- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэнэ)-ийн зорилго нь Засгийн газрын болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд (цаашид "сайд" гэх)-ын бүрэн эрх, эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, эдгээр асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахад Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын бүтцийн тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус үндэс болгов.
1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Боловсролын тухай хууль;
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;
-Бага, дунд боловсролын тухай хууль;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
-Дээд боловсролын тухай хууль;
-Соёлын тухай хууль;
-Соёлын өвийг хамгаалах тухай хууль;
-Төрийн албан ёсны хэлний тухай хууль;
-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого;
-Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого;
-Төрөөс баримтлах соёлын бодлого;
-Холбогдох бусад хууль тогтоомж.
1.4. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.
1.5. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ СТРАТЕГИЙН
УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газар, сайд, дэд сайд байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ. Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүрэг болох боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иргэд сурч боловсрох эрхээ тэгш эдлэх боломжийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглүүлэх, үндэсний уламжлалт болон орчин үеийн соёл, урлагийг хөгжүүлэх, дэлхийн соёл, урлагаас чөлөөтэй хүртэх боломжийг иргэдэд олгох, олон улсын хэмжээнд Монголын урлаг, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, соёлын үйлчилгээ, уран бүтээлийн чанар, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
2.2.1. боловсрол, соёл, шинжлэх ухааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
2.2.2. ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх;
2.2.3. сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх;
2.2.4. албан бус боловсролын бүх хэлбэрийг дэмжих;
2.2.5. боловсролын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож олон улсын түвшинд нийцүүлэх;
2.2.6. мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх;
2.2.7. дээд боловсролын өрсөлдөх чадвар, үнэлэмжийг дээшлүүлэх;
2.2.8. монголын түүх, соёл, урлагийг хөгжүүлэх, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх;
2.2.9. соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, сэргээн засварлах, өвлөн уламжлах, сурталчлах ажлыг өргөжүүлэх;
2.2.10. инновацийн тогтолцоог төлөвшүүлэн, дэд бүтцийг бүрдүүлж, технологи нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг өргөтгөх;
2.2.11. шинжлэх ухаан, технологийн судалгаа, түүний үр дүнг улс орны хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл болгон хөгжүүлэх;
2.2.12. бизнесийн захиалгат судалгааны ажлыг дэмжих;
2.2.13. залуу судлаач, эрдэмтдийг дэмжих.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх таатай орчинг бий болгон салбарын тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэх явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. ерөнхий боловсролыг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.2. мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.3. соёл, урлагийг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.4. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.5. боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлага, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.2.6. боловсрол, соёл, шинжлэх ухааны статистик, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
2.2.7. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.2.8. салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.1.2. ерөнхий боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.1.3. ерөнхий боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах;
2.5.1.4. ерөнхий боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
2.5.1.5. албан бус боловсролыг хөгжүүлэх, түүний бүх хэлбэрийг дэмжих бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. мэргэжлийн болон дээд боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2. мэргэжлийн болон дээд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний боловсруулалт, хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах;
2.5.2.3. мэргэжлийн болон дээд боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. соёл, урлагийг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.3.2. соёл, урлагийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлын зохицуулалтыг сайжруулах;
2.5.3.3. соёл, урлагийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын зохицуулалтыг сайжруулах;
2.5.4.3. шинжлэх ухаан, технологийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
2.5.4.4. үндэсний инновацийн тогтолцоо бий болгох, хөгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;
2.5.5.2. ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хууль тогтоомжийн дагуу худалдан авах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх;
2.5.5.3. салбарын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. салбарын статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг сайжруулж, статистик мэдээлэл гаргах, удирдлагыг мэдээллээр хангах;
2.5.6.2. салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
2.5.6.3. удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр үйлчлэх тогтолцоог боловсронгуй болгох.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
2.5.7.2. яамны ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг хангаж, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. гадаад хамтын ажиллагааны олон талт болон хоёр талт гэрээ, хэлэлцээр, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.8.2. гадаад хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, хурал, уулзалт зохион байгуулахад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны нэгжүүдийн чиг үүрэг, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
БОЛОВСРОЛ, СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтоолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (Тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна:

АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Ерөнхий боловсролын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний сургуулийн өмнөх, ерөнхий болон албан бус, бүх нийтийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх бодлогыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.2. Мэргэжлийн боловсролын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл, дээд боловсролыг хөгжүүлэх бодлогыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, мэргэжлийн боловсролын үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, дээд боловсролын байгууллага, хувийн хэвшлийн сургалтын, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.3. Соёл, урлагийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар соёл, урлагийг хөгжүүлэх бодлогыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, соёл, урлагийг хөгжүүлэх үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, соёл, урлагийн байгууллага, түүнийг дэмжин тэтгэгч аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.4. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар шинжлэх ухаан, технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх бодлогыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, түүнийг дэмжин тэтгэгч аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.5. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулалт хийх үндсэн үүрэг хүлээж, салбарын стратеги, бодлогын арга хэмжээг санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжих, зардал, эдийн засгийн нэгдсэн норм, нормативыг боловсруулах, түүний үндэслэлийг сайжруулах, ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны удирдлага, үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн менежментийг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах, салбарт хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүгийн удирдлагаар хангах, зохицуулалт хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ чиг үүргийг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн сургууль, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, цэцэрлэг, олон улсын байгууллага, иргэд байна.
3.3.6. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургаадугаар зорилтын хүрээнд салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийж, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг сайжруулж, статистик мэдээлэл гаргах, удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн үндэслэлийг хангах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ чиг үүргийг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Үндэсний статистикийн хороо байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, цэцэрлэг, олон улсын байгууллага, иргэд байна.
3.3.7. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долоодугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхийг бий болгох үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ажиллагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй.(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тогтоолоор нэмсэн). Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ чиг үүргийг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, яамны шууд харьяа байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны болон соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн удирдлага, бүх шатны сургууль, цэцэрлэг, иргэд байна.
3.3.8. Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг төлөвлөх, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төслийг зохицуулах, олон улсын гэрээ, конвенц, гадаад орон, яам хоорондын салбарын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Гадаад харилцааны яам, олон улсын байгуулага, төслийн нэгжүүд, төсөл хэрэгжиж байгаа бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага байна.
---оОо---

Текст томруулах
A
A
A