- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАР ТӨЛӨХ БАТАЛГАА ГАРГАХ ЖУРАМ
Монгол УлсынЗасгийн газрын 2009 оны 89 дүгээр
тогтоолын хавсралт
ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАР ТӨЛӨХ
БАТАЛГАА ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн татвар болон гаалийн байгууллагаас ногдуулж байгаа бусад татвар төлөх баталгаа гаргуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Татвар төлөх баталгааны хэлбэр
2.1. Мэдүүлэгч татвар төлөх баталгааг дараахь хэлбэрээр гаргана:
2.1.1. бараа, мөнгөн хөрөнгө барьцаалах;
2.1.2. банкны баталгаа гаргах;
2.1.3. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан бусад хэлбэр /ТИР карней, АТА, СПД карней/.
Гурав. Бараа, мөнгөн хөрөнгө барьцаалах
3.1. Гаалийн хилээр нэвтрүүлж байгаа энэ журмын 3.3-т зааснаас бусад барааг татварын барьцаанд авч болно.
3.2. Барааг барьцаанд авахад энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан загвар бүхий бараа барьцаалах гэрээ байгуулна.
3.3. Дараахь барааг барьцаанд авахыг хориглоно:
3.3.1. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоосон, хадгалалтын тусгай нөхцөл шаардсан бараа;
3.3.2. хүнсний бараа, эм, тариа;
3.3.3. мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, магадлан шинжилгээ хийлгэх бараа;
3.3.4. цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
3.3.5. онцгой албан татвартай бараа;
3.3.6. үйлдвэрлэл, техникийн зориулалттай бараа;
3.3.7. борлуулалтын явцад төсвийн орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлөх, зах зээлд үнэ нь тогтворгүй бараа;
3.3.8. бүх төрлийн барилгын материал.
3.4. Мөнгөн хөрөнгө барьцаалахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.3-т заасан хэмжээний мөнгөн хөрөнгийг гаалийн байгууллагын тусгай дансанд байршуулж болно.
3.5. Энэ журмын 3.2-т заасан гэрээ байгуулах мэдүүлэгч нь барьцааны барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр түр агуулахад хадгалуулна. Хадгалуулсан барааны чанар, тоо хэмжээ, бүрэн бүтэн байдлыг агуулах эзэмшигч, гарах зардлыг мэдүүлэгч хариуцна.
Дөрөв. Банкны баталгаа гаргах
4.1. Монгол банкны "Төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагааны зөвшөөрөл" болон Сангийн яам, гаалийн удирдах төв байгууллага, арилжааны банк хооронд "Арилжааны банкинд улсын төсвийн орлогын дансыг нээх болон түүний төлбөр тооцоог зохицуулах гэрээ" хийсэн банкны байгууллагаас гаргасан "Банкны баталгаа"-г хүлээн зөвшөөрнө.
4.2. Банкны баталгаа нь энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан загвар бүхий байна.
4.3. Баталгаа гаргасан банкны байгууллага нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэнэ.
Тав. Олон улсын гэрээнд заасан баталгааны
бусад хэлбэр
5.1. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан татварын баталгааны дараахь хэлбэрүүд байна:
5.1.1. Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай ТИР конвенцийн дагуу гаргасан баталгаа /ТИР карней/;
5.1.2. Барааг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын конвенцийн дагуу гаргасан баталгаа /АТА, СПД карней/.
Зургаа. Бараа, мөнгөн хөрөнгө барьцаалах,
банкны баталгааг хүлээн зөвшөөрөх,
гаалийн бүрдүүлэлт хийх
6.1. Банкны баталгаа болон Бараа барьцаалах гэрээний хугацаа нь гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш 2 сар хүртэл хугацаанд хүчинтэй байна.
6.2. Барааг түр хугацаагаар оруулах горимоор байршуулсан барааг хугацаанд нь буцааж гаргасан тохиолдолд тусгай дансанд байгаа мөнгөн хөрөнгийн барьцааг буцаан олгоно. Барааг хугацаанд нь буцааж гаргаагүй тохиолдолд тусгай дансанд байгаа мөнгөн хөрөнгийн барьцааг үл маргах журмаар улсын төсвийн орлогод төвлөрүүлнэ.
6.3. Гаалийн байгууллагад өртэй, татварын барьцаанд бараа нь байгаа, банкны баталгааны хугацаа нь дуусаагүй аж ахуйн нэгж, байгууллагатай дахин бараа барьцаалах гэрээ байгуулах, банкны баталгаа гаргуулахыг хориглоно.
Долоо. Гаалийн байгууллагын үүрэг
7.1. Гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага нь банкны баталгааны хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө ногдуулсан татварын тооцоог баталгаа гаргасан банкинд хүргүүлж, татвар төлөхийг бичгээр мэдэгдэнэ.
7.2. Банкны баталгаа гаргасан гаалийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй арилжааны банкийг Монголбанкинд мэдэгдэж, баталгааг хангуулах арга хэмжээ авна.
7.3. Бараа барьцаалах гэрээний хугацаа дууссан барьцааны барааг улсын орлого болгох, зохих журмын дагуу борлуулах ажлыг гэрээ байгуулсан гаалийн байгууллага зохион байгуулж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.
7.4. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар нэвтрүүлсэн барааг хугацаанд нь буцаан нэвтрүүлсэн тохиолдолд гаалийн байгууллагын тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгохдоо тухайн барааг оруулж ирэхэд болон гаргахад бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг, татвар тушаасан төлбөрийн баримт, мэдүүлэгчээс гаалийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэлийг үндэслэн дараахь байдлаар шийдвэрлэнэ:
7.4.1. тухайн байгууллага, иргэний Монгол Улсын нутаг дэвсгэрт байрших банкны харилцах дансанд ажлын 10 хоногийн дотор шилжүүлэх;
7.4.2. мэдүүлэгч хүсвэл тухайн болон дараагийн ачилтаар ирэх барааны татварт шилжүүлэн тооцох.
7.5. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг анх нэвтрүүлсэн гаалийн байгууллагаар буцаан гаргасан бол тухайн гаалийн байгууллага энэ журмын 7.4-т заасны дагуу татварын асуудлыг шийдвэрлэнэ. Гаалийн өөр боомтоор буцаан нэвтрүүлсэн тохиолдолд барьцаанд төлсөн хөрөнгийг буцаан олгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
7.6. Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах, баяжуулах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, засвар хийх, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар түр хугацаагаар оруулж ирсэн гадаадын барааг хугацаанд нь буцаан гаргаж барьцаалсан хөрөнгийг буцаан авах тохиолдолд мэдүүлэгч ашигласан бараа, материалын орцын норм, хэвийн хорогдлын хэмжээг тодорхойлон гаалийн байгууллагад өгнө. Гаалийн байгууллага орцын норм, хэвийн хорогдлын хэмжээг нягтлан шалгаж, буцаан гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүнд зарцуулагдсан материалд ногдох гаалийн болон бусад татварыг буцаан олгоно.
---оОо---
Барааны
нэр
|
Марк төрөл
|
Хэмжих нэгж
|
Тоо
|
Гаалийн үнэ
|
Ердийн тарифаар ногдуулсан татвар
|
Мэдүүлгийн
|
|||||
Үүнээс:
|
Бүгд
|
Дугаар
|
Огноо
|
||||||||
Гаалийн
|
НӨАТ
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Барааны
нэр
|
Марк төрөл
Онцлог шинж
|
Хэмжих
нэгж
|
Тоо
ширхэг
|
Гаалийн
үнэ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A