- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛИМП,ТИВИЙН НААДАМ,ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН,ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 326 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЛИМП, ТИВИЙН НААДАМ, ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД
АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ
ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ
1. Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд сонирхогчдын спортын төрлөөр оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг Засгийн газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2. Тэмцээний ангилал, зэрэглэл, тухайн жин, зай, төрөлд оролцсон орны тооноос хамааран тамирчин, дасгалжуулагчид дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:
№
|
Тэмцээний
|
Жин, зай, төрөл тус бүрт оролцсон орны тоо
|
Олгох мөнгөн шагналын (хувь
хэмжээ)
|
||
Ангилал
|
Зэрэглэл
|
Эрэгтэй
|
Эмэгтэй
|
||
1
|
Олимпийн наадам
|
Олимп
|
Оролцогч орны тоо харгалзахгүй
|
100
|
|
Паралимп
|
|||||
Дифлимп
|
24 болон түүнээс дээш
|
20 болон түүнээс дээш
|
100
|
||
17-23
|
14-19
|
60
|
|||
10-16
|
8-13
|
30
|
|||
9 хүртэлх
|
7 хүртэлх
|
10
|
|||
2
|
Дэлхийн
|
Дэлхийн аварга,
Дэлхийн цом,
Дэлхийн тоглолт Универсиад
|
32 болон түүнээс дээш
|
24 болон түүнээс дээш
|
100
|
21-31
|
17-23
|
60
|
|||
16-20
|
12-16
|
30
|
|||
15 хүртэлх
|
11 хүртэлх
|
10
|
|||
3
|
Тивийн
|
Тивийн наадам
|
16 болон түүнээс дээш
|
12 болон түүнээс дээш
|
100
|
12-15
|
9-11
|
60
|
|||
9-11
|
6-8
|
30
|
|||
8 хүртэлх
|
5 хүртэлх
|
10
|
3. Тамирчин дэлхийн цомын төлөөх шигшээ тэмцээнд тив, бүс нутаг төлөөлөн болон нэр заагдан оролцвол оролцогч орны тоог харгалзахгүйгээр шагналын 30 хувийг олгоно.
4. Өсвөр үеийнхний Олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд оролцсон орны тоог харгалзахгүйгээр Олимпийн наадмын шагналын 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэхүү журмын 2, 3, 4 дэх заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.
6. Дэлхийн цомын төлөөх цувралаар явагддаг тэмцээнд тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тохирох мөнгөн шагналыг тухайн жилд нэг удаа олгоно.
7. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт оролцсон орны тоог харгалзахгүйгээр медальд ногдох мөнгөн шагналын 30 хувьтай тэнцэх шагналыг олгоно.
8. Тамирчны хувийн болон багийн нэг удаагийн амжилтаар тооцон медаль олгодог спортын төрөлд мөнгөн шагналыг давхардуулахгүйгээр тухайн тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар тооцон олгоно.
9. Тухайн тэмцээнд тамирчныг бэлтгэж оролцуулсан дасгалжуулагчид тамирчинд олгогдох шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал тусад нь олгоно.
10. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчинтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас спортын төрөл тус бүрийн онцлогийг харгалзан баталсан журмын дагуу олгоно.
11. Шатрын, зуун буудалт даамын төрлөөр олон улсын их мастер (Гроссмейстер)-ын цол хүртсэн тамирчинд тивийн наадмын алтан медальд ногдох мөнгөн шагнал олгоно.
12. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин, дасгалжуулагчийн хамаарах спортын холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараахь материалыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор ирүүлнэ:
12.1. тухайн тэмцээний албан ёсны урилга, уг тэмцээний заавар, оролцох журам;
12.2. тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг баталсан биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хуулбар;
12.3. тэмцээнд медаль авсныг нотолсон баримт, диплом, гэрчилгээ, хуулбарын хамт;
12.4. тухайн тэмцээний протоколыг байрлуулсан интернэтийн вэб сайтын танилцуулга;
12.5. тамирчныг мөнгөн шагналаар шагнуулах хүсэлт;
12.6. залуучууд, өсвөр үеийнхний тэмцээнд оролцсон тамирчдын төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар.
13. Универсиад, залуучууд, өсвөр үеийн тэмцээнд нас дарж орсон тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй.
14. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 12 дахь заалтад заасан материалыг хянаж, мөнгөн шагнал олгуулах тухай саналаа биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
15. Мөнгөн шагнал олгуулах асуудлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
16. Тамирчин, түүний дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох Засгийн газрын шийдвэрийг үндэслэн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөнгөн шагналыг олгож, бүрдүүлсэн материалыг хадгална.
---оОо---
Засгийн газрын 2009 оны 326 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН
ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
1. Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа монголын бүх ард түмний, хүүхдийн, оюутны, үндэсний спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээн (цаашид "тэмцээн" гэх)-д амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2. Медаль хүртсэн тамирчинд дор дурдсан хэмжээний мөнгөн шагнал олгоно:
№
|
Тэмцээний
|
Медалийн төрөл
|
Мөнгөн шагналын хэмжээ (мян.төг)
|
|
Ангилал
|
Зэрэглэл
|
|||
1
|
Спортын их наадам
|
Монголын бүх ард түмний
|
Алт
|
1500.0
|
Мөнгө
|
1000.0
|
|||
Хүрэл
|
500.0
|
|||
Оюутны, үндэсний, хүүхдийн
|
Алт
|
600.0
|
||
Мөнгө
|
400.0
|
|||
Хүрэл
|
200.0
|
|||
2
|
Улсын аварга
|
Насанд хүрэгчид
|
Алт
|
600.0
|
Мөнгө
|
400.0
|
|||
Хүрэл
|
200.0
|
|||
Залуучууд,
өсвөр үе
|
Алт
|
400.0
|
||
Мөнгө
|
200.0
|
|||
Хүрэл
|
100.0
|
3. Тэмцээнд дасгалжуулсан багаа медальт байранд шалгаруулсан багийн дасгалжуулагчид энэхүү журмын 2 дахь заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.
4. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт тухайн медальд ногдох мөнгөн шагналын 30 хувьтай тэнцүү хэмжээний мөнгөн шагнал олгоно.
5. Хөнгөн атлетик, тэшүүр, буудлага зэрэг хэмжигдэхүүнээр амжилтыг нь тооцдог спортын төрлөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон тохиолдолд тамирчинд олгох мөнгөн шагналыг 30 хувиар нэмэгдүүлэн олгоно.
6. Тэмцээн зохион байгуулсан спортын холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тэмцээний тайлан, протоколыг тэмцээн дууссанаас хойш 14 хоногийн дотор ирүүлнэ.
7. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь спортын холбоодоос ирүүлсэн тэмцээний протокол, тайланг хянаж мөнгөн шагнал олгох тухай шийдвэр гаргана.
8. Дараахь тохиолдолд мөнгөн шагнал олгохгүй:
8.1. тэмцээний протокол, тайлан, тамирчинд олгох шагналтай холбогдсон материалыг бүрэн бүрдүүлээгүй, хугацаандаа ирүүлээгүй;
8.2. өсвөр үе, залуучуудын тэмцээнд нас дарж орсон.
9. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналыг олгож, бүрдүүлсэн материалыг хадгална.
---оОо---
Текст томруулах
A
A
A