- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 185 дугаар
тогтоолын хавсралт
ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛ
№
|
Сэргийлэх тарилгын нэр
|
Эхлэл дархлаажуулалт
|
Дархлал сэргээх /давтан/ дархлаажуулалт
|
1
|
Сүрьеэгийн эсрэг сэргийлэх тарилга (БЦЖ)
|
Төрсний дараа 24 цагийн дотор В гепатитын болон полиомиелитийн эсрэг вакцины нэг дэх тунтай нэгэн зэрэг
|
|
2
|
Полиомиелитийн (Хүүхдийн тархи нугасны халдварт саа) эсрэг сэргийлэх тарилга
|
Нэг дэх тунг төрсний дараа 24 цагийн дотор;
Хоёр дахь тунг хоёр сартайд нь таван (сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, хемофилюс инфлюенза В) вакцины нэг дэх тунтай нэгэн зэрэг;
Гурав дахь тунг гурван сартайд нь таван вакцины хоёр дахь тунтай нэгэн зэрэг;
Дөрөв дэх тунг дөрвөн сартайд нь таван вакцины гурав дахь тунтай нэгэн зэрэг.
|
|
3
|
В гепатитын эсрэг сэргийлэх тарилга
|
Нэг дэх тунг төрсний дараа 24 цагийн дотор сүрьеэгийн болон полиомиелитийн эсрэг вакцины нэг дэх тунтай нэгэн зэрэг
|
|
4
|
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга
|
Нэг дэх тунг есөн сартайд нь;
Хоёр дахь тунг хоёр настайд нь.
|
|
|
|
|
|
5
|
Таван (сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, хемофилюс инфлюенза В) вакцин
|
Нэг дэх тунг хоёр сартайд нь полиомиелитийн эсрэг вакцины хоёр дахь тунтай нэгэн зэрэг;
Хоёр дахь тунг гурван сартайд нь полиомиелитийн эсрэг вакцины гурав дахь тунтай нэгэн зэрэг;
Гурав дахь тунг дөрвөн сартайд нь полиомиелитийн эсрэг вакцины дөрөв дэх тунтай нэгэн зэрэг.
|
|
6
|
Сахуу, татран өвчний эсрэг сэргийлэх тарилга
|
|
Нэг дэх тунг долоон насанд хийнэ;
Хоёр дахь тунг арван таван насанд хийнэ.
|
Тайлбар: Вакцины тунгийн хэмжээ, хэрэглэх аргыг тухайн вакцины шинж чанар, үйлдвэрлэгчийн зааврыг үндэслэн Эрүүл мэндийн яам тухай бүр тогтоож байна.
----оОо----
Текст томруулах
A
A
A