- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 46 дугаар
тогтоолын хавсралт
САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэл үндэслэл
1.1. Оршил
Сангийн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Сангийн сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын нэгдсэн төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, төрийн сангийн үйлчилгээ, дотоод хяналт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн хамтын ажиллагаа, зээл, тусламж, өрийн удирдлагын бодлого, зохицуулалт зэрэг асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ыг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль;
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;
-Даатгалын тухай хууль;
-Төрийн аудитын тухай хууль;
-Аудитын тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, санхүү, эдийн засгийн салбарын удирдлага, санхүүжилтийн шинэчлэлт, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүйг ашиглаж, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж байсан туршлагад тулгуурлав.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Сангийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, зээл, тусламж, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын Танхимд дээр дурдсан чиглэлээр бүх талын зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. Яам нь санхүү, эдийн засгийн стратегийн бодлого, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын тэнцвэртэй байдал, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Сангийн яам нь Засгийн газрын санхүү, эдийн засгийн зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой.
Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
САНГИЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар /Танхим/ байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоож, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. санхүү, эдийн засаг, төсвийн удирдлагын чадавхийг бэхжүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах;
2.2.2. санхүү, эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлого явуулах;
2.2.3. улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах;
2.2.4. санхүүгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг чангатгаж үр нөлөөг дээшлүүлэх;
2.2.5. нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах;
2.2.6. санхүүгийн дотоод хяналтын бодлого, удирдлагаар хангах;
2.2.7. Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, зохицуулалтыг сайжруулах;
2.2.8. яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;
2.2.9. улс орны санхүү, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, сайд, Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2.10. Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүү, эдийн засгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүү, эдийн засгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх.
2.3. Үйл ажиллагааны зарчим
Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим бол Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн.
2.4. Байгууллагын алсын хараа
Тус яамны алсын хараа нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэн Мянганы хөгжлийн зорилт, үзүүлэлтийг биелүүлж, цаашдаа хөгжингүй орнуудын дундаж жишигт хүргэх явдал мөн.
2.5. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Сангийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн оновчтой удирдлагаар хангахад оршино.
2.6. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Сангийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
2.6.1. санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.2. төсөв, татвар, хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.3. зээл, тусламжийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.4. нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.5. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.6. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх;
2.6.7. санхүү, эдийн засгийн хууль тогтоомж, шийдвэр болон хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.8. улсын төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх;
2.6.9. санхүү, мөнгөний дотоод аудит болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.7. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилт дэвшүүлэн ажиллана:
2.7.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.7.1.1. санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.7.1.2. санхүүгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалт, төрийн өмчийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах.
2.7.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.7.2.1. улсын төсвийн хууль тогтоомж, бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.7.2.2. татварын хууль тогтоомж, бодит салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн орлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.7.2.3. улсын төсвийн болон төв, орон нутгийн төсөвт байгууллагын зардлыг судлах, тооцох, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.7.2.4. хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, төслийг судлах, үнэлэх, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах.
2.7.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.7.3.1. олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос зээл, тусламж авах бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээ хийхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.7.3.2. зээл, тусламжийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх.
2.7.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.7.4.1. нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.7.4.2. төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, бүртгэл нэвтрүүлэх, тайлан хүлээн авах, Засгийн газрын санхүүгийн тайлан тэнцлийн нэгдсэн үзүүлэлтийг гаргах, мэдээллээр хангах.
2.7.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.7.5.1. худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги боловсруулах, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах;
2.7.5.2. худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт, гэрээ байгуулалт, хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэл солилцох, гомдлыг барагдуулах, дүнг нэгтгэн тайлагнах, мэдээллээр хангах.
2.7.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.7.6.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дэмжлэг үзүүлэх;
2.7.6.2. яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах;
2.7.6.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, зарцуулах, санхүүгийн тайлан гаргах;
2.7.6.4. Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.7.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.7.7.1. санхүү, эдийн засгийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.7.7.2. санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.7.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.7.8.1. төсвийн хууль тогтоомж, шийдвэрийг мөнгөн хөрөнгөөр хангах, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг удирдах, үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлагнах;
2.7.8.2. төсвийн байгууллагуудын дансны төлбөр, тооцооны ажил, үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу шуурхай, соёлтой хэрэгжүүлэх;
2.7.8.3. Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.7.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.7.9.1. яам, агентлаг, төв, орон нутгийн төсөвт байгууллагын бизнес төлөвлөгөө, бүтээгдэхүүний өртөг, төсвийн төлөвлөлт, удирдлага, мөнгөний гуйвуулга, гүйлгээ, орлого, төлбөр, худалдан авалт, нөөц бараа, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл зэрэгт дотоод аудит хийх, зөвлөгөө, дэмжлэг, бодлогын удирдамжаар хангах;
2.7.9.2. санхүү, эдийн засгийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах.
2.8. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2.9. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН
ЗАГВАР (БИЗНЕС) ТӨЛӨВЛӨГӨӨ
2.10. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
Яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан баталж ажиллана. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагч (Сангийн сайд)-аас төсвийн ерөнхий менежер (Төрийн нарийн бичгийн дарга)-тэй байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.
Гурав. Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх ажлын болон бусад агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтэц энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар (Танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);
3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан үндсэн үүрэг, чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд урган гарч байна:
3.3.1. Санхүү, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, банкны, үнэт цаасны, бичил санхүүгийн, банк бус санхүүгийн, хөрөнгийн биржийн, санхүүгийн түрээсийн, ипотекийн, мөнгө угаахын эсрэг болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, даатгалын зэрэг хууль, санхүүгийн зах зээлийн бодлого, стратеги боловсруулах, санхүүгийн зах зээлийн болон зээлжих эрх, Засгийн газрын үнэт цаас гаргах, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн зах зээлд байршуулах, эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөлийг хангах, стратегийн болон томоохон төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, санхүүжүүлэх бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авах, санхүүгийн зах зээлийн талаар холбогдох судалгаа, шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, санхүүгийн бүтцийн өөрчлөлт, төрийн өмчийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, мөн санхүү, эдийн засгийн тэнцвэрт харьцааг хангах бодлого, стратеги боловсруулах, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалт, төрийн өмчийн бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Санхүүгийн зохицуулах хороо, яамд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн газар байна.
3.3.2. Төсвийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөв, татвар, хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, улсын нэгдсэн төсвийн, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн, Монгол Улсын жилийн төсвийн, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсвийн, нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн хууль тогтоомж, бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв боловсруулах, төсвийн талаархи судалгаа, төсвийн нэгдсэн тэнцлийн тооцоо, дүгнэлт, санал гаргах, хууль, бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, татварын багц хуулиуд, төрөл бүрийн төлбөр, хураамжийн тухай хуулиуд, бодит салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах болон томоохон байгууламж барих хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах, улсын төсвийн орлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, улсын төсвийн болон төв, орон нутгийн төсөвт байгууллагын зардлын хэрэгцээг судлах, зардлын тэнцлийн судалгаа, төсөөлөл гаргах, төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхойлсон байдал, хэрэгцээ, төсөвт байгууллагын бүтээгдэхүүний өртөг тооцсон байдлыг шалгах, бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, төв, орон нутгийн төсвийн зардлын саналыг хянан төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, хөрөнгө оруулалтын төслийг судлах, үнэлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу төсвийг хуваарилж төлөвлөх, хэрэгжүүлэх, улсын төсөв, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улсын төсвийн орлого, зарлагын статистик мэдээ гаргах, удирдамжаар хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дотор нэгдсэн төсвийн, орлогын, зарлагын, хөрөнгө оруулалтын нэгжүүд ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн газар байна.
3.3.3. Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний зээл, тусламжийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, зээл, тусламжийн болон зээлийн гэрээний хууль тогтоомж, олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос зээл, тусламж авах бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээ хийхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, зээл, тусламжийн хэрэгцээг судлах, хөрөнгийн эх үүсвэр эрэлхийлэх, олох, зээл, тусламжийн талаар ноот бичгийн төсөл боловсруулах, зээл, тусламжийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зээл, тусламжийн хөтөлбөр, төслийн гүйцэтгэлд хяналт тавих, зээл, тусламжийн мөнгөн болон эд хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зээл, тусламжийн талаар судалгаа хийх, дүгнэлт гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орны ижил төстэй байгууллага, яамд байна.
3.3.4. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, маягт, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, бүртгэл нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр аргачлал, зөвлөгөө өгөх, сургалт, семинар зохион байгуулах, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол байгуулах, элэгдэл тооцох норм, норматив, аргачлал боловсруулах, санхүүгийн тайлан хүлээн авах, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, үзүүлэлт гаргах, мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /танхим/ байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт бүх байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон мэргэжлийн төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн хороо, яамд байна.
3.3.5. Худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги, хууль тогтоомжийн хүрээнд дүрэм, журмын төсөл боловсруулах, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулахад оролцогч төрийн захиргааны байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалтыг зарлаж мэдээлэх, үр дүнг шалгаж гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, хууль тогтоомж, бодлого, шийдвэр, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэл солилцох, сонгон шалгаруулалт, гэрээний хэрэгжилтийн талаар гаргасан гомдлыг судалж хянан барагдуулах, дүнг нэгтгэн тайлагнах, худалдан авах ажиллагааны талаар гадаад, дотоодын туршлага судалж нэвтрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /танхим/ байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэрээт аж ахуйн нэгж байна.
3.3.6. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны санхүүг эрхлэх, санхүүгийн мэдээллийн удирдлагыг хэрэгжүүлж, мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэргийн дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагаанд шилдэг тэргүүний туршлага, арга барилыг нэвтрүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох үйл ажиллагааг зохион байгуулах, яамны гадаад хамтын ажиллагааг эрхлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, зарцуулах, санхүүгийн тайлан гаргах, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, ерөнхий менежерийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн дотор санхүү, зохион байгуулалтын, мэдээллийн технологийн нэгжүүд ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгуулага байна.
3.3.7. Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд санхүү, эдийн засгийн хууль тогтоомж, шийдвэр болон хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, санхүү, эдийн засгийн хууль тогтоомж, шийдвэрийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулах, яамдаас боловсруулж байгаа төсөлд эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, аливаа гэрээний төсөлд эрх зүйн дүгнэлт гаргах, эрх зүйн мэдээлэл, лавлагаа бүрдүүлэх, санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдын зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, хуралдааны материалыг албажуулах, яамны хариуцсан асуудлын чиглэлээр гарсан маргаан, гомдол, нэхэмжлэлд хариу бэлтгэх, яамыг төлөөлөн оролцох зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг сайжруулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байна.
3.3.8. Төрийн сангийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төсвийн хууль тогтоомж, шийдвэрийг мөнгөн хөрөнгөөр хангах, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг удирдах, үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, сар, улирал, жилийн тайлан, статистик мэдээ гаргаж тайлагнах, төсвийн байгууллагуудын дансны төлбөр, тооцооны ажил, үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу шуурхай, соёлтой хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, өрийн талаар судалгаа, мэдээлэл гаргах, өрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Төрийн сангийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн дотор санхүүжилт, тайлан бүртгэлийн, төлбөр тооцооны, өрийн удирдлагын нэгжүүд ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсвөөс санхүүждэг бүх байгууллагын санхүүгийн ажилтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн нэгж, ажилтнууд байна.
3.3.9. Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн есдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүү, мөнгөний дотоод аудит болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, бүтээгдэхүүний өртөг, төсвийн төлөвлөлт, удирдлага, мөнгөний гуйвуулга, гүйлгээ, орлого, төлбөр, худалдан авалт, нөөц бараа, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл зэрэгт дотоод аудит хийх, энэ чиглэлээр судалгаа хийх, мэдээлэл, гомдол хүлээн авч шалгах, төсвийн ерөнхий менежерийг зөвлөгөө, дэмжлэгээр хангах, төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн нэгж, төсвийн байгууллага бүрт дотоод аудитын үйл ажиллагаа бий болгох, бодлогын удирдамжаар хангах, санхүү, эдийн засгийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний хэрэгжилтийн явц, төсвийн ерөнхийлөн захирагч нарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан, яам, агентлагийн төсвийн ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчдийг бодлого боловсруулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагааны гол үүрэг нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт дотоод аудит, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэн, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсвийн ерөнхий менежер, төсвөөс санхүүждэг бүх байгууллагын санхүүгийн ажилтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил төстэй нэгжүүд, ажилтнууд байна.
--------оОо--------

Текст томруулах
A
A
A