- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2016 оны 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2009 оны 70 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
/ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 53 хүртэлх малчныг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн "Улсын сайн малчин"-аар жил бүр шалгаруулна. /Энэ заалтыг ЗГ-ын 2010-01-27-ны 23-р тогтоолоор 2010 онд дагаж мөрдөхгүй, мөн ЗГ-ын 2013-1-12-ны 12-р тогтоолоор энэ заалтын "15 хүртэл малчныг" гэснийг 2013 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтсон. Мөн ЗГ-ын 2014-1-11-ний өдрийн 5, ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/
3. "Улсын сайн малчин" цол, шагнал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4. "Улсын сайн малчин"-аар тодорхойлогдож байгаа малчин дараахь нийтлэг шаардлага хангасан байна:
4.1. мал сүргээ даатгалд хамруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг тогтмол төлсөн байх;
4.2. малгүй өрхийг малжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зэргээр шинээр ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлж, хөдөөд ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх;
4.3. мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;
4.4. мал бүр нь хувийн дугаар, эсхүл тамгатай, үржилд ашиглаж байгаа малын анги, ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх;
4.5. үржлийн албаны болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал бойжуулж худалдсан байх;
4.6. өөрийн мал маллагааны арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилга гарган ажиллаж 2-оос доошгүй шавь малчинтай болсон байх;
4.7. малчин өрхийн хүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж шимтгэлийг нь тогтмол төлсөн байх.
5. "Улсын сайн малчин"-аар тодорхойлогдох малчин дор дурдсан шалгуур үзүүлэлт хангасан байна:
5.1. бодод шилжүүлснээр 150-иас доошгүй малтай, сүүлийн 3 жил дараалан хорогдол гаргаагүй байх;
5.2. хээлтэгч малаа жил бүр тогтвортой өсгөж, түүний нийт сүрэгт эзлэх хувийн жин бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувьд хүрсэн байх;
5.3. оны эхний 100 хээлтэгч мал тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн улсын дунджаас илүү, сүүлийн гурван жил дараалан өссөн байхаас гадна хээлтэгч тутмаас төл бойжуулсан байх;
5.4. мал үржүүлгийн ажилд орчин үеийн дэвшилтэт арга технологийг хэрэглэж, жил бүр үйлдвэрлэсэн махны хэмжээ нь хонин толгойд шилжүүлсэн оны эхний нэг мал тутмаар тооцоход жил бүр нэмэгдсэн байх;
5.5. нэг малаас ашигласан ашиг шимийн гарц нь тухайн үүлдэр, омгийн ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр, үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч нь орон нутгийн мал үржлийн нэгж, албаар баталгаажсан байх;
5.6. нийт сүрэгт эзлэх ямааны тоо өндөр уул, говийн алтай муж бүсээс бусад муж, бүсэд 25.0 хувиас ихгүй байх;
5.7. ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;
5.8. тухайн нутагт үе залгамжлан мал маллаж байгаа, бэлчээр нутгийн маргаангүй, малын тоо нь бэлчээрийн даац, багтаамжаас хэтрээгүй, өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх булаг, шандын эхийг хашиж хамгаалсан, бэлчээрийг талхагдлаас хамгаалах арга хэмжээ авсан байх;
5.9. малаа үржилд худалдах, аж ахуйн хэрэгцээнд борлуулах, ажлын байр шинээр бий болгох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;
5.10. өөрийн өмчлөл, эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай, худаг, уст цэгтэй, түүнийгээ засч тохижуулсан байх.
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим
6. Аймаг, нийслэлийн сайн малчин болсноос хойш хоёроос доошгүй жил тогтвортой амжилт гаргаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчныг "Улсын сайн малчин" цол, шагнал олгуулахаар тодорхойлно.
7. "Улсын сайн малчин"-аар тодорхойлох малчны талаархи асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцэн 2 хүртэл малчныг шалгаруулан тодорхойлно.
8. Тодорхойлолт, бусад баталгаажсан бичиг баримтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэл малчныг "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар бичиг баримтыг нь шалган баталгаажуулж, жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9. "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
9.1. малчны товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);
9.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралт);
9.3. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;
9.4. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;
9.5. холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 3 дугаар хавсралт);
9.6. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.
10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын сайн малчин цол олгуулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 53 хүртэл малчны, үүний дотор нэгээс доошгүй тэмээчний материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, саналаа Засгийн газарт оруулна./ЗГ-ын 2012-1-12-ны 12 дугаар тогтоолоор энэ заалтын "15 хүртэл малчны" гэснийг 2013 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосон. Мөн ЗГ-ын 2014-1-11-ний өдрийн 5, ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/
11. Малын тоо, бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.
12. "Улсын сайн малчин"-аар зөвхөн нэг удаа шагнана. "Улсын сайн малчин" шагналыг Улсын аварга малчинтай адилтган үзэх тул урьд нь ийм шагнал авсан малчныг дахин шалгаруулахгүй.
Дөрөв. Шагнал олгох
13. “Улсын сайн малчин” тус бүрийг 3.0 (гурван) сая төгрөгөөр шагнана. “Улсын сайн малчин”-д олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, таван хошуу малын дүрс бүхий цутгамал мөнгөлсөн өргөмжлөл, мөнгөн аяга, домбо хийлгэх, худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ./ЗГ-ын 2012 оны 18, 2014-1-11-ний 5-р тогтоолоор өөрчилсөн./
14. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна.
15. Улсын сайн малчинд олгох тэмдгийг тухайн малчны хамтран хөдөлмөрлөж амжилт гаргасан эхнэр (нөхөр)-т олгож болно. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 45-р тогтоолоор нэмэлт орсон/
---оОо---
"Улсын сайн малчин шалгаруулах журам"- ын 1 дүгээр хавсралт
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
|
|
|
|||
|
|||||
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн ---------------------
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A