- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ, БИЕЛГЭЭ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
"МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ, БИЕЛГЭЭ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Хэрэгжүүлэх хугацаа
|
Хэрэгжүүлэх хугацаа
(оноор)
|
Санхүүжилт
(сая.төг)
|
Санхүүжилтийг
хариуцах
байгууллага
|
Арга хэмжээг зохион
байгуулах байгууллага
|
|
Нэг. Бий, биелгээний урлагийн судалгааны талаар
|
||||||
1.1
|
Бий, биелгээний урлагийн судалгааны
үндэсний багийг томилон ажиллуулна
|
2009
|
-
|
Боловсрол,
соёл, шинжлэх
ухааны яам
|
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яам, Зохицуулах хороо
|
|
1.2
|
Үндэсний багаас хээрийн шинжилгээ, судалгаа хийх ажлын төлөвлөгөө, төсөв боловсруулж батлуулан хэрэгжүүлнэ
|
2009-2011
|
6.0
|
Шинжлэх ухаан,
технологийн
сан
|
Бий, биелгээний урлагийн
судалгааны үндэсний баг,
"Бий-биелэг" холбоо
|
|
1.3
|
Монголын утга соёлын өвийн музей, судалгааны студи байгуулна
|
2011-2013
|
12.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
Шинжлэх ухаан,
технологийн сан, гадаадын хөрөнгө
оруулалт
|
Соёлын өвийн төв болон Морин хуур, уртын дуу, хөөмий, бий,биелгээ зэрэг уламжлалт урлагийн төрөл зүйлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн
хэрэгжилтийг зохион байгуулах зөвлөл, хороо
|
|
1.4
|
Монголын уламжлалт бий, биелгээ болон түүний уламжлалт урын санг өвлөн эзэмшсэн билиг авъяастны судалгаа явуулсны үндсэн дээр улс, аймаг, нийслэл, сум, байгууллагын бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлж, жил тутам баяжуулна
|
2009-2014
|
Тухайн
байгууллагын
жилийн
төсөв
|
Соёлын
өвийн төв,
аймаг, нийслэл,
сумын Засаг
даргын Тамгын
газар
|
Соёлын өвийн төв,
аймаг,нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн урлагийн байгууллага,
сумдын соёлын төв
|
|
Хоёр. Бий, биелгээний сургалт, сурталчилгааны талаар
|
||||||
2.1
|
"Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийн агуулга, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
холбогдох байгууллага, ажилтнуудын дунд сургалт, семинар зохион байгуулна
|
2009
|
2.5
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан
|
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яам, Соёл, урлагийн хороо
|
|
2.2
|
Бий, биелгээний судалгааны ном,
товхимол, СD, VCD хэвлүүлнэ
|
2010
2012
2015
|
6.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
Шинжлэх ухаан,
технологийн сан
|
Соёлын өвийн төв,
"Бий-биелэг" холбоо
|
2.3
|
Гэрийн болон шавь сургалтыг хөхиүлэн дэмжих, зарим сургуульд бий, биелгээний
сургалт явуулах арга хэмжээ авна
|
2009-2014
|
Байгууллагын
төсөв
|
Аймгийн Боловсрол, соёлын газар,
Нийслэлийн соёл, урлагийн газар
|
Аймгийн Боловсрол, соёлын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Боловсролын газар,
ерөнхий боловсролын
сургуулиуд
|
2.4
|
Бий, биелгээ, бийч-биелээчдийн танилцуулга, цомог бэлтгэж
хэвлүүлнэ
|
2009-2010
|
4.0
|
Нүүдэлчдийн соёл
иргэншлийг судлах олон улсын хүрээлэн,
Шинжлэх ухаан,
технологийн сан
|
Бий, биелгээний урлагийн
судалгааны үндэсний баг,
"Бий-биелэг" холбоо
|
2.5
|
Монголын уламжлалт бий, биелгээний наадам зохион байгуулна
|
2009
|
6.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
ЮНЕСКО-гийн
Монголын үндэсний комисс
|
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яам, Зохицуулах хороо, ЮНЕСКО-гийн
Монголын үндэсний комисс
|
2.6
|
Бий, биелгээний наадмыг Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий аймагт бүсчлэн зохион байгуулна.
|
2010-2014
|
30.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
аймгийн Засаг
даргын Тамгын
газар, аймгийн Боловсрол,
соёлын газар
|
Зохицуулах хороо,
аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар, "Бий-биелэг" холбоо
|
2.7
|
Монгол угсаатны уламжлалт бүжгийн Олон улсын наадмыг Монгол Улсад зохион байгуулна
|
2011
|
45.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
ЮНЕСКО,
гадаадын байгууллагууд
|
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яам, Соёл урлагийн хороо, Зохицуулах хороо, Бүжгийн нийгэмлэг, "Бий-биелэг" холбоо
|
2.8
|
Бий, биелгээний урлагийн тухай цуврал баримтат кино бүтээнэ
|
2010-2014
|
5.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
Шинжлэх ухаан,
технологийн сан
|
Зохицуулах хороо,
"Монгол кино" нэгтгэл,
"Соёл-Эрдэнэ" студи
|
2.9
|
Монголын уламжлалт бүжгийн багш нарыг мэргэжил дээшлүүлэх, давтан сургах сургалтад үе шаттай хамруулна
|
2010-2014
|
16.0
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан
|
Соёл урлагийн хороо, Соёл, урлагийн их сургууль, Соёлын дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж, СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж
|
2.10
|
Бий, биелгээний урлагийг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжийг судалж хэрэгжүүлнэ
|
2010-2014
|
30.0
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль
орчин, аялал жуулчлалын
яам, ЮНЕСКО-
гийн Монголын
үндэсний комисс
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс
|
Гурав. Бий, биелгээний урлагийг хадгалж хамгаалах, бийч-биелээчдийг дэмжих талаар
|
|||||
3.1
|
Бий, биелгээний урлагийг хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжист өргөмжлөн тунхаглуулах өргөдөл, санал боловсруулж ЮНЕСКО-д уламжилна
|
2010-2012
|
8.0
|
ЮНЕСКО-гийн
Монголын
Үндэсний
Комисс,
Соёлын өвийн төв
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс, Соёлын өвийн төв
|
3.2
|
Аймаг, нийслэлийн Боловсрол соёлын болон соёл урлагийн газар бий, биелгээний урлагийг хадгалж хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ
|
2010-2014
|
Өөрийн
төсөв
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газар
|
Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын Тамгын газар, соёл, боловсролын байгууллагууд
|
3.3
|
Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр ардын бүжиг, бий, биелгээ сонирхогч авъяастнуудаа судлан тодруулж, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллана
|
2009-2014
|
Өөрийн
төсөв
|
Аймаг, нийслэл,
сум, дүүрэг
|
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын болон Соёл, урлагийн газар
|
3.4
|
Бий, биелгээний урлагийг ур чадварын өндөр түвшинд өвлөн тээж, шавь болон гэрийн сургалт явуулан ур чадвар бүхий шавь төрүүлж байгаа авъяастнуудыг урамшуулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна
|
2010-2014
|
Тухайн
үед
шийдвэрлэнэ
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
ЮНЕСКО
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зохицуулах хороо, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс
|
3.5
|
Монголын уламжлалт бий, биелгээний ховор, хосгүй өвийг хадгалж хамгаалах, шавь нартаа зааж өвлүүлэн сурталчлах үйлсэд амжилт гаргасан ардын авъяастан, уран бүтээлчийг хөхиүлэн дэмжиж, төр засаг, байгууллагын шагналаар шагнуулах арга хэмжээг зохион байгуулна
|
2009-2014
|
Тогтсон
журмын
дагуу
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
аймаг, нийслэлийн
Засаг даргын
Тамгын газар,
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар
|
3.6
|
Уламжлалт бүжгийн Олон улсын наадам, уралдаан, тэмцээнд Монголын бүжигчид, бийч-биелээчдийг дэмжин оролцуулна
|
2009-2014
|
Улсын
төсөв, хандив,
тусламж
|
Соёл, урлаг
хөгжүүлэх сан,
гадаадын
байгууллагууд
|
Зохицуулах хороо,
"Бий-биелэг" холбоо
|
3.7
|
Бий, биелгээний урлагийг дэмжих асуудлыг ЮНЕСКО-гийн "Хүн-Эрдэнэ" хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авна
|
2010-2014
|
ЮНЕСКО
|
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс
|
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, урлагийн хороо, Соёлын өвийн төв
|
3.8
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ
|
2009-2014
|
Улсын төсөв
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яам
|
---оОо---
Текст томруулах
A
A
A