A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
                                                                                                            Монгол Улсын   Засгийн газрын 2009 оны 157 дугаар 
                                                                                                            тогтоолын 2 дугаар хавсралт
 
"ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Хэрэгжүүлэх  үйл ажиллагаа
Хүрэх үр дүн
Үр дүнгийн  шалгуур
Хугацаа
Хариуцах байгууллага
Нэг. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр
ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
1.1
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус                    байгууллагын үйл ажиллагааг   идэвхжүүлэх
 
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх авран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж, хүртээмж сайжирна
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус  байгууллагын харилцан хамтын ажиллагаа сайжирсан байна
 
 
 
 
 
2009-2014
 
ЗТБХБЯ, БСШУЯ,  аймаг, нийслэлийн ЗДТГ, Төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, олон улсын мэргэжлийн байгууллага
1.2
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх авран хамгаалах чиглэлээр гадаад улсын зөвлөл, ижил чиг үүрэг бүхий зөвлөл, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг тогтворжуулах, олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгт элсэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулахад туслалцаа үзүүлэх
 
Гадаад орны дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа нэмэгдсэн байна
Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бий болно
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх авран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллагуудын тооны өсөлт, олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлт, хамтын ажиллагаа, сургалтын төлөвлөгөө, төсөл хэрэгжсэн байна
 
 
 
 
 
2009-2020
 
 
ЗТБХБЯ, БСШУЯ, СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, Монголын барилгын инженерүүдийн холбоо /МБИХ/, олон улсын мэргэжлийн байгууллага
1.3
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгтэй мэдээлэл болон мэргэжилтэн харилцан солилцох, үндэсний мэргэжилтнийг бэлтгэх, дадлагажуулах ажлыг  зохион байгуулах
Гадаад орноос үзүүлэх дэмжлэг туслалцаа, оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдсэн байна
 
Мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилнэ
Мэргэжилтнүүдийн тооны өсөлт, сургалтын чанарт гарсан өөрчлөлт
 
 
 
 
2009-2020
БСШУЯ,  СЯ,
аймаг, нийслэлийн ЗДТГ, олон улсын мэргэжлийн байгууллага
1.4
Гамшгийн хор холбогдлыг бууруулахад шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг  нэвтрүүлэх
Судалгаа, шинжилгээний ажлын түвшинг олон улсын жишигт хүргэнэ
Олон улсын жишигт нийцсэн шалгуур үзүүлэлттэй болсон байна
 
 
 
2009-2020
БСШУЯ,ОБЕГ, СЯ, МБИХ, аймаг, нийслэлийн ЗДТГ, олон улсын мэргэжлийн байгууллага
1.5
Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт зохион байгуулах
Мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилнэ
Мэргэжилтнүүдийн тоо, сургалтын чанар дээшилсэн байна
 
 
 
2009-2014
ЭМЯ, БСШУЯ, СЯ,
аймаг, нийслэлийн ЗДТГ, олон улсын мэргэжлийн байгууллага
1.6
Хот байгуулалт, барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт газар чичирхийллийн нөлөөллийг тооцох, төлөвлөх хичээл нэмэх  сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, кредит цагийг нэмэгдүүлэх, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх
 
Газар хөдлөлтийн чиглэлээр үндэсний боловсон хүчний мэдлэг чадвар дээшилнэ
Сургалтын чанар дээшилсэн байна
 
 
 
2009-2020
 
 
БСШУЯ, СЯ,
ШУТИС-ийн Барилгын инженер- архитектурын сургууль
1.7
Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн бүртгэлийн мэдээллийн санг баяжуулах, олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгтэй мэдээлэл болон мэргэжилтэн харилцан солилцох, үндэсний мэргэжилтнийг бэлтгэх, дадлагажуулах ажлыг  зохион байгуулах
 
Олон улсын түвшинд мэдээлэл солилцох боломж нэмэгдэнэ
Олон улсын түвшинд мэдээлэл солилцох боломж бүрдэж, мэдээллийн сангийн нэр төрөл, хэмжээ өссөн байна
 
 
 
2009-2020
 
 
БСШУЯ, СЯ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
Хоёр. Газар хөдлөлтийн аюулын үнэлгээ хийж, ерөнхий болон бичил мужлалын зураг зохиох,
газар хөдлөлт бүртгэх станцын сүлжээг өргөтгөх
2.1
Монгол орныг хамарсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг боловсруулах ажлыг нэгдсэн аргачлал, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан  зохион байгуулах
Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг шинэчлэгдэнэ
Монгол орныг хамарсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг зохиох ажлыг шат дараалалтайгаар эхлүүлсэн байна
 
 
 
2009-2015
БСШУЯ, СЯ,
аймаг, нийслэлийн ЗДТГ, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
2.2
Газар хөдлөлтийн өндөр эрсдэл бүхий хот, суурин газар,  бүсүүдийн тулгуур төв болон зарим суурин газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:10000-ны масштабтай газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох ажлыг үе шатаар  хэрэгжүүлэх
Газар хөдлөлтийн  идэвхжилтэй хот суурин газрын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад бичил мужлалын зургийг  ашиглаж эхэлнэ
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд нийслэл, зарим төв, суурин газрын бичил мужлалын зураг хийгдсэн байна
 
 
 
2009-2015
БСШУЯ, СЯ,
аймаг нийслэлийн ЗДТГ, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
2.3
Газар чичирхийллийг бүртгэх, мэдээлэл боловсруулах байнгын станцыг  шинээр  байгуулах
Газар чичирхийллийг бүртгэж, мэдээлэл боловсруулах станцын тоо нэмэгдэнэ
Газар чичирхийллийг бүртгэх, мэдээлэл боловсруулах байнгын  3 станцыг  шинээр  байгуулсан байна
 
 
 
2009-2020
БСШУЯ, СЯ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
2.4
Орон нутагт ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх станцын дэд бүтцийг сайжруулах боловсон хүчний чадавхийг  нь дээшлүүлэх
 
Орон нутагт газар хөдлөлтийг бүртгэх  станцын үйл ажиллагааг сайжруулж олон улсын түвшинд хүргэнэ
Орон нутагт газар хөдлөлт бүртгэх станцын дэд бүтцийг сайжруулж, инженер техникийн ажилтнуудын ур чадвар дээшилсэн байна
 
 
 
2009-2020
БСШУЯ СЯ,
Аймаг нийслэлийн ЗДТГ, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
 
 
2.5
Газар хөдлөлтийн судалгаа эрхэлдэг байгууллагыг газар хөдлөлт бүртгэх нүүдлийн станц болон геофизикийн орчин үеийн иж бүрэн багаж, техник хэрэгслээр хангах
Орчин үеийн дэвшилтэт техник, багаж тоног төхөөрөмж ашиглан газар хөдлөлтийн нарийвчилсан аюулын үнэлгээг тогтооно
Судалгааны байгууллагуудын нүүдлийн станц болон геофизикийн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангасан байна
 
 
 
 
 
 
2009-2020
БСШУЯ, СЯ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
2.6
Хүн ам олноор суурьшсан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хөрсний хурдатгалын бичлэг /акселограмм/ хийх
 
 Өндөр барилгын тооцоонд ашиглах газар хөдлөлтийн үеийн хөрсний хурдатгалын бичлэг /акселограмм/ хийнэ
Газар хөдлөлтийн үеийн хөрсний хурдатгалын бичлэг /акселограмм/  хийгдсэн байна
 
 
 
2009-2014
БСШУЯ, СЯ,    ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
 

 
Гурав. Хот суурин болон бүс нутгийн эрсдэлийн үнэлгээг хийх
3.1
Хангайн, төвийн болон баруун бүсийн  тулгуур төвүүд болон  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт,  тектоникийн судалгааны ажлыг орчин үеийн технологийн түвшинд хийх
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эхлэл тавигдана 
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ  хот, суурин газрууд, дэд бүтцийн инженерийн шугам сүлжээнд хийгдсэн байна
 
 
 
 
 
2009-2014
ЗТБХБЯ, БСШУЯ, СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
Монголын барилгын инженерүүдийн холбоо /МБИХ/, олон улсын мэргэжлийн байгууллага
3.2
Хот, суурин газруудын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний ажлыг дуусгаж, мэдээллийн сан байгуулах
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн бүртгэл, мэдээллийн сантай болно
Монгол Улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн сантай болсон  байна
 
Төлөвлөгөө, төсөл хэрэгжсэн байна
 
 
 
2015-2020
ЗТБХБЯ, БСШУЯ, СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
3.3
Хангайн, төвийн болон баруун бүсийн тулгуур төвүүд болон Улаанбаатар хотод   ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан олон нийт, иргэний болон үйлдвэрийн барилга, дэд бүтцийн байгууламжуудад үзлэг, тооллого явуулж, паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн  нэмэлт арга хэмжээг үе шатаар  эхлүүлэх
1970 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийг тэсвэрлэх нэмэлт арга хэмжээ авсан байх
 
 
Төлөвлөгөө, төсөл хэрэгжсэн байна
 
 
 
 
2015-2020
ЗТБХБЯ, БСШУЯ, СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
3.4
Барилга байгууламжийг загварчилж бодит байдалд турших, дүн шинжилгээ хийх, барилгын бүтээц болон түүний элементийг газар хөдлөлтөд турших, багаж, тоног төхөөрөмж бүхий  лабораторитой  болгох,  ашиглагдаж байгаа туршилтын  багаж,  тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх
Туршилт, шинжилгээний лабораторитой болно
Төлөвлөгөө, төсөл хэрэгжсэн байна
 
 
 
2009-2014
ЗТБХБЯ, БСШУЯ, СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ,
олон улсын мэргэжлийн байгууллага
 
 
3.5
Эрдэс баялаг, уул уурхайн томоохон цогцолборуудыг дагаж байгуулагдах суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг тогтоосон    баримт бичиг боловсруулах
 
Шинээр хот суурин газруудыг төлөвлөхөд газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх тогтолцооны баримт бичигтэй болсон байна
Төлөвлөгөө, төсөл хэрэгжсэн байна
 
 
 
2009-2020
ЗТБХБЯ, БСШУЯ, СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ,
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
3.6
Эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын барилгын даац, бат бэх, газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын үнэлгээ хийх
Барилгын аюулгүй байдал хангагдана
Төлөвлөгөө, төсөл хэрэгжсэн байна
 
 
2010-2014
БСШУЯ, ЗТБХБЯ,СЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ,
олон улсын мэргэжлийн байгууллага
 
3.7
Хангайн, төвийн болон баруун бүсийн тулгуур төвүүд болон Улаанбаатар хотын 1:1000-аас доошгүй масштабтай газрын дижитал зургийн санг байгуулах
Гамшгийн аюулыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд барилга байгууламжийн байршлын дижитал зургийн сантай болно
Хангайн, төвийн болон баруун бүсийн  тулгуур төвүүд болон Улаанбаатар хотын    1:1000-аас доошгүй масштабтай  газрын дижитал зургийн сантай болсон байна
 
 
 
 
2009-2014
БСШУЯ, СЯ,    ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв,
олон улсын мэргэжлийн байгууллага
 
Дөрөв. Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн
босгох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах
4.1
Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны  төлөвлөгөөг томоохон хот суурин газар бүрээр боловсруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх
Газар хөдлөлтийн гамшгийн үед мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах чиглэл тодорхой болсон байна
Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох төлөвлөгөө боловсруулж, томоохон хот суурин газарт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал дээшилсэн байна
 
 
 
 
2009-2014
 
 
ОБЕГ, ЗТБХБЯ,
аймаг, нийслэлийн ЗДТГ

 

4.2
Гамшгаас хамгаалах алба, аймаг, орон нутагт явуулдаг газар хөдлөлтийн гамшгаас урьчилан сэргийлэх дадлага, сургалтад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж болзошгүй гамшгийн үед ажиллах хамтын ажиллагааг сайжруулж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх
 
Гамшгийн үед хамтран ажиллах дадлага туршлагатай болно
Гамшгаас хамгаалах сургууль дадлагад мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, болзошгүй гамшгийн үед хамтран ажиллах, гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлсэн байна
 
 
 
 
 
2009-2014
 
 
 
 
ОБЕГ, ЗТБХБЯ,
аймаг, нийслэлийн ЗДТГ
4.3
Газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардлагатай багаж хэрэгслийг буцалтгүй тусламж, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамруулан шинэчлэх арга хэмжээ авах
Гамшгийн үед авран хамгаалах иж бүрэн багаж, тоног төхөөрөмжтэй болно
Буцалтгүй тусламж, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардлагатай багаж хэрэгслийн хангалтыг сайжруулан, гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшилсэн байна
 
 
 
 
 
2015-2020
 
 
 
ОБЕГ, ЗТБХБЯ,
аймаг, нийслэлийн ЗДТГ
4.4
Олон нийтэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон газар хөдлөлтийн гамшгийн үеийн авран хамгаалах талаар сургалт зохион байгуулах, сурталчлах, гамшгийн хор холбогдлыг тайлбарлан таниулах
 
Газар хөдлөлтийн үед авран хамгаалах хамтран ажиллах талаар салбарын мэргэжлийн байгууллагуудаас сургалт семинар зохион байгуулснаар гамшгийн үед олон нийтийн оролцоотойгоор авран хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үндэс тавигдана
Сургалт, семинар зохион байгуулж байгаа телевиз, радио, сонин, сэтгүүлийн байгууллагуудын тоо нэмэгдсэн байна
 
 
 
 
2009-2014
 
 
 
БСШУЯ, ОБЕГ,
ЗТБХБЯ
 
 
4.5
Олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцон гамшгийн хор холбогдлыг бууруулахад шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг  нэвтрүүлэх
 
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх асуудлыг олон улсын хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн дэвшилтэд тулгуурлан хэрэгжүүлнэ
Шинжлэх ухаан, технологийн инноваци  эрчимтэй нэвтэрснээр  газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг  багасгах  таатай орчин бүрдсэн байна
 
 
 
2009-2020
 
БСШУЯ, ОБЕГ,
ЗТБХБЯ
 
 
 
 
 
 
 
---оОо---