A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШ ИГ,ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ (Энэ хавсралтыг 2010-12-29-ний 347-р тогтоолоор х үчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
                                                                                                                      Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар 
                                                                                                                      тогтоолын 2 дугаар хавсралт


                                                     МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ 
(Энэ хавсралтыг 2010-12-29-ний 347-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэн (цаашид "иргэн" гэх)-д Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй (хоёрдмол харьяалалгүй) иргэн Хүний хөгжил сан (цаашид "сан" гэх)-гаас хишиг, хувь хүртэнэ.

                                                                   Хоёр. Иргэнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэх

2.1. Сангаас хишиг, хувь хүртэх Монгол Улсын иргэнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн бүртгэлийн хэлтэс, газар болон сум, хорооны бүртгэлийн ажилтан тус тус гүйцэтгэнэ.

2.2. Шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.3.1, 5.3.9, 5.3.11-5.3.13-т заасан дараахь төрлийн иргэний улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ:

-төрсний;
-иргэний үнэмлэхийн (дижитал зураг);
-биеийн давхцахгүй өгөгдлийн (гарын хурууны хээ);
-иргэний байнгын оршин суугаа газрын;
-шилжилт хөдөлгөөний.

2.3. Шинэчилсэн бүртгэлийг уг бүртгэлд хамрагдах иргэнээс холбогдох мэдээлэл (гарын хурууны хээ, дижитал зураг гэх мэт)-ийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хийнэ.

2.4. Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомжийн зөрчилтэй иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулахгүй. Иргэн уг зөрчлөө улсын бүртгэлийн байгууллагад хандан арилгуулах үүрэгтэй.

2.5. Шинэчилсэн бүртгэл явуулах журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

                                                         Гурав. Иргэний хишиг, хувь хүртэх хүсэлтийг хүлээн
                                                                                       авах, хянан шийдвэрлэх

3.1. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ) дээрх иргэний бүртгэлийн код нь идэвхжсэн иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтан болон халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн (цаашид ажилтан гэх)-д гаргана.

3.2. Сум, хорооны ажилтан нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээн дээр бичигдсэн регистрийн дугаар, иргэний бүртгэлийн кодыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулган шалгана. Бүртгэлийн хууль тогтоомжийн зөрчилгүй иргэнд хишиг, хувь хүртэх "Хүний хөгжил сан" дэвтэр олгоно. Дэвтэрт хишиг, хувь авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн код, хишиг, хувь авах хэлбэрийг бичнэ.

Иргэн нь хишиг, хувийг Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.4-т заасан хэлбэрээр хүртэх хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэр, дансны дугаарыг дэвтэрт бичнэ.

3.3. Иргэний хишиг, хувийг тухайн иргэнд энэ журмын 3.2-т заасан дэвтэр өгсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор арилжааны банкаар дамжуулан олгоно.

3.4. Иргэний бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөний улмаас улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нь ороогүй иргэний хишиг, хувь хүртэх хүсэлтийг уг зөрчлөө арилгасны дараа хүлээж авна.

3.5. 16-гаас доош насны хүүхдийн хишиг, хувийг эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д олгоно.

Гэр бүлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4, 64.1.5-д заасан иргэний хишиг, хувийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

3.6. Бүтэн өнчин, эцэг эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт болон нийгмийн халамжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу өрх, иргэний асрамжид байгаа, эсхүл оршин суух тодорхой хаяггүй (тэнэмэл амьдралтай) 16 хүртэлх насны хүүхдэд хүртээх хишиг, хувийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хүүхдийг асарч байгаа асрамжийн газар болон аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

3.7. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ.

3.8. Монгол Улсын иргэн тус улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон тохиолдолд сүүлийн жилд түүнд олгох хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж олгоно. Монгол Улсын харьяат болсон иргэнд хишиг, хувийг дараагийн жилээс нь эхлэн олгоно.

3.9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа этгээдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүүгээр дамжуулан хишиг, хувийг тухайн этгээдийн нэрийн дансанд нь шилжүүлнэ.

                                                                      Дөрөв. Хишиг, хувь хүртэх хугацаа

4.1. Монгол Улсын иргэнд хишиг хувийг Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу Улсын Их Хурлаас тухайн жилд тогтоосон хэмжээгээр олгоно.

4.2. Иргэнд хишиг, хувийг урьдчилж олгохгүй. 

                                                          Тав. Хишиг, хувь хүртэхэд бүрдүүлэх бичиг баримт

5.1. Хишиг, хувь хүртэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

5.1.1. иргэний үнэмлэх;

5.1.2 16-гаас доош насны хүүхдийн хувьд төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх;

5.1.3. хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;

5.1.4. Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар;

5.1.5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2-т заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар;

5.1.6. гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл.

                                                                                   Зургаа. Бусад

6.1. Хишиг, хувь хүртэх асуудлаар сум, хорооны ажилтны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн гомдлоо сум, хорооны Засаг дарга, аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад гаргаж болно. Гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Иргэн сум, хорооны Засаг дарга болон аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлнэ.

6.2. Хишиг, хувь хүртэж байгаа иргэн шилжихэд улсын бүртгэлийн байгууллага оршин суугаа хаягийн өөрчлөлтийг хийж, тухайн орон нутгийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага шилжих хүртэлх хугацаанд уг иргэний хүртсэн хишиг, хувийн хэмжээний талаар тодорхойлолтыг олгоно.

6.3. Энэхүү журмын 6.2-т заасан тодорхойлолтыг үндэслэн иргэнд шилжин ирсэн газрын нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хишиг, хувийг үргэлжлүүлэн олгоно.

6.4. Энэхүү журмын 5 дахь хэсэгт заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хишиг, хувь хүртэх нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, мөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

6.5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.1-д заасан тохиолдолд сум, хорооны ажилтан нь тухайн иргэний хишиг, хувь хүртэх эрх дуусгавар болсон тухай "Хүний хөгжил сан" дэвтэрт тэмдэглэл хийнэ. 



                                                                                                  ---оОо---