A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ЗАГВАРЫН ТОДОРХОЙЛОЛТ
 
            1. Архи, тамхинд хэрэглэх онцгой албан татварын тэмдгийн нууцлал, загвар ижил байна. Архинд хэрэглэх тэмдэг нь "0.5 л хүртэл", "0.5 л-ээс дээш" гэсэн бичилттэй байх бөгөөд тэмдгийн хэмжээ нь (90-150) мм х 20 мм байна.
 
            2. Дарсанд хэрэглэх тэмдэг нь дэвсгэр өнгөөрөө ялгагдана.
 
            3. Тамхинд хэрэглэх тэмдгийн хэмжээ нь 45 мм х 20 мм байна.
 
            4. Тэмдгийн дэвсгэр нь тусгайлан бэлдсэн угалзан хээ, дөрвөлжин хээ, бичил бичвэр болон тэмдгийн зүүн хагаст байрлах дугуй хээ, төв хэсэгт байрлах Монголын үндэсний татварын албаны эмблемийг товойлгосон дүрс бүхий зураасан хээ, баруун хагаст байрлах дээр дурдсан товойлгосон эмблемийн дүрс бүхий зураасан хээ зэргээс бүрдэнэ.
 
            5. Дэвсгэр хээнүүд дээр тодоор хэвлэгдэх хэсэг нь тусгайлан бэлтгэгдсэн дөрвөн булангийн угалзан хээ, тэмдгийн төв хэсэг нь хайрцагласан өвөрмөц угалзан хээгээр хүрээлэгдэх бөгөөд дэвсгэр хээний зүүн хагаст байрлах дугуй хээн дээр давхцан байрлах "Онцгой албан татварын тэмдэг" гэсэн дугуй бичилт бүхий Монголын үндэсний татварын албаны эмблем болон дэвсгэрийн баруун хагаст байрлах товойлгосон дүрс бүхий зураасан хээн дээр "архи", "дарс", "тамхи" гэсэн үгний аль нэгийг Arial black фонтын тодруулсан том үсгээр бичсэн бичилт, архины савлалтын хэмжээг ("0.5 л хүртэл", "0.5 л-ээс дээш") заасан бичилт зэргээс бүрдэнэ.
 
            6. Жирийн нүдээр үл танигдах, тусгай гэрлийн тусламжтайгаар харж болох "Онцгой албан татварын тэмдэг" гэсэн бичилт тэмдгийн уртад багтаан байрлана.
 
            7. Тэмдгийн төв хэсгийг хайрцагласан угалзан хээнүүдийн хооронд дээд талд нь "Онцгой албан татварын тэмдэг" гэсэн бичвэрийг Arial Mon фонтын тодруулсан том үсгээр, доод талд нь сери болон 7 орон бүхий дугаарыг тусгай дугаарлагч төхөөрөмжөөр тавина.
 
            8. Тэмдгийн хийцийг бүрдүүлж буй дээр дурдсан хээ, угалз болон бичвэрүүд үнэт цаас үйлдвэрлэх сүүлийн үеийн технологиор хийгдэх бөгөөд хуулбарлан олшруулах тохиолдолд хээ, угалзны өнгө нь хувирах, нүдэнд үзэгдэхээргүй болох, хэлбэр дүрсээ алдах зэрэг 6 төрлийн нууцлалтай байна.
 
            9. Сери болон дугаар нэг төрлийн бүтээгдэхүүнд дахин давтагдахгүй.
 
            10. Дугаарыг жирийн нүдэнд улаанаар харагдах боловч тусгай гэрлээр өнгө нь өөрчлөгдөж харагдах флуоресцент будгаар тавина.
 
            11. Дэвсгэр өнгө болон тодоор хэвлэгдэх хэсгүүдийн өнгийг тодорхой хугацаагаар өөрчилж болно.
 
 
 
----оОо----