- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОСОЛ ГЭМТЭЛ,ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 279 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Үйл ажиллагаа
|
Хариуцах байгууллага
|
Хамтран ажиллах байгууллага
|
Хугацаа
|
Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн
байгууллагын зохион байгуулалтыг оновчтой болгох талаар
|
||||
1
|
Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах салбар хоорондын уулзалтыг тогтмолжуулах
|
ЗТБХБЯ
|
БСШУЯ, ХЗДХЯ, СЯ, НХХЯ, МХЕГ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хандивлагч байгууллагууд
|
Улирал тутам
|
2
|
ГССҮТ-ийн Осол гэмтлийн сургалт, судалгааны төвийг тандалт, судалгааны чиглэлээр өргөжүүлэх арга хэмжээ авах
|
ЭМЯ
|
ДЭМБ, бусад хандивлагч байгууллага
|
2010-2012
|
3
|
Орон нутагт гэмтэл, согогийн кабинетийг бэхжүүлэх, хүний нөөцөөр хангах
|
ЭМЯ
|
БСШУЯ, ЭМГ, аймаг, нийслэлийн ЭМГ
|
2010-2012
|
4
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
|
ЭМЯ
|
МХЕГ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2012-2016
|
5
|
Осол гэмтэл, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнийг бууруулах арга хэмжээний эдийн засгийн болон эрүүл мэндийн үр ашгийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх
|
ЭМЯ,
БСШУЯ
|
Хандивлагч байгууллагууд
|
2010-2016
|
6
|
Осол гэмтэлд хүргэж байгаа хүчин зүйлээс сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, осол гэмтэлд хүргэсэн тохиолдолд хүлээх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох
|
ЗТБХБЯ, ХЗДХЯ
|
ЭМЯ,
СЯ,
ТББ
|
2010-2012
|
Хүн амын амьдарч, сурч, хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх талаар
|
||||
7
|
Хот төлөвлөлтийг хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байдлаар хийх
|
ЗТБХБЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
8
|
Замын хөдөлгөөний зохицуулагч нарыг жолоочийн согтолтын зэргийг тогтоох багажаар ээлж дараатай хангах
|
ЗТБХБЯ, ХЗДХЯ
|
СЯ
|
2010-2012
|
9
|
Барилга байгууламж, орон сууцны хороолол орчмын замын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах
|
ЗТБХБЯ
|
МХЕГ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
10
|
Зам засварын ажлын чанарыг дээшлүүлэх, нийслэлд шинээр зам тавих хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх
|
ЗТБХБЯ
|
Нийслэлийн Засаг дарга
|
2010-2016
|
11
|
Хүүхдийн хамгаалалтын бүс, суудал хэрэглэх шаардлагыг холбогдох дүрэм, журамд оруулан мөрдүүлэх
|
ЗТБХБЯ
|
ХЗДХЯ
|
2010-2011
|
12
|
Явган зорчигчдод зориулсан нүхэн болон гүүрэн гарам, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага, чиглүүлэх байгууламж байгуулах
|
ЗТБХБЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
13
|
Хөдөлгөөн зохицуулах замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио шинээр тавих, засвар үйлчилгээ хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх
|
ЗТБХБЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
14
|
Замын стандартыг олон улсын жишигт хүргэх талаар арга хэмжээ авах
|
ЗТБХБЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
15
|
Биеийн тамирын багш нарын сургалтын хөтөлбөрт биеийн тамирын тэмцээн, уралдаан, хичээлийн үед уналт бэртлээс сэргийлэх сургалтыг тусгах
|
БСШУЯ,
ЭМЯ
|
Улсын болон хувийн биеийн тамирын
дээд сургууль
|
2010-2011
|
16
|
Өвөл, зуны спорт (цана, чарга, тэшүүр, хурдан морины)-ын уралдаан, тэмцээний үеэр осол гэмтэл гаргахгүй байх аюулгүй орчин бүрдүүлэх
|
ЭМЯ
|
БТСГ,
ТББ
|
2010-2012
|
17
|
Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын орчинд осол гэмтэл гарахгүй байх орчин бүрдүүлэх зорилгоор биеийн тамир болон тоглоомын талбайн стандартыг мөрдүүлэх
|
БСШУЯ, ЗТБХБЯ
|
ЭМЯ, Хүүхдийн төлөө газар, орон нутгийн захиргаа, ТББ
|
2010-2016
|
Хүн амын осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, зохистой
зан үйлийг төлөвшүүлэх талаар
|
||||
18
|
Зам, тээврийн осол гэмтлээс сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүс, хүүхдийн хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшүүлэх
|
ЗТБХБЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
19
|
Хүн амд зам, тээврийн ослоос сэргийлэх мэдлэг дадал олгох албан, албан бус болон зайны сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлал, зөвлөмж, мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал боловсруулах
|
БСШУЯ,
ЭМЯ
|
ЗТБХБЯ, ХЗДХЯ, ТББ, хандивлагч байгууллагууд
|
2010-2016
|
20
|
Автомашинаас ялгарч байгаа утаанд хүний бие махбодийн үйл ажиллагааг алдагдуулах, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй олон төрлийн бодис агуулагддагийг харгалзан хуучин автомашиныг татварын бодлогоор хязгаарлах (хорт бодисын зөвшөөрөх хэмжээ хэтэрсэн тохиолдолд нөхөн төлбөр авдаг байх) арга хэмжээ авах
|
ЗТБХБЯ
|
ЭМЯ
|
2010-2016
|
21
|
Зам, тээврийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх талаар олон нийтийн санаачилгыг дэмжиж жижиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
|
ЗТБХБЯ,
ЭМЯ
|
МХЕГ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн
нэгж, байгууллага
|
2010-2016
|
22
|
"Замын осол гэмтлээс сэргийлцгээе" сэдэвт уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, үзүүлэх сургууль, өдөрлөг зохион байгуулах
|
ЭМЯ,
ХЗДХЯ
|
МҮОНРТ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2010-2016
|
23
|
Автомашингүй өдрийг тэмдэглэн хэвшүүлэх, олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд өргөжүүлэх
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
ЭМЯ,
ЗТБХБЯ,
ХЗДХЯ
|
2010-2016
|
24
|
Хүүхдийг осол гэмтэлд хүргэж байгаа нөхцөл шалтгааныг судлах, судалгааны дүнд үндэслэн зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, сурталчилгаа хийх
|
ЭМЯ
|
БСШУЯ, ГССҮТ, ХЗДХЯ, ЭМГ, НЭМХ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэвлэл, мэдээллийн байгууллагууд
|
2010-2016
|
25
|
Хүчирхийллээс сэргийлэх асуудлаар албан, албан бус сургалт болон зайн сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах
|
БСШУЯ
|
ХЗДХЯ,
ЭМЯ,
ТББ
|
2010-2016
|
26
|
Сөргөлдөөнийг эвийн аргаар шийдвэрлэх ур чадвар эзэмшүүлэх, хүчирхийллийн хор уршгийг таниулах сургалтыг хүүхэд, залуучуудын дунд тогтмолжуулах
|
БСШУЯ
|
ХЗДХЯ,
ТББ
|
2010-2016
|
Осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах талаар
|
||||
27
|
Осол гэмтлийн оношилгоо, эмчилгээг олон улсын түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх
|
ЭМЯ
|
ГССҮТ,
хандивлагч байгууллагууд
|
2010-2016
|
28
|
Эмч, эмнэлгийн ажилтан, холбогдох байгууллагын мэргэжилтнийг осол гэмтлийн үед авах арга хэмжээ, тусламж үйлчилгээний гарын авлага, удирдамжаар хангах
|
ЭМЯ
|
ЗТБХБЯ,
ХЗДХЯ,
хандивлагч байгууллагууд
|
2010-2011
|
29
|
Хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар эрүүл мэндийн болон нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хуульч, шүүгч, цагдаагийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх
|
ЭМЯ
|
ХЗДХЯ,
НХХЯ,
ТББ, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо
|
2010-2012
|
30
|
Хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамж, заавар, гарын авлага, үйлчилгээний стандарт боловсруулах
|
ЭМЯ
|
ЭМГ,
ГССҮТ, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо
|
2010-2012
|
31
|
Хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг түшиглэсэн "Нэг цэгийн үйлчилгээ"-ний загварыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах ажлыг дэмжих
|
ЭМЯ
|
ХЗДХЯ,
НХХЯ,
ТББ,хандивлагч байгууллагууд, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо
|
2010-2012
|
---оОо---
Текст томруулах
A
A
A