A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                           Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 346 дугаар 
                                                                                                           тогтоолын 1 дүгээр хавсралт


                                                                           ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭМЖЛИЙН
                                                                           НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР


                                                                                      Нэг. Нийтлэг үндэслэл

Эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ихэнх нь хуучирч эвдрэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж чадахгүй болсон бөгөөд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэн зөв ажиллагааг шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байгаа зэрэг нь тухайн салбарт хэмжлийн нэгдмэл байдал алдагдахад хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд нэг зориулалтын хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж олон нэр төрөл, загварын гарал үүсэлтэй болж байгаа нь дээрх байдлыг улам хүндрүүлж, цаашид эрүүл мэндийн байгууллагыг найдвартай, чанартай хэмжих хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж, хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалт, шалгалт, тохируулгад бүрэн хамруулах нь оношилгоо, эмчилгээг сайжруулах, хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болно.

                                                                        Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хөтөлбөрийг
                                                                                     хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

2.1 Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн найдвартай, хэвийн, үнэн зөв ажиллагааг хангах, тэдгээрийг тогтоосон хугацаанд нь хяналт шалгалтад бүрэн хамруулах тогтолцоог бий болгох үндсэн дээр эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино;

2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

а) эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлогын баримт бичиг, үйл ажиллагаатай уялдан зохицсон байх;

б) хөтөлбөрийн хүрээнд шинээр баталсан эталоны нарийвчлал нь хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, стандартын шаардлагад тохирсон байх;

в) иргэд, эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын тэгш оролцоог хангах.

                                                              Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа,
                                                                                            хүрэх үр дүн

Зорилт 1. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай техникийн бааз суурийг бэхжүүлж бүрдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

а) улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн батлах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хоорондын хугацааны норм, нормативыг шинэчлэх;

б) эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд түгээмэл хэрэглэдэг хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай эталон, төхөөрөмжийг бий болгох;

в) эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийх зориулалтын лабораторийг нээн ажиллуулах;

г) дээрх лабораторт ажиллах мэргэжилтнийг сургаж бэлтгэх;

д) эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулах, шалгалт, тохируулгад хамруулах, тэдгээрт засвар, үйлчилгээ хийхэд шаардагдах стандарт, дүрэм, журам, зааврыг энэхүү хөтөлбөрийн дагуу боловсруулах.

Хүрэх үр дүн: Эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд түгээмэл хэрэглэдэг хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулалт, шалгалт, тохируулгад хамруулахад шаардлагатай ажлын эталон, төхөөрөмж болон ажлын орчин бий болсон байна.

Зорилт 2. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд хэрэглэж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийх арга зүй, стандартыг боловсруулж, мөрдөх ажлыг зохион байгуулна. Энэ зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

а) эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний технологийг дээшлүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулан үр ашгийг нь дээшлүүлэх;

б) тоног төхөөрөмжийн инженер, хэмжүүрийн улсын шалгагч болон шалгалт, тохируулгын ажилтанг мэргэшүүлэн бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаатай уялдуулах;

в) баталгаажуулалт, шалгалт, тохируулгатай холбоотой шалгах аргын стандарт боловсруулах ажлыг хөтөлбөрийн үе шаттай уялдуулан гүйцэтгэх;

г) эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн загварыг турших, батлах, хянах, мөрдөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;

д) улсын хэмжээнд ашиглаж байгаа болон цаашид ашиглах нэг ижил зориулалтын эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, чанар, эдэлгээ, засвар үйлчилгээ хийх боломж, хэмжил зүйн болон техник, стандартыг бүрэн тусгасан техникийн зохицуулалтыг хэрэглэж ажиллах.

Хүрэх үр дүн: Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хүний нөөцийн чадавхи бүрдэж эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шалгаж тохируулах, баталгаажуулах арга зүй, стандарт бий болсон байна.

Зорилт 3. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын бүртгэл, баталгаажуулалт, шалгалт, тохируулгад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна. Энэ зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

а) эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын бүртгэлд авах;

б) оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүсчилсэн хэлбэрээр улсын баталгаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах;

в) эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулах.

Хүрэх үр дүн: Эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа болон цаашид ашиглах оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж нь улсын бүртгэл, баталгаажуулалт, шалгалт, тохируулга болон хэмжил зүйн хяналтад бүрэн хамрагдсан байна.

Зорилт 4. Эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн, үнэн зөв ажиллагааг тасралтгүй хангахад чиглэсэн засвар, үйлчилгээний ажлыг дэмжин хөгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

а) аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх (угсрах), суурилуулах, засварлах, худалдах, шалгаж тохируулах үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, дэмжлэг үзүүлэх;

б) эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн загварыг турших, шалгах ажилтны болон засварын инженерийн мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах;

в) эмнэлгийн болон холбогдох байгууллагын төсвийн зардлын зүйл ангид хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, баталгаажуулалт, шалгалт, тохируулгатай холбоотой зардлыг тусгаж байх.

Хүрэх үр дүн: Эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн, алдаагүй ажиллагааг тасралтгүй хангах засвар үйлчилгээний мэргэшсэн аж ахуйн нэгж, байгууллага бий болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

                                                      Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа

4.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

а) улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

б) гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

в) олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

г) бусад эх үүсвэр.

4.2. Хөтөлбөрийг 2013 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.

                                                    Тав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ,
                                                                           үр дүн, шалгуур үзүүлэлт

5.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг улсын хэмжээнд стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бусад холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран; орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

5.2 Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:

Хүн амын эрүүл мэндийн чиглэлээр:

-эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, оношилгоо, эмчилгээний үр дүнг нарийвчилсан үзүүлэлтээр үнэн зөв гаргах боломж бүрдэнэ;

-магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдийн чадавхи сайжирна;

-эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, технологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломж бүрдэнэ;

-эмнэлгийн техникийн ажилтнуудын мэдлэг, мэргэжил, ур чадвар дээшилнэ.

Хэмжил зүйн чиглэлээр:

-оношилгоо, эмчилгээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж нь улсын бүртгэл, баталгаажуулалт, шалгалт, тохируулгад бүрэн хамрагдаж, загварын туршилт, хяналтын асуудал нь зохих түвшинд шийдвэрлэгдэнэ;

-одоо ашиглаж байгаа болон импортоор орж ирж байгаа эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж нь улсын бүртгэлд хамрагдаж, хяналттай болно;
5.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт, тохируулга зэрэг нь дараахь түвшинд хүрнэ:
 
 
Үзүүлэлт
Одоогийн түвшин
Хүрэх түвшин
2009
он
2011 он
2012 он
2013   он
Хэмжих хэрэгслийн баталгаажуу-лалт, шалгалт, тохируулга
Аймаг, орон нутагт
8-10%
40%
60-70%
80% хүртэл
Улаанбаатар хот
15-20%
40%
60-70%
80% хүртэл
Загварын туршилт, бүртгэл, хяналт
Аймаг, орон нутагт
-
30%
60%
100%
Улаанбаатар хот
-
30%
60%
100%
 
Сургалт
Аймаг, орон нутагт
-
30%
60%
100%
Улаанбаатар хот
-
30%
60%
100%
 
     5.5 Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 
 
Шалгуур үзүүлэлт
Одоогийн түвшин
(2009 он)
Хүрэх үзүүлэлт
(2013 он)
1
Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хоорондын хугацааны норм, нормативыг шинээр тогтоох
 
 
 
байхгүй
Хугацааны норм, норматив батлагдан мөрдөгдөнө
2
Хэмжих хэрэгслийн шалгах аргын олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичгийн шаардлагыг хангасан, итгэмжлэгдсэн  лабораторийг Улаанбаатар хотод Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд болон  бүсийн төв Ховд, Дархан, Чойбалсан,  Эрдэнэт хотуудад шинээр байгуулан  ажиллуулах
 
байхгүй
Жилд 3000 орчим хэмжих хэрэгслийг баталгаажуулна
3
Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай эталон төхөөрөмжийг бий болгох
байхгүй
Жилд 2500 орчим хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шалгалт, тохируулгад хамруулна

 
4
Нийслэл, бүсийн төвүүдэд шинээр байгуулагдах баталгаажуулалтын болон шалгалт, тохируулгын лабораторийн ажилтан, улсын шалгагч нарын сургалтын болон олгосон сертификатын тоо
 
байхгүй
Жилд 2 удаа сургалт зохион байгуулж,
15-20 хүнийг хамруулна.
Олгох сертификатын тоо 30-40
5
Хэмжил зүйн олон улсын болон бүс нутгийн байгууллагын 2010-2013 оны сургалтад эмчилгээ, оношилгооны хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, засвар үйлчилгээ, баталгаажуулалтын чиглэлээр хамрагдсан хүний тоо
 
байхгүй
Сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо  10-15
6
Холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, хот, дүүргийн хэмжээнд эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх (угсрах), суурилуулах, засварлах ажлыг гүйцэтгэх байгууллагын тоо
байхгүй
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагын тоо    2-оос доошгүй байна
7
Эрүүл мэндийн салбарт хэрэглэх эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн загварыг туршилтад хамруулах хэмжих хэрэгслийн тоо
байхгүй
10-аас доошгүй загвар батлагдсан байна
  
                                                                                              ---оОо---