A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Баяр наадмын хорооны)

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүний "Гишүүд:" гэсэн хэсгийн "-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын салбар хорооны дарга;" гэснийг "Соёл, урлагийн хорооны дарга, Урлаг, соёлын салбар хорооны дарга;" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД