- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
тогтоолын 6 дугаар хавсралт
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын төлөвлөлт, санхүүжилт, гадаад хамтын ажиллагааны асуудлыг хамруулсан стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн З8 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Авто замын тухай хууль;
-Иргэний нисэхийн тухай хууль;
-Төмөр замын тээврийн тухай хууль;
-Авто тээврийн тухай хууль;
-Далай ашиглах тухай хууль;
-Усан замын тээврийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль;
-Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;
-Барилгын тухай хууль;
-Хот байгуулалтын тухай хууль;
-Газрын тухай хууль;
-Орон сууцны тухай хууль;
-Орон сууц хувьчлах тухай хууль;
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль;
-Хот, суурин газрын усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;
-Геодези, зураг зүйн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын жишиг байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, мэдээллийг ашиглав.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд зам, тээвэр, барилга, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж хариуцлага хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг бий болгох;
2.2.2. бүх төрлийн тээврийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын уялдааг сайжруулах;
2.2.3. хот байгуулалтын хамгийн үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх;
2.2.4. газрын харилцаа, геодези зураг зүйн бодлогыг хэрэгжүүлэх;
2.2.5. барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
2.2.6. салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;
2.2.7. салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих.
2.2.8. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээ, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлж хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. авто зам, бүх төрлийн тээвэр, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүйн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
2.4.3. салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулж, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, түүний үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.4.4. салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. зам, тээврийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. зам, тээврийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;
2.5.1.3. барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, орон сууцны хангамжийн бодлого боловсруулах;
2.5.1.4. барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, орон сууцны хангамжийн бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.5. хот төлөвлөлт, хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүйн хөгжлийн бодлого боловсруулах;
2.5.1.6. хот төлөвлөлт, хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүйн бодлогын удирдамжаар хангах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.5.2.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.5.2.3. салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, санхүү, эдийн засгийн төлөвлөлт, сайдын төсвийн багцын төлөвлөлт, зохицуулалт, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
2.5.3.2. гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлогыг зохицуулах.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. авто зам, тээвэр, барилга, хот байгуулалт, газрын харилцааны бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
2.5.4.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд яамны эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг болон төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИ ЗАГВАР
3. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна:
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын дор дурдсан бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:
3.3.1. Зам, тээврийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Зам, тээврийн бодлогын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.1, 2.5.1.2 дахь гол зорилтын хүрээнд сайдын эрхлэх ажлын хүрээний зам тээврийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын хувилбар гаргах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд Засгийн газрыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Засгийн газрын танхим байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
3.3.2. Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.3, 2.5.1.4 дэх гол зорилтын хүрээнд сайдын эрхлэх ажлын хүрээний барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын хувилбар гаргах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Засгийн газрыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Засгийн газрын танхим байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
3.3.3. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.5, 2.5.1.6 дахь гол зорилтын хүрээнд сайдын эрхлэх ажлын хүрээний хот байгуулалт, газрын харилцааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын хувилбар гаргах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Засгийн газрыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Засгийн газрын танхим байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
3.3.4. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх, яамны санхүү, аж ахуйг эрхлэх, аппаратын дотоод ажлыг зохицуулах, хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэр, гэрээ хэлэлцээрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэн гаргах, хууль тогтоомж, шийдвэр, сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын биелэлтэд хяналт тавих, биелэлтийг тайлагнах, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг сурталчлах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй.(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тогтоолоор нэмсэн).
Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй."
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.5. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд санхүү, хөрөнгө оруулалт, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын төлөвлөлт, санхүүжилт, зээл, тусламжийн төслийг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн үүрэг хүлээж, салбаруудыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт авто, төмөр зам, агаар, усан замын тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын зорилт, арга хэмжээг боловсруулж тусгуулах, батлагдсан төсөв, төлөвлөгөөг хуваарилах, гүйцэтгэлийн тайланг гаргах, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслийн санхүүжилт, гүйцэтгэлийг хянах, салбарын худалдан авах ажиллагааг төлөвлөж зохион байгуулах, салбарын эдийн засгийн үзүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлэн баяжуулж, статистик мэдээллийг нэгтгэн гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, олон улсын гэрээ, хэлцлийн баримт бичиг боловсруулах, Засгийн газар хоорондын болон олон талын хэлэлцээрт оролцох асуудлыг зохицуулах, гадаад орон, олон улсын байгууллагад салбарын чиглэлээр санал тавих зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Санхүү, хөрөнгө оруулалтын нэгжийн дотор гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.
Тухайн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, гадаадын хандивлагчид, хөрөнгө оруулагчид байна.
3.3.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээж, эрхэлсэн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг үнэлэх замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Тухайн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A