- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОСОЛ ГЭМТЭЛ,ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 279 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтэл, хүчирхийллийн улмаас жил бүр дэлхий даяар 5 сая гаруй хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна. Осол гэмтэл, хүчирхийлэл нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 9 дүгээрт, 15-44 насны хүн амын нас баралтын шалтгааны 7 дугаарт бүртгэгдэж байна.
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлийн улмаас нас барах нь хүн амын нас баралтын шалтгааны 3 дугаарт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5 дугаарт орж байна. 2002 онд осол гэмтлийн тохиолдол 10000 хүн тутамд 274.6 байсан бол 2008 онд 422.4, осол гэмтлийн улмаас нас барсан үзүүлэлт нь 7.7 байсан бол 2008 онд 9.3 болж тус тус өссөн байна.
Осол гэмтлийн тохиолдол 25-29 насны 10000 хүний дунд 556.9 байгаа нь хөдөлмөрийн насны залуучууд осол гэмтэлд өртөн, хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болж, нас барж байгааг харуулж байна.
Осол гэмтлийн бүртгэгдсэн тохиолдлын 69.3 хувийг эрэгтэйчүүд, 30.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас үзэхэд эрэгтэйчүүд осол гэмтэлд өртөх нь эмэгтэйчүүдээс 2.2 дахин их байна.
Эрүүл мэндийн статистик мэдээгээр 10000 хүн амд ногдох үзүүлэлтээр эрэгтэйчүүд амиа хорлох тохиолдол эмэгтэйчүүдээс 7 дахин, бусдад хорлогдох тохиолдол 5 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 5 дахин их байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төв (цаашид "ГССҮТ" гэх)-д 2003-2007 онд нас барсан 1652 тохиолдол бүртгэгдсэнээс 30.4 хувь нь зам тээврийн ослын, 19.6 хувь нь бусдад хорлогдсоны, 17.9 хувь нь бүх төрлийн уналтын улмаас нас барсан байна.
Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн жилээс жилд нэмэгдсэнтэй холбогдон ажилгүйдэл, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл, осол гэмтэл өсөх хандлагатай байна.
Хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдах, бэртэж гэмтэх явдал жилээс жилд өсөж байгааг судалгаа харуулж байна. 2003-2005 онд гэр бүл, сургууль, гудамж, талбайд хэн нэгэнд зодуулснаас бэртэж гэмтсэн 5129 хүүхэд ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. 2008 оны мэдээгээр ГССҮТ-өөр үйлчлүүлсэн 0-4 насны хүүхдүүдийн 81.9 хувь нь түлэгдсэн, 15.4 хувь нь унаж бэртсэн байсан бол 5-19 насны хүүхдүүдийн 83.3 хувь нь зам тээврийн осолд орсон, 11.1 хувь нь унаж бэртсэн байна.
Осол гэмтэл нь манай оронд жил тутам нэмэгдэж байгааг харгалзан Засгийн газрын 2002 оны 156 дугаар тогтоолоор "Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийг баталж 2002-2008 онд хэрэгжүүлсэн боловч нэг талаас хүн амын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн, нөгөө талаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт хангалтгүй, санхүүжилт хүндрэлтэй байсны улмаас хөтөлбөрийн үр дүн зорилтот түвшинд хүрээгүй.
Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар хэлэлцээд дахин хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү "Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр" (цаашид "хөтөлбөр" гэнэ)-ийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас осол гэмтэл, хүчирхийллийн асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, осол гэмтлээс сэргийлэх үр ашигтай цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар өгсөн зөвлөмжийг харгалзан боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, түүнээс сэргийлэх, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт ойртуулах замаар осол гэмтэл, хүчирхийллийн сөрөг үр дагаврыг багасгахад оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилт хэрэгжүүлнэ:
3.1.1. зам тээврийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх, энэ чиглэлээрх салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар зам тээврийн осол гэмтлийг бууруулах;
3.1.2. хүүхдийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдрах, сурах, хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүүхдийн осол гэмтлийг бууруулах;
3.1.3. хүчирхийлэлд хүргэж байгаа шалтгаан нөхцөлийн хяналт, тандалт болон салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрсдэлт хүчин зүйлийг бууруулах.
Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим, үйл
ажиллагааны үндсэн чиглэл
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:
4.1.1. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангаж, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах;
4.1.2. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг нийт хүн ам, эрсдэлт бүлэг болон гэмтсэн хувь хүнд чиглэсэн, баримт нотолгоонд түшиглэсэн байх;
4.1.3. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн болон осол гэмтэлтэй холбоотой бусад хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах.
4.2. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.2.1. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
4.2.1.1. осол гэмтэл, хүчирхийллийн тандалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах тогтвортой механизм бий болгох;
4.2.1.2. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх сургалт, судалгааны төвийг тандалт судалгааны чиглэлээр өргөжүүлэх замаар үндэсний тандалт, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;
4.2.1.3. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, төрийн бусад байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгох.
4.2.2. хүн амын амьдрах, сурах, хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
4.2.2.1. байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх өөрийн эзэмшил газартаа аюулгүй орчин бүрдүүлэх, осол гарсан тохиолдолд тухайн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх хариуцлага хүлээх талаархи хууль тогтоомжид холбогдох нэмэлт оруулах;
4.2.2.2. замын аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны сүлжээ байгуулах.
4.2.3. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зохистой зан үйл төлөвшүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
4.2.3.1. осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадал хэвшүүлэх албан, албан бус болон зайны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах;
4.2.3.2. ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр нэмэлт оруулах, багш нарын заах арга зүйг сайжруулах, сургалтын материалаар хангах;
4.2.3.3. осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл, мэдээллийн байгууллагыг татан оролцуулах.
4.2.4. осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
4.2.4.1. осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүртэлх хугацаанд үзүүлэх анхны яаралтай тусламжийн сургалтын модуль боловсруулах, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах;
4.2.4.2. осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд нийгэм, хамт олонд суурилсан нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх талаар холбогдох байгууллагын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх;
4.2.4.3. хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, сэтгэл зүй, хууль зүйн туслалцааг боловсронгуй болгох;
4.2.4.4. хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх чиглэлээр эмнэлэгт түшиглэсэн "нэг цэгийн үйлчилгээ"-г аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах ажлыг дэмжиж, түүний чанар, хүртээмжийг сайжруулах.
Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
5.2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулна.
5.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах ажлыг бүх шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
5.4. Хөтөлбөрийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгаалал үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө болон осол гэмтлийн чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.
5.5. Холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хариуцсан салбар, чиг үүргийнхээ дагуу нарийвчлан боловсруулан баталж хэрэгжүүлнэ.
5.6. Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны ач холбогдлын талаар олон нийтэд оновчтой, хүртээмжтэй хэлбэрээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд анхаарч ажиллана.
5.7. Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад тохиолдож болох эрсдэл, саад бэрхшээлийг урьдчилан судалж нарийвчлан тооцоолох, түүнээс сэргийлэх, арилгах, даван туулах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.
Зургаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, үе шат
6.1. Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ:
6.1.1. нэгдүгээр үе шат /2010-2012 он/-д хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг биелүүлэх орчныг бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэн тодорхой үр дүнд хүрсэн байна;
6.1.2. хоёрдугаар үе шат /2013-2016 он/-д хөтөлбөрт заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр
7.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
-Засгийн газрын зарим тусгай сан (Эрүүл мэндийг дэмжих сан, Хүүхдийн төлөө сан, Улсын авто замын сан гэх мэт)-гийн хөрөнгө;
-байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
-олон улсын байгууллага, хандивлагч орны зээл,тусламж;
-бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
8.1. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
-зам тээврийн болон хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх орчин тодорхой хэмжээнд бүрдэнэ;
-осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирна;
-осол гэмтэл, хүчирхийллийн тандалт, мэдээллийн үндэсний тогтолцоо бэхжинэ;
-осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн чадавхи сайжирна;
-осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг хамт олон, байгууллагын тоо нэмэгдэнэ.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур
үзүүлэлтээр үнэлнэ:
Шалгуур үзүүлэлт
|
2008 оны суурь түвшин
|
2012 онд хүрэх
түвшин
|
2016 онд хүрэх
түвшин
|
Зам, тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол /100000 хүн тутам/
|
18.7
|
16.5
|
14.0
|
Хүүхдийн осол гэмтлийн тохиолдол /10000 хүүхэд тутам/
|
78.1
|
75.0
|
73.0
|
Түлэгдэлт /10000 хүн тутам/
|
22.7
|
21.5
|
19.5
|
Осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх талаар сургалтад хамрагдсан:
- -цагдаа
- -онцгой байдлын албаны ажилтан
|
Байхгүй
|
30%
60%
|
60%
100%
|
Согтолтын зэрэг хэмжигч багажийн хангалт /тоо/
|
9
|
25
|
50
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон зөрчлийн тоо
|
Хоногт
40-45
|
Хоногт
20
|
Хоногт 5-аас ихгүй
|
Хүчирхийлэлд өртөгсдөд тусламж
үзүүлэх, эмнэлэг түшиглэсэн
"нэг цэгийн үйлчилгээ"-ний тоо
|
-
|
3
|
8
|
Гэмтэл, согог судлалын кабинеттэй аймгийн тоо
|
14
|
20
|
21
|
Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний ор гаргаагүй аймгийн тоо
|
11
|
5
|
-
|
Гэмтэл, согог судлалын эмчгүй
аймгийн тоо
|
5
|
2
|
-
|
---oОo---
Текст томруулах
A
A
A