A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2009 оны 1 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹ Зорилтын дугаар Зорилт Арга хэмжээний дугаар Хэрэгжүүлэх арга хэмжээ  Хэрэгжүүлэх  хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
Үндсэн байгууллага Хамтран хэрэгжүүлэх байгууллага Орон нутгийн оролцоо Иргэний нийгмийн оролцоо
 НЭГ. ХҮН АМ НИЙГМИЙН ЗОХИСТОЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТ
Гэр бүлийг дэмжин тэтгэх, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх нөхцөл бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулна. 
1.1. Эрүүл мэндийн бодлого
1 1.1.1 Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг уртасгана. 1 Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилтийн механизмыг төв болон орон нутгийн түвшинд оновчтой болгоно. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын болон эмийн импортын татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. 2010-2011 ЭМЯ Эрүүл мэндийг дэмжих сан    
3 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2009-2010 ЭМЯ ЗТБХБЯ, ДЭМБ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 1.1.2 Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй ханган эрүүл мэндийг нь хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.  1 Бага насны хүүхдийг хоол тэжээлийн архаг дутагдлаас сэргийлэх зорилгоор олон найрлагат бэлдмэлээр хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. 2010-2012 ЭМЯ НХХЯ, ХХААХҮЯ    ОУ-ын ТББ
2 Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дэргэдэх Шим тэжээл, хоол судлалын үндэсний лабораторийн чадавхийг бэхжүүлнэ. 2008-2012 ЭМЯ ХХААХҮЯ    
3 Хүн амын эрүүл мэндийг дэмжих зохистой хооллолтын талаар мэдлэг хандлагыг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна. 2008-2012 ЭМЯ     ТББ
4 Эрүүл болон эмчилгээний хоолны цуврал цэс, жор боловсруулж, эмнэлгийн эмчилгээний хоолны нэр төрөл, чанарыг нэмэгдүүлнэ. 2008-2012 ЭМЯ НЭМХ    
5 Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанарын баталгаажилт, зохицуулалтын механизмыг оновчтой болгоно. 2008-2012 ЭМЯ ХХААХҮЯ, МХЕГ, СХЗГ    
3 1.1.3 Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэн, урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоонд хамруулна. 1 Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн системийг нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.  2008-2012 ЭМЯ СЯ    
2 Урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, цогц үзлэг, оношлогоонд хамруулна. 2008-2012 ЭМЯ НХХЯ    
4 1.1.4 Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн  эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.  1 Төлбөрийн чадваргүй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн  эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох үр дүнтэй механизмыг судалж шийдвэрлэнэ. 2008-2012 ЭМЯ НХХЯ  Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 1.1.5 Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжинэ. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулна.  1 Эрүүл мэндийн салбарын эрх зүй, санхүүгийн зохицуулалтын механизмыг боловсронгуй болгоно. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Эрүүл мэндийн салбарын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх оновчтой механизмыг бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ Хувийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл
3 Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хувийн эрүүл мэндийн даатгалын эрх зүйн зохицуулалтыг бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын "Эрүүл мэндийн даатгалын сан"-гаас жигд санхүүжих нөхцөлийг судлан шийдвэрлэнэ. 2008-2012 ЭМЯ НХХЯ, ХЗДХЯ    
6 1.1.6 Эрүүл мэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлнэ. 1 Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор үндэсний эрүүл мэндийн бодлогын баримт бичиг болох "Эрүүл мэнд" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ. 2008-2010 ЭМЯ      ОУБ
2 Эрүүл мэндийн салбарт гадаад орон, хандивлагч байгууллагаас үзүүлж байгаа зээл, тусламжийн зарцуулалтыг үр өгөөжтэй болгох зорилгоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн "салбарын хэмжээний хандлага" арга барилыг удирдлагын тогтолцоонд хэрэгжүүлнэ. 2008-2012 ЭМЯ      ОУБ
3 Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын (төрөлжсөн мэргэжлийн, аймаг, дүүрэг, сумын болон өрхийн эмнэлгийн) үйл ажиллагааны стандартыг шинэчилнэ. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, дүүргийн нэгдсэн эмнэлгийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлнэ. 2008-2012 ЭМЯ    Нийслэлийн ЗДТГ  
5 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын дотоод хяналтын тогтолцоог хөгжүүлж, эрүүл мэндийн байгууллага болон ажилтанд үзүүлж байгаа урамшууллын хөшүүргийг боловсронгуй болгоно. 2008-2012 ЭМЯ       
6 Эрүүл мэндийн тухай багц хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна.    2008-2010 ЭМЯ  ХЗДХЯ    
7 Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхэлнэ. 2009-2012 ЭМЯ СХЗГ    
8 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн цогцолбор барих асуудлыг шийдвэрлэх, хууль сахиулах байгууллагад ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг стандартын түвшинд хүргэнэ. 2009-2012 ХЗДХЯ  ЭМЯ    
7 1.1.7 Хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох арга хэлбэрийг боловсронгуй болгож, хөдөөгийн хүн амд үйлчлэх явуулын эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. 1 Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг үндэсний түвшинд арга зүйн удирдлагаар хангах тогтолцоо бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ       
2 Эрүүл мэндийн албан болон албан бус боловсрол олгох бүх шатны байгууллагын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, арга зүйгээр хангана. 2008-2012 ЭМЯ БСШУЯ    
3 Эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хийгдэж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын талаар мэдээллийн сан бүрдүүлж, төрийн болон ТББ, олон улсын хандивлагч байгууллага, хувийн хэвшил, боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт болон хувь хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ     МАОЭНХ, бусад ТББ
4 Эрүүл бус, эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх үйл ажиллагаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах нөхцөлийг бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ  Эрүүл мэндийг дэмжих сан    
5 Аймаг бүрт 5-6 сумын дунд явуулын амбулаторийн үйлчилгээг бий болгож, тоноглогдсон тээврийн хэрэгслээр хангана.  2008-2012 ЭМЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ  
6 Өрх, сумын эмнэлэг бүрийг нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцад заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амд  бүрэн үзүүлэх чадавхитай болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.  2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
7 Сумын эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг боловсруулан мөрдүүлж, нөхцөлийг сайжруулна. 2008-2012 ЭМЯ  СХЗГ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
8 Багийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд багийн бага эмчийг бэлтгэж, унаатай болгоно. 2008-2012 ЭМЯ   Аймгийн ЗДТГ  
8 1.1.8 Хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, хордлого, гэнэтийн аюул ослын үед тусламж үйлчилгээг боловсронгуй болгож, авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөөц, чадавхийг бэхжүүлнэ. 1 Нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын улмаас эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
2 Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн болон бусад хордлогын тандалт, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, судалгаа, лабораторийн чадавхийг сайжруулна.  2008-2012 ЭМЯ БОАЖЯ    
3 Гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул осол, хордлогын үед шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг Эрүүл мэндийн улсын албаны дэргэд бий болгоно. 2008-2012 ЭМЯ ОБЕГ    
4 Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулж, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй механизмыг бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ БОАЖЯ    
5 Албан болон албан бус салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн арга хэмжээг өргөжүүлэн хөгжүүлнэ. 2008-2012 ЭМЯ МХЕГ    
9 1.1.9 Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлж, аймаг, дүүргийн түвшинд өргөжүүлнэ. 1 Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнийг лабораторийн шинжилгээнд үндэслэн тандах тогтолцоог үндэсний түвшинд бэхжүүлэх арга хэмжээ авна. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Улаан бурхан өвчнийг эрс бууруулах, улмаар устгах зорилгоор улаан бурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлнэ. 2009-2012 ЭМЯ      
3 Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг гепатит А-гийн вакцинд хамруулах асуудлыг судлан хэрэгжүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
4 "Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулна.   2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
10 1.1.10 Говийн бүс болон Орхон аймагт орчин үеийн эмчилгээ, оношлогооны төвийг байгуулна. 1 Бүсчилсэн хөгжлийн цогц бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Эрдэнэт хотуудад Бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэнэ. 2008-2012 ЭМЯ      
11 1.1.11 Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим  сан байгуулна. Эмнэлгийн цахим сүлжээ, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэн, иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай түвшинд үзүүлэх бололцоог хангах зорилгоор анагаах ухааны орчин үеийн ололтод тулгуурласан төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг хөгжүүлж, өвчнийг эрт оношлох, эмчлэх, нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлнэ.  1 Гуравдагч шатлалын тусламжийг үндэсний төвийн зохион байгуулалтаар төрөлжүүлэн хөгжүүлж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон техник, технологийг сайжруулах зорилгоор "Эмнэлгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулж, хэрэгжүүлнэ. 2009-2012 ЭМЯ      
2 Алсын зайн оношлогооны сүлжээг өргөжүүлж, бүх аймгийн нэгдсэн эмнэлгийг хамруулна.  2011-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээгээр холбож, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд эмнэлгийн дотоод сүлжээг бий болгож, өвчтөний цахим бүртгэл, цахим түүхтэй болгоно. 2008-2012 ЭМЯ      
4 Иргэний эрүүл мэндийн болон эмнэлгийн цахим мэдээний нэгдсэн санг бий болгон, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал, хэлбэр, чанартай уялдуулан иргэн бүрт эзэмшүүлсэн цахим картаар төлбөр хийх аргыг нэвтрүүлнэ.  2012 ЭМЯ МШХХТГ    
12 1.1.12 Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог шинэчлэн, түргэн тусламжийн үндэсний сүлжээ байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулна. 1 Яаралтай тусламжийн тогтолцоог түргэн тусламжийн үр дүнтэй үйлчилгээтэй уялдуулан тусламж үйлчилгээний шатлал бүрт тохирсон загвар боловсруулж хэрэгжүүлнэ.  2008-2012 ЭМЯ      
2 Хөдөө, орон нутгийн болон алслагдсан газрын хүн амд түргэн тусламжийн үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх үндэсний хэмжээний сүлжээ бүхий Түргэн тусламжийн төв байгуулна. 2011-2012 ЭМЯ      
3 Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн тасаг, нэгжийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. 2008-2012 ЭМЯ      
4 Яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг стандарт, удирдамжаар хангаж хэрэгжүүлнэ. 2009-2012 ЭМЯ СХЗГ    
5 Яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг мэргэшсэн боловсон хүчнээр хангана. 2008-2012 ЭМЯ      
13 1.1.13 "Эрүүл эхээс эрүүл хүүхэд" зарчмыг  эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх шатанд хэрэгжүүлж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулна. 1 Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг сайжруулж, орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангана. 2008-2012 ЭМЯ      
2 Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх төрөх, хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хэрэгцээг харгалзан шаардлагатай тохиолдолд төрөх газар болон хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, перинатологийн төв байгуулна. 2008-2012 ЭМЯ   Аймгийн ЗДТГ  
3 Өсвөр насны охид, жирэмсэн эмэгтэйчүүд, ураг, нярай болон хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор нэг цэгийн цогц үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлнэ. 2009-2012 ЭМЯ НҮБХАС, ДЭМБ     
4 Жирэмсэн эмэгтэйчүүд болон 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээний эмийн зардлыг төсвөөс санхүүжүүлэх хууль эрх зүйн орчныг оновчтой болгож, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулна. 2009-2012 ЭМЯ  НХХЯ    
5 Анхан шатны тусламж, үйлчилгээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдварыг оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг уялдуулж, энэ чиглэлээр анагаах ухааны сургуулиудын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. 2008-2012 ЭМЯ  БСШУЯ    Глобаль сан
6 Эрүүл мэндийн байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хүүхдийн шүдний эмчилгээний кабинетийн тоог нэмэгдүүлэн, боловсон хүчин болон тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулна. 2008-2012 ЭМЯ  БСШУЯ   ОУ-ын ТББ
14 1.1.14 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцэхүйц эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.   1 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. 2008-2012 ЭМЯ     ЭЙФО ТББ
2 Нийгэм, хамт олонд тулгуурласан эрүүл мэндийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өргөжүүлнэ.  2008-2012 ЭМЯ     ЭЙФО ТББ
3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж, эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээ үзүүлэх өрөө байрыг тэдгээрийн шаардлагад нийцүүлэн засч, тохижуулна. 2008-2012 ЭМЯ      
4 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж, үйлчилгээ, зөвлөгөө өгөх ур чадвар бүхий эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. 2008-2012 ЭМЯ      
5 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлт үзүүлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ. 2008-2012 ЭМЯ НХХЯ    
15 1.1.15 Эм, эмийн түүхий эдийн шинжилгээний лабораторийн чадавхийг сайжруулж, эмийн үндэсний үйлдвэрлэлийг өргөтгөх замаар эмийн чанарын баталгаажилтыг ханган, аюулгүй байдлыг дээшлүүлж, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ. 1 Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бодисын чанарыг баталгаажуулах сорилын лаборатори болон МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх замаар эмийн хангамж, хяналтыг сайжруулж, эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэлд чанарын баталгаажилт, лавлагаа хийх чадавхийг бэхжүүлнэ. 2008-2012 ЭМЯ  МХЕГ, СХЗГ    
2 Эмийн үйлдвэрлэлийн стандартыг (GMP) дотоодын эмийн үйлдвэрүүдэд мөрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ СХЗГ    
3 Хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эмээр хангах, хуурамч эм, биобэлдмэлийн зах зээлийг хязгаарлах зорилгоор "Хуурамч эмийг устгах үндэсний стратеги"-ийг боловсруулан хэрэгжүүлнэ. 2008-2012 ЭМЯ МХЕГ, СХЗГ, ДЭМБ    
4 Эмнэлгийн дотоод эмийн сангийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж, чанартай эм худалдан авах нөхцөлийг бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
5 Эмийг сурталчлахад баримтлах ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, эмийг жороор олгох, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх замаар зохистой хэрэглээг төлөвшүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
6 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн тогтвортой хангамжийн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.    2009-2012 ЭМЯ НҮБХАС    
7 Дархлаажуулалтын вакцин болон төрөөс төлбөрийг нь хариуцдаг зарим нэрийн эм, тоног төхөөрөмжийг олон улсын байгууллагын шугамаар болон үйлдвэрлэгчээс авдаг тогтолцоог бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ НҮБХАС    
8 Эмийн чанар, баталгаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмийн баталгаажуулалтыг олон улсын стандарт ISO/IEC Guide-65–ын дагуу зохион байгуулна.  2009-2012 ЭМЯ СХЗГ    
9 Эм, эмийн түүхий эдийн лабораториудад олон улсын жишигт нийцсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, техникийг ISO/IEC 17025  стандартын шаардлагын дагуу баталгаажуулна.  2009-2012 ЭМЯ СХЗГ    
16 1.1.16 Тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй нягт уялдуулан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно. 1 Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсруулан хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭМЯ СЯ    
2 Эрүүл мэндийн даатгалыг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг бие даалган хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.  2009-2010 ЭМЯ НХХЯ    
3 Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа тусламж, үйлчилгээний багцыг шинэчилж, эрүүл мэндийн байгууллагуудад төлбөр олгох хэлбэрийг боловсронгуй болгоно.  2008-2012 ЭМЯ    НХХЯ    
4 Эрүүл мэндийн салбар дахь төлбөрт үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. 2009-2010 ЭМЯ НХХЯ   ТББ
5 Эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээг боловсронгуй болгох замаар оношлогооны чадавхийг сайжруулна. 2008-2012 ЭМЯ      
17 1.1.17 Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлнэ. 1 Эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийн 2015 он хүртэлх бодлогыг шинэчлэн боловсруулна.  2009 ЭМЯ      
2 Эмч, эмнэлгийн ажилтны цалин, урамшууллыг ажлын үнэлгээ, үүрэг хариуцлага, мэргэшлийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтооно. 2008-2012 ЭМЯ      
3 Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн арга барилыг нэвтрүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
4 Эмч, эмнэлгийн ажилчдад эерэг харьцаа, хандлагыг төлөвшүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
5 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь тасралтгүй сургалтын тогтолцоог боловсронгуй болгоно. 2008-2012 ЭМЯ      
6 Анагаах ухааны боловсрол олгодог сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төрөлжсөн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулж, сургалт, эрдэм шинжилгээ, оношлогоо, эмчилгээний нэгдмэл байдлыг хангана. 2008-2012 ЭМЯ БСШУЯ    
18 1.1.18 Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, практик үр өгөөжийг дээшлүүлнэ. 1 Эрүүл мэндийн болон анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний стратегийн зорилттой уялдуулан тодорхойлно. 2008-2012 ЭМЯ      
2 Эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний нэгдсэн тогтолцоог бий болгоно. 2009-2010 ЭМЯ БСШУЯ    
3 Эрүүл мэндийн тогтолцооны судалгааг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын чадавхийг сайжруулж оролцоог нэмэгдүүлнэ. 2008-2012 ЭМЯ      
4 Судалгааны ажлын үр дүн, нотолгоог үнэлэх, практикт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцтай нягт уялдуулна. 2008-2012 ЭМЯ БСШУЯ    
19 1.1.19 Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, удирдлага зохион байгуулалт, судалгаа, шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн механизмыг боловсронгуй болгоно.  1 "Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого"-ыг боловсруулж, биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангах эрх зүйн удирдлага зохион байгуулалт, санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2008-2012 ЭМЯ БСШУЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлах мэдээлэл, сурталчилгааны ажлыг нэгдмэл байдлаар зохион байгуулна.  2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Нийтийн биеийн тамир, спортын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ашиглалтыг үе шаттай сайжруулна. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, амжилт гаргах нөхцөл бололцоог бүрдүүлнэ. 2008-2012 ЭМЯ МҮОХ    
5 Биеийн тамир, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлнэ. 2008-2012 ЭМЯ БСШУЯ    
20 1.1.20 БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлж, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барина. 1 2009-2015 онд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратегийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ. 2009 ЭМЯ  ДОХ-ын Үндэсний Хороо, НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр    
2 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг манлайлах, зохицуулах чадавхийг сайжруулна. 2008-2012 ЭМЯ ДОХ-ын Үндэсний Хороо    
3 Хяналт-шинжилгээ, судалгааны үр дүн, нотолгоог ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, шийдвэр гаргахад үр дүнтэй ашиглана. 2008-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
21 1.1.21 Нийслэлийн дүүрэг бүрт усан бассейн бүхий орчин үеийн спортын цогцолбор барина. 1 Усан бассейны эрүүл ахуйн шаардлага, техникийн нөхцөл, үндэсний стандартыг боловсруулан мөрдүүлнэ. 2009 ЭМЯ  МХЕГ, СХЗГ, НЭМХ    
2 Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дүүрэг бүрт усан бассейн бүхий орчин үеийн соёл, спортын цогцолбор барих ажлыг судлан шийдвэрлэнэ. 2008-2012 ЗТБХБЯ ЭМЯ, БСШУЯ Нийслэлийн ЗДТГ  
22 1.1.22 Улаанбаатарт телемедициний төв байгуулна. 1 Шастины нэрэмжит төв эмнэлгийг түшиглэн телемедициний сүлжээ-төв байгуулна. 2010-2011 ЭМЯ   МШХХТГ Нийслэлийн ЗДТГ  
2 Улаанбаатар хотын эрүүл мэндийн анхан, дунд шатанд өгөгдлийг цахим хэлбэрээр дамжуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. 2008-2012 ЭМЯ   МШХХТГ  Нийслэлийн ЗДТГ  
1.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого  
23 1.2.1  Бүх нийтийн боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, оюунжсан, бүтээлч,  чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ. 1 Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  2009 БСШУЯ      
2 Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын тухай хуулийг батлуулж мөрдүүлнэ.  2009 БСШУЯ      
3 Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Боловсрол" үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БСШУЯ      
24 1.2.2 Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ. 1 Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг дэмжин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ НҮБХАС   Бүх шатны ЗДТГ Дэлхийн зөн ТББ
2 Өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг олгоно. 2008-2012 БСШУЯ   Бүх шатны ЗДТГ  
3 Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна. 2009-2012 БСШУЯ      
4 Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. 2010-2012 БСШУЯ НҮБХАС   Бүх шатны ЗДТГ Дэлхийн зөн ТББ, Сайн дурынхан
5 Цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, засварлах замаар хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ Дэлхийн зөн ТББ Бүх шатны ЗДТГ  
25 1.2.3 Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ. 1 Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэг, энэрэнгүй, эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор бага, дунд, мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ. 2009-2012 БСШУЯ Боловсролын хүрээлэн   Эрдэмтэд, судлаачид
2 Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх графикийн дагуу 3-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан тохирцыг үнэлж, сургалтад мөрдүүлнэ. 2009-2012 БСШУЯ Боловсролын хүрээлэн    
3 Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын үнэлгээг хөндлөнгөөс тогтоох тогтолцоог бий болгоно. 2009-2010 БСШУЯ Боловсролын хүрээлэн    
4 Ерөнхий боловсролын сургуулийг хөгжим, биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүнээр үе шаттай хангана. 2009-2012 БСШУЯ      
5 Бага боловсролын хамран сургалтыг 95.0 хувьд хүргэнэ. 2009-2012 БСШУЯ   Бүх шатны ЗДТГ ТББ
6 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын орчныг сайжруулж, тусгай хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлнэ.  2009-2012 БСШУЯ      
26 1.2.4 Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангаж, тэдний мэргэшлийг дээшлүүлнэ. 1 Багшийн хөгжлийн ордон барина. 2011-2012 БСШУЯ      
2 Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 100 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад хамруулна. 2009-2012 БСШУЯ НҮБ-ын сангууд    БХХ, БНБҮДТХС 
3 Гадаадын сайн дурын англи хэлний багшийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ англи хэлний багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг өсгөнө. 2009-2012 БСШУЯ     Сайн дурынхан
4 Багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх үндэсний тогтолцоог шинэчилж, мэдээллийн технологи, зайны сургалтын дэвшилтэт хэлбэрийг ашиглана.  2009-2012 БСШУЯ      БХХ, БНБҮДТХС 
5 Багшийн мэргэжлийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны цалин, хангамжийг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ НХХЯ, ТАЗ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
6 Багш, ажилтнууд сургууль дээрээ мэргэшил дээшлүүлэх, бүтээлчээр ажиллах нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай орчны стандарт боловсруулж, төрийн өмчийн бүх сургуулийн багш нарын өрөө, ажлын байрыг стандартын шаардлагын дагуу тоноглоно.  2009-2012 БСШУЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ  БХХ, БНБҮДТХС 
27 1.2.5 Бичиг, үсэг тайлагдалтын түвшинг ахиулна. 1 Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ АББЗСҮТ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Ерөнхий боловсролын сургуулиас завсардсан сурагчдад албан бус боловсрол, дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгоно. 2009-2012 БСШУЯ АББЗСҮТ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Албан бус боловсролын бүтэц, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно.  2009-2010 БСШУЯ      
28 1.2.6 Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангана. 1 Сурах бичиг хангамжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2009-2011 БСШУЯ      
2 Сурах бичиг хангамжийн тогтолцоог боловсронгуй болгоно. 2009-2011 БСШУЯ      
3 Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах  график төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна. 2009-2012 БСШУЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
29 1.2.7 "Үдийн цай" хөтөлбөрийг үргэлжлүүлж, "Үдийн хоол" хөтөлбөр болгон өргөжүүлнэ. 1 Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сургуулийн хоолны газар, дотуур байрны гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна.  2009-2012 БСШУЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ БНБҮДТХС 
2 "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам батлан мөрдүүлж, сурагчдыг хөтөлбөрт ээлж дараатай хамруулна.  2010-2012 БСШУЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ БНБҮДТХС 
30 1.2.8 Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн тоог нэмэгдүүлж, багш бүрийг зөөврийн компьютертэй болгоно. 1 Ерөнхий боловсролын сургуулийн нэг компьютерт ногдох хүүхдийн тоог З дахин бууруулна. 2009-2012 БСШУЯ     БХХ, БНБҮДТХС 
2 Ерөнхий боловсролын нийт сургуулийг интернэтед холбож, интернэтийн зардлыг төрөөс хариуцна. 2009-2012 БСШУЯ      
3 Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно. 2009-2012 БСШУЯ      БХХ, БНБҮДТХС
4 Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх болон сурагчдыг үнэлэх, дүгнэхэд шаардлагатай программ хангамж, зайны сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж нийлүүлнэ. 2009-2012 БСШУЯ Гадаад, дотоодын хандивлагч    
31 1.2.9 Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн ээлжийн коэффициентийг бууруулж, сурагчдын дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлнэ. 1 Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ээлжгүй болгоход чиглэсэн арга хэмжээ авна. 2009-2012 БСШУЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилгын стандартыг шинэчилнэ. 2009-2011 БСШУЯ ЗТБХБЯ, СХЗГ    
3 Ангийн самбар, тавилга, сурагч, багшийн ширээ, сандлыг ээлж дараатай шинэчилнэ. 2009-2012 БСШУЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Дотуур байр барьж, өргөтгөн, дотуур байрны орчин, ариун цэвэр, усны хангамжийг сайжруулна. 2009-2012 БСШУЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ БНБҮДТХС 
32 1.2.10 Аймгийн төвүүдэд усан бассейн байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт усанд сэлэлтийн төрлийг оруулна. 1 Зарим аймгийн төвд усан бассейн байгуулж хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх орчин бүрдүүлнэ. 2010-2012 ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрт усан спортын төрлийг оруулна. 2010-2011 БСШУЯ      
33 1.2.11 Математик болон байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг аймаг, дүүрэг бүрт нэгийг алсын зайн сургалтыг ашиглан зохион байгуулж ажиллуулна.  1 Аймгуудын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг түшиглэн зайны сургалтыг зохион байгуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулна.  2009-2012 БСШУЯ      
2 Ерөнхий боловсролын сургуульд зайны сургалт явуулах материаллаг орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчнийг бэлтгэнэ. 2009-2012 БСШУЯ      
34 1.2.12 Мэргэжлийн боловсрол сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг орчин үеийн сургалтын бааз, лабораториор хангаж, технологийн шинэчлэл хийнэ. 1 Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын тухай хуулийг батлуулна. 2009-2012 БСШУЯ НХХЯ   МАОЭНХ
2 Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сайжруулж, эрэлт, нийлүүлэлтэд тохирсон мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөлтийг сайжруулна. 2009-2012 НХХЯ БСШУЯ, МСС Аймаг, нийслэлийн ЗДТГ МАОЭНХ
3 Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг мэргэшил, ур чадвар дээшлүүлэх сургалтад бүрэн хамруулна. 2009-2012 БСШУЯ МСС    
4 Мэргэжлийн сургалтын төв, политехник сургуулийг шинээр байгуулах, шинэчлэн тоноглоход улсын төсөв, хандивлагчид, хувийн хэвшлийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ АХБ, МСС   МАОЭНХ
35 1.2.13 Дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Дээд боловсролын сургалтын чанарын стандарт, түүгээр сургуулиудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгон сургуулиудыг аттестатчилж  өрсөлдөх чадвартай цөөн сургуультай болгож, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс дэмжинэ.  1 Сургалтын хөтөлбөрийг боловсролын олон улсын жишигт нийцүүлэх, баталгаажуулах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012 БСШУЯ Дэлхийн банк   БМИҮЗ
2 Аттестатчиллын чанарын шалгуурыг өндөрсгөж, нийт сургуулийг аттестатчилалд хамруулна.  2009-2012 БСШУЯ МХЕГ   БМИҮЗ
3 Англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, дээд боловсрол эзэмшигчдийг ажил, мэргэжлийн чиглэлээрээ  шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгоно.  2011-2012 БСШУЯ Дэлхийн банк   ИДСК, ИДСХ
4 Чанарын шаардлага хангасан цөөн сургуулийг тусгайлан санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийнэ. 2011-2012 БСШУЯ АХБ   ИДСК, ИДСХ
36 1.2.14 Инженер технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлнэ. Сургалтын төрийн сангаас үзүүлж буй зээл, тусламжийг Засгийн газраас тогтоосон мэргэжлийн чиглэл, сурлагын амжилтыг дэмжих, алслагдмал нутгийг хэрэгцээтэй мэргэжилтнээр, түүний дотор багш, инженер, техникийн ажилтан, хүний болон малын эмчээр хангахад чиглүүлнэ.  1 Инженер, технологи,  байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
2 Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлнэ. 2009-2012 БСШУЯ Дэлхийн банк    
3 Дотоодын их, дээд сургуульд суралцахаар зохих журмын дагуу элсэж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын захиалгаар албан ёсны гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцна. 2009-2012 БСШУЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ИДСК, ИДСХ
37 1.2.15 Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.  1 Засгийн газраас тодорхойлсон тэргүүлэх чиглэлээр гадаадын нэр хүндтэй сургуульд суралцагчдын тоог З дахин нэмэгдүүлнэ. 2010-2012           БСШУЯ     ИДСК, ИДСХ
38 1.2.16 Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтална. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын бааз, лабораторийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оюутны дотуур байрын хүрэлцээг сайжруулна. Геологи уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхоныг Эрдэнэт хотод хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулна. 1 Их сургуулийн хотхон байгуулах үзэл баримтлалыг батлуулж, хотхон байгуулах ажлыг хариуцсан захиргаанууд байгуулна.  2009-2012  БСШУЯ     ИДСК, ИДСХ
2 Шинжлэх ухаан, өндөр технологи, чанартай боловсролын нээлттэй бүс-Их сургуулийн хотхон байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийнэ. 2010-2012 БСШУЯ АХБ    
3 Геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхоныг Эрдэнэт хотод хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулна. 2010-2012 БСШУЯ ЭБЭХЯ    Хувийн хэвшил
4 Дээд болон мэргэжлийн боловсролын бүх сургуулийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, ашиглалт, шугамын түрээс, үйлчилгээний зардлыг төрөөс хариуцах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.  2009-2012 БСШУЯ МШХХТГ, АХБ    
5 Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутны дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийнэ. 2009-2012 БСШУЯ      
39 1.2.17 Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1 Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах хөтөлбөр боловсруулж батална. 2010-2012 БСШУЯ Дэлхийн банк   ИДСК, ИДСХ
2 Гадаадад мэргэжил дээшлүүлэх багш нарын тоог нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ     ИДСК, ИДСХ
40 1.2.18 Оюутны сурлагын амжилтыг харгалзан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ. 1 Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд суралцагчдад нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлнэ. 2010-2012  БСШУЯ   Нийслэлийн ЗДТГ МОХ
2 Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг сурлагын амжилттай нь уялдуулан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох зэргээр оюутны сурах боломжийг төрөөс дэмжинэ. 2009-2012          БСШУЯ      
3 Магистр, докторантурт суралцагчдад төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, хөнгөлөлтийн систем бий болгоно. 2010-2012 БСШУЯ Дэлхийн банк   ИДСК, ИДСХ
4 500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцна.  2010-2012 БСШУЯ     ИДСК, ИДСХ
41 1.2.19 Хичээлийн болон дотуур байр, номын сан, биеийн тамирын заал барих, өргөтгөх, сургуулийг компьютержүүлэх, интернэтэд холбох зэргээр чанартай боловсролын орчин бүрдүүлэхэд өөрчлөлт гаргана. 1 Оюутны хичээлийн болон дотуур байр, номын сан, спорт заалыг барих, өргөтгөх, сургуулийг компьютержүүлэх, интернэтэд холбоход хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 БСШУЯ АХБ    
2 Төрийн өмчийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, орон нутгийн их, дээд сургуулийг шилэн кабелийн сүлжээнд холбож, ашиглалтын зардлыг санхүүжүүлэх найдвартай эх үүсвэртэй болно. 2011-2012 БСШУЯ МШХХТГ    
3 Мэргэжлийн сургалтын байгууллагыг бэхжүүлэх, өргөтгөхөд хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн бодлого боловсруулна. 2009 БСШУЯ СЯ, МСС   МАОЭНХ
42 1.2.20 Их, дээд сургууль, мэргэжлийн төрөлжсөн сургууль болон тэдгээрийн салбарыг бүсийн төв болон орон нутгийн хотод байгуулахыг дэмжинэ. 1 Бүсийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ. 2010-2012        БСШУЯ ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ   
43 1.2.21 Боловсролын байгууллагад гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 1 Боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2010 БСШУЯ     ИДСК, ИДСХ
44 1.2.22 Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх  бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, "Соёл, урлагийг 2009-2012 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г батлан хэрэгжүүлнэ. 1 Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. 2009 БСШУЯ      
2 Соёл, урлагийн хороо байгуулах асуудлыг шийдвэрлэнэ. 2008 БСШУЯ      
3 "Монгол Улсын соёл, урлагийг 2009-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г батлан хэрэгжүүлж эхэлнэ. 2009 БСШУЯ      
4 Соёлын ажилтан, уран бүтээлчдийн зэрэг дэвийг тогтоох, бүтээлийн үнэлгээг дээшлүүлэх замаар тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2009-2010 БСШУЯ      
5 Соёл, урлагийн байгууллагуудын стандартыг боловсруулан батлуулж мөрдүүлнэ. 2010 БСШУЯ      
6 Соёлын ажилтан, уран бүтээлчдийн бүтээл туурвилыг төрөөс дэмжих хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлнэ. 2010-2012 БСШУЯ      
45 1.2.23 Соёлын өвийн тогтолцоог төгөлдөршүүлэх,  иргэдэд музейн чанартай үйлчилгээг хүргэх таатай орчныг бүрдүүлнэ. 1 Музейн сан хөмрөгийг баяжуулах зардлыг 3 дахин нэмэгдүүлж, хүүхэд, залуучуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, тэднийг эх оронч үзэл, төлөвшилтэй болгох чиглэлээр музей, боловсрол, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны үр өгөөжтэй түншлэлийг буй болгоно. 2009-2012 БСШУЯ      
2 Утга соёлын өвийг хадгалж хамгаалах чиг үүргийг төрийн байгууллагад шилжүүлэн, "Соёлын өвийн төв"-ийг зориулалтын байртай болгож, улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг баяжуулна.  2008-2012 БСШУЯ      
3 Биет бус соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн хөгжүүлэх, өв тээгчийг тогтоох, бүртгэх, төрөөс дэмжих арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
46 1.2.24 Орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах, менежментийг нь боловсронгуй болгож, улмаар түүх, соёлын үнэт зүйлс, музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна. 1 Улсын болон орон нутгийн музейг хамгаалалт-дохиоллын хэрэгслээр хангана. 2008-2012 БСШУЯ      
2 Улсын болон орон нутгийн чанартай музейг техник, тоног төхөөрөмжөөр хангаж "Үндэсний соёлын өвийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
3 Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг гэрээгээр хамгаалуулах, урамшуулах боломжийг судалж, хэрэгжүүлж эхэлнэ.  2009-2012 БСШУЯ      
47 1.2.25 Сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар  хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлнэ. 1 Соёлын төвүүдийн барилгыг шинээр барих, их засвар хийх ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012 БСШУЯ   Бүх шатны ЗДТГ  
2 Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төрөл зүйлийг олшруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2008-2012 БСШУЯ      
3 Хөдөө орон нутгийн алслагдсан хүн амыг мэдээллээр хангах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж, "Явуулын номын сан"-гийн үйлчилгээг нэвтрүүлнэ. 2008-2012 БСШУЯ   Бүх шатны ЗДТГ  
4 Мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, соёлын төвийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
48 1.2.26 Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх соёлын үйлчилгээг төрөөс дэмжиж  өргөжүүлнэ. 1 Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх үйлчилгээг төрөөс дэмжиж, хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх урлаг, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
2 Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг том, бага оврын автобусаар хангана. 2010-2012 БСШУЯ      
3 Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын орон нутагт үйлчлэхэд шаардлагатай зардлыг нэмэгдүүлнэ. 2010-2012 БСШУЯ      
49 1.2.27 Үндэсний номын ордны шинэ цогцолбор барина. Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын  тоог нэмэгдүүлнэ. 1 Үндэсний номын ордны шинэ цогцолборыг барина.  2009-2012 БСШУЯ      
2 Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын тоог нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
50 1.2.28 Монгол Улсын түүх судлалыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлнэ.  1 Монгол Улсын түүхийн сэдэвтэй бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
2 Улсын захиалгаар баримтат кино бүтээхэд баримтлах бодлогыг тодорхойлж, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэн, чанарыг дээшлүүлнэ. 2009-2012 БСШУЯ      
3 Үндэсний түүх, нүүдлийн соёлоо судлан сурталчлах, монгол бичгээ өвлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, "Монгол бичиг", "Морин хуур, уртын дуу", "Монгол хөөмий", "Монгол бий, биелгээ", "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах" хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2008-2012 БСШУЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Монгол Улсын соёлын өдрүүд, үзэсгэлэнг гадаад орнуудад зохион байгуулна. 2009-2012 БСШУЯ      
51 1.2.29 Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц судалгаа боловсруулалтын ажлын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд  хувийн хэвшлийн оролцоог өргөтгөхийн хамт эрдэм шинжилгээний ажилтан, залуу эрдэмтийг дэмжинэ. 1 Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалт хийнэ. 2009-2010 БСШУЯ Холбогдох яамд    
2 Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулсан зардалд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ. 2010-2012 БСШУЯ ХЗДХЯ, СЯ    
3 Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монгол Улсад олгосон гадаадын зээл тусламжийн тодорхой хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулдаг болно. 2010-2012 БСШУЯ ГХЯ    
4 Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр 60-аас доошгүй судлаачийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэнэ.  2009-2012 БСШУЯ      
5 Эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээг өсгөж, ажиллах нөхцөлийг сайжруулна. 2009-2012 БСШУЯ НХХЯ, ТАЗ    
6 Хувийн хэвшлийн оролцоотой гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын хувийн жинг 2 дахин нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ Хувийн хэвшил    
7 Инновацийн үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах тогтолцоог хөгжүүлнэ. 2010-2012 БСШУЯ      
52 1.2.30 Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлэх, бодлогыг тодорхойлж, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс дэмжлэг үзүүлж, биотехнологи, нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн хоёроос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.  1 Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлуулж хэрэгжүүлнэ. 2009 БСШУЯ      
2 Технологи дамжуулах төвүүд, үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, сорилтын баазыг шинэчилж бэхжүүлнэ.  2009-2012 БСШУЯ      
3 Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд төсвөөс зарцуулах хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан хэмжээнд хүргэж, эрдэм шинжилгээний нэг ажилтанд ногдох судалгаа, боловсруулалтын ажлын зардлын хэмжээг хөгжингүй орны дундаж түвшинд хүргэнэ. 2009-2012 БСШУЯ СЯ    
4 Шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ.  2010-2012 БСШУЯ      
5 Эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор импортолж байгаа лабораторийн тоног төхөөрөмж, эм, урвалжийг нэмэгдсэн өртгийн болон импорт, гаалийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хийнэ. 2010-2012 БСШУЯ      
6 Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон бүтээлийн оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2010-2011 БСШУЯ Холбогдох яамд    
7 Био-нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр орчин үеийн шаардлагын түвшинд нийцсэн лаборатори, туршилтын бааз бүхий 2-оос доошгүй хүрээлэн байгуулна. 2010-2012 БСШУЯ ХХААХҮЯ    
53 1.2.31 Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм  технологийг улс орны хөгжлийн үе шатны зорилтуудтай уялдуулан тодорхойлж, хөрөнгө, хүчийг төвлөрүүлнэ.  1 Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлно. 2008-2010 БСШУЯ      
2 Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусган биелэлтийг зохион байгуулна.  2010-2012 БСШУЯ СЯ    
54  1.2.32 Инноваци, технологийн чиг хандлагыг судалж, инновацийн дэд бүтцийг бий болгох, мэдлэг, баялгийг үйлдвэрлэх, түгээх, ашиглах агуулга бүхий шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон, үндэсний хэмжээнд инновацийн бодлого салбар дамнасан зохицуулалтыг хэрэгжүүлнэ. 1 Инновац, Инновацийн сангийн талаар хуулийн төсөл боловсруулна. 2010 БСШУЯ      
2 Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай хуулиудад инновацийн холбогдолтой нэмэлт, өөрчлөлт оруулна. 2009-2010 БСШУЯ      
3 Үндэсний хэмжээнд инновацийн үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалтыг хангана. 2010-2012 БСШУЯ Холбогдох яамд    
4 Инновацийн үйл ажиллагааг бүрэн мөчлөгөөр нь татвар, санхүүгийн бодлогоор тасралтгүй дэмжих эрх зүйн үндсийг тавьж, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох механизмыг бүрдүүлж, хэвшүүлэх арга хэмжээ авна. 2010-2012 БСШУЯ      
5 Үндэсний хэмжээний инновацийн томоохон хөтөлбөр, төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангаас хамтран санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2010-2011 БСШУЯ СЯ    
1.3. Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого
55 1.3.1 Ажлын байр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдийн идэвх, санаачилгыг дэмжин бизнес эрхлэх орчныг бүрдүүлэх, хүн бүрийг эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөрийн чадвартай байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулна. 1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээг оновчтой тогтоох, жижиг зээлийг санхүүжүүлэх механизмыг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулна. 2009-2012 НХХЯ      
2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилгад тулгуурлан орон нутаг, бүсийн хөгжил, салбарын  бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.  2009-2012 НХХЯ ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ Бүх шатны ЗДТГ  
56 1.3.2 Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоог иж бүрнээр хөгжүүлж, ажилтан, ажилчдыг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн сургаж бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх, дадлагажуулах тогтолцоог бий болгоно.  1 Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр ажиллах хүч бэлтгэж байгаа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх сургалтын төвүүдийг төрөөс дэмжинэ.   2009-2012 НХХЯ БСШУЯ   Хувийн хэвшил
57 1.3.3 Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого баримтална. 1 Гадаадад үйлдвэрлэлийн дадлага хийж, хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авна.  2009-2012 НХХЯ      
2 Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлыг цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах чиглэлээр төрийн бус байгууллагууд, нийгмийн түншлэгч талуудтай хамтран судалгаа хийж, чиг хандлагыг тодорхойлно.  2009-2012 НХХЯ     ТББ
58 1.3.4 Хүн амын насны бүтцэд гарч байгаа өөрчлөлттэй уялдуулан хүн амын бүлгүүдийн зохистой, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 1 Эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмад настан, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ     ТББ
2 Сургууль төгссөн залуучуудад зориулан ажлын байр бий болгох, бизнес инкубаторыг хөгжүүлэх ажлыг ажил олгогч, төрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.  2009-2012 НХХЯ БСШУЯ    
3 Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг 2009-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.    2009-2011 НХХЯ      
4 Нийтийг хамарсан ажлыг ажлын туршлагагүй залуучуудад дадлага олгох арга хэрэгсэл болгон өөрчилж, ажлын хөлсийг цагаар олгох болон зохион байгуулах арга хэлбэрийг нь боловсронгуй болгож, "Ногоон ажлын байр" зэрэг санаачилгыг дэмжинэ.     2009-2012 НХХЯ      
5 Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг орлоготой болгох хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр боловсруулж, хэрэгжүүлнэ.  2009-2012 НХХЯ      
59 1.3.5 Санхүү, татвар, мөнгө, зээл, бүртгэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг арга, хэрэгслийг ашиглан, албан бус секторын хүрээг багасгаж, албан секторын хүрээнд оруулна.  1 Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн, боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.  2009-2012 НХХЯ     ТББ
2 Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтыг сайжруулж, төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор нийгмийн үйлчилгээнд хамруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
60 1.3.6 Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60,0 мянгаас дээш ажлын байр бий болгоно. 1 Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын судалгаа хийж, хэрэгцээг тодорхойлно. 2009 НХХЯ      
2 "Нэг өрх-нэгээс доошгүй ажлын байр" хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 НХХЯ   Бүх шатны  ЗДТГ  
3 Хоршоо, нөхөрлөл байгуулах, хамтын хөдөлмөр, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулах, жижиг зээл олгох замаар иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 НХХЯ      
61 1.3.7 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрыг түшиглэсэн түргэвчилсэн сургалтаар мэргэжил олгох тогтолцоог урамшуулан дэмжиж, мэргэжлийн зөрүүгээс ажилгүйдэл үүсэх шалтгааныг бууруулна.  1 Эрэлтэд тулгуурласан "Эрхийн бичиг"-ийн сургалтыг орон нутагт өргөжүүлнэ.  2009-2012 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Хүн амын бүлгүүдэд зориулсан аж ахуй эрхлэх ур чадвар олгох, мэргэжил, ур чадвар дээшлүүлэх болон ажлын байран дахь сургалтын хүрээг өргөжүүлж, чанаржуулна.  2009-2012 НХХЯ Хувийн хэвшил   МАОЭНХ
62 1.3.8 Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэгдсэн зохион байгуулалт бий болгох замаар тэдгээрт суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.  1 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх сургалтын төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, өргөжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэр дээр тулгуурлан хэрэгжүүлнэ.  2009-2012 БСШУЯ НХХЯ   МАОЭНХ
2 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгоно.  2009-2012 БСШУЯ НХХЯ    
3 Төрөлжсөн бизнес инкубаторыг байгуулан ажиллуулж, жижиг зээлийн үйлчилгээ, үйлдвэрлэл дээрх сургалт болон шавь сургалтыг өргөтгөх замаар хөрвөх мэргэжилтэй ажилчдыг бэлтгэнэ.  2009-2012 НХХЯ БСШУЯ    
4 "Азийн бүсийн орнуудын ажилчдын  ур чадварын загвар стандарт"-д нийцсэн ур чадварын сургалтын тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлнэ.    2009-2012 НХХЯ БСШУЯ    
63 1.3.9 Өрхийн сарын дундаж орлогыг 1.0 саяас доошгүй төгрөгт хүргэхийн зэрэгцээ дундаж орлоготой иргэдийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ. 1 Өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийг дээшлүүлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.   2009-2012 НХХЯ      
2 Ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх болон жижиг зээлийн үйлчилгээнд хамруулах замаар өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ. 2009-2012 НХХЯ      
64 1.3.10 Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшнээс гурав дахин өсгөнө. 1 Төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн хүрээнд цогц байдлаар шинэчлэн шийдвэрлэнэ.  2009-2012 НХХЯ ТАЗ    
2 Төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг эдийн засгийн өсөлт, инфляц, амьжиргааны түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлого баримтална. 2009-2012 НХХЯ СЯ    
3 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.  2010-2012 НХХЯ      
65 1.3.11 Ажилгүйдлийн түвшинг 2012 оны эцэст 2,5 хувьд хүргэж бууруулна. 1 Ядуу, ажилгүй, эмзэг бүлгийн иргэдэд олгох зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, зээлийн баталгааны сан байгуулна. 2010-2012 НХХЯ Холбогдох яамд    
2 Ажил олгогчдод үзүүлж буй дэмжлэгийг өргөжүүлж, шинээр ажлын байр бий болгосон ажил олгогчид үзүүлэх урамшууллыг бүс нутаг, салбараар ялгавартай тогтоон хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
66 1.3.12 Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг чанаржуулж, хөдөлмөрийн бирж ажиллуулна.  1 Хөдөлмөрийн биржийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ.   2009-2012 НХХЯ      
2 Хөдөлмөрийн статистик үзүүлэлтүүдийн тодорхойлолт, тооцох аргачлалыг шинэчилнэ. 2009 НХХЯ      
3 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, шинжилгээг тогтмолжуулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2009-2012 НХХЯ      
4 Хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын албадаар зуучлуулсан ажлын байрны мэдээллийг улсын нэгдсэн бүртгэл, мэдээлэлд хамруулах, үйл ажиллагааг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ.   2009-2012 НХХЯ      
67 1.3.13 Малчдын хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, аж ахуйгаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн үйлчилгээг өргөжүүлж, албан секторт шилжихэд нь дэмжлэг үзүүлнэ.   1 Хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг бий болгох эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ.  2009-2012 НХХЯ ХХААХҮЯ    
68 1.3.14 Малчин өрх бүрийг үндэсний үйлдвэрлэгч гэж үзэж, залуу малчдад нүүдлийн мал маллагааны уламжлалт болон орчин үеийн арга, малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг дээшлүүлэх, технологи, фермерийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэлийг удирдах арга барилыг эзэмшүүлэх зорилгоор мэргэжлийн боловсролын сургуулиудад малчдад зориулсан сургалт зохион байгуулж, малчдыг мэргэшүүлнэ. 1 Малчдын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тусламжтайгаар хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
2 Малчдын өрхийн үйлдвэрлэл, фермерийн аж ахуйг дэмжих, дагалдан сургах замаар ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн туршилтын төсөл хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
69 1.3.15 Өрх бүрээс мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нэгээс доошгүй хүнийг мэргэжил эзэмшүүлж, ажилтай болгоно. 1 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон техникийн боловсролын сургуульд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.  2009-2012 БСШУЯ    Аймаг, нийслэлийн ЗДТГ   
2 Мал аж ахуй, газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2009-2012 БСШУЯ ХХААХҮЯ    
70 1.3.16 35-аас дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.  1 35-аас дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
71 1.3.17 Гадаадаас авч байгаа ажилчидтай ижил мэргэжлийн ажилчдыг дотооддоо бэлтгэх, зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд дээр монгол ажилчдыг ажиллуулах зорилгоор  мэргэжлийн  сургалт, үйлдвэрлэлийн төвд  хурдавчилсан сургалтаар мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.  1 Гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр үндэсний мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, ажлын байран дахь сургалтын тогтолцоог хөгжүүлэх үйлчилгээг өргөжүүлнэ.  2009-2012 НХХЯ ЭБЭХЯ, ЗТБХБЯ, БСШУЯ     
2 Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг тогтоож, ажлын байрны төлбөр ногдуулж байгаа зохицуулалтыг  өөрчилнө. 2009 НХХЯ      
72 1.3.18 Хөдөлмөрийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар цалинг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Төрөөс цалин хөлсний талаар баримтлах бодлогыг тодорхойлно.  2009 НХХЯ      
2 Цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа холбоог хангах аргачлалыг боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх ажлыг нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулна. 2009 НХХЯ      
3 Хөгжлийн төлөө-нийгмийн түншлэл 2008-2015 хөтөлбөрийн хүрээнд нийгмийн түншлэлийн гурван талт зөвлөлдөх бүтцийг боловсронгуй болгоно.  2009 НХХЯ      
4 Төрийн албан хаагчийн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, тусламж, хөнгөлөлт, олговрын асуудлыг Төрийн албаны тухай хуулийн хүрээнд боловсронгуй болгоно.  2009 НХХЯ ТАЗ    
73 1.3.19 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн орчныг сайжруулахад чиглэсэн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг бууруулна.  1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндэсний хэмжээний удирдлага, зохион байгуулалтын бүтэц бий болгоно. 2009 НХХЯ      
2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх  сургалт, сурталчилгааны ажилд аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ. 2009-2012 НХХЯ     ТББ
3 Аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний анхан шатны түвшинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх ажлыг өргөжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
4 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой статистик мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, энэ чиглэлээрх судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж хөгжүүлнэ.  2009-2012 НХХЯ      
74 1.3.20 Мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх зорилтыг тодорхой болгох зорилгоор аутсорсингийн борлуулалтыг 150 сая ам.долларт, ажиллагсдын тоог 10000-д тус тус хүргэнэ. 1 Аутсорсингоор ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулна. 2009 БСШУЯ МТҮП    
1.4. Нийгмийн хамгааллын бодлого
75 1.4.1 Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, төрөл, хэлбэрийг оновчтой болгоно. 1 Нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх, тэдний ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 НХХЯ БСШУЯ  Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний давхардал, чанар, үр дүнг судлан сайжруулах арга хэмжээ авна. 2009-2012 НХХЯ ХЗДХЯ    
3 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ. 2009-2012 НХХЯ      
4 Нийгмийн халамж, асрамжийн нэн шаардлагатай үйлчилгээний стандартуудыг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 НХХЯ СХЗГ    
76 1.4.2 Нийгмийн хамгааллын бодлого нь нийт иргэдийн эрх ашигт нийцсэн байх бөгөөд тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт оновчтой хүргэх арга зүй, зохион байгуулалтыг сайжруулна. 1 Ахмад дайчдад олгож байгаа мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлнэ. 2009 НХХЯ СЯ, ХЗДХЯ    
2 Ахмад дайчдад орон сууц, эсхүл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмж олгоно.  2009-2012 НХХЯ      
3 Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт ойг тохиолдуулан ахмад дайчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.  2008-2010 НХХЯ БХЯ    
4 Асрамжийн газруудыг магадлан итгэмжлэх, ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрамжлах үйлчилгээний стандартыг мөрдүүлнэ. 2010-2012 НХХЯ СХЗГ    
77 1.4.3 Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ 1 Стратегийн болон бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олсон хөрөнгийн эх үүсвэрээс сан байгуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулна.  2009-2012 НХХЯ      
2 Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг хүртээх арга хэмжээг  нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан 2009 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
3 Стратегийн болон томоохон ордуудыг ашиглаж олсон хөрөнгийн эх үүсвэрээс байгуулсан сангийн хөрөнгөөс иргэн бүрт хүртээх оновчтой хэлбэрийг тооцож, түгээхтэй холбоотой журам, дүрмийг батлуулж хэрэгжүүлнэ.  2009-2012 НХХЯ СЯ, ХЗДХЯ    
78 1.4.4 Шинээр гэр бүл бологсод, нийт болон шинэ төрсөн хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоно. 1 Шинээр гэр бүл бологсод, нийт болон шинэ төрсөн хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоно.    2010-2012 НХХЯ      
79 1.4.5 Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд  нэг удаа 300.0 мянган төгрөг, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой эхэд 500.0 мянга, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 1.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно. 1 Эдгээр тэтгэмжтэй холбогдох хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Тооцоо судалгааг нарийвчлан хийж, давхардлыг арилгана. 2009-2012 НХХЯ      
2 "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд олгож буй тэтгэмжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ. Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөг нэг удаа олгоно. 2009-2012 НХХЯ СЯ, ХЗДХЯ    
80 1.4.6 Халамжийн үйлчилгээний зохион байгуулалт, менежментийг сайжруулж, түүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах бодлого баримтална. 1 Нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэж буй төв болон орон нутгийн байгууллагуудын ажил үүргийн зохион байгуулалтыг сайжруулж, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, шуурхай  болгох арга хэмжээ авна. 2009-2012 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдийг зөв тодорхойлж, үйлчилгээнд хяналт тавихад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дээшлүүлж, тэдгээрийн чадавхийг нэмэгдүүлнэ. 2009-2012 НХХЯ     ТББ
3 Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлыг зохион байгуулж, тэдгээрийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгоно. 2009-2012 НХХЯ      
81 1.4.7 Хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлтийг угтсан насжилтын стратеги хэрэгжүүлнэ. 1 Олон улсын байгууллагатай хамтран насжилтын стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр төсөл боловсруулна. 2009-2012 НХХЯ НҮБХАС НҮБ-ын АНДБЭЗНК    
2 Ахмад настны амьдралын чанарын талаархи үндэсний хэмжээний судалгаа хийнэ. 2010-2011 НХХЯ ЭМЯ    
82 1.4.8 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.  1 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлуулна.   2009 НХХЯ      
2 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарын хамтын хэлэлцээрээр тогтоож, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлнэ. 2009-2010 НХХЯ      
83 1.4.9 Тэтгэврийн даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгон хөгжүүлнэ. 1 Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын урт хугацааны стратегийг тодорхойлж, сангийн менежментийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2009-2012 НХХЯ СЯ, НДҮЗ, Монголбанк    
2 Татвар болон нийгмийн даатгалын шимтгэл хураах нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг судалж, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах, сангийн удирдлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээ авна. 2009-2010 НХХЯ СЯ    
3 Тэтгэвэр авагчдын мэдээллийн цахим сан байгуулах замаар тэтгэвэр олголтод тавих хяналтыг сайжруулна. 2009-2010 НХХЯ      
84 1.4.10 Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, малчин, албан бус секторт хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэн, жижиг аж ахуй эрхлэгчийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлүүлнэ. 1 Бүх нийтийн болон нэмэгдэл тэтгэврийн даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгоно.  2009-2012 НХХЯ      
2 Малчид, албан бус салбарт ажиллагчид, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан нийгмийн даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2010-2012 НХХЯ      
3 Албан бус салбарт ажиллагчдын даатгалын хамралтыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор даатгалын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн актыг боловсруулан батлуулна. 2009 НХХЯ      
85 1.4.11 Амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгож, ядуурлын зураглал гарган нийгмийн хамгааллын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болно. 1 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хандивлагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улс дахь ядуурлын зураглалыг боловсруулж гаргана. 2009 ҮСХ НХХЯ, НҮБХХ    
2  "Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-т үндэслэн бүс нутгийн болон эдийн засаг, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ  ҮСХ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Ядуу өрх, иргэдийг тодорхойлох  аргачлалыг боловсронгуй болгон ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрт хамрагдах өрх, иргэдийг тодорхойлоход ашиглана. 2009-2012 НХХЯ НҮБХХ    
4 Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ. 2009-2010 НХХЯ      
86 1.4.12 Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгыг дэмжих "Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэгжүүлэх замаар 50000-аас доошгүй ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлнэ. 1 Хувийн хэвшил, иргэдийн оролцоо, санаачилгад тулгуурлан "Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ. 2009-2010 НХХЯ Дэлхийн банк Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 "Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-т хамрагдах өрхийг сонгох, өрхийн хөгжлийн төлөвлөгөө гаргах аргачлалыг боловсруулна. 2009-2012 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд үндэслэн тухайн өрхийг хөгжүүлэх, амьжиргааг дээшлүүлэх ажлыг хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоотойгоор зохион байгуулж, хөтөлбөрт хамрагдсан өрхийн мэдээллийн сан байгуулна. 2009-2012 НХХЯ Холбогдох яам, агентлаг  Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн ядууралтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Харъяа нутаг дэвсгэртээ ядуурлыг бууруулах талаар орон нутгийн удирдлагын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, ядуурлын түвшинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын аймаг, нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх нэг үзүүлэлт болгоно. 2009 НХХЯ      
6 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр, төслийн мэдээллийн сан байгуулах, үйл ажиллагааг зохицуулах механизмыг бүрдүүлнэ. 2009-2012 НХХЯ      
87 1.4.13 Бага орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого баримталж, тэдэнд хүнсний болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үзүүлнэ. 1 "Нийгмийн эмзэг бүлгийн зарим хэсэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ.  2009-2012 СЯ НХХЯ    
2 "Нийгмийн эмзэг бүлгийн зарим хэсэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийн туршилтын үйл ажиллагааг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. 2009-2012 СЯ НХХЯ    
3 "Нийгмийн эмзэг бүлгийн зарим хэсэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийн туршилтын үр дүнд үндэслэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлнэ. 2009-2012 НХХЯ      
88 1.4.14 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлж, тэднийг нийгмийн амьдралд бусад иргэдийн адил эрх тэгш оролцох нөхцөл, боломжийг хангасан орчны дэд бүтцийг бүрдүүлэхийг зорино. 1 Нийгэм, хамт олон, гэр бүлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, мэргэжил, боловсрол, хөдөлмөр, нийгмийн болон сэтгэл зүйн сэргээн засах үйлчилгээг сайжруулж, энэ чиглэлээр нийгмийн ажилтныг мэргэшүүлнэ. 2009-2012 ЭМЯ НХХЯ    
2 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан  дэд бүтэц, сургалтын тусгай орчин бүрдүүлэх замаар тэдний мэргэжлийн сургалтад хамрагдах хувийг нэмэгдүүлнэ. 2009-2012 БСШУЯ  НХХЯ    
3 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад суралцах боломжийг нэмэгдүүлж, хамран сургалтын түвшинг дээшлүүлнэ.   2009 БСШУЯ НХХЯ    
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг стандартын дагуу бий болгох ажлыг зохион байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ НХХЯ    
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй протез, ортопедийн жишиг үнийн жагсаалтыг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн батална. 2009-2012 ЭМЯ СЯ, НХХЯ    
6 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг тэдний үүсгэл санаачилгын байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж хамтран ажиллана 2009-2011 НХХЯ ЭМЯ, СЯ    
89 1.4.15 Хүүхэд, залуучуудад эрүүл амьдралын дадал олгох, аливаа хорт, муу зуршлаас ангид байх, тодорхой зорилго, тэмүүлэлтэй амьдрах хүмүүжил олгох чиглэлээр гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжинэ. 1 "Хүн байхын учир" аяныг өргөжүүлж, хүүхэд, өсвөр үеийхний "Гэр бүлдээ үүнийг хүснэ", "Миний паспорт", "Миний нэрийн хуудас" зэрэг хөдөлгөөн, үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжинэ.   2009-2012 НХХЯ БСШУЯ, ХТГ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Хүүхэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөж, мэдээлэл авч байгаа байдалд судалгаа хийж, хүүхэд, өсвөр үеийг хариуцлагатай, бүтээлч, тусч энэрэнгүй, нийгмийн идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх талаар эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн мэдлэг хандлагыг өөрчлөх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх чиглэлээр ТББ-уудтай хамтран ажиллана.   2009-2012 ХТГ БСШУЯ, НХХЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
3 Хүүхэд, өсвөр үеийхний дунд эрүүл амьдралын дадал хэвшүүлэх, зохистой хооллолтыг эрхэмлэх, хорт зуршлаас татгалзах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх талаар сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ. 2009-2012 ЭМЯ  ХТГ, БСШУЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
90 1.4.16 Төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран хүнд нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг стандартын шаардлага,  мэргэжлийн түвшинд хүргэнэ. 1 Хүүхэд хамгааллын үйлчилгээг дэмжих чиглэлээр төсөл боловсруулан иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх хэлбэрийг өргөжүүлнэ.  2009-2010 НХХЯ ХТГ   ТББ
2 Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.  2009-2012 НХХЯ ХТГ    
91 1.4.17 Малчин бүрийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулна. 1 Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар  сум, өрхийн эмнэлгээс хүн амд үзүүлэх  эрүүл мэндийн анхан шатны зарим тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. 2010-2011 ЭМЯ НХХЯ    
2 Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авна. 2010-2012 НХХЯ ЭМЯ    
3 Малчин бүрийг нийгмийн даатгалд хамруулах бодлогыг дэмжих, малчдыг хамарсан нийтийн судалгааг хийсний  үндсэн дээр  бодлогын үр өгөөжтэй байх хувилбарыг тодорхойлох, эрх зүйн орчин бий болгоно.  2010-2012 НХХЯ      
1.5. Хүн амын бодлого
92 1.5.1 Гэр бүл бат бэх байх, уламжлалт ёс заншлыг хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авъяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн болж төлөвших хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Залуучуудын гэр бүлийн талаархи мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана. 2009-2012 НХХЯ БСШУЯ    
2 Гэр бүлийн боловсрол олгох хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон түүнээс дээш шатны боловсролын сургалтын байгууллагын хичээлийн хөтөлбөрт оруулна.    2010-2012 БСШУЯ  НХХЯ    
3 Гэр бүлийн харилцаа, гэр бүлийн боловсролын асуудлаар судлаач, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.   2010-2012 НХХЯ БСШУЯ    
93 1.5.2 Эцэг, эх нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулж, боловсрол, хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчин бүрдүүлэхийг дэмжинэ. 1 Эцэг, эхийн зүгээс үр хүүхэд, гэр бүлдээ анхаарал, халамж тавих боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2009-2012 НХХЯ ХЗДХЯ     
2 "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийг зарлана. 2010 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
94 1.5.3 Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэх талаар соён гэгээрүүлж, зөвлөн туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлнэ. 1 Гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх сургалт, мэдээллийн төвүүдийг байгуулна. 2010-2012 НХХЯ БСШУЯ, ЭМЯ    
2 Гэр бүлд үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээг иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, хамтран ажиллана.  2009-2010 НХХЯ     ТББ
95 1.5.4 Хүүхэд зургаан нас хүртэл гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсч торних, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болоход чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. 1 Бага насны хүүхдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөж, хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна.   2009-2010 БСШУЯ НХХЯ     
2 Бага орлоготой өрхийн бага насны хүүхэд бүр эрүүл, зохистой хоолоор, хөнгөлөлттэй үнээр хангах боломжийг бүрдүүлнэ. 2009-2010 БСШУЯ  НХХЯ    
3 Гэр бүлийн хөгжил, үр хүүхдээ асран хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлж, хариуцлага тооцох хууль, эрх зүйн  механизмыг бий болгоно. 2009-2010 ХЗДХЯ НХХЯ    
4 Оюутан гэр бүлийн цагийн хөдөлмөр эрхлэх асуудлыг судлан үзэж шийдвэрлэнэ. 2009-2010 НХХЯ БСШУЯ    
96 1.5.5 Хөдөлмөрийн чадвар бүхий ахмадуудад тохирсон ажлын байр бий болгоход тусламж, дэмжлэг үзүүлнэ. 1 Ахмадуудаас бүрдсэн зөвлөгөө өгөх, мэдлэг, ур чадвар дамжуулах баг, хоршоо, нөхөрлөл байгуулан ажиллахыг дэмжинэ.  2009-2010 НХХЯ      
97 1.5.6 Ахмад настны эрүүл мэндийг сайжруулахад зориулан эмнэлэг, сувиллын газар, ахмадын ордон байгуулна.  1 Ахмадын хэрэгцээг тодорхойлох судалгааг аймаг, дүүрэг, сум, хороогоор гаргаж мэдээллийн сан бүрдүүлнэ 2009-2010 НХХЯ      
2 Ахмадыг сувилах үйл ажиллагааг сайжруулж, үйлчилгээний стандартыг боловсруулж мөрдүүлнэ.  2009 НХХЯ      
3 Ахмадууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэх, чанартай насжилтыг дэмжих зорилгоор аймаг, дүүрэг бүрт орон нутгийн нөөц хөрөнгө, бололцоог ашиглан ахмадын ордон байгуулж ашиглалтад оруулна.  2010-2011 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
98 1.5.7 Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийг бүрэн хэрэгжүүлж мөрдүүлнэ. 1 Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний Нэмэлт Протоколууд  болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний зарчимд нийцүүлэн хүүхдийн талаархи хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх замаар хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. 2009-2012 ХТГ ГХЯ, ХЗДХЯ, НХХЯ    
2 Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэргэшүүлэх сургалтад нэн түрүүнд прокурор, шүүгч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч болон нийгмийн ажилтныг хамруулж, конвенцийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллана. 2009-2012 ХТГ ХЗДХЯ, НХХЯ    
3 Хүүхдийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, дүн шинжилгээ хийх зохицуулалтаар хангаж ажиллана.  2009-2012 ХТГ НХХЯ    
4 "Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг дүгнэж, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах талаар урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2012 ХТГ НХХЯ    
99 1.5.8 Асран халамжлах хүнгүй, бүтэн болон хагас өнчин, хараа хяналтгүй хүүхдийг төрийн анхаарал халамжид авч эрхийг нь хамгаалах, гэр бүлийн орчинд өсч хүмүүжих бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлнэ. 1 Хүүхдийн асрамж, халамжийн  үйлчилгээний стандартыг шинэчилж, түүнд нийцсэн үйлчилгээ үзүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.  2009-2012 ХТГ НХХЯ, СХЗГ    
2 Гэр бүлээсээ дайжсан, асран хамгаалагчгүй хүүхдийн гэр бүлтэй ажиллах бодлогыг тодорхойлж, хүүхэд, гэр бүлийг эвлэрэлд зуучлах, хүүхдийн эрхийг хамгаалах талаар утсаар зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээний оновчтой, шинэ хэлбэрийг сонгон хэрэгжүүлнэ.   2009-2012 ХТГ НХХЯ    
100 1.5.9 Хүүхдийг дамлан худалдах, тэднээр аюултай нөхцөлд, албадан хөдөлмөр хийлгэх,тэднийг бэлгийн мөлжлөг болон бусад хууль бус үйл ажиллагаанд ашиглах зэрэг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгана. 1 Бэлгийн мөлжлөг болон дамжуулан худалдаалах гэмт хэрэг, түүний хохирогч хүүхдийг илрүүлэх, хамгаалах эх орон, төрөлх нутагт нь буцаах асуудлаархи удирдамж, журам батлан хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ ХЗДХЯ    
2 Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэнэ. 2009 НХХЯ ХЗДХЯ    
3 Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах ОУХБ-ын АЙПЕК хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 2009-2012 НХХЯ      
4 Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ. 2009-2012 НХХЯ      
101 1.5.10 Хүүхдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад тэдний санаа бодол, хүүхдийн бодитой оролцоог дэмжинэ. 1 Хүүхэд, тэдний өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүүхдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан тэдний санал хүсэлтийг шийдвэртээ тусгаж ажиллах талаар нутгийн захиргааны байгууллагыг зөвлөмжөөр хангаж ажиллана. 2009-2012 ХТГ БСШУЯ, НХХЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
102 1.5.11 Гадаад оронд оршин сууж байгаа Монгол Улсын иргэд, тэдний хүүхдийн сурч боловсрох, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө тухайн улс орны Засгийн газар, Олон Улсын Байгууллагуудтай хамтран ажиллана. 1 Гадаад оронд олноор оршин сууж байгаа иргэдийнхээ судалгааг гарган тэдний үр хүүхдийг сургахад шаардлагатай нөхцөл бололцоог хангах арга хэмжээг ээлж дараатай авна.  2009-2012 ГХЯ, ХТГ БСШУЯ, НХХЯ    
103 1.5.12 Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулан, үндэсний тогтолцоо, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэн, жендэрийн статистик мэдээллийг гаргадаг болно.  1 Жендэрийн тэгш байдлын талаар хуулийн төсөл боловсруулна. 2009-2010 НХХЯ ХЗДХЯ, Жендэрийн үндэсний хороо    
2 Жендэрийн тэгш байдлыг хангах талаар нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг тогтмолжуулна. 2009-2012 НХХЯ Жендэрийн үндэсний хороо    
3 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээллийг хүйсээр гаргана. 2010 НХХЯ ҮСХ    
104 1.5.13 Хүн ам, орон сууцны тооллого явуулж, энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж ажиллана. 1 Хүн ам, орон сууцны тооллого явуулж, нэгдсэн дүнг гарган олон нийтэд мэдээлнэ.  2009-2011 ҮСХ      
2 Монгол Улсын хүн амын 2010-2040 оны хэтийн тооцоог боловсруулж гаргана.  2011-2012 ҮСХ      
ХОЁР. ҮЙЛДВЭРЖҮҮЛЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТ 
Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг улам бататган, үйлдвэржилтийн бодлогыг тууштай дэмжиж, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, тээвэр, холбоо, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг сайжруулан, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгоно. 
2.1. Макро эдийн засаг, санхүүгийн бодлого
105 2.1.1 ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг жилд 12 хувиас доошгүй түвшинд хүргэн, эдийн засгийн хурдацтай хөгжлийн нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар өсөлтийг нэмэгдүүлнэ. 2009-2012 ҮХШХ, СЯ Холбогдох яамд Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
106 2.1.2 Эдийн засгийн өсөлтийг хангах, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг бататгах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг тэтгэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.  1 Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгож, дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулна. 2009-2010 СЯ Холбогдох яамд Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх үндэсний тооцооны шалгуур үзүүлэлт, тэдгээрийн хүрэх түвшин, хөрөнгө оруулалтын хэрэгцээг оновчтой тодорхойлж, эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн тэнцвэрийг бататгах макро эдийн засгийн зохицуулалтын орчныг сайжруулна.  2009-2010 СЯ Холбогдох яамд Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Макро эдийн засгийн загварчлалын хувилбар тооцоонд тулгуурлан эдийн засгийн өсөлт, үр ашгийг тогтвортой дээшлүүлэхэд түлхэц үзүүлэхүйц үйлдвэржилтийн бодлогыг тодорхойлж, холбогдох төсөл, хөтөлбөрийг оновчтой сонгон, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн дунд хугацааны төлөвлөлт, санхүүгийн үндэслэлийг сайжруулна. 2009 СЯ Холбогдох яамд    
4 Улсын төсөв болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эдийн засгийн үр өгөөжид бодлогын дүн шинжилгээ хийж, нийт эдийн засгийн хөрөнгийн хуваарилалт, ашиглалтыг сайжруулах, санхүүгийн нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэслэл, зөвлөмж боловсруулж, Засгийн газрын санхүү, эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад тусгаж ажиллана.  2009-2012 СЯ      
5 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийг тооцож, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийн аргачлалыг үе шаттай хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
6 Улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв хотуудын зорилтот хөтөлбөр, төсөл, арга хэмжээтэй уялдуулан хуваарилж хэрэгжүүлнэ.  2009-2012 СЯ Холбогдох яамд Аймаг, нийслэлийн ЗДТГ  
107 2.1.3 Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх замаар нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5000 ам.долларт хүргэнэ. 1 Хөдөлмөрийн бүтээмжийг эдийн засгийн бодит салбар бүрээр судалж тооцоолон, бүтээмж дээшлүүлэх арга хэмжээг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулна.  2009-2012 СЯ ҮХШХ   ТББ
108 2.1.4 Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хэмжээг жил бүр бууруулах бодлого хэрэгжүүлнэ.   1 Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нийгмийн даатгалын тухай болон холбогдох бусад хуулиудад төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр өөрчлөлт оруулна.  2009-2010 СЯ ХЗДХЯ, НХХЯ    
109 2.1.5 Төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, төсвийн тодотголыг боловсруулах, батлахад улсын төсвийн нийт зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувиас хэтрүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинжтэй зарлагаас бусад зайлшгүй шаардлагатай бус урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, гадаад өрийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах бодлогыг баримтална.  1 Засаг захиргааны шинэчлэл хийх, төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, зардлыг бууруулах санал, Засгийн газрын бараа, үйлчилгээний зардлыг багасгах хөтөлбөр боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  2009 СЯ ҮХШХ    
2 Гадаадын эх үүсвэрээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийхдээ гадаад өрийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана.  2009-2012 СЯ ГХЯ    
3 Эдийн засаг, улсын төсөвт дарамт учруулахгүй байхуйц гадаад зээлийн бодлогыг баримталж, аль болох буцалтгүй тусламж авах бодлого хэрэгжүүлнэ.  2009-2012 СЯ ГХЯ, ҮХШХ    
4 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангана.  2009-2012 ЭБЭХЯ СЯ    
5 Гадаад орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж дууссан болон хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүү төлж байгаа байдалд хяналт тавьж, салбарын гадаад өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, өрийг бууруулах чиглэлээр зөвлөмж өгч ажиллана. 2009-2012 СЯ      
110 2.1.6 Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор төсөв, санхүүгийн хариуцлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.   1 Төсвийн хариуцлагын талаар хуулийн төсөл боловсруулна.  2009 СЯ ХЗДХЯ    
111 2.1.7 Төсвийн зарлагыг зохистой түвшинд хязгаарлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, төсвийг алдагдалгүй байлгах бодлого баримтална.  1 Хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт үндэслэн төсвийн төлөвлөлтийг сайжруулж, төсөв, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн зарлагын менежментийг бүрдүүлж эхэлнэ. 2009-2010 СЯ ҮХШХ, Холбогдох яамд    
112 2.1.8 Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог зөв төлөвшүүлэх зорилгоор санхүүгийн, түүхий эдийн болон хөдөлмөрийн зах зээлийг зүй зохистой бүрдүүлж, үйл ажиллагааг нь зүгшрүүлнэ. Аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд төр оролцох нөхцөл, хэлбэрийг хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулна. 1 Худалдааны зохицуулалт болон биржийн талаар хуулийн төсөл боловсруулж, бирж байгуулан ажиллуулна.  2009 ХХААХҮЯ ХЗДХЯ, СЯ, ҮХШХ   ТББ
2 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар бодлого боловсруулна. 2009-2010 ХЗДХЯ, СЯ  Холбогдох яамд   ТББ
113 2.1.9 Эдийн засгийн бүтцийг сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх бодлого баримтлана.  1 Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг эдийн засгийн бодлогоор дэмжин зохицуулна.   2009-2012 ҮХШХ      
2 Дэд бүтэц хөгжсөн бүсийн тулгуур төв-хот, аймгийн төвүүдэд аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогоор дэмжинэ.  2009-2012 ҮХШХ, СЯ ХХААХҮЯ Бүсийн зөвлөлүүд  
114 2.1.10 Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын болон урамшууллын бодлогоор дэмжлэг үзүүлнэ.  1 "Хувийн хэвшлийн хөгжлийн стратеги"-ийг батлуулан төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.  2009-2010 ҮХШХ, СЯ ХХААХҮЯ, ЭБЭХЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ МАОЭНХ
115 2.1.11 Yйлдвэрлэл, хэрэглээний зохистой харьцаа бүхий бүтцийг бий болгох, тэргүүний техник, технологийг импортлох, нутагшуулах, боловсруулах үйлдвэрийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтална. 1 Дэлхийн хөгжингүй орнуудын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулна.  2009-2010 БСШУЯ Холбогдох яамд, ХЗДХЯ    
2 Үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх тэргүүний техник, технологийг импортлох, нутагшуулах, боловсруулахтай холбогдсон үйл ажиллагааг татварын болон зээлийн бодлогоор дэмжинэ.  2009-2012 ҮХШХ СЯ    
3 Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай тэргүүний техник, технологийн жагсаалт гаргаж, тэдгээрийг импортлоход дэмжлэг үзүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ      
116 2.1.12 Инфляцийг бууруулах төсөв, мөнгө, гадаад, дотоод худалдааны харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлнэ. 1 Төсөв боловсруулах, хуваарилах, санхүүжүүлэх үйл ажиллагааг Монголбанкны болон хувийн хэвшлийн үйл ажиллагаатай уялдуулна.   2009-2012 ҮХШХ, СЯ Монголбанк    
117 2.1.13 Эдийн засаг, улсын төсөвт дарамт учруулахгүй байхуйц гадаад зээлийн бодлогыг баримталж, аль болох буцалтгүй тусламж авах бодлого хэрэгжүүлнэ. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл, өрийн үйлчилгээний үзүүлэлтийг Улсын Их Хурлаас тогтоосон зохистой түвшнээс хэтрүүлэхгүй байлгана. 1 Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг боловсруулж мөрдөнө.  2009-2012 СЯ, ҮХШХ ГХЯ    
2 Гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн гадаад, дотоод санхүүжилтийн хуваарийг төсөл тус бүрээр, сар, улирлаар батлан төслийн хэрэгжилтийн графиктай уялдуулан санхүүжүүлж, зээл, тусламжийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж, түүнд тавих хяналтыг сайжруулна.  2009-2012 СЯ, ҮХШХ ГХЯ, Холбогдох яамд    
3 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжаар 1990 оноос хойш хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнг нэгтгэн дүгнэж, зээл, тусламжийг авч ашиглах дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулан үр ашиг, ач холбогдлоор нь тодорхойлж, аль болох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бодлогыг баримтлан гадаад зээлийн өрийг бууруулна. 2009-2012 ЭБЭХЯ СЯ, ҮХШХ    
118 2.1.14 Эдийн засгийн үр ашигтай томоохон төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангана. Иргэд, байгууллага, хөрөнгө оруулагчдад үйлчлэх "Нэг цонхны үйлчилгээ"-г нэвтрүүлнэ.  1 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн баримт бичгүүдийг батлан мөрдүүлнэ.   2009-2010 СЯ, ҮХШХ ХЗДХЯ, ЭБЭХЯ, НХХЯ Холбогдох аймгийн ЗДТГ  
2 Гадаадын хөрөнгө оруулагчид, хандивлагчдын уулзалт, хурал, зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулж, томоохон төсөл, арга хэмжээнд гадаадын шууд  хөрөнгө оруулалтыг ашиглах эдийн засаг, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.   2009-2010 СЯ, ҮХШХ ХЗДХЯ, ЭБЭХЯ, ГХЯ    
3 Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашигтай ашиглах, дэд бүтцийн шаардлагатай орчин бүрдүүлнэ.  2009-2012 ҮХШХ СЯ    
119 2.1.15 Засгийн газрын худалдан авах ажиллагааны үр ашиг, түүнийг зохион байгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэн, маргаан шийдвэрлэх тогтолцоог төгөлдөршүүлж, авлига, хээл хахуулиас сэргийлэх чиглэлээр уг ажиллагааны зохион байгуулалт, бүтцийг сайжруулна.  1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.  2009 СЯ ХЗДХЯ    
2 Засгийн газрын байгууллагуудын худалдан авах ажиллагаанд удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээний тусгай программ хангамж нэвтрүүлэн, захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, бүртгэх, тайлагнах үйл явцад цахим сүлжээ ашиглах боломжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.  2009-2010 СЯ МШХХТГ    
3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт худалдан авах үйл ажиллагааны талаар хичээл оруулах, төрийн албан хаагчдыг худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна.  2009-2012 БСШУЯ СЯ, ЗГХЭГ    
120 2.1.16 Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ.  1 Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар валютын дотоодын зах зээлийг боловсронгуй болгоно.  2009-2012 Монголбанк СЯ, ХЗДХЯ, ҮХШХ    
2 Дотоодын алтны зах зээл дээрх арилжааны банкуудын оролцоог үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжийг арилжааны банкуудтай хамтран судалж, дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллана.  2009-2012 СЯ Монголбанк   Арилжааны банкууд
3 Зээлийн сувгууд, хүү, ханшийг тогтмол судалж, эдийн засагт нөлөөлөх байдлыг тодорхойлж байна.  2009-2012 СЯ, ҮХШХ      
4 Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөрөгдлийг судлах загваруудыг боловсруулж, мөнгөний бодлогын чиглэлээр шийдвэр гаргалтад харгалзана.  2009-2012 СЯ, ҮХШХ Монголбанк    
121 2.1.17 Санхүүгийн салбарын хөгжлийг хангах, санхүүгийн аливаа хямралын эрсдэлээс урьдчилан сэргийлж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн санхүүгийн салбарын дунд хугацааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоно.  1 "Санхүүгийн салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр"-ийг баталж хэрэгжүүлнэ.   2009-2010 ҮХШХ, СЯ Монголбанк, СЗХ, ХЗДХЯ    
122 2.1.18 Даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжиж, түүний нийгмийн амьдралд үзүүлэх үр нөлөөг өргөжүүлнэ. Хувь хүний амьдралын даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  1 Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.  2009-2012 ҮХШХ, СЯ ХЗДХЯ    
123 2.1.19 Нийгмийн даатгалын сангийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, шинэ менежмент нэвтрүүлэх замаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглах эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ 1 Арилжааны банкуудаар дамжуулан тэтгэвэр олгох үйл ажиллагааг стандартжуулах, дагаж мөрдөх журам, үүрэг хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авна. 2009-2010 НХХЯ Монголбанк, СЯ, СХЗГ    
2 Улсын төсвөөс тэтгэврийн санд олговол зохих хөрөнгийг нийгмийн даатгалын санд үе шаттайгаар байршуулах асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2012 СЯ НХХЯ, НДҮЗ    
3 Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.  2009 СЯ НХХЯ, СЗХ, ҮХШХ    
4 Зуд болон байгалийн гамшгийн үед Засгийн газарт учрах ачааллыг бууруулах зорилгоор уламжлалт мал аж ахуйн байгалийн эрсдэл даах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн "Малын индексжүүлсэн даатгал" төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.  2009-2012 СЯ ХХААХҮЯ    
124 2.1.20 Албан ёсны болон захиргааны, салбарын статистикийн тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлнэ. 1 Үндэсний тооцооны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд эдийн засгийн дансуудыг байгуулах секторын болон эдийн засгийн салбарын ангиллыг нэвтрүүлэх, тооцооны чанарыг сайжруулах арга хэмжээг авна. 2009-2012 ҮСХ, ҮХШХ Монголбанк, СЯ    
125 2.1.21 Санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөн, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн бүртгэл, мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.  1 Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааны талаар хуулийн төсөл боловсруулна.   2009 СЯ, ҮХШХ ХЗДХЯ, ЗТБХБЯ   Хөрөнгийн үнэлгээний МОНМҮН, ХҮМҮН нийгэмлэг
2 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009 СЯ ХЗДХЯ   ММНБИ
3 Хөндлөнгийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009 СЯ, ҮХШХ ХЗДХЯ    
126 2.1.22 Yнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэнэ. 1 Санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, үнэт цаасны төрлийг өргөжүүлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2012 СЯ, ҮХШХ СЗХ, МХБ, Монголбанк    
2 Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, олон улсын жишигт хүргэх зорилгоор гадаад орнуудын хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллана.  2009-2012 СЯ МХБ    
3 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулна. 2009-2010 СЯ, ҮХШХ ХЗДХЯ, Монголбанк, СЗХ    
127 2.1.23 Ипотекийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 1 Ипотекийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.  2009-2010 СЯ ЗТБХБЯ, Монголбанк    
2 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлуулна.   2009 СЯ ХЗДХЯ    
128 2.1.24 Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээлийн баталгаа, зээлийн даатгал, барьцааны тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  1 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн баталгаа гаргах, зээлийн даатгал, барьцааны талаар эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.  2009 СЯ ХХААХҮЯ    
129 2.1.25 Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөгөө өгөх, дэмжиж туслах төв, инкубатор байгуулж, аж ахуй эрхлэхэд төрийн зүгээс учруулдаг дарамтыг арилгана. 1 Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, дэмжин туслах төв, "Бизнес инкубатор"-ыг зарим бүсийн тулгуур төв-хотод байгуулж ажиллуулна. 2009-2012 ХХААХҮЯ      
130 2.1.26 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрийн үйлчилгээнд шилжүүлнэ. 1 Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн вэб сайтыг ажиллуулж, цахим хэлбэрийн үйлчилгээнд шилжүүлнэ. 2009-2010 ЭБЭХЯ МШХХТГ    
2 Тусгай зөвшөөрлийн бүртгэл, олгох үйл ажиллагааг хялбар болгож, шат дамжлагыг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ ХЗДХЯ    
131 2.1.27 Шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, өрсөлдөөний тухай ойлголт, соёлыг нийгмийн сэтгэл зүйд төлөвшүүлж, зах зээлийн өрсөлдөөний орчныг бүрдүүлнэ. 1 Шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах оновчтой тогтолцоо, бүтэц бий болгон, боловсон хүчнийг бэлтгэж, чадавхийг бэхжүүлнэ. 2009 ШӨХТГ     ТББ
2 Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.  2009 ШӨХТГ ХЗДХЯ    
3 Шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2010 ШӨХТГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
4 Зах зээлийн өрсөлдөөний тухай ойлголт, соёлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, үндэсний болон олон улсын хэмжээний хурал, семинар зохион байгуулна.  2009-2012 ШӨХТГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
132 2.1.28 Үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх, экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг эрс сайжруулна. 1 Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна.   2009-2010 СХЗГ      
2 "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцүүлэн стандартчилал, хэмжил зүйн салбарын хөгжлийн үндсэн стратегийг батлан хэрэгжүүлнэ.  2009-2012 СХЗГ      
3 Стандарт, техникийн зохицуулалтаар дамжуулан салбарын техникийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэглээний болон орчны аюулгүй байдлыг хангахад салбарын гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ.  2009-2012 СХЗГ Холбогдох яамд    
4 Бүсийн болон аймгийн төвд сорилт, хэмжил зүйн үйлчилгээг нэг цэгийн зарчимд шилжүүлнэ. Хэрэглээний зүйлс, барилга, хүрээлэн буй орчны чанар, аюулгүй байдлын сорилт, шинжилгээг орчин үеийн шаардлагын хэмжээнд хийдэг сорилтын лабораторийн үндэсний тогтолцоог бий болгоно.  2009-2010 СХЗГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Олон Улсын болон гадаад орны мэргэшсэн байгууллагын дэмжлэгтэйгээр зарим бүтээгдэхүүний баталгаажуулалтыг үйлдвэрлэгчийн зардлаар газар дээр нь хийдэг болгож, импортын гол нэрийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгааг сайжруулна.  2009-2012 СХЗГ Олон Улсын болон гадаад орны мэргэшсэн байгууллагууд    
6 Хэмжүүр баталгаажуулалтын ажлын эталон хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлснээр төв, орон нутагт хэмжих хэрэгслийг шуурхай бүрэн баталгаажуулдаг болно.  2009-2012 СХЗГ      
7 Хүнд даацын автомашины жинг олон улсын аргачлалын дагуу баталгаажуулах, шалгах арга, ажлын эталоны хангалтыг бүрдүүлж, ажиллах боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ.  2009-2012 СХЗГ      
8 Эрчим хүчний салбарын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар, шинэчлэлт, хэрэглэгчдэд хандсан үйлчилгээ, бүтээгдэхүүний болон хийц, материалын чанар, орцын норм, нормативтай холбоотой стандарт, норматив баримт бичгийн цогц мэдээллийн сан байгуулах төслийг хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ СХЗГ    
133 2.1.29 Хүнсний бараа, эмийн аюулгүй байдлыг хангахад стандартын оновчтой бодлого хэрэгжүүлнэ. 1 Хүнсний болон бусад гол нэрийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг дээшлүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлэнэ.  2009-2011 ХХААХҮЯ СХЗГ    
2 Хүнсний үйлдвэрүүдэд хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж, олон улсын САС /RCP/ стандартын дагуу баталгаажуулахад дэмжлэг үзүүлэн дотоодын лаборатори ажиллуулна. 2009-2010 ХХААХҮЯ СХЗГ    
3 Хүнсний салбарын үндэсний стандартыг боловсронгуй болгох, олон улс, бүс нутгийн стандартын түвшинд хүргэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.  2009-2012 ХХААХҮЯ СХЗГ    
4 Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх, тэдгээрийн техникийн зохицуулалтыг боловсруулж, мөрдүүлэх ажлыг өргөжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ СХЗГ    
134 2.1.30 Оюуны өмчийн хувьд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ оюуны өмчийн бүх нийтийн боловсрол олгох, мэдээлэл түгээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 1 Оюуны өмчийг хамгаалах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2009-2015 онд хэрэгжүүлэх хэтийн төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангаж ажиллана.  2009-2012  ОӨГ      
2 Оюуны өмчийн шинэ объектын хамгаалалтын  эрх зүйн орчин бий болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2010-2012   ОӨГ ХЗДХЯ    
3 Оюуны өмчийн бүх нийтийн боловсрол олгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.  2010-2012   ОӨГ      
4 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн анхан шатны ойлголт бий болгох асуудлыг оруулан хэрэгжүүлнэ.  2009 БСШУЯ   ОӨГ    
5 Шинжлэх ухаан, техникийн болон нийгмийн ухааны чиглэлийн их дээд сургуулийн заавал сонгон суралцах хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн хичээлийг оруулна.  2010-2012 БСШУЯ   ОӨГ    
6 Оюуны өмчийн мэдлэгийг олон нийтэд түгээх  зорилгоор иргэдэд хандсан сургалт, сурталчилгааг байнга явуулна. 2010-2012   ОӨГ    
7 Аж үйлдвэрийн өмчийн хайлт, шүүлтийн программыг сайжруулах автоматжуулалтын шинэ систем бий болгоно.  2009-2011 ОӨГ БНСУ-ын ОӨГ-ын дэмжлэгтэй    
8 Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг боловсронгуй болгоно.  2009-2012 ОӨГ      
9 Хамтын удирдлагын байгууллагын тогтолцоог боловсронгуй болгоно. 2009-2012 ОӨГ      
10 Олон улсын хамтын удирдлагын байгууллагад гишүүнээр элсэх, Монгол иргэдийн зохиогчийн эрхийг гадаад улсад хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. 2009-2012 ОӨГ      
135 2.1.31 Хөгжлийн банк байгуулна.  1 Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл боловсруулж, Хөгжлийн банк байгуулна.   2009 ҮХШХ, СЯ Монголбанк    
2.2. Үйлдвэржүүлэх бодлого
136 2.2.1 Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.  1 "Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх цогц хөтөлбөр" боловсруулж батална. 2009 ХХААХҮЯ ЭБЭХЯ, ЗТБХБЯ    
2 Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2009 ХХААХҮЯ ЗТБХБЯ    
137 2.2.2 Геологи, уул уурхайн салбарын бодлогыг хариуцлагатай уул уурхайн зарчим дээр суурилан шинэчлэн тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон сайжруулна. 1 Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулж, холбогдох дүрэм, журам, стандарт, зааврыг зохих журмын дагуу боловсруулан батална.  2009 ЭБЭХЯ      
2 Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсүүдийн эрдэс баялгийн эдийн засгийн суурь үнэлгээг үндэсний геомэдээллийн санд тулгуурлан боловсруулна. 2009 ЭБЭХЯ      
3 Уул уурхайн талаар хуулийн төсөл боловсруулна. 2009 ЭБЭХЯ      
138 2.2.3 Стратегийн болон бусад томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгойн нүүрсний, Оюутолгойн зэс-алтны, Төмөртэйн төмрийн хүдрийн, Цагаансуваргын зэс-молибдений, Асгатын мөнгө-холимог металлын зэрэг ордуудыг ашиглаж эхэлнэ. 1 Тавантолгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, шаардлагатай бол зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.  2009 ЭБЭХЯ     ТББ
2 Оюутолгойн зэс-алтны орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар  дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. 2009 ЭБЭХЯ     ТББ
3 Төмөртэйн төмрийн хүдэр, Цагаансуваргын зэс-молибдений орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийнэ. 2009 ЭБЭХЯ      
4 Асгатын мөнгө-холимог металлын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хийх гэрээний хэлэлцээг эхлүүлнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
139 2.2.4 Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхэлнэ. 1 Ураны талаар баримтлах бодлого, хөтөлбөр, хуулийн төсөл боловсруулна.  2009 ЭБЭХЯ ЦЭГ, БОАЖЯ    
2 Уран олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий хөрөнгө оруулагчийг сонгох, хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг эхлүүлнэ. 2010-2011 ЭБЭХЯ ЦЭГ, БОАЖЯ    
140 2.2.5 Боловсруулах үйлдвэрийн монгол брэндийг бий болгож, ноолуур, хонь, тэмээний ноос, арьс, ширэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.  1 Боловсруулах үйлдвэрийн үндсэн  салбаруудыг харилцан уялдаа бүхий хоршилт, төрөлжсөн хэлбэрээр хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах цогцолборууд байгуулна. 2009-2012 ХХААХҮЯ Хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
2 Газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох ажлыг эрчимжүүлж, нэр төрлийг олшруулна. 2009-2011 ХХААХҮЯ Хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
3 Салбарын эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг дээшлүүлэн, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. 2009-2011 ХХААХҮЯ БСШУЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Боловсруулах үйлдвэрүүдийн  мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтан бэлтгэх тусгай хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ БСШУЯ, хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Монгол хонины ноосыг гүн боловсруулж онцлог ширхэгтэй өрсөлдөхүйц шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг нэвтрүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ БСШУЯ, ШУА, Хувийн хэвшил    
6 Ноос, ноолуур, арьс, шир зэрэг түүхий эдийг нанотехнологиор боловсруулж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ Хувийн хэвшил    
141 2.2.6 Дотоодын түүхий эдэд түшиглэн цемент, арматур төмөр хийц, шил зэрэг барилгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг бүрдүүлнэ. 1 Уул уурхайн үйлдвэрийг түшиглэн барилгын материалын үйлдвэр орон нутагт байгуулахыг дэмжинэ.  2010-2011 ЭБЭХЯ ЗТБХБЯ Аймгийн ЗДТГ  
2 Төвийн бүсэд 1.0 сая орчим тоннын хүчин чадал бүхий цементийн үйлдвэр ашиглалтад оруулна.  2008-2012 ЗТБХБЯ      
3 Цемент, арматур төмөр хийц, шил, дулаан тусгаарлах материалын үйлдвэр барихад хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ СЯ    
142 2.2.7 Аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.  1 Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулна.  2009 ХХААХҮЯ ХЗДХЯ   МҮХАҮТ, ТББ
2 Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Завхан аймгуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад шаардлагатай дэд бүтцийг байгуулна.  2009-2012 ХХААХҮЯ СЯ Холбогдох аймгийн ЗДТГ  
3 Ховд, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр аймгуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, мастер төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дэд бүтцийг байгуулна. 2009 ХХААХҮЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
4 Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг нарийвчлан тогтоож, бүс нутгаар үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Холбогдох аймгийн ЗДТГ ТББ
5 Аймаг, сумдын 10, 15, 35 кв-ын шугамын трассын дагуу дундын хэрэглэгчдийг хамруулж жижиг трансформаторын дэд станц барих бодлого баримталж ажиллан, орон нутагт инженерийн хийцтэй худаг гаргах усны хайгуулын зарим ажлыг сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамын дагуу хийнэ.  2009-2012 ЭБЭХЯ ХХААХҮЯ Холбогдох аймгийн ЗДТГ  
6 "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ      
143 2.2.8 Газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, бензин, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх бодлого баримтална. 1 Газрын тос боловсруулах, нүүрснээс хий, шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр байгуулах замаар газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ ҮХШХ    
2 Бүрэн боловсруулалт хийх технологи бүхий газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах асуудлыг бодлогоор дэмжинэ.  2009-2012 ЭБЭХЯ      
3 Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт ногдох түүхий тосыг тэргүүн ээлжинд авч, дотоодын үйлдвэрт боловсруулах арга хэмжээ авна.  2011 ЭБЭХЯ      
4 ОХУ, БНКазУ, Кувейт, Саудын Араб, Катар зэрэг улсуудаас түүхий газрын тос импортоор авч дотоодын үйлдвэрт боловсруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
5 Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалахтай холбоотой стандарт, дүрэм, журам, нормыг батална.  2009-2010 ЭБЭХЯ СХЗГ    
6 Татварын хөнгөлөлт үзүүлэх болон урамшууллын систем бий болгоно.  2009-2012 ЭБЭХЯ      
7 Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бий болгоно.  2009-2012 ЭБЭХЯ      
8 Түүхий тосны экспортын орлогын тодорхой хувиар газрын тосны салбарыг хөгжүүлэх хуримтлал бий болгоно.  2009-2012 ЭБЭХЯ ҮХШХ, СЯ    
9 ОХУ, БНХАУ, БНКазУ, Кувейт, Саудын Араб, Катар зэрэг улсуудаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох чиглэл баримтална.  2009-2012 ЭБЭХЯ      
10 Хилийн боомтуудаар газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж, чадавхийг дээшлүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ СЯ    
11 Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн үйл ажиллагааг өргөтгөж, байнгын ажиллагаатай Газрын тосны бүтээгдэхүүний гаалийн баталгаат агуулах болгоно. 2009 ЭБЭХЯ      
12 Газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц бүрдүүлэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлнэ. 2008-2012 ЭБЭХЯ      
13 Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хадгалах орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий улсын мэдлийн агуулахыг шинээр барьж байгуулна. 2009-2010 ЭБЭХЯ ОБЕГ    
14 Газрын тос, нүүрсийг боловсруулан шингэн болон хийн түлш үйлдвэрлэх төслийг хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар шийдвэрлэнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
15 Нүүрс хийжүүлэх загвар үйлдвэрийн төсөл, санаачилгыг бодлогоор дэмжинэ. 2009-2010 ЭБЭХЯ      
16 Зарим сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухыг хийгээр ажиллуулах төсөл хэрэгжүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ БСШУЯ    
144 2.2.9 Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулна. 1 Цөмийн эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.  2009-2010 ЭБЭХЯ Холбогдох агентлаг    
2 Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх станц барих талаар судалгаа хийнэ. 2009-2010 ЭБЭХЯ ЦЭГ    
145 2.2.10 Геологи, эрдэс баялгийн судалгааны стандарт, норм, нормативыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, тусгай хамгаалалттай газар нутагт судалгааны ажил явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 1 Геологи, эрдэс баялгийн судалгааны болон түүнийг нэгтгэн дүгнэх стандарт, норм, норматив, бусад баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж батлан мөрдүүлнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
2 "Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын заавар"-ыг олон улсын жишгийн дагуу боловсруулан баталж мөрдүүлнэ. 2009 ЭБЭХЯ      
3 Улсын тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газар нутгийг судлан геологийн тогтоцын онцлог шинжийг зураглан тогтоож, ашигт малтмалын тархалт, байршлыг тогтоон хэтийн төлөвийг үнэлж, байгалийн баялгийг бүртгэнэ. 2009-2010 ЭБЭХЯ БОАЖЯ    
146 2.2.11 Нутаг дэвсгэрийн геологи, ашигт малтмалын судалгаа хийж, ерөнхий үнэлгээ өгөх, геологийн зураглал, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи болон бусад сэдэвчилсэн судалгааны ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 1 Улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зураг зохиох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
2 Геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлыг эдийн засгийн бүсчлэл, дэд бүтцийг харгалзан, тодорхой тектоник, металлогений бүсүүдийн хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
3 Нутаг дэвсгэрийн газрын хэвлийн үнэлэмж өгөх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 1:200000-ны масштабын геофизикийн хүндийн хүчний ажлыг бусад арга, аргачлалтай иж бүрдлээр жил бүр 10.0 мянган хавтгай дөрвөлжин километрээс багагүй талбайд хийнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
4 Бүсийн геохимийн зураглалын аргачлалыг боловсруулж, улсын төсвийн хөрөнгөөр геохимийн 1:1000000-ны масштабын зураглалын ажлыг тодорхой тектоник, металлогений бүсүүдийн хэмжээнд үе шаттайгаар гүйцэтгэнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
5 Агаарын геофизикийн цогцолбор судалгааг үргэлжлүүлнэ. 2009-2011 ЭБЭХЯ      
6 Хүний үйл ажиллагаанд өртөж буй талбайн экологи-геологийн орчны өөрчлөлтийг судлах, геоэкологи, гидрогеологийн бүсийн судалгааны ажлыг хийнэ. 2009-2011 ЭБЭХЯ      
7 Умарт мөсөн далайгаас Гималайн нуруу хүртэл Ази тивийн хэмжээнд хийсэн геологийн төрөл бүрийн судалгааны үр дүнг нэгтгэн, ОХУ, БНХАУ, БНКазУ, БНСУ-тай хамтран төрөлжсөн зургийг тайлбар зургийн хамт зохиох, сонирхол бүхий бүтцийн хэмжээнд 3D хэмжээст судалгаа хийх, мэдээлэл харилцан солилцох, харьцуулах, нэгтгэх ажлыг гүйцэтгэнэ. 2009-2011 ЭБЭХЯ      
8 Хөрш орнуудтай хамтран хилийн дагуух судалгааны ажлыг үргэлжлүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
9 Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эдийн засгийн бүсчлэл, хүдрийн дүүрэг, талбайн хэмжээнд ашигт малтмалын төрөл, гарал үүслийн сонгодог төрлүүдээр гүйцэтгэхэд чиглэсэн болон сэдэвчилсэн судалгааны ажлын хэмжээг нэмэгдүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
147 2.2.12 Улсын болон хувийн хөрөнгөөр хийгдсэн эрдэс баялгийн бүх төрлийн геологийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн санг бүрдүүлнэ. 1 Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн бүх төрлийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, хавсралт зургуудын 60 хувийг хуулбарлан, цахим сан байгуулна. 2009-2010 ЭБЭХЯ      
2 Газар зүйн мэдээллийн системд /GIS/ тулгуурлан Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийн тоон мэдээллийн санг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрдүүлж дуусгана. 2009-2011 ЭБЭХЯ      
3 Монгол орны геомэдээллийн сан бүрдүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2012 ЭБЭХЯ      
148 2.2.13 Кадастрын бүртгэлийн системийг бүрэн автоматжуулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээг чанартай, шуурхай болгоно. 1 Кадастрын бүртгэлийн системийг бүрэн автоматжуулах төсөл боловсруулж хэрэгжүүлэн үйлчилгээний хяналтыг сайжруулна. 2009-2012 ЭБЭХЯ      
149 2.2.14 Байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээж, нөхөн сэргээлтийн зардлыг улсын төсвийн дансанд байршуулдаг болгоно. 1 Байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг урамшуулах механизм бүрдүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
2 Эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх, барьцааны хөрөнгийг улсын төсвийн дансанд байршуулдаг болох талаар журам батлан хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ БОАЖЯ    
150 2.2.15 Хүнд үйлдвэрийг хөгжүүлж, гидрометаллурги, катодын зэсийн үйлдвэрлэл, алт хайлуулах, кокс-хими, хар металлургийн аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулахыг дэмжинэ. 1 Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг ашиглан хар металлургийн баяжуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах олон улсын тендер зарлаж хэрэгжүүлнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
151 2.2.16 Дарханы хар төмөрлөгийн, Эрдэнэтийн зэс-молибдений үйлдвэрт хийх технологийн шинэчлэлийг дэмжинэ. 1 Төмөр хоолой, хуудас төмөр, цувимал, төмөр утасны үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
2 Зэс-молибдений үйлдвэрт "hydrocopper" технологийг  нэвтрүүлж, цэвэр зэс утас үйлдвэрлэнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
152 2.2.17 Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын техник, технологи, эдийн засгийн чадавхийг сайжруулан, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, нүүрс олборлолт, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолборыг хөгжүүлж, эрчим хүч экспортлох зорилт тавина. 1 Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн өндөр хүчин чадлын дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийг ашиглалтад оруулна.  2009-2012 ЭБЭХЯ  ГХЯ, Хувийн хэвшил    
2 Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийнэ. 2009 ЭБЭХЯ      
3 Багануурын нүүрсний уурхайн техник, технологийн шинэчлэлтийг хийнэ. 2009 ЭБЭХЯ      
4 Багануурын хүрэн нүүрс боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулна. 2009 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
5 Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник, технологийн шинэчлэлтийг хийнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
6 Нүүрсний үнийг индексжүүлэх арга хэмжээ авна.  2009-2010 ЭБЭХЯ      
7 Нүүрсний уурхайнуудад хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
8 Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нүүрсний  хэрэгцээтэй уялдуулан Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
153 2.2.18 Баруун чиглэлийн цахилгааны шугам сүлжээний алдагдлыг бууруулахын тулд Баянтээгийн нүүрсний уурхай дээр 20 МВт-ын станц байгуулна. 1 Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн 20 МВт-ын цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж уурхайн хүчин чадлыг өргөтгөх асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2012 ЭБЭХЯ ГХЯ, Хувийн хэвшил    
154 2.2.19 Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэнэ. 1 Дархан-Сэлэнгийн бүс нутгийн нүүрсний хангамжийг сайжруулах арга замын талаар санал боловсруулж шийдвэрлэнэ. 2009 ЭБЭХЯ      
2 Улаан-Овоогийн ордыг ашиглах  дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
3 Бүс нутгийн нүүрсний хангамжийг сайжруулж, одоо ажиллаж байгаа уурхайнуудын үйл ажиллагааг дэмжинэ. 2009 ЭБЭХЯ      
4 Дархан-Сэлэнгийн бүс нутагт нүүрсний нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
5 Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа тооцоог гаргаж үе шаттай хэрэгжүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ      
155 2.2.20 Гэр хорооллын хэрэглэгчдийг утаа багатай түлшээр хангах ажлыг хэрэгжүүлнэ. 1 Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдийг цэвэр түлшээр хангах эрх зүйн орчин бүрдүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ БОАЖЯ Нийслэлийн ЗДТГ  
2 Цэвэр түлш үйлдвэрлэх, ашиглахтай холбоотой стандарт, норм, дүрэм, журмыг боловсруулна. 2009-2012 ЭБЭХЯ   Нийслэлийн ЗДТГ  
3 Цэвэр түлшний түгээлт, борлуулалт, хяналт, мэдээллийн тогтолцоог бий болгоно.  2010-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил Нийслэлийн ЗДТГ  
4 Цэвэр түлшний үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, санхүүжилтийн механизмыг бий болгоно.  2009-2012 ЭБЭХЯ СЯ    
156 2.2.21 Нүүрсний давхаргын метан хий, байгалийн хийн хайгуулын ажлыг эхлүүлж, тойм нөөцийг тогтооно. Хийн түлшний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ.  1 Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
2 Шингэрүүлсэн шатдаг хийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана.  2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
3 Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлж, тойм нөөцийг тодорхойлно.  2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
157 2.2.22 Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан олборлолтыг нэмэгдүүлнэ. Гуравдагч орноос газрын тос худалдан авах боломжийг бүрдүүлнэ. 1 Газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, шинээр батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын хайгуулын ажлыг эхлүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
2 Гэрээлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
3 Тамсагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг-XXI, Буйр-XXII, Дорноговийн сав газрын БХГ-97 талбайн Зүүнбаян, Цагаан-Элсний ордод хайгуулын ажлын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан үйлдвэрлэлийн олборлолтод шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ      
4 Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн зүгээс Тамсаг болон Дорноговийн сав газруудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан тухайн аймаг, сумдад дэд бүтцийг барьж байгуулах, сайжруулах ажлыг зохион байгуулах, гэрээлэгчид дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
158 2.2.23 Эрчим хүчний салбарын эрх зүй, зах зээлийн загварыг боловсронгуй болгож, гэрээт зах зээлийн загварыг нэвтрүүлнэ. 1 Зах зээлийн шаардлагад нийцүүлэн Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулна.  2009-2010 ЭБЭХЯ      
2 Эрчим хүчний хэмнэлтийн талаар хуулийн төсөл боловсруулна.  2009-2010 ЭБЭХЯ      
3 Эрчим хүчний зах зээлийн загварыг гэрээт зах зээлийн загварт шилжүүлэх арга хэмжээ авна.  2009-2010 ЭБЭХЯ      
159 2.2.24 Стратегийн ач холбогдол бүхий ордуудын цахилгаан хангамж, автозам, төмөр замын асуудлыг шийдвэрлэнэ. Багануур-Өндөрхаан-Чойбалсан, Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, Багануур-Чойр, Чойр-Мандалговийн  220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлхээтэй болгоно. 1 Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.  2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
2 Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангана.  2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
3 Стратегийн ач холбогдол бүхий ордын авто зам, төмөр зам барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хөрөнгө оруулагчдад санал болгох, эсхүл хөрөнгө оруулалтын гэрээнд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 2010 ЗТБХБЯ ЭБЭХЯ    
4 Багануур-Чойр, Чойр-Мандалговийн  220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлхээтэй болгох ажлын зураг төсвийг гаргаж хэрэгжүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
160 2.2.25 Нийслэлд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, шинэ технологид суурилсан үйлчилгээ, оюуны багтаамжтай, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ.  1 Өндөр технологи бүхий жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.   2009-2012 ХХААХҮЯ   Нийслэлийн ЗДТГ  
161 2.2.26 Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур зэрэг суурин газруудад эхэлсэн эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.  1 Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2009-2010 ЗГХЭГ      
2 Чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 2009-2012 ГХЯ ХХААХҮЯ    
3 Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, мэргэжлийн албад, боловсон хүчний болон захирагчийн ажлын албадыг чадваржуулна.   2009-2012 ЗГХЭГ ҮХШХ    
4 Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн хот байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж батална.  2009-2012 ЗТБХБЯ      
162 2.2.27 Эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк хөгжүүлэхэд дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх замаар дэмжлэг үзүүлнэ.  1 Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. 2009-2011 ЭБЭХЯ ЗТБХБЯ    
2 Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийн асуудлыг Замын-Үүд сумын хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан цогц байдлаар шийдвэрлэнэ.  2009-2011 ЭБЭХЯ ЗТБХБЯ    
3 Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдэд төмөр зам барих, нисэх онгоцны буудал байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ      
163 2.2.28 Экологийн цэвэр сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ.  1 "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, махны нөөцийн сан байгуулна.   2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
164 2.2.29 Үйлдвэржилт, жижиг, дунд үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийг дэмжихэд зориулж улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламж, хувь хүний орлогын албан татварын орлого зэрэг эх үүсвэрүүдээс 150.0 тэрбумаас доошгүй төгрөгийг хуваарилна. 1 Үйлдвэржүүлэлт, жижиг, дунд үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор гадаадын зээл, тусламж авах чиглэлээр хэлэлцээ хийж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.  2009-2012 СЯ ХХААХҮЯ    
2 Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудын үйл ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулна.   2009-2012 ХХААХҮЯ      
3 Хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог боловсронгуй болгож, зээлийн хяналтын механизмыг бий болгоно. 2009-2010 ХХААХҮЯ      
4 Төрийн оролцоотой лизингийн компани байгуулна.  2009-2010 ХХААХҮЯ      
165 2.2.30 "Чацаргана" төслийг хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд эхний ээлжинд 20 мянган гектар талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна. 1 "Чацаргана" хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
166 2.2.31 Ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттайгаар багасгах, түүнчлэн экспортлож байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг шат дараалалтай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. 1 Нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох бодлого хэрэгжүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
167 2.2.32 Стратегийн орд тус бүрээр төсөл боловсруулан хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Эрдэнэтийн зэс-молибдени, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд техникийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлнэ. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг 2009-2011 онд барьж байгуулна. 1 Стратегийн орд тус бүрийн уул-геологи, дэд бүтцийн нөхцөлд тохирсон төслийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 ЭБЭХЯ      
2 Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ      
3 Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд техникийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна. 2009-2012 ЭБЭХЯ      
168 2.2.33 Говийг /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/  хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алт, Цагаансуваргын зэсийн ордод түшиглүүлэн уул уурхай-металлурги-эрчим хүчний цогцолборыг  барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. 1 Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алт, Цагаансуваргын зэсийн ордод түшиглэн уул уурхай-металлург-эрчим хүчний цогцолбор барьж байгуулах санал боловсруулна. 2009-2010 ЭБЭХЯ      
2 Тавантолгойд дулааны цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг хэрэгжүүлнэ. 2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил, Гадаадын хуулийн этгээд    
3 Говийн бүсийн уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийн асуудлыг иж бүрнээр шийдвэрлэнэ.  2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
169 2.2.34 Нөөц нь тогтоогдсон Асгат, Бүрэнхаан зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулах асуудлыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан шийдвэрлэнэ. 1 Асгат, Бүрэнхаан зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг эргэлтэд оруулах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай гэрээ хэлэлцээр байгуулах санал боловсруулан шийдвэрлүүлнэ. 2009-2010 ЭБЭХЯ      
170 2.2.35 Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж шинэтгэхийн зэрэгцээ Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудад түшиглүүлэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулж, өөрийн орны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортын шинэ эх үүсвэрийг бий болгоно. 1 Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж, цувимал үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортод гаргадаг болно.  2009-2012 ЭБЭХЯ      
2 Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг ашиглан хар металлургийн баяжуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран боловсруулна. 2009-2012 ЭБЭХЯ      
171 2.2.36 Алтны нөөцийг өсгөх, орчин үеийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжинэ. 1 Алтны үндсэн болон шороон ордын нөөцийг өсгөх, байгаль орчинд халгүй техник, технологиор боловсруулах арга хэмжээг үе шаттай авна. 2009 ЭБЭХЯ      
2 Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг дэмжинэ.  2009 ЭБЭХЯ      
172 2.2.37 Гар аргаар нүүрс, алт, бусад баялаг олборлодог хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх эрх зүйн орчныг бүрдүүлж, орчин үеийн бичил уурхай болгон хөгжүүлнэ. 1 Бичил уурхайн мэдээллийн сан үүсгэн, мэдээллээр баяжуулна.  2009 ЭБЭХЯ      
2 Бичил уурхайн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.  2009 ЭБЭХЯ      
3 Бичил уурхайгаар олборлох ашигт малтмалын төрөл, геологийн тогтоцын онцлогт тохирсон бичил уурхайн ашиглалтын арга хэлбэр, заавруудыг боловсруулна.  2009 ЭБЭХЯ      
4 Шороон ордыг ашиглах бичил ил уурхайн 3-4 загвар бий болгоно.  2009 ЭБЭХЯ      
5 Төв аймгийн Борнуур суманд судлын орд ашиглах бичил далд уурхайн загвар бий болгон, алтны хүдэр боловсруулах төвлөрсөн цехийн загвар байгуулна. 2009 ЭБЭХЯ      
173 2.2.38 Уул уурхай-металлург-эрчим хүчний иж бүрэн цогцолборуудыг дагасан хангамж, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн цогц систем байгуулахыг дэмжинэ. 1 Стратегийн орд газрыг ашиглаж эхлэхэд импортыг орлох, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулна. 2010-2012 ХХААХҮЯ    
2 Өмнөговь аймгийн Ханбогд суманд тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. 2010-2011 ХХААХҮЯ      
3 Ажлын хувцасны үйлдвэр байгуулна. 2010-2011 ХХААХҮЯ      
4 Хүнсний ногоо тариалах, зоорь байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. 2009-2010 ХХААХҮЯ      
5 Ахуйн үйлчилгээний цогц төвүүдийг байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. 2010-2012 ХХААХҮЯ      
2.3. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын бодлого
174 2.3.1 Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, гол нэрийн хүнсний ногоогоор бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна. 1 Хүнсний хангамж, аюулгүй байдал, шимт чанарын талаар хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн хэт өсөлтөөс хамгаалах, үйлдвэрийн аргаар боловсруулах түвшин болон олон улсын стандартад нийцсэн  худалдаа, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 ХХААХҮЯ МХЕГ    
2 Сүүний хангамжийг нэмэгдүүлэн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулан, удаан хугацаагаар хадгалагдах сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. 2009-2012 ХХААХҮЯ МХЕГ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Малчид, фермерүүдийн сүүг сүү үйлдвэрлэгчид нэгдсэн байдлаар цуглуулах, хөргөх, боловсруулах сүү бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэн ажлын байр нэмэгдүүлж, хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг хангана. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
4 Буудайн гурилыг амин дэм, эрдэс бодисоор баяжуулахад шаардагдах холигч төхөөрөмж, премиксийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 "Ногоон хувьсгал" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
6 Дотоодын хүнсний түүхий эдэд тулгуурласан нярай хүүхдийн хоол тэжээлийн болон түүнд чиглэсэн үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
7 Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүнсний тухай хуулийг шинэчлэн боловсруулна. 2009-2012 ХХААХҮЯ ХЗДХЯ   ТББ
175 2.3.2 Хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгах орчин үеийн лабораторийг нийслэл болон хилийн боомтуудад ажиллуулна. Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно. 1 Сэлэнгийн Алтанбулаг, Дорнодын Хавирга, Дорноговийн Замын-Үүд, Ховдын Ярант, Өмнөговийн Гашуунсухайт, Баян-Өлгийн Цагааннуурын хилийн боомтод хүнсний бүтээгдэхүүний чанарын лаборатори байгуулна.                                                                                 2009-2011 МХЕГ СЯ, ХХААХҮЯ    
2 Сэлэнгийн Алтанбулаг, Дорнодын Хавирга, Дорноговийн Замын-Үүд, Ховдын Ярант, Өмнөговийн Гашуунсухайтын хилийн боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэх зориулалт бүхий цогцолбор байгуулна. 2009-2011 ХХААХҮЯ МХЕГ    
3 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бие даасан, лавлагаа лаборатори байгуулна.    2009-2011 ХХААХҮЯ МХЕГ    
4 Хүнс үйлдвэрлэлийн бүх шатанд эрсдэлийн удирдлагад суурилсан дотоодын болон хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.   2009-2010 ХХААХҮЯ ЭМЯ, МХЕГ    
5 Махны 2 томоохон үйлдвэрт "Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо"-г нэвтрүүлнэ. 2009-2010 ХХААХҮЯ ЭМЯ, МХЕГ    
176 2.3.3 Хүнс, хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хүнсний  хувийн жинг тогтвортой нэмэгдүүлэхийн зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортод гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 1 Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хорт хавдар, хордлогын үйлчилгээг сааруулах, клиник туршилтаар нотлогдсон, чиглэсэн үйлчилгээтэй, дотоодын хүнсний түүхий эдэд түшиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зээл, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдүүлнэ. 2009-2010 ХХААХҮЯ ЭМЯ, МХЕГ   ТББ
2 Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлж, стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулж мөрдүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ     ТББ
3 Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг  бодлогоор дэмжинэ. 2009-2012 ХХААХҮЯ     ТББ
177 2.3.4 Орчин үеийн техник, технологи нэвтрүүлж хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны цэвэр усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, усны хатуулаг, эрдэсжилт ихтэй сум, суурин газруудад ус зөөлрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.  1 Хатуулаг, эрдэсжилт ихтэй усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулж, хөдөөгийн хүн амын усан хангамжийг сайжруулан усны эх үүсвэрийн асуудал хүндрэлтэй байгаа 20 гаруй сумын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2010 ЗТБХБЯ      
178 2.3.5 Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх "Атрын 3 дахь аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, усалгаатай тариалан эрхлэх, техникийн парк шинэчлэлтийн бодлогыг боловсруулж, техник, технологийн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлж, хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлнэ. Шинэ төрлийн таримал тариалах, үр сортын шинэчлэл хийх, таримал ургамлыг хамгаалах тогтолцоо бүрдүүлнэ. 1 Тариалангийн талбайн бүртгэл, тооллого явуулж, эзэмшилт, ашиглалтыг сайжруулна.                            2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Таримал ургамал, үр үржүүлгийн аж ахуй байгуулах, үрийн сорт, нэр төрлийг олшруулах, ганд тэсвэртэй болон усалгаатай нөхцөлд тариалах сортын үрийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Улаан буудайн нөөц бүрдүүлэх, хүрэлцээ, хангамжийг сайжруулах зорилгоор борлуулалтын сүлжээ бий болгоно. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 "Атрын 3 дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Улаан буудайн үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг хэлбэрээр үзүүлэх урамшууллын системийг боловсронгуй болгоно. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
179 2.3.6 Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржлийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр дүнг сайжруулан, сүргийн бүтцийг оновчтой байлгах бодлого хэрэгжүүлнэ. 1 Нутгийн болон сайжирсан, цэвэр үүлдрийн малын удмын санг хамгаалах, өсгөх, мал үржүүлгийн болон биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Цаа буга, тэмээний удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, өсгөх, ашиг шимийг зохистой ашиглах замаар цаачид, тэмээчдэд дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Цөм сүргийн малыг үржлийн бүртгэлд бүрэн хамруулж, улсын хэмжээнд үржүүлж байгаа арвин ашиг шимт цөм сүргийн малын удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгоно. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Малын үржлийн ажил үйлчилгээний хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор цөм сүргийн үржлийн нэгжийн чадавхийг сайжруулах асуудлыг судалж холбогдох арга хэмжээг авна. 2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
180 2.3.7 Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг зааглан тогтоож, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүсийн хэмжээнд загвар фермерийн аж ахуй байгуулах бодлого барьж, энэ чиглэлээр нутгийн өөрөө удирдах   байгууллагуудтай хамтран ажиллана. 1 Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгуудыг аймаг, сум бүрээр тусгайлан тогтоож, тухайн бүс нутагт буй бэлчээрийн малыг өндөр ашиг шимт малаар сольж, өөрчлөх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ ХЗДХЯ, СЯ Аймгийн ЗДТГ  
2 Сүү, махны арвин ашиг шимт мал, амьтны тоог нэмэгдүүлэх, үржлийн сүрэг бий болгох үйл ажиллагааг урамшуулна.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
3 Бүсийн тулгуур төв болон орон нутгийн хөгжлийн төвүүдийн ойролцоо фермерийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх загвар бий болгоход дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
181 2.3.8 Хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж бүрдүүлсэн мэдээллийн технологид суурилсан биржийн сүлжээ байгуулна. 1 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулан ажиллуулна. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
2 Сум бүрт түүхий эд бэлтгэлийн анхан шатны хоршоо, нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ ТББ
182 2.3.9 Малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгоно. 1 Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна.  2009 ХХААХҮЯ СЯ    
183 2.3.10 Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулан, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 1 "Малын тэжээл хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн,  тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Хадлан болон тэжээл үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах, хадгалалт, тээвэрлэлтийн зардлыг бууруулах арга хэмжээ авна.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
184 2.3.11 Бэлчээрийн газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг  боловсронгуй болгоно.  1 Бэлчээрийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  2009 ХХААХҮЯ      
2 Мал сүргийн бүтцийг зохистой байлгах, бэлчээрийн доройтлыг бууруулах зорилгоор Бэлчээрийн төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна.  2009-2010 ХХААХҮЯ      
3 Аймаг болон сум дундын отрын бүс нутгийг өргөжүүлж, материаллаг баазыг бэхжүүлнэ. Отрын бүс нутгийн бэлчээрийн нөхөн сэргээлт, хамгаалалтыг сайжруулан зохистой ашиглах арга хэмжээ авна.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
185 2.3.12 Мал сүргийн эрүүл мэндийг  хамгаалах ажлыг олон улсын жишгийн дагуу хийж, мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний лабораторийн чадавхийг дээшлүүлэх, сумдын мал эмнэлэг, үржлийн нэгж болон Биокомбинатыг хөрөнгө оруулалтаар дэмжиж,   дотоодын үйлдвэрийн малын эм, вакцины  чанарыг сайжруулж хангамжийг нэмэгдүүлнэ. 1 Үхрийн цээж өвчний шинжилгээ судалгааны  ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, баримт материалыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэн үнэлгээ хийлгэж, Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөр тайван болон өвчингүй орны жагсаалтад  оруулна.  2009-2012 ХХААХҮЯ      
2 Хил дамжин халдварладаг малын гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн мялзан, шувууны томуу өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн, уг өвчнөөр тайван нөхцөлийг хангаж  ажиллана.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
3 Малын халдварт өвчний голомт болон халдварын тархалтын бүсийг газар зүйн  мэдээллийн программчлалд оруулж, сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ      
4 Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийг өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлогооны урвалж цомгоор хангаж, шинжилгээ, сорилт, баталгаажуулалтын чадавхийг сайжруулна.  2009-2012 ХХААХҮЯ      
5 Биокомбинат ТӨҮГ-ын эмийн үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэн, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг олон улсын жишигт хүргэнэ.  2009-2012 ХХААХҮЯ     ТББ
6 "Мал эмнэлэг, үржлийн анхан шатны үйлчилгээний нэгжийг дэмжих хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлж, сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжүүдийг бэхжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
7 Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.  2009-2012 ХХААХҮЯ СЯ    
186 2.3.13 Хөдөө аж ахуйн эдэлбэр газар ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, газрын нөөцийн болон төлөв байдлын мэдээллийн нэгдсэн сантай болох, бэлчээрийг хамгаалах, сайжруулах, усжуулах, хортон мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг иж бүрэн авч хэрэгжүүлнэ. 1 Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бэлчээрийг малчдын бүлэг, хамтлаг болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ     ТББ
2 Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын мэдээллийн нэгдсэн сан бий болгоно.  2009-2012 ХХААХҮЯ     ТББ
3 4000 худаг шинээр гаргаж, 1000 худаг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
4 Газрын доорхи усны геофизикийн хайгуул хийж 1600 уст цэгийг шинээр тогтооход дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
5 Жил бүр 100.0 мянган га-д царцаатай, 500-гаас доошгүй мянган га-д мэрэгчтэй тэмцэх ажлыг гүйцэтгэж мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах бэлчээрийг нэмэгдүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
6 Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулна. 2009-2011 ЗТБХБЯ   Аймгийн ЗДТГ  
187 2.3.14 Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх, хоршоо, нөхөрлөл хэлбэрээр ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжинэ. 1 "Хоршоог дэмжих хөтөлбөр" хэрэгжүүлж, мал борлуулах, түүхий эд бэлтгэх чиглэлээр сум, дүүрэг, тосгодод иргэдийн хоршоо, нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
188 2.3.15 Услалтын систем засварлах, шинээр барихад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 1 Усалгаатай тариалангийн талбайг 31.0 мянган га-гаар нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ      
2 Усалгаатай тариаланд тохиромжтой талбайн хайгуул хийх, усны нөөц тогтоох, услах системийн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ      
189 2.3.16 Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний үнийн тарифыг шинэчилнэ. 1 "Мал сүргийг зарим зооноз халдварт өвчнөөс эрүүлжүүлэх хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлж, өрх, баг, сум, дүүрэг, аймгийн түвшинд эрүүлжилтийг баталгаажуулан гэрчилгээжүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
190 2.3.17 Хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологи ашиглан атаршсан талбайг тариалангийн зориулалтаар сэргээн ашиглах ажлыг эрчимжүүлнэ. 1 Байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар өнжөөсөн болон атаршсан талбайг эргэлтэд оруулна.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
2 Тэг болон цомхотгосон аргаар бэлтгэх уриншийн хэмжээг 50.0 мянган га талбайд хүргэнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
191 2.3.18 Хүлэмжийн  ногоо болон жимс, жимсгэний аж ахуйг дэмжинэ. 1 Зоорь, агуулахын төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэн, томоохон хотуудад хүнсний нарийн ногооны төрөлжсөн бөөний худалдааны зах, биржийн тогтолцоо бүрдүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Нийслэлд 90.0  мянган квадрат метр талбай бүхий хүлэмжийн аж ахуйг шинээр байгуулах, жимс, жимсгэний 50.0 мянган суулгац тариалахад дэмжлэг үзүүлнэ.                                                                                                    2009-2012 ХХААХҮЯ Хувийн хэвшил Нийслэлийн ЗДТГ  
3 Хүнсний ногоо боловсруулах бага оврын цехийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлнэ.                                                                                                                      2009-2012 ХХААХҮЯ      
192 2.3.19 Малын угаалга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс хариуцан санхүүжүүлнэ. 1 Малын халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэхэд шаардагдах эмийн үнэ, халдварт өвчнөөс сэргийлэх тарилга, лабораторийн шинжилгээний ажил, үйлчилгээний хөлсийг орон нутаг болон улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 ХХААХҮЯ      
2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого
193 2.4.1 Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих, тодорхой хугацаанд түүнд ашиглуулах, дараа нь төрд шилжүүлэн өгөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 1 Авто замын салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, онцлог бүхий газруудад "ВОТ" нөхцөлөөр авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэх бололцоогоор хангаж ажиллана. 2009-2012 ЗТБХБЯ СЯ    
194 2.4.2 Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг  бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулан, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана. 1 Хүн амын нутагшилт, суурьшил, бүлэг, суурингийн тогтолцооны төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ      
2 Нийслэлийн дагуул хот болох Багануур, Налайх, Багахангайг хөгжүүлэх, тэдгээрт зохистой төвлөрлийг бий болгох төсөл боловсруулна.  2009 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
195 2.4.3 Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтыг эрчимжүүлнэ. "Хотууд" үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 1 "Хотууд" хөтөлбөрийг боловсруулж батлуулна. 2009-2012 ЗТБХБЯ      
2 "Хотууд" хөтөлбөрийн хүрээнд хотын доторхи авто замын сүлжээг зөв зохистой төлөвлөх, газар ашиглалтыг сайжруулах талаар санал зөвлөмжүүд боловсруулна. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
3 Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулна. 2009-2010 ЗТБХБЯ      
4 Хот төлөвлөлтийн норм, дүрмийг шинэчлэн боловсруулна.  2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
5 Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж батлуулна.  2009-2012 ЗТБХБЯ ХЗДХЯ Нийслэлийн ЗДТГ  
6 Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудыг түшиглэн 10-20.0 мянган хүн амтай хотыг шинээр байгуулах иж бүрэн зураг төслийг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.  2009-2012 ЗТБХБЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
7 "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа" төслийг боловсруулж, Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд шаардлагатай 115 төсөл, хөтөлбөрийг санал болгоно. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
196 2.4.4 Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ. 1 "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд орон сууцны XIV, VI, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн дэд бүтцийг барина.  2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ Оршин суугчдын холбоо
2 "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Дамбадаржаалин хийд орчмын хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийж, бие даасан инженерийн дэд бүтцийн эх үүсвэр /дулаан-цахилгаан хослон үйлдвэрлэх жижиг оврын станц, цэвэрлэх байгууламж/, шугам сүлжээг барьж, барилгажилтын ажлыг эхлүүлнэ.   2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ Оршин суугчдын холбоо
3 Өнөр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг олон нийтийн оролцоотой боловсруулан, инженерийн дэд бүтцийг барьж эхэлнэ.  2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ Оршин суугчдын холбоо
4 Улаанбаатар хотын бохир усны 21, 22, 25, 31 дүгээр коллекторуудын шугам сүлжээг шинэчлэн өргөтгөж, шинээр барьж байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
5 Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжийг засварлан шинэчилнэ.  2009-2010 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
6 Баянголын аманд баригдах шинэ хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, Улаанбаатар хотын ТЭЦ-4-ийн илүүдэл уурын станцын барилга барина.  2009-2012 ЗТБХБЯ ЭБЭХЯ Нийслэлийн ЗДТГ  
7 Хан-Уул дүүрэгт байрлах дулааны 13 дугаар магистраль ил шугамыг далд сувагт тавьж, өргөтгөх ажлыг дуусгана.  2009 ЗТБХБЯ ЭБЭХЯ Нийслэлийн ЗДТГ  
8 Буянт-Ухаа, 14 дүгээр хороолол, Зүүн сэлбэ хорооллыг цахилгаанаар хангах шугам сүлжээ татна.  2009-2012 ЗТБХБЯ ЭБЭХЯ Нийслэлийн ЗДТГ  
9 Гандантэгчинлэн хийдийн гэр хорооллын дулаан хангамж, цэвэр усны салбар шугамыг барина. 2009-2012 ЗТБХБЯ ЭБЭХЯ Нийслэлийн ЗДТГ  
10 Хайлаастын үерийн далан сувгийг шинэчилнэ.  2009-2010 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
11 Буянт-Ухаа хороолол дахь оюутны хотхоны гадна болон салбар инженерийн шугам сүлжээг барина.  2009-2012 ЗТБХБЯ ЭБЭХЯ Нийслэлийн ЗДТГ  
12 Орон сууцны компаниудын харьяанд байгаа хорооллын доторхи цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.  2009-2012 ЗТБХБЯ ЭБЭХЯ Нийслэлийн ЗДТГ  
13 Гэр хорооллын доторхи авто замыг шат дараатай сайжруулна. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
197 2.4.5 Газар ашиглалтыг сайжруулж, газрын шинэтгэлийг эрчимжүүлэн Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна. 1 Газрын харилцааны шинэтгэлийг эрчимжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2009-2012 ЗТБХБЯ      
2 Монгол Улсын иргэн бүрт үнэгүй өмчлүүлэх боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоож, газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Нийслэлийг аймгийн төвүүдтэй холбосон улсын чанартай авто замын дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоож,  өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Аж ахуйн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх газар тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтын газрын хэмжээ, байршлыг тогтоон, өмчлүүлэх ажлыг зохион байгуулна. 2009-2012 ЗТБХБЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
198 2.4.6 GPS-ийн технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын GPS-ийн сүлжээ байгуулах 2 дахь шатны ажлыг хийж, өндрийн сүлжээг сайжруулна. 1 GPS-ийн технологийг ашиглан улсын чанартай автозамын тоон өгөгдөл бүхий мэдээллийн бааз байгуулж, цаашид олон нийтэд хүртээмжтэй ашиглах арга хэмжээ авч эхэлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
2 Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад GPS-ийн байнгын ажиллагаатай станцуудыг байгуулан, зураглалын хэмжилтийг өндөр нарийвчлалтай, хурдан хийх нөхцөлийг бүрдүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ      
3 Өндрийн сүлжээний хэмжилтийг улсын хэмжээнд хийнэ. GPS-ийн сүлжээний өтгөрүүлэлтийг хийж 3200 цэгийг шинээр байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ      
4 Сансрын зураг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулна.  2009-2012 ЗТБХБЯ      
5 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийг эргэлтийн цэгийн солбицлуудаар тодорхойлон баталгаажуулах ажлыг шат дараатай хийж, солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
199 2.4.7 Нийслэл болон орон нутагт 100.0 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана. 1 Шинэ хотхон, хорооллыг барих ажлын  хүрээнд 37.0 мянган орон сууц барина.                                                                                       2009-2012 ЗТБХБЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлийн хүрээнд 24.5 мянган орон сууц барина.                             2010-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ Оршин суугчдын холбоо
3 Нягтрал сайжруулах чиглэлээр баригдах бичил хороолол, цогцолборуудын хүрээнд 38.5 мянган орон сууц барина.                       2010-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ Оршин суугчдын холбоо
200 2.4.8 Нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. 1 Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын үйлдвэрийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
2 Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлт хийнэ. 2009-2011 ЗТБХБЯ      
3 Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий, Говь-Алтай аймгийн Алтай, Говьсүмбэр аймгийн Чойр, Хэнтий аймгийн Өндөрхаан, Хөвсгөл аймгийн Мөрөн, Баянхонгор аймгийн Баянхонгор, Төв аймгийн Зуунмод хот, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ховд аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Хэнтий аймгийн Бэрх, Бор-Өндөр тосгон болон Дундговь аймгийн Олгойнговийн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих арга хэмжээ авна. 2009-2012 ЗТБХБЯ      
4 Хөвсгөл, Дархан-Уул аймгийн сумдын дулааны шугам сүлжээнд засвар, шинэчлэлт хийнэ. 2009-2010 ЗТБХБЯ      
5 Архангай, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн төвүүдэд үерийн хамгаалалтын далан барина. 2009-2010 ЗТБХБЯ      
6 Нийслэл хотыг хөгжүүлэх, орон сууцны хороолол, суурин газруудыг байгуулахад шаардагдах цэвэр усны хайгуул хийж, нөөцийг тогтооно. 2009-2011 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
201 2.4.9 Нийслэл хотыг олон улсын жишигт хүргэх, эрүүл, аюулгүй, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.   1 Нийслэл хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
202 2.4.10 Иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бүтцэд холбоно. 1 Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлын дулаан, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Улаанбаатар хотоос 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, дэд станцыг байгуулна. 2009-2011 ЗТБХБЯ   Төв аймгийн ЗДТГ  
2 Зуунмод хотоос шилэн кабелийн дамжуулах төхөөрөмжийг байгуулна. 2009-2010 ЗТБХБЯ   Төв аймгийн ЗДТГ  
203 2.4.11 Нийслэл болон бүс нутгуудыг бие даан  хөгжих эдийн засаг, санхүүгийн чадавхитай болгох , суурь дэд бүтцийг бүрдүүлнэ.  1 Баруун, Хангайн, Төвийн, Зүүн болон Говийн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулна.  2009-2012 ЗТБХБЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
2 Говийн бүсийн Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын орд газрыг түшиглэсэн бүс нутгийн стратеги, хот байгуулалтын төлөвлөгөө боловсруулна.  2009-2012 ЗТБХБЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
3 Эдийн засгийн хөгжлийн дэд бүс болон нэн тэргүүнд эрчимтэй хөгжүүлэх хот, суурины хөгжлийн стратегийг боловсруулна. 2009-2012 ЗТБХБЯ      
204 2.4.12 Олон улсын нисэх онгоцны буудал, нисэх буудлын хотхон, говийн бүсийн төмөр зам, ус цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн бүсийн төмөр зам зэрэг томоохон /мега/ төслийн зураг төсөв,  техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.  1 Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн "Airport City" байгуулах ажлын иж бүрэн зураг төслийн ажлыг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
2 Өвөрхангай аймгийн Хархорин сумын нисэх буудлыг 4D ангиллын аэродром, ачаа тээшний карго төвийн хамт байгуулна. 2009-2012 ЗТБХБЯ      
205 2.4.13 Улаанбаатар болон томоохон суурин газрын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан их багтаамжийн 500 автобусаар  шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээг хийн түлшээр ажилладаг 2000-аас доошгүй таксигаар хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.  1 Улаанбаатар хот болон томоохон суурин газрын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан их багтаамжийн 500 автобусаар  шинэчилнэ. 2009-2011 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
2 Нийтийн тээврийн үйлчилгээг хийн түлшээр ажилладаг 2000-аас доошгүй  таксигаар хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
206 2.4.14 Монгол Улсын төмөр замын тээврийн дамжин өнгөрүүлэх чадавхийг сайжруулж, үйлчилгээний чанар, хамрах хүрээг өргөтгөн, техник, технологийг шинэчлэх хүрээнд хөдлөх бүрэлдэхүүний паркийг 20 зүтгүүр, ачааны 2000 вагоноор нэмэгдүүлнэ.  1 Төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг 20 зүтгүүр, ачааны 2000 вагоноор нэмэгдүүлэх арга хэмжээ авна. 2009-2011 ЗТБХБЯ ХНН    
2 Зорчигч тээврийн вагоны паркийг 50 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд, Сүхбаатар  өртөөнүүдийн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ ХНН    
207 2.4.15 "Транзит Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргах, дэд бүтцийн орчин нөхцөл, ложистик сүлжээг эрс сайжруулна.  1 Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын зэрэглэлийг дээшлүүлэх ажлыг эхлүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
2 Транзит тээврийн тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн боловсруулж, харилцан тохиролцох арга хэмжээ авна. 2009 ЗТБХБЯ ГХЯ    
208 2.4.16 Агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон улсын нислэгийг өргөжүүлнэ. Олон улсын агаарын карго тээвэрлэлтийн үйлчилгээг бий болгоно.   1 Агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын нислэгийн агаарын хөлгийн паркийг нэмэгдүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
2 Олон улсын нислэгийн сүлжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Агаарын харилцааны тухай зарим хэлэлцээрт нислэгийн цэг, давтамж нэмэгдүүлэх талаар нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулна. 2009-2010 ЗТБХБЯ      
209 2.4.17 "Мянганы зам" төслийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн, аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлнэ. Улаанбаатар-Мандалговь-Өмнөговийн чиглэлд авто зам тавина.  1 Цэцэрлэг, Баянхонгор, Мөрөн, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь хотуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож, Улиастай, Ховд, Өлгий, Даланзадгад, Алтай хотуудыг холбох ажлыг эхлүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
210 2.4.18 Олон улсын авто замын сүлжээнд холбогдох Замын–Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хурдны зам болон Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барина.  1 "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 432 км хатуу хучилттай авто замыг барьж дуусган, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 667.2 км хатуу хучилттай авто замыг барих ажлыг эхлүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ  АХБ,  БНХАУ,  БНСУ    
211 2.4.19 Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барина.  1 Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн хөдөлгөөний түгжрэлийг багасгах зорилгоор гүүрэн гарцыг барьж, хоёр түвшний уулзвар барих, явган хүний нүхэн болон гүүрэн гарц, авто зогсоол барих ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын авто замын сүлжээний 60 хүртэлх хувийг шинэчилнэ. 2009-2012 ЗТБХБЯ СЯ,  АХБ,  Япон Улс    
212 2.4.20 Бүх төрлийн зам, замын суурь тавих, сэргээн засварлахад дэлхийн жишигт нийцсэн, экотехнологийг нутагшуулах чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 1 Авто замын салбарт дэлхийн жишигт нийцсэн, хүрээлэн байгаа орчинд хор нөлөөгүй техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллана. 2009-2012 ЗТБХБЯ БОАЖЯ    
2 Эдийн засгийн хувьд ашигтай, экологид ээлтэй, замын суурийг тогтворжуулах тэргүүний технологийг судлах зорилгоор салбарын яам, холбогдох байгууллагын хамтарсан ажлын хэсгийг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулна. 2009 ЗТБХБЯ      
3 Экологид ээлтэй, замын суурийг тогтворжуулах тэргүүний технологийг нутагшуулах чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2010 ЗТБХБЯ      
4 Экологид ээлтэй, замын суурийг тогтворжуулах тэргүүний технологийг ашиглан улсын хэмжээнд 200 км-ээс доошгүй хатуу хучилттай болон орон нутгийн чанартай сайжруулсан шороон зам барьж байгуулна. 2009-2011 ЗТБХБЯ      
213 2.4.21 Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замыг барина.  1 Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 371 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
214 2.4.22 Нийслэлд дулааны болон цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна. 1 Улаанбаатар хотод дулаан, цахилгааны 5 дахь шинэ эх үүсвэрийг барьж байгуулна.  2009-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
2 Улаанбаатарын ДЦС-4-ийн дэргэд 200 Гкал чадалтай дулааны шинэ эх үүсвэр барина.  2009-2010 ЭБЭХЯ      
3 Хотын цахилгаан болон дулааны эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадлыг сайжруулах, шинэчлэх төсөл боловсруулж  хэрэгжүүлэх, Улаанбаатарын дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа тооцоог гаргаж үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ      
215 2.4.23 Улаанбаатар хот болон бүсүүдэд зорчигч тээврийн болон ачааны төрөлжсөн терминал аж ахуй, ложистик төвийг байгуулна. 1 Орчин үеийн тээвэр ложистикийн төв, терминал аж ахуйг Замын-Үүд, Алтанбулаг боомт, Улаанбаатар хот, бүсийн төвүүдэд барина. 2009-2012 ЗТБХБЯ   Холбогдох аймгийн Засаг дарга  
216 2.4.24 Орон зайн мэдээллийн санд тулгуурлан зөөлөн дэд бүтцийг /хаягжуулалт, кодчилол: бар код, зип код гэх мэт/ бий болгож, төрийн үйлчилгээг шинэ шатанд гарган үр ашгийг дээшлүүлнэ. 1 Шуудангийн зип кодын хэрэглээг (иргэд, бүртгэлийн болон үйлчилгээний байгууллагууд) нэмэгдүүлнэ.  2009-2012 МШХХТГ      
217 2.4.25 Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно. 1 21 аймгийн төвүүдийг хамарсан DWDM, IP/MPLS технологи дээр суурилсан өндөр хурдны (10 Gbps) дамжуулах сүлжээг байгуулна.   2009 МШХХТГ      
2 Шилэн кабелийн сүлжээнд хамрагдаагүй үлдсэн сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбоно.  2009-2012 МШХХТГ      
3 21 аймгийн төвд IP/MPLS -д технологид суурилсан өндөр хурдны  түгээх сүлжээг байгуулна. (Metropolitian Area Network,1 Gbps)  2009-2011 МШХХТГ      
4 310 суманд Интернэт протоколд суурилсан өгөгдөл дамжууллын  түгээх сүлжээг (Access Network) байгуулна.  2009-2012 МШХХТГ      
5 Сумын түвшинд цахилгаан холбоо, шуудан, интернэтийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 2009-2012 МШХХТГ      
218 2.4.26 Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ. 1 Сансрын холбооны системийн давтамжийн зурвасыг үр ашигтайгаар ашиглан, газрын станцуудын тоног төхөөрөмжийг шинэчилж, орон нутгийн телевизийн станцыг өргөтгөн телевизийн 10 суваг нэвтрүүлнэ.  2009-2010 МШХХТГ      
219 2.4.27 Баруун 5 аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор дулааны цахилгаан станц байгуулах буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбоно. Завхан, Говь-Алтай аймгийг ТЭХН Системд холбох ажлыг 2009-2011 онд багтаан гүйцэтгэнэ.  1 Хөшөөтийн нүүрсний ордыг түшиглэн эхний ээлжинд бага чадлын, цаашид том хүчин чадлын цахилгаан станц барьж баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг найдвартай хангана.  2010-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
2 Баруун бүсийн эх үүсвэрүүдийг холбосон цахилгаан дамжуулах шугам барина.  2010-2012 ЭБЭХЯ Хувийн хэвшил    
3 Баянтээгийн станц-Улиастайн 220 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.  2010-2012 ЭБЭХЯ      
220 2.4.28 Төвийн эрчим хүчний сүлжээг баруун бүсийн системтэй холбох техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулна. 1 Төвийн эрчим хүчний системийг баруун бүсийн системтэй холбох техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хамгийн оновчтой хувилбарыг сонгон Алтай-Улиастайн системийг төвийн болон баруун бүсийн системд холбоно.  2009-2012 ЭБЭХЯ      
221 2.4.29 Сэргээгдэх эрчим хүчний  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, салхины болон нарны эрчим хүчийг ашиглан дэвшилтэт технологид тулгуурласан том оврын станцыг барих ажлыг судалж, говийн болон зүүн аймгуудад хэрэгжүүлнэ. 1 Салхин парк барьж төвийн эрчим хүчний системд холбоно.  2009-2012 ЭБЭХЯ      
2 Тайширын усан цахилгаан станцыг дэмжих салхин паркийн судалгаа хийж, барих ажлыг хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
222 2.4.30 Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн шинэчилж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлнэ. 1 Улаанбаатар хотын 41 салбар, 21 аймаг, 118 сумын шуудангийн салбарыг нэгдсэн сүлжээнд холбосон мэдээлэл, технологийн төв байгуулна.  2009-2012 МШХХТГ      
2 Шуудангийн үндсэн сүлжээний автопаркийг шинэчлэн шууданг аймагт долоо хоногт 2 удаа, сум, багт долоо хоногт 1-ээс доошгүй удаа хүргэнэ. 2009-2012 МШХХТГ      
223 2.4.31 Дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний компаниудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барихыг бүх талаар дэмжинэ.  1 Авто замын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн авто замуудыг хувийн хөрөнгөөр бариулах төсөл хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
2 Шинээр төмөр зам барихад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ авна.  2009-2012 ЗТБХБЯ Хувийн хэвшил    
3 "Монголшуудан" ХК-ийн хувьчлалыг зохион байгуулж, алслагдсан нутагт шуудангийн үйлчилгээг үзүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх  бололцоо бүрдүүлнэ.  2009-2012 МШХХТГ ТӨХ    
224 2.4.32 Төмөр замын шинэ салаа зам байгуулах, хилийн гарцын тоог нэмэгдүүлэх, хос шугам барьж, цахилгаанжуулах асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэнэ. 1 Төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цахилгаанжуулалтын техник-эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийж дуусгана. 2009-2010 ЗТБХБЯ      
2 Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх нийт 1087 км хоёр дахь төмөр замыг үе шаттай барих ажлыг хэрэгжүүлж эхэлнэ. 2009-2012 ЗТБХБЯ      
225 2.4.33 Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно.  1 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хурлаар батлуулна.  2009 ХЗДХЯ ЗТБХБЯ, СЯ, СЗХ     
2 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулна.  2009 ХЗДХЯ ЗТБХБЯ, СЯ, СЗХ    
3 Хөрөнгийн үнэлгээчдийн үйл ажиллагааг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хурлаар батлуулна. 2009 СЯ ЗТБХБЯ    
226 2.4.34 Газрын нэгдсэн төлөвлөгөөг Улсын Их Хурлаар батлуулж, нийслэл, аймгийн төв болон төвлөрсөн суурингийн гэр хорооллыг барилгажуулахаас бусад газруудыг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тогтолцоонд шилжинэ.  1 Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүдийг боловсруулж эрх зүйн орчныг бүрдүүлэн, төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулах харилцааг боловсронгуй болгоно.  2009 ЗТБХБЯ      
227 2.4.35 Нийслэлийг шинэчлэн хөгжүүлэх "Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл" хөтөлбөр гаргах, нийслэлд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, дэд бүтцийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэх, хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн баталж, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулна.  1 "Хот, тосгоны төлөвлөлтийн үүргийн бүсчлэлийн ерөнхий дүрэм"-ийг шинээр боловсруулж батлан мөрдүүлнэ. 2009 ЗТБХБЯ      
2 Эрчим хүч хэмнэсэн, эко-орон сууц барих шинэ технологийг нэвтрүүлнэ. 2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
3 Олон нийтийн парк, ногоон байгууламж байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
4 Барилга, орон сууцны хорооллууд, гудамж талбайг цэцэрлэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулна.  2009-2010 ЗТБХБЯ   Нийслэлийн ЗДТГ  
228 2.4.36 Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сүхбаатар хотуудыг улсын зэрэглэлтэй хотын статустай болгож, хотын хөгжлийн цогц арга хэмжээ авна. 1 Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сүхбаатар хотуудын хөгжлийн мастер төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулна. Улсын зэрэглэлтэй хотын статустай болгох асуудлыг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулна. 2009-2012 ЗТБХБЯ   Холбогдох аймгийн Засаг дарга  
229 2.4.37 Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгон дэд бүтцийг нь тэргүүн ээлжинд хөгжүүлнэ.  1 Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батална.  2009-2012 ЗТБХБЯ   Хөвсгөл аймгийн ЗДТГ  
2 Хатгал, Ханх тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна. 2009-2010 ЗТБХБЯ   Хөвсгөл аймгийн ЗДТГ  
3 Уньт-Мөрөн чиглэлийн 259 км, Мөрөн-Хатгал чиглэлийн 98.8 км хатуу хучилттай, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хайрган хучилттай авто замуудыг барьж дуусгана. 2009-2012 ЗТБХБЯ   Хөвсгөл аймгийн ЗДТГ  
4 Хөвсгөл нуурын усан замыг тэмдэглэгээжүүлнэ.  2009-2010 ЗТБХБЯ БОАЖЯ Хөвсгөл аймгийн ЗДТГ  
5 Хөвсгөл нуурын жуулчид ихээр очиж сонирхдог байгалийн үзэсгэлэнт газруудад усан онгоцны хөвдөг зогсоолуудыг барьж байгуулна.  2009-2011 ЗТБХБЯ БОАЖЯ Хөвсгөл аймгийн ЗДТГ  
2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого 
230 2.5.1 "Хөдөөгийн хөгжил" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ. 1 Малчдын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 ХХААХҮЯ НХХЯ    
231 2.5.2 Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 50.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй "Үйлдвэрлэл хөгжүүлэх сан" байгуулж ажиллуулна. 1 Орон нутагт жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор сум бүрт 50.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэр бүхий "Сум хөгжүүлэх сан" байгуулах журам боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2012 ХХААХҮЯ СЯ    
2 Баг бүрийг өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн 1.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий хөгжлийн сантай болгоно.  2009-2012 ХХААХҮЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
232 2.5.3 Эрчим хүчний төрөл бүрийн эх үүсгүүрийг ашиглан бүх сумыг байнгын цахилгаантай болгож, багийн цахилгаан хангамжийг сайжруулна. Аймаг, орон нутгийн дулаан хангамжийн системийг сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ. 1 Малчин өрх, багийн төвүүдийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангана.  2009-2012 ЭБЭХЯ      
2 "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр", "100000 нарны гэр" хөтөлбөрүүдийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
3 Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих замаар цахилгаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ      
4 Чаргайтын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.  2012 ЭБЭХЯ      
5 Сумдын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын шинэчлэлтийг хэрэгжүүлнэ.  2009-2010 ЭБЭХЯ      
6 Аймгийн төвүүдийн дулаан хангамжийн байдалд судалгаа хийж, шинэчлэлтийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.  2009 ЭБЭХЯ ЗТБХБЯ Аймгийн ЗДТГ  
7 Аймгийн төвийн дулааны станц, дулаан хангамжийн системийн харъяалал, өмчийн хэлбэр, шугам сүлжээний хил заагийг тогтоож, дулаан хангамжийн зуух, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэх, халаалтын доголдлыг бүрэн арилгаж, хэрэгцээний халуун усны системтэй болгон ард иргэдийн амьжиргааны таатай нөхцөлийг бүрдүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ ЭБЭХЯ Аймгийн ЗДТГ  
8 Ховд, Увс аймгийн төвд дулааны шинэ эх үүсвэр барих асуудлыг судалж шийдвэрлэнэ. 2009-2011 ЭБЭХЯ ЗТБХБЯ Холбогдох аймгийн ЗДТГ  
233 2.5.4 Өрх бүрийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгоно. 1 Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан болон дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, засвар, шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ   Аймгийн ЗДТГ  
234 2.5.5 Аймаг хоорондын болон тээвэрлэлт, аялал жуулчлалын гол чиглэлийн авто замыг сайжруулж, тодорхой хэсгийг хатуу хучилттай болгоно.  1 Цэцэрлэг, Баянхонгор, Мөрөн, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь хотуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож, Улиастай, Ховд, Өлгий, Даланзадгад, Алтай хотуудыг холбох ажлыг эхлүүлнэ. Хархорин-Хужирт чиглэлийн 36.8 км, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 109 км, Өгий нуур-Хөшөөцайдам чиглэлийн 10 км хатуу хучилттай авто зам, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хайрган хучилттай авто замыг барьж дуусгана.  2009-2012 ЗТБХБЯ      
235 2.5.6 Орон нутагт барилгын материалын болон боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулна.  1 Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар Баянхонгор, Говь-Алтай аймагт 100.0 мянгаас доошгүй тонн, Төвийн бүсэд 1.0 сая орчим тоннын хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийг шинээр байгуулна.  2009-2012 ЗТБХБЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
2 Барилгын төмөр бүтэц, арматурын үйлдвэрлэлийг дэмжих, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн цувимал боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлнэ.  2009-2010 ЗТБХБЯ      
3 Орон нутгийн эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан бүс нутгуудад бетон, төмөр бетон, дуу чимээ, дулаан тусгаарлах болон ханын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.  2009-2012 ЗТБХБЯ   Аймгийн ЗДТГ  
236 2.5.7 Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно. 1 Нийслэл хотоос 1000 км-ээс дээш алслагдсан болон говийн бүсийн сум, багт амьдардаг 18-аас дээш насны иргэдэд нэмэгдэл олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ.  2009 ХХААХҮЯ ҮХШХ, СЯ, НХХЯ   ТББ
2 Алслагдсан болон говийн бүсийн байгалийн хүнд нөхцөлд амьдарч, ажиллаж байгаа иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ. 2011-2012 НХХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
237 2.5.8 Малчид гар утас ашиглах, харилцаа холбоогоор шуурхай хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Бүх сумыг шилэн кабельд холбох замаар үндсэн суурь сүлжээг бүх нийтэд хүртээлтэй болгон гар утас, интернэтийн үйлчилгээг хүргэнэ.  2009-2012 МШХХТГ      
238 2.5.9 Сургуулийн дотуур байр, эмнэлэг, соёлын төвийг шинээр барих буюу өргөтгөж засварлана. 1 Сургуулийн дотуур байр, эмнэлэг, соёлын төвийг шинээр барих буюу өргөтгөж засварлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.  2009-2012 БСШУЯ, ЭМЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
239 2.5.10 Атрын 3 дахь аяны хүрээнд тухайн аймгийн нутагт бүрэн ашиглагдаагүй байгаа тариалангийн талбайг ашиглан тариалан эрхэлж, газар тариалангийн техникийн паркийг шинэчилнэ. 1 "Атрын 3 дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн техник, техниологийн парк шинэчлэх ажлыг хэрэгжүүлж өндөр хүчин чадалтай трактор 725, үр тарианы комбайн 550-ийг нийлүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
240 2.5.11 Үндэсний өв соёлыг хамгаалах, гэрт амьдарч байгаа иргэдийн тав тухтай, соёлтой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс "Монгол гэр" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 1 "Монгол гэр" хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжүүлнэ.  2009-2012 ХХААХҮЯ  НХХЯ   ТББ
241 2.5.12 Улсын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх, тэргүүлэх ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тус бүр нь 200.0 сая доллараас багагүй хөрөнгө шаардах 10 төслийг нэр заан 2009 онд багтаан нийтэд зарлана. 1 Томоохон 20 хөтөлбөрийн төслийг судалж боловсруулан, түүний ач холбогдол, хэрэгжих хугацаа, эдийн засгийн өгөөжийг тооцож 10-аас доошгүй төсөл, хөтөлбөрийг нийтэд зарлана.   2009 ҮХШХ Холбогдох яамд    
ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭНЦВЭРТ ХАРЬЦААГ ХАНГАХ ЗОРИЛТ
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангахуйц байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн тогтвортой орчныг бий болгох, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлнэ.
242 3.1 Байгалийн тэтгэх даац, чадавхийн хүрээнд нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологид халгүй цэвэр технологийг дэмжих бодлогыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулна. 1 Байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг  дэмжих эдийн засгийн урамшууллын механизмыг боловсронгуй болгоно. 2009-2010 БОАЖЯ СЯ, ҮХШХ   БОТББҮЗ
2 Хаягдал, бохирдлын стандартыг боловсронгуй болгон аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлж, цэвэр үйлдвэрлэлийн талаар эрх зүйн орчин бүрдүүлнэ.  2009-2010 БОАЖЯ СХЗГ   БОТББҮЗ
3 "Эко" тэмдэг олгох стандарт, нөхцөл, шаардлагыг олон улсын жишигт нийцүүлнэ.  2009-2010 БОАЖЯ СХЗГ   МҮХАҮТ
4 Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах "Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл"-ийн зарчмыг сурталчлан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэвшүүлнэ.  2009-2012 БОАЖЯ     БОТББҮЗ, Үндэсний бүтээмжийн төв
5 Байгаль орчинд онцгой сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүрийг хянах, байгаль орчны аудит, тайлан гаргах, хариуцлага тооцох эрх зүйн үндсийг бий болгоно.  2009-2010 БОАЖЯ ЭБЭХЯ    
6 Тогтвортой хөгжлийн экологийн боловсролын тогтолцоог бүрдүүлж эхлүүлнэ.  2009-2011 БОАЖЯ БСШУЯ   БОТББҮЗ
7 Олон улсын байгууллагын дэмжлэгээр эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр технологи нэвтрүүлэх, үндэсний тайлан бэлтгэн, стандарт, арга зүй боловсруулах талаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ Дэлхийн банк, ЭБЭХЯ    
243 3.2 Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, нүүрсийг боловсруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулж инженерийн байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчилж хийн түлшинд шилжүүлэх замаар Улаанбаатар болон бусад хотуудын агаарын бохирдлыг бууруулна. 1 Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг хангах эрх зүйн орчныг шинэчилж, агаарын бохирдлыг бууруулах талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2010 БОАЖЯ ЭБЭХЯ, ЭМЯ, ЗТБХБЯ Аймаг нийслэлийн ЗДТГ БОТББҮЗ
2 Ногоон байгууламжийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.   2009-2011 БОАЖЯ ЗТБХБЯ Нийслэлийн ЗДТГ  
3 Ахуйн зориулалтаар түлшинд ашиглах түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авна.  2009-2012 ЭБЭХЯ БОАЖЯ Нийслэлийн ЗДТГ  
4 Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас агаарт гаргах тоосонцрын хаягдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ ЭБЭХЯ, ХХААХҮЯ Аймаг нийслэлийн ЗДТГ  
244 3.3 Хот суурин газрууд дахь агаар, ус, хөрсний бохирдлыг багасгаж, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл орчныг бүрдүүлнэ. 1 Аюултай хог хаягдлыг устгах, хяналт тавих зориулалтын байгууламж бүхий төвлөрсөн цэгийг Улаанбаатар хотод байгуулна.  2009-2011 БОАЖЯ Олон Улсын мэргэжлийн байгууллага  Нийслэлийн ЗДТГ  
2 Томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэл хийж, ашиглалтыг сайжруулан, стандартын шаардлага хангуулна.   2009-2012 БОАЖЯ ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Хүрээлэн буй орчны хяналт-шинжилгээний сүлжээг бэхжүүлэн өргөжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ      
4 Полихлорт бифенил (PCB) агуулсан тоног төхөөрөмжийн хаягдлыг устгах, хяналт тавих чадавхийг бэхжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн    
5 Химийн хорт болон аюултай бодисын зохистой менежментийг бий болгох төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн    
6 Химийн  хорт болон аюултай бодисын мэдээллийн сан бүрдүүлж, ашиглалт, хяналтын тогтолцоог ил тод болгоно.  2009-2012 БОАЖЯ ЭМЯ, МХЕГ, ШУА, МУИС    
7 Химийн хорт болон аюултай бодис ашиглаж үйл ажиллагаа явуулдаг онцгой объектуудын аюул ослын үед ажиллах аргачлал, химийн бодисын бохирдлыг саармагжуулах, хоргүйжүүлэх арга технологийг боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ ОБЕГ    
8 Ус цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээнд технологийн шинэчлэл хийж, байгаль цаг агаарын гамшгаас урьдчилан сэрэмжүүлэх чадавхийг дээшлүүлнэ.  2009-2012 БОАЖЯ      
9 Туул голын Улаанбаатар хотын дэргэдүүр урсдаг хэсгийг бохирдлоос хамгаалах, экологийн байдлыг сэргээх, голын усны горимыг зохицуулах замаар эргийн дагуу хот төлөвлөлтийн орчин үеийн шаардлагад нийцсэн хамгаалалт, инженерийн байгууламж барих боломжийг судалж хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ ЗТБХБЯ Нийслэлийн ЗДТГ  
245 3.4 Хот, суурин газруудад хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж, хог боловсруулах үйлдвэр байгуулна.  1 "Хог хаягдлыг бууруулах тухай" хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна.  2010 БОАЖЯ      
2 Бүх аймгуудын хатуу хог хаягдлын мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ   
3 Хатуу болон аюултай хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах,  ашиглах тогтолцооны эхлэл тавина.  2010-2012 БОАЖЯ      
4 Бүсийн тулгуур төв хотуудад хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, томоохон хот, суурин газрын хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулж, хог хаягдлыг булшлах ландфиллийн аргыг нэвтрүүлнэ.  2009-2012 БОАЖЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ   
246 3.5 Усны талаархи төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулна. 1 Монгол орны усны менежментийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлнэ.  2011-2012 БОАЖЯ     Иргэд, нөхөрлөл
2 Гол, мөрний сав газрын зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж, сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  Иргэд, нөхөрлөл
3 Газрын доорхи усны хяналт-шинжилгээний сүлжээг бий болгон ажиллуулж, шаардлагатай техник, хэрэгслээр хангана.  2009-2012 БОАЖЯ      
4 Гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах талаархи саналуудыг судалж хэрэгжүүлж эхэлнэ.  2010-2012 БОАЖЯ Туркийн хамтын ажиллагааны байгууллага   Усны үндэсний төв
5 Гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээний нэгж, усны шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, хяналт-шинжилгээний хөтөлбөрийг боловсронгуй болгоно.  2009-2012 БОАЖЯ     Сав газрын зөвлөл
6 Улаанбаатар хотын бохир ус зайлуулах системийг өргөтгөж гэр хорооллыг хамруулах, бохир ус цэвэрлэх технологийг сайжруулна. 2009-2010 БОАЖЯ ЗТБХБЯ    
7 Усыг хамгаалах, арвижуулах, бохир усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах санаачилга, үйл ажиллагааг урамшуулах эрх зүйн орчин бий болгоно.  2009 БОАЖЯ ЗТБХБЯ    
8 Хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны ажлыг явуулж ашиглалтын нөөцийн хэмжээг тогтооно.  2009-2012 БОАЖЯ Хувийн хэвшил    
9 Гол, горхи, булаг, шандны эхийг хашиж хамгаалан орчныг тохижуулна.  2009-2012 БОАЖЯ     ТББ
10 Усан сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоож, дэглэмийг мөрдүүлнэ.  2009-2010 БОАЖЯ ЭМЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ   
11 Монгол орны рашааны чанарыг тогтоон нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.  2009-2010 БОАЖЯ ЭМЯ    
247 3.6 Говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг тарималжуулах, хур тунадас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм байгуулах замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээ авч, "Ус" хөтөлбөр хэрэгжүүлнэ.   1 Гадаргуугийн урсац, хур тунадасны усыг хуримтлуулах замаар усан сан болон хөв, цөөрөм байгуулж бэлчээр, хадлан, тариалангийн талбайг усжуулах, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжинэ.  2009-2010 БОАЖЯ ХХААХҮЯ Аймгийн ЗДТГ Иргэд, ААН, ТББ
2 Ойжуулах, мод, бут, сөөг, загийг үрээр тарималжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжийн төсөл, арга хэмжээг санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжинэ. 2009-2010 БОАЖЯ  Голландын Засгийн газар, НҮБХХ, ШХА Аймгийн ЗДТГ Иргэд, ААН, ТББ
3 "Ус" үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.  2009 БОАЖЯ ХХААХҮЯ, ЗТБХБЯ    
4 Эдийн засгийн салбаруудын дасан зохицох бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2010 БОАЖЯ      
5 Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эрсдэлийн үнэлгээг бүсчлэн гаргана.  2010-2011 БОАЖЯ      
6 Цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээний техник хэрэгсэл, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авна.  2009-2012 БОАЖЯ      
248 3.7 Говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах зориулалтаар баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах тус бүр нэг худаг гаргана.  1 Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн, говь, хээрийн бүсийн усны нөөцийн судалгааг явуулж, уст цэг гаргах дүгнэлт гарган баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах тус бүр нэг худаг гаргана.  2009-2012 БОАЖЯ, ХХААХҮЯ   Аймгийн ЗДТГ  
249 3.8 Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх гадаад, дотоод санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.  1 Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт болон санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоно.  2009 БОАЖЯ ШХА    
2 Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлнэ.  2010-2011 БОАЖЯ ШУА, ГЭХ    
3 Цөлжилттэй тэмцэх талаар гадаад орнуудын туршлагыг судалж, нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ ГХЯ    
4 Цөлжилттэй тэмцэх талаар сургалт, сурталчилгааг өргөжүүлж, чадавхийг  бэхжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ     БОТББҮЗ
250 3.9 Хөрс хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, Хөрсний тухай  хууль гаргаж хэрэгжүүлнэ. 1 "Атрын 3 дахь аян"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг урамшуулах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.  2009-2010 БОАЖЯ ХХААХҮЯ Аймгийн ЗДТГ  
2 Хөрс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж батлуулна.   2009-2011 БОАЖЯ ХХААХҮЯ, ШУА   БОТББҮЗ
251 3.10 Алтны бага нөөцтэй шороон орд болон усны хагалбар, голын ай сав газар, ойн сан, говийн баян бүрд, байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай арга технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсооно. 1 Алтны бага нөөцтэй шороон орд, ой, усны урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, усан хангамжийн эх үүсвэрүүд, тэдгээрийн  хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохыг хориглох эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг шат дараатай зогсооно.  2009-2011 ЭБЭХЯ, БОАЖЯ      
2 "Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай  явуулах хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангана.  2009-2012 БОАЖЯ ЭБЭХЯ    
3 Уул уурхайн нөхөн сэргээлт хийх аргачлал, технологийг шинэчилнэ. 2009-2010 БОАЖЯ, ЭБЭХЯ      
252 3.11 Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол эдийн засгийн ямар ч ашигтай хөтөлбөр төслөөс татгалзана. 1 Уул уурхай болон бусад төслүүдийн экологи, эдийн засгийн үнэлгээг төсөл хэрэгжүүлэхийн өмнө урьдчилан тооцож, байгаль орчин болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийг  тодорхойлж байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол ямар ч хөтөлбөр, төслөөс татгалзана.  2009-2010 БОАЖЯ ЭБЭХЯ      
253 3.12 Хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан уул уурхай, орд ашиглалтын хяналт, шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгавар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлт зэрэг мэдээллийн улсын сан бүрдүүлж, түүнийг нийтэд  ил тод, хүртээмжтэй байлгана.  1 Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангана.  2009-2010 БОАЖЯ ЭБЭХЯ    
2 Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нутгийн иргэдийн эрх ашигт нийцсэн эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангахуйц хариуцлагатай уул уурхайн зарчмыг бүх үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ БОАЖЯ    
3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн мэдээллийн цахим сан бүрдүүлж, холбогдох мэдээллийг нийтэд ил тод болгоно.  2009-2012 БОАЖЯ      
254 3.13 Ашигт малтмалын орд газрын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, түүнийг үндэслэн шийдвэр гаргах журамд шилжинэ.  1 Уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний   шаардлагын хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгана.  2009-2012 БОАЖЯ      
2 Стратегийн болон урьдчилсан үнэлгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлэх чиглэлээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. 2009-2011 БОАЖЯ ХЗДХЯ, ЭБЭХЯ    
255 3.14 Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ. 1 Томоохон гол мөрний сав газар болон ойн сан бүхий газар нутгийг оролцуулан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж нийт газар нутгийн 15 хувьд хүргэнэ.  2009-2012 БОАЖЯ ШУА    
2 Орон нутгаас тусгай хамгаалалтад авах газар нутгийн шалгуур үзүүлэлт, үндэслэлийг шинэчлэн тогтоож, бүртгэл тооцоог Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээнд хамруулна.  2009-2010 БОАЖЯ ГТХАН, ДДБХС Аймаг, нийслэлийн ЗДТГ   
3 2002 оноос хойш улсын тусгай хамгаалалтад авсан газруудын дотоод бүсчлэл, орчны бүсийг тогтоож, газрын сангийн зураглал, тэмдэгжүүлэлт хийж, газрын нэгдмэл сангийн тайланд тусгана.  2009-2010 БОАЖЯ      
4 Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байцаагчийг холбооны иж бүрэн хэрэгслээр хангана.  2009-2012 БОАЖЯ      
5 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг хамгаалж буй газар нутагт нь ойртуулах арга хэмжээ авна.    2009-2012 БОАЖЯ      
6 Хамгаалалтын захиргааг шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн сургалтад тогтмол хамруулах арга хэмжээ авна.  2009-2012 БОАЖЯ      
7 Тусгай хамгаалалттай газар нутагт шинээр 5-6 хамгаалалтын захиргаа байгуулж, тэдгээрийн байршлыг оновчтой тогтоон, техник, тоног төхөөрөмжөөр хангана.  2009-2012 БОАЖЯ      
8 Тусгай хамгаалттай газар нутгийн байгаль орчны төлөв байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гарган тухайн газрын онцлог, нөөц даацад тохируулан аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах арга зүйг боловсруулан мөрдүүлнэ.  2009-2010 БОАЖЯ   Аймаг нийслэлийн ЗДТГ   
256 3.15 Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгож, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хэрэглээг импортоор хангах санаачилгыг дэмжинэ. 1 Ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ойгоос мод бэлтгэхийг зарим бүс нутагт хязгаарлах, зогсоох арга хэмжээ авна.  2009-2012 БОАЖЯ ГТХАН,  НҮБХХААБ    
2 Эхний ээлжинд төмөр замын дэр мод, байшингийн хана, барилгын тулгуур мод, цахилгаан шугам сүлжээний шонгийн мод зэргийг өөр материалаар орлуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ ЗТБХБЯ    
3 Ойн бүтэц, нөөцийн нарийвчилсан судалгаанд үндэслэн ойгоос бэлтгэх модны тоо хэмжээг оновчтой тогтооно.  2009-2010 БОАЖЯ БНГЗМҮТ    
4 Нэн тэргүүнд ойжуулах, нөхөн сэргээх шаардлагатай газрыг тодорхойлж, нийтэд зарлан, жилд 10,0 мянган га-аас доошгүй талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ.  2009-2010 БОАЖЯ НҮБХХААБ  Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Ойжуулалт, нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтийг ажлын чанар, хугацаатай нь уялдуулах эдийн засаг, зохион байгуулалтын хөшүүрэг бий болгоно.  2009-2012 БОАЖЯ      
6 Ойн үрийн байнгын ба түр хэсэг байгуулж, сор шилмэл модыг сонгох,  ойн үрийн талбай /плантаци/ байгуулах замаар улсын үрийн санг 1-1,5 жилийн нөөцтэй болгоно.  2009-2012 БОАЖЯ      
7 Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх замаар голомтыг багасгаж, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авна.  2009-2012 БОАЖЯ      
8 Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх техник, технологийн чадавхийг бэхжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ      
9 Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх, хянах үйл ажиллагааг орчин үеийн технологи ашиглан боловсронгуй болгож, орон нутгийн ойн байгууллага болон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн тэмцэнэ.  2009-2012 БОАЖЯ ГТХАН Аймаг, нийслэлийн ЗДТГ БОТББҮЗ
257 3.16 Амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах менежментийг сайжруулж, тэдгээрийн байгалийн жамаар өсөж үржих, нөхөн сэргэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Ховор, нэн ховор амьтан, ургамлын популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах менежментийг сайжруулан, хэрэгжилтийг хангах санхүүжилтийн механизмыг  оновчтой тогтооно.   2009-2012 БОАЖЯ      
2 Нэн ховор, ховор амьтныг хамгаалах хөтөлбөрийг боловсруулна.  2009 БОАЖЯ     БОТББҮЗ
3 Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулна.  2010-2011 БОАЖЯ  СЯ, НҮБХХ    
4 Ховордсон амьтныг хамгаалах ажлыг сайжруулж, мазаалай баавгай, хавтгай тэмээ, баданга хүдэр, монгол бөхөн, буган цаа, голын халиу, хар мөрний хилим зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглана. 2009-2012 БОАЖЯ ШУА Аймаг, нийслэлийн ЗДТГ БОТББҮЗ
258 3.17 Монгол Улсын газрын талаархи төрийн бодлого, газрын нэгдмэл сангийн оновчтой төлөвлөлтөд үндэслэсэн  байгаль орчныг хамгаалах, газар, түүний хэвлийн баялгийг зохистой ашиглан хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, газрын болон эд хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн тогтолцоог өөрчлөн бие даасан бүтэц бий болгож,  газар зохион байгуулалт, газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн мөрдүүлнэ. 1 Доройтсон газрын хэмжээ, байршил, элэгдлийн зэрэглэлийг судлан тогтоосны үндсэн дээр нөхөн сэргээх арга технологийг ялгавартайгаар тогтоон, хэрэгжүүлэх менежментийг боловсронгуй болгоно.  2009-2012 ЭБЭХЯ, ЗТБХБЯ БОАЖЯ    
2 Газрын хөрс, ургамлын нөмрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг бүх үзүүлэлтээр боловсронгуй болгон газрын үнэ, төлбөрийг түүний хөрсний шинж чанарыг илтгэгч гол үзүүлэлтүүд, ашиглалтын зориулалттай уялдуулан байгалийн бүс, бүслүүрээр төдийгүй хэсэг, талбар, газар бүрээр ялгавартай тогтоож мөрдүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ БОАЖЯ    
3 Газрын нэгдмэл сангийн тайлангийн өгөгдлүүдийг  боловсронгуй болгох, түүнд газрын ангиллын шилжилт, хөдөлгөөнийг байнга тусгах, байгаль орчны даац, чадавхид нийцүүлсэн газар зохион байгуулалтын урт хугацааны менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 ЗТБХБЯ БОАЖЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Улсын хэмжээнд, ялангуяа хөдөө аж ахуй болон тусгай хамгаалалттай газар нутагт хөрс, ургамлын нөмрөгийн өөрчлөлтийг бодитойгоор тогтоох газрын мониторингийн сүлжээг бүрдүүлж, бодлого боловсруулах суурь мэдээллийг сайжруулна.  2009-2012 ЗТБХБЯ БОАЖЯ    
5 Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр дамжуулан байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөн  хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
259 3.18 Аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлнэ. 1 Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.  2009-2010 БОАЖЯ     ТББ
2 "Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр" боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БОАЖЯ ЗТБХБЯ, БСШУЯ, ГХЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
3 "Аялал жуулчлалын маркетингийн стратеги төлөвлөгөө" боловсруулж, Монгол Улсыг нэгдсэн бодлоготойгоор гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулна.  2009-2012 БОАЖЯ ГХЯ, Хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
4 Аялал жуулчлалын мэдээллийн сан бий болгож, салбарын статистик бүртгэлийг сайжруулна.  2009-2010 БОАЖЯ ҮСХ Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
5 Жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын жишигт ойртуулна.  2009-2012 ЗТБХБЯ, БОАЖЯ ХХААХҮЯ, СХЗГ, Хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
6 Аялал жуулчлалын томоохон цогцолбор барьж байгуулна. 2009-2010 БОАЖЯ БСШУЯ, ЗТБХБЯ, Хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ 
7 Түүх, соёлын болон адал явдалт, тусгай сонирхлын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, аялал жуулчлалын эвент, арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлыг дэмжинэ.  2009-2012 БОАЖЯ БСШУЯ, ГХЯ, Хувийн хэвшил Аймаг, нийслэлийн ЗДТГ ТББ
260 3.19 Байгаль орчны төрийн хяналтыг сайжруулан, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах үүрэг, хариуцлагыг чангатгана. 1 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсний төлбөрийн талаар хуулийн төсөл боловсруулна.  2009-2010 БОАЖЯ     ТББ
2 Байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглахтай холбогдуулан аймаг, сумын Засаг даргын үүрэг, хариуцлагыг өндөржүүлнэ.  2009-2012 БОАЖЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Ашигт малтмал олборлосон эдэлбэр газрыг нөхөн сэргээх стандартыг баримтлан хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгоно.  2009-2012 БОАЖЯ ЭБЭХЯ, МХЕГ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, үйлчилгээнд тавих  байгаль орчны болон олон нийтийн хяналтыг сайжруулна.  2009-2012 БОАЖЯ ЭБЭХЯ, ХХААХҮЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЗАСАГЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ЗОРИЛТ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлэхийн хамт иргэний нийгэм, төрийн байгууллагын түншлэл, тогтвортой үйл ажиллагаа, ил тод байдал, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. 
4.1. Эрх зүйн бодлого 
261 4.1.1 Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчмыг баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгоно. 1 Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид эрх зүйн болон мэргэжлийн үүднээс төлөв байдлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, давхардсан, зөрчилдсөн заалтыг ангилан ялгаж, хуулийн хийдлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний уялдааны талаар судалгаа хийж, шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга замыг тодорхойлно. 2009-2010 ХЗДХЯ      
3 Монгол Улсын хууль тогтоомжийг 2008-2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг боловсруулж батлуулна. 2009 ХЗДХЯ      
262 4.1.2 Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг бүхэлд нь судалж, хуульд нийцээгүй актыг хүчингүй болгох арга хэмжээ авч, энэ талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. 1 Сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг  бүхэлд нь судалж, хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авна. 2009-2010 ХЗДХЯ      
2 Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актыг хянах, бүртгэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, шаардлагатай бол уг үйл ажиллагааг хуульчлан зохицуулах чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулна. 2009 ХЗДХЯ      
263 4.1.3 Батлагдсан хууль тогтоомжийг төв, орон нутагт цаг алдалгүй хүргэх, эрх зүйн албан бус сургалтыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулах ажлын цар хүрээ, хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлнэ.  1 Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сангийн ашиглалтыг сайжруулна.  2009-2010 ХЗДХЯ      
2 Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг нийтэлдэг "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрт хүргэх арга хэмжээ авна. 2009-2012 ХЗДХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 4 ботийн шинэчлэлтийг эрхлэн гүйцэтгэнэ. 2009-2010 ХЗДХЯ      
4 Монгол Улсын түүхэнд холбогдох /1206-2008/ он дараалсан хуулийн эмхтгэлийг бэлтгэн 16 ботиор хэвлэн гаргана. 2009-2011 ХЗДХЯ      
5 "Эрх зүйн туслалцааны төв"-ийг 21 аймаг, 9 дүүрэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслалцаатайгаар байгуулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ.  2009-2012 ХЗДХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
6 Хүний эрхийн талаархи сургалт, сурталчилгааны ажлыг эрх зүйн албан бус сургалттай уялдуулан нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна. 2009-2012 ХЗДХЯ ХЭҮК    
264 4.1.4 Шүүх эрх мэдлийн байгууллага хараат бус ажиллах эдийн засаг, зохион байгуулалтын орчныг бүрдүүлнэ. 1 Орон нутгийн зарим шүүхийн байрыг өргөтгөх, их засвар, техникийн шинэчлэл хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 ХЗДХЯ СЯ    
265 4.1.5 Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. 1 Цагдаагийн байгууллагын тухай, Харъяатын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шинжилгээний тухай, Улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж батлуулна.  2009-2010 ХЗДХЯ УБЕГ    
2 Монгол-Хятадын хилийн дэглэмийн гэрээ, Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрүүдийг шинэчилнэ.  2009-2010 ХЗДХЯ      
3 "Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм", "Цагдаагийн хүрээний ба эргүүл харуулын албаны дүрэм", "Цагдаагийн сахилгын дүрэм", "Дотоодын цэргийн алба ажиллагааны дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулна. 2009-2010 ХЗДХЯ      
266 4.1.6 Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, сургалтын материаллаг баазыг сайжруулах арга хэмжээ авна.  1 Хуульчдыг төгсөлтийн дараахь сургалтад хамруулах асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг мэргэшүүлэх, давтан сургах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулна.     2009-2012 ХЗДХЯ      
2 Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль болон  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сургалтын төвийн материаллаг баазыг бэхжүүлнэ.   2009-2012 ХЗДХЯ      
3 Хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг төрийн зардлаар өндөр хөгжилтэй орнуудад урт, богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. 2009-2012 ХЗДХЯ      
267 4.1.7 Хууль зүйн сургуулиудад мэргэжлийн боловсролын стандартыг нэг мөр хэвшүүлж, сургалтын чанар, багшлах боловсон хүчин, орчны стандартыг шинэ шатанд гаргана. 1 Эрх зүйн боловсролын бакалаврын стандартыг хангаагүй сургуулиудын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.  2009-2012 ХЗДХЯ БСШУЯ    
2 Сургалтын чанарыг сайжруулах замаар хуулийн сургуулиуд үйл ажиллагаагаа уялдуулах болон нэгдэн нийлэх зохион байгуулалтын хэлбэрийг дэмжих арга хэмжээ авна. 2009-2012 ХЗДХЯ БСШУЯ    
268 4.1.8 Архивын баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, лавлагаа, мэдээллийн ажлыг хөгжингүй орнуудын стандартад хүргэж, архив, төрийн албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлнэ. 1 Олон улсын жишиг стандартад нийцсэн архивын нэгдсэн цогцолбор барих асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 Төрийн архивуудын үйл ажиллагаанд архивын баримтын тоо бүртгэл, эрэлт хайлтын болон архив, албан хэрэг хөтлөлтийн программыг нэвтрүүлнэ. 2009-2010 ХЗДХЯ      
3 Төрийн архивуудын мэдээллийн нэгдсэн сан байгуулж, цахим бичиг хэргийн тогтолцоонд шилжүүлнэ. 2009-2010 ХЗДХЯ      
4 Архивын лавлагааг онлайн системд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
5 Эх баримтын ашиглалтын болон хамгаалалтын хувь үйлдэх, гэмтэл үүссэн баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутган халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэх зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаж, боловсронгуй болгоно. 2009-2012 ХЗДХЯ      
269 4.1.9 Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлнэ. 1 Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулж батлуулна.  2009-2012 ЗГХЭГ АТГ    
270 4.1.10 Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлнэ. 1  Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009-2012 ХЗДХЯ АТГ    
271 4.1.11 Төрийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг бий болгож хэвшүүлнэ. 1 Төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний стандартыг боловсруулж туршина.  2009 ЗГХЭГ ТАЗ, СХЗГ, АТГ    
2 Төрийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулж төрийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлнэ.  2009-2012 ЗГХЭГ ТАЗ, СХЗГ    
272 4.1.12 Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хянах цахим, нээлттэй системийг бий болгоно. 1 Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн байгууллага хоорондын өргөдөл, гомдлын урсгалыг хянах цахим тогтолцоонд шилжүүлж, мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно.  2009-2011 ЗГХЭГ МШХХТГ    
2 Яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг авч нэгтгэх, хяналт-шинжилгээ хийх нээлттэй цахим систем нэвтрүүлнэ.  2010-2012 ЗГХЭГ      
3 Төрийн байгууллагын ажилтан бүрийг и-мэйл хаягтай болгож, төрийн байгууллагуудын вэб сайтад мониторинг хийх ажлыг тогтмолжуулна.  2009-2010 МШХХТГ ЗГХЭГ    
273 4.1.13 Шүүхийн тогтолцоонд шинэтгэл хийж, шүүхийн сахилгын хорооны бие даасан байдлыг хангана. 1            
4.2. Гэмт хэрэгтэй тэмцэх
274 4.2.1 Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, иргэд аюулгүй орчинд тайван амьдрах баталгааг хангахад чиглэсэн цогц арга хэмжээ авна.  1 Замын цагдаагийн газрын бүтцэд Шөнийн эргүүлийн хэлтсийг шинээр байгуулна.  2009-2010 ХЗДХЯ      
2 Улаанбаатар хотод "Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ" төсөл хэрэгжүүлнэ.   2009-2010 ХЗДХЯ      
3 Нийслэл хотын гудамж, талбай, олон нийтийн газарт телекамер суурилуулах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. 2009-2012 ХЗДХЯ   Нийслэлийн ЗДТГ  
275 4.2.2 Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэг албан хаагчийн үйлчлэх хүн амын тоог олон улсын жишигт ойртуулах арга хэмжээ авна. 1 Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын алба хаагчийн ажлын дундаж ачааллыг тогтоох судалгаа хийж, цагдаагийн алба хаагчийн орон тоог бодит ажлын ачаалалд нийцүүлэх /500 хүнд нэг цагдаагийн алба хаагч ногдох олон улсын жишгээр тооцож/ арга хэмжээ авна. 2009-2012 ХЗДХЯ УДШ, УЕПГ    
276 4.2.3 Цагдаа, дотоодын цэргийг нийгмийн хэв журмыг хамгаалахад шаардагдах зориулалтын техник хэрэгслээр үе шаттайгаар хангана. 1 Цагдаагийн байгууллагын авто парк, зэвсэг, тусгай хэрэгслийн хангалтыг тодорхой төлөвлөгөө гарган, үе шаттайгаар шийдвэрлэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 Нийгмийн хэв журам хамгаалах чиглэлээр ажилладаг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах арга хэмжээ авна. 2009-2010 ХЗДХЯ      
3 Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаагийн хамгаалалт ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслээр цагдаагийн байгууллагыг хангана.  2009-2010 ХЗДХЯ      
277 4.2.4 Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерийн хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгоно.  1 Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгох асуудлаар төсөл хэрэгжүүлж, уг ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.   2009-2011 ХЗДХЯ   Нийслэлийн ЗДТГ  
278 4.2.5 Цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор цагдаагийн бүх хэсэг, тасагт байнгын пост /кобан систем/ барьж байгуулах ажлыг үе шаттайгаар  зохион байгуулж дуусгана. 1 Орон нутгийн онцлогт тохируулан цагдаагийн кобаны зураг, төслийг гаргаж, шаардагдах зардал, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. 2009 ХЗДХЯ      
2 Алслагдсан сум, суурин газар, дүүрэг, хороодод кобан барих ажлыг үе шаттайгаар хийж дуусгана. 2009-2012 ХЗДХЯ      
279 4.2.6 Гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийхэд дэвшилтэт технологи бүхий лабораторийн техник, арга, хэрэгслийг ашиглан хараат бус, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Нийслэлийн болон 21 аймгийн шүүхийн шинжилгээний албадын ажлын байрны асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 Дуу авиа, дүрс бичлэгт шинжилгээ хийх, зам тээврийн хэргийн шалтгаан, нөхцөл, тэсэрч дэлбэрэх, гал өдөөгч бодис тодорхойлох төрөлжсөн лаборатори байгуулна. 2009-2010 ХЗДХЯ      
3 Гэмт хэрэгтэй тэмцэх, арга үйлдлийг нотлох ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор гисто-химийн, гарын мөрний, биологийн гаралтай объектын ДНХ-ийн шинжилгээний лабораториудыг техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
4 Шүүхийн шинжилгээний хүрээлэн, аймаг, нийслэлийн шинжилгээний албадыг нэгдсэн сүлжээнд холбож, мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
280 4.2.7 Террорист үйл ажиллагаа, хар тамхи, мансууруулах бодис худалдах, олж авах, хэрэглэх, садар самуунд уруу татах, хүн дамлан худалдаалах зэрэг шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд түлхүү анхаарна. 1 Террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаанд оролцох үүрэг бүхий цагдаа, дотоодын цэргийн тусгай нэгж, салбарыг өргөтгөн зохион байгуулж, зориулалтын техник хэрэгслээр хангаж, түүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2010 ХЗДХЯ      
2 Террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа явуулах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулах, гадаад, дотоодын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
3 Садар самуун явдалтай тэмцэх, нэн ялангуяа хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тусгай чиг үүрэг бүхий цагдаагийн нэгжийг байгуулна. 2009-2010 ХЗДХЯ     ТББ
281 4.2.8 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарна. 1 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын оролцох оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ     ТББ
3 Орон нутгийн цагдаагийн албанаас иргэд, олон нийттэй хамтарч ажиллах үйл ажиллагааны стандартыг боловсруулж мөрдүүлнэ.  2009 ХЗДХЯ СХЗГ    
282 4.2.9 Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх улс, аймаг, сумын санд төрөөс жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлж, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна. 1 Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх улс, аймаг, сумын санд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлж, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, өмч хөрөнгөө хамгаалах малчдын үүргийг нэмэгдүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ     Иргэдийн нөхөрлөл
2 Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий сумын хэсгийн төлөөлөгчийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлж, шаардлагатай техник, хэрэгсэл, уналга, унаагаар хангах арга хэмжээ авна. 2009-2012 ХЗДХЯ      
283 4.2.10 Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, архидалт, согтуурлын хор хөнөөлийг бууруулах ажлыг идэвхжүүлэн, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах түүгээр үйлчлэхэд тавих хяналтыг чангатгаж, архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ. 1 Архидан согтуурахтай тэмцэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгож, "Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн, олон нийтийг хамарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулна.  2009-2012 ХЗДХЯ     ТББ
2 Гэр бүл, хамт олонд архидалтгүй орчинг бий болгоход чиглэсэн ухуулга, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, уг ажлыг гэрээгээр гүйцэтгүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ     ТББ
3 Согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт тогтмол явуулж, гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авна.  2009-2012 ХЗДХЯ МХЕГ, ХХААХҮЯ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага чиг үүргийн дагуу нэг мөр хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоно.  2009-2010 ЭМЯ ХЗДХЯ    
284 4.2.11 Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж, ялтныг хуульд заасан шаардлага, олон улсын стандарт, жишигт нийцсэн нөхцөлд ял эдлүүлнэ.  1 Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэн, түүнтэй холбогдон гарах төсөв, зардлыг шийдвэрлэнэ. 2009 ХЗДХЯ      
2 Хоригдлын ял эдлэх нөхцөлийг шинэчлэн тогтооно. 2009 ХЗДХЯ      
285 4.2.12 Ялтныг нийгэмшүүлэх ажилд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. 1 Ялтныг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ     ТББ
2 Хоригдогсдын дунд явуулах нийгмийн ажлын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
3 Ялтны мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулж, ялтныг байнгын ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2012 ХЗДХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
286 4.2.13 Хоригдогсдын байрыг шинэчилж, хорих анги болон цагдан хорих байрны харуул хамгаалалтыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана. 1 Ашиглалтын хугацаа дууссан хорих ангийн байр, цагдан хорих байрны ашиглалтын хугацаа дууссан байруудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн барьж байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 Хорих анги, цагдан хорих байруудыг орчин үеийн телекамер, дохиоллын систем, тоног төхөөрөмжөөр хангана. 2009-2010 ХЗДХЯ      
3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, боловсронгуй болгож, хууль хяналтын байгууллагуудын мэдээллийн сантай холбон орчин үеийн жишигт нийцүүлнэ. 2009-2010 ХЗДХЯ      
287 4.2.14 Авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны улс, нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг тооцож нөхөн төлүүлдэг болох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж, ялын бодлогыг чангатгана. 1 Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгах чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулна.  2009-2010 ХЗДХЯ АТГ    
4.3. Хил хамгаалах бодлого
288 4.3.1 Монгол Улсын хил хамгаалалтад орчин үеийн техник технологи нэвтрүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог баталгаажуулна.  1 Хилийн онцлог чиглэлийн хэсэгт орчин үеийн дохиолол, хяналтын систем суурилуулж ашиглана. 2009-2012 ХЗДХЯ      
2 Улсын хил хамгаалалтад шинэ загварын хянах цамхаг, нисэгчгүй агаарын хянах хэрэгслийг туршилтын журмаар ашиглана. 2009-2011 ХЗДХЯ      
3 Улсын хил, боомт газар, хил орчмын нутаг дэвсгэрт онцгой нөхцөл байдал үүссэн үед хууль хяналтын байгууллагуудын  харилцан хамтран ажиллах арга ажиллагааг боловсронгуй болгоно. 2009-2010 ХЗДХЯ      
289 4.3.2 Улсын хилийн бүсчилсэн (уулын, ой тайгын, говь цөлийн, тал хээрийн хэсгийн) хамгаалалтын тогтолцоог бүрдүүлнэ. 1 "Бүсчилсэн хамгаалалт" төслийг боловсруулж говь цөлийн бүсэд туршин, цаашид бусад бүсүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
290 4.3.3 Улсын хилийг "хугацаат цэргийн алба хаагч"-аар хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж, хил хамгаалах албыг удирдан зохион байгуулах үүргийг мэргэжлийн байгууллагаар, улсын хилийг хамгаалах үүргийг "Мэргэшсэн гэрээт хилчин"-ээр гүйцэтгүүлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ. 1 Улсын хил хамгаалах үүргийн 50 хүртэлх хувийг гэрээт хилчнээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 ХЗДХЯ   Аймгийн ЗДТГ Иргэд
2 Хилийн цэргийн дээд сургуулийн сонсогчдод зориулж дотуур байр барина. 2010-2011 ХЗДХЯ      
291 4.3.4 Хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн тогтолцоо, хил хамгаалалтын техник хангамж, зэвсэглэлийг шинэчлэх цогц арга хэмжээ авна. 1 Хилийн застав, харуулуудыг өгөгдөл  дамжуулах төхөөрөмж бүхий холбооны хэрэгслээр хангана. 2009-2012 ХЗДХЯ      
2 Хилийн аюулгүй байдлын мэдээллийн тусгай сан, сүлжээ байгуулна. 2009-2010 ХЗДХЯ      
3 Улсын хил хамгаалалтыг тусгай зориулалтын шинэ загварын зэвсэг, хэрэгслээр хангана. 2009-2012 ХЗДХЯ      
4 Хилийн отряд, ангиудыг цэрэг тээврийн болон тусгай зориулалтын автомашинаар хангана. 2009-2012 ХЗДХЯ      
5 "Хилийн инженер-техникийн төхөөрөмжлөл, хилийн тор" хөтөлбөрийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
292 4.3.5 Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөрш орнуудын жишигт хүргэж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 1 Хилийн боомтуудыг орчин үеийн хяналт шалгалтын техник хэрэгслээр хангана. 2009-2012 ХЗДХЯ      
2 Хилийн хяналт, шалгалт явуулах нөхцөлийг хангасан дэд бүтэц бүхий зарим хилийн боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ. 2009-2012 ХЗДХЯ      
293 4.3.6 Хилийн боомт болон хилийн зурвас, бүсэд олныг хамарсан эмх замбараагүй байдал, зорчигч, тээврийн хэрэгслийг барьцаалах зэрэг онцгой нөхцөл үүсвэл сөрөг тусгай ажиллагаа явуулах салбар, нэгжийг байгуулж, зориулалтын тусгай хэрэгслээр хангана. 1 ХХЕГ-ын даргын бэлтгэл хүчний тусгай салбарыг тусгай томилгоот анги болгон өргөтгөн зохион байгуулна. 2009-2012 ХЗДХЯ      
2 Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборыг барьж дуусгана. 2009-2010 ХЗДХЯ      
294 4.3.7 Монгол Улс, БНХАУ-ын хилийн "Буйр нуур"-ын хэсэгт усан хилийн тэмдэглэл хийж, усан хилийн хамгаалалтыг илүү боловсронгуй болгоно. 1 Усан хилийг бүрэн тэмдэгжүүлэх ажлыг хил залгаа улстай хамтран үе шаттай гүйцэтгэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
2 "Усан хил хамгаалалт" төслийг боловсруулж хэрэгжүүлнэ. 2010-2012 ХЗДХЯ      
3 Буйр нуурын усан хилийн хамгаалалтын застав байгуулна. 2010-2012 ХЗДХЯ      
295 4.3.8 Хилийн боомтод ажиллаж байгаа цагдаа, хил, гааль, гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.  1 Хилийн боомт дахь  алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  Дорнод,  Дорноговь,  Өмнөговь аймгийн хилийн 6 боомтод  ажлын болон албан хаагчдын байр барих ажлыг төслөөр  хэрэгжүүлнэ. 2009-2011 ХЗДХЯ      
2 Хилийн боомтуудыг албаны унаа, ажилтнуудыг орон сууцаар хангах ажлыг дэс дараатай зохион байгуулна. 2010-2012 ХЗДХЯ      
4.4. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх
296 4.4.1 Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага сонгуулийн насны хүн амын бүртгэлийг тусад нь хөтлөх журамд шилжиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны чиг үүрэгт сонгогчдын бүртгэлд хяналт тавих асуудлыг хуульчилна. 1 Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний бүртгэлийн цахим сүлжээг ашиглаж сонгуулийн насны хүн амын тусгайлсан бүртгэл хөтөлдөг болох журам боловсруулна. 2009-2010 УБЕГ      
2 Сонгуулийн насны хүн амын бүртгэлд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьдаг байх асуудлыг Сонгуулийн тухай хуульд тусган зохицуулна. 2009 ХЗДХЯ СЕХ    
297 4.4.2 Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагууд (Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Үндэсний Татварын ерөнхий газрын  Улсын бүртгэлийн алба)-ыг нэгтгэн зохион байгуулах замаар эрх зүйн бүртгэл (иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө)-ийг нэг цэгт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж, бүртгэл, мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.  1 Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагыг нэгдсэн байртай болгох асуудлыг шийдвэрлэн, бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг шуурхай явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжөөр хангана.  2009-2012 УБЕГ ЗГХЭГ    
2 Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн архивын баримт, мэдээллийг цахим, дижитал хэлбэрт шилжүүлж, улсын бүртгэлийн үндсэн бааз суурийг бэхжүүлнэ. 2009-2012 УБЕГ МШХХТГ    
3 "Иргэний бүртгэлийн нэгдсэн сүлжээ"-г байгуулна. 2009-2010 УБЕГ МШХХТГ    
4 Үндэсний өгөгдөл мэдээллийн нэгдсэн төв, төрийн захиргааны төв байгууллага, агентлагуудыг суурь сүлжээнд холбоно.  2009-2010 МШХХТГ      
5 Улаанбаатар хотын хэмжээнд төрийн байгууллагуудыг холбох өндөр хурдны суурь сүлжээг байгуулна.  2009-2010 МШХХТГ      
298 4.4.3 Иргэний биеийн өгөгдөл болон бусад төрлийн мэдээллийг агуулсан "Иргэний ухаалаг үнэмлэх" хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэний нийгмийн хамгааллын дугаар бий болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ. 1 "Иргэний ухаалаг үнэмлэх" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, "Иргэний ухаалаг үнэмлэх"-ийг үе шаттайгаар олгоно.  2010-2011 УБЕГ      
2 Иргэний нийгмийн хамгааллын дугаарыг тухайн иргэний регистрийн дугаарыг үндэслэн олгодог болох асуудлыг судалж шийдвэрлэнэ. 2009-2010 УБЕГ УБЕГ    
3 Иргэний бүртгэл мэдээллийн төвийн архивын цахим санг үүсгэнэ.  2009 УБЕГ МШХХТГ    
299 4.4.4 Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 1 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын статус, бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн боловсруулж батална.   2009-2012 ХЗДХЯ      
2 Дархан-Уул, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Булган, Завхан, Дундговь, Хэнтий аймгуудад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны ажилтан ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ. 2009-2012 ХЗДХЯ      
3 Гадаадын иргэдийн бие хүний өгөгдөхүүнийг цахим хэлбэрээр бүртгэнэ.  2009-2012 ХЗДХЯ МШХХТГ    
300 4.4.5 "Иргэний бүртгэл-паспорт хяналтын нэгдсэн сүлжээ" төслийн хүрээнд хилийн 20 боомтыг сүлжээнд холбох арга хэмжээ авна.  1 "Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ" төслийн хүрээнд сүлжээнд  холбогдсон улирлын болон байнгын ажиллагаатай хилийн 20 боомтын хэвийн ажиллагааг ханган, төслийн III шатанд  Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Ховд аймагт байгуулагдах олон улсын нисэх буудлыг нэгдсэн сүлжээнд үе шаттайгаар холбоно. 2009-2012 УБЕГ МШХХТГ    
4.5. Иргэний нийгэм, төрийн удирдлагын бодлого
301 4.5.1 Төрийн удирдлагад иргэний нийгмийн оролцоог хангах зорилгоор иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчилж, төрийн байгууллагад хяналт тавих, нөлөө үзүүлэх, дэмжлэг авах, ажил гүйцэтгэх зэрэг төр-иргэний нийгмийн бүх талын түншлэл, төр-иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжүүлнэ. 1 Иргэний нийгмийн байгууллагаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг нь холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, нийгэмд тулгамдсан зарим зорилтыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх арга хэлбэрийг бий болгож хэвшүүлнэ. 2009-2012 ЗГХЭГ      
302 4.5.2 Үндэсний эв нэгдэл, улсын язгуур ашиг сонирхолд үндэслэсэн улс төрийн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, ардчиллыг гүнзгийрүүлнэ. 1 Иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, эрх зүйн боловсрол олгох, амьдрах арга ухаанд сургах, эх оронч үзэл төлөвшүүлэх, ардчилал, шударга ёсны үнэт зүйлсийг иргэн бүрт итгэл үнэмшил болгон хэвшүүлэхэд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авч ажиллана.  2009-2012 ЗГХЭГ      
2 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг Улсын Их Хурлаар батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө иргэд, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж санал авдаг болно.  2009 ЗГХЭГ      
303 4.5.3 Бүх шатны сонгуулийн хууль тогтоомжийг иргэдийн төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хангах, чөлөөт, бүх нийтийн, тэгш, шууд сонгуулийг бэхжүүлэх агуулгаар шинэчилнэ. 1 Шударга ёс, ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжийг шинэчилнэ.  2009-2012 ХЗДХЯ ЗГХЭГ    
304 4.5.4 Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангасан, иргэнд үйлчлэх үндсэн чиг үүрэг бүхий, авлига, хүнд суртлаас ангид, чадварлаг, хариуцлагатай төрийн албыг хөгжүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүнд сурталгүй болгож, хариуцлагыг дээшлүүлнэ. 1 Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг боловсруулна.  2009 ЗГХЭГ ТАЗ    
2 Төрийн албаны тухай хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр боловсруулна.     2009 ЗГХЭГ ТАЗ    
3 Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулна.  2009 ЗГХЭГ ТАЗ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдийг манлайлах ур чадвар дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт хамруулан сургаж, чадавхийг бэхжүүлнэ.  2009-2012 ЗГХЭГ Яамд, ТАЗ, агентлаг Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Төсвийн байгууллагын тогтолцоо, бүтцэд судалгаа хийсний үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааны уялдааг хангах, иргэдэд үзүүлэх төрийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр боловсронгуй болгох арга хэмжээ авна.  2009-2012 ЗГХЭГ Яамд, ТАЗ, агентлаг Аймаг, нийслэлийн ЗДТГ  
305 4.5.5 Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, хууль дээдлэх, авлигыг үл тэвчих ухамсар, соёлыг хэвшүүлж, ажиллах нөхцөл, баталгааг бүх талаар хангах замаар төрийн албыг чадавхижуулна. 1 Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх замаар ажил, үүргийн давхардал, хийдлийг арилгах, төсвийн зардлыг хэмнэх арга хэмжээ авна.   2009 ЗГХЭГ Яамд, ТАЗ, агентлаг Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Төрийн албан тушаал (ажлын байр)-ын чиг үүргийн шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хүлээх үүрэг, хариуцлагыг нь тодорхой тусгасан ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулан баталж мөрдүүлнэ.  2009-2012 ЗГХЭГ Яамд, ТАЗ, агентлаг Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Гадаад, дотоод орчны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төсвийн байгууллага бүрийг өөрчлөн хөгжүүлэх замаар байгууллагын шинэ соёлыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг хангах арга хэмжээ авна.  2009-2012 ЗГХЭГ Яамд, ТАЗ, агентлаг Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Төрийн албан дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, энэ чиглэлээр үйлчилж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.  2009-2010 ЗГХЭГ АТГ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
5 Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийг шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлнэ.  2009 ЗГХЭГ  ТАЗ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
6 Төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шинээр болон шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлнэ.  2009 ЗГХЭГ  ТАЗ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
7 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрт зарим нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдыг уг сургалтад хамруулан, сургалтын үр нөлөөнд судалгаа, дүгнэлт хийнэ.  2009-2012 ЗГХЭГ  ТАЗ    
306 4.5.6 Төрийн бодлого, үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дүн шинжилгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлнэ. 1 Хяналт-шинжилгээ, үнэлгээ өндөр хөгжсөн орнуудын туршлагыг судлан, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар хуулийн төсөл боловсруулна. 2009-2012 ЗГХЭГ      
2 "Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулна.  2009 ЗГХЭГ      
3 Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2012 ЗГХЭГ      
4 Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд болон түүнд суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод хяналт шинжилгээ, үнэлгээний талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2009-2012 ЗГХЭГ СЯ, ҮХШХ    
5 Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэл, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхийн зэрэгцээ хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.  2009-2012 ЗГХЭГ      
6 Яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнуудыг хяналт-шинжилгээ үнэлгээ өндөр хөгжсөн орнуудын туршлага судлуулах, энэ чиглэлээрх гадаад, дотоодын сургалтад ээлж дараатай хамруулах замаар ажилтнуудыг чадваржуулж төрийн захиргааны байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний онол, арга зүйн түвшинг дээшлүүлнэ.  2009-2012 ЗГХЭГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
307 4.5.7 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эдийн засгийн чадавхи, хүн амын тоонд тулгуурлан томсгох, харьцангуй бие даан хөгжих бололцоогоор хангах, төвлөрлийг сааруулах, нэгжийн чиг үүргийг шат бүрээр тодорхойлж удирдлагыг төрийн байгууламжид нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ түвшинд хүргэж шинэчилнэ. 1 Зэргэлдээ оршдог, хүн ам цөөтэй сумдыг нэгтгэн томсгох үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжинэ.  2009-2012 ЗГХЭГ СЯ    
2 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулна. 2009 ЗГХЭГ СЯ, ҮХШХ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэн нутгийн өмчийн тухай бие даасан хуультай болгож, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2009-2012 ЗГХЭГ ТӨХ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
4 Орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн жишиг /загвар/ сум шалгаруулах болзлыг баталж хэрэгжүүлнэ. 2009 ЗГХЭГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
308 4.5.8 Нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эрх мэдлийн зохистой харьцаа тогтоон, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлнэ. 1 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлнэ. 2009-2012 ЗГХЭГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарын сургалт семинар зохион байгуулна. 2009 ЗГХЭГ      
309 4.5.9 Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 1 Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулна.  2009-2012 ХЗДХЯ     ТББ
310 4.5.10 Төрийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгон цомхотгож, төрийн албан хаагчдын давхардсан, сул орон тоог цөөлөх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон төсвийн зарлагын хэмжээг эрс багасгана. 1 Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон сонгосон зарим салбарын нийтлэг болон туслах чиг үүргийг хамарсан стратегийн чиг үүргийн шинжилгээг тусгай төлөвлөгөөний дагуу хийж, чиг үүргийн давхардлыг арилгах, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, орон тоог цөөрүүлэх арга хэмжээ авна. 2009-2012 ЗГХЭГ Холбогдох яамд, ҮХШХ Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээг өргөжүүлнэ.  2009-2010 ЗГХЭГ ХЗДХЯ, СЯ    
311 4.5.11 Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан төсвийн ерөнхийлөн захирагч болон төрийн албан хаагчтай хариуцлага тооцох, ил тод, шуурхай механизм бий болгож хэрэгжүүлнэ. 1 Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахад чиглэсэн бодлогыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдлээр тодорхойлж, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  2009-2012 СЯ ҮХШХ    
312 4.5.12 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд тавих төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хяналтыг бий болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа, улсын төсвийн зарлагын гүйцэтгэл, орлогын төлөвлөлтөд хяналт хийж хэлэлцүүлдэг болно. 1 Төсөв, мөнгө, сангийн болон бодит эдийн засгийн бодлогын хоорондын уялдааг хангах, нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан эрх зүйн орчны шинэтгэлийг хийж хэрэгжүүлнэ.  2009-2012 СЯ, ҮХШХ     ТББ
2 Төсөв, түүний бүрдүүлэлт, зарцуулалтад тавих иргэний нийгмийн хяналтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллана.  2009-2010 СЯ, ҮХШХ      
313 4.5.13 Иргэний хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлж нийтлэг эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдол гаргах, нэхэмжлэх эрхийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ. 1 Иргэний хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. 2009-2012 ХЗДХЯ ХЭҮК   ТББ
ТАВ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗОРИЛТ
Бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын харилцаагаа гүнзгийрүүлж, бие даасан, олон тулгуурт, нээлттэй, гадаад бодлогыг идэвхтэй явуулж, улс эх орон, иргэдийнхээ аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэргийг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
5.1. Гадаад бодлого
314 5.1.1 Нээлттэй олон тулгуурт улс төр, эдийн засгийн дипломат гадаад бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн түншлэлийн, АНУ, Япон, Европын Холбоотой иж бүрэн түншлэлийн харилцааг, бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. 1 Монгол Улсын хөгжил, гадаад харилцааны шинэ нөхцөл байдалд нийцүүлэн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж батлуулна.  2009-2010 ГХЯ      
2 Өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээ, айлчлалын давтамжийг  хадгалж нэмэгдүүлэх, улс төрийн харилцааны найрсаг  уур амьсгалыг бүрдүүлж ажиллана.  2009-2012 ГХЯ      
3 Хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах бодлого баримталж, ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлж, БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг бэхжүүлнэ.  2009-2012 ГХЯ      
4 Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийг шинэчилнэ.  2009-2012 ГХЯ      
5 АНУ-тай  Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай тунхаглал, Мянганы сорилтын сантай байгуулсан Ерөнхий хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.  2009-2012 ГХЯ      
6 Япон Улстай тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг хөгжлийн зорилтыг хангахад чиглүүлнэ. Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн  хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдуулж  хэрэгжүүлнэ. Засгийн газар, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны бүтцийг бэхжүүлж, Японы хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээг нэмэгдүүлнэ.  2009-2012 ГХЯ ҮХШХ    
7 Европын Холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ) байгуулах чиглэлээр ажиллана.  2009-2012 ГХЯ      
8 Шведийн Вант Улсад Элчин сайдын яам  байгуулна.  2009-2012 ГХЯ      
9 Канадтай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, баталгаажуулахад чиглэсэн баримт бичиг байгуулахаар ажиллана.  2009-2010 ГХЯ      
10 БНСУ-тай "Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл"-ийн харилцааг Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулж, хамтын ажиллагааны дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж тохиролцох чиглэлээр ажиллана.  2009-2011 ГХЯ ҮХШХ    
11 Монгол Улс, БНСУ-ын Худалдаа, үйлдвэрийн асуудал эрхэлсэн яам хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдаан зохион байгуулна.  2009 ГХЯ      
12 Бүгд Найрамдах Энэтхэг Улстай харилцааг идэвхжүүлж, түншлэлийн хэмжээнд хүргэн, мэдээллийн технологи, соёл, боловсрол, хүмүүнлэг, батлан хамгаалах салбарын хэлхээ холбоог өргөтгөж, худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг эрчимжүүлнэ.  2009-2012 ГХЯ БСШУЯ, БХЯ, МШХХТГ    
13 Бүгд Найрамдах Турк Улс, Австрали зэрэг орнуудтай  боловсрол, соёл, шинжлэх ухаан, уул уурхайн зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, түншлэлийн түвшинд хүргэхийг зорино.  2009-2012 ГХЯ БСШУЯ, ЭБЭХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ    
14 ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Япон, ХБНГУ, БНСУ, БНКазУ-тай аймаг, хотуудын шууд харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ГХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
15 Булангийн орнууд, Израиль Улстай тогтоосон харилцааг эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.  2009-2012 ГХЯ      
16  Кувейтэд Элчин сайдын яам нээн ажиллуулна.  2009 ГХЯ      
17 Латин Америкийн нөлөө бүхий орнууд, тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс, Бүгд Найрамдах Чили Улс, Мексикийн Нэгдсэн Улстай харилцааны эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллана. 2009-2012 ГХЯ      
18 ТУХН-ийн орнууд, түүний дотор БНКазУ зэрэг ШХАБ-ын гишүүн, Төв Азийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.  2009-2012 ГХЯ      
19 Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд өөрийн гадаад бодлогоо урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллана. 2009-2012 ГХЯ      
20 ОХУ, БНХАУ-тай байгуулсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.  2009-2012 ГХЯ Холбогдох яам, агентлаг    
21 Засгийн газар хоорондын комисс, ажлын хэсэг, зөвлөлдөх уулзалт, дугуй ширээний ярилцлага зэрэг хоёр талын харилцааны механизмын үр өгөөжийг нэмэгдүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана.  2009-2012 ГХЯ Холбогдох яам, агентлаг    
315 5.1.2 НYБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэр хүнд, байр суурийг улам бэхжүүлэн баталгаажуулж, ардчилсан институциуд, сайн засаглал, төрийн байгуулалтын чадавхийг боловсронгуй болгох, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн тодорхой зорилготой тусламж, дэмжлэг авах бодлого хэрэгжүүлнэ. 1 Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын асуудлаар ОХУ, БНХАУ-тай гэрээ байгуулах чиглэлээр ажиллан, цөмийн зэвсэгтэй бусад улс орнуудтай санал солилцож, цөмийн зэвсэггүй бүсүүдийн төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо хийнэ.   2009-2012 ГХЯ      
2 НҮБ, олон улсын бусад байгууллага болон хоёр талын хандивлагчдаас авах тусламжийг давхардуулахгүй тодорхой салбар, чиглэлд авах бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.  2009-2012 ГХЯ      
3 ДХБ-ын ДОХА-гийн шатны гэрээ хэлэлцээрт идэвхитэй оролцож, хөдөө аж ахуйн болон бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бус бараа бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх асуудлаар худалдааг хөнгөвчлөх хэлэлцээнд өөрийн орны байр суурь, далайд гарцгүй эмзэг эдийн засгийн байдал, эрх ашгийг хамгаалан оролцож, эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.  2009-2012 ГХЯ ХХААХҮЯ, ҮХШХ    
4 ДХБ-ын "Худалдааны тусламж" хөтөлбөрт хамрагдаж, донор орнуудын дэмжлэгийг авах чиглэлээр ажиллана.   2009-2012 ГХЯ ҮХШХ    
5 Далайд гарцгүй орны транзит тээврийн нэмэгдэл зардлыг худалдааны тарифын бус саад тотгор гэж хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 ГХЯ      
6 Далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудлуудыг судалж, санал шийдэл гаргаж байх үүрэг бүхий Судалгааны төвийг Монгол Улсад байгуулах саналыг урагшлуулна.  2009-2012 ГХЯ      
7 Эмзэг эдийн засагтай орны хувьд эдийн засгийн диверсификаци хийх, байгаль орчныг хамгаалах зэрэгт тусламж авна.  2009-2012 ГХЯ      
8 Дэлхийн худалдааны байгууллагаас авсан "Хүнсний бүтээгдэхүүний цэвэр импортлогч орон"-ы статусаа хэвээр үргэлжлүүлэн, гарч болох хүндрэлийг тооцож холбогдох газруудад мэдэгдэж, энэ талаар гадаад орнуудын авч хэрэгжүүлсэн туршлага, арга хэмжээг судлан өөрийн орны холбогдох байгууллагуудад мэдээлнэ. 2009-2012 ГХЯ      
9 Олон улсын терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүн худалдаалах зэрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх олон улсын гэрээ эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, энэ чиглэлээр дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оролцоно.  2009-2012 ГХЯ ХЗДХЯ    
10 Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелэлт, бусад холбогдох асуудлын талаархи мэдээ, мэдээллийг Дэлхийн Худалдааны Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт тогтмол хүргүүлж байна.  2009-2012 ГХЯ      
11 Олон улсын гэрээ, хэлэлцээрийн бүртгэлийг шинэчилж, шаардлагатай гэрээнд нэгдэх, Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, хянах тогтолцоог боловсронгуй болгоно.  2009-2012 ГХЯ ХЗДХЯ    
316 5.1.3 Бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцаанд оновчтой оролцох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэх чиглэлээр ажиллана. 1 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Зүүн хойд Азийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр ажиллана.  2009 ГХЯ БОАЖЯ    
2 АСЕАН-ы  орнуудтай явуулах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, зарим тодорхой салбарт түншлэлийн түвшинд хүргэхийг зорино.  2009-2012 ГХЯ      
3 Зүүн хойд Азид яриа хэлэлцээний байнгын механизм бий болгох санал санаачилгаа урагшлуулах, Солонгосын хойгийн асуудлаархи 6 талт уулзалтын зарим ажлын хэсгийн хурлыг Монголд хийлгэхээр үргэлжлүүлэн ажиллана.  2009-2012 ГХЯ      
4 АПЕК-ийн ажлын хэсгүүдэд манай оролцоог нэмэгдүүлж, АПЕК-т гишүүнээр элсэх хүсэлтээ дэмжүүлэх чиглэлээр ажиллана.  2009-2012 ГХЯ      
5 Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Худалдааны дунд хугацааны стратеги", "Олон улсын автозамын сүлжээ", "Худалдааг дэмжих байгууллагын хөгжил" төслүүдийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 ГХЯ ЗТБХБЯ, ҮХШХ    
6 БНХАУ-ын Жилинь мужид жил бүр зохион байгуулагддаг "Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум", "Түмэн гол"  бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.  2009-2012 ГХЯ      
7 Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АРТА/-т нэгдэх чиглэлээр ажиллана. 2009-2012 ГХЯ      
317 5.1.4 Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцааг түлхүү анхаарч, далайд гарцгүй орны эрх ашгийг хамгаалсан бодлогыг тууштай явуулах, түүний дотор ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр монголын бараа бүтээгдэхүүн, ачааг дамжин өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн орнуудтай хамтран авто зам, төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, холбоо зэрэг дэд бүтцийн төслүүдийг эхлүүлж, хилийн боомтын байршлыг оновчтой тогтоон байнгын ажиллагаатай болгоход анхаарч ажиллана. 1 Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, хоёр жилд нэг удаа бүсчилсэн зөвлөгөөн хийнэ. 2009-2012 ГХЯ      
2 Монгол Улсын хөгжлийн зорилтыг хангахад шаардлагатай хөгжлийн зээл, тусламж авах асуудлыг донор орнууд болон олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.  2009-2012 ГХЯ СЯ, ҮХШХ    
3  Дамжин өнгөрөх  тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар,  БНХАУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, тэдгээрийн холбогдох хавсралтуудыг эцэслэн тохирч байгуулна.  2009-2010 ГХЯ ЗТБХБЯ    
4 Хилийн боомтын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, гэрээ хэлэлцээрийн дагуу зарим боомтыг байнгын ажиллагаатай болгоно.  2009-2010 ГХЯ ХЗДХЯ, СЯ, МХЕГ    
5 Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахад ОХУ, БНХАУ, БНКазУ-тай хамтран ажиллана.  2009-2012 ХХААХҮЯ ГХЯ    
6  Хил, бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх таатай нөхцөлийг хангах талаар холбогдох талуудтай ажиллана.  2009-2012 ГХЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
7 "Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам" байгуулах, "Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх", "Зүүн бүсийн төмөр зам байгуулах" техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа, "Орон сууц", "Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл"-ийн төслүүдийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 ЗТБХБЯ ГХЯ    
8 Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах замаар нутгийн гүний болон хил дамжсан авто тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.  2009-2010 ГХЯ ЗТБХБЯ    
9 Монгол Улсын хойд, урд хил дээр Тээвэр зуучийн орчин үеийн цогцолбор барих төсөл боловсруулан санхүүжүүлэх асуудлаар хандавлигч орон, олон улсын байгууллагуудтай яриа, хэлэлцээ хийнэ.  2009-2012 ГХЯ ЗТБХБЯ    
10 Тавантолгой, Оюутолгой болон бусад томоохон хэмжээний ордуудыг Монголын өргөн төмөр зам болон Хятадын төмөр замтай холбох ажлыг эхлүүлэн хэрэгжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан цахилгаан станц барьж, бүтээгдэхүүнийг нь БНХАУ-д нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.  2009-2012 ЭБЭХЯ ГХЯ    
11 Бизнесийн болон хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг, дугуй ширээний яриа, зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулна.  2009-2012 ГХЯ      
318 5.1.5 Гадаад орнуудын бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн болон томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой харьцаагаар оруулах бодлого баримтална. 1 БНКазУ, БНТажУ, БНАзерУ зэрэг орнуудтай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна.  2009-2012 ГХЯ      
2 БНКазУ-тай хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна.  2009-2012 ГХЯ      
3 НҮБХХ-ийн санхүүжилтээр "Худалдаа ба хүний хөгжил" төслийн 2 дахь үе шатыг эхлүүлэн хэрэгжүүлнэ.  2009-2012 ГХЯ      
4 Худалдааны зохицуулалтын талаар хуулийн төсөл боловсруулна. 2009-2012 ГХЯ      
5 Худалдааны дунд хугацааны стратеги хөтөлбөрийг боловсруулна. 2009-2012 ГХЯ      
6 Гадаад худалдаанд тулгарч байгаа тарифын бус саад тотгорыг хөнгөвчлөх талаар үндэсний хороо байгуулж, бизнес эрхлэхэд учирч байгаа бэрхшээлийг багасгах, мэдээллиийг ил тод байлгах нөхцөл бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ.  2009-2012 ГХЯ     ТББ
7 Монгол Улсын экспортыг хөгжүүлэх үндэсний стратеги боловсруулна.  2009-2010 ГХЯ      
319 5.1.6 Yндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаалийн тарифын болон бусад хориг хязгаарлалтгүйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох бүс нутаг, улс орны тоог нэмэгдүүлэн, хүнс, газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон аюулгүй байдлыг олон улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах арга хэмжээ авна. 1 Европын Холбооноос Монгол Улсад олгосон Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийг үргэлжлүүлэн авах чиглэлээр ажиллана.  2009-2012 ГХЯ      
2 ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана. 2009-2012 ГХЯ      
3 ОХУ-ын хөнгөлөлтийн системд хамрагдах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.  2009-2012 ГХЯ      
4 БНХАУ-тай хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн механизм байгуулж ажиллана.  2009-2012 ГХЯ ХХААХҮЯ,  МХЕГ    
5 АНУ, Канадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана. 2009-2011 ГХЯ      
6 Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тарифын болон тооны хязгаарлалтгүйгээр оруулах санал боловсруулж хоёр хөрш, АНУ, Япон, Канад зэрэг өрнөдийн орнуудад тавина.  2009-2011 ГХЯ      
7 Европын Чөлөөт худалдааны нийгэмлэг (EFTA)-тэй байгуулсан хамтын ажиллагааны тунхаглалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.  2009-2010 ГХЯ      
8 Хоёр хөрш болон бусад орны хүнс, газрын тосны  бүтээгдэхүүн нийлүүлэгч гол компаниуд, холбогдох газруудтай удаан хугацааны гэрээ байгуулах санал боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2010 ГХЯ      
320 5.1.7 Гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хууль боловсруулан гаргаж, хэрэгжүүлнэ. 1 Гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хуулийн төслөл боловсруулж батлуулна.  2009-2012 ГХЯ ХЗДХЯ, БСШУЯ    
321 5.1.8 Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, монгол иргэдэд туслах сан байгуулан, консулын албыг өргөжүүлэн бэхжүүлнэ. 1 "Иргэдэд туслах сан"-гийн үйл ажиллагааг тогтмолжуулж, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ГХЯ СЯ, ҮХШХ    
2 Гадаадад байгаа иргэдээ Монгол Улсдаа эргэн ирж эдийн засгийн болон бусад хөшүүргийн талаар санал боловсруулж шийдвэрлүүлнэ.  2009-2012 ГХЯ      
3 Гадаад улс орнуудад ажиллаж буй "Монгол иргэдийн холбоо"-г дэмжин ажиллана.  2009-2012 ГХЯ      
4 Эх орондоо ирж сурч, ажиллах иргэдийг мэдээллээр хангах, Хөдөлмөр зуучлалын албатай холбож дотоодод бололцоотой ажил төрөлд  ороход нь дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 ГХЯ НХХЯ    
5 Онцгой туслалцаа, оюуны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн гадаадын болон дотоодын иргэнд Гадаад харилцааны сайдын нэрэмжит Өргөмжлөл олгодог журам хэвшүүлнэ.  2009-2012 ГХЯ      
6 АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулын газар байгуулна.  2009 ГХЯ      
7 Япон Улсын Осака хотод Ерөнхий консулын газар байгуулна.  2009 ГХЯ      
8 БНЧУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтны орон тоо нэмнэ.  2009 ГХЯ      
9 БНХАУ-ын Хонконгод Консулын газар байгуулна.  2009-2010 ГХЯ      
10 Монгол Улсын өргөмжит консулын ээлжит зөвлөлдөх уулзалт, БНХАУ, БНСУ-аас болон Улаанбаатараас Монголыг хамааран сууж буй гадаадын Элчин сайдын яамны консулын ажилтнуудын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна.  2009-2011 ГХЯ      
322 5.1.9 Монгол орныг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг өргөжүүлнэ. 1 Монгол орныхоо байгаль, түүх, соёлыг гадаад ертөнцөд сурталчлан таниулах, бусдын ололт, дэвшлийг эх орондоо нэвтрүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулна.  2009-2012 ГХЯ БСШУЯ    
2 Барааны болон аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагт тогтмол оролцож, мэдээллийн сан байгуулан ажиллана. 2009-2012 ГХЯ БОАЖЯ МҮХАҮТ  
3 Монгол Улсын түүх, соёл, аялал жуулчлалын маршрут, боломжийг харуулсан үзэсгэлэнг хамтарч болон дангаар зохион байгуулж дэлхийн томоохон орнуудад гаргана.  2009-2012 ГХЯ БСШУЯ, БОАЖЯ    
4 Гадаад сурталчилгаатай холбоотой ажилладаг байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох, мэдээллийн технологийн шинэчлэлийг түшиглэн сурталчилгааны шинэ арга хэлбэрийг нэвтрүүлнэ.  2009-2012 ГХЯ      
5 Монгол Улсыг гадаадад сурталчилсан үндэсний бэлэг тэмдэг бүхий сурталчилгааны, богино хэмжээний баримтат кино хийлгэх, олон улсын мэдээллийн сувгуудаар цацах арга хэмжээ авна.  2009-2012 ГХЯ      
6 Гадаад, дотоодын монголч эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагын хүч, мэдлэг, туршлага, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг гадаад сурталчилгааны үйл ажиллагаанд өргөнөөр ашиглана. 2009-2012 ГХЯ      
7 Гадаад харилцааны яамны дэргэдэх "Сургалт, судалгааны төв"-ийн үйл ажиллагааг эхлүүлж, улмаар байнгын үйл ажиллагаатай сургалтын байгууллага болгож өөрчлөн байгуулах чиглэлээр ажиллана.  2009-2012 ГХЯ      
5.2. Батлан хамгаалах бодлого
323 5.2.1 Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлнэ.  1 Хөрш зэргэлдээ болон дэлхийн бусад орнуудтай харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлнэ.  2009-2012 БХЯ      
2 Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
3 Монгол Улсад цэрэг-улс төрийн ач холбогдол бүхий улс орнуудтай цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташегийн туслах, ХБНГУ, БНТУ, БНАСАУ-д цэргийн атташе суулгах асуудлыг шийдвэрлэнэ.  2009-2012 БХЯ      
4 Энхийн үйл явц, терроризмын эсрэг аливаа хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн хоёр талын болон олон талын хамтарсан арга хэмжээ, сургалт, дадлага, цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцоно.  2009-2012 БХЯ      
5 Аюулгүй байдал, энхийг сахиулах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа, гамшгийн үр дагаварыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, НАТО-ын Энхийн төлөө түншлэл хөтөлбөрийн арга хэмжээнд манай улсын оролцоог нэмэгдүүлэхэд чармайн ажиллана.  2009-2012 БХЯ      
324 5.2.2 НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлнэ.  1 НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлнэ.  2009-2012 БХЯ      
2 НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зориулалт бүхий хоёр ангийг орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникээр хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
3 НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зориулалт бүхий гуравдахь ангийг шинээр байгуулж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангана.  2010-2012 БХЯ      
4 Хими, инженерийн болон бусад тусгай мэргэжлийн бүлэг, салбарыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
5 НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий "Цэргийн цагдаа"-гийн салбарыг бэхжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авна.  2009-2011 БХЯ      
6 Зэвсэгт хүчний "Сургалтын нэгдсэн төв"-ийг "Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төв" болгон өргөжүүлнэ.  2009-2012 БХЯ      
7 Энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр бүс нутгийн хэмжээний хамтарсан сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулна.  2009-2012 БХЯ      
325 5.2.3 Батлан хамгаалах салбарын, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтын бодлогыг сайжруулж, батлан хамгаалах төсвийн бүтцийг олон улсын жишигт ойртуулна. 1 Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Дайны байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. 2009 БХЯ ХЗДХЯ    
2 Батлан хамгаалах бодит хэрэгцээ шаардлага, нөөцийг тооцож, улсын төсвийн бодлоготой уялдуулан Батлан хамгаалах төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
3 Батлан хамгаалах арга хэмжээний төсвийг улс орныг батлан хамгаалах өнөөгийн шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар нэмэгдүүлж, түүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2.0 хувьд хүргэх асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ.  2009-2012 БХЯ СЯ    
4 "Зэвсэгт хүчний хөгжлийн сан" байгуулан, Зэвсэгт хүчний цаашдын хөгжлийг хангах эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ.  2009 БХЯ      
326 5.2.4 Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  1 Улсын дайчилгааны нэгдсэн болон яам, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг тодотгоно.  2009-2012 БХЯ      
2 Орон нутгийн цэргийг тайван цагт зэвсэг, байлдааны техник, галт хэрэгслээр хангахад чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын бэлтгэл арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
3 Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудтай хамтран ажиллах Зэвсэгт хүчний томилгоот анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
327 5.2.5 Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтын тогтолцоог үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгод нийцүүлэн боловсронгуй болгоно.  1 Төрийн өндөр болон улс төрийн бусад албан тушаалтнуудтай явуулах цэрэг-стратегийн бэлтгэл, сургалтын тогтолцоо, агуулгыг боловсронгуй болгон зохион байгуулна.  2010-2012 БХЯ      
2 Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны цэрэг-стратегийн бэлтгэл, сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгож, сургалтын тасралтгүй чанарыг хангана.  2011-2012 БХЯ      
328 5.2.6 Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.  1 "Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх" үндэсний хөтөлбөрийг боловсруулна.  2009 БХЯ БСШУЯ    
2 Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагчидтай явуулах төр, цэргийн уламжлал, эх оронч хүмүүжлийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн батална.  2009 БХЯ      
3 Цэргийн соёл, урлагийн байгууллагын ур чадварыг нэмэгдүүлэх, менежментийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.  2009-2012 БХЯ      
329 5.2.7 Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт бэлтгэх тогтолцоог төгөлдөршүүлж, бүсийн төвүүдэд байршилтай зэвсэгт хүчний анги, салбарыг түшиглэн бүсийн сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.  1 Дайчилгааны I, II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтын чанар, оролцох бүрэлдэхүүнийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.  2009-2012 БХЯ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
2 Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Дорнод, Дархан-Уул аймгийн нутагт байрлаж байгаа Зэвсэгт хүчний ангиудын сургалтын төвийг Бүсийн сургалтын нэгдсэн төв болгож шинэчилнэ.   2009-2010 БХЯ   Холбогдох аймгийн ЗДТГ  
3 Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
4 Зэвсэгт хүчний ангиудын сургууль-дадлагын байр, танхим, хээрийн дадлагын талбайг орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр ханган, бие бүрэлдэхүүний болон дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалт явуулах боломжийг нэмэгдүүлнэ.  2009-2010 БХЯ      
5 Цэргийн дайчилгааны нөөцийг бүрдүүлж, сольж шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.  2009-2012 БХЯ      
330 5.2.8 Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд цэргийн дүйцүүлэх албаны оролцоог нэмэгдүүлэх, энэ ажилд цэргийн зарим салбарыг томилгоожуулах замаар дэмжлэг үзүүлнэ.  1 Цэргийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учруулах хор хохирлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагаа бүхий олон улсын байгууллага,  улс орнуудтай ажиллах чиглэлийг тодорхойлно.  2009-2012 БХЯ      
2 Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний зарим салбарыг томилгоожуулж, шаардлагатай хүч хэрэгслээр дэмжлэг үзүүлнэ.  2009-2012 БХЯ      
3 Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдээр экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажил үүрэг гүйцэтгүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.  2009 БХЯ      
4 Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдтэй явуулах сургалтын хөтөлбөрийг экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх ажил үүрэгтэй уялдуулан боловсронгуй болгоно.  2009-2012 БХЯ      
331 5.2.9 Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлнэ.  1 Ерөнхий зориулалтын цэргийн мотобуудлагын ангиудын олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх цэргийн дэд төсөл хэрэгжүүлж, мотобуудлагын ангиудын зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулж, олон талт үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.  2009-2012 БХЯ      
2 Уламжлалт бус аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх зориулалттай, уян хатан, хөнгөн бүтэц, зохион байгуулалт бүхий "Зориулалтат хүчин"-ий талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.  2009 БХЯ      
3 Ерөнхий зориулалтын цэргийн анги, байгууллагын тайван болон дайны байдлын үеийн бүтэц, орон тоог олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан боловсронгуй болгоно.  2009 БХЯ      
332 5.2.10 Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэг, техникийг сайжруулж, хөдөлгөөнт чадварыг нь нэмэгдүүлнэ. 1 Террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий томилгоот ангиудын техник хэрэгслийг шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.  2009 БХЯ      
2 Тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот ангиудын материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлнэ.  2009 БХЯ      
3 Томилгоот салбаруудын үүрэг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг хянах, удирдлагаар хангах зориулалт бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт удирдлагын техникээр хангана.  2009 БХЯ      
4 Гадаад орнуудын тусгай томилгоот цэргийн баг, салбартай явуулах хамтарсан дадлага, сургуулийн тоог нэмэгдүүлэх замаар бие бүрэлдэхүүний дадлага, чадварыг дээшлүүлнэ.  2009 БХЯ      
333 5.2.11 Зэвсэгт хүчин, цэргийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг шинэчилж, даатгалын шинэ тогтолцоог бий болгох асуудлаар хөтөлбөр боловсруулж ажиллана. 1 Зэвсэгт хүчин, цэргийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг шинэчлэх, даатгалын шинэ тогтолцоог бий болгох асуудлыг судална.  2009-2010 БХЯ НХХЯ    
334 5.2.12 Зэсэглэл, техникийг шинэчлэх дунд, урт хугацааны бодлогыг тодорхойлж, шат дараатай хэрэгжүүлнэ. 1 Зэвсэглэл, техникийг шинэчлэх дунд, урт хугацааны бодлогыг тодорхойлно.  2009 БХЯ      
2 Батлан хамгаалах салбарт зэвсэглэл, техник, материал хэрэгсэл худалдан авах, бэлтгэн нийлүүлэх бодлогыг зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцүүлэн тодорхойлно.  2009 БХЯ      
3 "Пуужинт артиллерийн зэвсэглэл, авто, хуягт техникийн сэргээн сайжруулах үйлчилгээ" цэргийн дэд төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.  2009 БХЯ      
4 Энхийг сахиулах ажиллагаанд оролцох анги, салбаруудын зэвсэглэл, техникийг шинэчлэх дэд төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ      
335 5.2.13 Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникийн шинэчлэлийг эхлүүлнэ. 1 Иргэний болон улсын нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд "Монгол Улсын агаарын орон зайн хяналт, удирдлагын үндэсний нэгдсэн сүлжээ" төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 БХЯ ЗТБХБЯ    
2 Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг /АДХЦ/-ийн агаарын орон зайн хяналт, удирдлагын зарим техник, тоног төхөөрөмжийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шат дараатай шинэчилнэ.  2009-2012 БХЯ      
336 5.2.14 Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийг төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлж, цэргийн амралт, сувилал, худалдаа, үйлчилгээний татваргүй сүлжээг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулна. 1 Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, албан хаагчдын нийгмийн хамгааллын хүрээг өргөжүүлнэ.  2009 БХЯ      
2 Офицер, ахлагч, чөлөөнд байгаа ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. 2009-2010 БХЯ      
3 "Цэргийн орон сууц хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.  2009-2011 БХЯ      
4 Цэргийн амралт, сувилал, худалдаа, үйлчилгээний татваргүй сүлжээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  2009 БХЯ      
337 5.2.15 Тагнуулын ерөнхий газрын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх арга хэмжээ авна. 1 Тагнуулын байгууллагын тухай хуульд тагнуулын байгууллагын чиг үүргийг тодотгох, төрийн тусгай алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх  чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009 ТЕГ      
2 Терроризмтай тэмцэх тухай хуульд терроризмтай тэмцэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009 ТЕГ      
3 Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009 ТЕГ      
4 Тагнуулын ерөнхий газарт хуулиар олгосон "... шуудан харилцааг хянах, харилцаа холбооны болон мэдээллийн бусад сүлжээнд нэвтрэх" эрхийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн оновчтой зохицуулалтыг бий болгох чиглэлээр Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.  2009 ТЕГ      
5 Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг боловсронгуй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.  2009 ТЕГ      
6 Сөрөх тагнуулын газрыг удирдлага, зохион байгуулалт, хүч, хэрэгсэл, санхүүгийн талаар бэхжүүлнэ.  2009-2012 ТЕГ      
7 Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох салбар, нэгжийн үүрэг гүйцэтгэх бэлтгэл, чадавхи, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  2009-2012 ТЕГ      
8 Техникийн тагнуулын үйл ажиллагааг сэргээн орчин үеийн шаардлагад нийцүүлэн идэвхжүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  2009-2012 ТЕГ      
9 Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн сургалтын хэлбэр, хөтөлбөрт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх ажил, гадаад хэл, техник, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх замаар тагнуулын албыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  2009-2012 ТЕГ      
338 5.2.16 Гүйцэтгэх ажлын болон холбооны техникийн шинэчлэлийг бүртгэл, мэдээллийн тогтолцоог төгөлдөршүүлэх зорилт, мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан гүнзгийрүүлнэ. 1 Техникийн хяналт, лаборатори, халхавчийн техник хэрэгслийг сайжруулахад чиглэгдсэн гүйцэтгэх ажлын техникийн шинэчлэл хийнэ.  2009-2012 ТЕГ      
2 Тусгай архивт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, мэдээллийн технологи нэвтрүүлэн "Цахим архив" бий болгох төсөл хэрэгжүүлнэ.  2009-2012 ТЕГ      
3 Төрийн мэдээлэл холбооны аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Засгийн газрын дүрст хурал, төрийн холбооны суурин, утасгүй болон радио холбооны системүүдийг өргөтгөн шинэчилнэ.  2009-2012 ТЕГ      
4 Тагнуулын Ерөнхий Газрын орон нутаг дахь газар, хэлтсүүд болон хилийн отрядуудын дэргэдэх тагнуулын тасгуудыг радио холбооны болон тоон мэдээлэл солилцох /дамжуулах, хүлээн авах/ нууцлалтай техник хэрэгслээр хангана.  2009-2012 ТЕГ      
5 Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төрийн нууцад хамаарах мэдээллийг нууцлан дамжуулах болон шифрийн техник хэрэслийг шинэчлэнэ. 2009-2012 ТЕГ      
6 Байгууллага, ажилтны аюулгүй байдлыг хангахад шаардагдах орчин үеийн хамгаалалтын зэвсэг, тусгай хэрэгслээр хангана.     2009-2012 ТЕГ      
5.3. Гамшгаас сэргийлэх, хор хөнөөлийг арилгах үндэсний чадавхи бэхжүүлэх бодлого
339 5.3.1 Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэж, хөрш зэргэлдээ орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 1 Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулна.  2009-2012 ОБЕГ ХЗДХЯ    
2 "Гамшгаас  хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого" боловсруулж батлуулна. 2009 ОБЕГ      
3 Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг 2008-2018 онд бэхжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулна.  2009 ОБЕГ      
4 Гадаад орнуудтай хоёр талын болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. 2009-2012 ОБЕГ ГХЯ    
340 5.3.2 Гамшгаас сэргийлэх, аврах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулыг бууруулах, түүний хор уршгийг арилгах үндэсний чадавхийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 1 Онцгой байдлын албаны мэдээллийн техник, программ хангамжийг орчин үеийн өндөр хурдтай техник, технологиор өргөтгөж, гамшгийн үеийн холбооны найдвартай ажиллагааг хангана. 2009-2012 ОБЕГ МШХХТГ    
2 Олон улсын жишигт нийцүүлэн бие бүрэлдэхүүнийг аврах, гал унтраах тусгай хувцас, техник, багаж хэрэгслээр хангана.  2009-2012 ОБЕГ      
3 Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх  дүүрэг, Сэлэнгэ аймгийн Баянгол, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгонд аврах, гал унтраах нэгж шинээр нэмж байгуулна.  2010-2012 ОБЕГ   Нийслэл, холбогдох аймгийн ЗДТГ  
4 Аюултай үзэгдэл, ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох лабораторийн материаллаг баазыг бэхжүүлж, итгэмжлэгдсэн лабораторитой болно. 2009 ОБЕГ      
5 Гамшгаас хамгаалах талаар зорилтот болон хэрэглээний судалгааг хөгжүүлэн, судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлнэ. 2009-2012 ОБЕГ ШУА    
6 Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглан явуулах арга хэлбэрийг боловсронгуй болгож, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.  2009-2012 ОБЕГ      
341 5.3.3 Улсын нөөцийг найдвартай бараа материалаар бүрдүүлэн, стандартын дагуу хадгалж, гамшгийн үед хойшлуулшгүй сэргээн босгох чадамжийг нь сайжруулна. 1 Орон нутгийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг батална.   2009 ОБЕГ      
2 Гамшгийн болон стратегийн нөөцийг батлагдсан нэр төрөл, тоо хэмжээнд нь  бүрдүүлнэ.  2009-2012 ОБЕГ      
3 Улсын нөөцийн агуулахын материаллаг баазыг бэхжүүлж, хадгалах нөхцөлийг сайжруулна.  2009-2010 ОБЕГ      
4 Улаанбаатар хотод шатахуун хадгалах 60000 м3 багтаамжтай терминал байгуулна. 2010-2012 ОБЕГ      
5 Улаанбаатар хотод хүнсний бараа, материал хадгалах орчин үеийн иж бүрэн механикжсан агуулахыг шинээр байгуулна. 2010-2011 ОБЕГ      
342 5.3.4 Мэргэжлийн хяналтын байгууллагыг орчин үеийн техник, технологи бүхий нэгдсэн лабораторитой болгож, материаллаг баазыг нь бэхжүүлэн, боловсон хүчний чадавхийг сайжруулна. 1 Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжилгээний шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх, шинжилгээний нэр төрлийг олшруулах арга хэмжээ авна.  2009 МХЕГ      
2 Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын материаллаг бааз, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна. 2010-2012 МХЕГ   Аймаг, нийслэлийн ЗДТГ  
3 Хилийн боомтуудын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагатай багаж, техник хэрэгслээр ханган, ажлын болон ахуйн байртай болгоно.  2009-2012 МХЕГ  ХЗДХЯ, СЯ Аймгийн ЗДТГ  
4 Хилийн боомтуудад цөмийн материал, цацраг идэвхт бодис илрүүлэх орчин үеийн багаж төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулж, боловсон хүчнийг сургаж бэлтгэнэ.  2009 МХЕГ ЦЭГ    
5 Хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.  2009 МХЕГ  ХЗДХЯ, СЯ    
343 5.3.5 Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхэлж байгаа бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлнэ. 1 Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналтыг чангатгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.   2009-2012 МХЕГ ХЗДХЯ, ХХААХҮЯ    
2 Хүнс болон эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP, GHP/ болон аюулыг үнэлэх эгзэгтэй цэгийн хяналт /HACCP/-ын системийг нэвтрүүлэх арга хэмжээ авна.  2009-2012 МХЕГ ХХААХҮЯ, ЭМЯ    
3 Хүнсний бохирдолтын хяналт, тандалтын бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.  2009-2012 МХЕГ ЭМЯ, ХХААХҮЯ    
4 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтүүд, норм нормативыг шинэчлэн боловсруулна.  2009-2011 МХЕГ ХХААХҮЯ, ЭМЯ, СХЗГ Нийслэлийн ЗДТГ  
5 Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах эрүүл ахуйн чиглэлийн стандартуудыг шинэчилж, эрсдэлд суурилсан хяналт тавих аргыг нэвтрүүлнэ.  2009-2011 МХЕГ ХХААХҮЯ, ЭМЯ, СХЗГ Нийслэлийн ЗДТГ  
                                   Хэрэгжүүлэгч байгууллагуудын нэрийн товчлолын тайлал:
Яамд:  БОАЖЯ - Байгаль орчин, аялал жуулчлалын яам
БХЯ - Батлан хамгаалах яам
БСШУЯ - Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
ГХЯ - Гадаад харилцааны яам
ЗТБХБЯ - Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
НХХЯ - Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
СЯ - Сангийн яам
ХЗДХЯ - Хууль зүй, дотоод хэргийн яам
ХХААХҮЯ - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
ЭБЭХЯ - Эрдэс баялаг, эрчим хүчний яам
ЭМЯ - Эрүүл мэндийн яам
Агентлаг: МХЕГ - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
МШХХТГ - Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
ОӨГ - Оюуны өмчийн газар
ОБЕГ - Онцгой байдлын ерөнхий газар
СХЗГ - Стандартчилал, хэмжил зүйн газар
ТӨХ - Төрийн өмчийн хороо
ТЕГ - Тагнуулын ерөнхий газар 
УБЕГ - Улсын бүртгэлийн ерөнхий газар
ҮХШХ - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
ХТГ - Хүүхдийн төлөө газар
ЦЭГ - Цөмийн энергийн газар
ШӨХТГ - Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Бусад: Аймаг, нийслэлийн ЗДТГ - Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн ЗДТГ - Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
АББЗСҮТ - Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв
АТГ - Авлигатай тэмцэх газар
АХБ - Азийн хөгжлийн банк
БНБҮДТХС - Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачилга
БМИҮЗ - Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл 
БОТББҮЗ - Байгаль орчны төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөл
БНГЗМҮТ - Байгалийн нөөцийн газар зүйн мэдээллийн үндэсний төв
БХХ - Боловсролын хөгжлийн хөтөлбөр
ГЭХ - Геологи, экологийн хүрээлэн
ГТХАН - Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
ДДБХС - Даян дэлхийн байгаль хамгаалах сан
ДХБ - Дэлхийн худалдааны байгууллага
ДЭМБ - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
ИДСХ - Их, дээд сургуулиудын холбоо
ИДСК - Их, дээд сургуулиудын консорциум
МАОЭНХ - Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
ММНБИ - Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
МОХ - Монголын оюутны холбоо
МСС - Мянганы сорилтын сан
МТҮП - Мэдээллийн технологийн үндэсний парк
МҮОХ - Монголын үндэсний олимпийн хороо
МҮХАҮТ - Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
МХБ - Монголын хөрөнгийн бирж 
НДҮЗ - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 
НҮБ-ын АНДБЭЗНК - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс
НҮБХАС - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан
НҮБХХААБ - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 
НЭМХ - Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
ОУ-ын ТББ - Олон улсын төрийн бус байгууллага
СЗХ - Санхүүгийн зохицуулах хороо
ТАЗ - Төрийн албаны зөвлөл
ТББ - Төрийн бус байгууллага
ТУХН - Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг
УДШ - Улсын дээд шүүх
УЕПГ - Улсын ерөнхий прокурорын газар
ҮСХ - Үндэсний статистикийн хороо
ХНН - Хувь нийлүүлсэн нийгэмлэг
ХЭҮК - Хүний эрхийн үндэсний комисс
ШХАБ - Шанхайн хамтын ажиллагааны байгууллага
ШЕЗ - Шүүхийн ерөнхий зөвлөл
ШУА - Шинжлэх ухааны академи
ШХА - Швейцарийн хөгжлийн агентлаг