- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН УДИРДАМЖ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 37 дугаар
захирамжийн 2 дугаар хавсралт
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг (цаашид "үзлэг" гэх)-ийн зорилго нь архивын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход оршино.
1.2. Үзлэгийг батлагдсан удирдамж, аргачлалын дагуу 2009 оны 9, 10 дугаар сард улсын хэмжээнд зохион явуулна.
1.3. Үзлэгийг зохион явуулахдаа Архивын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад акт, энэхүү удирдамжийг мөрдлөг болгоно.
Хоёр. Үзлэгийн зохион байгуулалт
2.1. Үзлэгийг төв, салбар, байгууллагын комисс зохион явуулна.
2.2. Төв комисс дараахь үүрэг гүйцэтгэнэ:
2.2.1. үзлэгт бэлтгэх, үзлэгийг улсын хэмжээнд зохион явуулах;
2.2.2. архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг шалгаж, дүгнэх үзүүлэлт, аргачлалыг хянан баталж, үзлэгт бэлтгэх арга хэмжээний хүрээнд бүсчилсэн сургалт, семинар зохион байгуулах;
2.2.3. үзлэгт хамрагдах байгууллагын жагсаалт, үзлэгийн нэгдсэн төлөвлөгөө, хуваарь гаргах;
2.2.4. төв болон салбар комиссын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2.2.5. салбар комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, заавар, чиглэл өгөх;
2.2.6. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үзлэг явуулах, дүгнэх;
2.2.7. үзлэгийн нэгдсэн дүнг гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулж, холбогдох шийдвэрийн төслийн хамт Засгийн газарт танилцуулах.
2.3. Салбар комиссыг Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр 2009 оны 5 дугаар сарын 15-ны дотор байгуулна.
Салбар комисс нь дараахь үүрэг гүйцэтгэнэ:
2.3.1. төв комиссоос өгсөн заавар, чиглэлийн дагуу салбарын хэмжээнд үзлэгт хамрагдах байгууллагын жагсаалт болон үзлэг явуулах хуваарь, үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагад хүргүүлэх, биелэлтийг хангуулах;
2.3.2. байгууллагын комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.3.3. салбар, орон нутгийн хэмжээнд үзлэг явуулж тайлан мэдээг нэгтгэн дүгнэж, үзлэгийн мөрөөр цаашид авах арга хэмжээний талаар тодорхой санал боловсруулан Төв комисст хүргүүлэх.
2.4. Байгууллагын комиссыг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр байгуулна. Комисс нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:
2.4.1. үзлэгт бэлтгэх ажлыг байгууллагын хэмжээнд зохион байгуулах;
2.4.2. үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хангах;
2.4.3. зохион байгуулалтын нэгж, ажилтнуудыг үзлэгт бэлтгүүлэх;
2.4.4. тухайн байгууллага дээр төв болон салбар комиссоос үзлэг хийхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг уялдуулах.
2.5. Үзлэгийг төв, салбар комиссын гишүүд, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч, төрийн архивын болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын оролцоотойгоор явуулна.
Гурав. Үзлэгийн чиглэл, үндсэн үзүүлэлт
3.1. Үзлэгийг дараахь чиглэлээр зохион явуулна:
3.1.1. байгууллагын архивын үйл ажиллагаа;
3.1.2. албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа;
3.1.3. "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилт;
3.1.4. төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт.
3.2. Байгууллагын архивын ажлыг дараахь үндсэн үзүүлэлтийн дагуу шалгаж, дүгнэнэ:
3.2.1. байгууллагын удирдлагаас архивын ажлыг сайжруулах талаар авсан зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн;
3.2.2. байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлт, архивт баримт хүлээн авах журам, түүний хэрэгжилт;
3.2.3. архивын баримтыг эмхлэн цэгцэлж, данс бүртгэл хөтөлсөн байдал;
3.2.4. баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагаа, үр дүн;
3.2.5. архивын баримтын тоо бүртгэл;
3.2.6. архивын эрдэм шинжилгээний лавлах зохиож, хөтөлсөн байдал;
3.2.7. хүний нөөцийн холбогдолтой баримтын эмх цэгц, хадгалалт, хамгаалалт;
3.2.8. архивын сан хөмрөгийн баримтын эмх цэгц, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, үйлчилгээ;
3.2.9. төрийн архивт баримт шилжүүлэх журам, түүний хэрэгжилт.
3.3. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дараахь үндсэн үзүүлэлтийн дагуу шалгаж, дүгнэнэ:
3.3.1. байгууллагын удирдлагаас албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах талаар авсан зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн;
3.3.2. албан хэрэг хөтлөлтийн талаар ажилтнуудын эрх үүрэг, хариуцлагыг журамлан тогтоосон байдал, түүний хэрэгжилт;
3.3.3. байгууллагын үйл ажиллагаа, бичиг хэргийн ажлын автоматжуулалт болон ажлын байрыг техник хэрэгслээр хангасан байдал;
3.3.4. удирдлагын үйл ажиллагааг баримтжуулж, албан баримт бичгийг стандартын дагуу зохиож бүрдүүлсэн байдал;
3.3.5. бичиг хэргийн бүртгэл, мэдээлэл, лавлагааны ажлын зохион байгуулалт, дээд байгууллагаас ирсэн баримт бичиг, иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж байгаа байдал;
3.3.6. хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулж, үйл ажиллагаандаа хөтөлж хэвшсэн байдал;
3.3.7. удирдлагын баримтыг ангилж төрөлжүүлсэн, албан хэрэг хөтөлж бүрдүүлсэн байдал;
3.3.8. мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, үр дүн;
3.3.9. тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалт, ашиглалт;
3.3.10. Төрийн албан ёсны хэлний тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж байгаа байдал.
3.4."Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг дараахь үндсэн үзүүлэлтийн дагуу шалгаж, дүгнэнэ:
3.4.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар авсан арга хэмжээ, түүний үр дүн;
3.4.2. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэд бүтэц бүрдсэн байдал;
3.4.3. архив, албан хэрэг хөтлөлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтэрч байгаа байдал.
3.5. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дараахь үндсэн үзүүлэлтийн дагуу шалгаж, дүгнэнэ:
3.5.1. байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, ирээдүйн дүр төрхийг тодорхойлсон байдал;
3.5.2. байгууллагын өөрчлөлт шинэтгэл, хөгжлийн түвшин нь тухайн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх чадавхийг бүрдүүлэх шаардлагыг хангаж байгаа байдал;
3.5.3. байгууллагын хүний нөөцийн түвшин нь тухайн байгууллагын үйл ажиллагааны зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, ирээдүйн дүр төрхөд хүрэх стратегийг хэрэгжүүлэх шаардлагыг хангаж байгаа байдал;
3.5.4. байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн.
Дөрөв. Үзлэгийн дүн гаргах
4.1. Үзлэгийг энэхүү удирдамжийн 3.2, 3.3, 3.4, 3.5-д заасан үндсэн үзүүлэлтийн дагуу шалгаж, Төв комиссоос гаргасан аргачлалын дагуу үндсэн үзүүлэлт бүрт 0-100 хүртэл оноо өгч, дундаж дүнг гаргана. Ингэхдээ 90-100 оноонд "А" буюу "Маш сайн"; 80-89 оноонд "В" буюу "Сайн"; 70-79 оноонд "С" буюу "Хангалттай"; 60-69 оноонд "D" буюу "Дутагдалтай"; 0-59 оноонд "E" буюу "Хангалтгүй" гэсэн үнэлгээ өгнө.
4.2. Үзүүлэлт бүрт оноо өгөхдөө ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн, чанар зэргийг харгалзан дүгнэнэ.
4.3. Салбар комисс нь Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллагуудын хэмжээнд явуулсан үзлэгийн дүнг нэгтгэн, тайлан мэдээ болон үзлэгийн мөрөөр цаашид авах арга хэмжээний талаархи саналын хамт 2009 оны 10 дугаар сарын 30-ны дотор Төв комисст ирүүлнэ.
4.4. Төв комисс нь үзлэгийн дүнг улсын хэмжээнд нэгтгэн гаргана.
4.5. Төв комисс нь үзлэгийн дүнгээр байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын түвшинг тогтоож улс, салбар, орон нутгийн хэмжээнд шалгаруулан байр эзлүүлэх ажлыг зохион байгуулна.
4.6. Үзлэгт хангалтгүй дүн үзүүлсэн байгууллага, албан тушаалтанд Архивын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.7. Төв, салбар, байгууллагын комисс нь үзлэгийн холбогдолтой баримтуудыг эмхлэн цэгцэлж, хадгаламжийн нэгж бүрдүүлэн байгууллагын болон төрийн архивт шилжүүлнэ.
---оОо---

Текст томруулах
A
A
A