- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕРРОРИЗМООС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ (2010-2012 ОН)
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 40 дүгээр
тогтоолын хавсралт
ТЕРРОРИЗМООС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН
ТӨЛӨВЛӨГӨӨ (2010-2012 ОН)
№
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
/оноор/
|
Хариуцах байгууллага
|
Хамтран оролцох байгууллага
|
Нэг. Терроризмоос сэргийлэх талаар
|
||||
1
|
Терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл /цаашид "Зохицуулах зөвлөл" гэх/-ийн ажлын тайланг Засгийн газарт танилцуулах
|
Жил бүрийн I/15-ны дотор
|
Зохицуулах зөвлөл
|
Салбар зөвлөлүүд
|
2
|
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд терроризмоос сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Зохицуулах зөвлөлд танилцуулан зөвлөмж, чиглэл авсны үндсэн дээр баталж мөрдөн, хэрэгжилтийн байдлыг Зохицуулах зөвлөлд танилцуулж байх
|
Жил бүрийн XП/15-ны дотор
|
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд
|
Салбар зөвлөлүүд
|
3
|
Зохицуулах зөвлөлийн болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны төсвийг Тагнуулын ерөнхий газрын дарга, холбогдох Засаг дарга нараар батлуулах
|
Жил бүрийн YШ/15-ны дотор
|
Зохицуулах зөвлөл
|
Салбар зөвлөлүүд
|
4
|
Терроризмоос сэргийлэх ажиллагааны чиглэлээр гадаад орнуудын туршлага судлах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
5
|
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Зохицуулах зөвлөлийн салбар зөвлөлийг байгуулж, "Террорист халдлагын үед сөрөг тусгай ажиллагаа явуулах нь" сэдэвт сургалт зохион байгуулах
|
2010 оны IY улирал
|
Зохицуулах зөвлөл
|
Дорноговь аймаг дахь салбар зөвлөл
|
6
|
Терроризмоос сэргийлэх, учирч болох хор уршиг, аюул заналын талаар олон нийтэд таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг өгөх чиглэлээр төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, аймаг, нийслэлийн салбар зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
7
|
Террорист халдлагын үед орон нутгийн салбар зөвлөл болон бусад байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөмж, зааварчилгаа өгч, жилд нэгээс доошгүй удаа сургалт зохион байгуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
Хоёр. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох
|
|
|||||||
1
|
Терроризмтой тэмцэх тухай хуульд терроризмтой тэмцэх ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
|
2010-2011
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
|||
2
|
Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа /цаашид "Тусгай ажиллагаа" гэх/-ны дүрэмд зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ДЦШ, ЗХЖШ
|
|
|||
3
|
Дараахь асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах:
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
|||
3.1. Терроризмтой тэмцэх тухай хуульд терроризмтой тэмцэх ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Зохицуулах зөвлөлийн дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар
|
|
|||||||
3.2. биотерроризм, кибертерроризм зэрэг терроризмын шинэ төрөлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар
|
|
|||||||
3.3. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн аюултай бодис болон цацрагийн үүсгүүрийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах талаар
|
|
|||||||
3.4. тусгай ажиллагааны үед ашиглах техник хэрэгслийн хангалтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар
|
|
|||||||
3.5.төрийн байгууллагуудад мөрдүүлэх мэдээллийн аюулгүй байдлын стандартын төсөл
|
|
|||||||
3.6. биотерроризмоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Сэжигтэй ачаа илгээмжийг шалгах журам"-ын төсөл
|
|
|||||||
|
3.7. террорист халдлагад өртөх магадлалтай объектуудын талаар
|
|
|
|
|
|||
Гурав. Кибертерроризмын халдлагаас урьдчилан сэргийлэх
|
||||||||
1
|
Төрийн нууцад хамаарах баримт бичиг, мэдээлэл төвлөрсөн байгууллага болон хүн амын хэрэгцээ, улсын эдийн засагт онц ач холбогдол бүхий аж ахуйн нэгж, байгууллагын компьютерийн сүлжээний аюулгүй байдал, түүний кибер халдлагаас хамгаалагдсан байдлыг улсын хэмжээнд шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ, МШХХТГ
|
||||
2
|
Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзалт ярилцлага, сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах
|
Жил бүр
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ, МШХХТГ
|
||||
3
|
Кибертерроризмтой тэмцэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа олон улсын сургалт, семинарт Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагын холбогдох ажилтныг оролцуулж, олон улсын туршлага судлуулах
|
Жил бүр
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ, МШХХТГ
|
||||
4
|
Олон улсын жишгийн дагуу кибер халдлагаас хамгаалах үүрэг бүхий үндэсний баг бүрдүүлэх арга хэмжээ авах
|
2011 онд багтаах
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ, МШХХТГ
"ДАТА төв" УҮГ
|
||||
Дөрөв.Биотерроризмын халдлагаас урьдчилан сэргийлэх
|
||||||||
1
|
Террорист зорилгоор ашиглагдаж болзошгүй бөгөөд хүний эрүүл мэнд, удмын санд сөргөөр нөлөөлөх химийн болон бактерологийн бодис, эм хэрэгсэл, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, борлуулах, ашиглах үйл ажиллагааны өнөөгийн байдал болон экспортын эм бэлдмэлийг нийлүүлж байгаа гадаад, дотоодын компаниудыг судалж, шалгах, түүнд хяналт тавих механизмын талаар санал боловсруулах
|
2010-2011
|
ЭМЯ,
БОАЖЯ
|
ТЕГ, ЦЕГ, МХЕГ
|
||||
2
|
Лабораторид хадгалагдаж байгаа нянгийн өсгөврийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих
|
2011-2012
|
ЭМЯ
|
МХЕГ
|
||||
3
|
Биотерроризмоос сэргийлэх талаар уулзалт ярилцлага зохион байгуулах, мэдээлэл харилцан солилцох
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, ТЕГ
|
ЭМЯ, БОАЖЯ, МХЕГ, ОБЕГ
|
||||
4
|
Биотерроризм үүсэн гарах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол сурталчилгаа явуулах /ном, гарын авлага зэрэг сургалтын материал бэлтгэх/
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, ОБЕГ, МХЕГ
|
ЭМЯ, БОАЖЯ, ЦЕГ, ЗХЖШ
|
||||
5
|
Техник хэрэгслээр хангах дараахь арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх:
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, ЭМЯ, МХЕГ, БОАЖЯ
|
МХЕГ, ТЕГ, ЦЕГ
Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний байгууллагууд
|
|
5.1. биотерроризм үүссэн нөхцөл байдлын үед өмсөх хувцас хэрэгслээр хангах
|
|||||
5.2. био аюултай бодисыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх
|
|||||
5.3. хуурамч эм, эмийн бэлдмэлийг судалж тогтоох орчин үеийн лаборатори байгуулах
|
|||||
6
|
Төрийн байгууллагуудын хамтарсан дараахь үзлэг шалгалтыг зохион байгуулах:
|
2010-2011
|
Зохицуулах зөвлөл, Монгол шуудан компани
|
ТЕГ
|
|
6.1. биологийн болон химийн хорт бодисын тооллого, түүнд тавих хяналтын байдал
|
|||||
6.2. сүүлийн 5 жилд импортоор оруулсан химийн бодисын талаар
|
|||||
6.3. химийн болон цацраг идэвхт бодис импортоор оруулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа
|
|||||
6.4. халдварт өвчний нян болон бусад төрлийн нунтаг бодис агуулсан сэжигтэй захидал, илгээмжид хяналт тавих техник хэрэгслийн хангалтын байдал
|
|||||
Тав. Экологийн терроризмын халдлагаас урьдчилан сэргийлэх
|
|||||
1
|
Экологийн терроризмын чиглэлээр олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээ хийлгэх, дүгнэлт зөвлөмж гаргуулах арга хэмжээ авах
|
2010-2011
|
Зохицуулах зөвлөл
|
БОАЖЯ
|
|
2
|
Экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байгаа хүчин зүйлийн талаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
|
2010
|
БОАЖЯ
|
Зохицуулах зөвлөл, ТЕГ, МХЕГ
|
|
3
|
Экологийн аюулгүй байдал /экотерроризм/-ын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхлэх
|
2011-2012
|
БОАЖЯ
|
Зохицуулах зөвлөл, ТЕГ, МХЕГ
|
|
4
|
Уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчинд учруулах хор хохирлыг багасгах арга хэмжээ авах
|
2010-2012
|
МХЕГ
|
БОАЖЯ, ОБЕГ
|
|
Зургаа. Терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх
|
|||||
1
|
Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор банк, санхүүгийн системд болон аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд хандив, зээл, тусламжийн хэлбэрээр гадаад, дотоодоос оруулж байгаа мөнгөн хөрөнгийн эргэлтэд хяналт тавих
|
2011-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ
|
|
2
|
Террористуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болзошгүй дотоодын хуулийн этгээдийн үйл ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх
|
2010-2012
|
ТЕГ
|
ЦЕГ, Банкууд
|
|
3
|
Террорист зорилгоор мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, харилцан мэдээлэл солилцож Монголбанктай хамтран сэжигтэй гүйлгээг илрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар сургалт зохион байгуулах
|
2010
|
Зохицуулах зөвлөл
|
Сангийн яам,
Монголбанк
|
|
4
|
Зорчигчийн улсын хилээр нэвтрүүлж байгаа бэлэн мөнгөний талаархи мэдээг гаалийн холбогдох газар, хороодоос нэгтгэн авч, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд төвлөрүүлэх
|
2010-2012
|
ГЕГ, ХХЕГ
|
ТЕГ, Монголбанк
|
|
Долоо. Бусад төрлийн терроризмоос урьдчилан сэргийлэх
|
|||||
1
|
1. Цөмийн терроризмын талаар ажлын уулзалт, ярилцлага зохион байгуулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааны талаар нэгдсэн ойлголтыг бий болгох
|
2011
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ОБЕГ
|
|
2
|
Цөмийн терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орны туршлагыг судлах
|
2010-2011
|
Зохицуулах зөвлөл, ТЕГ, ЦЕГ
|
ОБЕГ,МХЕГ
|
|
3
|
Шашны урсгалын зөрчилдөөнөөс үүдэлтэй терроризм гарч байгаа гадаад орны холбогдох байгууллагуудтай ажлын уулзалт хийж, урьдчилан сэргийлэх арга замын талаар судалгаа хийж, ярилцлага зохион байгуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, ТЕГ
|
ЦЕГ, ГХЯ
|
|
4
|
Шинээр гарч байгаа терроризмын төрөл, хэлбэрийн талаар судалгааны ажил явуулж, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулах зэргээр олон нийтэд мэдээлэл өгөх
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, ТЕГ, ЦЕГ
|
Төрийн бус байгууллагууд
|
|
Найм. Терроризмын эсрэг үйл ажиллагааны талаар
|
|||||
1
|
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа болон Монгол Улсаас албадан гаргасан этгээд, террорист бүлэглэлийн гишүүд байж болзошгүй иргэд, гадаад орнуудад ял эдэлж байгаад суллагдсан этгээдийн бүртгэл судалгааг гаргаж, харилцан мэдээлэл солилцон хяналт тавьж ажиллах
|
2010-2012
|
ГИХАЭГ, ГХЯ
|
ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ
|
|
2
|
Монгол Улсад олон улсын террорист байгууллагын гишүүд болон гэмт бүлэглэл нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг тодорхой, цэгцтэй болгох зорилгоор ажлын уулзалтыг гадаад, дотоодын холбогдох байгууллагатай тогтмол зохион байгуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ХХЕГ, ГЕГ,
ЦЕГ, Татварын ерөнхий газар
|
|
3
|
Жуулчлал болон ан хийх зорилгоор ирж байгаа гадаадын иргэний үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах
|
2011
|
ГХЯ
|
ГИХАЭГ, БОАЖЯ
|
|
4
|
Онцгой байдлын үед ажиллах Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан төлөвлөгөөний холбогдох заалтыг үе шаттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтэд нь хяналт тавьж ажиллах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
5
|
"Иргэний бүртгэл, паспорт-хяналтын нэгдсэн сүлжээ" төслийн хүрээнд сүлжээнд холбогдсон улирлын болон байнгын ажиллагаатай хилийн 20 боомтын хэвийн үйл ажиллагааг ханган, Даланзадгад, Дорнод, Хөвсгөл, Ховд аймагт байгуулах олон улсын нисэх буудлыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд үе шаттайгаар холбох
|
2010-2011
|
УБЕГ
|
ЗТБХБЯ,
ХХЕГ
|
|
6
|
Сүлжээнд холбогдсон боомтоор нэвтэрсэн гадаадын иргэний талаархи мэдээллийг гадаадын иргэдийн мэдээллийн санд татан авдаг тогтолцоог бүрдүүлэх
|
2010-2011
|
ГИХАЭГ, УБЕГ
|
ХХЕГ
|
|
7
|
"Бүртгэлийн нэгдсэн сүлжээ"-г найдвартай ажиллуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх
|
2010-2012
|
УБЕГ
|
Зохицуулах зөвлөл
|
|
8
|
Террорист үйлдлийг таслан зогсооход оролцох бүлгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан сургалт, дадлагыг дараахь сэдвийн дагуу зохион байгуулах:
|
Жил бүр
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ДЦШ, ХХЕГ, ШШГЕГ
|
|
8.1.төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахаас урьдчилан сэргийлэх
|
|||||
8.2. улс төрийн зорилгоор хүн, обьект, төр, нийгмийн зүтгэлтнийг барьцаалах гэмт үйлдлийг таслан зогсоох, аюулгүй болгох
|
|||||
8.3.хүн ам олноор цугларч, төвлөрсөн газарт террорист халдлага үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн үед шуурхай штабыг байгуулан авах арга хэмжээг төлөвлөж удирдлагаар хангах
|
|||||
8.4. төмөр зам, нисэх буудлыг террорист халдлагаас хамгаалах
|
|||||
8.5. авто тээврийн хэрэгсэл, нисэх онгоцыг террорист этгээдээс чөлөөлөх
|
|||||
|
8.6. хүн амын хэрэгцээ, улс орны эдийн засагт онц ач холбогдол бүхий объект /эрчим хүч, ус сувгийн барилга байгууламж зэрэг/-д террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд аюулгүй болгох
|
Жил бүр
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ДЦШ, ХХЕГ, ШШГЕГ
|
8.7. эрэн сурвалжлагдсан террорист этгээд орон сууцны хороололд орогнож байгаа үед хууль хяналтын болон холбогдох байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах
|
||||
8.8.хилийн боомтод эмх замбараагүй байдал үүсгэх, хүн барьцаалах үйлдлийг илрүүлж аюулгүй болгох
|
||||
9
|
Терроризмоос сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг Зохицуулах зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд тусган ажиллах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
10
|
Терроризмын шинж бүхий мэдээлэл авагдсан, нөхцөл байдал үүссэн үед урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар холбогдох байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаархи сургалтыг үе шаттай зохион байгуулах
|
2010-2011
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
11
|
Хилийн боомт, орон нутгийн нисэх онгоцны болон авто, төмөр замын буудалд террорист халдлагаас сэргийлэх тоног төхөөрөмж суурилуулах чиглэлээр төсөл боловсруулан хэрэгжүүлэх
|
2010-2012
|
ЗТБХБЯ
|
Зохицуулах зөвлөл
|
12
|
Болзошгүй террорист халдлагын үед ашиглах тусгай техник хэрэгслийг судлах, сонгох, ханган нийлүүлэх арга хэмжээ авах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ
|
Ес. Мэдээлэл солилцох
|
||||
1
|
Терроризмын шинжтэй үйлдэл, гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох журмын төслийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
2
|
Тусгай ажиллагааны штабын ажиллагааг тогтмолжуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
3
|
Монгол Улсад терроризм үүсч болох нөхцөл байдлын талаар судалгаа хийж, шаардлагатай бол Засгийн газарт танилцуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ ОБЕГ, МХЕГ
|
4
|
Терроризмын асуудлаар хил залгаа болон бусад орон, олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох үйл ажиллагааг тогтмолжуулж, өргөжүүлэх чиглэлээр ажиллах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
5
|
Олон улсын террорист байгууллага, этгээд, тэдний хүч хэрэгсэл, арга ажиллагаа, санхүүжилт, үйл ажиллагаа явуулдаг бүс нутаг, шилжилт хөдөлгөөний /Монгол Улсад нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх, суурьших/ талаархи мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүн шинжилгээ хийх ажлыг тогтмолжуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
6
|
Улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэг, сум, тэсэлгээний хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, хүчтэй хордуулах, мансууруулах, химийн хорт бодис болон хорлон сүйтгэх зорилгод ашиглаж болох бүтээгдэхүүн, эд зүйлийн тухай мэдээллийг холбогдох газарт хүргүүлж, цаашдын эргэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах
|
2010-2012
|
ГЕГ
|
ТЕГ, ЦЕГ
|
|
7
|
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа болон Монгол Улсаас албадан гаргасан этгээд, гадаадын иргэдийн бүртгэл, хөдөлгөөний хяналтын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах
|
2010-2012
|
ГИХАЭГ, ХХЕГ
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
8
|
Террорист үйлдэлд өртөж болзошгүй орнуудад хувийн хэргээр ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн бүртгэл, судалгааг гаргах, болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн улсын холбогдох байгууллагатай харилцан ажиллах
|
2010-2012
|
ТЕГ, ГХЯ
|
УБЕГ
|
|
9
|
Салбар зөвлөлийн гишүүдийг шуурхай мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжөөр хангах төсөл боловсруулан хэрэгжүүлэх
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ
|
|
Арав. Гадаад харилцаа
|
|||||
1
|
Гадаад улс, олон улсын байгууллагатай терроризмоос сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг нэгдсэн бодлогоор хангаж ажиллах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл, ГХЯ
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
2
|
Терроризмтой тэмцэх талаархи Монгол Улсын олон улсын гэрээ /конвенци протокол/-ний хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ хийж, үр дүнг танилцуулах
|
2010-2012
|
ГХЯ
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
3
|
Олон улсын томоохон арга хэмжээний үеэр террорист халдлагад манай иргэд өртөгдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гадаадын холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
|
4
|
Кибер халдлагаас төрийн байгууллагын мэдээллийн сүлжээг найдвартай хамгаалахад шаардагдах хүний нөөцийг бэлтгэх, техник хэрэгслээр хангах талаар гадаад улс болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
Зохицуулах зөвлөлд төлөөлөлтэй байгууллагууд
|
5
|
НҮБ-аас терроризмтой тэмцэх чиллэлээр баталсан олон улсын холбогдох гэрээ, конвенци, протоколд Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал боловсруулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ГХЯ
|
6
|
Терроризмтой тэмцэх чиглэлээр БНТУ, БНСУ, БНХАУ, ОХУ-тай хоёр талын гэрээ байгуулах
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ГХЯ
|
7
|
Тусгай бүлгүүдийн нэгдсэн сургалтын төвийг гадаадын тусламжийн хөрөнгөөр байгуулах чиглэлээр ажиллах, шаардагдах судалгаа, төслийг боловсруулж хэрэгжүүлэх
|
2010-2012
|
Зохицуулах зөвлөл
|
ТЕГ, ЦЕГ
|
---оОо---
Текст томруулах
A
A
A