- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ, БИЕЛГЭЭ” ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
"МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ, БИЕЛГЭЭ" ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, утга соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар заасан байдаг.
Монгол Улс морин хуурын уламжлалт урлагийг 2003 онд, монгол ардын уртын дууг 2005 онд хүн төрөлхтний утга соёл, аман өвийн шилдэг дээжист тунхаглуулж, ЮНЕСКО-гийн батламж авсан билээ. Монгол Улсын Засгийн газраас "Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр" (1999-2006 он)-ийг хэрэгжүүлж дууссан бөгөөд "Морин хуур, уртын дуу", "Монгол хөөмий" хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Гэвч ардын уламжлалт урлаг, биет бус соёлын өвийн олон төрөл, зүйлд иж бүрэн хандаж, тэдгээрийг адил тэнцүү хадгалж хамгаалах асуудал шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Үүний нэг жишээ нь Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бий,биелгээний уламжлал мартагдахад хүрч, язгуур бийч-биелээчид цөөрсөөр байна. Монголын олон ястны уламжлалт бүжиг, бий, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, хуур, икэлийн уламжлалт татлагууд мартагдан гээгдэж байна.
Төв, орон нутгийн урлаг, соёлын байгууллагын урын санд түгээмэл байдаг "биелэг", "баруун монгол биелгээ" зэрэг тайзны бүжгүүдийн олонхи нь олон ястны бий, биелгээний ялгаа, заагийг нарийн гаргаагүйгээс язгуур намба төрхийг алдагдуулж, агуулга, хэлбэрийг бүдгэрүүлжээ.
Цөөн тооны авъяастнууд баяд, дөрвөд, захчин, казах, хотон, урианхайн бий, биелгээ, буриадын ёохор зэрэг уламжлалт бий, биелгээ, бүжгийг хадгалж хамгаалан, залуу үедээ өвлүүлэх талаар хичээн зүтгэж байгаа боловч тэдгээрийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих арга, хэлбэр бүрэн төлөвшөөгүй байна.
Монгол ардын язгуур бий, биелгээг хадгалж хамгаалах, үеэс үед өвлүүлэх, бий, биелгээний гэрийн болон шавь сургалт, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, өвлөн тээгч-бийч-биелээчдийг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх зорилгоор "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын уламжлалт бий, биелгээний урлагийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах, уламжлан өвлүүлэх, бий, биелгээний дэг жаяг, арга маягийг сургаж эзэмшүүлэх, хөгжүүлэх ажлыг соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авъяастны дунд өрнүүлэн дэлгэрүүлж улмаар түүний үндэсний болон олон улсын түвшинд эзлэх байр суурийг бэхжүүлэх явдал юм.
2.2. Хөтөлбөрийн зорилтууд
2.2.1. Монголын уламжлалт бий, биелгээ, бийч-биелээчийн судалгаа явуулах;
2.2.2. Монголын уламжлалт бий, биелгээний сургалт, сурталчилгаа явуулах;
2.2.3. Бийч-биелээчдэд дэмжлэг үзүүлж, тэднийг тодруулан алдаршуулах, бий, биелгээг өвлүүлэн хөгжүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
3.1.1. Монголын уламжлалт бий, биелгээ болон түүний уламжлалт урын санг өвлөн эзэмшсэн билиг авъяастны судалгаа явуулж, улс, аймаг, нийслэл, байгууллагын бүртгэл-мэдээлэл, аудио, видео сан бүрдүүлэх;
3.1.2. Бий, биелгээний албан болон албан бус, шавь болон гэрийн сургалт зохион байгуулах, бий, биелгээний урлагийн үзлэг, уралдаан, наадам, уулзалт, симпозиум, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, уламжлалт бий, биелгээ, бийч-биелээчийн талаархи танилцуулга, цомог, ном, товхимол гаргаж сурталчлах;
3.1.3. Бийч-биелээчдийг тодруулах, тэдгээрийг хөхиүлэн дэмжиж алдаршуулах, шагнаж урамшуулах, ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;
3.2. Бий-биелгээний судалгааг дараах чиглэлээр явуулна.
3.2.1. Монголын уламжлалт бий, биелгээний үүсэл гарвалын судалгаа;
3.2.2. Монголчуудын уламжлалт бүжгийн урлаг, оюуны сэтгэлгээнд бий, биелгээний гүйцэтгэсэн үүрэг, түүхэн ач холбогдол;
3.2.3. Бий, биелгээний тархалт болон нутаг, нутгийн хувилбарууд, олон ястны бий, биелгээний төрөл, зүйл, өвөрмөц онцлог, дэг сургууль, донж маяг, тэдгээрийн харьцуулсан судалгаа;
3.2.4. Бий, биелгээний уламжлалт татлагууд, хуур (икэл, товшуурын) бий, биелгээ болон ардын аман билгийн бусад төрлүүдийн уялдаа холбоо;
3.2.5. Бий, биелгээний гэрийн болон шавь сургалт, заах арга зүйн уламжлал, шинэчлэл;
3.2.6. Бий, биелгээний уламжлалаас суралцах, бүтээлчээр хөгжүүлэх, уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах арга замын судалгаа;
3.2.7. Бийч-биелээчийн түүх, шастир, биелэх ур чадварын судалгаа;
3.2.8. Бий, биелгээ болон монголчуудын хэв заншил, бэлгэдэл, зан үйл, төр ёсны уламжлалын холбоо;
3.2.9. Хөрш зэргэлдээ улсын ард түмний аман болон биет бус соёлын өвд бий, биелгээний урлагийн үзүүлсэн нөлөө, харилцан хамаарал.
3.3. Бий, биелгээний урлагийн сургалт, сурталчилгаа.
3.3.1. Төв, орон нутгийн соёл, боловсролын байгууллагууд бий, биелгээний албан болон албан бус сургалт зохион байгуулах, шавь болон гэрийн сургалтыг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.3.2. Бий, биелгээ, бийч-биелээчийн тухай танилцуулга, цомог, ном, CD, DVD гаргах, цуврал баримтат кино бүтээж сурталчлах;
3.3.3. Бий, биелгээний уламжлалт урлагийн төрөл, зүйлийг сурвалжлан олж илрүүлэх, судлан сурталчлах, бийч-биелээчийг тодруулан алдаршуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, бий, биелгээний урлагийг өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор төв, орон нутаг, үндэсний хэмжээнд үзлэг, уралдаан, наадам, уулзалт, ярилцлага, симпозиум, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
3.3.4. Уламжлалт бий, биелгээ, бийч-биелээчийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үе шаттай сурталчлах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт
4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах явцад хяналт тавих үүргийг хөтөлбөрийн Зохицуулах хороо гүйцэтгэнэ.
4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил-арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргийг Соёл, урлагийн хороо гүйцэтгэнэ.
4.3. Орон нутагт "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах салбар хороог аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байгуулан ажиллуулна. Салбар хорооны бүрэлдэхүүн, түүний чиг, үүргийг Засаг дарга батлан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
"Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг 6 жилийн (2009-2014 он) хугацаанд хэрэгжүүлнэ.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөлт, санхүүжилт
"Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Соёл, урлагийн хороо холбогдох төрийн болон төрийн бус байгууллага (аймаг, нийслэл, мэргэжлийн эвлэл, холбоо, төв, студи зэрэг)-тай хамтран хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.
-улсын төсөв (Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгө);
-гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламж;
-төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс оруулсан хандив, тусламжийн хөрөнгө.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1. Бий, биелгээний урлагийг өвлөсөн ардын билиг авъяастны үйл ажиллагааг дэмжих, тэдний авъяас билиг, арга барил, дэг сургуулийг хадгалж хамгаалан хөгжүүлэх ажлын шинэ тогтолцоо бүрдэнэ.
7.2. Бий, биелгээний урлагийн мартагдаж байгаа өв уламжлалыг сэргээх, өвлөн хөгжүүлэх үйл ажиллагааны түвшин дээшилж, хамрах хүрээ, далайц, хүртээмж нэмэгдэнэ.
7.3. Бий, биелгээний урлагийн судалгаа, сургалт, сурталчилгаа эрчимжиж, суурь болон хавсарга судалгааны тоо, чанарт ахиц гарч уг чиглэлээр олон улсын болон улс, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд зохиох арга хэмжээний менежмент боловсронгуй болно.
7.4. Улс, аймаг, нийслэл, холбогдох байгууллага бий, биелгээний бүртгэл-мэдээллийн сантай болж, сонирхогч, ардын авъяастан, уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд үйлчлэх материаллаг бааз болон оюуны орчин бий болно.
7.5. Бий, биелгээний урлаг сэргэж, монгол үндэстэн, угсаатан, ястны соёлын нэгэн хэрэглээ болж, ардын билиг авъяастан, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан баяжиж, үндэсний хэмжээнд бий, биелгээний урлагийн эзлэх байр суурь дээшилнэ.
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд
8.1. "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга нар баталсан байх;
8.2. соёлын өвийн улсын нэгдсэн болон байгууллага, аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд бий, биелгээний урлагийн талаархи бүртгэл-мэдээлэл бий болсон байх;
8.3. зарим аймаг, сум, дүүрэг, ерөнхий боловсролын сургуульд бий, биелгээний албан болон албан бус сургалт явуулсан байдал;
8.4. бий, биелгээний урлаг сэргэж, концертын байгууллага, уламжлалт урлагийн хамтлагууд бийч-биелээчтэй болсон байх;
8.5. бий, биелгээ, уламжлалт бүжгийн урлагийн чиглэлээр зохион байгуулсан бүс нутаг, улс, олон улсын уралдаан, наадмын менежментийн түвшин;
8.6. бий, биелгээний урлагийг сонирхогч, ардын авъяастан, бийч-биелээчийн тоо өссөн байдал.
---оОо---
(

Текст томруулах
A
A
A