- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2016 оны 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2009 оны 70 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
/ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, бэлчээрийг зохистой ашиглах, хөдөөд ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах болон нийгэмд оруулж байгаа малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо, хамтлаг /цаашид "малчдын бүлэг" гэх/-ийн хувь нэмрийг үнэлэн урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 3 хүртэлх малчдын бүлгийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр жил бүр шалгаруулна./ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3. "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ийг шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4. "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр тодорхойлогдож байгаа малчдын бүлэг нь дараахь нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан байна:
4.1. малчдын бүлгийн үйл ажиллагаа нь тогтмолжсон, албан ёсны бүртгэлтэй байх;
4.2. хээлтэгчийн тоо тогтвортой нэмэгдэж, нийт сүрэгт эзлэх хувийн жин бог малд 52, бод малд 35-аас доошгүй хувьд хүрсэн байх;
4.3. оны эхний 100 хээлтэгч мал тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн улсын дунджаас илүү байх;
4.4. мал үржүүлгийн ажилд орчин үеийн дэвшилтэт арга технологийг хэрэглэж, дунджаар хонин толгойд шилжүүлснээр тооцоход малчдын бүлгийн оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах жил дараалан өссөн байх;
4.5. нэг малаас ашигласан ашиг шимийн гарц нь бүлгийн дунджаар тухайн үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр, үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч нь орон нутгийн мал үржлийн нэгж, албаар баталгаажсан байх;
4.6. өндөр уул, говийн алтай муж бүс нутгаас бусад муж, бүсэд нийт сүрэгт эзлэх ямааны тоо 25.0 хувиас ихгүй байх;
4.7. мал сүргээ төрөлжүүлэн үржүүлэхийн зэрэгцээ эрүүлжүүлж, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;
4.8. үржилд ашиглаж байгаа мал бүр нь хувийн дугаартай, эсхүл тамгатай, малын анги, ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх;
4.9. мал сүргийг байгалийн эрсдлээс хамгаалах зорилгоор хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг бүлгийн гишүүд жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;
4.10. бүлгийн гишүүдийн малын тоо бэлчээрийн даац багтаамжаас хэтрээгүй, Газрын тухай хуульд заасны дагуу бэлчээрийг гэрээгээр ашиглахаар шийдвэр гаргуулсан, газрын зөрчилгүй, бэлчээрийг сэргээн сайжруулах, талхагдлаас хамгаалахад хөрөнгө оруулалт хийж үр дүнд хүрсэн байх;
4.11. өвөлжөө, хаваржааны ойролцоо 10–аас доошгүй га хадлангийн талбайг хаших, услах, цас, мөс, борооны ус тогтоох, бордох, нэг болон олон наст ургамлын үр тариалах зэргээр ашиглалтыг сайжруулж ургацыг нэмэгдүүлсэн байх;
4.12. мал аж ахуйгаас бусад чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа (жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, гар урлал, оёдол гэх мэт) явуулж гишүүдийн өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан байх;
4.13. малаа үржилд худалдах, аж ахуйн хэрэгцээнд борлуулах, ажлын байр шинээр бий болгох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулж, малын тоог тогтвортой байлгаж, чанарыг нь сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн байх;
4.14. жил бүр бүлгийн гишүүдийн хүчээр өвөлжөө, хаваржааны хашаа, хороо, худаг, уст цэгийг засварлан тохижуулж, шинээр барьж байгуулах ажлыг хийж заншсан байх;
4.15. бүлгийн гишүүд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж, шимтгэлийг нь тогтмол төлсөн байх;
4.16. бүлгийн гишүүдийн дундын өмчлөлийн сан бий болгосон, түүнийгээ арвижуулах талаар үр дүнтэй ажилласан байх.
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим
5. Аймаг, нийслэлийн тэргүүний малчдын бүлэг болсноос хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчдын бүлгийг "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр шалгаруулахаар тодорхойлно.
6. "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр тодорхойлох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, тодорхойлолт, холбогдох материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
7. Тодорхойлолт, баталгаажсан бусад бичиг баримтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй малчдын 1 бүлгийг "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр шалгаруулахаар бичиг баримтыг нь бүрдүүлэн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
8. "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
8.1. малчдын бүлгийн тодорхойлолт (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);
8.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралт);
8.3. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;
8.4. холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 3 дугаар хавсралт);
8.5. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.
9. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Улсын тэргүүний малчдын бүлгээр шалгаруулахаар ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 3 хүртэлх малчдын бүлгийн материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн саналаа Засгийн газарт оруулна./ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт орсон/
10. Малын тоо, бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.
11. Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо, хамтлагийг "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр зөвхөн нэг удаа шагнана.
Дөрөв. Шагнал олгох
12. "Улсын тэргүүний малчдын бүлэг" тус бүрийг өргөмжлөл, дурсгалын цом, 5.0 (таван) сая төгрөгөөр шагнана. Өргөмжлөл, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ./ЗГ-ын 2014-1-11-ний 5-р тогтоолоор өөрчилсөн/
13. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна.
---оОо---
"Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах
журам"-ын 1 дүгээр хавсралт
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧНЫ БҮЛЭГ"
/НӨХӨРЛӨЛ, ХОРШОО, ХАМТЛАГ/-ЭЭР ТОДОРХОЙЛЖ
БАЙГАА МАЛЧДЫН БҮЛГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
он сар өдөр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
||
|
||||
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A