A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМ БОЛОН АЙМАГ,НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА,ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ,ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

                                                                                                  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр
                                                                                                  тогтоолын хавсралт


                                                     ЯАМ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ
                                                      ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-
                                                             ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

                                                            1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого болон аймаг, нийслэлийн Засаг даргаас Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн биелэлтийг дүгнэхэд оршино.

                                                            2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилт

2.1. Бодлогын зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын шийдвэр нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхийг нягтлан тогтоох.

2.2. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх.

2.3. Бодлогын зорилт төлөвлөсөн үр дүнд хүрч хэрэгжээгүй бол түүнийг засаж, залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай тохиолдолд бодлогын шинэ зорилтыг дэвшүүлж, Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимд танилцуулах.

2.4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, санал, дүгнэлт, зөвлөмжөөр дэмжихэд чиглэгдэнэ.

                                                        3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага хамрагдана.

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд, эсхүл бодлогын тодорхой чиглэлээр хийнэ. Хамрах хүрээ, хугацааг удирдамжаар тодорхойлно.

3.3. Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг, түүнчлэн сум, дүүргийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

3.4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл оролцсон баг жилд нийслэл болон 5-аас доошгүй аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, 2-оос доошгүй яамны үйл ажиллагаанд энэхүү журмын 3.2-т заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засгийн газарт танилцуулна.

                                                                 4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй

4.1. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нэгтгэн зохион байгуулж, арга зүйгээр хангана. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан баг байгуулж болно.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэхүү журмыг үндэс болгоно.

4.3. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар тухайн жилийн үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээний тайланг дараа оны 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

4.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараахь бүтэцтэй байна:

4.4.1. бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ;

4.4.2. бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ;

4.4.3. байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ;

4.4.4. байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ;

4.4.5. үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ.

4.5. Яамны үйл ажиллагааны үнэлгээний дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралт, яамдын үйл ажиллагааг үнэлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлтийг 2 дугаар хавсралт, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний дүнг 3 дугаар хавсралт, аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлтийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус гаргаж тайлангийн хамт ирүүлнэ.

4.6. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, яам, аймаг, нийслэлд хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг мөн тайлангийн хамт ирүүлнэ.

4.7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хяналт- шинжилгээ, үнэлгээний тайланг хүлээн авч, бодлогын зорилтын хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар шинжилгээ, судалгаа хийж, шаардлагатай бол газар дээр нь очиж ажиллана.

4.8. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгасан тоон болон тоогоор илэрхийлж болох зарим үзүүлэлтийг статистикийн болон тухайн үйл ажиллагааны хүрээний асуудлыг хариуцсан бусад байгууллагын судалгааны үзүүлэлт, тухайн жилд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд газар дээр нь очиж хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэгтэй харьцуулан нягталж үзнэ.

4.9. Тайлан, судалгааны материалд хяналт-шинжилгээ хийхдээ баримт бичиг судлах, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцах, санал асуулга явуулах, ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь очиж шалгах зэрэг дүн шинжилгээний түгээмэл аргуудыг хэрэглэнэ.

                                                                           5. Үр дүнг үнэлэх аргачлал

5.1. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээ нь үзүүлэлт бүрийн онооны нийлбэрийг нийт үзүүлэлтийн тоонд хувааж гаргасан дундаж оноогоор илэрхийлэгдэнэ. Үнэлгээний хувь болон оноог энэхүү журмын 5.10-т заасны дагуу тодорхойлно.

5.2. Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг тухайн яам дангаар, эсхүл толгойлон хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнгээр үнэлнэ. Аймаг, нийслэлд мөн энэхүү зарчмын дагуу үнэлнэ.

5.3. Төсвийн ерөнхийлөн захирагч (сайд)-ийн эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга хэрхэн ажилласан талаархи үнэлгээг тухайн сайд өгнө. Үнэлгээ нь сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай тухайн онд байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэсэн хувиар тодорхойлогдоно.

5.4. Төсвийн ерөнхийлөн захирагч сайд болон аймаг, нийслэлийн Засаг даргаас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргаас гэрээг дүгнэсэн хувиар тодорхойлно.

5.5. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн жилд дэвшүүлсэн зорилт нь үйл ажиллагааны хэтийн бодлого, төлөвлөгөөтэй хэрхэн уялдсаныг тодорхойлж үнэлгээ өгнө. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн жилийн зорилт, үйл ажиллагаа нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт, зорилтууд болон үндэсний хөтөлбөр, хууль тогтоомжоор тодорхойлогдсон Засгийн газрын бодлогын зорилтуудтай уялдсан байх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагаа хэрэгжсэнээр тухайн зорилт биелсэн гэж үзнэ.

5.6. Үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээг Засгийн газраас баталсан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт"-ийн дагуу хийж, үнэлгээний дэлгэрэнгүй мэдээллийг хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлантай хамт ирүүлнэ.

5.7. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, төсөл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл зэрэг баримт бичгээр дамжин хэрэгжиж байгаа төрийн бодлого иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлснийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт болон хэрэглэгчийн үнэлгээ харуулна.

5.8. Хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр)-ийн хэрэгжилт, яам, аймаг, нийслэлийн Засаг даргаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана. Санал асуулгын нэгдсэн дүнг хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлантай хамт ирүүлнэ.

5.9. Энэ журмын 5.8-д заасан санал асуулга явуулах ажлыг мэргэжлийн судалгааны байгууллагад яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар захиалга өгч гүйцэтгүүлнэ. Санал асуулгыг хөндлөнгийн нөлөөгүй байхаар зохион байгуулсан байна. Санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын жил бүрийн төсөвт тусгасан байна.

5.10. Үнэлгээний хувийг тавьсан зорилтын гүйцэтгэл, үр дүнг (Г) хүрэх түвшин буюу тавьсан зорилтод (З) харьцуулж хувиар илэрхийлж (Г/З*100) тодорхойлно. Энэхүү үнэлгээний хувийг 0.05-аар үржүүлж (Г/З*100*0.05) үнэлгээний оноог тодорхойлно.

5.11. Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй зорилтын биелэлтийн хувийг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална. Үүнд:

5.11.1. тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч, тогтворжсон бол 100 хувь;

5.11.2. тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь /80.0-100.0 хүртэл хувь/;

5.11.3. тавьсан зорилтод хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь /60.0-80.0 хүртэл хувь/;

5.11.4. тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 50.0 хувь /40.0-60.0 хүртэл хувь/;

5.11.5. тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 30 хувь /20.0-40.0 хүртэл хувь/;

5.11.6. тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 хувь /0-20.0 хүртэл хувь/;

5.11.7. тухайн зорилтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол биелэлтийн хувийг "0" гэж үзнэ.


                                                    6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг хэрэгжүүлэх

6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

6.1.1. яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

6.1.2. үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

6.1.3. яам, аймаг, нийслэлийн Засаг даргад үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь шалгалт хийж, дүгнэлт гаргах.

6.2. Ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсны дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээр бусдаасаа илүү үнэлгээ авсан гурван яам, таван аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус бүрийг 10.0 сая хүртэл төгрөгөөр, гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, таван аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

6.3. Шагнал, урамшуулалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт жил бүр тусгана. 




                                                                                                 --оОо--


                                                                                                                                      Журмын 1 дүгээр хавсралт

                                                                                                                    ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
 
 
                                                                                                                                          (....  оны үйл ажиллагааны үр дүн)
 
 
 
Үзүүлэлт
Үр дүнгийн үнэлгээ
хувь
оноо
 
 
 
 1
 
 
Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ
1.Үндэсний хөгжлийн цогц
  бодлогын хэрэгжилт
 
 
2.Хууль тогтоомжийн хэрэгжилт
 
 
3.Засгийн газрын үйл ажиллагааны
  хөтөлбөрийн хэрэгжилт
 
 
4.Үндэсний хөтөлбөрүүдийн
  хэрэгжилт
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 
 
 2
 
 
Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
1.Монгол Улсын  эдийн засаг,
  нийгмийг хөгжүүлэх Үндсэн
  чиглэлийн биелэлт
 
 
2.Улсын төсөв, зээл, тусламжийн
  хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа
  төслүүдийн хэрэгжилт
 
 
3.Засгийн газрын шийдвэрийн
  хэрэгжилт
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 
 3
 
Байгууллагын үйл ажиллагааны  үр дүнгийн үнэлгээ
1.Төсвийн ерөнхийлөн захирагчаас
  ерөнхий менежертэй байгуулсан
  үр дүнгийн гэрээний биелэлт
 
 
2.Байгууллагаас дэвшүүлсэн
  зорилтууд нь үйл ажиллагааны
  хэтийн бодлого, төлөвлөгөөтэй
  уялдсан байдлын үнэлгээ
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 
 4
 
Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ
1.Үйл ажиллагааны ил тод,
  нээлттэй байдал
 
 
2.Хүний нөөцийн бодлогын ил тод
  байдал
 
 
3.Төсөв, санхүүгийн ил тод
  байдал
 
 
4.Бараа, ажил, үйлчилгээ
  худалдан авах ажиллагааны
  ил тод байдал
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 5
Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ
1.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн
  үзүүлэлтийн үнэлгээ
 
 
2.Хэрэглэгчийн  үнэлгээ 
 
 
Үнэлгээний дундаж оноо
Ерөнхий үнэлгээ
 
 
 
---оОо---
 

                                                                                                                           Журмын 2 дугаар хавсралт
 
 
ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ ЭДИЙН ЗАСАГ,
                                                          НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ
      
                                                                                                                                                                   (20.. оны дүнгээр)
 
1. Сангийн яам                                                    
 
 
  №
 
 
Үзүүлэлт
 
Өмнөх
он
 
Тайлант он
 
Өөрчлөлт
Үнэлгээ
Хувь
Оноо
  0
1
2
3
4
5
6
 
  1
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (1995 оны зэрэгцүүлэх үнээр, мян.төг)
 
 
 
 
 
  2
Улсын төсвийн орлогын гүйцэтгэлийн хувь
 
 
 
 
 
  3
Улсын төсвийн зарлагын гүйцэтгэлийн хувь
 
 
 
 
 
  4
Улсын төсвийн тэнцэл
 
 
 
 
 
  5
ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хувь
 
 
 
 
 
  6
Хэрэглээний үнийн индекс
 
 
 
 
 
 7
Улсын төсвийн дотоод өр (сая.төг)
 
 
 
 
 
 8
ДНБ-д гадаад өрийн эзлэх хувь
 
 
 
 
 
 9
Нийт хөрөнгө оруулалт (сая.төг)
 
 
 
 
 
 
 10
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
 11
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
 12
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
 
 13
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
2. Гадаад харилцааны яам
0
1
2
3
4
5
6
 
1
Олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого, түүнд гарсан ахиц
 
 
 
 
 
 
2
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого, түүнд гарсан ахиц
 
 
 
 
 

 
3
Гадаад харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх талаар хийсэн ажил
 
 
 
 
 
4
Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар явуулж байгаа бодлого, арга хэмжээний биелэлт (хувь)
 
 
 
 
 
5
Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого, түүнд гарсан ахиц
 
 
 
 
 
6
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
7
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
8
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
9
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
3. Хууль зүй, дотоод хэргийн яам
 
0
1
2
3
4
5
6
1
Боловсруулсан хууль тогтоомж, эрх зүйн актын төслийн тоо
 
 
 
 
 
2
Батлуулсан хууль тогтоомж, эрх зүйн актын тоо
 
 
 
 
 
3
Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь
 
 
 
 
 
4
Хилийн хулгай, зөрчлийн илрүүлэлтийн хувь
 
 
 
 
 
5
Шалган нэвтрүүлэх боомтод илрүүлсэн зөрчлийн тоо
 
 
 
 
 
6
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн бодит  биелэлтийн хувь
 
 
 
 
 
7
Гадаадын иргэдийн бүртгэл (хууль бусаар оршин суугаа, албадан гаргасан иргэдийн тоо)
 
 
 
 
 
8
Хяналт, шалгалтаар илрүүлсэн зөрчлийн тоо
 
 
 
 
 
9
Төрийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлсэн баримтын тоо
 
 
 
 
 
10
Эрх зүйн сургалт, мэдээлэл сурталчилгаа, түүнд хамрагдсан хүний тоо
 
 
 
 
 
11
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
12
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 

 
13
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
14
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
            
0
1
2
3
4
5
6
1
Ногоон байгууламжийн талбайн өсөлт  (га/жил)
 
 
 
 
 
2
Агаарын чанарын лаборатори болон хяналтын цэгийн тоо
 
 
 
 
 
3
Шинээр байгуулсан хог хаягдлын төвлөрсөн цэг (дахин  боловсруулах)-ийн тоо
 
 
 
 
 
4
Агаар дахь бохирдуулагч бодис (SO2 NO2 CO; PM10)-ын агууламжийн  хэмжээ (агаарын чанарын стандарттай харьцуулсан хувь)
 
 
 
 
 
5
Нийт газар нутагт ой  бүхий газар нутгийн эзлэх хувь
 
 
 
 
 
6
Улсын санд хүлээж авсан ойжуулсан талбайн хэмжээ (га/жил)
 
 
 
 
 
7
Уул уурхайн зориулалтаар олборлолт хийсэн  газрын нөхөн сэргээлтийн хувь
 
 
 
 
 
8
Гүний усны цооногийн тоо
 
 
 
 
 
9
Монгол Улсад гадаадаас ирсэн жуулчдын тоо
 
 
 
 
 
10
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
11
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
12
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
13
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
0
1
2
3
4
5
6
 
1
Хамран сургалтын хувь:
-Сургуулийн өмнөх боловсрол
-Бага боловсрол
-Суурь боловсрол
 
 
 
 
 
 
 
2
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хангалтын хувь
 
 
 
 
 
 
3
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтын хувь
 
 
 
 
 
 
4
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангалтын хувь (ангиар)
 
 
 
 
 
5
Нэг компьютерт ногдох хүүхдийн тоо
 
 
 
 
 
 
6
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоо, хамралтын хувь (бүх шатны боловсролын сургалтын байгууллагаар)
 
 
 
 
 
 
7
Ерөнхий боловсролын түвшин тогтоох шалгалтын онооны дундаж (дунд боловсролын сургуульд)
 
 
 
 
 
 
8
Дээд боловсролын сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын онооны дундаж
 
 
 
 
 
 
9
Мэргэжлийн боловсролын сургууль төгсгөгчдийн ажил эрхлэлтийн хувь (төгссөнөөс хойш 6 сарын дотор)
 
 
 
 
 
 
10
Тухайн жилд соёл, урлагийн үйлчилгээг хүртсэн үйлчлүүлэгчдийн тоо
 
 
 
 
 
 
11
Театр, чуулга, соёлын төв, кино театруудад шинээр болон сэргээн тавьсан бүтээлийн тоо (урлагийн төрөл, хэлбэрээр)
 
 
 
 
 
 
12
Олон улсын урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдийн тоо
 
 
 
 
 
 
13
Улсын санд худалдан авсан ном, хөгжим, дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн тоо
 
 
 
 
 
 
14
Үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн (бүтээлийн тоо, эдийн засгийн өгөөж)
 
 
 
 
 
 
15
Тухайн жилд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалт (мян.төг)
 
 
 
 
 
 
16
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
17
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
18
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
 
19
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
6. Батлан хамгаалах яам
 
0
1
2
3
4
5
6
 
 
 
1
Зэвсэгт хүчний нийт албан хаагчдын тоонд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад  ажиллагаанд оролцохоор бэлтгэгдсэн болон уг арга хэмжээнд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын эзлэх хувь
 
 
 
 
 
 
2
Зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
 
 
 
 
 
 
3
Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх талаар хийсэн ажлын үр дүн
 
 
 
 
 
 
4
Олон улс, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх талаар хийсэн ажлын үр дүн
 
 
 
 
 
 
5
Батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн асуудалд зарцуулсан хөрөнгө оруулалтын дүн (сая.төг)
 
 
 
 
 
 
6
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
7
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
8
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
 
9
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
7. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
 
0
1
2
3
4
5
6
 
1
Боловсруулж батлуулсан норм, нормативын баримт бичгийн тоо:
-стандарт
-норм
 
 
 
 
 
 
2
Нэвтрүүлсэн дэвшилтэт:
-шинэ технологи (тоо)
-түүхий эд, эдлэхүүн (тоо)
-хийц, бүтээц (тоо)
 
 
 
 
 
 
 
3
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн: 
-ханын материал (мян.шир.жишмэл
 тоосго)
-цемент (мян.тн)
-арматур (мян.тн)
-дулаалгын материал (мян.м3)
-хаалга, цонх (мян.м2)
 
 
 
 
 
 
 
 
 
4
Шинээр ашиглалтад орсон орон сууцны тоо (айлаар)
 
 
 
 
 
5
Шинээр инженерийн шугам сүлжээнд холбогдсон айл өрхийн тоо
 
 
 
 
 
6
Шинээр ашиглалтад орсон хатуу хучилттай замын урт (км)
 
 
 
 
 
7
Шинээр ашиглалтад орсон төмөр бетон гүүр урт (км)
 
 
 
 
 
8
Газрын нөхөн сэргээлт, төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн нийт талбайн хэмжээ (мян.га)
 
 
 
 
 
9
Түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лабораторийн чадамж (үзүүлэлтийн тоо)
 
 
 
 
 
10
Шинээр сургаж, бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдын тоо
 
 
 
 
 
11
Хийн түлшээр ажилладаг авто тээврийн хэрэгслийн тоо
 
 
 
 
 
12
Зорчигч тээвэрлэлт (сая.хүн)
 
 
 
 
 
13
Ачаа тээвэрлэлт (сая.тн)
 
 
 
 
 
14
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
15
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
16
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
17
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
0
1
2
3
4
5
6
 
1
Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувь
 
 
 
 
 
 
2
Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлээгүй хүн ам (мян.хүн)
 
 
 
 
 
 
3
Нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоонд ажилд зуучлагдан орсон хүний эзлэх хувь
 
 
 
 
 
4
Ажилгүйдлийн  түвшин
 
 
 
 
 
5
Дундаж цалин
 
 
 
 
 
 
6
Хүн амын дундаж орлого, амьжиргааны баталгаажих доод түвшингийн харьцаа
 
 
 
 
 
7
Ядуурлын түвшин
 
 
 
 
 
 
8
Тэтгэврийн даатгалд хамрагдсан иргэдийн тоо (мян.хүн)
-Үүнээс сайн дурын даатгалд хамрагдсан иргэдийн эзлэх хувь
 
 
 
 
 
 
9
Амьжиргааг нь дэмжих, хөдөлмөр эрхлүүлэх замаар ядуурлаас гаргах арга хэмжээнд хамрагдсан өрх, иргэний тоо
 
 
 
 
 
10
Шинээр бий болсон ажлын байрны тоо
 
 
 
 
 
 
11
Нийт хүн амд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэний эзлэх хувь
 
 
 
 
 
 
12
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
13
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
14
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
 
15
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
 
0
1
2
3
4
5
6
 
1
ДНБ-д хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь
 
 
 
 
 
2
ДНБ-д экспортын эзлэх хувийн жин
 
 
 
 
 
3
Жижиг, дунд үйлдвэрийн тоо
 
 
 
 
 
4
Жижиг, дунд үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өсөлтийн хувь
 
 
 
 
 
 
5
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
6
Нийт малын тоонд сайн үүлдэр, угсаа (мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн)-ны малын эзлэх хувь
 
 
 
 
 
7
Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг нэгж (фермер, нөхөрлөл, бүлэг)-ийн тоо
 
 
 
 
 
8
Хураан авсан үр тариа (мян.тн)
 
 
 
 
 
9
Хураан авсан төмс (мян.тн)
 
 
 
 
 
10
Хураан авсан хүнсний ногоо (мян.тн)
 
 
 
 
 
11
Хураан авсан малын тэжээл болон бусад таримал (мян.тн)
 
 
 
 
 
 
12
Тариалангийн талбайд байгуулсан ойн зурвасны хэмжээ (га)
 
 
 
 
 
13
Мах үйлдвэрлэл (мян.тн)
 
 
 
 
 
14
Сүү үйлдвэрлэл (мян.литр)
 
 
 
 
 
15
Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл (мян.тн)
 
 
 
 
 
16
Ноос, ноолууран бүтээгдэхүүн (мян.ширхэг)
 
 
 
 
 
17
Арьс ширэн эдлэл (мян.ширхэг)
 
 
 
 
 
 
18
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
19
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
 
20
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
10. Эрдэс баялаг, эрчим хүчний яам
           
0
1
2
3
4
5
6
1
Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч (квт/цаг)
 
 
 
 
 
2
Үйлдвэрлэсэн дулааны эрчим хүч (Г/кал/)
 
 
 
 
 
3
Нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жин (хувь)
 
 
 
 
 
4
Цахилгаан түгээх сүлжээний алдагдал (хувиар)
 
 
 
 
 
5
Эрчим хүчний системийн нийт өр, авлага (сая.төг)
 
 
 
 
 
6
Эрчим хүчний экспортын хэмжээ (квт/цаг)
 
 
 
 
 
7
Эрчим хүчний импортын хэмжээ (квт/цаг)
 
 
 
 
 
8
Тухайн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон газрын тосны хэмжээ (мян.баррель)
 
 
 
 
 
9
Тухайн  жилд экспортолсон газрын тосны хэмжээ (мян.баррель)
 
 
 
 
 
10
Нүүрсний уурхайнуудын хөрс хуулалт (мян.м3)
 
 
 
 
 
11
Нүүрс олборлолт (мян.тн)
 
 
 
 
 
12
Уул уурхайн техникийн нөхөн сэргээлт (мян.м3, га)
 
 
 
 
 
13
Уул уурхайн биологийн нөхөн сэргээлт (мян.м3, га)
 
 
 
 
 
14
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
15
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
16
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
17
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
11. Эрүүл мэндийн яам
 
0
1
2
3
4
5
6
1
Хүн амын дундаж нас (жил)
 
 
 
 
 
2
Эхийн эндэгдлийн түвшин (10000 амьд төрөлтөд)
 
 
 
 
 
3
Нялхсын эндэгдлийн түвшин      (1000 амьд төрөлтөд)
 
 
 
 
 
4
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөд)
 
 
 
 
 
5
Халдварт өвчний гаралт (10000 хүн амд ногдох)
 
 
 
 
 
6
Сүрьеэ өвчний тархалт (10000 хүн амд ногдох)
 
 
 
 
 
7
Сүрьеэгээс шалтгаалсан нас баралт
 
 
 
 
 
8
Сүрьеэгийн эмчилгээнд хамрагдагсдын эдгэрэлтийн хувь
 
 
 
 
 
9
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд   ХДХВ-ийн тархалт
 
 
 
 
 
10
ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт    (10000 хүн амд)
 
 
 
 
 
11
БЗДХ-ын тархалт (10000 хүн амд)
 
 
 
 
 
12
Нэг хүртэлх насны хүүхдийн  бүрэн дархлаажуулалтын хамралтын хувь 
 
 
 
 
 
13
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
14
Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
15
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын хэмжээ (сая.төг)
 
 
 
 
 
16
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
Тайлбар: Үнэлгээний хувийг тодорхойлохдоо тайлант оны үзүүлэлтийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулж, хувиар илэрхийлж гаргана. Энэхүү үнэлгээний хувийг 0.05-аар үржүүлж үнэлгээний оноог тодорхойлно.
--оОо--

                                                                                                                                   Журмын 3 дугаар хавсралт
 
   
   АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
      
                                                                                                                                          (.... оны үйл ажиллагааны үр дүн)
 
 №
 
Үзүүлэлт
Үр дүнгийн үнэлгээ
хувь
оноо
 
 
 1
 
Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ
1.Үндэсний хөгжлийн цогц
  бодлогын хэрэгжилт
 
 
2.Засгийн газрын үйл ажиллагааны
  хөтөлбөрийн хэрэгжилт
 
 
3.Үндэсний хөтөлбөрүүдийн
  хэрэгжилт
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 
 2
 
 
Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
1.Монгол Улсын  эдийн засаг,
  нийгмийг хөгжүүлэх Үндсэн
  чиглэлийн биелэлт
 
 
2.Хууль тогтоомж, Засгийн газрын
  шийдвэрийн хэрэгжилт
 
 
3.Монгол Улсын Ерөнхий сайдтай
  байгуулсан батламжийн
  хэрэгжилт
 
 
4.Засаг даргын үйл ажиллагааны
  хөтөлбөрийн хэрэгжилт
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 
3
 
Байгууллагын үйл ажиллагааны  үр дүнгийн үнэлгээ
1.Эрхлэх асуудлын хүрээнд
  төсвийн ерөнхийлөн захирагчаас
  аймаг, нийслэлийн Засаг
  даргатай байгуулсан гэрээний
  үүргийн биелэлт
 
 
2.Төсвийн ерөнхийлөн захирагчаас
  Ерөнхий менежертэй байгуулсан
  үр дүнгийн гэрээний биелэлт
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 
 4
 
 
Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ
1.Үйл ажиллагааны ил тод,
  нээлттэй байдал
 
 
2.Хүний нөөцийн бодлогын ил тод
  байдал
 
 
3.Төсөв, санхүүгийн ил тод
  байдал
 
 
4.Бараа, ажил, үйлчилгээ
  худалдан авах ажиллагааны
  ил тод байдал
 
 
Үнэлгээний дундаж оноо
 
 5
Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ
1.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн
  үзүүлэлтийн үнэлгээ
 
 
2.Хэрэглэгчийн үнэлгээ 
 
 
Үнэлгээний дундаж оноо
Ерөнхий үнэлгээ
 
 
 
        ---оОо---

                                                                                                                                        Журмын 4 дүгээр хавсралт
 
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН
ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ
                                                                                                                                                       (....  оны дүнгээр)
 
 
 
 
 
 
 
Үзүүлэлт
 
Өмнөх
он
 
Тайлант он
 
Өөрчлөлт
Үнэлгээ
 
Хувь
 
Оноо
0
1
2
3
4
5
6
1
Эдийн засгийн  үзүүлэлт
 
 
 
 
 
1.1
Дотоодын нийт бүтээгдэхүүн
(сая.төг)
 
 
 
 
 
1.2
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (1995 оны зэрэгцүүлэх үнээр, мян.төг)
 
 
 
 
 
1.3
Хэрэглээний үнийн өөрчлөлт (хувь)
 
 
 
 
 
1.4
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт  (хувь)
 
 
 
 
 
1.5
Орон нутгийн төсвийн орлогын өсөлт  (хувь)
 
 
 
 
 
1.6
Төсвийн нийт зардалд өөрийн орлогын эзлэх хувь
 
 
 
 
 
1.7
Орон нутгийн төсвийн зарлагын гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
1.8
Орон нутгийн төсвийн урсгал өр, авлага (сая.төг)
 
 
 
 
 
1.9
Орон нутгийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт (хувь)
 
 
 
 
 
1.10
 Малын тоо (мян.тол)
 
 
 
 
 
1.11
Нийт малын тоонд өндөр ашиг шимт үүлдэр, угсаа (мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн)-ны малын эзлэх хувь
 
 
 
 
 
1.12
Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг нэгж (фермер, нөхөрлөл, бүлэг)-ийн тоо
 
 
 
 
 
1.13
Хураан авсан үр тариа (мян.тн)
 
 
 
 
 
1.14
Хураан авсан төмс (мян.тн)
 
 
 
 
 
1.15
Хураан авсан хүнсний ногоо (мян.тн)
 
 
 
 
 
1.16
Хураан авсан малын тэжээл болон бусад таримал (мян.тн)
 
 
 
 
 
1.17
Тариалангийн талбайд байгуулсан ойн зурвасны хэмжээ (га)
 
 
 
 
 
1.18
Шинээр инженерийн шугам сүлжээнд холбогдсон айл өрхийн тоо
 
 
 
 
 
1.19
Монгол Улсын иргэнд  өмчлүүлсэн газрын талбайн  хэмжээ (га)
 
 
 
 
 
 
2
Нийгмийн үзүүлэлт
 
 
 
 
 
2.1
Хамран сургалтын хувь:
-Сургуулийн өмнөх боловсрол
-Бага боловсрол
-Суурь боловсрол
 
 
 
 
 
2.2
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хангалтын хувь
 
 
 
 
 
2.3
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтын хувь
 
 
 
 
 
2.4
Нэг компьютерт ногдох хүүхдийн тоо
 
 
 
 
 
2.5
Ерөнхий боловсролын түвшин тогтоох шалгалтын онооны дундаж (дунд боловсролын сургуульд)
 
 
 
 
 
2.6
Ажилгүйдлийн түвшин
 
 
 
 
 
2.7
Ядуурлын түвшин
 
 
 
 
 
2.8
Хүн амын дундаж орлого, амьжиргааны баталгаажих доод түвшингийн харьцаа
 
 
 
 
 
2.9
Шилжих хөдөлгөөний цэвэр коэффициент
 
 
 
 
 
2.10
Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь
 
 
 
 
 
2.11
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын барагдуулалт (хувь)
 
 
 
 
 
2.12
Эхийн эндэгдлийн түвшин (10000 амьд төрөлтөд)
 
 
 
 
 
2.13
Нялхсын эндэгдлийн түвшин      (1000 амьд төрөлтөд)
 
 
 
 
 
2.14
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөд)
 
 
 
 
 
2.15
 Халдварт өвчний гаралт (10000 хүн амд ногдох)
 
 
 
 
 
2.16
Нэг хүртэлх насны хүүхдийн  бүрэн дархлаажуулалтын хамралтын хувь 
 
 
 
 
 
2.17
Тухайн жилд соёл, урлагийн үйлчилгээг хүртсэн үйлчлүүлэгчдийн тоо
 
 
 
 
 
2.18
Театр, чуулга, соёлын төвд шинээр болон сэргээн тавьсан бүтээлийн тоо (урлагийн төрөл, хэлбэрээр)
 
 
 
 
 
2.19
Тухайн жилд соёл, урлагийн байгууллагад зарцуулсан  хөрөнгө оруулалт (мян.төг)
 
 
 
 
 
3
Хөгжлийн үзүүлэлт
 
 
 
 
 
3.1
Агаарын чанарын лаборатори болон хяналтын цэгийн тоо
 
 
 
 
 
3.2
Шинээр байгуулсан хог хаягдлын төвлөрсөн цэг (дахин  боловсруулах)-ийн тоо
 
 
 
 
 
3.3
Ногоон байгууламжийн талбайн өсөлт  (га/жил)
 
 
 
 
 
3.4
Улсын санд хүлээж авсан ойжуулсан талбайн хэмжээ (га/жил)
 
 
 
 
 
 
3.5
Уул уурхайн зориулалтаар олборлолт хийсэн  газрын нөхөн сэргээлтийн хувь
 
 
 
 
 
3.6
Шинээр ашиглалтад орсон хатуу хучилттай замын урт (км)
 
 
 
 
 
3.7
Шинээр ашиглалтад орсон орон сууц (айлаар)
 
 
 
 
 
3.8
Цэвэр, бохир усны төвлөрсөн хангамжид хамрагдсан өрхийн нийт өрхийн тоонд эзлэх хувь
 
 
 
 
 
3.9
Нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жин (хувь)
 
 
 
 
 
3.10
Жижиг, дунд үйлдвэрийн тоо
 
 
 
 
 
3.11
 Жижиг, дунд үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өсөлтийн хувь
 
 
 
 
 
3.12
Шинээр бий болсон ажлын байрны тоо
 
 
 
 
 
3.13
Шинээр байгуулсан болон сэргээн засварласан уст цэг, усан сан, худгийн тоо
 
 
 
 
 
3.14
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)
 
 
 
 
 
 
Дундаж оноо
 
 
 
 
 
 
Тайлбар: Үнэлгээний хувийг тодорхойлохдоо тайлант оны үзүүлэлтийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулж, хувиар илэрхийлж гаргана. Энэхүү үнэлгээний хувийг 0.05-аар үржүүлж үнэлгээний оноог тодорхойлно.
 
 
 
---оОо---