- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 88 дугаар
тогтоолын хавсралт
БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэх зорилгоор импортын барааны гарал үүслийн улсыг тогтооход барааны гарал үүслийн дүрэм /цаашид "дүрэм" гэх/-ийг хэрэглэнэ.
1.2. Барааны гарал үүслийн улс гэдэгт барааг бүрэн үйлдвэрлэсэн, эсхүл үлэмж хэмжээний боловсруулалт хийсэн улсыг ойлгоно.
1.3. Барааны гарал үүслийн улсыг Дэлхийн худалдааны байгууллагын Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр, Дэлхийн гаалийн байгууллагын Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай конвенцийг үндэслэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон энэ дүрмийн дагуу тодорхойлно.
1.4. Гаалийн ерөнхий газар барааны гарал үүслийн улсыг тодорхойлоход мөрдөх хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг нийтэд мэдээлж сурталчлах ажлыг хариуцна.
Хоёр. Барааны гарал үүслийн улсыг тодорхойлох
2.1. Импортын барааны гарал үүслийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийн дагуу тодорхойлно.
2.2. Монгол Улсын түүхий эдээр хилийн чанадад үйлдвэрлэсэн бараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 29.2.1-29.2.3 дахь заалтад дурдсан шалгуурт хамаарна.
2.3. Үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэнийг тогтоох шалгуурыг дараахь бараанд хэрэглэхгүй:
2.3.1. ашигт малтмал;
2.3.2. амьтан, амьтны гаралтай бүтээгдэхүүн;
2.3.3. загас, загас агнуурын бүтээгдэхүүн;
2.3.4. тухайн оронд бүтээгдсэн хоёрдогч түүхий эд;
2.3.5. энэ дүрмийн 2.3.1-2.3.4-т заасан бүтээгдэхүүнээр тухайн улсад үйлдвэрлэсэн бараа.
Гурав. Барааны гарал үүслийн улсыг нотлох баримт
3.1. Барааны гарал үүслийн улсыг нотлоход Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31.1, 31.2 дахь хэсэгт заасныг баримтална.
3.2. Худалдах, хэрэглэх, эсхүл ашиглах зориулалттай, нийт үнийн дүн нь 1000 ам. доллараас хэтрэхгүй бараанд барааны гарал үүслийн мэдүүлэг, эсхүл барааны гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлгийг үндэслэн нэн тааламжтай тариф хэрэглэнэ.
3.3. Гарал үүслийн гэрчилгээг дараахь тохиолдолд шаардана:
3.3.1. Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор барааны гарал үүслийн гэрчилгээ шаардсан;
3.3.2. Монгол Улсын хууль тогтоомжоор гаалийн тарифын бус зохицуулалт /тодорхой барааг тодорхой улсаас Монгол Улсын хилээр оруулахыг хориглох, квот тогтоох гэх мэт/ хийсэн;
3.3.3. барааны гарал үүслийн улс нь түүнийг нотлох бусад бичиг баримтад тодорхой тусгагдаагүй.
3.4. Барааны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөв. Барааны гарал үүслийн улсыг мэдүүлэх
4.1. Барааны гарал үүслийн улсыг мэдүүлэгч холбогдох нотлох баримтыг үндэслэн гаалийн мэдүүлгийг нөхөн бичих замаар гаалийн байгууллагад мэдүүлнэ.
4.2. Мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг энэ дүрмийн дагуу өөрөө тодорхойлно.
Тав. Барааны гарал үүслийн улсыг гаалийн
байгууллага шалгах, шийдвэр гаргах
5.1. Гаалийн байгууллага барааны гарал үүслийн улсыг мэдүүлэгч үнэн зөв мэдүүлсэн эсэхийг дараахь нөхцөлд шалгана:
5.1.1. гаалийн бүрдүүлэлтийн явцад;
5.1.2. гаалийн хяналтын явцад;
5.1.3. Барааг мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулсны дараа.
5.2. Гаалийн байгууллага барааны гарал үүслийн улсын талаархи шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:
5.2.1. мэдүүлэгч энэ дүрмийн дагуу гарал үүслийн улсыг тодорхойлж мэдүүлээгүй бол;
5.2.2. Дэлхийн гаалийн байгууллага, бусад улсын гаалийн байгууллага болон олон улсын байгууллагын хүсэлтээр;
5.2.3. хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр.
5.3. Гаалийн байгууллага барааны гарал үүслийн улсыг нягтлан шалгаж, тогтоох зорилгоор барааны загварыг авч, шинжилж болно.
Зургаа. Бусад
6.1. Барааны гарал үүслийн улсыг тодорхойлохтой холбогдон гарсан зөрчил, маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---оОо---

Текст томруулах
A
A
A