A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                          Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 371 дүгээр
                                                                                                          тогтоолын 2 дугаар хавсралт
 
         
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хэрэгжүүлэх байгууллага
Санхүү-
жилтийн эх үүсвэр
Шаардагдах хөрөнгө (сая.төг)
2010 он
2011
он
2012
он
Бүгд
    Нэг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар
1.1
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалгаа хийх, олон улсын эксперт ажиллуулах, санал боловсруулах, батлуулах
 
 
ХЗДХЯ,
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
 
 
-
-
-
-
1.2
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг олон улсын гэрээ,  конвенцид нийцүүлэх
 
ГХЯ,  ШӨХТГ,
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо
 
-
-
-
-
1.3
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын  оролцоог тодорхой заасан шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
 
ЗГХЭГ,
ШӨХТГ
 
-
-
-
-
1.4
Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэл, борлуулалт, технологийн процесс нь хэрэглэгчдэд ил тод, нээлттэй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх
 ХЗДХЯ
 
-
-
-
-
Хоёр. Хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн сургалт,
 сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд
2.1
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хэрэглээний соёл, хэрэглэгчийн эрхийн талаархи агуулгыг тусгах чиглэлээр санал боловсруулж шийдвэрлүүлэх
БСШУЯ,
ШӨХТГ
 
-
-
-
-
2.2
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага болон бүсийн төвүүдэд хэрэглэгчийн боловсрол, соёлыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгааны арга хэмжээ тогтмол зохион байгуулах, мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах
ШӨХТГ, МХЭАХНҮХ
 
35.0
35.0
70.0
140.0
2.3
Хэрэглэгч шаардлагатай мэдээллээ хүссэн цагтаа авч, санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж, шуурхай шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим сүлжээ байгуулах, "Хэрэглэгчийн утас"-ыг ажиллуулан тэдний санал бодлыг сонсож, мэдээлэл зөвлөгөө тогтмол өгч байх боломжийг бүрдүүлэх
ШӨХТГ
 
15.0
15.0
-
30.0
2.4
Хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах,  хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор орон нутагт сургалт, сурталчилгааны төвлөрсөн  арга хэмжээг улирал бүр тогтмол зохион байгуулах
ШӨХТГ, МХЭАХНҮХ
 
10.0
10.0
10.0
30.0
2.5
Хэрэглэгчид зориулсан гарын авлага, ном, товхимол, зурагт хуудас, сурталчилгааны бусад  материал бэлтгэн хэвлүүлж, олон нийтэд түгээх 
ШӨХТГ
 
5.0
10.0
10.0
25.0
2.6
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, журам заавар, аргачлалыг гарын авлага болгон бэлтгэж хэвлүүлэх
ШӨХТГ
 
-
5.0
5.0
10.0
2.7
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээ байгууллага /ICPEN/, Олон улсын эдийн засаг, хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх Хэрэглэгчийг хамгаалах хороо /OECD CPC/ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүнээр элсэх асуудлыг судалж шийдвэрлэх
ГХЯ,
ШӨХТГ, МХЭАХНҮХ
 
-
-
-
-
2.8
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын болон  гадаад орнуудын ижил төстэй байгууллагын дэмжлэг туслалцааг авах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
ГХЯ,
ШӨХТГ
 
20.0
20.0
20.0
60.0
2.9
"Хэрэглэгчийн эрхийг хамгаалах" олон улсын өдрийг угтан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд "Хэрэглэгчийн төлөө" сарын аяныг улс даяар зохион байгуулж хэвшүүлэх.
ШӨХТГ, Аймаг, нийслэлийн ЗДТГ
 
-
-
-
-
2.10
Бизнес эрхлэгчид үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ байранд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн самбар, буланг тогтмол ажиллуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
ШӨХТГ,
аж ахуй эрхлэгчид
 
-
-
-
-
2.11
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос зохион байгуулж байгаа хэрэглэгчдэд таашаагдсан "Монгол брэнд" шалгаруулах үйл ажиллагааг өргөжүүлэн дэмжиж, хамтран ажиллах
 ШӨХТГ
 
-
-
-
-
2.12
Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байгаа хэвлэл, мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, урамшуулах, хөхиүлэн дэмжих
ШӨХТГ
 
6.0
6.0
6.0
18.0
 
                    Гурав. Хэрэглэгчийн эрх ашиг түгээмэл хөндөгддөг салбаруудад тавих хяналтыг
                                             сайжруулах зорилтын хүрээнд
3.1
Хэрэглэгчийн эрх түгээмэл зөрчигдөж болзошгүй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг жил бүр тогтоож, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх
ШӨХТГ
 
-
-
-
-
3.2
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг, олон нийтийн байгууллагын оролцоонд түшиглэсэн, хараат бус, хөндлөнгийн лаборатори байгуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх
ШӨХТГ
 
-
150.0
30.0
180.0
Дөрөв. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага,
      бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд
4.1
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, харилцан мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээ (вэб сайт) бий болгох
ШӨХТГ
 
10.0
-
-
10.0
4.2
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, үйл ажиллагааны давхардлыг арилгах
ШӨХТГ
 
-
-
-
-
4.3
Төрийн бус байгууллагуудын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, үр өгөөжийг үнэлж дүгнэдэг арга, механизмыг боловсронгуй болгон сайжруулах
ЗГХЭГ, ШӨХТГ
 
-
-
-
-
4.4
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон орон нутгийн төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлэх
ШӨХТГ,
ОУБ
 
20.0
20.0
20.0
60.0

 
4.5
Хэрэглэгчийн амь насанд аюулгүй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй бараа борлуулж, ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж,   хэрэглэгчээ дээдэлж, хүндэтгэлтэй ханддаг бизнес эрхлэгч, хэрэглэгчийн эрэлт шаардлагад нийцсэн чанартай бараа, ажил үйлчилгээг шалгаруулж урамшуулах
ШӨХТГ, МХЭАХНҮХ,
аймаг, нийслэлийн Засаг дарга нар
 
-
-
-
-
Бүгд дүн
 
 
121.0
271.0
171.0
563.0
Үүнээс (сая.төг)
Улсын төсвөөс
225.2 (40%)
Орон нутгийн төсөв
78.82 (14.0%)
ХЭАХНҮХ болон бусад олон нийтийн байгууллага
90.0 (16.0%)
ОУБ-ын төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгө
168.9 (30.0%)
 
 
 
 
 
              ---оОо---