- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН НУТАГТ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 178 дугаар
тогтоолын хавсралт
ОРОН НУТАГТ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль болон аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2008-2012 он)-т тусгасан зорилт болон Засгийн газраас 2009 оныг "Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил" болгон зарласан нь энэхүү чиглэлийг боловсруулах үндэслэл болж байна.
Хоёр. Зарчим
2. Энэхүү чиглэлийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
2.1. Орон нутгийн бодит хэрэгцээ шаардлагад үндэслэсэн хуулийн этгээд, иргэдийн бүтээлч санал, санаачилгыг дэмжих;
2.2. Төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;
2.3. Төсөл шалгаруулах, ил тод байдлыг эрхэмлэх;
2.4. Санхүүгийн эх үүсвэрийг зохистой зарцуулах.
Гурав. Зорилго
3. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн зорилго нь үйлдвэржүүлэлтийг бүс нутгийн хөгжлийн чиг баримжаа болгож, хөдөөд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар орон нутгийн бие даасан байдлыг дэмжих явдал мөн.
Дөрөв. Зорилт
4. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн зорилгыг биелүүлэх хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
4.1. Орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх;
4.2. Улс, бүс нутгийн чанартай үйлдвэрүүд байгуулах.
Тав. Хэрэгжүүлэх арга хэмжээ
5. Орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйг шинээр байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлнэ:
5.1. Махны анхан шатны боловсруулалтын үйлдвэрийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь аймагт байгуулах;
5.2. Мал бордох аж ахуйг Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт байгуулах;
5.3. Цөм сүргийн үржлийн төв бүхий Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт шилмэл сүргийн аж ахуй байгуулах;
5.4. Сүү боловсруулах цехийг аймаг тус бүрт нэг суманд, сүү боловсруулах үйлдвэрийг Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймагт, сүү хөргөөх цэг, хөргөлтийн төвийг Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ /2/, Төв, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод тус тус шинээр байгуулах;
5.5. Аймгуудад тус бүр 50 үнээтэй сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг, бэлчээр болон тэжээлийн нөөц бүхий аймагт сүүний чиглэлийн аж ахуй тус тус байгуулах;
5.6. Тэжээлийн аж ахуй, үйлдвэрийг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймагт байгуулах;
5.7. Хүлэмжийн аж ахуйг бүх суманд байгуулах;
5.8. Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цех Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт байгуулах, одоо байгааг нь өргөтгөх;
5.9. Төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорь, хүлэмжийн төвлөрсөн аж ахуйг Улаанбаатар хотод байгуулах, барих;
5.10. Жимс, жимсгэнэ, чацарганы аж ахуйг байгаль, цаг уурын тохиромжтой нөхцөл бүхий аймагт байгуулах;
5.11. Жимс, жимсгэнэ боловсруулан савлах үйлдвэр, цехийг Архангай, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт байгуулах, өргөтгөх;
5.12. Давсны үйлдвэр Дорнод, Завхан, Увс, Төв аймаг, Улаанбаатар хотод байгуулах;
5.13. Цардуулын үйлдвэр Сэлэнгэ, Төв, Ховд аймагт байгуулах;
5.14. Балт ургамлын хүрэлцээтэй нөөц боломж бүхий аймгуудад зөгийн аж ахуй байгуулах, өргөтгөх;
5.15. Загас үржүүлгийн аж ахуйг Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймагт байгуулах;
5.16. Шувууны аж ахуйг аймаг бүрт болон Улаанбаатар хотод байгуулах, өргөтгөх;
5.17. Аймаг, сумдад ахуй үйлчилгээний төв, цэг байгуулах;
5.18. Ноос угаах болон эсгийний үйлдвэр, оёдлын үйлдвэрийг аймаг бүрт байгуулах;
5.19. Модон эдлэлийн үйлдвэрийг Архангай, Булган, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт байгуулах, өргөтгөх;
5.20. Чулуу боловсруулах үйлдвэр, цехийг Дорноговь, Орхон, Ховд аймагт байгуулах;
5.21. Хаягдал цаас, сав баглаа боодлын үйлдвэрийг байршлыг нь сонгох замаар байгуулах;
5.22. Электрон, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрийг Дархан-Уул, Төв аймагт байгуулах;
5.23. Шингэн түлш савлах үйлдвэрийг Увс, Ховд аймагт, шахмал болон утаагүй түлшний үйлдвэрийг Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод байгуулах;
5.24. Орон нутгийн түүхий эдэд тулгууласан арматур, төмөр хийцийн жижиг үйлдвэр, цехийг Дархан-Уул, Орхон, Дорнод аймагт байгуулах, өргөтгөх;
5.25. Экспортын баримжаатай болон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон болон бусад аймгуудад байгуулах;
5.26. Хог боловсруулах туршилтын үйлдвэрийг Улаанбаатар хот, Баянхонгор аймагт байгуулах.
6. Улс, бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах зорилтын хүрээнд дараахь үйлдвэрүүдийг байгуулах буюу үйл ажиллагааг нь сэргээхэд дэмжлэг үзүүлнэ:
6.1. Дорноговь аймагт 1 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий аймагт орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цементийн жижиг үйлдвэр байгуулах;
6.2. Барилгын шилний үйлдвэр байгуулах;
6.3. Төвийн болон хангайн бүсэд төмөрлөгийн үйлдвэр байгуулах;
6.4. Өндөр технологийн үйлдвэрүүдийг байрлал сонгон байгуулах;
6.5. Ноолуурыг ээрмэл хүртэл боловсруулах үйлдвэрийг бүсүүдэд байгуулах;
6.6. Ноос боловсруулах үйлдвэр, цехийг бүсүүдэд байгуулах;
6.7. Бүс нутгийн чанартай сүү боловсруулах үйлдвэр байгуулах;
6.8. Бүсийн мах боловсруулах үйлдвэрийг түшиглүүлэн махыг гүн боловсруулах цех байгуулах, өргөтгөх;
6.9. Зоорийн болон агуулахын аж ахуй байгуулах.
Зургаа. Удирдлага, зохион байгуулалт, хяналт
7. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ахлуулсан Үйлдвэржүүлэлтийн жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна.
8. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд жил бүр батлан мөрдөж ажиллана.
9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэхүү чиглэл болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд улсын хэмжээнд хяналт тавьж зохицуулан, бодлогын удирдамж, арга зүйгээр хангана.
10. Нийслэл болон аймагт нутгийн захиргаа, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий үйлдвэр хөгжүүлэх чиглэл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах салбар ажлын хэсэг ажиллана. Ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Засаг дарга буюу Засаг даргын орлогч ахална.
Долоо. Хэрэгжүүлэх хугацаа
11. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг 2009-2012 онд хэрэгжүүлнэ.
Найм. Хөрөнгийн эх үүсвэр
12. "Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл"-ийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
12.1. Иргэд, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө;
12.2. Банкны зээл;
12.3. Улсын болон орон нутгийн төсөвт үйлдвэржүүлэлт, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан хөрөнгө;
12.4. Гадаад орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж;
12.5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;
12.6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө;
12.7. Бусад.
---оОо---

Текст томруулах
A
A
A