- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧИНД ОРОН СУУЦ,ЭСХҮЛ ТҮҮНТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар
тогтоолын хавсралт
ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧИНД ОРОН СУУЦ,
ЭСХҮЛ ТҮҮНТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН
ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж (цаашид "орон сууц, мөнгөн тусламж" гэх) нэг удаа олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Орон сууц, мөнгөн тусламжийг дор дурдсан ахмад дайчинд олгоно:
1.2.1. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад биечлэн оролцсон.
1.2.2. энэ журмын 1.2.1-д заасан байлдаан, дайн, зэвсэгт тулгаралтын үед байлдааны талбарт болон дайсны шууд хөнөөлийн дор байсан, эсхүл улсын хил давж хилийн цаана тусгай үүрэг даалгавар биелүүлж явсан.
1.2.3. Монгол Улсын харьяат, одоо амьд сэрүүн байгаа, өмнө нь улсаас орон сууц авч байгаагүй.
1.3. Дайнд оролцсон ахмад дайчин нь орон сууц, мөнгөн тусламж авах хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлж оршин суугаа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлнэ:
1.3.1. орон сууц, мөнгөн тусламжийн аль нэгийг авахыг хүссэн өргөдөл.
1.3.2. "Байлдаанд оролцогчдын үнэмлэх", хуулбарын хамт.
1.3.3. "Байлдаанд оролцогчдын үнэмлэх"-ийг үрэгдүүлэн дахин авсан тохиолдолд архивын лавлагаа, хуулбарын хамт.
1.3.4. ахмад дайчинд улирал бүр олгож байгаа тэтгэмжийн дэвтэр, хуулбарын хамт.
1.3.5. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
1.3.6. иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
1.3.7. өмнө нь улсаас орон сууц авч байгаагүй талаар холбогдох байгууллагын тодорхойлолт.
1.3.8. Орон сууц авах тохиолдолд байрны үнийн нэхэмжлэл.
1.4. Ахмад дайчинд орон сууц, мөнгөн тусламж олгох дарааллыг дайн, байлдаанд оролцсон байдлаар нь дор дурдсанаар тогтооно:
1.4.1. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон.
1.4.2. 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон.
1.4.3. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон.
1.4.4. улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон.
1.5. Ахмад дайчинд орон сууц, мөнгөн тусламж олгох дараалал тогтоохдоо тухайн ахмад дайчны аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн орон сууц хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллыг харгалзана. Ийнхүү дараалал тогтооход ганц бие, харж хандах үр хүүхэд, төрөл садангүй, орон гэргүй, байнгын хэвтэрт бусдын асаргаанд байгаа ахмад дайчныг онцгойлон авч үзнэ.
Хоёр. Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц,
мөнгөн тусламж олгох асуудлыг шийдвэрлэх
2.1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дор дурдсан материалыг холбогдох байгууллагаас албан ёсоор ирүүлнэ:
2.1.1. Ахмад дайчны орон сууц хүсч аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн өргөдлийн дараалал.
2.1.2. Батлан хамгаалах яам, Монголын ахмадын холбоо, Дайнд оролцогсдын монголын хорооноос энэ журмын 1.2-т заасан нөхцөл, болзлыг хангасан ахмад дайчдын нэрсийн жагсаалт.
2.2. Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь орон сууц, мөнгөн тусламж авах хүсэлт гаргасан ахмад дайчны энэхүү журмын 1.3-т заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгаж, тухайн оны I улиралд багтаан хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.3. Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн материалыг улсын хэмжээнд нэгтгэж "Ахмад дайчинд орон сууц, мөнгөн тусламж олгох дарааллыг тогтоох талаар санал гаргах үүрэг бүхий ажлын хэсэг" (цаашид "ажлын хэсэг" гэх)-т хүргүүлнэ.
2.4. Энэхүү журмыйн 2.3-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд батална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дайнд оролцогсдын монголын хороо, ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулна.
2.5. Ажлын хэсэг нь ахмад дайчинд орон сууц, мөнгөн тусламж олгохоор тухайн жилийн улсын төсөвт тусгасан хөрөнгийн хэмжээнд багтаан орон сууц, мөнгөн тусламж олгох ахмад дайчны дарааллыг тогтоож саналаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад танилцуулна.
2.6. Ажлын хэсгийн саналыг үндэслэн тухайн жилд орон сууц, мөнгөн тусламж олгох ахмад дайчны нэрсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар баталж, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүлнэ.
2.7. Орон сууц авах хүсэлт гаргасан ахмад дайчныг орон сууцаар хангах арга хэмжээг Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулна.
2.8. Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь мөнгөн тусламж авах хүсэлт гаргасан ахмад дайчны мөнгийг банкаар дамжуулан олгоно. Хүсэлтээ гаргасан тохиолдолд мөнгөн тусламжийг тухайн ахмад дайчны хадгаламжийн дансанд шилжүүлж болно.
2.9. Ахмад дайчинд улирал бүр олгож байгаа тэтгэмжийн дэвтрийн арын хуудасны "Тусгай тэмдэглэл" гэсэн хэсэгт орон сууц, мөнгөн тусламжийг олгосон тухай тэмдэглэлийг үйлчлүүлэгч банкны ажилтнаар хийлгүүлж баталгаажуулах асуудлыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хариуцан зохион байгуулна.
Гурав. Бусад зүйл
3.1. "Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг гарснаас хойшхи хугацаанд нас барсан ахмад дайчны эхнэр, нөхөр, хууль ёсны өв залгамжлагчид орон сууц, мөнгөн тусламжийг олгож болно.
3.2. Хуурамч баримт бичиг бүрдүүлж энэхүү журамд заасан орон сууц, мөнгөн тусламж авсан гэм буруутай этгээд болон дээрх үйлдлийг хийх нөхцөл бололцоогоор хангасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, олгогдсон тусламжийг нөхөн төлүүлнэ.
3.3. Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь энэхүү журамд заасан орон сууц, мөнгөн тусламж олгосон тухай мэдээ, тайланг хагас бүтэн жилээр гаргаж хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь уг мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тус тус ирүүлж байна.
3.4. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.1-д заасныг үндэслэн ахмад дайчинд олгож байгаа мөнгөн тусламжийг орлогын албан татвараас чөлөөлнө.
---оОо---

Текст томруулах
A
A
A