- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ НИЙГМИЙН ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ-П
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 173 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ НИЙГМИЙН ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР-П
Нэг. Хоршоо хөгжүүлэх үндэслэл, шаардлага,
хоршооны хөгжлийн өнөөгийн түвшин
1. Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн үндэслэл, шаардлага. Хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршиж, хамтарч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь бүтээмжийг өсгөх, илүү их баялаг бүтээх бололцоо олгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хомсдлыг даван туулах болон нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамж багатай, өргөн уудам газар нутагтай манай орны хувьд хоршоог хөгжүүлэх нь богино хугацаанд боломжийн зардлаар ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үр ашигтай арга юм. Иймд Засгийн газар, хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, хоршоодын үйл ажиллагааны давуу талыг ашиглан жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-П"-ийг боловсруулав.
2. Хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл. Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2008-2012 он)-т "Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрөөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх хоршоо, нөхөрлөл хэлбэрээр ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжинэ", "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлж аймаг, сумын эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэрлэл, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ", "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт, борлуулалтыг хоршоогоор дамжуулан хэрэгжүүлнэ" гэсэн зорилтыг тус тус дэвшүүлсэн нь хөтөлбөр боловсруулах үндэслэл болж байна.
3. Хоршооны хөгжлийн өнөөгийн түвшин. Монгол оронд хоршооллын хөдөлгөөн хөгжиж эхэлснээс хойш 90 шахам жил болж байна. Хоршооны тухай хуулийг 1995 онд баталснаас хойш 1998, 2002-2006 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж байна.
Засгийн газраас 2003 оныг "Хоршоо дэмжих жил" болгон зарлаж, "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр"-ийг 2004-2008 онд хэрэгжүүлсэн нь хоршооллын хөдөлгөөнд чухал түлхэц болж байна. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2008 оны байдлаар улсын хэмжээнд 212589 гишүүнтэй 1695 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 486, бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр 475, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 491 хоршоо ажиллаж байна. Эдгээр хоршоод жилд 30-аад тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 59 мянган хүнийг байнгын ажлын байртай болгосон байна. Сүүлийн жилүүдэд хоршооны гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоршоог дэмжих төв 17 аймагт байгуулагдаж, салбарын хоршоодын 5 холбоо ажиллаж байна. Хоршоо хөгжүүлэх чиглэлээр гадаадын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох бүсчилсэн үзүүлэх сургалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулсан байна.
4. Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим. Энэхүү хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хоршооллын дараахь зарчимд нийцүүлэн хэрэгжүүлнэ:
4.1. сайн дурын болон нээлттэй гишүүнчлэл бүхий байх;
4.2. гишүүдийн ардчилсан хяналт, удирдлагатай байх;
4.3. гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан байх;
4.4. бүрэн эрхт бие даасан байдалтай байх;
4.5. боловсрол, сургалт, мэдээлэл бүхий байх;
4.6. хоршоо хоорондын хамтын ажиллагааг хангасан байх;
4.7. нийгмийн хөгжлийн төлөө байх.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
5. Засгийн газар, хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар хоршооны нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, ажлын байр бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
6. Энэхүү зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
6.1. Хоршооны хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
6.2. Хоршоог санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, үр дүнг тодорхой тооцдог болох;
6.4. Хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, үйлчилгээг бий болгох;
6.5. Хоршоодын мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх.
Гурав. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7. Хоршооны хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
7.1. Хоршооны тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох;
7.2. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээлийн баталгаа, зээлийн даатгал, барьцааны тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг шинээр бүрдүүлэх;
7.3. Албан бус хэвшлээс албан хэвшилд сайн дураараа шилжиж, хөрөнгө, хөдөлмөрөө хоршин ажиллах хүсэлтэй иргэдийн санаачилгыг дэмжиж, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх;
7.4. Улсын тэргүүний хоршоо шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулж, хоршооны шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах болзол гарган жил бүр дүгнэн урамшуулах.
8. Хоршоог санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1. Ажлын байр бий болгож, албан бус хөдөлмөр эрхлэлтийг хоршооны хэлбэрт шилжүүлэх замаар тухайн бүс нутагт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршоонд тоног төхөөрөмжийг лизингээр олгох, хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх;
8.2. Хоршооноос боловсруулсан эдийн засгийн үр ашиг бүхий төслийг шалгаруулж, зээл олгоход дэмжлэг үзүүлэх;
8.3. Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахад нь зориулж хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох;
8.4. Мэргэжилтэй, ур чадвар бүхий ажилтан бэлтгэх, дэвшилтэт техник, технологи эзэмших сургалтын тогтолцоог бүрдүүлэх.
9. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, үр дүнг тодорхой тооцдог болох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1. Нийслэл, аймаг бүр хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэх;
9.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэхдээ хоршооны хөгжилд оруулсан хувь нэмрийг нэг шалгуур болгох;
9.3. Хоршоо хөгжүүлэх чиглэлээр төрийн гүйцэтгэх зарим үүргийг гэрээний үндсэн дээр хоршоодын холбоодоор гүйцэтгүүлэх;
9.4. Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхэлж байгаа иргэдийг дэмжих бодлого, үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулж, хамтран ажиллах;
9.5. Хоршооны удирдлага, боловсон хүчнийг сургах, туршлага солилцох зорилгоор хоршоологчдын чуулганыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
9.6. Хөдөө аж ахуйн хоршоодод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад нь шаардагдах бэлчээр, газар, тариалангийн талбай, түүний орчмын нутгийг эзэмшүүлж, байгалийн нөөц баялгийг нь хамгаалан ашиглах эрх олгох.
10. Хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.1. Хандивлагчидтай хамтран хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлэх;
10.2. Хөдөөгийн иргэдийн бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид шууд худалдаалах зорилгоор мэдээллийн технологид суурилсан биржийг аймгуудад байгуулах;
10.3. Аймаг, сумдад хоршооны нэрийн барааны дэлгүүр ажиллуулах;
10.4. Хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, туршлага солилцох зорилгоор дотоодын болон олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах.
11. Хоршоодын мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.1. Хоршооны талаархи ойлголт, түүний ач холбогдлыг таниулах анхан шатны сургалт, зөвлөх үйлчилгээ, үзүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулах;
11.2. Орлого багатай шинээр байгуулагдаж байгаа хоршоод болон нийгмийн эмзэг бүлгийн гишүүдээс бүрдсэн хоршоог бие дааж ажиллах чадвартай болгон бойжуулах төрөлжсөн инкубаци үйлчилгээг Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв, Хоршоо дэмжих төв, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран бүсчлэн зохион байгуулах;
11.3. Хөрөнгө, хөдөлмөрөө хоршин амжилттай ажиллаж байгаа хоршоологчдын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, сонирхогчдын захиалгаар хоршооны сургалтыг сонгон явуулах;
11.4. Хоршооны талаархи мэдлэгийг коллеж, их дээд сургууль, төрийн байгууллагын удирдах ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
11.5. Хоршоо хөгжүүлэх чиглэлээр олон улсын сургалт, семинар, зөвлөгөөнийг хоршоодын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хоршоодын хөгжлийн хүрээнд гадаад харилцааг өргөжүүлж, боловсон хүчин, мэргэжилтнийг олон улсын түвшинд мэргэшүүлж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогын удирдамжаар хангаж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ хийнэ.
13. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах ажилд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана.
14. Үндэсний зөвлөлийн дарга нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална. Орлогч дарга нь Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн байна.
15. Үндэсний зөвлөл нь аймаг, нийслэл бүрт орон нутгийн салбар зөвлөлтэй байна.
16. Орон нутгийн салбар зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлж, тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж гаргана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргаа, орон нутгийн хоршоодын холбоо болон хоршооллын хөдөлгөөнийг дэмжигч байгууллагын төлөөллийг оролцуулна.
17. Үндэсний зөвлөл нь дараахь ажлыг эрхэлнэ:
17.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
17.2. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр хэлэлцэн батлах;
17.3. Орон нутгийн салбар зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглэл өгөх;
17.4. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан улсын төсөв болон хандивлагчдаас олгосон хөрөнгө, зээл, тусламжийг орон нутагт хуваарилах, хөрөнгө, нөөцийг үр ашигтай зарцуулахад хяналт тавих;
17.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн дүнг хэлэлцэж Засгийн газарт жил бүр тайлагнаж байх.
18. Орон нутгийн салбар зөвлөл дараахь ажлыг эрхэлнэ:
18.1. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж, зохион байгуулах;
18.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах явцад хяналт тавих;
18.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн дүгнэж, хагас болон бүтэн жилээр Үндэсний зөвлөлд ирүүлэх;
18.4. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төсөл, хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих чиглэлээрх төрийн болон төрийн бус байгууллагуудыг хоршооны хөдөлгөөнийг дэмжихэд оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
19. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
19.1. Улсын болон орон нутгийн төсөв;
19.2. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;
19.3. Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төслийн хөрөнгө;
19.4. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын эх үүсвэр;
19.5. Бусад эх үүсвэр
20. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа. "Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-П"-ийг 2009-2017 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
-I үе шат 2009-2013 он;
-П үе шат 2013-2017 он.
21. Хөтөлбөрийн I үе шат буюу 2009-2013 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
21.1. Хоршооны хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
21.2. Хөрөнгө оруулалт, татвар, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх;
21.3. Хөрөнгө, хөдөлмөрөө хоршиж ажиллахын давуу талыг олон нийтэд сурталчлан таниулах;
21.4. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвартай импорт орлох брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц хоршоодыг бий болгох;
21.5. Малчдын хөдөлмөр зохион байгуулалт /бүлэг, хоршоо/-ыг боловсронгуй болгох, аж ахуйгаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
21.6. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийг сайжруулж, албан секторт шилжихэд дэмжлэг үзүүлэх;
21.7. Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлж, иргэдийн идэвх санаачилгыг дэмжин, бизнес эрхлэх орчинг бүрдүүлэх, хүн бүрийг эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөрийн чадвартай байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах.
22. Хөтөлбөрийн П үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг хүрсэн түвшингээс шалтгаалан тодорхойлж Засгийн газар 2012 онд багтаан баталж мөрдүүлнэ.
23. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт жилд нэг удаа тайлагнаж байна.
Зургаа. Хөтөлбөр хэрэгжүүлснээр гарах үр дүн
24. Хөтөлбөр хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
24.1. Хоршооллын салбарын нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдэнэ;
24.2. Ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурч, хоршооны гишүүдийн орлого, амьдралын чанар дээшилнэ;
24.3. Хоршооны хөгжлийг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэнээр хоршоо болон гишүүдийн тоо өсч, хоршооны салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өснө;
24.4. Тоног төхөөрөмж олж авах, хөнгөлттэй зээл, лизингийн үйлчилгээ болон зээлийн баталгаанд хамрагдах, ажил, үйлчилгээ эрхлэх байртай болох зэрэг иргэд дангаараа эрхлэх боломжгүй ажил, үйлчилгээг хамтран гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ;
24.5. Хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын сүлжээг бий болгосноор хоршоодын борлуулалтын орлого, цэвэр ашиг, гишүүдэд хуваарилсан ногдол ашиг нэмэгдэнэ;
24.6. Хоршоодын мэдээллийн нэгдсэн сантай болж, сургалт, сурталчилгаа өргөжиж, хоршоог дэмжигч байгууллага, хоршооны үүрэг, ач холбогдлын талаархи ойлголт нийгэмд бий болно.
Долоо. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
25. Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
25.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд дэвшүүлсэн ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого болон хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрт хийсэн хөндлөнгийн шинжилгээ;
25.2. Хоршоо болон түүний гишүүдийн тоо, тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, хоршооны бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, түүний өсөлт;
25.3. Хоршооны удирдлага, гишүүдэд зориулсан сургалт, зөвлөгөө, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, түүний үр нөлөө, мэдээ, мэдээлэл дамжуулах төвийн тоо, тэдгээрийн үр дүн, төрийн бус байгууллага, иргэдийн оролцооны өсөлт;
25.4. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр арилжааны банкнаас олгосон хөнгөлөлттэй зээл, санхүүгийн түрээсийн /лизинг/ үйлчилгээнд хамрагдсан хоршоо, түүний гишүүдийн тоо болон гадаадын зээл, тусламжийн өсөлт, түүний үр дүн, шинээр бий болгосон ажлын байрны тоо.
---оОо---

Текст томруулах
A
A
A