сургалт зохион байгуулах
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Ур чадвараа хөгжүүлэх
цуврал сургалтад
багш бүр хамрагдсан
байна
-Багш нэг бүрийн
мэргэшил, арга зүйд
бодитой ахиц гарна
-Сурагчдын боловсролын
чанарт бодит ахиц
гарна
|
-Мэргэшил дээшлүүлсэн хүний
тоо (жилээр, агуулгаар,
зорилтот бүлэг бүрээр)
-Мэргэшил дээшлүүлэх зардлын
хэмжээ (жилээр, эх
үүсвэрээр)
-Нэг багшийн сургалтад
хамрагдсан давтамж (жилээр,
хөтөлбөрийн хугацаанд)
|
БСШУЯ
Багш бэлтгэдэг сургууль,
Боловсролын хүрээлэн,
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
|
МД6.4
|
Гадаад оронд багш нарыг мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулж, дэвшилтэт туршлага, арга зүйг судлах, нэвтрүүлэх
(2009-2010 оны хичээлийн жилээс)
|
-Багшийн мэргэшил,
арга зүйн хөгжлийг
олон улсын жишигт
ойртуулна
|
-Сургалтад хамрагдсан хүний
тоо (жилээр, агуулгаар,
зорилтот бүлгээр)
-Мэргэшил дээшлүүлсэн улсын
тоо, нэр (жилээр, агуулгаар)
-Сургалтад зарцуулсан зардлын
хэмжээ (жилээр, сургалт
бүрээр, эх үүсвэрээр)
|
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар
|
Текст томруулах
A
A
A