- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
Засгийн газрын 2001 оны 10 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад уг шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдон удирдлагын бүх шатанд тохирсон хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж боловсруулан ажиллах шаардлагатай болох нь тодорхой болсон юм. Үүний дагуу энэ хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг бэлтгэх явцын шаардлагаас үүдэн Засгийн газраас удирдамж боловсруулан гаргаж байна.
2. Энэхүү удирдамж нь хуулийн төслийг хэлэлцэх явцад гарч байсан санал, дүгнэлт болон шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад асуудлыг аль болох өргөн хүрээнд тусгасан баримт юм.
3. Удирдамжид шинэчлэлийг хэрэгжүүлэхэд улсын хэвшлийн бүх түвшин дэх гол гол албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлага, хүрэх үр дүнг тусган харуулсан болно. Шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний шат болгож энэхүү удирдамжийг шинэчлэлд хамрагдах бүх байгууллагуудад хүргүүлж, уулзалт-ярилцлага, семинар зохион байгуулах замаар тухайн байгууллагын шинэчлэлд оруулах хувь нэмэр, үүрэг, хариуцлагын талаар тодорхой мэдээллийг өгөх юм.
4. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шинэчлэлийг хэрэгжүүлж төсвийн байгууллагад менежментийн шинэ арга нэвтрүүлэх нь хүн бүрээс шинэ арга барил эзэмшихийг шаардахаас гадна шинэчлэлийг сайн зохион байгуулж удирдан явуулах шаардлагатай байна. Иймд энэ удирдамж нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа авах, хэрэгжилтийн менежмент зэрэг асуудлыг зохицуулахад чиглэгдэж байна.
5. Хэрэгжилтийн өгөөж болон өртөг, эрсдэл, түүнчлэн шинэчлэлийн цаашдын урт хугацааны тогтвортой байдалд анхаарч байх ёстой. Энэ тухай удирдамжийн сүүлийн бүлэгт тодорхой дурдсан болно.
6. Улсын хэвшил* нь Монгол улсын эдийн засгийн томоохон хэсгийг эзэлсээр байгаа тул Засгийн газрын гүйцэтгэх үүрэг нь дараахь чиглэлээр чухал хэвээр байх болно:
· Эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах;
· Нийгмийн үйлчилгээг хангах (эрүүл мэнд, боловсрол гэх мэт);
· Нийгмийн ядуурлыг бууруулах;
· Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих нийгмийн дэд бүтцийн хөгжлийг хангах зэрэг болно.
7. Энэ бүх хүрээнд Засгийн газар нь иргэдийн өнөөгийн болон цаашдын эдийн засгийн болоод нийгмийн сайн сайхан байх нөхцөлийг хангах талаар үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай.
8. Засгийн газар үүнийг зөвхөн:
· Эдгээр хүрэх үр дүнг хангах бодлогын сонголтыг хийх болон хамгийн гол нь
· Эдгээр бодлого нь амьдралд хэрэгжсэнээр л хийж чадна.
Засгийн газарт хязгаарлагдмал нөөцийн хүрээнд бодлогын сонголт хийх хүндрэл байнга учирдаг
9. Бодлогын сонголт хийх нь маш хүнд асуудал. Ихэнх бодлого Засгийн газраас зардал гаргахыг эсхүл иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг. Засгийн газрын хувьд ч, иргэдийн хувьд ч нөөц үргэлж хязгаарлагдмал байдаг тул Засгийн газрын бодлого болон байгаа нөөцийн хоорондын зохистой тэнцвэрийг олох шаардлага гардаг.
10. Ийм учраас Засгийн газар эдгээр сонголтыг нээлттэй бөгөөд ил тод хийх арга хэрэгслийг олох хэрэгтэй болно. Энэ нь дараахь зүйлийг заавал агуулж байх ёстой:
· Хүрэх гэж буй зорилтын талаар маш тодорхой ойлголт
· Хүрэх зорилтыг хангах хууль эрх зүй, хөрөнгө оруулалт (Засгийн газрын агентлагууд, дэд бүтэц, бусад хөрөнгө), бараа, ажил, үйлчилгээ (бүтээгдэхүүн), эсхүл татаас, шилжүүлэг (Засгийн газраас гаргах буюу эсхүл авах) зэргийг багтаасан бодлогын сонголт;
· Бодлогын сонголтыг хэрэгжүүлэх орц, ялангуяа бүтээгдэхүүн (шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой) болон хөрөнгө оруулалтын түвшин тодорхой болсон байх ёстой.
·
11. Хүрэх үр дүн, бүтээгдэхүүн болон орцын менежмент ("өмчлөл") нь төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж буйг илтгэх үндсэн хэлбэр мөн. Энэ утгаараа ихэнх Засгийн газар өөрийн баримталж буй бодлогын "өртгийн үр өгөөж"-ийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Үр өгөөжтэй бодлого нь хүрэх үр дүнг хангахад гол хувь нэмэр оруулна. Тэгвэл үр ашигтай бодлого болон бодлогын хэрэгжилт нь бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд (улмаар хүрэх үр дүнг хангах) шаардагдах орцын түвшинг аль болох бага хэмжээнд байлгаж чаддаг. Энэ хоёрыг нийлүүлээд "өртгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх" зорилт гэж тодорхойлдог. Энэ зорилт хэрхэн амжилттай хэрэгжсэнийг тодорхой түвшинд (хэмжүүрээр) хэмжиж үзэх нь Засгийн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн ямар болсныг харуулах мэдээлэл болох юм. Энэ бол шинэчлэлийн үндсэн агуулга болно.
Хариуцлагын тайлагналаар дамжуулан бодлогын хэрэгжилтийн хөшүүргийг бий болгох
12. Бодлогын үр өгөөж болон үр ашгийн талаархи мэдээлэл нь түүнийг хэрэгжүүлэхэд бүрэн хангалттай биш юм. Бодлогыг амжилттай хэрэгжүүлнэ гэвэл хөшүүрэг хэрэгтэй. Энэхүү хөшүүргийг бий болгохын тулд хариуцлагын тайлагнал тогтсон байх ёстой.
13. Хариуцлагын тайлагналын механизм Улсын Их Хурлаас эхлээд төсвийн байгууллага, ажилтан хүртэлх удирдлагын бүх шатанд тогтсон байх ёстой. Орон нутаг ч мөн үүнд нэгэн адил хамаарна.
14. Засгийн газрын хариуцлагын тайлагналын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт:
· үүрэг, хариуцлагыг тодорхой, ил тод болгож, маш сайн ойлгосон байх;
· үйл ажиллагааг явуулж эхлэхийн өмнө уг үйл ажиллагааны хүрэх үр дүнг нарийн ойлгомжтой тодорхойлсон байх;
· гүйцэтгэлийн бодит үр дүнг анх төлөвлөж байсантай нь харьцуулан хянах;
· гүйцэтгэлийн үр дүнг хангахад шаардагдах эрх мэдэл, эрх хэмжээгээр хангасан байх;
· гүйцэтгэлийн үр дүнг урамшуулах, идэвхижүүлэх бусад хөшүүргүүд багтана. Урамшуулал нь зөвхөн гүйцэтгэлийн үр дүнг үнэлж, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн буюу бүтээгдэхүүнийг нийлүүлсний дараа олгогдоно.
эрх зүйн хүрээ
15. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл нь улсын хэвшлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, урамшуулал, хариуцлагын тайлагналыг бий болгох үзэл баримтлал дээр үндэслэгдэн боловсрогдсон юм.
16. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь дараахь асуудлуудыг зохицуулсан заалтуудыг агуулж байгаа болно. Үүнд:
· Засгийн газрын дунд болон урт хугацааны зорилт буюу хүрэх үр дүн болох "стратегийн зорилго" ;
· Төсвийн болон бусад байгууллагаас нийлүүлэх бүтээгдэхүүн болон ажил, үйлчилгээ. Тэдгээрийн чанар, тоо хэмжээ болон өртгийг тооцох. Бүтээгдэхүүнийг анги болгон бүлэглэж болно.
· Бүтээгдэхүүний өртөг нь тэдгээрийг нийлүүлэхэд шаардагдах орцыг тодорхойлно. Орц нь бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд оролцох хөрөнгө, хүний болон санхүүгийн нөөцөөс бүрдэнэ.
17. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (төсөл) дараахь нөхцөлийг бүрдүүлнэ:
· Төрийн төв (Нэгдүгээр болон Тавдугаар бүлэг) болон орон нутгийн байгууллагын (Зургадугаар бүлэг) гол албан тушаалтны эрх хэмжээ, үүргийг тодорхой болгож өгнө;
· Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллагууд, ерөнхий менежер, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар (Гуравдугаар бүлэг), Засаг дарга (54.1.1, 54.1.2 ба 55.1.1 заалтууд) нарын хувьд үйл ажиллагаа явуулсны эцэст хүрэх үр дүнг нарийн тодорхойлно;
· Төрийн төв (Дөрөвдүгээр бүлэг) болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл (64 зүйл) ямар байгаад тавих хяналт-шинжилгээг нарийн тодорхой болгох;
· Бусад хөшүүргийг бий болгоно. Тухайбал, төслийн 18.3 заалт нь ерөнхий менежерийг томилохтой холбоотой, 32 дугаар зүйл нь төсөв зохиох шаардлагын тухай, 53 дугаар зүйл нь үр дүнгийн урамшуулал олгохтой холбоотой болно.
Засгийн газрын үйл ажиллагааны үр өгөөж болон үр ашгийг нэмэгдүүлэх нь шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага
18. Шинэчлэлийг хэрэгжүүлэх олон арга хандлага байж болно. Аль нь ч гэсэн нарийн төлөвлөгөө болон түүний гүйцэтгэлийг шаардана. Иймд хамгийн сайн гэж тооцогдох арга хандлагыг сонгон авахын зэрэгцээ түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэр болон энэ бүхэн биелэлээ олоход шаардагдах урамшууллын механизмыг хариуцлагын тайлагналаар дамжуулан бий болгосон байх хэрэгтэй юм.
19. Ийм учраас Засгийн газрын удирдамж дараахь зүйлийг агуулж байна. Үүнд:
· Хэрэгжүүлэх философи. Хэрэгжүүлэх философи нь шинэчлэлийн үзэл баримтлал, зарчимтай нийцэж байх ёстой бөгөөд нийт төсвийн байгууллагын үйл ажиллагаанд уг хуулийн үзэл санаа нь тусгалаа олох ёстой. Харин хэрэгжүүлэх философи нь төсвийн байгууллагад одоогоор хэрэглэгдэж байгаа менежментийн аргын үргэлжлэл маягаар төвлөрсөн бөгөөд дүрэм журамд хэт баригдсан шинжтэй байвал хэрэгжилт амжилттай болох магадлал туйлын бага байх болно. Энэ шинэчлэл нь засаглалын менежментийн шинэ арга зам бөгөөд шинэ арга хандлагыг хэрхэн хэрэглэхийг өөртөө агуулж байгаа юм. Хэрэгжилтэд оролцогч хүн бүр өөрийн хүлээх үүрэг, хариуцлага ямар байх болон юунд хүрэх гэж байгаагаа маш сайн ойлгохын зэрэгцээ хүн бүрийн үйл ажиллагааны үр дүн ямар байгаа нь хяналтад байж, түүнчлэн тодорхой эрх мэдэл, бусад урамшууллаар хангагдан ажиллах болно гэдгээ ухамсарлах ёстой;
· Техникийн (мэргэжлийн) туслалцаа, чадавхи, чадавхийг дээшлүүлэх талаархи судалгааг хэрэгжилтийн явцад болон хэрэгжилтийн дараагаар хийх шаардлагатай. Ингэснээрээ шинэ арга барилаар ажиллаж эхэлж байгаа хүмүүст цаг алдалгүй туслалцаа дэмжлэг үзүүлэн сургах, үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах арга хэмжээг авч чадна.
· Төсвийн цикл ба хэрэгжилтийн процесс хоорондын нягт уялдааг хангах. Шинэ тогтолцоо нь Засгийн газрын гишүүд, эрхэлсэн сайд[1] (төсвийн ерөнхийлөн захирагч) болон төсвийн байгууллагын хувьд төсөв боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх талаар тэдгээрийн идэвхи сонирхлыг татахуйц өөрчлөлтийг хийх юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьд ч мөн адил. Иймд хэрэгжилтийн явцад гарах амжилт үр дүн нь шинэчлэлийн хүрээнд бий болох хөшүүрэг болон хариуцлагын тайлагналын тогтолцоо зэрэг механизмын үйлчилгээг төсвийн циклтэй хэрхэн уялдуулан төлөвлөж явуулахаас ихээхэн хамаарах болно. Иймээс энэхүү уялдааг 2002 оны төсвийн жилээс эхлэн холбох арга хэмжээ авна;
· Төрийн төв байгууллагуудын хувьд хурдавчлан хэрэгжүүлэх. Засгийн газар болоод эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нарын хувьд бодлогын сонголтыг сайн хийх, түүнийхээ хэрэгжилтийг хангах талаар баримтлах үр өгөөжтэй бөгөөд шинэ арга хэрэгсэл шаардагдаж байгаа нь амьдрал дээр харагдаж байна. 2001 оны төсвийг хэлэлцэх явцыг харахад Засгийн газраас авч хэрэгжүүлэх нийт арга хэмжээний түвшинг бууруулахгүйгээр төсвийн зардлын хэмжээг бууруулах талаар сонголт хийх илүү оновчтой арга зам шаардагдаж байгаа нь ажиглагдсан. Иймд шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэх нь илүү нээлттэй бөгөөд сайн бодлогын сонголт хийхэд туслах болно,
· Хэрэгжилтийн процессын эхний амжилтуудыг хадгалан явах. Хэрэгжилтийн эхнээс л ихэнх зүйлийн хувьд зарчмын шинэ алхмыг хийж эхэлнэ. Энэ бүхний дүнд Засгийн газрын хувьд ч, нийгмийн хүрээнд ч бодитой үр дүн бий болно. Хэрэгжилтийн хамгийн эхний шатанд эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нарын хувьд гарах томоохон өөрчлөлт бол тэд төсвийн байгууллагаар чухам юу хийлгэж, ямар үр дүнг авах гэж буйгаа тодорхой болгож чадахын дээр төсөв, санхүүгийн нөөцийн зарцуулалтын талаар илүү өргөн эрх мэдэлтэй болно.
20. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шинэчлэл нь их өргөн хүрээтэй. Энэ нь дараахь оролцогч талуудын харилцааг тодорхойлж байгаа болно:
· Улсын Их Хурал;
· Төрийн төв байгууллагууд;
· Ерөнхий сайд;
· Санхүү, эдийн засгийн сайд;
· Засгийн газрын гишүүд;
· Санхүү, эдийн засгийн яам, Төрийн захиргааны албаны зөвлөл, Төрийн хянан шалгах хороо, Төрийн өмчийн хороо;
· Төвлөрсөн төсвийн байгууллагууд;
· Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;
· Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал;
· Орон нутгийн засаг, захиргаа;
· Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга;
· Орон нутгийн төсвийн байгууллагууд.
21. Шинэчлэлийг эдгээр бүх харилцагч талын хүрээнд нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ сектор бүрээр хооронд нь уялдаа холбоотойгоор хэрэгжүүлж болох юм. Тухайлбал, төвлөрсөн төсвийн байгууллага, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нар, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын байгууллагуудыг нэг бүлэг болгон авч хэрэгжүүлж болно. Учир нь эдгээр харилцагч талууд төсөв болон бусад асуудлаар хоорондоо нягт уялдах юм.
22. Засгийн газрын тогтоолоор шинэчлэлийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөснөөс эрт буюу орой болгон зохицуулах боломжтой. Засгийн газар шинэчлэлийг хурдасгах зорилт тавьж байгаа. Гэхдээ шинэчлэлийн үйл ажиллагааг Засгийн газрын төсвийн болон тайлагналын циклтэй уялдуулан шат дараатай явуулах ёстой юм.
23. Шинэчлэлийг хэрэгжүүлэх үе шат болон цаг хугацааг дараахь байдлаар авч үзэж байна:
Харилцагч талууд
|
Хугацаа
|
Засгийн газар бүхэлдээ: Шинэчлэлийг аль болох өргөн хүрээнд хэрэгжүүлэх, гол нь хүрэх үр дүн, бүтээгдэхүүн болон орцод анхаарч төсвийн төлөвлөлтийг хийх (бүртгэлийн одоогийн аргаар, бүрэн нэгтгэхгүй).
|
2002 төсвийн жил
|
Бүрэн хэрэгжүүлэх (нэгтгэгдэнэ, мөн бүртгэлийн аккруэл суурьт шилжинэ)
|
2005
|
Эрхэлсэн сайд нар: Салбарын байгууллагуудынхаа төсвийг боловсруулах болон тайланг нэгтгэх (бүртгэлийн одоогийн аргаар гэхдээ бүтээгдэхүүний өртөг тооцсон байх )
|
2002 төсвийн жил
|
Төвлөрсөн төсвийн байгууллагууд: Бизнесийн стратегийн удирдамж боловсруулах, улсын хөрөнгө болон өр төлбөр, орлого ба зардлын тайлан, үр дүнгийн гэрээ, жилийн тайлан бэлтгэх
|
|
Нийт байгууллагууд [эрүүл мэнд болон боловсрол орохгүй]
|
2002 төсвийн жил
|
[Боловсрол болон эрүүл мэндийн байгууллагууд]
|
2003 төсвийн жил
|
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж: Зорилтын саналаа бэлтгэж түүнийгээ үр дүн болон тайлагналын үндэслэл болгон ашиглах. Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдох журмыг өөрчлөх, Төрийн өмчийн хороо энэ ажлыг удирдана.
|
2002 санхүүгийн жилээс эхэлнэ
|
Төрийн өмчит аж ахуйн нэгж
|
2002 санхүүгийн жил
|
Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж
|
2003 санхүүгийн жилээс эрчимтэйгээр эхэлнэ
|
Орон нутаг: Улаанбаатар хотоос эхлэн эрчимтэй хэрэгжилтийг …
|
2003 санхүүгийн жилээс … [бусдыг шат дараатайгаар …?]
|
24. Засгийн газар нь стратегийн зорилт (өөрөөр хэлбэл Засгийн газрын хэмжээнд болон салбарын түвшинд хүрэх үр дүн) болон уг стратегийн зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн бодлогыг боловсруулах үүрэгтэй. Стратегийн зорилт нь төсвийн, эдийн засгийн болон нийгмийн талаар хүрэх үр дүнгүүдийг багтааж байгаа билээ. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтын үүднээс Засгийн газар Улсын Их Хурлаар дараахь бичиг баримтуудыг батлуулахаар хүргүүлнэ. Үүнд:
· Засгийн газрын стратегийн зорилтууд, төсвийн хүрээний үзүүлэлтүүдийг багтаасан, төсвийн удирдлагын зарчимд нийцсэн Төсвийн хүрээний мэдэгдэл;
· Стратегийн зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн Засгийн газрын бодлого (төсвийн удирдлагын зарчим болон Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн), улсын төсвийн төсөл, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох тухай хуулийн төслийг багтаасан төсвийн баримт бичиг;
· Улсын Их Хурлаар батлуулахаар өргөн барих эрхэлсэн сайд төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гаргасан төсвийн төсөл. Энэхүү бичиг баримт нь нөөцийг ашиглах талаар тодорхой үзүүлэлтүүдийг багтаасан байна. Тухайлбал:
- нийлүүлэх бүтээгдэхүүн анги бүрээр;
- улсын төсвөөс үзүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад шилжүүлэг;
- өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах зардал;
- улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт (өр, өмч, улсын нэрийн
өмнөөс хөрөнгө худалдан авах);
- Засгийн газрын стратегийн зорилттой хэрхэн уялдаж буйг харуулах.
25. Засгийн газар, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч), төсвийн байгууллагууд жилийн тайлан гаргахдаа дараахь чиглэлээр тайлагнана:
· УИХ-аас олгогдсон төсөв зарцуулах бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн
· Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан Засгийн газрын стратегийн зорилт болон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) бүрээр гаргасан төсвийн төсөлд тусгагдсан стратегийн зорилтын хэрэгжилт.
26. Шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр Ерөнхий сайд, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) өөрсдийн үүрэг, хариуцлагыг шинэ хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлага гарах юм. Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт шинээр тавигдах шаардлага, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тэдний гүйцэтгэх үүрэг, амжилттай хэрэгжүүлэхэд тэдэнд тавигдах шаардлага зэргийг энд тусгайлан авч үзэв.
Ерөнхий сайд
27. Засгийн газрын тэргүүний хувьд Ерөнхий сайд шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхий сайд нь төлөвлөлт, санхүүгийн болон удирдлагын талаар эцсийн шийдвэр гаргагч байна. УИХ-тай ажлын уялдаа холбоог хангахад Ерөнхий сайд гол хүн нь байдаг.
28. Сайн засаглалыг бэхжүүлэх талаар хандивлагчидтай хамтран ажиллах асуудлыг Ерөнхий сайд хариуцан зохицуулна. Шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын цар хүрээ, хязгаарыг харахад энэ нь хандивлагчдын ажлын уялдааг хангахад чиглэгдсэн "Хүний аюулгүй байдал, сайн засаглалын хөтөлбөр"-ийн зохион байгуулалтын бүтцийн хоёр салбарыг хамарч байгаа билээ (тухайлбал "эдийн засгийн шилжилт" нь бусад асуудлын дундаас санхүүгийн асуудалтай, "засаглал" нь зарим талаараа захиргааны болон удирдлагын талаархи өөрчлөлттэй хамаатай). Иймд эдгээрийн уялдаа холбоог хангах нөхцөлийг бүрдүүлэх нь Ерөнхий сайдын анхаарах асуудал юм.
Шинэчлэлтэй холбогдон тавигдах шаардлага
29. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын эрх хэмжээг дараахь байдлаар тодорхойлсон байна:
· Ерөнхий сайд нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, стратегийн зорилтыг тодорхойлж, төсвийн төсөл, удирдамж нь эдгээр зорилттой хэрхэн уялдаж байгаад ерөнхий хяналт тавина. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдгээр асуудлыг тодорхой хэмжээнд тусгасан боловч энэхүү баримт бичгийг дахин хянан үзэж стратегийн зорилтыг тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бодлогоос нь ялгаж зааглах хэрэгтэй юм;
· Төсвийн удирдлагын шинэ зарчмыг хэрэгжүүлэх, эдгээр зарчим нь төсвийн төсөлд бүрэн тусгалаа олсон байдалд хяналт тавина. Эхний ээлжинд одоогийн бүртгэлийн тогтолцоотой уялдсан зарчим (мөнгөн суурьт үндэслэсэн)-ыг тодорхойлно. Мөнгөн суурьт үндэслэсэн, бүрэн нэгтгэгдээгүй[2] үндсэн үзүүлэлтүүд (тухайлбал, нийт орлого, зарлага, илүүдэл, дутагдал болон өр)-ийн гурван жилийн таамаглалыг энд багтаасан байна. Засгийн газрын тайлан тэнцлийг гаргаагүй байгаа тохиолдолд цэвэр өмчийг тодорхойлох боломжгүй байдаг. Харин аккруэл (хуримтлуулсан) суурьт бүртгэлийн зарчмыг хэрэгжүүлснээр үүнийг хийх боломжтой болох юм;
· Төсвийн төслийг шинэ аргаар боловсруулах асуудлыг хариуцах. Төсвийн төсөлд тухайн эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -ийн эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газраас дэвшүүлж байгаа стратегийн зорилтууд, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд авч явуулах бодлого, арга хэмжээ, эдгээр бодлого нь сайдын эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилт болон Засгийн газрын стратегийн зорилттой хэрхэн уялдаж буйг тус тус харуулсан байна. Төсвийн баримт бичгийн нэг хэсэг болох төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр боловсруулсан төсвийн төслийг Ерөнхий сайд УИХ-д өргөн барина. УИХ -аас баталсан төсвийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -аас ямар үр дүнг хүлээж буйг тодорхойлоход энэхүү төсвийн төсөл гэсэн баримт бичиг Ерөнхий сайдын хувьд маш чухал хэрэгсэл болж өгнө;
· Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -ын ажлын гүйцэтгэлд хяналт тавих. Засгийн газрын тухайн жилийн тайланг Ерөнхий сайд УИХ-д өргөн барина. Энэхүү тайланд Засгийн газрын хэмжээнд эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) тус бүрийн ажлын гүйцэтгэлийг хураангуйлан харуулсан байна. Ийм учраас УИХ-аас баталсан төсөвт тусгагдсан үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд Ерөнхий сайд тогтмол хяналт тавьж байх нь чухал юм;
· Засгийн газраас гаргах сонгуулийн өмнөх мэдэгдлийг хариуцах. Сонгууль явагдах өдрөөс нэг сараас доошгүй хугацаа (2004 онд)-ны өмнө улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдэгдлийг Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд УИХ-д өргөн барина;
· Орон нутгийн засаг захиргаа, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргатай ажлын уялдааг хангах.
Шинэчлэлийгхэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
30. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын гүйцэтгэх үндсэн үүрэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь баримт бичгээр дамжуулан хянахад оршино. Үүнд:
· Улсын төсөв;
· Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -ын төсөв;
· Төвлөрсөн төсвийн байгууллагын бизнесийн стратегийн удирдамж;
· Төрийн өмчит ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн зорилтын санал;
· Төвлөрсөн төсвийн байгууллага ба бусад байгууллагууд (орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн төсвийн байгууллага болон бусад)-аас худалдан авах бүтээгдэхүүн.
31. Санхүү, эдийн засгийн сайд болон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -ын зүгээс авч явуулж буй арга хэмжээ болон өгч буй зөвлөгөө нь хэрэгжүүлэлттэй холбоотой дээрх тусгай үүрэг, хариуцлагыг гүйцэтгэхэд чухал юм. Гэхдээ энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хэрэгжүүлэх явцад дээр дурдсан баримт бичгийг боловсруулах эхний үе шатанд дээрх арга хэмжээнүүдийн талаар Ерөнхий сайдын УИХ-ын өмнө хүлээх хариуцлагыг бууруулахгүй юм.
32. Ерөнхий сайдаас өргөн барих Төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын төсөв, Засгийн газрын жилийн эцсийн тайлан нь эхний үед шинэчлэлийн шаардлагуудыг бүрэн гүйцэд хангах боломжгүй юм. Ялангуяа дараахь баримт бичгийн хувьд хамааралтай. Үүнд:
· Аккруэл сууриар бэлтгэн нэгтгэсэн санхүүгийн тайлан,
· Аккруэл суурьт үндэслэсэн төсвийн удирдлагын зарчим.
33. Харин төвлөрсөн төсвийн гол, ач холбогдол бүхий байгууллагууд болон төрийн өмчит ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь төсөвлөсөн болон гүйцэтгэлийн санхүүгийн тайлангаа аккруэл сууриар бэлтгэсэн, Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн бүрэн хэмжээний программ хангамжийг суурилуулсан тохиолдолд энэ нь боломжтой юм. Дэлхийн банкнаас санхүүжүүлж буй Санхүү, эдийн засгийн яамны дэргэдэх Төсвийн техникийн туслалцааны төсөл энэхүү программ хангамжийн асуудлыг хариуцан ажиллана.
· 34. Ерөнхий сайд орон нутгийн түвшинд шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөлдөх, түүний хэрэгжилтэд ерөнхий хяналт тавих үүрэгтэй. Ялангуяа дараахь асуудлаар орон нутгийн захиргаа (тухайлбал аймаг, нийслэлийн Засаг дарга нар)-тай зөвлөлдөх нь чухал:
· Орон нутгийн түвшинд шинэчлэлийг хэрэгжүүлэх хуваарь;
· Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө, орлогыг ялгаж зааглах, төсвийн байгууллагыг төвлөрсөн болон орон нутгийн гэдгээр нь ялгах;
· Орон нутгаас төрд нийлүүлэх бүтээгдэхүүн (жишээ нь эрүүл мэнд, боловсролын талаар үзүүлэх үйлчилгээ) болон төвлөрсөн төсвийн байгууллагаас орон нутагт төлбөртэй нийлүүлэх бүтээгдэхүүн (жишээ нь татвар хураах, аудит хийх г.м.)-ийг зааглах.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
35. Шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын гол төв нь Ерөнхий сайд байх бөгөөд түүний өмнө хэд хэдэн шаардлага тавигдах юм. Төсвийн ерөнхийлөн захирагчид (эрхэлсэн сайд) өөрсдийн үүрэг хариуцлагыг хэрхэн биелүүлснээс Ерөнхий сайдын өмнө тавигдаж буй эдгээр шаардлагууд хангагдах эсэх нь хамаарна. Тавигдах шаардлагууд:
· Шинэчлэл болон түүний үр нөлөөг олон нийтэд сурталчлах/таниулахад Ерөнхий сайд тэргүүлэх үүрэгтэй байна. Олон нийтэд таниулах ажлыг улсаас үзүүлж буй үйлчилгээг хүртдэг иргэд, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал, төлөөлөн удирдах зөвлөл, мэргэжлийн байгууллагууд, хувийн аж ахуйн нэгжүүдэд зориулан зохион байгуулах хэрэгтэй. Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нар энэ ажилд тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой (энэ талаар доор дэлгэрэнгүй өгүүлэв) .
· Ерөнхий сайдын идэвхи чармайлтад шууд дэмжлэг үзүүлэх. Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлыг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхүүдийн нэгэнд хариуцуулан энэ ажилд бүрэн орон тоогоор ажиллуулах замаар шаардагдах дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Шуурхай ажлын хэсэг нь бүрэн орон тоогоор ажиллах, чадварлаг ажилтнуудаас бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд нь Санхүү, эдийн засгийн яам, Төрийн захиргааны албаны зөвлөл (доод тал нь нэг хүн), Төрийн хянан шалгах хорооноос тус тус хэд хэдэн хүн орохоос гадна техникийн туслалцааны төслийн багууд (тухайлбал Төрийн захиргааны шинэтгэлийн төслийн баг, Орон нутгийн техник туслалцааны төслийн баг, Төсвийн зарлагын удирдлагын Техникийн туслалцааны төслийн баг, Дэлхийн банкны Төсвийн техник туслалцааны төслийн баг)-аас бүрдэх юм. Шуурхай ажлын хэсэг нь сайдын зөвлөх, төсвийн байгууллагын төлөвлөлт, санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй хамтран ажиллана. Дор дурдсанаар эдгээр нь шинэчлэлийг хэрэгжүүлэх төслийн үндсэн багийг бүрдүүлэх юм. Энэ талаар холбогдох бүлэгт дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
· Ерөнхий сайдад дараахь асуудлаар (Санхүү, эдийн засгийн сайдтай хамтран) зөвлөгөө өгөх. Үүнд: Засгийн газрын стратегийн зорилтууд, төсвийн удирдлага (ба холбогдох төсвийн үндсэн үзүүлэлтүүд)-ын зарчим, тухайн жил болон ойрын хоёр жилийн мөнгөн суурьт үндэслэн бэлтгэсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд (боломжит мэдээлэл дээр үндэслэсэн)-ийн таамаглал. Төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэж эхлэхэд эдгээр зөвлөгөө нь зайлшгүй шаардлагатай билээ. Түүнээс гадна энэ нь 2002 оны төсвийг зохиоход стратегийн болон төсвийн үндэс суурь нь болох юм. Ерөнхий сайд нь Төсвийн хүрээний мэдэгдлийг 2001 оны 6 дугаар сарын 1 гэхэд өргөн барьсан байна. Үүний тулд 2001 оны 5 дугаар сард Засгийн газар Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж дүгнэлт гаргасан байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэх ажлыг Санхүү, эдийн засгийн сайд хариуцан явуулна;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) тус бүрт Ерөнхий сайдын зүгээс тавих шаардлагыг тусгасан баримт бичгийг баталж, мөрдүүлэх. Баримт бичигт дараахь зүйлийг багтаасан байна: мөрдөх хугацаа, тухайн эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -ын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, сайд нарын ажилд үзүүлэх дэмжлэг туслалцаа;
· Засгийн газрын удирдамжид тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын явц ямар байгаа талаар шуурхай ажлын хэсэг сар бүр Ерөнхий сайдад тайлагнаж байна. Хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайдаас санал болгож буй авах арга хэмжээний талаар дээрх тайлангийн хамт Засгийн газрын гишүүдэд хүргүүлнэ;
· Төв болон орон нутгийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр, нийлүүлэх бүтээгдэхүүнийг ялгаж, зааглах талаар шийдвэр гаргахад орон нутгийн удирдлагатай зөвлөлдөх ажлыг зохицуулах талаар авч явуулах арга хэмжээг тодорхойлох. Тодорхой асуудал (тухайлбал эрүүл мэнд, боловсрол, аудит, статистик)-аар холбогдох эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нь Ерөнхий сайдад туслалцаа үзүүлнэ;
· Сайн засаглалын тогтолцоог бий болгох хөтөлбөрийн үйл ажиллагааг шинэчлэлийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглүүлэх. Шинэчлэлийг хэрэгжүүлэх ажил нь энэ хөтөлбөрийн хоёр гол хэсэг (эдийн засгийн шилжилт, засаглал)- тэй холбогдож байгаа тул хэрэгжүүлэх ажил хариуцаж буй албан тушаалтан явцын талаар Ерөнхий сайд (Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын дэмжлэгтэйгээр)-д шууд тайлагнана.
36. Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн нэг үндэс бол удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд оршино. Энэ тогтолцоо нь зөвхөн хуулиар тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх төдийд чиглэгдсэн тогтолцоо биш, харин удирдлага, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нийгмийн бодит шаардлагыг хангахад чиглэгдсэн тогтолцоо байх ёстой.
Санхүү, эдийн засгийн сайд
37. Санхүү, эдийн засгийн сайд нь дараахь асуудлыг шийдвэрлэхэд гол үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: төсөв зохиох, Засгийн газраас санхүүжүүлж буй хөрөнгө оруулалтад хяналт тавих, Засгийн газрын санхүүжилтийн ажлыг удирдана. Санхүү, эдийн засгийн сайд нь Ерөнхий сайдын нэгэн адил Засгийн газрын үйл ажиллагаа (ялангуяа бүтээгдэхүүн худалдан авах, Төсвийн хүрээний мэдэгдэл ба Улсын төсөвт тусгагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг барьж байх )-нд хяналт тавихад туслалцаа үзүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөнд ерөнхий хяналт тавина.
Шинэчлэлтэй холбогдон тавигдах шаардлага
38. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн сайдын гүйцэтгэх үүрэг:
· Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах ажилд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр боловсруулсан төсвийн төсөлтэй танилцаж хянах;
· Засгийн газрын санхүүгийн байдалд хяналт тавих, тогтмол тайлагнах;
· Санхүүгийн удирдлагын талаар гаргасан заавар, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
· Санхүүгийн болон хөрөнгийн удирдлагын тогтолцоо үр дүнтэй эсэх талаар Засгийн газарт мэдээлж байх;
· Зээл, зээллэг болон хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, эдгээр бодлогыг төсвийн удирдлагын зарчим ба төсвийн хүрээнд хэрэгжүүлэхэд хяналт тавих
· Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Санхүү, эдийн засгийн сайд хэрэгжүүлнэ. Санхүү, эдийн засгийн сайд нийт төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн дүн, тэдгээрээс төсвийн байгууллагуудын санхүүгийн байдал, мөнгөн хөрөнгийн гүйлгээнд үзүүлэх нөлөөний төлөө хариуцлага хүлээнэ.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
39. Шинэчлэлтэй холбогдон Засгийн газарт хэд хэдэн шинэ үүрэг нэмэгдэж байна. Санхүүгийн ил тод байдлыг бий болгож, бодлогын тэргүүлэх чиглэл (ялангуяа нийлүүлэх бүтээгдэхүүний хувьд)-ийг илүү тодорхой болгох нь Санхүү, эдийн засгийн сайдыг эдгээр шинэ үүргийг гүйцэтгэхэд голлох үүрэгтэй болгож байна. Жишээ нь, Санхүү, эдийн засгийн сайд Төсвийн хүрээний мэдэгдэл болон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) бүрээр гаргасан төсвийн төслийг Засгийн газарт хүргүүлэх хариуцлагыг хүлээнэ. Түүнээс гадна улсын хэвшлийн санхүүжилт болон санхүүгийн удирдлагыг сайжруулах талаар санал боловсруулах болон түүнд хяналт тавихад Санхүү, эдийн засгийн сайд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Шинэчлэлийг хэрэгжүүлэх нь Санхүү, эдийн засгийн сайдын үндсэн үүрэг байна.
40. Энэ үүргийг гүйцэтгэхдээ Санхүү, эдийн засгийн яам, шуурхай ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр Санхүү, эдийн засгийн сайд болон Ерөнхий сайдтай хамтран ажиллаж, тэдний өмнө хариуцлага хүлээнэ.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
41. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн сайдын өмнө тавигдах шаардлага:
· Төсвийн хүрээний мэдэгдэл дээр эртнээс ажиллаж эхлэх. Төсвийн хүрээний мэдэгдлийн эхний төслийг Засгийн газарт хүргүүлж, холбогдох саналын дагуу төсвийн хүрээний мэдэгдэлд шаардлагатай өөрчлөлтийг оруулах, 2001 оны эхний хагаст багтаан энэ мэдэгдлийн талаар эцэслэн тохирсон байна;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай бичгээр тохиролцсон байна. Үүнд:
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн сайд, Санхүү, эдийн засгийн яаманд тавигдах тодорхой шаардлагуудыг биелүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах. Уг төлөвлөгөөнд хэрэгжүүлэх үйл явцтай холбоотой бүх асуудлыг тусгасан байна. Төлөвлөгөөг боловсруулахад шуурхай ажлын хэсэг дэмжлэг үзүүлнэ. Төлөвлөгөөг Ерөнхий сайдад танилцуулна;
- Ирэх гурван жилийн санхүүгийн зорилтуудын талаар төсвийн удирдлагын зарчимд нийцсэн зөвлөгөө өгөх, эдгээр зорилтуудыг боловсруулах арга барил;
- Ерөнхий сайдын ажлын албатай хамтран Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, байгаа нөөцийг хуваарилах;
- 2002 оны төсвийг зохиоход нь төвлөрсөн төсвийн байгууллагуудад туслах заавар удирдамжийг шуурхай ажлын хэсэгтэй хамтран боловсруулах. Эдгээр заавар, удирдамж нь шинэчлэлийн шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн нийцсэн байна;
- Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -тай байгуулсан гэрээ болон Төсвийн төсөл, Бизнесийн стратегийн төлөвлөгөөний дагуу нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний төлбөрийг төсвийн болон бусад байгууллагуудад хийсэн байх нөхцөлийг хангах үүднээс зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох;
- Төвлөрсөн төсвийн байгууллагуудын ерөнхий менежерийн эрх мэдэл (мөнгөн хөрөнгийн удирдлага, банкны данс нээх, хөрөнгийн удирдлага, боловсон хүчний асуудлаар)-ийг нэмэгдүүлэх талаар Санхүү, эдийн засгийн сайдад зөвлөгөө өгөх;
- Эдийн засаг, санхүүгийн үр дагавар бүхий асуудлаар Засгийн газарт оруулах саналыг хянан үзэж, сайдад зөвлөгөө өгөх;
- Засгийн газраас олгох санхүүжилт, хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгө (зээл авах, үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгсэл гаргах, зээлийг эргэн төлөх, банкны данс нээх)-ийн удирдлагын талаар зөвлөгөө өгөх;
- Улсын шинжтэй хөрөнгө, төсвийн нөөц, санхүүгийн эрсдэлийг удирдахад чиглэгдсэн санхүүгийн удирдлагын тогтолцооны талаар зөвлөгөө өгөх;
· Ерөнхий сайдын зүгээс тавих шаардлага. Шинэчлэлийн шаардлага болон төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр боловсруулсан төсвийн төсөл, бизнесийн стратегийн удирдамж, үр дүнгийн гэрээ, төвлөрсөн төсвийн байгууллагуудын тайлан, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд үнэлгээ хийж, баримт бичгүүдийг боловсруулж дуусгах хугацаа зэрэг нь тодорхой, ойлгомжтой байх нөхцөлийг хангах үүднээс Ерөнхий сайдын оролцоотойгоор эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-тай хамтран ажиллах;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлснээр гарах өөрчлөлтийг олон нийтэд таниулах, сурталчлахтай холбоотой илтгэл тавих, үг хэлэх болон бусад ярилцлага (УИХ-ын гишүүд, иргэд, мэргэжлийн болон бизнесийн байгууллагуудтай)-д оролцох;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад гарч буй асуудал (эдгээр нь Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх хүрээний асуудалтай холбоотой тохиолдолд) шаардлагатай тохиолдолд түүнийг шийдвэрлэх талаар санал, зөвлөгөөг шуурхай ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр Санхүү, эдийн засгийн яам болон Санхүү, эдийн засгийн сайдад өгч байх.
эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)
42. Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нь яамтайгаа шууд холбоотой ажиллах бөгөөд энэ нь шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хөдөлгөх хүч нь болох юм. Нөөц хязгаарлагдмал, бодлогын хувьд сонголт хийхэд бэрхшээлтэй нөхцөлд төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь чанартай, хүртээмжтэй байлгах талаархи шаардлага хамгийн их тавигдах субъект нь эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нар юм. Өнөөгийн байдлаар эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын эрхлэх хүрээний асуудал (салбар)-ын түвшинд зорилго нь тийм ч тодорхой бус, мөн түүнчлэн түүнийг биелүүлэхэд чиглэгдсэн бодлого (нийлүүлэх бүтээгдэхүүнийг оролцуулан) огт тодорхойлогдоогүй байна. Санал болгож буй бодлого болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийн хооронд зайлшгүй байх ёстой уялдаа холбоо сайнгүй байна. Ийм учраас эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нар шинэчлэлийг түргэн хэрэгжүүлж эхлэх сонирхолтой байгаа юм.
Шинэчлэлтэй холбогдон тавигдах шаардлага
Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын эрх хэмжээ дараахь байдлаар тодорхойлогдоно. Үүнд:
· Өөрийн эрхлэх хүрээний асуудлын төсвийн төслийн талаар мэдлэгтэй болох, боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, мөн түүнчлэн сонгуулийн өмнөх мэдэгдэлд өөрийн оруулах хувь нэмрийг ойлгож мэдэх;
· Эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилтуудыг дэвшүүлэх;
· Төсвийн ерөнхийлөн захирагч хариуцах асуудлын хүрээнд удирдлагын талаар эрхийг хэрэгжүүлэхдээ төсвийн удирдлагын зарчим, энэ нь төсвийн төсөлтэй хэрхэн уялдаж байгаа болон түүнд ямар нөлөө үзүүлж буй зэргийн талаар ойлголттой байх;
· Эрхлэх асуудлын хүрээнд шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, нийгмийн бодлогын талаар баримтлах жилийн болон дунд хугацааны үзүүлэлтүүдийг боловсруулах, эдгээр нь төсвийн ерөнхийлөн захирагч (эрхлэх сайд)-ийн төсвийн төсөлд тусгагдсан байна;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, шаардлагатай бол зорилтын саналыг боловсруулахад тавигдах шаардлагын талаар ерөнхий менежертэй хамтран ажиллах;
· Эрхлэх хүрээний асуудлын төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааны тайланг хянах;
· Төрийн захиргааны албаны зөвлөлөөс гаргасан саналыг үндэслэн ерөнхий менежерийг томилох талаар Засгийн газарт санал оруулах;
· Өөрийн эрхлэх хүрээний асуудлын байгууллагуудын жилийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Засгийн газарт болон УИХ-д тайлагнах.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын анхаарах зүйл бол:
· Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газар хэлэлцэхэд, ялангуяа Засгийн газрын стратегийн зорилт, шийдвэр, санхүүгийн үзүүлэлтүүд (төсвийн удирдлагын зарчим), тухайн эрхлэх асуудлын хүрээнд ирэх гурван жилд нөөцийг хуваарилах талаархи шийдвэрийн төслийг хэлэлцэхэд хувь нэмэр оруулах чадвартай байх;
· Төсвийн төслийг боловсруулахдаа эрхлэх асуудлын хүрээнийхээ стратегийн зорилт (хүрэх үр дүн)-ыг тусгаж, түүнийг Засгийн газрын стратегийн зорилттой уялдуулж, бодлого (бүтээгдэхүүнийг оролцуулан)-ыг нарийн тодорхойлсон байх, бодлого нь эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилтыг биелүүлэхэд зохих хувь нэмрийг оруулахаар байх, Засгийн газраас баталж өгсөн төсвийн хүрээнд нөөцийг зарцуулах зэрэг асуудлыг анхаарсан байх шаардлагатай;
· Шинэчлэлтэй холбогдон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-д гаргаж өгөх тайлан, авах арга хэмжээний талаар өгөх санал зэргийг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх удирдлага, хяналтын тогтолцоо бий болгох ажил хийгдэж буй эсэх талаар яамны Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн ерөнхий менежертэй хамтран ажиллах;
· Өөрийн эрхлэх хүрээний асуудалтай холбоотой төв болон орон нутгийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр, нийлүүлэх бүтээгдэхүүнийг ялгаж, зааглах талаар гарах асуудлыг шийдвэрлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
43. Ерөнхий сайд, Санхүү, эдийн засгийн сайд болон шуурхай ажлын хэсгийн зүгээс шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нь эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-д ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Мөн түүнээс гадна яамны зүгээс эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -д байнга дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
44. Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) -ын голлон анхаарах хэсэг бол:
· Хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага, шинэчлэлтэй холбогдон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын өмнө тавигдах шаардлага зэргийг сайтар ойлгосон байх. Хэрэгжилтийн чухал үе шат эхлэхээс өмнө Ерөнхий сайд болон холбогдох яамны зүгээс эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ыг холбогдох мэдээллээр хангах замаар түүнд дэмжлэг үзүүлнэ;
· Өөрийн эрхлэх хүрээний асуудлын байгууллагуудад шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (хэрэгжүүлэх стратегид тусгасан ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан) боловсруулах. Энэ төлөвлөгөөг Ерөнхий сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулж холбогдох яамны туслалцаатайгаар боловсруулна;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараахь бүтээгдэхүүнийг эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-д холбогдох яам нь нийлүүлсэн байх талаар бичгээр тохиролцоно. Үүнд:
- Эрхлэх хүрээний асуудлын хүрээнд шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
- Төсвийн байгууллагууд бизнесийн стратегийн төлөвлөгөө болон тайлан гаргахад хяналт тавих, түүнд дэмжлэг үзүүлэх;
- Эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилт болон түүнийг биелүүлэхэд чиглэгдсэн бодлого (стратегийн зорилт, бодлого, бүтээгдэхүүний хоорондын уялдаа холбоо)-ын талаар зөвлөгөө өгөх;
- Засгийн газрын стратегийн зорилтод оруулж буй хувь нэмэр болон эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилтын хэрэгжилтийг хэмжих системийг бий болгох болон түүний хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгөх;
- Эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага бүрийн бодит гүйцэтгэл нь бизнесийн стратегийн төлөвлөгөөтэй харьцуулахад ямар үр дүнд хүрсэн болон энэ нь эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааны үр дүнд ямар үр нөлөө үзүүлж буй талаар зөвлөгөө өгөх;
- Сайдын тодорхойлсон бодлого нь хэр өгөөжтэй байгаа, ирээдүйд тодорхойлон гаргасан бодлого нь ямар үр дагавартай байх талаар үнэлгээ өгөх;
· Ажлын төлөвлөгөөтэй уялдсан дараахь зүйлийг нийлүүлэх талаар өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг бүрийн ерөнхий менежертэй бичгээр тохиролцох:
- Бизнесийн стратегийн төлөвлөгөө, зорилтын саналыг боловсруулж, хянуулах, батлуулахаар хүргүүлэх;
- Ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээний эхний хувилбарыг боловсруулах, түүнийг хэлэлцэх, батлах;
- Санхүүгийн тайлангийн агуулга болон хуваарь;
- Санхүү, эдийн засгийн яамны нэгтгэсэн Засгийн газрын санхүүгийн тайлaнгийн тогтолцоотой уялдсан бүтээгдэхүүнд суурилсан удирдлага, аккруэл бүртгэлийн болон аккруэл суурь, бүтээгдэхүүнд үндэслэсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх.
Дүгнэлт
Засгийн газар шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг удирдан явуулна. Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний яам, агентлагийн ерөнхий менежерүүд шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар гүйцэтгэх үүрэг, хариуцлага, тэдэнд тавигдах шаардлагыг тодорхой болгож өгөх, тэдгээрийг биелүүлэх шаардлага тавина. Ингэхдээ шинэчлэлийн агуулга, зарчмыг мөрдлөг болгох бөгөөд энэ нь амжилттай хэрэгжүүлэх суурийг бий болгож өгнө. Шаардлагатай тохиолдолд сургалт явуулах, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг авна.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО БОЛОН ТӨРИЙН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО
45. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох шинэчлэлийн хүрээнд Ерөнхий сайд, Санхүү, эдийн засгийн сайд болон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нар өөрийн үүрэг, хариуцлагыг шинэ маягаар хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. Үүнд Санхүү, эдийн засгийн яам, Төрийн захиргааны албаны зөвлөл, Төрийн өмчийн хороо дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Үүний зэрэгцээ Төрийн хянан шалгах хороо төвлөрсөн төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, Засгийн газрын санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг баталгаажуулах замаар шинэчлэлийг ерөнхийд нь гүнзгийрүүлж, тус байгууллагуудын өдөр тутмын удирдлагад дэмжлэг үзүүлэх юм.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМ
46. Санхүү, эдийн засгийн яам нь Засгийн газрын стратегийн зорилт, төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар, эсхүл төрийн үндсэн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах явдлыг үл хайхран, зөвхөн орлого, зарлагыг хянадаг цорын ганц үүргээсээ татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Яам нь улс орны эдийн засагт дунд хугацаанд томоохон нөлөө үзүүлж чадахуйц төсвийн удирдлагын зорилтуудыг бүрэн дэмжинэ. Гэвч төсөв боловсруулж, хянадаг өнөөгийн тогтолцоо нь ялангуяа төсвийн хүндрэлтэй энэ үед төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар зөв зүйтэй ухаалаг шийдвэр гаргах хөшүүрэг болж чадахгүй байна. Энэ нь улсын хэвшилд хөрөнгийн ашиглалт, сайжруулалт муу, мөн чадварлаг боловсон хүчний нөөцийг бий болгох, хадгалж үлдээх боломж тааруугаас урт хугацаанд төрөөс иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх чадварыг бууруулахад нөлөө үзүүлж болзошгүй юм.
47. Зарим тохиолдолд төвөөс гаргаж буй шийдвэрийг зохих мэдээлэл болон хөшүүрэг бүхий төсвийн байгууллагын түвшинд гаргах нь илүү оновчтой гэдгийг мөн хүлээн зөвшөөрч байна.
48. Эдгээр өөрчлөлт амар хялбар хийгдэх зүйл биш юм. Байгууллагын менежментэд томоохон өөрчлөлт оруулахын нэгэн адил Засгийн газрын төсвийн менежментийн өөрчлөлтийг хийхийн тулд соёл, хандлага, арга барил ихээхэн өөрчлөгдөх шаардлага гарна. Энэ нь юуны түрүүнд нөөц хуваарилах болон төсвийн талаар Засгийн газрын шийдвэр гаргадаг арга барилыг үндсээр нь өөрчлөхийг шаардана.
Шинэчлэлтэй холбогдон тавих шаардлага
49. Санхүү, эдийн засгийн яамны эрх хэмжээ дараахь байдлаар тодорхойлогдож байна. Үүнд:
· Улсын төвлөрсөн төсвийн байгууллагын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн удирдлагыг хэрэгжүүлэх, холбогдох бодлого боловсруулах, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх;
· Засгийн газрын мөнгөний хөдөлгөөн, байршлыг удирдах;
· Хөрөнгийн төлбөрийн хувийг тогтоох, хянан үзэх;
· Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн төсвийн байгууллагын бүртгэлийн бодлогыг тогтоож, хэрэгжүүлэх;
· Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн явцыг хянах;
· Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийн төсөл, түүнд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын саналыг боловсруулах–төсөв боловсруулах үе шатыг тогтоох, төсвийн баримт бичгийн загвар гаргах, холбогдох мэдээллийг гаргуулж авах, мэдээллийн үнэн зөв байдлыг хянах, бүтээгдэхүүнийг анги болгон нэгтгэх, макро эдийн засгийн болон бусад үзүүлэлтүүдийн тооцоо прогноз хийх, улсын төсөв батлах тухай (төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсөв зарцуулах эрх олгох тухай) хуулийн төсөл боловсруулах, баталсан хувилбарыг хэвлэн нийтлэх;
· Бүтээгдэхүүнийг тодорхойлох, өртгийг нь тооцох, бизнесийн стратегийн төлөвлөгөө боловсруулах, үр дүнгийн гэрээ байгуулах, худалдан авах гэрээ байгуулах, зорилтын санал боловсруулах зэрэг үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгөх, үнэлэх;
· Засгийн газар, төсвийн байгууллагын санхүүгийн тайланг энэхүү хуулийн шаардлагад нийцүүлэн гаргах зорилтыг хэрэгжүүлэх;
· Төсвийн байгууллагын бизнесийн стратегийн төлөвлөгөө, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн зорилтын саналыг хянах;
· Орон нутгийн төсвийг хянах;
· Бүтээгдэхүүний өртөг тооцоолох аргыг хянаж, энэ нь төсөв зохиох, тайлагналд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээ өгөх;
· Засгийн газрын сонгуулийн өмнөх мэдэгдлийг боловсруулахад туслалцаа үзүүлэх;
· Сар бүрийн санхүүгийн тайланг хянах.
50. Яамны эдгээр эрх хэмжээ нь шинэчлэлтэй холбогдон тогтоосон Санхүү, эдийн засгийн сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны түвшинд дэмжлэг үзүүлэх, чанартай зөвлөгөөгөөр хангахад оршино.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
51. Санхүү, эдийн засгийн яам нь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хоёрдмол үүрэг гүйцэтгэнэ:
· Шинэчлэлтэй холбогдон тогтоосон Санхүү, эдийн засгийн сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зөвлөгөөгөөр хангах (Төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөл боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн (эрхэлсэн сайд) төсвийн төслийг хянах, нэгтгэх, улсын төсвийн гүйцэтгэлийг хянах, тайлагнах шаардлагууд, Засгийн газрын үлдэгдлийн тэнцлийг удирдах). Энэ нь дээрх эрх хэмжээг хэрэгжүүлэхийн тулд хийх алхмуудыг зохион байгуулж, удирдана гэсэн үг юм.
· Шинэчлэлийн дагуу төсвийн байгууллага болохын хувьд хуулийн шаардлагыг биелүүлэх, мөн зөвхөн яамтай холбоотой онцгой эрх хэмжээг хэрэгжүүлэх.
52. Энэхүү хоёрдахь үүрэг нь бусад төсвийн байгууллагад үлгэр жишээ болох бөгөөд санхүүгийн удирдлагын шинэ тогтолцоог нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагын үүднээс ихээхэн ач холбогдолтой юм. Энэ утгаараа Санхүү, эдийн засгийн яам нь шинэчлэлийг хэрэгжүүлэгч тэргүүний байгууллага болох зорилт тавих нь зүйтэй юм. Мөн байгууллагын дотоодын менежментийн шилдэг загварыг харуулах ёстой.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
53. Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн яам дараахь зүйлийг анхаарч, хувь нэмэр оруулах юм:
· Дөрөвдүгээр бүлэгт тодорхойлсон Санхүү, эдийн засгийн сайдын шаардаж буй бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ялангуяа шинэчлэлийн санхүүгийн менежменттэй холбоотой хэсгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, төсвийн тухай шийдвэр болон гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах, бүтээгдэхүүнд суурилсан хяналтын тогтолцоонд богино хугацаанд шилжих;
· Дараах чиглэлээр яамны зохион байгуулалт болон чадавхийг бэхжүүлэх:
- Шинэчлэлийн үзэл санаа, тэдгээр нь Санхүү, эдийн засгийн яаманд хэрхэн нөлөөлөх талаархи ерөнхий ойлголт;
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;
- Засгийн газрын санхүүгийн менежментийн мэдээллийн системийг нэвтрүүлж хэрэгжүүлэх (төвлөрсөн төсвийн нэгтгэлийг хийх системийн бүрэлдэхүүн хэсэг нь болох);
- төсвийн болон бусад байгууллагуудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн санхүүжилтийг хийх системийг бий болгох;
- өрийг зохистой удирдах чадавхийг бэхжүүлэх, төсвийн байгууллагуудын хувьд "банкны" үүргийг гүйцэтгэх, банкны шинэ зохицуулалтаар дамжуулж мөнгөн хөрөнгийг зохистой удирдах;
- эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нараас ирүүлсэн хүрэх үр дүн болон бүтээгдэхүүнд суурилсан төсвийн саналыг хянах, мөн төсвийн байгууллагуудын санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг хянахын тулд стратегийн бодлого тодорхойлох, түүнийг үнэлэх чадавхийг бэхжүүлэх;
- Санхүү, эдийн засгийн сайд, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) болон төсвийн байгууллагуудын санхүүгийн менежментийг сайжруулахад дэмжлэг болох зорилгоор санхүүгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх
· Санхүү, эдийн засгийн яамны бизнесийн стратегийн төлөвлөгөөг боловсруулж, түүндээ яамны шинэ ажил үүргийг (шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг оролцуулан) тодорхойлон, эдгээрийг хэзээ, хэрхэн яаж гүйцэтгэх, үүнтэй холбоотой чадавхийг хэрхэн бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй тусгана.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
54. Төрийн захиргааны албаны зөвлөл нь захиргааны чиг үүрэг бүхий байгууллагаас төрийн боловсон хүчний асуудлаар бодлого тодорхойлогч, зөвлөгөөгөөр хангагч байгууллага болж өөрчлөгдөх юм.
Шинэчлэлтэй холбогдон тавих шаардлага
55. Хуулийн дагуу Төрийн захиргааны албаны зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлэх болно:
· Шинэчлэлийн зорилго, агуулгад нийцүүлэн төрийн боловсон хүчний бодлогыг тодорхойлох;
· Төвлөрсөн төсвийн байгууллагуудын боловсон хүчний бодлого, практик үйл ажиллагаанд хяналт тавих;
· Төвлөрсөн төсвийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй боловсон хүчний бодлого, практик үйл ажиллагааны талаар мэдээлэл, тайлан шаардах, хүлээн авах;
· Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг тогтоох;
· Төрийн албанд ажиллах хүсэлтэй хүмүүсийн талаар судалгаа явуулж, мэдээллийн сан бүрдүүлэх, ялангуяа төсвийн байгууллагын ерөнхий менежер, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлж болох хүмүүсийн судалгааг гаргах;
· Төрийн удирдах албан тушаал, ялангуяа ерөнхий менежер болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохын өмнө сонгон шалгаруулалт хийж нэрсийн жагсаалт гаргах;
· Төрийн удирдах албан тушаалтан, түүний дотор төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдтэй хэлэлцээр хийж, хөдөлмөрийн гэрээ байгуулах санал оруулах;
· Төрийн өндөр албан тушаалтны цалингийн талаар санал боловсруулах;
· Төрийн удирдах албан тушаалтанд олгох үр дүнгийн урамшууллын талаар санал боловсруулах;
· Төрийн удирдах албан тушаалтан, үүний дотор төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдийн үр дүнгийн гүйцэтгэлийн талаар үнэлгээ өгөх, авах арга хэмжээг тогтоох;
· Төсвийн байгууллагын ажиллагсдын түвшинд үр дүнд суурилсан боловсон хүчний удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардагдах төлөвлөгөө, дүрэм журам боловсруулж, хэрэгжилтийг хянах;
· Ерөнхий менежерүүдтэй үүсэх хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулах.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
56. Төрийн захиргааны албаны зөвлөл нь эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч (эрхэлсэн сайд) болон төсвийн байгууллагын ерөнхий менежерийн хооронд Үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зуруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Улмаар уг гэрээний гүйцэтгэлд үнэлгээ өгөх үүрэг чухал юм. Үүний зэрэгцээ байгууллагын түвшинд доод шатны үр дүнгийн гэрээнүүд байгуулан хэрэгжүүлэхэд ерөнхий менежерт арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх шаардлага гарч болно. Энэ утгаараа менежментийн оновчтой арга барилыг нэвтрүүлэх, зөв хөшүүргийг бүрдүүлэх талаар Төрийн захиргааны албаны зөвлөл нь шийдвэрлэх үүрэгтэй байх болно.
57. Шинэчлэл гүнзгийрэхийн хэрээр Төрийн захиргааны албаны зөвлөлийн чиг үүрэг өргөжин, ерөнхий менежерийг сонгон шалгаруулах, түүнийг томилуулахаар нэр дэвшүүлэх үйл явцыг зохион байгуулна. Мөн Санхүү, эдийн засгийн сайдтай хамтран ерөнхий менежерт байгууллагын менежменттэй холбоотой эрх мэдлийг аажмаар шилжүүлэх, улмаар ерөнхий менежерүүдийг үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжих талаар санал боловсруулна.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
58. Шинэчлэлийн үйл явцтай холбогдон дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд Төрийн захиргааны албаны зөвлөл нь дараахь зүйлийг хийх шаардлагатай:
· Төрийн захиргааны албаны зөвлөлийн шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах;
· Хуулийн дагуу хүлээх чиг үүрэг, шаардлагын талаар гүнзгий ойлголттой болох;
· Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) болон төсвийн байгууллагуудад зориулан гарын авлага, заавар, төлөвлөгөө боловсруулах. Эдгээр баримт бичгүүд нь төсвийн байгууллагын оновчтой менежментийг бүрдүүлэх, үр дүнгийн тодорхойлолт, түүний гүйцэтгэлийг үнэлэх, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) болон төсвийн байгууллагуудад ашиглах цогцолбор аргачлалын бүрэлдэхүүн хэсэг болох юм. Эдгээр баримт бичгүүдийг боловсруулахын тулд туршилтын таван байгууллага дээр хуримтлуулсан туршлагад үндэслэх боломжтой юм;
· Санхүү, эдийн засгийн сайд, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) болон Төрийн өмчийн хороотой төсвийн байгууллагын ерөнхий менежер болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж томилох асуудлаар нягт хамтран ажиллах;
· Ерөнхий менежерүүдтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэж, зохицуулах. Энэ нь албан ёсны тогтмол харилцаа үүсгэх, ерөнхий менежерүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, ажил эрхлэлттэй холбоотой асуудлаар хамтран ажиллахыг хамарч байна;
· Төрийн захиргааны албаны зөвлөлийн шинэ үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд ямар чиглэлээр чадавхиа бэхжүүлэхийг тодорхойлох. Энэ нь олон улсын туршлага судлах, танилцах аялал хийх, тодорхой чиглэлээр зөвлөгөө авах зэрэг арга хэмжээ байна;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөөг цаашид боловсронгуй болгох, улмаар шинэчлэлтэй холбогдон тавигдаж буй шаардлагыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөөний биелэлтийн талаар Улсын Их Хуралд тайлагнаж, Ерөнхий сайдад холбогдох асуудлаар танилцуулга хийж, гарч буй бэрхшээл, тэдгээрийг даван туулахад авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх.
Төрийн өмчийн хороо
59. Өнөөгийн байдлаар Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянаж, зохицуулах үүрэгтэй.
60. Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын тайлан тэнцэлд томоохон байр суурь эзлэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжтэй холбоотой хэсгийн үнэлгээ болон санхүүгийн эрсдэлийн хувьд менежментийг нь сайжруулах талаар чухал үүрэгтэй юм. Энэ үүргийн хүрээнд төрийн мэдэлд байх шаардлагагүй гэж үзсэн төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах тал дээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.
61. Зарим аж ахуйн нэгж нь цаашид ч төрийн өмчид үлдэх магадлалтай байна. Иймээс эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнд чиглэсэн хөшүүрэг бүхий хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм. Энэхүү хариуцлагын тогтолцоог шинэчлэлийн шаардлага болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүргийг Төрийн өмчийн хороо гүйцэтгэх юм.
62. Хороо нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлүүдийг чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх ажлыг Төрийн захиргааны албаны зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
63. Засгийн газрын санхүүгийн тайланг аккруэл зарчимд суурилуулан нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бэлтгэх шаардлага тавигдах үед Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн төсөв болон гүйцэтгэлийн тайлан цаг хугацаандаа гарч байгаа, Санхүү, эдийн засгийн сайдын улсын шинжтэй орлого, зарлага, хөрөнгө өр төлбөрийн тайланд тусгагдах талаар хяналт тавина.
64. Эдгээр чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Төрийн өмчийн хороо нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
· Өөрийн хүлээх чиг үүрэг, шаардлагын талаар гүнзгий ойлголттой болох;
· Шинэ үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд ямар чиглэлээр чадавхиа бэхжүүлэхийг тодорхойлох, үүнд:
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд Зорилтын санал боловсруулах талаар зөвлөгөө өгч, арга зүйн удирдлагаар хангах;
- Зорилтын саналыг үнэлэх арга, техник эзэмших;
- Санхүү, эдийн засгийн сайдад Зорилтын саналтай холбоотой чанартай сайн зөвлөгөө өгөх чадвартай болох;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон санхүүгийн бус үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх арга барил эзэмших;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийн өдөр тутмын дотоодын үйл ажиллагаанд хутгалдахгүй байх;
· Байгууллагынхаа Бизнесийн стратегийн төлөвлөгөө боловсруулах, үүнд дараахь зүйлийг тусгах:
- Нийлүүлэх бүтээгдэхүүн;
- Эдгээр бүтээгдэхүүнийг хэрхэн яаж нийлүүлэх;
- Байгууллагыг хэрхэн удирдах;
- Гурван жилийн төсөвлөсөн санхүүгийн тайлан боловсруулах (эхний шатанд бүртгэлийн одоогийн системд тулгуурлана).
· Хорооны даргын буюу ерөнхий менежерийн Үр дүнгийн гэрээний эхний хувилбарыг боловсруулах;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөөний биелэлтийг хангахад шаардагдах удирдлагын болон мэдээллийн системийг бүрдүүлэх.
Төрийн хЯнан шалгах хороо
65. Улсын Их Хурал болон төсвийн ерөнхийлөн захирагчийг санхүүгийн болон санхүүгийн бус найдвартай, чанартай мэдээллээр хангах тал дээр бүх хүчин чармайлтаа төвлөрүүлнэ. Энэ нь бодлогын талаар сонголт хийх, хариуцлага тооцоход шийдвэрлэх ач холбогдолтой юм. Төрийн хянан шалгах хороо, Улсын Их Хурал болон төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлж буй санхүүгийн болон санхүүгийн бус (тухайлбал бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан) мэдээлэл нь бодит байдлыг үнэн зөвөөр тусгасан гэсэн баталгааг гаргаж өгнө. Хороо санхүүгийн хяналтын систем нь сайн гэсэн баталгааг давхар гаргах ёстой.
66. Шинэчлэлийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэх үед Төрийн хянан шалгах хороо дараахь үүргийг хүлээнэ:
· Засгийн газрын санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналт хийж, үнэн зөвийг баталгаажуулна[3]. Хяналтыг эхний шатанд өнөөгийн бүртгэлийн бодлогын хүрээнд хийж болох бөгөөд цаашдаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ;
· Төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналт хийж баталгаажуулна. Энэ нь үйл ажиллагааны аудитыг мөн хамарна (өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн нийлүүлэлтийн). Энэ нь мөн санхүүгийн дотоод хяналтын системийн аудитыг хамарна;
· Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналт хийж баталгаажуулж болно. Энэ нь Зорилтын саналын гүйцэтгэлд аудит хийнэ гэсэн үг юм;
· Хөндлөнгийн хяналт (аудит) хийх горимыг тогтоох;
· Хөндлөнгийн хяналт (аудит)-ын чанарыг хянах.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
67. Бүртгэлийн аккруэл зарчмыг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж эхлэхэд төсвийн байгууллага болон Засгийн газрын нээлтийн тайлан тэнцэл нь аль болох үнэн зөв байх шаардлагатай юм. Эдгээрийг төсвийн байгууллага, Засгийн газрын тайлан тэнцлийн хувьд Санхүү, эдийн засгийн яам бэлтгэх бөгөөд Төрийн хянан шалгах хороо бол нээлтийн тайлан тэнцэл нь үнэн зөв, найдвартай эсэхэд баталгаа гаргаж өгөх үүрэгтэй байна. Үүний зэрэгцээ санхүүгийн дотоодын хяналтын систем нь шаардлагын хэмжээнд байгаа эсэх талаар үнэлэлт өгч, улмаар Улсын Их Хурал болон сайд нарт байгууллагуудын дотоод хяналт нь зохистой түвшинд байгаа талаар баталгаа гаргах юм. Мөн бүтээгдэхүүний өртгийг тооцсон аргачлал, түүнийг төсвийн байгууллагууд хэрхэн ашигласныг хянан үзэх юм.
68. Төсвийн байгууллагын хувьд Хороо өөрөө Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шаардлагад нийцсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн гэдгийг нотлох ёстой. Төрийн хянан шалгах хорооны санхүүгийн тайланд Улсын Их Хурлаас тогтоосон хөндлөнгийн бие даасан аудитор дүгнэлт гаргана.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
69. Шинэчлэлтэй холбогдон өнөөгийн төрийн хяналт шалгалтын зарчмаас ихээхэн ялгаатай шинэ шаардлагыг тавьж байгаа. Анхан шатны гүйлгээ, баримт бичгийг нэг бүрчлэн үздэг аргаас аажмаар эрсдэлд суурилсан аудитын аргаруу шилжиж, улмаар Засгийн газрын болон төсвийн байгууллагуудын санхүүгийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд төвлөрөн ажиллах юм.
70. Ийнхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Төрийн хянан шалгах хороо нь дараахь арга хэмжээг авах шаардлагатай юм:
· Хяналт шалгалтын өнөөгийн арга барилыг эргэн харж, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудын шаардлагад нийцсэн арга барилыг гүнзгийрүүлэх талаар арга хэмжээ авах;
· Аудиторуудад зориулан аудитын шинэ арга барилд нийцсэн гарын авлага, төлөвлөгөө боловсруулах;
· Аудитын шинэ арга барилыг нэвтрүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, туршлагын талаар судалж Төрийн хянан шалгах хорооны бүтэц, чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулан УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулах;
· 2001 оны бизнесийн стратегийн төлөвлөгөөгөө хянан үзэж, шинэчлэлийн дагуу аудитад тавих шаардлагыг тусган, холбогдох өөрчлөлтийг оруулах, аудиттай холбоотой үйлчилгээг хэрхэн яаж нийлүүлэх талаар тайлбар гаргах.
Дүгнэлт
71. Энэхүү бүлэгт дурдсан төрийн төв байгууллагууд нь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй байна. Шинэчлэлийн дагуу болон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) –ын зүгээс эдгээрт тавигдах шаардлагууд нь тов тодорхой байна. Эдгээр шаардлагын талаар холбогдох эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нартай, Төрийн захиргааны албаны зөвлөл болон Төрийн хянан шалгах хорооны хувьд Улсын Их Хуралтай тохиролцох хэрэгтэй юм. Шинэчлэлийн үзэл баримтлалын дагуу төрийн төв байгууллагууд нь шинэ арга барилыг хэрэгжүүлэхийн төлөө хариуцлага хүлээх юм. Чадавхи бэхжүүлэх шаардлага байгаа тохиолдолд шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг болон бусад талуудтай холбоо тогтоон, дэмжлэг туслалцаа авах болно. Шинээр хүлээх өвөрмөц үүргээс гадна дээрх байгууллагууд нь төсвийн бусад байгууллагуудад тавих нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх болно.
72. Төвлөрсөн төсвийн байгууллага гэдэг нь зах зээлд борлуулах бололцоотой бүтээгдэхүүн буюу үйл ажиллагаа явуулдаггүй яам, Засгийн газрын агентлаг зэргийг хамарна. Хэрэв улсын төвлөрсөн төсвийн байгууллага нь зах зээлд борлуулах бололцоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол энэ чиг үүргийг нь салгаж, төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн байгуулах ёстой болно. Төвлөрсөн төсвийн байгууллагад Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Тамгын газар, шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагууд багтана.
Ерөнхий менежер гэж хэн бэ
73. Төсвийн байгууллага бүрийг ерөнхий менежер удирдана. Тэдгээр нь Төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий захирал зэрэг албан тушаалтнууд байх бөгөөд "ерөнхий менежер" гэсэн нийтлэг нэрээр тэмдэглэгдсэн болно.
Төвлөрсөн төсвийн байгууллага хэний өмнө хариуцлага хүлээх вэ
74. Төвлөрсөн төсвийн байгууллага бүр өөрийн эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-тай байна. Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нь зайлшгүй Засгийн газрын гишүүн байх албагүй юм.
75. Ерөнхийдөө эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) болон холбогдох яамны хооронд (бусад агентлагтай харьцуулбал) илүү шууд бөгөөд бодлогын чанартай харилцаа холбоо тогтох нь ойлгомжтой юм. Яам, агентлагийн үүрэг, хариуцлагын талаар доор тус тусад нь авч үзсэн болно.
76. Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) бус, харин төсвийн байгууллагууд нь бүтээгдэхүүн нийлүүлэх тул үүнтэй холбоотой хариуцлагыг төсвийн байгууллагууд хүлээнэ.
Яам
Төвлөрсөн төсвийн бусад байгууллагуудын нэгэн адил яамд нь эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нарт өөрийн эрхлэх асуудлаар нь бодлого боловсруулж, харьяа байгууллагуудыг удирдахад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэхүү дэмжлэг нь гол төлөв бодлого боловсруулах, харьяа байгууллагуудын нийлүүлж буй бүтээгдэхүүнийг уялдуулах, эдгээр байгууллагуудын санхүүгийн болон санхүүгийн бус үр дүнд төвлөрөх юм.
77. Яамдын үүрэг хариуцлагад тодорхой хэмжээний өөрчлөлт орох юм. Яамд нь сайд нартайгаа илүү идэвхитэй харьцаж, сайдын тодорхойлох бодлого нь илүү үндэслэл сайтай болох юм. Яамдууд дараахь зүйлийг хийх болно:
· Хүрэх үр дүн, бүтээгдэхүүн, орцын менежментийн тухай шинэчлэлийн үзэл санаанд суурилсан бодлогын асуудлаар сайдад зөвлөгөө өгөх;
· Сайдад төсвийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, энэ асуудлаар Санхүү, эдийн засгийн яамтай хамтран ажиллаж, төсвийн холбогдох баримт бичгийг яамны заасан хугацаанд хүргүүлэх;
· Харьяа байгууллагуудын үр дүнгийн гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийхэд нь сайдад туслалцаа үзүүлэх, гарах үр дагаврыг тооцох. Үүнд эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилтуудыг хангах, үүний тулд баримтлах бодлогын талаархи зөвлөгөөг хамруулна;
· Яамны бизнесийн стратегийн төлөвлөгөө боловсруулж, сайдтай тохиролцон гүйцэтгэлийн талаар тогтмол тайлагнах;
· Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь сайдтай Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах, гэрээний гүйцэтгэлийн талаар сайдаар үнэлгээ өгүүлэх;
· Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн захиргааны албаны зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах;
· Холбогдох эрх мэдэл олгосны дараа Төрийн нарийн бичгийн дарга нь яамны ажиллагсдын хувьд ажил олгогч нь байж, шинэчлэлийн шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах. Яамны ажиллагсадтай Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
78. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд яамдын гүйцэтгэх гол үүрэг нь дээр дурдсан баримт бичгүүдийн төслийг боловсруулах, сайдын шаардаж буй бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд оршино.
79. Чадавхи бэхжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж, шаардлагатай үед шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгээс зөвлөгөө авч ажиллана.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
80. Яамд шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараахь зүйлд анхаарна:
· Шинэчлэлийн үзэл санаа, яамдад тавигдах шаардлагыг сайтар ойлгосон байх, шаардлагатай үед шуурхай ажлын хэсгээс зөвлөгөө авах;
· Сайдын эрхлэх асуудлын хүрээний бүх төсвийн байгууллагуудтай хамтран ажиллаж, байгууллага бүрийн хэрэгжүүлэлтийн ажлын явцын талаар сайдад мэдээлж, зөвлөгөө өгөх;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөө (бүтээгдэхүүнийг тодорхойлох, бүртгэлийн өнөөгийн системд суурилан өртгийг нь тооцох, бүтээгдэхүүн нийлүүлэлт буюу үйлдвэрлэлийн процесс, өмчлөгчийн хувьд хүрэх зорилт, бүртгэлийн өнөөгийн системд суурилан гурван жилийн санхүүгийн төлөв боловсруулах зэргийг хамарна) боловсруулах, Үр дүнгийн гэрээ байгуулах (Төрийн захиргааны албаны зөвлөлийн хамт) зэрэг асуудлаар төлөвлөгөө хийж, түүний дагуу холбогдох баримт бичгүүдийн төслийг боловсруулж, хэрэгжилтийг хангах. Үүний үндсэн дээр сайдын төсвийн төслийг боловсруулах;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангах менежментийн тогтолцоог бүрдүүлэх, гүйцэтгэлийн талаар улирал, жилээр тайлагнах (бүтээгдэхүүн нийлүүлэлт, менежмент, санхүүгийн үр дүн), ерөнхий менежерийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх талаар төлөвлөгөө хийх, түүний дагуу ажиллах;
· Дээрх төлөвлөгөөний талаар арга зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа авч, чадавхийг сайжруулах. Энэ дэмжлэг туслалцааг Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг, мөн бусад байгууллагууд (хувийн хэвшлийн зөвлөхүүд, хандивлагч байгууллагууд г.м.) хангах юм.
Засгийн газрын агентлаг
81. Засгийн газрын агентлаг нь сайд болон иргэдэд үйлчилгээ (буюу бүтээгдэхүүн) үзүүлэх (буюу нийлүүлэх) үүрэгтэй болно. Зарим тохиолдолд эдгээр үйлчилгээ нь бодлогын зөвлөгөөг хамардаг. Шинэчлэлийн шаардлагын дагуу агентлаг нь ямар бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх талаар сайдтай тохиролцоно. Цаашид бүтээгдэхүүнийг тогтвортойгоор нийлүүлэх боломжийн талаар анхаарах нь зүйтэй юм.
Шинэчлэлтэй холбогдон тавих шаардлага
82. Засгийн газрын агентлагууд дараахь арга хэмжээ авна:
· Сайдтай бизнесийн стратегийн төлөвлөгөөг тохиролцож, гүйцэтгэлийн талаар тогтмол тайлагнах;
· Агентлагийн ерөнхий менежер сайдтай Үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийн талаар тайлагнаж, үнэлгээ өгөхөд тус дөхөм болох, Төрийн захиргааны албаны зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах;
· Хариуцлагын тогтолцоо бүрэлдсэн тохиолдолд агентлагийн мөнгөн хөрөнгө, боловсон хүчин, үндсэн хөрөнгийг Санхүү, эдийн засгийн яам болон Төрийн захиргааны албаны зөвлөлийн шууд оролцоогүйгээр бие даасан байдлаар удирдах.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг
83. Засгийн газрын агентлаг нь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүнд гарсан өөрчлөлт нь шинэчлэлийн амжилтыг тодорхойлно. Иймээс агентлагийн гүйцэтгэх үүрэг нь хамгийн тодорхой боловч хэрэгжүүлэхэд хамгийн бэрхшээлтэй нь юм:
· Сайдын эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилтод агентлагийн нийлүүлэх бүтээгдэхүүн хэрхэн хувь нэмэр оруулах тухай сайдад зөвлөгөө өгөх;
· Агентлагийн нийлүүлэх бүтээгдэхүүнийг тодорхойлох (бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, цаг хугацаа, байршил, өртөг, эдгээрийн хувьд тавигдаж буй зорилтуудыг хамруулна);
· Агентлагийн үйл ажиллагааг хамгийн үр ашигтай байлгах, бүтээгдэхүүнийг зохих түвшинд нийлүүлэх, сайдын тавьсан зорилтод хамгийн их хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлж чадах менежментийн хамгийн оновчтой арга барилыг тодорхойлж сонголт хийх;
· үр дүнгийн гүйцэтгэл болон менежментийн талаар тайлан гаргаж, сайдын стратегийн зорилгод бодитойгоор оруулсан хувь нэмрийн талаар илтгэх.
Амжилттай хэрэгжүүлэх үндэс
84. Засгийн газрын агентлагууд шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараахь зүйлд анхаарна:
· Бизнесийн стратегийн төлөвлөгөө (бүтээгдэхүүнийг тодорхойлох, бүртгэлийн өнөөгийн системд суурилан өртгийг нь тооцох, бүтээгдэхүүн нийлүүлэлт буюу үйлдвэрлэлийн процесс, бүртгэлийн өнөөгийн системд суурилан гурван жилийн санхүүгийн төлөв боловсруулах зэргийг хамарна) боловсруулах, Үр дүнгийн гэрээ байгуулах (Төрийн захиргааны албаны зөвлөлийн хамт) зэрэг асуудлаар төлөвлөгөө авч, түүний дагуу хэрэгжилтийг хангах;
· Бизнесийн стратегийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангах менежментийн тогтолцоог бүрдүүлэх, гүйцэтгэлийн талаар улирал, жилээр тайлагнах (бүтээгдэхүүн нийлүүлэлт, менежмент, санхүүгийн үр дүн), ерөнхий менежерийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх талаар төлөвлөгөө хийх, түүний хэрэгжилтийг хангах;
· Дээрх төлөвлөгөөнүүдийн талаар арга зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа авч, чадавхийг сайжруулах. Ингэхдээ шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг, мөн бусад байгууллагуудаас дэмжлэг хүсэх;
· Агентлагийн бүтэц, чадавхитай холбоотой давуу болон сул талуудыг илрүүлж, чадавхи бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах, ингэхдээ санхүү, боловсон хүчин, үндсэн хөрөнгийн менежмент, үр дүнд суурилсан удирдлагын чадавхид анхаарах;
· Агентлагийн санхүүгийн менежментийн мэдээллийн системийг бүрдүүлэх, түүнийг яваандаа аккруэл суурьт шилжүүлэн бэхжүүлэх, Засгийн газрын нэгтгэл хийх системтэй холбох, Засгийн газрын санхүүгийн тайланд нэгтгэхийн тулд шаардлагатай мэдээллийг өнөөгийн бүртгэлийн суурьт үндэслэн гаргаж өгөх.
85. Засгийн газар санхүүгийн хяналтыг чухалчилдаг бөгөөд шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад бүтээгдэхүүнийг мөн зохих түвшинд нийлүүлэхийг чухал гэж үзэж байна. Өнөөгийн зардлын зүйл ангийг хянадаг арга барил нь үр дүнг сайжруулах хөшүүргийг бүрдүүлж чадахгүй байгаа ч ерөнхийдөө үр дүнтэй байгаа гэж үзэж байна.
86. Шинэчлэлийн шаардлагын дагуу үр дүнгийн гүйцэтгэлд (ялангуяа бүтээгдэхүүнд) суурилсан хяналтын системийг бүрдүүлэх юм. Гэвч зөвхөн үр дүнгийн гүйцэтгэлд суурилсан хяналтын энэхүү системийг бүрэн утгаар нь бүрдүүлсний дараа л өнөөгийн орцонд суурилсан хяналтын системийг үгүйсгэх боломжтойг онцлож байна.
87. Иймээс шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад ерөнхий менежерүүдэд тодорхой эрх мэдлийг шилжүүлэх болно. Үүний дагуу Төрийн захиргааны албаны зөвлөл болон Санхүү, эдийн засгийн яам тодорхой нөхцөл хангагдсан гэж үзэн, тохиролцсоны дагуу байгууллагын ерөнхий менежерт эрх мэдлийг шат дараалалтайгаар шилжүүлнэ. Зөвлөл болон яам эрх мэдэл шилжүүлэх тухай тохиролцохын үндэс нь агентлагийн зүгээс дараахь зүйлийг харуулж чадсан эсэхтэй холбоотой байх юм. Үүнд:
· Үндсэн баримт бичгүүдийг шаардлага хангах түвшинд боловсруулсан байх;
· Менежментийн болон тайлагналын систем нь сайн ажиллаж, холбогдох мэдээллийг цаг хугацаанд нь шаардлагатай түвшинд гаргах чадвартай болсон байх;
· Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг урьдчилан тодорхойлж, түүний гүйцэтгэлийн талаар тайлагнах систем бүрэлдсэн.
88. Төрийн захиргааны албаны зөвлөл болон Санхүү, эдийн засгийн яам нь ерөнхий менежерт ямар эрх мэдлийг ямар нөхцөл хангасан тохиолдолд шилжүүлэх талаархи шалгуурыг хамтран боловсруулж, энэ тухай ерөнхий менежерт мэдэгдэнэ.
89. Санхүү, эдийн засгийн сайд, Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлно. Энэ нь шинэчлэлийн шаардлагад нийцсэн байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар нь нэг талаас улсын өмчийн чухал хэсгийг бүрдүүлдэг, нөгөө талаас санхүүгийн хувьд эрсдэл ихтэйд тооцогддог учраас Санхүү, эдийн засгийн сайд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ерөнхийд нь хяналт тавина. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дараахь шаардлагууд тавигдаж байна. Үүнд:
· хувьчлагдах жагсаалтад орсон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хувьчлахад чиглэгдсэн Засгийн газрын хувьчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх. Хувьчлагдах жагсаалтад орсон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид шинэчлэлийн үйл ажиллагаа үйлчлэхгүй юм. Гэхдээ Засгийн газраас авч явуулж буй бодлого, төрийн өмчит болон төрийн өмчит аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлаар шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгж нь төрийн өмчид хэвээр байх нөхцөлд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах арга замыг эрэлхийлэх болно;
· Засгийн газрын агентлаг нь зах зээлд борлуулах бололцоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ чиг үүргийг хувийн байгууллагад шилжүүлэх шаардлагагүй бол Засгийн газар түүнийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар болгож өөрчлөн байгуулах буюу эсвэл үүргийг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аль нэг аж ахуйн нэгжид шилжүүлнэ.
· Шинэчлэлд хамрагдах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь Төрийн өмчийн хорооноос өгч буй төлөвлөгөөийн дагуу Зорилтын саналын эхний төслийг боловсруулж Төрийн өмчийн хороо болон Төлөөлөн удирдах зөвлөл (хэрэв байгаа бол)-д хянуулахаар хүргүүлнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар нь Зорилтын санал, ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагааг хурлаараа хэлэлцэх бөгөөд хурлаар хэлэлцсэний дараа Зорилтын саналаа Төрийн өмчийн хороонд батлуулахаар хүргүүлнэ. Батлуулсан зорилтын саналыг Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ. Дараагийн санхүүгийн жил эхлэхээс өмнө 9 дүгээр сарын эхний хагаст багтаан Зорилтын саналыг Засгийн газар Улсын Их Хуралд хүргүүлсэн байна;
· Зорилтын саналд тусгасан зорилтуудыг хэрхэн биелүүлсэн талаар тайлагнах. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж Зорилтын саналыг хэрхэн биелүүлж байгаа, үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн асуудал гарч буй бол түүнийг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авч байгаа зэргийг харуулсан тайланг улирал бүр Төрийн өмчийн хороонд гаргаж өгнө. Төрийн өмчийн хороо нь ажлын гүйцэтгэлийн талаархи улирлын дэлгэрэнгүй тайланг Ерөнхий сайд болон Санхүү, эдийн засгийн сайдад хүргүүлнэ. Үүнээс гадна Төрийн өмчийн хороо нь зургаан сард нэг удаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл (эсхүл ерөнхий менежер (захирал))-тэй уулзаж, Зорилтын саналын биелэлтэд хяналт тавих болон үйл ажиллагаа, эрсдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ;
· Төрийн өмчийн хороо (болон Санхүү, эдийн засгийн сайд)-той ажлын уялдаа холбоотой ажиллах;
90. Шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь стратегийн болон бизнесийн төлөвлөгөө боловсруулах чадавхийг бэхжүүлнэ. Түүнчлэн Засгийн газраас гаргасан шийдвэрээс болоод өртгөө бүрэн нөхөж үл чадах бүтээгдэхүүн болон эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч), Засгийн газрын нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд нийлүүлэх бүтээгдэхүүнийг сайтар тодорхойлж, зохих төлбөрийг олох асуудлыг хариуцна.
91. Өнөөгийн байдлаар орон нутгийн засаг захиргаа нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дамжуулан ардчилсан төлөөллийг хэрэгжүүлж, нөгөө талаас Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үүргийн аль алийг нь хүлээж байна. Засаг дарга нар Ерөнхий сайдад ажлаа тайлагнадаг бөгөөд түүнчлэн орон нутгийн түвшний зарим алба, хэлтэс орон нутгийн түвшинд Засаг даргын өмнө хариуцлага хүлээхээс гадна төвлөрсөн төсвийн байгууллагын өмнө мөн хариуцлага хүлээдэг хоёрдмол тогтолцоо үйлчилж байна.
92. Энэхүү шинэчлэл нь төвлөрлийг сааруулах бодлогын үргэлжлэл юм. Энэ нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд илүү эрх мэдлийг олгож байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргааны хүлээх үүрэг, хариуцлагыг (Засгийн газартай харьцуулсан) тодорхой болгож байгаа болно. Энэ нь засаглалын хоёр түвшинд хөрөнгийг зааглах үндэс суурь болно.
93. Энэхүү процесс нь орон нутгийн засаг захиргаа болон Засгийн газрын хоорондын санхүүгийн харилцааг ил тод болгох, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны аль аль түвшинд үйл ажиллагааны үр дүнгийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Одоогийн тогтолцооны нөхцөлд энэ нь боломжгүй зүйл билээ.
94. Засгийн газар нь эдгээр процессын улс төрийн агуулгыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Орон нутгийн засаг захиргааны үүрэг, хариуцлагад нөлөөлөх аливаа өөрчлөлт тэдэнд эмзэг тусна гэдэг нь ойлгомжтой. Шинэчлэлтэй холбогдон орон нутгийн түвшний өргөн эрх мэдэл болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон шийдвэр гаргах түвшинг нэмэгдүүлж байгаа бөгөөд Засгийн газраас орон нутгийн засаг захиргаа нь үүнтэй холбогдон тэдгээрийн үүрэг, хариуцлагад гарч болох өөрчлөлтөд зохицож чадна гэж итгэж байгаа.
95. Засгийн газар нь орон нутгийн засаг захиргааны цар хүрээ томоохон болохыг бүрэн ойлгож байгаа. Орон нутаг дахь шинэчлэлийн хэрэгжилтийг нэг дайралтаар богино хугацаанд хийх зүйл биш юм. Хэрэгжилтийн эхний үе шатуудад дараахь зүйлийг шийдвэрлэх ёстой:
· төвлөрсөн төсвийн байгууллагуудад хэрэгжүүлэх ажлын нэг томоохон хэсэгт Засгийн газар болон төвлөрсөн төсвийн байгууллагын орлого, зарлага, хөрөнгө болон өр төлбөрийг тодорхойлох ажил багтана. Төвлөрсөн төсвийн байгууллагуудын хувьд тэдгээр нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг биеэ даасан агентлагийн шинжтэй байх уу, эсхүл орон нутагт биеэ дааж Засгийн газрын түвшний үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох уу, эсхүл орон нутгийн Засаг даргын хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллага байх ёстой юу гэсэн зөрчилтэй асуудлыг нэг мөр болгох шаардлага гарна.
· Орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх дэс дарааллын талаархи шийдвэр болон шинэчлэлийн нөлөө, хэрэгжүүлэх шаардлагын талаар 2001 оны явцад зохион байгуулах семинарын дараагаар Засгийн газар нь нийслэл болон аймгууд (түүнчлэн сум, дүүргүүд)-аас санал авч хэрэгжүүлэх явцын талаар зөвшилцөх болно. Үүний үр дүнд Засаг дарга нар орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж холбогдох Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулна.
96. Орон нутагт хэрэгжүүлэхээр Засгийн газраас санал болгож байгаа хуваарь (дээр дурдсан семинаруудын төгсгөлд хэлэлцүүлэх):
Аймаг/ Нийслэл хот
|
Хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах хугацаа
|
Улаанбаатар
|
2001
|
Дархан уул
|
2001
|
Сэлэнгэ
|
2001
|
Архангай
|
2001
|
Хөвсгөл
|
2001
|
Увс
|
2001
|
Сүхбаатар
|
2001
|
Бусад аймаг 2002 онд
97. Аймаг, нийслэл нь шаардлагатай бол шинэчлэлийг хэрэгжүүлэхэд туслалцаа авах талаар Засгийн газартай хамтран ажиллаж шаардагдах санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулах болно.
98. Сум, дүүргүүд нь хэрэгжүүлэх асуудлаархи төлөвлөгөөг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулна. Аймаг, нийслэл нь шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд Засаг дарга нь тухайн аймаг, нийслэлийн харьяа сум, дүүрэг бүрээр хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулна.
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
99. Хэрэгжилтийн үр дүнд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь:
· Ажлын төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө болон төсвийн саналыг батална.
· Эдгээрийн дагуу Засаг даргын үйл ажиллагааны үр дүнд хяналт тавина.
100. Орон нутагт шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг нягтлан үзэж, батална. Мөн хэрэгжилтийн явцын талаархи тайланг Засаг даргаас тогтмол хүлээн авч байна.
ЗАСАГ ДАРГА
101. Засаг дарга ажлын төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулна.
· Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг хэлэлцэх, удирдах болон хяналт тавина.
· Ерөнхий менежерүүдийг томилж /хуульд өөрөөр заагаагүй бол/, үйл ажиллагааг нь удирдаж, хяналт тавина.
· Боловсон хүчний талаар зөв бодлого явуулна.
102. Хэрэгжилтийн явцад Засаг дарга нь дараахь зүйлийг хариуцна:
· аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэрэгжүүлэх хуваарийг Ерөнхий сайд (эсвэл түүний төлөөлөлтэй)-тай зөвшилцөх;
· орон нутгийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Засгийн газрынхаас салгаж зааглах талаар зөвшилцөх;
· орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд батлуулахаар оруулах;
· орон нутагт шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хянах.
103. Засаг дарга шаардлагатай үед тусламж дэмжлэг авч өөрийн аймаг, нийслэл, сум дүүргийн бааз суурь, чадавхийг нягтлан үзнэ. Жишээ нь, судалгаагаар зарим аймгийн хувьд санхүүгийн программ хангамж ашиглаж, төсвөө боловсруулах өндөр чадавхитай байгаа нь харагдсан. Зарим нь төсөв боловсруулах ажлыг үр дүнтэй сайн болгохын тулд бүртгэлийн зөвлөх авч ажиллуулах чадвартай байна. Ийм чадавхийг бүрдүүлж, хэрэгжилтийн явцад бэхжүүлэх ёстой.
104. Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд дараахь зүйл чухал нөлөөтэй. Үүнд:
· орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагааг сайжруулахын тулд шинэчлэлтэй холбогдон олгож буй боломжийг ашиглах талаархи орон нутгийн, ялангуяа Засгийн газрын байр суурь, хүсэл эрмэлзлэл ;
· орон нутаг болон Засгийн газрын хүлээх үүрэг, хариуцлагын талаархи (мөн тэдгээрийн хоорондын харилцааны талаархи) ойлголтыг маш тодорхой, тод болгох;
· орон нутгийн засаг захиргаа болон Засгийн газрын хоорондох итгэл, хүндэтгэл дээр тулгуурласан хамтын ажиллагааны харилцаа;
· Шинэчлэлийг орон нутагт зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах зарим ажлыг эхлээд байна. Иймэрхүү ажлыг салбарын болон аймаг, нийслэл, сум ба дүүргийн түвшинд илүү их хийх шаардлагатай. Эдгээр тусламж дэмжлэгийн заримыг Засгийн газрын хэмжээнд хэрэгжилтийг тогтворжуулж дуусгасны дараа түүнд оролцсон хүмүүсээс үзүүлнэ.
105. Энэхүү удирдамж нь хэд хэдэн зайлшгүй элементийг агуулна. Үүнд:
· Засгийн газрын бүхий л хүрээнд хэрэгжилтийн талаар тодорхой үүрэг, хариуцлагыг хүлээгээд байгаа албан тушаалтнууд. Ерөнхий сайд, Санхүү, эдийн засгийн сайд болон Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар хамаарна.
· Хэрэгжилтийн үр өгөөжийг аль болох эрт гаргах, хэрэгжилтийн эрсдэлийг багасгах, хэрэгжүүлэх дэс дараалал болон цаашид гарч болох эрсдэлийн удирдлага; хэрэгжилтийг хоорондоо уялдаа холбоо бүхий, удирдан чиглүүлж болохоор хэд хэдэн төслүүдэд хуваах замаар үр дүнд хүрнэ.
· Засгийн газрын үйл ажиллагааны аливаа асуудлыг ойлгох чадвартай, болж өгвөл өмнө нь томоохон төслүүд удирдаж байсан ажлын өндөр дадлага туршлага бүхий Ерөнхий төслийн менежер;
· Төслийн менежерт дэмжлэг туслалцаа үзүүлэх холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг; эдгээр нь Засгийн газрын хүрээнд мэргэжлийн онцлог бүрээр мэдлэг, туршлагатай хүмүүс байх бөгөөд шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орно.
· Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах дэмжлэг үзүүлэх болон чадавхийг бэхжүүлэх явцад хувь хүмүүс/агентлагийн хувьд шинэчлэлийн хэрэгжилттэй холбоотой тооцож болохуйц тодорхой үүрэг, хариуцлага;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг бусад орны хэрэгжүүлж байгаа туршлагааас суралцах, эрсдэл тодорхойлох, эдгээр эрсдэлийг үр дүнтэй удирдах боломжийг хангахуйц техникийн (мэргэжлийн) хангалттай тусламж дэмжлэг эдгээр болно.
Хэрэгжүүлэх дараалал
106. Засгийн газраас өгч буй удирдамжийг биелүүлэх дэс дараалал:
107. Энэхүү хэрэгжүүлэх дараалалд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байна. Үүнд:
· Аль болох олон төвлөрсөн төсвийн байгууллагыг хамруулах Засгийн газрын байр суурь болон үүнтэй холбогдон шинэ тогтолцооны хүрээнд ажиллах эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч) нарыг аль болох хурдан хугацаанд хамруулах асуудал;
· Нөөцийг тэргүүлэх чиглэлээр нь хуваарилах бодлого явуулснаар Засгийн газрын хязгаарлагдмал нөөцийн хүрээнд стратегийн зорилтуудаа хангаж болох магадлалыг нэмэгдүүлэх илүү арга зам, үндэслэлийг илрүүлэх шаардлага;
· Орон нутгийн асуудлыг тодруулж, төв болон орон нутгийн хооронд зааг хязгаар тогтоох (орлого, хөрөнгө ба бүтээгдэхүүний хувьд) хэрэгцээ шаардлага. Энэ бол 2001 оны хувьд зөвхөн зарим хэсэг нь л биелэгдэх өргөн цар хүрээтэй асуудал мөн.
· Засгийн газрын түвшинд аккруэл сууриар нэгтгэл хийх системийг авах, ажиллуулах, ашиглах талаар дараагийн 3 жилийн туршид үргэлжлэн учирч болох бэрхшээл, ялангуяа Засгийн газрын түвшинд ашиглах санхүүгийн удирдлагын мэдээллийн системийг тендер зарлан сонгох явц удааширч байгаа асуудал (Дэлхийн Банкны санхүүжилттэй Төсвийн техникийн туслалцааны төсөл);
· Шийдвэр гаргахад ашиглах дунд хугацааны төсөвлөсөн санхүүгийн тайлан болон түүнтэй зэрэгцүүлсэн санхүүгийн үеийн эцсийн тайлан бэлтгэх чадвар. Эдгээр Төсвийн хүрээний мэдэгдэл (Засгийн газрын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох болон нөөцийг төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд хуваарилах), төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр боловсруулсан төсөв (эрхэлсэн салбарын стратегийн зорилтууд, баримтлах бодлого болон төсвийн зүйл төрөл бүрээр шаардагдах нөөцийн гурван жилийн урьдчилсан таамаглал);
· Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн Зорилтын санал боловсруулах ажлын үе шатыг тогтоох шаардлага; Шинэчлэлийн шаардлага нь зөвхөн хувьчлалд орохгүй аж ахуйн нэгжид хамаарна.
· Дараагийн сонгуулийн өмнө Засгийн газрын сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү болон төсвийн эрсдэлийн байдлын талаархи мэдээллийг бэлтгэх;
· Орон нутагт шинэчлэлтэй холбогдон тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх дарааллыг тогтоохдоо түүнийг эхэлж хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл болон чадвар бүхий газруудад тулгуурлах бөгөөд эхлээд төв, орон нутгийн заагийг тогтоох шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх.
Хэрэгжүүлэх төслүүд болон ажлын хөтөлбөрүүд
108. Засгийн газар удирдамжийг хэрэгжүүлэх явцад дараахь асуудлуудын уялдааг хангахад анхаарвал зохино. Үүнд:
· Шинэчлэлийн хэрэгжилтийг цогц байдлаар болон бүх талаар нь удирдана гэсэн итгэлтэй байх шаардлага;
· Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой чиглэлээр ажиллаж буй хувь хүмүүс болон агентлагуудыг шинэчлэлийн хэрэгжилтийг хангах, мөн өөрийн чиглэлийн үүргийг хариуцуулан ажиллуулах шаардлага;
· Амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах тодорхой зорилго, үндэс тулгуур бүхий дэмжлэг, тусламж, гарын авлага материалаар хангах;
· Шинэчлэлийг хэрэгжүүлэх арга зам нь удирдамж болохуйц бөгөөд биелэгдэх шаардлага эдгээр болно.
109. Энэхүү уялдааг хангах асуудлыг хэрэгжилтийн үзэл санааг алдагдуулахгүйгээр хэрэгжилтийг илүү хялбар удирдаж болох төслүүдэд хуваах замаар шийдвэрлэж болох юм. Эдгээр төслийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа шинэчлэлийн үндсэн санаа, төслүүдийн хэрэгжилтийг нөхцөлдүүлэх ажлыг баттай болгох үүднээс шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгийн зүгээс холбогдох талуудтай байнга зөвшилцөж ажиллана.
110. Хэрэгжүүлэх төслүүд:
Төсөл
|
Хийх ажил
|
Хэрэгжилтийг ерөнхийд нь удирдах
|
· Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг
· Хэрэгжилтийн явцыг байнгын удирдлагаар хангах
|
Олон нийтэд таниулах, харилцах
|
· Сурталчилгааны стратеги зорилтыг боловсруулах
· Семинар, сургалт, танилцах аялал зохион байгуулах
· Хэвлэн нийтлүүлэх гарын авлагын материал бэлтгэх (бусад төслүүдийн ажлын нэг хэсэг болно)
|
Засгийн газрын стратеги бодлого
|
· Үйл ажиллагааны хөтөлбөрт буй Засгийн газрын үйл ажиллагааны талаархи ойлголтууд;
· Засгийн газрын түвшний нөөцийг хуваарилах аккруэл бүртгэлийн асуудлыг боловсруулах ;
· Шинэчлэлийн хүрээнд бодлого явуулах, шийдвэр гаргах тухай асуудал болон гол үзэл санааг хэрэглэх.
|
Засгийн газрын санхүүгийн удирдлага
|
· Төсвийн процессийн тодорхойлолт болон удирдлага
· Төсвийн таамаглал (Дунд хугацааны зарлагын хүрээ удирдлага)
· Мөнгөний, өрийн удирдлага болон банкны зохицуулалт
· Төсвийн саналыг хянах болон хэрэгжүүлэх
· Засгийн газрын түвшний санхүүгийн удирдлагын мэдээллийн систем
|
Засгийн газрын боловсон хүчнийг томилох асуудал болон удирдлага
|
· Томилох процесс;
· Боловсон хүчний удирдлага ба ёс зүйн талаархи гарын авлага;
· Үйл ажиллагааны үр дүнгийн удирдлагын талаар төсвийн байгууллагад зөвлөх
· Ерөнхий менежерийн хөдөлмөрийн гэрээ байгуулах (болон бусад ажилтнуудын хувьд)
|
Хөндлөнгийн хяналт, хяналтын тогтолцоо
|
· Эрсдэлд суурилсан аудит;
· Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн аудит;
· Удирдлагыг сайжруулахад чиглэсэн аудит
|
Төвлөрсөн төсвийн байгууллагад хэрэгжүүлэх
|
· Орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн тодорхойлолт (Засгийн газар/орон нутаг болон төр/төсвийн байгууллага)
· Төсөв зохиох;
· Бүтээгдэхүүн тодорхойлох, өртөг тооцох болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийг тайлагнах;
· Бүртгэлийн бодлого боловсруулж, түүний удирдлагаар хангах ;
· Санхүүгийн болон санхүүгийн бус урьдчилсан таамаглал, тайлагнал (дунд хугацаагаар);
· Санхүүгийн удирдлага:
- Систем ба мэдээлэл;
- Шинжилгээ хийх болон удирдлагын шийдвэр гаргах;
- Хөрөнгийн удирдлага болон хөрөнгө олох, худалдан авах;
· Санхүүгийн бус удирдлагын систем;
· Мөнгөний болон банкны удирдлага.
|
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд
|
· Удирдлага (Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, томилох процессийг оролцуулна);
· Үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох (Зорилтын саналыг боловсруулах асуудлыг багтаана);
· Үйл ажиллагааны үр дүнгийн тайлагнал (Зорилтын саналтай зэрэгцүүлсэн);
· Нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нэгтгэл (төсөвлөсөн болон бодит гүйцэтгэл).
|
Орон нутагт хэрэгжүүлэх
|
· Үйл ажиллагааны төлөвлөлт;
· Төсөвлөлт;
· Бүтээгдэхүүн тодорхойлох, өртөг тооцох болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийг тайлагнах;
· Бүртгэлийн бодлого боловсруулж, түүний удирдлагаар хангах;
· Санхүүгийн болон санхүүгийн бус урьдчилсан таамаглал ба тайлагнал (дунд хугацаагаар);
· Санхүүгийн удирдлага:
- Систем ба мэдээлэл;
- Шинжилгээ хийх болон удирдлагын шийдвэр гаргах;
- Хөрөнгийн удирдлага ба хөрөнгийг олох, худалдан авах;
· Санхүүгийн бус удирдлагын систем;
· Мөнгөний болон банкны удирдлага.
|
111. Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг нь Засгийн газрын өмнөөс ажиллах гол оролцогч болно. Ажлын хэсэг нь бие даасан үйл ажиллагаа явуулж (хуваарилагдсан төсвийн хүрээнд) Улсын Их Хурал, Засгийн газрын бүхий л хүрээнд хамтран ажиллана. Ажлын хэсгийн гишүүд нь үйл ажиллагааны онцлог, үе шатууд бүхий ажлын тодорхой хөтөлбөртэй байх бөгөөд үүнийгээ тус бүрдээ өөр өөрсдийн удирдлагатайгаа байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан байна.
Шаардлагатай боловсон хүчин
112. Шуурхай ажлын хэсэг нь өөрийн зорилгод нийцэх ажлын чадвар, дадлага, туршлага бүхий хүмүүсээс бүрдсэн ажлын багтай байна. Баг нь Засгийн газрын хэмжээнд болон гадаад талдаа хамгийн өндөр авьяас чадвар бүхий хүмүүс байх (шаардлагатай бол) бөгөөд дараахь бүрэлдэхүүнтэй байна:
Төсөл
|
Шаардагдах чадвар ба туршлага
|
Хүний тоо
|
Төслийн удирдлага / ерөнхий зохицуулалт / Ерөнхий сайдад тайлагнах
|
Шинэчлэл болон түүний шаардлагыг маш сайн мэддэг, томоохон төслийг удирдаж байсан туршлагатай менежер байна.
|
1
|
Сурталчилгаа, харилцаа холбоо, орчуулга
|
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бичих туршлага чадвартай, олон нийттэй харьцдаг, тайлбар сурталчилгааны материалаа бэлдэх, хэвлэн нийтлүүлэх, удирдах чиглэлээр ажилладаг байна. Англи хэлний орчуулагч нэгээс дээш.
|
3
|
Стратеги, бодлого, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах
|
Яам , агентлагийн түвшний бодлогын дэмжлэгтэйгээр Засгийн газрын, дээд түвшний бодлого явуулах туршлага.
|
1
|
Төсвийн удирдлага болон хэрэгжилт (төсвийн таамаглалыг оролцуулан)
|
Шинэчлэлийн мэдлэгээс гадна хийгдэж буй төсвийн шинэчлэлийн тодорхой туршлагатай байна. СЭЗЯ-наас томилогдох бөгөөд яамны гол гол ажилтнуудтай нягт холбоотой байна.
|
1
|
Хуулийн зөвлөлгөө
|
Санхүүжилтийн талаархи шийдвэр болон бэрхшээлтэй асуудалд тулгуурлан зөвлөлгөө өгөх чадвар бүхий хуулийн зөвлөх. Тодорхой бөгөөд энгийн хуулийн зөвлөлгөө өгөх чадвар бүхий байна.
|
1
|
Мөнгөний, өрийн удирдлага болон банкны зохицуулалт
|
Төрийн сангийн үйл ажиллагааг удирдах талаар улсын болон хувийн хэвшлийн аль алины туршлагатай байна. Санхүү бүртгэл, эдийн засгийн боловсролтой байна.
|
1
|
Засгийн газрын түвшний бүртгэлийн систем
|
Дэлхийн банкны Төсвийн техникийн туслалцааны багаас оролцоно. Системийг ажиллуулах Санхүү, эдийн засгийн яамны ажилтнуудтай нягт холбоотой байна. Хуулийн үзэл баримтлал санаатай систем хэрхэн холбогдох талаар сайн мэддэг байх.
|
2
|
Боловсон хүчний удирдлага, томилох процесс болон хүний нөөцийн удирдлага
|
Төрийн захиргааны албаны зөвлөлөөс томилно. Бусад шаардлагаас гадна удирдлагын мэдлэгтэй байна. Менежерийн хувьд яамд, гол агентлагт ажиллаж байсан удирдлагын арвин туршлагатай, итгэл хүндэтгэл хүлээсэн байх.
|
1
|
Хөндлөнгийн хяналт болон хяналтын систем
|
ТХШХ-ноос томилно. Шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдон ажиллана.
|
1
|
Төсвийн байгууллагын төсөвлөлт, төсвийг хэрэгжүүлэх, санхүүгийн болон санхүүгийн бус тайлагнал, систем
|
Төсвийн байгууллагын төсөвлөлтийн талаар өндөр туршлага бүхий санхүүгийн экспертүүд. Төсөв зохиох тайлагнах талаархи хуулийн процесс, үзэл баримтлалыг сайтар ойлгодог байх, аккруэл бүртгэл ба санхүүгийн боловсролоор мэргэжсэн нягтлан бодогч байна.
|
4
|
Стратеги зорилтууд болон бүтээгдэхүүн тодорхойлох ба өртөг тооцох
|
Бүтээгдэхүүн тодорхойлох болон бүртгэлийн чиглэлээр мэдлэгтэй байна. Бүртгэлийн ажилтнууд өртөг тооцох талаар туслалцаа үзүүлнэ.
|
5
|
Төсвийн байгууллагын мөнгөний болон банкны удирдлага
|
Төрийн сангийн удирдлагын чиглэлээр Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газар буюу эсвэл компанид ажиллаж байсан ижил төстэй ажлын өндөр туршлагатай байна.
|
3
|
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлага, үйл ажиллагааны үр дүнгийн тодорхойлолт, тайлагнал
|
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хяналт тавих чиглэлээр хариуцан ажиллаж байгаа хүмүүс байх бөгөөд Төрийн өмчийн хорооноос томилно. Эдгээр хүмүүсийг шинэ арга барилд сургах ба түүнийгээ Төрийн өмчийн хорооны ажилд ашиглана.
|
2
|
Аймаг, нийслэлийн төлөвлөгөө боловсруулах, удирдлагаар хангах болон хэрэгжүүлэх
|
Орон нутгийн түвшинд ажиллаж байсан туршлага дадлагатай хүмүүс байна. Эдгээр хүмүүс нь төвийн түвшинд удирдлагын туршлагатай, бүртгэлийн болон төсвийн ажлын туршлагатай байна.
|
4
|
Нийт
|
|
30
|
113. Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар хариуцлага хүлээнэ. Шуурхай ажлын хэсгийн үндсэн үүрэг нь Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүдэд шинэчлэлийг нийт улс орны хэмжээгээр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино. Гэхдээ энэ нь шуурхай ажлын хэсэг гардан хэрэгжүүлнэ гэсэн үг биш юм. Шуурхай ажлын хэсгийн үндсэн зорилго нь дараахь зүйлд оршино:
· Засгийн газрын зүгээс төсвийн байгууллага болон албан тушаалтны шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар хүлээх хариуцлагыг тодорхой болгоход туслалцаа үзүүлэх;
· Техникийн (мэргэжлийн) асуудлаар зөвлөгөө өгөх (тухайлбал баримт бичгүүдийн загвар, тайлбар бүхий материал боловсруулах, холбогдох албан тушаалтнуудад шаардлагатай асуудлаар туслалцаа үзүүлэх г.м.);
· Хэрэгжүүлэх ажлыг биечлэн шууд хийхгүй, түүний төлөө хариуцлага хүлээхгүй байх. Хэрэгжүүлэх хариуцлагыг холбогдох чиг үүргийн дагуу байгууллага, албан тушаалтан хүлээнэ;
· Ерөнхий сайдад ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар сар бүр тайлагнаж, тулгарч буй аливаа асуудалтай холбоотойгоор авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөх.
Байршил
114. Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгийн нэг онцлог нь утас, факс, электрон шуудан болон биеэр уулзаж холбоо тогтоох боломжтой байх явдал юм. Шуурхай ажлын хэсэг нь туслалцаа дэмжлэг хүсч буй байгууллага, хүмүүст ойр, холбоо барихад хялбар байршилтай байх шаардлагатай. Энэ нь гарах асуудал, бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлэж, зөвлөгөө өгөх боломжийг олгох юм.
115. Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг нь тусламж шаардсан бүх байгууллага, албан тушаалтанд дэмжлэг үзүүлнэ. Энэ нь нөгөө талаас шинэчлэлийн хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өөрсдийн чадавхийг үнэлэхэд нь хөшүүрэг болно. Эдгээр байгууллага, албан тушаалтны чадавхийг дайчилж, улам бэхжүүлэх, нөгөө талаас ямар зүйл дээр чадавхи сул байгааг тогтооход гол анхаарлаа төвлөрүүлнэ.
116. "Хэрэгжүүлэх явцад нь дэмжлэг үзүүлэх" гэсэн зарчмыг баримтална. Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг болон төсвийн байгууллагын хувьд гол үүрэг гүйцэтгэх хүмүүсийг сургах, чадавхи бэхжүүлэх шаардлага гарна гэсэн үг юм. Эдгээр гол хүмүүс нь улмаар байгууллагын бусад хүмүүсийг сургах, чадавхи бэхжүүлэх үүргийг сургалт зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх болон бусад аргаар гүйцэтгэх болно. Энэ нь төсвийн байгууллагын удирдах албан тушаалтны хувьд чухал болохыг тэмдэглэх хэрэгтэй.
Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгийг дэмжих нь
117. Шуурхай ажлын хэсэг нь шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар ихээхэн туршлага, мэдлэг, чадвартай байна. Гэвч энэхүү шинэчлэл урьд нь Монгол Улсын төсвийн байгууллагуудад хийгдэж байгаагүй өргөн цар хүрээтэй бөгөөд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг авчрах болно.
118. Энэ нөхцөлд шуурхай ажлын хэсэг нь бусад оронд хэрэгжүүлсэн шинэчлэлийн амжилт, алдаа дутагдлаас өөрсдөө суралцах шаардлагатай. Ингэхийн тулд шуурхай ажлын хэсэг нь төсөв санхүү, удирдлагын ижил төстэй шинэчлэлийг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн туршлага бүхий олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллах болно.
119. Олон улсын зөвлөхүүдийн үүрэг роль нь шуурхай ажлын хэсгийн гишүүдтэй хамтран ажиллахад оршино. Олон улсын зөвлөхүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, төсвийн байгууллагууд, төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай аль болох шууд харьцаж ажиллахгүй болно. Өөрөөр хэлбэл шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгийн гишүүд нь тухайн улсын нөхцөл байдлыг илүүтэйгээр мэддэг, мөн хэлний хувьд ямарваа нэгэн бэрхшээлгүй тул давуу талыг эдэлнэ. Олон улсын зөвлөхүүд нь шуурхай ажлын хэсгийн гишүүдтэй харьцан ажиллаж, ажлын төлөвлөгөө боловсруулах, гарын авлага материал бэлтгэх, илтгэл зэрэг олон нийтийн хүртээл болох материал боловсруулах, мөн шинэчлэлийн аливаа асуудалтай холбоотой тус дэмжлэг үзүүлэх болно. Олон улсын зөвлөхүүд нь юуны түрүүнд шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсгийн өмнө хариуцлага хүлээж, мөн санхүүжүүлэгч байгууллагад тайлагнана.
Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллагууд, төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхи бэхжүүлэх ажлыг зохицуулах нь
120. Техникийн туслалцаа болон чадавхи бэхжүүлэх ажил нь шинэчлэлийг хэрэгжүүлэх үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнийг амжилттай гүйцэтгэхийн тулд дараахь зарчмыг баримтлах шаардлагатай:
· чадавхи бэхжүүлэхдээ "пирамид" хэлбэрийн зарчмыг баримтлах. "Сургагч нарыг бэлтгэх" гэдэг нь богино хугацаанд чадавхи бэхжүүлэх боломжийг олгодог арга юм. Энэ нь нөгөө талаас харьцангуй цөөн тооны хүмүүсийг сургахыг шаарддаг бөгөөд тэдгээр нь өөрийн мэдлэгээ цааш нь үр ашигтай дамжуулдаг тул зардал хэмнэх боломжийг олгоно;
· чадавхи бэхжүүлэх гол анхаарлыг хамгийн сул бөгөөд ихээхэн хүчин чармайлт шаардах байгууллага, албан тушаалтан, нөгөө талаас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, бусдад "үлгэр дууриалал" болж чадахуйц байгууллага, албан тушаалтанд чиглүүлэх аргыг хослуулах нь зүйтэй;
· нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, ерөнхий менежментийн асуудлаар мэргэжлийн болон боловсролын байгууллага, их сургуулиуд зэрэгтэй хамтран ажиллах. Энэ нь хоёр ач холбогдолтой юм:
1. мэргэжлийн болон боловсролын байгууллагуудын мэргэжлийн мэдлэг чадварыг ашиглах боломжийг олгоно;
2. мэргэжлийн болон боловсролын байгууллагууд нь төсвийн байгууллагуудад хийгдэж буй шинэчлэлийн талаар ойлголттой болж, мэргэжлийн хүмүүс болон оюутнуудад энэ чиглэлээр мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэх юм.
Чадавхи бэхжүүлэх санаачлагууд
121. Чадавхи бэхжүүлэх талаар эхлүүлсэн ажлууд нь төрийн захиргааны шинэчлэлийн ач холбогдлыг нотолж байна (дараахь хүснэгтийг харна уу). Төрийн хянан шалгах хорооны чадавхийг бэхжүүлэх талаар онцгойлон анхаарч байгаа явдал нь шинэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд хариуцлагын тогтолцоог хангахад тус хорооны ач холбогдлыг харуулж байна. Засгийн газраас зохион байгуулах сургалтын хөтөлбөрүүд нь дараахь зүйл дээр нэмэгдэж ирэх болно.
Чадавхийг хөгжүүлэх талаархи санаачлагууд
Байгууллага
|
Хийгдэх ажил
|
Дэмжлэг үзүүлэгч
|
Төрийн захиргааны шинэтгэлийн төсөл
|
Шинэчлэлийн үзэл баримтлал, загвар болон хэрэгжүүлэлтийн талаархи сургалт
|
АХБ ТТ. 2868-MON
АХБ TТ. 2931-MON
АХБ TТ. 3316‑MON
|
Санхүү, эдийн засгийн яам
|
Төсвийн процессийг тодорхойлоход туслах, Улсын хөрөнгө оруулалтын төсвийн хөтөлбөрийн талаархи сургалт, шинэ тогтолцооны шаардлага, зарчмын талаархи сургалт
|
AХБ TТ. 2931-MON
Япон (JICA)
Дэлхийн банкны Төсвийн Техникийн Туслалцаа
АХБ TТ. 3318‑MON
Австрали (AusAid)
|
Төрийн хянан шалгах хороо
|
ТХШХ-ны чадавхийг бэхжүүлэх, шинэ тогтолцоонд ажиллах зарчмыг таниулах сургалт болон аудитын сургалт
|
Герман (GTZ)
Дэлхийн банкны Төсвийн Техникийн Туслалцаа
|
Төрийн захиргааны албаны зөвлөл
|
Шинэ тогтолцооны зарчим болон шаардлагыг таниулах сургалт (цалин урамшуулал ба үр дүнгийн удирдлагыг багтаасан)
|
АХБ TТ. 2931-MON
АХБ TТ. 3316‑MON
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
Шинэ тогтолцооны зарчмыг таниулах сургалт
|
АХБ TТ. 2931-MON
АХБ TТ. 3316‑MON
|
Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд
|
Танилцах аялал ба шинэ тогтолцооны талаархи семинар
|
АХБ TТ. 2868-MON
АХБ TТ. 2931-MON
НҮБ ХХ
Австрали (AusAid)
Шинэ Зеланд (NZODA)
|
Төсөв болон нягтлан бодох бүртгэл
|
Санхүүгийн бүртгэл, удирдлагын бүртгэл, дотоод хяналтын тогтолцоо болон мөнгөн хөрөнгийн удирдлагын талаархи сургалтууд
|
АХБ TТ. 2931-MON
Санал болгож буй АХБ TТ
НҮБ ХХ
Дэлхийн банкны Төсвийн Техникийн Туслалцаа
|
Mенежмент (санхүү, хүний нөөц болон төлөвлөлтийг хамруулан)
|
Богино хугацааны сургалтад туслалцаа
Дунд хугацааны сургалт
|
АХБ TТ. 2931-MON
АХБ TТ. 3316‑MON
НҮБ
TACИС
Дэлхийн банкны Төсвийн Техникийн Туслалцаа
Австрали (AusAid)
|
Төрийн өмчийн хороо
|
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хариуцсан мэргэжилтэн хяналт, үнэлгээ, менежмент болон удирдлагын аргуудын талаар сургалт явуулна
|
Австрали (AusAid)
|
122. 1999 онд хандивлагч байгууллагуудын засаглалын чиглэлээр хийсэн сэдэвчилсэн уулзалтаар тохиролцсон "Монголын засаглалын матриц" гэсэн баримт бичигт чадавхи бэхжүүлэх асуудал дээр хандивлагч байгууллагуудын үзүүлж буй дэмжлэг туслалцааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
123. Чадавхи бэхжүүлэх талаар авахаар санал болгож буй арга хэмжээг цаашид хандивлагч байгууллагуудын дэмжлэгтэй уялдуулах шаардлагатай бөгөөд үүнийг удирдамжийн хавсралтаар харуулав.
124. Шинэчлэлийг цаашид амжилттай үргэлжүүлэхэд дараахь гурван чухал асуудлыг авч үзэх хэрэгтэй юм. Энэ нь :
· шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч байгаа зардал болон өгч буй үр өгөөжийг байнга хянаж байх;
· гарч болох эрсдэлийг аль болох бүрэн тодорхойлж удирдах;
· хэрэгжилтийн эхний шат дуусах үед гаргасан хүчин чармайлтаа зогсоохгүй байх явдал юм.
Зардал болон үр өгөөж
125. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зардал зайлшгүй гарах бөгөөд эдгээр зардлын зарим нь санхүүгийн зардал юм. Бусад нь цаг хугацаа, шаардлагатай хүчин чармайлттай холбоотой зардал болно. Төсвийн хүндрэлтэй байгаа өнөө үед дараахь арга хэмжээг авснаар зардлыг багасгаж чадна. Үүнд:
· "параллель" тогтолцооны (шинэтгэлд хамрагдсан болон хамрагдаагүй) хүрээг багасгах (байгууллагуудыг аль болох түргэн шинэтгэлд хамруулснаар шинэ ба хуучин тогтолцооны хамтдаа оршин байх хүрээг багасгаж чадна);
· төсвийн байгууллагад удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэхтэй холбогдон гарах зардлыг одоогийн төсөвт шингээх. Энэ зохицуулалтын агуулга нь яваандаа удирдлагын шинэ арга нь зардлыг бууруулж чадах бөгөөд сайдад нийлүүлэх бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлтөөс үүнийг харж болох юм гэдэгт чиглэгдсэн;
· хандивлагчийн дэмжлэг авах бололцоог өргөжүүлэх (хэрэгжүүлэлт нь маш сайн төлөвлөгдсөн ба хянуур хийгдэж буй гэж тооцогдох). Засгийн газрын энэхүү хэрэгжүүлэх төлөвлөгөө нь нарийвчлан боловсрогдсон бусад төлөвлөгөө ба түүний гүйцэтгэлийг хангах удирдлага зохион байгуулалтаас ихээхэн хамаарах болно.
126. Зарим тохиолдолд төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай богино хугацааны зардлууд гарч болох юм. Жишээлбэл, нэмэлт зардал гаргахгүйгээр одоогийн хяналт шалгалтын аргыг ашиглан төсвийн байгууллагад аудит хийх замаар шинэ зарчим, шаардлагыг хэрэгжүүлэх бололцоогүй юм. Засгийн газар шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч буй зардлыг байнга хянах бөгөөд хэрэгжилт нь амжилттай болно гэдгийг батлах нь хүнд асуудал байх болно. Засгийн газрын энэхүү удирдамжийн дагуу хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөтэй хамт зардлын дэлгэрэнгүй төсвийг боловсруулна.
127. Хэрэгжүүлэх явцад үр дүнг нь түрүүлж ашиглаж болохыг баталж болох юм. Чадавхийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулж буй нэг шалтгаан нь энэ юм. Шинэ тогтолцоог хурдан төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг баталж байна. Төлөвлөсний дагуу шуурхай хэрэгжүүлэх нь Засгийн газар болон сайдуудад илүү мэдээлэл бүхий бодлогын сонголт хийх таатай боломж олгоно. Засгийн газар нь ерөнхий болон тухайн асуудлын хүрээний стратегийн зорилтуудтай холбоотой ямар нөөц одоогоор бий болж байгаа талаар илүү мэдээлэлтэй болно. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагаа нь Засгийн газар өөрийн тэргүүлэх чиглэлтэй холбоотой нөөцийн хуваарилалтыг илүү системтэй аргаар сайжруулах шаардлагатай гэдгийг харуулна.
Эрсдэл тодорхойлох, удирдах
128. Шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад учирч болох эрсдэлийг тодорхойлж удирдах нь шинэчлэлээс ухрах, удаашруулах эсхүл шинэчлэлийн үзэл баримтлалаас гажих зэрэг аюулаас зайлсхийх бололцоо олгоно .
129. Шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад гарч болох дараахь хэд хэдэн эрсдэлийг удирдах шаардлагатай юм. Удирдамж нь эдгээр эрсдэлийг аль болох бага байлгахаар боловсруулагдсан болно:
болон түүнд хариу арга хэмжээ авах
Хэрэгжүүлэлтийн эрсдэл
|
Хариу арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх шаардлагыг хангах удирдлагын болон санхүүгийн уян хатан бус байдал
|
Хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй асуудал гарах нь гарцаагүй юм. Менежерүүд хэрэгжүүлэх хугацааг уртасгах, хэрэгжүүлэлтийн чанарыг сулруулах эсхүл нөөцийг нэмэгдүүлэх юмуу өөр зүйлд зарцуулах зэргээр үүнд хариу өгч болно.
Хэрэгжүүлэх хугацааг сунгах боломж бага, учир нь төсөв 2001 оны 10-р сард өргөн баригдах ёстой. Тэгэхээр дараахь хоёр сонголт үлдэж байна:
q хэрэгжүүлэлтийн чанарыг сулруулж болно, гэхдээ энэ нь зохистой хувилбар биш юм.
q ерөнхий менежерүүд санхүүгийн болон боловсон хүчний нөөцөө уян хатан болгох.
Санхүү, эдийн засгийн яам болон Төрийн захиргааны албаны зөвлөлөөс ерөнхий менежерт дараахь зүйлүүдийг уян хатан байдлаар зохицуулахыг зөвшөөрөх нь чухал юм (шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад) :
q чухал албан тушаалд шинээр байнгын ажилтнууд авах
q хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийн тулд түр хугацааны ажилтан/гэрээлэгчдийг хөлслөх
q шаардлага гарвал ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх.
|
Шинэчлэлийн талаархи ойлголт, шаардлагууд болон оролцооны талаар өргөн хүрээний ойлголт тааруу
|
Хэрэгжүүлэлтийн үзэл баримтлал нь ерөнхийдөө, ялангуяа чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь гол гол байгууллагууд шинэчлэлийг хэрэгжүүлэх, оновчтой болгох ёстой гэдгээ ойлгох, төсвийн байгууллагуудын хүрээнд шинэчлэлийн талаар хангалттай ойлголт өгөх зорилгоор боловсруулагдсан.
|
Шинэчлэлийг өргөн хүрээнд, нийцтэй байдлаар хэрэгжүүлэх ажил амжилтгүй болох
|
Шинэчлэлийн хэлбэр болон хэрэгжүүлэлт нь машины загвар гаргах, үйлдвэрлэхтэй ижил төстэй юм. Хэрвээ машин нь дөрвөн дугуйтай байхаар зохион бүтээгдсэн боловч үйлдвэрлэлийн явцад янз бүрийн хэмжээтэй дугуйнууд таарч байвал энэ нь маш муу хийгдсэн гэсэн үг. Хатуу чанга чанарын баталгаа болон зөвшөөрлийн журам дээр тулгуурласан "түлхүүр" арга хандлага нь тогтолцоо эх загвартайгаа нийцсэн байдлаар хэрэгжсэн гэдгийг баталдаг.
|
Хэрэгжилтийн явцад хэт туйлширч, бүрэлдэж буй тогтолцоог эвдэх
|
Байгууллагууд шинэчлэлийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй зааварчилгаа, ажлын төлөвлөгөө, гарын авлагаар хангагдсан байх бөгөөд хэрэгжүүлэх хүчин чармайлт нь шаардлагатай нэмэлт туслалцаагаар дэмжигдэх болно. "Түлхүүр" буюу хамгийн оновчтой арга хандлага бол тогтолцоог маш хурдан хугацаанд ажиллуулах боломж олгоно. Гэсэн хэдий ч энэ нь дунд хугацаанд анхны зааварчилгаа болон үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон үед үндсэн үзэл баримтлалд биш харин анхны зааварчилгаанд тайлбар хийх зэрэг эрсдэлийг бий болгоно.
Хэрэгжүүлэх стратеги нь хэд хэдэн хэсэг дэх эрсдэлд анхаарлаа хандуулахыг оролддог. Жишээлбэл, шинэчлэлийг хэрэгжүүлэх үндсэн баг болон зөвлөхүүд хэрэгжүүлэх үүрэг хүлээх бус харин явцыг хянах болон зөвлөлгөө өгөх замаар чанарын хяналтыг хангана.
|
Хэрэгжүүлэлтэд оролцогчдын зохицуулалт сул, нэгдмэл бус байх
|
Хүчтэй, өндөр ур чадвартай, төвлөрсөн шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг нь хэрэгжүүлэлтийг нэгдмэл, зохицуулалттай байлгахын тулд байгуулагдсан. Энэ нь шинэчлэлийг хэрэгжүүлж буй байгууллагуудад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ.
Үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон. Энэ нь янз бүрийн хэрэгжүүлэгч төслүүдийг зохицуулах ба нэгдмэл байдлыг хангана.
|
Гадаад дэмжлэгийн илүү найдвартай байдал
|
Олон улсын зөвлөхүүдийг хэрэгжүүлэгчид бус харин жинхэнэ зөвлөгч байдлаар авч ажиллуулж байгаа нь чухал юм. Хэрэгжүүлэлтийн явцад энэ байдал улам тодорхой болох бөгөөд эхний шатанд гадаадын зөвлөх нарын оролцоо нь мэргэжлийн талаасаа хэрэгтэй байх болно.
|
Засгийн газар болон байгууллагуудын чадавхи хангалттай бус (Санхүү, эдийн засгийн яам, Төрийн захиргааны албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн хянан шалгах хороо, Төрийн өмчийн хороо гэх мэт)
|
Байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулагдсан бөгөөд одоогийн байгаа чадавхийг сургалт явуулах, ажлын байран дээр нь зааварчилгаа, зөвлөлгөө өгөх, гаднаас чадвартай боловсон хүчин авч ажиллуулах замаар богино хугацаанд бэхжүүлэх боломжтой болно.
|
Хэрэгжүүлэлт хугацаанаасаа хоцронгуй явагдах болон өртгийн үр өгөөж багатай байх
|
Хэрэгжүүлэх арга хандлага нь төсвийн байгууллагуудын хувьд одоогоор хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг үргэлжлүүлэн хийх, гэхдээ шинэ арга хандлага хэрэглэхийг шаардах болно гэдэг ойлгомжтой. Менежментийн шинэ арга хандлага нь үйл ажиллагааг аль болох нарийн тодорхой, мэдээлэлтэй болгоход чиглэж байгаа болно. Түүнээс бус аливааг заавал өөрчлөх гэсэн зорилт биш.
Хэрэгжилтийн явцын өртгийг хянах механизм нь удирдлагын бүх шатанд тогтож ажиллах болно.
|
Төрөөс үзүүлэх гол үйлчилгээний хувьд нөөц болон хүчин туслалцаа сулрах
|
Төсвийн төсөл, Бизнесийн стратегийн төлөвлөгөө, Үр дүнгийн гэрээ боловсруулах болон ер нь шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ нь төрөөс (Засгийн газраас) ард түмэнд үзүүлэх гол үйлчилгээнд төвлөрч түүнийг тасралтгүй явуулах талаар төсвийн байгууллагуудад туслалцаа үзүүлэх зорилготой болно. Иймд хэт олон зүйлд самгардаж нөөц ба хүчин чармайлт цалгардахаас зайлсхийх хэрэгтэй.
|
130. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд (төсөлд) тусгагдсан төсвийн байгууллагын удирдлагын арга нь олон тооны дагаж мөрдөх журам, заавруудыг бодвол илүү хялбар юм. Энэ нь 1990 оноос өмнө Засгийн газрын хэрэглэж байсан орц-гарц, төлөвлөлт, зорилтын аргуудаас ялгаатай бөгөөд бүх түвшинд үр дүнгийн урамшууллыг бий болгоход чиглэгддэг. Гэвч энэ нь өнөөг хүртэл орхигдсоор байгаа санхүүгийн бус мэдээллийн системийг одоогийн бүртгэлийн аргад суурилан яаралтай бий болгох бололцоо олгож байгаа юм.
131. Мөн зарим төсвийн байгууллагууд бүтээгдэхүүнийг тодорхойлж, түүний өртгийг тооцож дууссан, Бизнесийн стратегийн төлөвлөгөө зөвшөөрөгдсөн, төсвийн төслийг УИХ-аас зөвшөөрч баталсан нь л бол шинэчлэл хэрэгжиж дуусна гэсэн ойлголттой байж болох юм. Гэвч эдгээр нь шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа нотолгоо биш юм. Хэрэгжилтийн эхний үе шат дуусмагц дараахь зүйлийг хийх шаардлагатай. Үүнд:
· Засгийн газрын стратегийн зорилтууд, эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч)-ын стратегийн зорилтууд болон сонгосон бодлогын (бүтээгдэхүүнийг оролцуулаад) хоорондын уялдаа холбоог үнэлэхэд ашиглах үнэлгээний үндсэн шалгуурыг (чиглүүлэгчийг) бодитойгоор бий болгох. Үнэлгээ нь цаашид ч зайлшгүй хэрэгтэй юм. Сайдууд болон УИХ ямар ажил хийгдсэн, эсхүл хийгдээгүй гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Ингэснээр шаардлагатай үед энэ системээр дамжуулан санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналын мэдээллийг бүрэн үнэлж хянах арга хэмжээг авч байх хэрэгтэй болно;
· Эрхэлсэн сайд (төсвийн ерөнхийлөн захирагч), төсвийн байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн нийлүүлэх, чадавхиа сайжруулах болон санхүүгийн байдлаа бэхжүүлэх менежментэд нь гол анхаарлаа төвлөрүүлэх;
· Шинэчлэлийн тогтвортой байдлыг хангахад байнгын идэвхи чармайлт гаргах. Сургалт явуулах болон чадавхийг бэхжүүлэх ажлыг цаашид үргэлжүүлэх шаардлагатай гэдгийг яамны дээд удирдлагын түвшинд дэмжих хэрэгтэй юм.
· Төсвийн байгууллагыг удирдах ерөнхий үүрэг бүхий Засгийн газар дахь нэгж нь Засгийн газрын үр дүнгийн тайланг тайлагнах болно. Ингэснээрээ давуутай болон сул талуудыг олж илрүүлэн, менежментийн туршлагыг нийтэд хүртээх, сул талыг арилгах зэрэг арга хэмжээг авч байх болно.
Төсвийн байгууллагын түвшинд шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гарцын (бүтээгдэхүүнд суурилсан) удирдлагын шинэ орчинг төвлөрсөн бус орцын удирдлагатай хослуулан үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадварыг төсвийн байгууллагуудад бий болгох шаардлагатай юм.
Шинэ тогтолцоог хэрэгжүүлэх, түүнд зохицон ажиллах үндсэн чадварыг богино хугацаанд олгох шаардлагатай байгаа юм. Богино хугацаанд энэ чадварыг:
· ажилтнуудад албан сургалт явуулах;
· албан бус сургалт (семинар/ярилцлага) явуулах;
· ажлын байран дээр нь сургаж, дадлагажуулах;
· шаардлагатай ур чадвар эзэмшсэн хүмүүсийг шинээр ажилд авах;
· хувийн болон эсхүл улсын байгууллагаар ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх;
· түр хугацааны зөвлөх авч ажиллуулах зэрэг замаар бий болгоно.
Сүүлийн гурван аргыг ерөнхий менежерийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бололцоотой.
Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь эхний хоёр арга (ажилтнуудад албан болон албан бус сургалт явуулах)-ыг хамарна. Богино хугацаанд чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь хэрэгжилтэд оролцогч төслүүдтэй уялдаж хэрэгжих юм.
Дунд хугацаанд (2002 оноос өмнө):
· шаардлагатай ур чадвар эзэмшсэн хүмүүсийг шинээр ажилд авах;
· байнгын албан ёсны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар чадавхийг бэхжүүлэх болно.
Богино хугацаанд чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр (2001-2002)
Ерөнхийдөө богино хугацаанд чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь :
· шинэчлэлийн талаархи ойлголт;
· чадавхийн хэрэгцээг тодорхойлох (энэ нь шинэчлэлд хамрагдсан байгууллага, нэгж бүрт тавигдаж буй шинэтгэлийн үндсэн шаардлагуудын нэг юм);
· чадавхи дутагдалтай байдлыг арилгахад богино хугацааны нөөцийг ашиглах:
- ерөнхий менежерүүд гадаад нөөц, боломжийг ашиглах талаар эрэлт хийх (одоо зарим аймагт төсөв зохиоход гарч байгаа шиг ) болон/эсхүл;
- шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг туслалцаа үзүүлнэ.
· Эн тэргүүнд эзэмшвэл зохих чадварыг дараахь замаар олгох/ хөгжүүлэх:
- ярилцлага, семинар;
- гарын авлага материал;
- заавар, хийх ажлын жагсаалтууд;
- хэрэгжүүлэх явцыг хэрхэн ашиглаж сурч байгаа талаар эргэх мэдээлэл авах, хариу заавар өгөх;
- ажлын байран дээр нь дэмжиж туслах.
Эдгээр хүчин чармайлт нь хэрэгжүүлэгч төсөл бүрийн үндсэн зорилт болон тавигдах бөгөөд дараахь байдлаар уялдаж байгаа болно:
Төсөл
|
Богино хугацаанд чадавхийг бэхжүүлэх санаачилга (2001)
|
Төсөвлөлт ба төлөвлөлт
|
· Гарын авлага
· Төсөв зохиоход ашиглах заавар болон гарын авлага
· Төсвийн талаархи семинар
· Сайдын товч мэдээлэл
· Ерөнхий менежерийн товч мэдээлэл
|
Банкны данс, мөнгөн хөрөнгийн удирдлага
|
· Банкны дансны зохицуулалт, мөнгөн хөрөнгийн удирдлагын талаархи гарын авлага
· Хэрэгжүүлэх заавар болон хийх ажлын жагсаалт
· Дараахь талуудад зориулсан сургалтын хөтөлбөр:
- Төрийн сангийн газар;
- Төсвийн байгууллагын ажилтан.
· Дараахь талуудын шууд дэмжлэг:
- Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг;
- Банкны үйлчилгээгээр хангагчид;
- Мөнгөн хөрөнгийн удирдлагын системээр хангагчид.
|
Бүтээгдэхүүн тодорхойлох, түүний өртөг тооцох болон үнэ зохиох
|
· Бүтээгдэхүүн тодорхойлох, түүний өртөг тооцох ба үнэ зохиоход ашиглах гарын авлага
· Хэрэгжүүлэх заавар болон хийх ажлын жагсаалт
· Бүтээгдэхүүн тодорхойлох талаар семинар зохион байгуулах
· Эргэх мэдээлэл ба хариу зааварчnлга
· Дараахь талуудын шууд дэмжлэг:
- Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг;
- Төсвийн байгууллагын зохицуулагч нар.
|
Нягтлан бодох бүртгэл, тайлагнал
|
· Бүртгэл, тайлагналын талаархи гарын авлага
· Хэрэгжүүлэх заавар болон хийх ажлын жагсаалт
· Бүртгэлийн сургалт, семинар, ярилцлага
· Эргэх мэдээлэл болон хариу зааварчилга
· Дараахь талуудын шууд дэмжлэг:
- Төсвийн байгууллагын зохицуулагч нар.
|
Эхлэлтийн тайлан тэнцэл
|
· Хэрэгжүүлэх заавар болон хийх ажлын жагсаалт
· Ярилцлага
· Эргэх мэдээлэл болон хариу зааварчилга
· Дараахь талуудын шууд дэмжлэг:
- Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг;
- Төсвийн байгууллагын зохицуулагч нар.
|
Удирдлагын тогтолцоо
|
· Удирдлагын тогтолцооны талаархи гарын авлага (үр дүнгийн удирдлага гэх мэт)
· Хэрэгжүүлэх заавар болон хийх ажлын жагсаалт
· Семинар болон санал солилцох уулзалт
· Эргэх мэдээлэл ба хариу зааварчилга
· Дараахь талуудын шууд дэмжлэг:
- Шинэчлэлийг хэрэгжүүлэх шуурхай ажлын хэсэг;
- Төсвийн байгууллагын зохицуулагч нар.
|
Нэг талаас төсвийн байгууллагуудад шинэчлэлийг хэрэгжүүлэх, шинэ тогтолцоонд ажиллах чадвар бий болгох богино хугацааны чадавхийг бэхжүүлэх бэлтгэл хөтөлбөр хэрэгжих боловч нөгөө талаас дунд хугацаанд чадавхийг бэхжүүлэх шаардлага зайлшгүй гарна.
ДХЧБХ нь дараахь зүйлд чиглэх болно. Үүнд:
· Нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох;
· Төсвийн байгууллагууд дахь удирдлагын тогтолцооны арга ажиллагааг боловсронгуй болгох, хөгжүүлэхэд чиглэсэн чадавхийг бий болгох.
ДХЧБХ ажлыг мэргэжлийн буюу сургалтын байгууллага хариуцан хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд үүнд дор дурдсан цуврал арга хэмжээ хамаарна:
· Семинар / Ярилцлага;
· Ярилцлага / Санал солилцох;
· Дадлага хийх;
· Шалгалт.
ДХЧБХ-ийн хүрээнд дараахь есөн төрлийн сургалт явагдах болно:
Сургалт
|
Агуулга
|
Сургалт явуулах арга
|
1. Төсвийн байгууллагын болон санхүүгийн удирдлагын шинэ тогтолцоог таниулах
|
..санхүүгийн удирдлагын шинэ тогтолцоо, дэмжих хууль, төрөл бүрийн дэд тогтолцоонууд болон хэрэгжүүлэх явцын талаар танилцуулна.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
|
2. Бүтээгдэхүүн тодорхойлох нь
|
.. оролцогч нар бүтээгдэхүүн тодорхойлох талаар ойлголт олж авахаас гадна өөрийн байгууллагын бүтээгдэхүүнийг хэрхэн тодорхойлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
3. Бүтээгдэхүүний өртөг тооцох болон үнэ зохиох
|
.. оролцогч нар бүтээгдэхүүний өртөг болон үнийн талаар ойлголт олж авахаас гадна өөрийн байгууллагын бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тооцох, үнэ зохиох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
4. Стратеги болон үйл ажиллагааны төлөвлөлт
|
.. оролцогч нар стратеги төлөвлөлт болон үйл ажиллагааны төлөвлөлтийн үзэл санаа, арга барил, тэдгээрийг өөрийн байгууллага дээр хэрхэн тодорхойлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
5. Төлөвлөлт, санхүүгийн хяналт, эрх мэдэл шилжүүлэлт
|
…оролцогч нар төсөв зохиох арга барил, санхүүгийн хяналтын аргууд , тэдгээрийг өөрийн байгууллага дээр хэрхэн хэрэгжүүлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
6. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, удирдлага
|
.. оролцогч нар хөрөнгө оруулалтын төсөв зохиох, удирдах арга барил, тэдгээрийг өөрийн байгууллага дээр хэрхэн хэрэгжүүлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
7. Санхүүгийн удирдлага, шинжилгээ
|
.. оролцогч нар санхүүгийн удирдлагын ерөнхий ойлголт, арга барил, тэдгээрийг өөрийн байгууллага дээр хэрхэн хэрэгжүүлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
8. Мөнгөн хөрөнгийн удирдлага
|
.. оролцогч нар мөнгөн хөрөнгийн удирдлагын шинэ тогтолцоо, түүнийг өөрийн байгууллагын хүрээнд хэрхэн хэрэгжүүлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
9. Аккруэл бүртгэл болон төсөвлөлт
|
.. оролцогч нар аккруэл суурьт бүртгэл болон тайлагналт, төлөвлөлтийн ерөнхий зарчим, аргууд, тэдгээрийг өөрийн байгууллага дээр хэрхэн хэрэгжүүлж болох талаар ойлголттой болно.
|
· Семинар / Ярилцлага
· Гарын авлага
· Тестийн хэлбэрээр шалгах
· Дадлага
|
Хэрэгжүүлэх явцад эдгээр санал болгож буй сургалтыг боловсронгуй болгох талаар гүйцэтгэгч талаас (их сургууль, бусад сургалтыг явуулагч) шаардаж болно.
_____оОо_____
* Улсын хэвшил гэдэгт төсвийн байгуулагууд, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хамруулан авч үзэв.
[1] Эрхэлсэн сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт Улсын Их Хуралд өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд тусгагдсан албан тушаалтныг авч үзэв.
[2] "Бүрэн нэгтгэгдээгүй" гэдэг нь нэг талаас төсвийн бүх байгууллагуудын болон улсын шинжтэй ажил гүйлгээг бүгдийг нь нэмсэн ч нөгөө талаас төвлөрсөн төсвийн байгууллагуудын хооронд (төрийн өмчит үйлдвэрийн газрыг хамрах боловч орон нутгийн төсвийн байгууллагуудыг оруулалгүйгээр) гарсан ажил гүйлгээнүүд устгагддаггүй гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зарим тохиолдолд орлого, зарлагыг илүү тусгасан байдаг гэсэн үг юм.
[3] Аймаг, нийслэлийн хянан шалгах хороод орон нутгийн санхүүгийн тайланг баталгаажуулна.
Текст томруулах
A
A
A