A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                              Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 70 дугаар
                                                                                                             тогтоолын 3 дугаар хавсралт 




УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

/ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Нэг. Нийтлэг үндэслэл



1. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэн өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх болон нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 3 хүртэлх эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн "Улсын тэргүүний фермер"-ээр жил бүр шалгаруулна./ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. "Улсын тэргүүний фермер"-ээр шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

                                                                                                Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл

4. "Улсын тэргүүний фермер"-ээр тодорхойлогдож байгаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараахь нийтлэг шаардлага хангасан байна:

4.1. байгаль орчинд халгүй аргаар үйл ажиллагаа эрхэлж, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг бүрэн шийдвэрлэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;

4.2. мал, амьтныг эрсдлээс хамгаалах даатгалд хамруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж тогтмол төлсөн байх;

4.3. мал, амьтныг халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;

4.4. мал нэг бүр нь хувийн дугаартай, үржилд ашиглаж байгаа малын анги, ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх;

4.5. үржлийн албаны болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал, гахай, шувуу бойжуулж худалдсан байх;
4.6. эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж, шимтгэлийг тогтмол төлсөн байх.

                                                              Гурав. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерүүдэд
                                                                                             тавих шалгуур үзүүлэлт

5. "Улсын тэргүүний фермер"-ээр тодорхойлогдож байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгч нь энэ журмын 4-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шалгуур үзүүлэлт хангасан байна:

5.1. өндөр ашиг шимийн чиглэлээр дагнан төрөлжсөн нэг үүлдрийн мал, амьтныг сонгон үржүүлж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн, хорогдол гаргаагүй байх;

5.2. тухайн үүлдрийн мал, амьтны арчилгаа маллагааны технологи, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байх;

5.3. тодорхой аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг байх;

5.4. мал, амьтны чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар сайжруулах чиглэлээр шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, тодорхой үр дүнд хүрсэн байх;

5.5. саалийн болон махны чиглэлийн аж ахуй эрхлэгч иргэн 20-иос доошгүй га, аж ахуйн нэгж 100-гаас доошгүй га газар хашиж хамгаалах, худаг гаргах, усжуулах, нэг болон олон наст ургамал тариалж таримал бэлчээр бий болгох, хадлан, дарш, тэжээл бэлтгэх зэргээр газраа үр ашигтай ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;

5.6. үржилд ашиглаж байгаа мал, амьтан бүр удам гарваль, ашиг шимийн бүртгэлтэй байх;

5.7. тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжтэй, өөрийн хэрэгцээт тэжээлийн 40-өөс доошгүй хувийг бэлтгэдэг байх;

5.8. саалийн чиглэлийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 25, аж ахуйн нэгж 50-иас доошгүй стандартын нэг болон түүнээс дээш ангийн шаардлага хангасан үнээтэй, зохиомол аргаар хээлтүүлэг хийдэг, нэг үнээнээс жилд дунджаар 4500-гаас доошгүй литр сүү саасан, сүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;

5.9. махны үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 50, аж ахуйн нэгж 100–гаас доошгүй үнээтэй, оны эхний нэг үхрээс 50 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;

5.10. махны чиглэлийн хонь үржүүлж байгаа иргэн 300, аж ахуйн нэгж 500–гаас доошгүй эм хоньтой, оны эхний нэг хониноос 7.5 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;

5.11. гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэн 10, аж ахуйн нэгж 50-иас доошгүй үндсэн мэгжтэй, мэгж бүрээс жилд 20-иос доошгүй торой бойжуулж, эхний жилд 2.0 тонноос доошгүй мах үйлдвэрлэсэн, мах үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;

5.12. шувуу үржүүлж байгаа өрх, аж ахуйн нэгж нь оны эхэнд 20000-аас доошгүй өндөглөгчтэй, нэг өндөглөгчөөс жилд 280-аас доошгүй өндөг үйлдвэрлэсэн байх.

                                                                 Дөрөв. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим

6. Аймаг, нийслэлийн тэргүүний фермер болсноос хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фермерийг "Улсын тэргүүний фермер"-ээр шалгаруулахаар тодорхойлно.

7. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фермер, аж ахуйн нэгжийн материалыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн тодорхойлолт гаргаж, холбогдох материалын хамт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

8. Тодорхойлолт, бусад баталгаажсан бичиг баримтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг "Улсын тэргүүний фермер"-ээр шалгаруулахаар тодорхойлолт, бичиг баримтыг нь бүрдүүлж жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9. Улсын тэргүүний фермерээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримт бүрдүүлсэн байна:

9.1. фермерийн анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);
9.2. ажлын үзүүлэлтүүд (энэхүү журмын 2-4 дүгээр хавсралт);

9.3. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;

9.4. холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 5 дугаар хавсралт);

9.5. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.

10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын тэргүүний фермерээр шалгаруулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий гурав хүртэлх эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерийн материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн саналаа Засгийн газарт оруулна./ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт орсон/

11. Малын тоо, бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг тооцохгүй.

12. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг "Улсын шилдэг фермер"-ээр зөвхөн нэг удаа шагнана.

                                                                                    Дөрөв. Шагнал олгох

13. "Улсын тэргүүний фермер" тус бүрийг өргөмжлөл, дурсгалын цом, 5.0 (таван) сая төгрөгөөр шагнана. Өргөмжлөл, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ./ЗГ-ын 2014-1-11-ний 5-р тогтоолоор өөрчлөлт орсон/

14. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна. 


                                                                                                     ---оОо---

                                                                                                                                "Улсын тэргүүний фермер шалгаруулах
                                                                                                                                   журам"-ын 1 дүгээр хавсралт
 
 
                                                                  Цээж зураг
                                                                            /6х4/-ийн хэмжээтэй
                                    
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР"-ЭЭР ТОДОРХОЙЛЖ
БАЙГАА ФЕРМЕРИЙН ТОВЧ АНКЕТ
 
 он   сар   өдөр
 
1
 
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг,хорооны нэр
 
 
2
 
Ургийн овог
 
 
3
 
Эцэг /эх/-ийн нэр
 
 
4
 
Нэр
 
 
5
 
Төрсөн он, нас, хүйс
 
 
6
 
Боловсрол
 
 
7
 
Ам бүлийн гишүүдийн тоо, эрхэлж байгаа ажил
 
 
8
 
Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил
 
 
9
Үүнээс: малчнаар ажилласан хугацаа
 
 
10
 
Төр, засгаас авсан шагнал, огноо
 
 
11
 
Аймаг, нийслэлийн тэргүүний фермерээр шалгарсан он, үнэмлэхийн дугаар
 
 
 
 
 
---оОо---
 
 
                                                                                                        "Улсын тэргүүний фермер шалгаруулах
                                                                                       журам"-ын 2 дугаар хавсралт
 
    "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР"-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ................АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ...........СУМ ДҮҮРЭГ)-ЫН СААЛИЙН ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ............ НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
 
он    сар    өдөр

 

Үзүүлэлт
Онууд
.. он
.. он
.. он
1. Үржүүлж байгаа үхрийн үүлдэр
 
 
 
2. Оны эхэнд байгаа нийт үхэр (тоо)
 
 
 
Үүнээс: а/ үнээ (тоо)
 
 
 
        б/ бойжуулсан тугал(тоо)
 
 
 
3. Үйлдвэрлэсэн нийт сүү (тн)
 
 
 
4. Саалийн 305 хоногт нэг үнээнээс саасан сүү (литр)
 
 
 
5. Үржилд худалдсан  үхрийн тоо
 
 
 
Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч
 
 
 
        б/ өсвөр хээлтэгч
 
 
 
6. Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн  тоо
 
 
 
7. Зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо
 
 
 
8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тн)
 
 
 
Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэсэн:
а/  хүчит тэжээл (тн)
 
 
 
б/  дарш (тн)
 
 
 
в/  өвс (тн)
 
 
 
9. Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ (га)
 
 
 
а/ хураан авсан нийт тэжээлийн ургамал (цн)
 
 
 
б/  нэг га-гаас авсан ургац (цн)
 
 
 
10. Нэг үхэрт зарцуулсан тэжээлийн хэмжээ(тэж/н)
 
 
 
11. Үхрийн байрны багтаамж  м2
 
 
 
12. Ашиглаж байгаа худгийн хүчин чадал
    л/сек
 
 
 
13. Оны эцэст тоологдсон нийт үхэр
 
 
 
Үүнээс: үнээс /тоо/
 
 
 
14. Оруулсан хөрөнгө оруулалт  (мян.төг)
 
 
 
15. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)
 
 
 
16. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)
 
 
 
17. Малчны дундаж цалин (мян.төг)
 
 
 
18. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
 
 
 

 

 
----------------------------------- сум /дүүрэг/-ын
Засаг дарга -----------------------------------------
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн ---------------------------------       
 
                   
                                                                                                                                   "Улсын тэргүүний фермер шалгаруулах
                                                                                                                                    журам"-ын 3 дугаар хавсралт
 
 
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР"-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА .............АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ..........СУМ
(ДҮҮРЭГ)-ЫН МАХНЫ ҮХЭР (ХОНИНЫ)-ИЙН АЖ АХУЙ
ЭРХЛЭГЧ ......... НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
 
он    сар    өдөр

 

Үзүүлэлт
Онууд
.. он
.. он
.. он
Нэг. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийн ажлын үзүүлэлт
1. Үржүүлж байгаа үхэр (хонь)-ийн үүлдэр
2. Оны эхэнд байгаа нийт үхэр эсхүл хонь, тоо
 
 
 
Үүнээс:     а/ хээлтэгч /тоо/
 
 
 
            б/ хээлтүүлэгч /тоо/
 
 
 
            в/ бойжуулсан төл /тоо/
 
 
 
3.Үйлдвэрлэсэн нийт мах /тн/
 
 
 
4.Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах  /кг/     /нядалгын жингээр/
 
 
 
5.Зах зээлд борлуулсан нэг үхэр эсхүл хонины
  дундаж  амьдын жин /кг/
 
 
 
6.Үржилд худалдсан нийт үхэр эсхүл хонины тоо
 
 
 
Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч
 
 
 
        б/ өсвөр хээлтэгч
 
 
 
7.Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн тоо
 
 
 
8.Зохиомлоор хээлтүүлсэн малын тоо
 
 
 
9.Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ /тн/
 
 
 
Үүнээс: а/өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл /тн/
 
 
 
        б/ худалдаж авсан тэжээл /тн/
 
 
 
10.Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ /га/
 
 
 
11.Хураан авсан нийт тэжээлийн ургамал /цн/
 
 
 
12.Нэг га-гаас авсан ургац
 
 
 
13.Нэг малд зарцуулсан тэжээлийн хэмжээ /тэж.н/
 
 
 
14.Хашааны  багтаамж м2
 
 
 
15.Худгийн хүчин чадал  л/сек
 
 
 
16.Оны эцэст тоологдсон нийт мал
 
 
 
Үүнээс: а/ хээлтэгч /тоо/
 
 
 
        б/ хээлтүүлэгч /тоо/
 
 
 
17.Хөрөнгө оруулалт (мян.төг)
 
 
 
18.Жилийн борлуулалтын нийт орлого /мян.төг/
 
 
 
19.Жилд олсон цэвэр ашиг /мян.төг/
 
 
 
20.Нэг ажилтны дундаж цалин /мян.төг/
 
 
 
21.Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
 
 
 

 

 
---------- сум /дүүрэг/-ын Засаг дарга ------------------------
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн ------------------------------------
 
 
 
                                                                                                     "Улсын тэргүүний фермер шалгаруулах
                                                                                                                         журам"-ын 4 дүгээр хавсралт
 
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР"-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ..............
АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН .............СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ГАХАЙ, ШУВУУНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ...... НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
 
он    сар    өдөр

 

Үзүүлэлт
Онууд
.. он
.. он
.. он
Нэг. Гахайчны ажлын үзүүлэлт
1. Үржүүлж байгаа гахайн үүлдэр
 
 
 
2. Оны эхэнд байгаа нийт гахайны тоо
 
 
 
          а/ үндсэн мэгжийн тоо
 
 
 
          б/ үржилд ашиглах бодонгийн тоо
 
 
 
          в/ бойжуулсан  нийт  торойн тоо
 
 
 
          г/  нэг мэгжнээс бойжуулсан торой
 
 
 
3.Үйлдвэрлэсэн нийт гахайн мах /тн/
 
 
 
4.Маханд борлуулсан нэг гахайн дундаж  амьдын жин /кг/
 
 
 
5. Үржилд худалдсан шалгалтын мэгжний тоо
 
 
 
6.Оны эцэст тоологдсон нийт гахай
 
 
 
        Үүнээс:үндсэн мэгжийн тоо
 
 
 
7. Цөм сүргийн гахайны тоо
 
 
 
8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ /тн/
 
 
 
         а/ өөрийн хүчээр үйлдвэрлэсэн /тн/
 
 
 
         б/ худалдан авсан тэжээл /тн/
 
 
 
9. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)
 
 
 
10. Жилд олсон цэвэр ашиг  (мян.төг)
 
 
 
11. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)
 
 
 
12. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
 
 
 
Хоёр. Шувуучны ажлын үзүүлэлт
Үзүүлэлт
онууд
.. он
.. он
.. он
1. Үржүүлж байгаа шувууны үүлдэр
 
 
 
2. Оны эхэнд байгаа нийт шувууны тоо
 
 
 
   Үүнээс:өндөглөгч шувууны тоо
 
 
 
3.Нийт үйлдвэрлэсэн өндөг (мян.ширхэг)
 
 
 
 Үүнээс: борлуулсан өндөг (мян. ширхэг)
 
 
 
4. Бойжуулсан дэгдээхэй
 
 
 
5. Үржилд худалдсан шувуу
 
 
 
6. Үйлдвэрлэсэн мах (кг)
 
 
 
7. Эх сүргийн шувууны тоо
 
 
 
8.Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тн)
 
 
 
Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэж,үйлдвэрлэсэн (тн)
 
 
 
    -  худалдан авсан тэжээл (тн)
 
 
 
9. Оны эцэст байгаа нийт шувуу
 
 
 
Үүнээс: өндөглөгч шувууны тоо
 
 
 
10. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)
 
 
 
11. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)
 
 
 
12.  Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)
 
 
 
13. Нэг ажилчны дундаж цалин (мян.төг)
 
 
 
14. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
 
 
 

 

 
Тайлбар: Үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгаж баталгаажуулна.
------------------- сум /дүүрэг/-ын Засаг дарга --------------------------------------------
     Хөдөө аж ахуйн мэргэжилтэн ------------------------------------------------------------------------------
 
 
  
                                                                          "Улсын тэргүүний фермер шалгаруулах журам"-ын 5 дугаар хавсралт
 
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР"-ЭЭР ТОДОРХОЙЛЖ  БАЙГАА .............
АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН......СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ..........ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА
 
он    сар    өдөр
 

 

Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан
Журмын баталгаажуулах үзүүлэлт
Баталгаа болгох материалын он, сар, өдөр, дугаар
Гарын үсэг, тэмдэг
 
 
 
1
Сум, дүүргийн Засаг дарга
4.1, 4.2, 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10, 5.11, 5.12
 
 
 
 
 
 
2
Сум, дүүргийн мал аж ахуйн асуудал хариуцсан  түшмэл, Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгж, орон нутгийн мал эмнэлэг, үржлийн улсын хяналтын байцаагч
4.1,4.3, 4.4,4.5,5.1,
5.2, 5.4, 5.5, 5.6,5.8,5.9, 5.10,5.11,
5.12,
 
 
3
Сум, дүүргийн татвар, даатгалын алба
4.2,4.6,
 
 
4
Бүтээгдэхүүн худалдан авдаг аж ахуйн нэгж
5.3
 
 
 
5
 
Хуулийн байгууллага
Гэмт хэрэг,хэв журмын зөрчилтэй эсэх
 
 

 

 
Тайлбар:
1.Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.
     2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.
     3. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааны талаархи танилцуулга, холбогдох мэдээллийг тодорхой гаргаж ирүүлнэ.
 
 
 
----------------------------------------- сум/дүүрэг/-ын
 
 
 Засаг дарга---------------------------------