- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
тогтоолын 9 дүгээр хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Эрүүл мэндийн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Эрүүл мэндийн сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах асуудлыг хамарсан үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлно.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", холбогдох бусад баримт бичгийг үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Эрүүл мэндийн багц хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөгөө болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, хүний нөөцийн болон байгууллагын өөрчлөлтийн талаархи сургалтын материал, арга зүйг хэрэглэв.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны эрүүл мэндийн талаархи зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөхийн үүрэг хариуцлага хүлээнэ.
Тус яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон бодлогын хэрэгжилт, түүний үр дүн, төсвийн зарцуулалтын харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн цар хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Яам нь эрүүл мэндийн салбарын бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, төсвийн гүйцэтгэлийг хангах үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов.
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны бодлого, удирдлага, зохицуулалт нь дээр дурьдсан хэрэглэгчид нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын урт хугацааны зорилтууд, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгийг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино.
2.2. Тэргүүлэх чиглэл
Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй байна:
2.2.1. яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сайд, Засгийн газрын танхимд үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэгийг мэргэшлийн өндөр түвшинд хүргэх;
2.2.2. эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн боловсронгуй болгох;
2.2.3. улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг тогтоох, хувийн хэвшлийг бүх талаар дэмжин хөгжүүлэх;
2.2.4. эрүүл мэндийн тусламжийг хүн амд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржуулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхийг бий болгох.
2.3. Эрхэм зорилго
Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын түвшинд ойртуулж, хүн амыг сайн сайхан амьдрах таатай орчныг бүрдүүлэх явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, үр дүнтэй, ил тод, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
2.4.3. эрүүл мэндийг дэмжих орчин бий болгоход чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.4.4. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.4.5. эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн удирдлагаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.4.6. эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.4.7. эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.4.8. гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэл, стратегитэй уялдуулан хөгжүүлэх, зохицуулах.
2.5. Үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын түншлэлийг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, стратегитэй уялдуулан хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.5.2.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.5.2.3. аппаратын үйл ажиллагааг хэвийн явуулах дэмжлэгт орчин бүрдүүлэх, шийдвэр гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. нийгмийн эрүүл мэндийн талаархи төрөөс баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.3.2. хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл, аж төрөх ёсыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг удирдлагаар хангах;
2.5.3.3. эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эмнэлгийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.4.2. нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг түшиглэн эмчилгээ, оношилгоо, сувилахуйн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг эмнэлгүүдэд мөрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагыг боловсронгуй болгох;
2.5.4.3. эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг зохион байгуулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх;
2.5.4.4. гамшиг, ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон яаралтай тусламжийн бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах;
2.5.5.2. эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, эрүүл мэндийн даатгалын төлөвлөлт, хуваарилалт, санхүүгийн тайлан, бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулах;
2.5.5.3. хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, худалдан авах үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. эрүүл мэндийн удирдлагын мэдээлэл, мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах;
2.5.6.2. эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлэх;
2.5.6.3. эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх.
2.5.7. Үйл ажиллагааны 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах.
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
2.5.8.2. гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулж, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэх;
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Яамны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчим баримтлав:
1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх).
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх).
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг доорхи байдлаар тодорхойлов:
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Эрүүл мэндийн стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгжийн үндсэн үүрэг нь стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлох, хууль тогтоомж, урт болон дунд хугацааны стратегийг төлөвлөх, бодлогын хувилбар боловсруулах, тэдгээрт бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, сайд, дэд сайд, Засгийн газрын танхим, Төрийн нарийн бичгийн даргад стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Мөн анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны бодлого, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, бодлогын хэрэгжилтийг зохицуулахад зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын агентлаг байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, дэлхийн эрүүл мэндийн болон бусад олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд хүний нөөцийн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн чиг хандлагыг хүн амын эрүүл мэндийн бодит хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх, хүний нөөцийг зохистой байршуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг төлөвшүүлэх, салбарын нийт ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын олон хэлбэрийг үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан нэвтрүүлэх бодлогыг зохицуулах, яамны үйл ажиллагааг хэвийн явуулах дотоод дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, хариуцсан асуудлаар сайд, дэд сайд, зохион байгуулалтын нэгжүүд, ажилтнуудад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тогтоолоор нэмсэн).
Яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг хариуцан зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөлтөд хяналт тавих, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, бичиг хэрэг хөтлөх, өргөдөл, гомдол бүртгэх, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангахад энэ нэгжийн үйл ажиллагаа чиглэнэ. Цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг нь сайжруулах, тэдний ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх үүрэгтэй.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн дээд боловсролын байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
3.3.3. Нийгмийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, урт болон дунд хугацааны стратеги хэрэгжүүлэх, энэ зорилгоор төсөл, төлөвлөгөө боловсруулах, эрүүл мэндийг дэмжих, эрүүл бус зан үйлийг өөрчлөх чиглэлээр хийх мэдээлэл сургалт, сурталчилгааг нэгтгэн зохицуулж, орчны эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд нөөцийг дайчлах, оновчтой хуваарилах замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн ба төрийн бус бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоох, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, үндсэн үүргийн хүрээнд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бүх байгууллагад зохион байгуулалт, мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын агентлаг байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн болон биеийн тамир, спортын төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна.
3.3.4. Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, хууль тогтоомж, стратеги, хөтөлбөрийг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эмнэлгүүдийн удирдлага (менежмент)-ын тогтолцоог боловсронгуй болгох, үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, оношилгоо, эмчилгээний чадавхийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, дээрх чиглэлээр сайд, дэд сайд, яамны удирдлага, холбогдох байгууллагын удирдлагад зохион байгуулалтын болон мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн өвөрмөц бүлгүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх, нийтийг хамарсан гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламжийг зохион байгуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулна.
Эрүүл мэндийн тусламжийн бодлого зохицуулалтын нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
3.3.5. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах, эрүүл мэндийн бодлого, тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлтэй уялдуулах, эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг хууль тогтоомжийн хүрээнд зарцуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон бусад худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах, хяналт тавих үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад заасан чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нь Эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн удирдлага, төлөвлөлтийн удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төсвийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэнд, спорт, биеийн тамирын байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
3.3.6. Эрүүл мэндийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ чиг үүрэг нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх замаар яамны бүтцийн нэгжүүд, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, Засгийн газрын агентлаг байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон бусад төрийн захиргааны төв байгууллага, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрүүл мэнд, спорт, биеийн тамирын байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
3.3.7. Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг.
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах, эм хангамжийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тасралтгүй, жигд, хүртээмжтэй байлгахад чиглэсэн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, эмчилгээний практикт хэрэглэх эмийн аюулгүй байдал, чанарын баталгаажилтыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, үндсэн үүрэг хүлээж, дээрх чиглэлээр бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид болон бусад байгууллагыг эмийн талаар үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, мансуурах, сэтгэц нөлөөт эмийн эргэлтийг олон улсын конвенци, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, Засгийн газрын агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, эм үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага байна.
3.3.8. гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтрагч талуудын тусламж, дэмжлэгийг салбарын бодлого, стратегитай уялдуулан зохицуулж, гадаад зээл, тусламжийн үр дүн, үр ашгийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, зээл, тусламжийг зохицуулах, хэрэгжүүлэх, олон улсын байгууллага, гадаад орнуудтай харилцах, хамтран ажиллах чиглэлээр сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад бүх талын зөвлөгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага байна.
---оОо---

Текст томруулах
A
A
A