A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                                 Монгол УлсынЗасгийн газрын 2009 оны 99 дүгээр
                                                                                                                 тогтоолын 6 дугаар хавсралт 


                                                            ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ЭДИЙН ЗАСГИЙН
                                                                                   АНГИЛЛЫН ЗААВАР

2 Нийт зарлага болон цэвэр зээлийн дүн. Нийт зарлага болон эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэр дүнтэй тэнцэнэ.

2 1 Нийт зарлагын дүн. Төр үйл ажиллагаа эрхлэн явуулж, чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарцуулагдах эргэн төлөгдөх нөхцөлгүй төлбөрийг зарлага гэнэ. Нийт зарлага нь урсгал зардал болон хөрөнгийн зардлын нийлбэр дүнгээс бүрдэнэ.

2 1 1 Урсгал зардлын дүн. Тухайн тайлант жилд үйл ажиллагаа эрхлэн явуулахад зарцуулагдах урсгал зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Урсгал зардал нь 1/ бараа, үйлчилгээний зардал, 2/ зээлийн үйлчилгээ, 3/ татаас ба урсгал шилжүүлэг гэсэн зардлаас бүрдэнэ.

2 1 1 1 Бараа, үйлчилгээний зардал. Төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулагдах урсгал зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Үүнд 1/ цалин, хөлс болон нэмэгдэл урамшил, 2/ ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл болон 3/ бараа, үйлчилгээний бусад зардлууд багтана.

2 1 1 1 1 Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил. Ажиллагсдын цалин, хөлс болон хуулиар нийгмийн даатгалын шимтгэл бодогдох нэмэгдэл урамшлын зардлууд энэ ангилалд хамаарна.

2 1 1 1 1 01 Үндсэн цалин. Цалингийн сүлжээ болон бусад холбогдох эрх зүйн актын дагуу тогтоон олгож байгаа албан тушаалын үндсэн цалин энэ ангилалд багтана.

2 1 1 1 1 02 Нэмэгдэл цалин. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу олгож байгаа нэмэгдэл цалингууд, тухайлбал, онцгой нөхцөлийн, ажилласан хугацааны, зэрэг дэвийн, мэргэжлийн зэргийн, ур чадварын, дэвтэр зассан, анги удирдсан, цолны цалин гэх мэт үндсэн цалингаас хувиар бодож буюу үнэмлэхүй хэмжээгээр тогтоон олгож байгаа нэмэгдлүүд багтана.

2 1 1 1 1 03 Бүтцийн өөрчлөлт хийх цалингийн сан. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд үндсэн цалингийн санд орох өөрчлөлтийг түр хугацаагаар бүртгэн, холбогдох тогтоол, шийдвэр гарсны дараа үндсэн цалингийн санд нэгтгэн засварлах зорилгоор энэ ангиллыг ашиглана.

2 1 1 1 1 04 Гэрээт ажлын цалин. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу гэрээгээр ажиллагсдад олгож байгаа цалингийн дүнг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 1 05 Унаа, хоолны хөнгөлөлт. Ажлын үр дүнгээр үндсэн болон нэмэгдэл цалинд нэмэлтээр олгож байгаа унаа, хоолны хөнгөлөлтийн нэмэгдлийг энд бүртгэнэ.

2 1 1 1 1 05 Үр дүнгийн урамшуулал. Ажлын үр дүнгээр үндсэн болон нэмэгдэл цалинд нэмэлтээр олгож байгаа үр дүнгийн урамшууллыг энэ ангилалд бүртгэнэ

2 1 1 1 2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл. Ажил олгогчоос буюу төсөвт байгууллагаас тайлангийн хугацаанд Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр үндсэн болон нэмэгдэл цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 2 01 Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тодорхой хувь хэмжээгээр тооцон ажил олгогчоос төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг даатгалын төрлөөр ангилж энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 2 02 Эрүүл мэндийн даатгалын хураамж. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу тодорхой хувь хэмжээгээр тооцон ажил олгогчоос төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгалын төрлөөр ангилж энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 Бараа, үйлчилгээний бусад зардал. Төсөвт байгууллагын үйл ажиллагааг хангах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, ажил үйлчилгээг тухайн байгууллага худалдан авах хөрөнгийн бус зардал, төлбөр хураамжийг энэ ангилалд бүртгэнэ. Бараа, ажил үйлчилгээний бусад зардлыг дотор нь 1/ үндсэн үйл ажиллагааны зардал, 2/ арга хэмжээний чанартай зардал гэж хувааж үзнэ.

2 1 1 1 3 01 Бичиг хэргийн зардал. Байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бичгийн болон тооцоолон бодох, хэвлэх, олшруулах техник хэрэгсэлд шаардагдах тууз /хор/, бэх, бичгийн цаас, үдээс, хавчаар, үзэг, харандаа, албан хэргийн хавтас, албан бичгийн хэвлэмэл хуудас болон эдгээр зардалтай адилтгах бусад зардлуудыг энэ дансанд бүртгэнэ.

2 1 1 1 3 02 Гэрэл, цахилгааны зардал. Үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээ болон цахилгааны эрчим хүчийг хэмжих тоолуурын заалтын дагуу байгууллагын хэрэгцээнд ашигласан цахилгааны эрчим хүчний (гэрэл, цахилгаан) төлбөр, өөрийн эх үүсвэрээр цахилгааны эрчим хүчээр хангахад гарсан зардлыг харуулна.

2 1 1 1 3 03 Түлш, халаалтын зардал. Уурын болон дулааны халаалтад холбогдсон байгууллага үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх дулааны эрчим хүч болон халуун усны төлбөр, мөн түүнчлэн ердийн халаалтын зууханд хэрэглэх аргал, түлээ, нүүрс, мод зэрэг түлшинд гарсан зардлыг харуулна. Мөн тухайн байгууллага өөрийн болон бусдын тээврээр түлш бэлтгэхтэй холбогдон гарах бензин, шатахууны зардал, тээврийн хөлсийг энэ зардалд хамааруулна.

2 1 1 1 3 04 Тээвэр, шатахууны зардал. Байгууллагын өөрийн авто тээврийн хэрэгсэлд зарцуулах шатах, тослох материал, бусдын тээврээр гэрээ байгуулсны үндсэн дээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлс зэрэгт гарсан зардлуудыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 05 Шуудан, холбооны зардал. Цахилгаан, бичиг, захидал шуудангаар явуулах зэрэг холбооны байгууллагаар үйлчлүүлэхэд гарсан зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 06 Цэвэр, бохир усны зардал. Байгууллагын дотоод хэрэгцээнд төвлөрсөн ба төвлөрсөн бус хангамжаас ашигласан цэвэр болон бохир усны төлбөрийг харуулна. Тухайн байгууллага цэвэр, бохир усыг өөрийн байгууллагын тээврээр зөөвөрлөж ашигладаг бол гарсан тээврийн зардлыг нь мөн энэ дансанд бүртгэнэ.

2 1 1 1 3 07 Хоолны зардал. Хууль тогтоомжийн дагуу төрөөс хүнсний бүтээгдэхүүн болон хоолоор хангах үйлчилгээтэй холбогдсон (тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн хоолны зардал, сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн дотуур байрны хоолны зардал, хугацаат цэргийн албан хаагч, сэжигтэн, хоригдлын хоолны зардал, хил дээр ажиллаж байгаа офицер, ахлагчийн хүнсний хангамжийн зардал гэх мэт) зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Энэ зардал нь тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой эрх бүхий байгууллагаас батлагдсан норм, нормативын дагуу төлөвлөгдөж, гүйцэтгэл нь тооцогддог бөгөөд төлөвлөгөө болон гүйцэтгэлийн хоолны зардлын нийт хэмжээ нь тухайн үйлчилгээг авсан хүний тоотой шууд уялдсан байна.

2 1 1 1 3 08 Эм, вакцины зардал. Хууль тогтоомжийн дагуу төрөөс хүн ам, иргэдийг эм, эмчилгээний үйлчилгээгээр хангах үүрэг хүлээсэн байгууллагын үйл ажиллагаатай холбогдон хүн, малын эмчилгээ, сувилгаанд хэрэглэгдэх эм, боох материал, Дархлаажуулалтын болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу урьдчилан сэргийлэх болон халдваргүйжүүлэлтийг хангах вакцин худалдан авах зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Энэ зардал нь тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой эрх бүхий байгууллагаас батлагдсан норм, нормативын дагуу төлөвлөгдөж, гүйцэтгэл нь тооцогддог. Эм болон вакцины зардлын хамрагдах хүн, малын тоотой хамааралтайгаар төлөвлөгдөх бөгөөд гүйцэтгэл ч энэ зарчмаар тооцогдох болно.

2 1 1 1 3 09 Байрны түрээсийн хөлс. Байгууллага үндсэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа бусдын өмчийн байр, орон сууцыг түрээсээр ашигладаг бол түрээсийн зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Сургалт, семинар, хурал, зөвлөгөөн түр хугацаагаар зохион байгуулахад ашигласан байрны түрээсийн төлбөрийг энд бүртгэхгүй, сургалт, семинар зохион байгуулах зардалд бүртгэнэ.

2 1 1 1 3 10 Холбооны суваг ашигласны хөлс. Телефон утас, факс, телекс, хот хоорондын яриа, интернет ашигласны төлбөр болон телевизийн болон мэдээллийн бусад байгууллага сансрын болон гадаад орны бусад агентлагуудын сувгийг ашигласны төлбөрийг төсвөөс төлөх бол энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 11 Албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал. Төсөвт байгууллагын өөрийн удирдлага болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийн дагуу тусгайлсан удирдамж, программаар гадаад, дотоодод албан томилолтоор ажиллахад гарах тээврийн зардал, байрны болон хоолны зардал, томилолтоор ажиллахтай холбогдсон бэлэг дурсгал зэрэг бусад зардал, мөн гадаадын албан төлөөлөгчийг хүлээн авах, байршуулахтай холбогдсон зардлыг энэ дансанд бүртгэнэ. Дотоод ба гадаад албан томилолтын болон гадаадын зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг тус тусад нь төлөвлөж, гүйцэтгэлийг гаргана.

2 1 1 1 3 12 Ном, хэвлэл авах. Байгууллагын албан ажлын хэрэгцээний зориулалтаар ашиглах дотоод, гадаадын тогтмол хэвлэл захиалахад гарсан зардлыг энэ дансанд бүртгэнэ. Номын сангийн номын фондыг үндсэн хөрөнгөд бүртгэсэн байгууллага номын сангийн номыг нэмэгдүүлэх буюу шинэчлэх чиглэлээр авсан номыг энэ дансанд бүртгэхгүй, харин хөрөнгийн холбогдох дансанд бүртгэнэ.

2 1 1 1 3 13 Хичээл, үйлдвэрлэлийн дадлага, сургуулилт. Бүх шатны боловсролын байгууллагуудын үзүүлэн таниулах материал, хичээлийн ба лабораторийн багаж, бодис худалдан авах, сургуулиудын хичээлийн байрандаа буюу хичээлийн байрнаас гадагш явж дадлага хийхтэй холбогдсон зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 14 Эд хогшил худалдан авах зардал. Байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар ашиглах (албан байрны тохижилт, цэвэрлэгээ болон аж ахуйн хэрэгцээний зориулалтаар худалдан авсан материал, эд зүйлс, цаг уурын судалгаанд шаардагдах бөмбөлөг, цаг агаарын дулаан, хүйтний хэм хэмжигч гэх мэт) бага үнэтэй буюу түргэн элэгдэх эд зүйлсийг худалдан авч шууд зарлагадах үед гарсан зардлыг бүртгэнэ. Эд хогшил худалдан авах зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийг 1/ багаж хэрэгсэл, 2/ тавилга, 3/ хөдөлмөр хамгааллын хэрэглэл, 4/ бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлс (аж ахуйн цэвэрлэгээний бодис, хэрэглэлийн зардлыг энд хамруулна), 5/ программ хангамжийн зардал тус бүрээр гаргана.

2 1 1 1 3 15 Нормын болон дүрэмт хувцас, зөөлөн эдлэл. Хуулийн дагуу тусгай дүрэмт хувцас хэрэглэх эрх бүхий албан хаагчдын дүрэмт хувцас болон ажлын тусгай зориулалтын нормын хувцас худалдан авах, түүнийг хийлгэхтэй холбогдсон үндсэн, туслах материал болон бусад зардал, эмнэлэг, сургуулийн дотуур байр, цэргийн болон бусад төсөвт байгууллагын хэрэгцээнд ашиглах ор, дэрний хэрэгсэл болон бусад зөөлөн эдлэлийг бүртгэнэ.

2 1 1 1 3 16 Урсгал засвар. Байгууллага өөрийн үндсэн хөрөнгө /орон байр, тавилга хэрэгсэл, ердийн хөсөг, авто тээврийн хэрэгсэл гэх мэт/, эд хогшил, техник хэрэгсэлд урсгал засвар хийхтэй холбогдон гарсан зардал /засвар үйлчилгээний материал авах, засвар үйлчилгээний хөлс гэх мэт/-ыг энэ дансанд бүртгэнэ. Харин их засварын зардлыг энд бүртгэхгүй.

2 1 1 1 3 17 Эдийн засгийн арга хэмжээ. Төр засгаас улс орны эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг хангах бодлогын дагуу хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний зардлыг энд бүртгэнэ. Эдийн засгийн арга хэмжээний зардлыг 1/ бөөний худалдааны сүлжээ зохион байгуулах, 2/ эдийн засгийн бодлого, стратеги судалгааны арга хэмжээний зардал гэж ангилан төлөвлөлт, гүйцэтгэлийг тооцно.

2 1 1 1 3 18 Урлаг, соёл, спортын арга хэмжээ. Төсөвт байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах, оролцохтой холбогдсон урсгал зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Энэ зардлыг 1/ биеийн тамирын уралдаан, тэмцээн, 2/ соёл урлаг хөгжүүлэх, 3/ түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, 4/ музейн үзмэр авах зардал гэж ялган төлөвлөлт, гүйцэтгэлийг гаргана.

2 1 1 1 3 19 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Орон нутгийн засаг захиргааны үүргийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухайн нутаг дэвсгэрт зохион байгуулахтай холбогдсон зардлыг энд бүртгэнэ. Хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа болсон цагдаагийн зэрэг байгууллагуудын хувьд энэ ангилал хамаарахгүй.

2 1 1 1 3 20 Байгаль орчин, газар, хот тохижилтын арга хэмжээ. Байгаль орчныг хамгаалах, байгалийн хөнөөлт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, газар арчлах болон газрын бүртгэл, эрхийн асуудалтай холбогдсон зардал болон хот тохижуулалт, цэвэрлэгээ зэрэг ажлыг зохион байгуулахтай холбогдсон зардлыг энд бүртгэнэ. Үүнийг 1/ газрын зургийн зардал, 2/ гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, 3/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, 4/ ургамал хамгааллын зардал, 5/ газрын хянан баталгааны зардал, 6/ хог хаягдал устгах, цэвэрлэх гэж тус бүрээр төлөвлөлт, гүйцэтгэлийг гаргана.

2 1 1 1 3 21 Орон нутгийн нөөц хөрөнгө. Орон нутгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд зарцуулагдах нөөц хөрөнгийг энэ ангилалд бүртгэн, төлөвлөлт, гүйцэтгэлийг хуулийн дагуу зарцуулагдах зориулалтаар гаргана.

2 1 1 1 3 22 Орон нутгийн хуваарилагдаагүй зардал. Орон нутгийн засаг захиргааны хариуцан эрхэлж, тухайн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бөгөөд төсөвт харьяалагдах урсгал зардлуудыг энд бүртгэнэ. Үүнд 1/ баяр наадмын зардал, 2/ маягт хэвлэх зардал, 3/ бусад нэр төрлийн хуваарилагдаагүй гэсэн зардлын ангилал багтах бөгөөд эдгээрийг тус бүрээр нь төлөвлөн, гүйцэтгэлийг тайлагнана.

2 1 1 1 3 23 Сонгуулийн зардал. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийг сонгох сонгуулийн ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг энд бүртгэнэ. Сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага (Сонгуулийн ерөнхий хороо)-ын зардлыг энд тусгахгүй.

2 1 1 1 3 24 Мал, хөдөө аж ахуйн арга хэмжээ. Малын удмын санг хамгаалах, мал аж ахуйн үржлийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээг зохион байгуулахтай холбогдон гарах зардлуудыг энэ ангилалд бүртгэнэ. Үүнд 1/ ногоон хувьсгал хөтөлбөрийн зардал, 2/ мал аж ахуйн үржлийн зардал багтана.

2 1 1 1 3 25 Мэдээлэл сурталчилгааны арга хэмжээ. Улс орныг сурталчлах, төрийн ажил, үйлчилгээг олон нийтэд мэдээлэх, таниулах, сурталчлах үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Энд 1/ улс орныг гадаадад сурталчлах, 2/ ахмадын жилийн, 3/ улсын мэдээллийн маягт бэлтгэх, 4/ мэдээлэл, сурталчилгааны, 5/ товхимол, тараах материал, 6/ улсын мэдээллийн маягтын зардлууд багтана.

2 1 1 1 3 26 Сургалт, хурал, зөвлөгөөний зардал. Төсөвт байгууллагын албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах, дадлага сургуулилт хийлгэх зорилгоор гадаад, дотоодод сургалт, семинарт хамруулах болон эдгээр зорилгоор нэгдсэн семинар, сургалт, зөвлөгөө зохион байгуулахад шаардагдах сургалтын төлбөр, унаа, хоолны зардал, сургалттай холбогдсон материал бэлтгэх, багшийн хөлс төлөх, сургалтын өрөө тасалгаа, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Энд 1/ давтан сургалтын, 2/ хичээл, үйлдвэрлэлийн дадлага, сургуулилтын, 3/ төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, 4/ гадаад сургалт, семинарт оролцох, 5/ сургалт, семинар зохион байгуулах зардлууд багтана.

2 1 1 1 3 27 Нэг иргэнд ногдох нормативаар тооцсон зардал. Тодорхой тогтоосон норм, нормативын дагуу тооцон, холбогдох чиг үүргийн дагуу төрийн үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 1 3 28 Төвлөрсөн төсвөөс ой тэмдэглэхэд олгох зардал. Ой тэмдэглэх, баяр ёслол зохион байгуулахад шаардагдах зардлыг улсын төсвөөс олгох тохиолдолд энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 29 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж. Төсөвт байгууллага өөрийн зарим үйл ажиллагаа, үйлчилгээг төсөвт байгууллагаас бусад этгээдээр гүйцэтгүүлэхэд төлөх хөлс, төлбөр, хураамжийн зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 30 Мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэх зардал. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах бөгөөд эдийн засгийн бусад ангилалд нарийвчлан бүртгэх боломжгүй тохиолдолд холбогдох зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 31 Төлбөр, хураамж болон бусад зардал. Төсвийн зарлагын эдийн засгийн бусад ангилалд хамруулах боломжгүй буюу нарийвчлан зааглах нь төвөгтэй, хэмжээний хувьд их биш зардлуудыг энэ ангилалд нийтэд нь бүртгэнэ.

2 1 1 1 3 32 Төвлөрсөн арга хэмжээ. Хэмжээний хувьд их биш бөгөөд бусад ангилалд хамруулах нь боломжгүй буюу төвөгтэй арга хэмжээний зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 1 3 33 Хөтөлбөр болон төслийн дотоод урсгал зардал. Гадаадын улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламжаар хэрэгжих төслийн Монголын талаас хувь нийлүүлэх урсгал зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 1 3 34 Урьд оны өр. Урьд онуудад Засгийн газрын хүлээсэн урсгал өрийг нөхөн барагдуулах зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 1 3 35 Засгийн газрын нөөц хөрөнгө. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн дүнг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 36 Эрсдэлийн сан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу тодорхой нөхцөл байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага мөн хэмжээгээр нэмэгдэх тохиолдолд зарцуулах зориулалтаар эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн дүнг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 1 3 37 INTELSAT ба REUTERS-ийн суваг ашигласны төлбөр. INTELSAT ба REUTERS-ийн сувгийг ашиглах урсгал төлбөрийг Засгийн газраас гаргах үед энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 2 Зээлийн үйлчилгээ (хүүгийн зардал). Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас зээл авч ашиглахыг эрх бүхий байгууллага зөвшөөрч шийдвэрлэсэн бол ашигласан зээлийн хүүгийн үлдэгдэлд төлсөн хүүгийн зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 2 1 Гадаадын зээлийн үйлчилгээний хүү. Хоёр талын болон олон талын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын байгууллагаас авсан Засгийн газрын зээлийн зөвхөн үйлчилгээний төлбөр (хүү)-ийг энд бүртгэнэ.

2 1 1 2 2 Дотоодын зээлийн хүү. Засгийн газраас гаргасан үнэт цаас (улсын зээллэгээ, бонд, өрийн бичиг), Монгол банк болон санхүүгийн бусад байгуллагаас авсан Засгийн газрын зээлийн зөвхөн үйлчилгээний төлбөр (хүү)-ийн зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 Татаас ба урсгал шилжүүлэг. Энэ ангилал нь татаас болон урсгал шилжүүлгийн нийлбэрээс бүрдэнэ.

2 1 1 3 1 Татаас. Тодорхой зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагад олгож байгаа татаас, санхүүжилтийг зориулалтаар нь ангилан энд бүртгэнэ. Татаас нь зөвхөн бараа, үйлчилгээ үйлдвэрлэгчид олгогдох урсгал шилжүүлэг байна.

2 1 1 3 2 Засгийн газрын дотоод шилжүүлэг. Засгийн газрын түвшин хооронд босоо буюу хэвтээ чиглэлээр орон нутаг болон бусад шатны төсөв хоорондын шилжүүлгийн дүнг энд бүртгэнэ.

2 1 1 3 3 Төрийн бус байгууллагад олгох хандив, тусламж. Хуульд заасан болон төрийн бусад шийдвэрээр Засгийн газрын буюу төрийн бус байгууллагад төсвөөс олгох хандив, тусламжийн чанартай шилжүүлгийг энд бүртгэнэ.

2 1 1 3 4 Өрх гэрт олгох шилжүүлэг. Хувь хүнд нийгмийн даатгалын сан зэрэг байгууллагаар дамжуулан тусламж, дэмжлэг хэлбэрээр шууд олгох мөнгөн хөрөнгийн дүнг энд бүртгэнэ.

2 1 1 3 4 01 Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал. Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг зориулалтын чиглэлээр олгох үед энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 4 02 Нийгмийн халамжийн зардал. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ, тусламжийг бүртгэнэ.

2 1 1 3 4 03 Нөхөн олговор. Дээр дурдсанаас бусад төрлийн нөхөн олговрын зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 3 4 04 Оюутны тэтгэлэг. Цэрэг, цагдаагийн мэргэшсэн ангийн оюутнуудад олгох оюутны тэтгэлэг, сурлагын үзүүлэлтээр олгож байгаа оюутны урамшуулал, тэтгэлгийн зардлыг төсвөөс санхүүжүүлсэн нөхцөлд энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 4 05 Гадаадад суралцагсдын зардал. Төрийн сангийн зээл болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай орноос гадаад улсад суралцаж байгаа зээл, санхүүгийн дэмжлэгийг энд бүртгэнэ.

2 1 1 3 4 06 Хэлмэгдэгсэд, тэдний ар гэрт олгох тэтгэмж. Хуулийн дагуу цагаатгах ажлын хүрээнд хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрт эрх бүхий байгууллагаас зөвшөөрсний дагуу тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн үед энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 4 07 Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал. Дээр дурдсанаас бусад төрлийн бөгөөд хувь хүнд шууд олгох нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 4 08 Ажил олгогчоос олгох тэтгэмж, нэг удаагийн урамшуулал, дэмжлэг. Төрийн албан хаагчдад хууль, тогтоомжийн хүрээнд олгох нэг удаагийн тэтгэмж, дэмжлэгийг хувь хүнд шууд олгох үед энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 5 Хүн амын тодорхой бүлэгт үзүүлэх дэмжлэг. Хууль, тогтоол, шийдвэр болон төрөөс зарласан хөтөлбөр, төслийн хүрээнд иргэд, олон нийтийн тодорхой хэсэгт чиглэсэн дэмжлэгийн шинж чанартай зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 1 3 6 Хандив, тусламж. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр онцгой нөхцөлд хувь хүнд нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олгох урсгал зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 3 7 Төлбөр, хураамж. Дээр дурдсанаас бусад хэлбэрийн бөгөөд бараа, үйлчилгээ үйлдвэрлэх бүрэлдэхүүнд багтахгүй төлбөр, хураамжийн зардлыг энд бүртгэнэ.

2 1 1 3 8 Гадаад шилжүүлэг. Олон улсын байгууллагын гишүүний татвар гэх мэт хоёр талын болон олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу төлөх урсгал зардлыг энд бүртгэнэ.

2 1 2 Хөрөнгийн зардал. Тухайн төсвийн жилд хөрөнгө оруулалтын шинж чанартай бүртгэгдэх зардлыг энд бүртгэнэ.

2 1 2 1 Дотоод хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын шинж чанартай үл хөдлөх хөрөнгө, объект, тоног төхөөрөмж зэргийг зах зээлээс худалдан авах буюу төрийн эзэмшилд үйлдвэрлэн бүтээн бий болгох төсөл, арга хэмжээнд зарцуулах зардлыг төсвөөс санхүүжүүлэх үед энэ ангилалд бүртгэнэ. Дотоод хөрөнгө оруулалтыг эх үүсвэрээр нь ангилан бүртгэнэ.

2 1 2 2 Улсын нөөцийн эх үүсвэр нэмэгдүүлэх. Засгийн газрын тогтоол, шийдвэрээр стратегийн болон онцгой нөхцөл байдлын зориулалтаар улсын нөөцөд хүнс, бараа, материал нөөцлөхөд зарцуулахад гарсан зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 2 3 Газар ба материаллаг бус зүйлийн зардал. Газар, ой, хөрсний баялаг гэх мэт хөрөнгө болон өмч хөрөнгө бүртгэгдэх эрхийн зөвшөөрөл мэтийн материаллаг бус зүйлсийг өмчлөх зорилгоор худалдан авахад зарцуулах хөрөнгийг энд бүртгэнэ.

2 1 2 4 Хөрөнгийн шилжүүлэг. Хүлээн авагч үл хөдлөх хөрөнгө худалдан авах, их засвар оруулах зэрэг төсвөөс шилжүүлсэн хөрөнгийн шинж чанартай шилжүүлгийг энд бүртгэнэ.

2 1 2 5 Гадаад зээлээс санхүүжих хөрөнгө оруулалт. Хоёр талын болон олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад зээлээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг энэ ангилалд бүртгэнэ.

2 1 3 Эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл. Засгийн газраас бусад этгээдэд олгосон зээл, Засгийн газраас хувийн хэвшлээс худалдан авсан хувьцаа, үнэт цаасны зардлын нийлбэрээс зээлийн эргэн төлөлт, хувьцаа, үнэт цаасны худалдааны орлогыг хассан дүнг энд бүртгэнэ.



                                                                                                        ---оОо---