- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ЦОГЦОС ОРШУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 28 дугаар
тогтоолын хавсралт
ЗАРИМ ЦОГЦОС ОРШУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хэн болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй хүний цогцост (цаашид "зарим цогцос" гэх) шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийх, түүнийг хадгалах, оршуулахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Энэ журмын дагуу дор дурдсан хүний цогцсыг оршуулна:
1.2.1. бичиг баримтгүй бөгөөд оршин сууж байсан хаяг болон ар гэрийн хүмүүс нь тодорхой бус, хэн болох нь тогтоогдоогүй;
1.2.2. оршин сууж байсан хаяг, овог, нэр нь тодорхой боловч ганц бие (хариуцах эзэнгүй).
1.3. Шүүхийн шинжилгээний байгууллага нь энэ журмын 1.2.1, 1.2.2–т заасан цогцсын тухай мэдээллийн сан бүрдүүлнэ.
1.4. Энэ журмын 1.2.1-д заасан цогцос хэн болох, ар гэрийн хүмүүсийг нь олж тогтоох ажлыг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
Хоёр. Цогцсыг хүлээн авах, үзлэг хийх, хадгалах
2.1. Энэ журмын 1.2.1, 1.2.2-т заасан цогцсыг нийслэлд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтэс, орон нутагт аймгийн нэгдсэн болон сумын эмнэлэг хүлээн авч шарил хадгалах байранд 30 хүртэл хоног хадгална.
2.2. Энэ журмын 2.1-д заасан байгууллага нь хүлээн авсан цогцсын бүртгэлийг хөтөлж, улсын бүртгэлийн байгууллагад улирал тутам мэдээлж байна.
2.3. Энэ журмын 2.2-т заасан бүртгэлд тухайн хүний нас, хүйс, биеийн өндөр, хувцас, шарх сорви, шивээс зэрэг онцлог содон шинж тэмдэг, бусад мэдээллийг тодорхой тусгах бөгөөд техникийн боломжтой бол гарын хуруу, алганы хээний дардас, таниулах гэрэл зургийг тусгай шаардлагын дагуу бэхжүүлж, ДНК-ийн шинжилгээний сорьц авч мэдээллийн санд оруулна.
2.4. Энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.5. Энэ журмын 1.2.1, 1.2.2-т заасан цогцост мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах бөгөөд уг ажиллагаанд мөрдөн байцаагч, прокурорыг заавал байлцуулна.
Гурав. Цогцсыг оршуулах
3.1. Энэ журамд заасан цогцос оршуулах ажлыг аймгийн төв, нийслэлд шүүхийн шинжилгээний алба, суманд эмнэлэг, Засаг даргын Тамгын газар, цагдаагийн нэгж хамтран гүйцэтгэнэ.
3.2. Шүүхийн шинжилгээний алба нь цогцсыг оршуулахдаа энэ журмын 2.3-т заасан мэдээллээс гадна шинжээч томилсон байгууллага, алба хаагчийн нэр, задлан шинжилгээ хийсэн эмчийн овог, нэр, гаргасан дүгнэлтийн дугаар, огноог тусгасан бүртгэл хөтөлж, хаана, ямар байдалтай оршуулсныг бүдүүвч зураг, гэрэл зургаар бэхжүүлэн, холбогдох материалыг бүрдүүлж, 3 хувь үйлдэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүгийн цагдаагийн газарт тус тус хүргүүлэн, үлдэх хувийг Шүүхийн шинжилгээний хүрээлэн, орон нутгийн албаны архивт тус тус хадгална.
Дөрөв. Оршуулгын зардал, санхүүжилт
4.1. Аймаг, нийслэлийн шинжилгээний алба болон сумын эмнэлэг цогцсыг хүлээн авах, хадгалах, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, оршуулах зэрэгт гарсан зардлын тооцоог, цогцсыг оршуулсан тухай албан ёсны бүртгэлийн хуулбарын хамт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
4.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дараахь зардлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ:
4.2.1. цогцсыг хөргөгчид хадгалах;
4.2.2. цогцос оршуулах нүх ухаж бэлтгэх ажлын хөлс;
4.2.3. хайрцагны (авсны) үнэ;
4.2.4. ороох материал, хадаг;
4.2.5. тээвэр, шатахууны зардал;
4.2.6. магадлан шинжилгээний зардал;
4.2.7. оршуулгын ажлыг гүйцэтгэсэн хүмүүсийн ажлын хөлс;
4.2.8. гэрэл зургийн хальс, хор, цаасны үнэ.
4.3. Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба нь энэ журамд заасны дагуу цогцос оршуулахад гарсан зардлын гүйцэтгэлийг улирал тутам гаргаж, дараа улирлын эхний хагаст багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар ирүүлсэн тооцоог үндэслэн тухайн оны батлагдсан төсвөөс зардлыг санхүүжүүлнэ.
Тав. Бусад зүйл
5.1. Цогцсыг нь оршуулсан хүний төрөл садангийн хүмүүс хожим нь тогтоогдож, шилжүүлэн оршуулах болон зохих материалтай танилцах хүсэлт гаргавал энэ журмын 3.1-д заасан байгууллага цогцос оршуулсан газрыг заан өгч, шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад материалтай танилцах боломж олгож энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
---оОо---

Текст томруулах
A
A
A