- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 369 дүгээр
тогтоолын хавсралт
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цөмийн энергийн комисс (цаашид "комисс" гэх)-ын зорилт нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулахад оршино.
1.2. Комисс нь үйл ажиллагаандаа энэ дүрэм болон цөмийн энергийн хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
Хоёр. Комиссын удирдлага, бүрэлдэхүүн
2.1. Комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.2. Комиссын дарга нь Ерөнхий сайд, орлогч дарга нь цөмийн энергийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга байна.
Гурав. Комиссын үйл ажиллагааны зохион байгуулалт
3.1. Комиссын үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Комиссын хуралдаанд комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэйгээр оролцоно. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцно.
Шаардлагатай гэж үзвэл цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэд болон холбогдох бусад этгээдийг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно.
3.2. Хуралдааныг комиссын дарга даргална. Комиссын даргын түр эзгүй үед хуралдааныг комиссын орлогч дарга даргална. Комиссын дарга, орлогч дарга нар нэгэн зэрэг түр эзгүйд комиссын даргын үүрэг болгосноор комиссын аль нэг гишүүн хуралдааныг даргална.
3.3. Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын дотоод ажлыг хариуцна. Нарийн бичгийн дарга нь комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө. Хуралдааны тэмдэглэлд комиссын дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Комиссын даргын түр эзгүйд хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.
3.4. Комисс нь хууль тогтоомж, энэ журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
3.5. Комиссын гаргасан шийдвэрийг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
3.6. Комиссын ажлын албаны үүргийг Цөмийн энергийн газар гүйцэтгэнэ.
Дөрөв. Комиссын эрх, үүрэг
4.1. Комисс нь Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
4.1.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох, тэдэнтэй орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
4.1.2. цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгох болон цөмийн хаягдал, ашиглагдсан түлшийг булшлах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
4.1.3. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах асуудлаар цөмийн энергийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
4.1.4. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн ослын хор уршгийг арилгах талаар яаралтай авах арга хэмжээний талаархи саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
4.1.5. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах;
4.1.6. нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд түүний хохирлыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах.
Тав. Комиссын гишүүний эрх, үүрэг
5.1. Комиссын гишүүн нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
5.1.1. комиссын хуралдаанд биечлэн оролцож, өөрийн эрхлэх ажлын хүрээнд шийдвэрлэх асуудлаар санал оруулах;
5.1.2. комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
5.1.3. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөгөө өгөх, тавьсан санал, хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, гүйцэтгэсэн ажлынхаа тайланг комисст тайлагнах.
Зургаа. Комиссын зардал
6.1. Комиссын үйл ажиллагааны зардлыг Ерөнхий сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
Долоо. Бусад зүйл
7.1. Комисс нь үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулна.
----oOo----

Текст томруулах
A
A
A