- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол УлсынЗасгийн газрын 2009 оны 346 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл, түүнд
холбогдох арга хэмжээ
|
Хариуцах байгууллага
|
Хамтран оролцох байгууллага
|
Хугацаа, оноор
|
|
Зорилт 1. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай техникийн бааз суурийг бэхжүүлж бүрдүүлнэ
|
||||
1.1
|
Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн батлах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хоорондын хугацааны норм, нормативыг шинэчлэх
|
СХЗГ
|
ЭМЯ
|
2011-2012
|
1.2
|
Хөтөлбөрийн хүрээнд бий болгох, шинээр худалдан авах эталоны жагсаалтыг гаргаж, эталоныг худалдан авах тендерийн ажлыг зохион байгуулах
|
СХЗГ
|
-
|
Жил бүр
|
1.3
|
Улаанбаатар, Ховд, Дархан, Чойбалсан, Эрдэнэт хотуудад эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийх зориулалтын лабораторийг нээн ажиллуулах
|
СХЗГ
|
-
|
2011
|
1.4
|
Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын лабораторид ажиллах мэргэжилтний мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтад хамруулах, олон улсын байгууллага болон бүс нутгийн хэмжил зүй, эрүүл мэндийн байгууллагуудын талаархи шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох мэргэжлийн их, дээд сургуультай хамтран ажиллах
|
ЭМЯ
|
СХЗГ
|
Жил бүр
|
Зорилт 2. Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон улсын түвшинд судлан хөгжүүлэх, эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийх арга зүй, стандартыг олон улсын түвшинд боловсруулах ажлыг зохион байгуулна
|
||||
2.1
|
Хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаатай уялдуулах
|
СХЗГ
|
ЭМЯ
|
Жил бүр
|
2.2
|
Эмнэлгийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг шалгах стандартыг олон улсын түвшинд боловсруулах ажлыг жил бүрийн стандартчиллын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
|
СХЗГ
|
ЭМЯ
|
Жил бүр
|
2.3
|
Эрүүл мэндийн салбарт хэрэглэх эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн загварыг турших, батлах, мөрдөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж явуулах
|
СХЗГ
|
ЭМЯ
|
Жил бүр
|
Зорилт 3. Эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа болон цаашид ашиглах оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулалт, шалгалт, тохируулгад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна
|
||||
3.1
|
Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, стандартчилсан загварыг улсын бүртгэлд хамруулах
|
СХЗГ
|
ЭМЯ
|
2010-2013
|
3.2
|
Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, стандартчилсан загварын улсын бүртгэлийн журам боловсруулах
|
СХЗГ
|
ЭМЯ
|
Жил бүр
|
3.3
|
Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг график, төлөвлөгөөний дагуу улсын бүртгэл, баталгаажуулалт, шалгалт, тохируулгад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулан гүйцэтгэх
|
СХЗГ
ЭМЯ
|
-
|
Жил бүр
|
3.4
|
Эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжил зүйн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх
|
МХЕГ
|
-
|
Жил бүр
|
Зорилт 4. Эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тасралтгүй хангахад чиглэсэн засвар, үйлчилгээний зохион байгуулалтын ажлыг дэмжин хөгжүүлнэ
|
||||
4.1
|
Аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах, шалгалт, тохируулгыг хийж гүйцэтгэх байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулах
|
СХЗГ
|
ЭМЯ
|
2011-2013
|
4.2
|
Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засварын инженерийн мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх
|
ЭМЯ
|
БСШУЯ
|
Жил бүр
|
Зорилт 5. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах, тэдгээрт баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах тогтвортой, уян хатан тогтолцоог бүрдүүлж хөгжүүлнэ
|
||||
5.1
|
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад бусад салбарын оролцоог идэвхжүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий салбар дундын техникийн зохицуулах хороог бий болгох
|
СХЗГ
|
ЭМЯ
|
2010-2011
|
5.2
|
Улсын хэмжээнд эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, шалгалт, тохируулгыг олон улсын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх
|
СХЗГ
|
-
|
Жил бүр
|
5.3
|
Импортоор орж ирж байгаа эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусгай зөвшөөрлийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд болон бусад боломжит арга хэлбэрийг хослуулан уян хатан бодлогоор зохицуулан шийдвэрлэх
|
СХЗГ
|
ЭМЯ
|
Жил бүр
|
5.4
|
Эрүүл мэндийн болон холбогдох байгууллагын жил бүрийн төсөвт эмнэлгийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, баталгаажуулалт, шалгалт, тохируулгын зардлыг тусгаж байх арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
СЯ
|
ЭМЯ
|
Жил бүр
|
---оОо---
Текст томруулах
A
A
A