- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 88 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нийтлэг үндэслэл
1. Хөгжлийн индекс (цаашид ХИ гэх) нь Монгол Улсын нийслэл, аймаг бүрийн хөгжлийн түвшинг илэрхийлэх нийлмэл үзүүлэлт юм. ХИ-г дараахь тохиолдолд ашиглана:
1.1. Үндэсний хэмжээнд ХИ-ийг тооцоход энэхүү аргыг ашиглана.
1.2. ХИ-ийг орон нутгийн хөгжлийн ерөнхий түвшинг үнэлэхэд ашиглана.
1.3. ХИ-д тулгуурлан сул хөгжсөн орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулна.
1.4. ХИ-ийг орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан сул хөгжсөн нутагт төсвийн хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилахад ашиглана.
Хөгжлийн индекс тооцох үзүүлэлтүүдийн тодорхойлолт, тооцох арга
2. Хөгжлийн индексийг тооцох үзүүлэлтийг ашиглан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хөгжлийн индексийг жил бүр тооцож нийтэд мэдээлнэ.
2.1. Хөгжлийн түвшинг дор дурдсан үндсэн 9 бүлэг 65 үзүүлэлтийг ашиглан тооцно:
-Дэд бүтцийн хангамж;
-Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар;
-Соёл, урлагийн байдал;
-Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж;
-Хүрээлэн байгаа байгаль орчин;
-Нийгэм, эдийн засгийн байдал;
-Санхүүгийн үзүүлэлт;
-Хөгжлийн нөөц, давуу тал;
-Хөдөө аж ахуй.
2.1.1. Дэд бүтцийн хангамжийн бүлэгт хатуу хучилттай авто зам, цахилгаан эрчим хүчээр хангагдсан өрхийн хувь, дулаан хангамжийн системд холбогдсон өрхийн хувь, хэрэглээний усан хангамж, ариутгах татуургын хүчин чадал, интернэт хэрэглэгч өрхийн хувь, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцны хангамж гэсэн 8 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.1.1. Нэг хүнд ногдох хатуу хучилттай авто зам
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн хатуу хучилттай авто замын уртыг нэг хүнд ногдох байдлаар илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн хатуу хучилттай авто замын нийт уртыг хүн амд харьцуулж гаргана.
2.1.1.2 .Цахилгаан эрчим хүчээр хангагдсан өрх
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт өрхөд эзлэх цахилгаан эрчим хүчээр хангагдсан өрхийн тоог илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь орон нутгийн эрчим хүчээр хангагдсан байдлыг харуулна.
Тооцох арга. Тухайн орон нутгийн цахилгаан эрчим хүчээр хангагдсан өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж гаргана.
2.1.1.3. Дулаан хангамжийн системд холбогдсон өрх
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн орон сууц бүхий нийт өрхөд эзлэх төвлөрсөн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдон дулаанаар хангагдаж байгаа өрхийн тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн орон сууц бүхий нийт өрхөөс төвлөрсөн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдож дулаанаар хангагдаж байгаа өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж гаргана.
2.1.1.4. Хэрэглээний усан хангамж
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн хүн ам хэрэглээний усаар хангагдсан байдлыг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн хоногийн нийт усны хэрэглээг хүн амд харьцуулж гаргана.
2.1.1.5. Ариутгах татуургын хүчин чадал
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн ариутгах татуургын хүчин чадлыг харуулна.
Тооцох арга. Тухайн орон нутгийн ариутгах татуурга, шугам сүлжээний хүчин чадлаар тооцно.
2.1.1.6. Интернэт хэрэглэгч өрх
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт өрхөд интернэт хэрэглэгч өрхийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн интернэт хэрэглэгч өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж гаргана.
2.1.1.7. Суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламж
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нэг хүнд ногдох ногоон байгууламж /замын хажуу, цэцэрлэгт хүрээлэнгийн талбай, албан байгууллага, аж ахуйн нэгжийн цэцэрлэг зэрэг/-ийн талбайн хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн ногоон байгууламжийн талбайн хэмжээг хүн амд харьцуулж гаргана.
2.1.1.8. Инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцны хангамж
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт орон сууцанд эзлэх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон болон анхан шатны инженерийн хангамж бүхий орон сууцны хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон болон анхан шатны инженерийн хангамж бүхий орон сууцны тоог нийт сууцны тоотой харьцуулж гаргана.
2.1.2 Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн бүлэгт цэцэрлэгийн хамран сургалтын индекс, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох ашигтай талбай, бага боловсролын хамран сургалтын цэвэр жин, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин, дотуур байранд хамрагдалтын индекс, нэг компьютерт ногдох хүүхдийн тоо, ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент, цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалтын индекс, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтын индекс, мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн ажлын байрны хангалт гэсэн 10 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.2.1. Цэцэрлэгийн хамран сургалтын индекс
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих нас (2-5 нас)-ны нийт хүүхдээс цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих нас (2-5 нас)-ны нийт хүүхдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.2. Цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох ашигтай талбайн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Цэцэрлэгийн ашигтай талбайн хэмжээг цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд ногдох талбайн хэмжээгээр илэрхийлнэ.
Тооцох арга. Цэцэрлэгийн ашигтай талбайн хэмжээг цэцэрлэгт хамрагдаж байгаа нийт хүүхдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.3. Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд бага боловсролд хамрагдвал зохих нас (6-11 нас)-ны нийт хүүхдээс ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа 6-11 насны суралцагсдын тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Сургуульд сурч байгаа 6-11 насны хүүхдийн тоог бага боловсролд хамрагдвал зохих насны нийт хүүхдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.4. Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд суурь боловсролд хамрагдвал зохих нас (6-15 нас)-ны нийт хүүхдээс ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа тухайн насны хүүхдийн хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Сургуульд сурч байгаа 6-15 насны хүүхдийн тоог суурь боловсрол эзэмшвэл зохих насны нийт хүүхдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.5. Дотуур байранд хамрагдалтын индекс
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд дотуур байранд суухаар хүсэлт гаргасан нийт хүүхдээс дотуур байранд хамрагдсан хүүхдийн тоог харуулна.
Тооцох арга. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоог дотуур байранд суух хүсэлт гаргасан нийт хүүхдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.6. Нэг компьютерт ногдох хүүхдийн тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт. Ерөнхий боловсролын сургуулийн нийт суралцагчдад ногдох сургалтад ашиглаж байгаа компьютерийн тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд ашиглаж байгаа нийт компьютерийн тоог уг сургуульд суралцагчдын тоонд харьцуулж гаргана.
2.1.2.7. Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент
Үзүүлэлтийн тодорхойлолт. Сургуульд суралцаж байгаа нийт суралцагчид болон сургуулийн хүчин чадлын ашиглалтыг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн сургуульд суралцаж байгаа нийт суралцагчдын тоог хичээлийн байрны хүчин чадалд харьцуулж гаргана.
2.1.2.8. Цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалтын индекс
Үзүүлэлтийн тодорхойлолт. Цэцэрлэгийн нийт багшид цэцэрлэгт ажиллаж байгаа дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Цэцэрлэгт ажиллаж байгаа дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоог цэцэрлэгийн нийт багшийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.9. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтын индекс
Үзүүлэлтийн тодорхойлолт. Ерөнхий боловсролын сургуулийн нийт үндсэн багшид эзлэх ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоог ерөнхий боловсролын сургуулийн нийт үндсэн багшийн тоонд харьцуулж гаргана.
2.1.2.10. Мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн ажлын байрны хангалт
Үзүүлэлтийн тодорхойлолт. Мэргэжлийн боловсролын сургуулийг тухайн онд төгсөгчдөөс мэргэжлийн дагуу ажлын байртай болсон хүний эзлэх хувь /төгссөнөөс хойш 6 сарын дотор/-ийг харуулна.
Тооцох арга. Мэргэжлийн боловсролын сургуулийг төгссөнөөс хойш 6 сарын дотор мэргэжлийн дагуу ажлын байртай болсон төгсөгчдийн тоог нийт төгсөгчдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.3 Соёл, урлагийн үйлчилгээ, хүртээмж бүлэгт соёл, урлагийн мэргэжлийн боловсон хүчний хангалт, мянган хүнд ногдох соёл, урлагийн байгууллагын суудлын тоо, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, нэг хүнд ногдох номын сангийн фонд, соёлын биет бус өвийн хамгаалалт гэсэн 5 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.3.1. 1000 хүнд ногдох соёл, урлагийн байгууллагын суудлын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт. 1000 хүн амд ногдох тухайн орон нутгийн соёл, урлагийн байгууллагын суудлын тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн соёл, урлагийн байгууллагын суудлын тоог хүн амд харьцуулж тооцно.
2.1.3.2. Соёл, урлагийн мэргэжлийн боловсон хүчний хангалт
Үзүүлэлтийн тодорхойлолт. Соёл, урлагийн байгууллагуудад ажиллагсдад мэргэжлийн уран бүтээлчдийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн мэргэжлийн соёл, урлагийн байгууллага /театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв/-д ажиллаж байгаа мэргэжлийн уран бүтээлчдийн тоог нийт ажиллагчдад харьцуулж гаргана.
2.1.3.3. Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж
Үзүүлэлтийн тодорхойлолт. Соёл, урлагийн байгууллагуудаас тухайн орон нутгийн хүн амд жилд хэдэн удаа үйлчилсэн, нэг хүн соёл, урлагийн үйлчилгээнд жилд хэдэн удаа хамрагдсан байдлыг харуулна.
Тооцох арга. Тухайн жилд мэргэжлийн урлагийн байгууллагын тоглолтод хамрагдсан үзэгчдийн тоог тоглолтын тоонд харьцуулж гаргана.
2.1.3.4. Нэг хүнд ногдох номын сангийн фонд
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн номын санг ашиглавал зохих хүн амд ногдох фондод байгаа нийт номын тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн номын сангийн фондод байгаа нийт номын тоог жилд номын сангаар үйлчлүүлсэн хүн амын тоонд харьцуулж гаргана.
2.1.3.5. Соёлын биет бус өвийн хамгаалалт
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн хүн амд соёлын биет бус өвийг тээгч, суралцагчийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутагт соёлын биет бус өвийг өвлөн тээгч болон өвлөн суралцагчийн тоог хүн амд харьцуулж гаргана.
2.1.4. Эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийн бүлэгт зуун мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин, мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин, мянган амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин, эмнэлгийн мэргэжилтэн, эх барьсан төрөлтийн хувь, зуун мянган хүнд ногдох сүрьеэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын түвшин, арван мянган хүнд ногдох эмнэлгийн орны тоо, арван мянган хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо, арван мянган хүнд ногдох спорт, биеийн тамирын чийрэгжүүлэлтийн хэрэгслээр тоноглогдсон талбайн хэмжээ, арван мянган хүнд ногдох урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын тоо, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангалтын хувь, нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал, дундаж наслалт гэсэн 12 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.4.1. 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд амьд төрсөн 100 000 хүүхдэд ногдох жирэмсэн буюу жирэмсний дараахь, мөн хүүхэд төрүүлэх үеийн хүндрэлээс хамаарч нас барсан эхчүүдийн тоог харуулна.
Тооцох арга. Тухайн жилд эндсэн эхийн тоог тухайн жилд амьд төрсөн нийт хүүхдийн тоонд харьцуулж гаргана.
2.1.4.2. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоог харуулна.
Тооцох арга. Тухайн жилд 1 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоог тухайн жилд амьд төрсөн хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
2.1.4.3. 1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоог харуулна.
Тооцох арга. Тухайн жилд эндсэн 5 хүртэлх насны хүүхдийн тоог тухайн жилд амьд төрсөн нийт хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
2.1.4.4. Эмнэлгийн мэргэжилтэн, эх барьсан төрөлтийн хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Жирэмсний үед эмнэлгийн хяналтад хамрагдаж, эмнэлгийн мэргэжилтэн, эх барьсан төрөлтийн тоог харуулна.
Тооцох арга. Жирэмсний үед эмнэлгийн хяналтад хамрагдаж, эмнэлгийн мэргэжилтэн эх барьсан төрөлтийн тоог нийт төрөлтийн тоонд харьцуулж тооцно.
2.1.4.5. 100 000 хүнд ногдох сүрьеэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тайлангийн жилд сүрьеэ өвчнөөс шалтгаалан нас барсан хүний тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн жилд сүрьеэ өвчний улмаас нас барсан тохиолдлын тоог хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.1.4.6. 10000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт. 10000 хүнд ногдох эмнэлгийн орны тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн жилд эмнэлгийн ашигласан нийт орны тоог жилийн дундаж хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.1.4.7. 10000 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт. 10000 хүнд ногдох тухайн орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тоог нийт хүн амд харьцуулж тооцно.
2.1.4.8. 10000 хүнд ногдох спорт, биеийн тамирын чийрэгжүүлэлтийн хэрэгслээр тоноглогдсон талбай
Үзүүлэлтийн тодорхойлолт. 10000 хүнд ногдох биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хэрэгслээр тоноглогдсон тухайн орон нутгийн нийт талбайн хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хэрэгслээр тоноглогдсон талбайн хэмжээг нийт хүн амд харьцуулж тооцно.
2.1.4.9. 10000 хүнд ногдох урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт. 10000 хүнд ногдох тухайн жилд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын тоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын тоог нийт хүн амд харьцуулж тооцно.
2.1.4.10. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангалтын хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлыг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг нормативын дагуу байх ёстой тоног төхөөрөмжтэй харьцуулж тооцно.
2.1.4.11. Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн жилд зарцуулсан нэг хүнд ногдох эрүүл мэндийн салбарын зардлыг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн эрүүл мэндийн салбарт зарцуулсан жилийн нийт зардлыг хүн амд харьцуулж тооцно.
2.1.4.12. Дундаж наслалт
Үзүүлэлтийн тодорхойлолт. 0 наслалтаас тооцсон хүний амьдрах хугацааны дунджийг илэрхийлнэ.
2.1.5. Хүрээлэн байгаа байгаль орчны бүлэгт агаарын бохирдлын хэмжээ, усны бохирдлын хэмжээ, цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь, нэг хүнд ногдох хатуу хог хаягдал, цөлжилтийн хувь, уул уурхайн газрын нөхөн сэргээлтийн хувь, хамгаалж тохижуулсан усны эх үүсвэр, булаг шандын тоо гэсэн 7 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.5.1. Агаарын бохирдлын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн агаар дахь азотын давхар исэл болон хүхэрлэг хийн агууламжийг харуулна.
Тооцох арга. Тухайн орон нутгийн агаар дахь азотын давхар ислийн өвлийн хоногийн дундаж агууламж, агаар дахь хүхэрлэг хийн өвлийн дундаж агууламж (мкг/мз)-аар тооцно.
2.1.5.2. Усны бохирдлын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Гол, горхи, булаг шандын бохирдлын зэргээр бохир буюу маш бохир зэрэглэлтэй гол горхийг харуулна.
Тооцох арга. Гадаргын усны бохирдлын V-VI зэргийн бохирдолтой гол, горхи, булаг шандын тоогоор тооцно.
2.1.5.3. Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Цэвэрлэх байгууламжаар орсон усны хэдэн хувь цэвэрлэгдэж байгааг харуулна.
Тооцох арга. Цэвэрлэгдсэн усны чанарын үзүүлэлтээр тооцно.
2.1.5.4. Нэг хүнд ногдох хатуу хог хаягдал
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хатуу хог хаягдлын хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн нийт хогийн цэгт хүргэгдсэн хатуу хог хаягдлын хэмжээг хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.1.5.5. Цөлжилтийн хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт газар нутагт цөлжилтөд нэрвэгдсэн газрын эзлэх хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн цөлжсөн газрын талбайн хэмжээг нийт газар нутагт харьцуулж тооцно.
2.1.5.6. Уул уурхайн газрын нөхөн сэргээлтийн хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан газарт биологийн нөхөн сэргээсэн талбайн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн орон нутгийн биологийн нөхөн сэргээсэн талбайг уул уурхайн үйл ажиллагаа явуулсан газрын хэмжээнд харьцуулж тооцно.
2.1.5.7. Хамгаалж, тохижуулсан усны эх үүсвэр, булаг шанд
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт усны эх үүсвэр, булаг шандаас хамгаалж тохижуулсан усны эх үүсвэр, булаг шандын эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн хамгаалж, тохижуулсан усны эх үүсвэр, булаг шандын тоог тухайн орон нутгийн нийт усны эх үүсвэр, булаг шандын тоонд харьцуулж тооцно.
2.1.6. Нийгэм, эдийн засгийн байдлын бүлэгт ядуурлын түвшин, ажилгүйдлийн түвшин, шилжих хөдөлгөөний харьцаа, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь гэсэн 5 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.6.1. Ядуурлын түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутагт Үндэсний статистикийн хорооноос баталсан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүн амын нийт хүн амд эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүн амыг нийт хүн амд харьцуулж тооцно.
2.1.6.2. Ажилгүйдлийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн ажил идэвхтэй эрж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажилгүйчүүдийн нийт ажиллах хүчинд эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.1.6.3. Шилжих хөдөлгөөний харьцаа
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн 1000 хүнд ногдох цэвэр шилжин ирэгсдийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутагт шилжин ирэгсдийн тооноос шилжин явагчдын тоог хасч, хүн амын жилийн дундаж тоонд харьцуулж тооцох бөгөөд шилжин ирэгсэд, шилжин явагчдын тооноос хамаарч энэ үзүүлэлт нь эерэг, сөрөг байна.
2.1.6.4. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн
Үзүүлэлтийн тодорхойлолт. Нэг хүнд ногдох тухайн орон нутгийн үйлдвэрлэсэн нэмэгдэл өртгийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутагт дотоодын нийт бүтээгдэхүүнийг хүн амд харьцуулж тооцно.
2.1.6.5. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн хөгжлийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутагт үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээг орон нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулж тооцно.
2.1.7. Санхүүгийн бүлэгт нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь, нэг хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ, нэг хүнд ногдох зээлийн үлдэгдлийн хэмжээ, нэг хүнд ногдох төсвийн зардлын хэмжээ, нэг хүнд ногдох татварын орлогын хэмжээ гэсэн 6 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.7.1. Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нэг хүнд ногдох төсвийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн нийт хөрөнгө оруулалтыг хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.1.7.2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн хувийн хэвшлээс үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулж тооцно.
2.1.7.3. Нэг хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн хадгаламжийн үлдэгдлийн нэг хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн жилийн эцсийн хадгаламжийн үлдэгдлийг хүн амд харьцуулж тооцно.
2.1.7.4. Нэг хүнд ногдох зээлийн үлдэгдлийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн зээлийн үлдэгдлийн нэг хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн жилийн эцсийн зээлийн үлдэгдлийг хүн амд харьцуулж тооцно.
2.1.7.5. Нэг хүнд ногдох төсвийн зардал
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн төсвийн зардлын нэг хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн жилийн төсвийн зардлын хэмжээг хүн амд харьцуулж тооцно.
2.1.7.6. Нэг хүнд ногдох татварын орлого
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн татварын орлогын нэг хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогын хэмжээг хүн амд харьцуулж тооцно.
2.1.8. Хөгжлийн нөөц, давуу талын бүлэгт нэг хүнд ногдох эдэлбэр газар, нэг хүнд ногдох усны нөөц, нэг хүнд ногдох ойн нөөц, нэг хүнд ногдох байгалийн баялаг, газар зүйн байршил, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ, хөдөлмөрийн насны хүн ам гэсэн 7 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.8.1. Нэг хүнд ногдох эдэлбэр газар
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн эдэлбэр газрын нэг хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн нийт эдэлбэр газрын хэмжээг хүн амд харьцуулж тооцно.
2.1.8.2. Нэг хүнд ногдох усны нөөц
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нэг хүнд ногдох нийт усны нөөцийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн гадаргын болон гүний нийт усны нөөцийн хэмжээг хүн амд харьцуулж тооцно.
2.1.8.3. Нэг хүнд ногдох ойн нөөц
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт нутаг дэвсгэрт ой мод бүхий талбайн эзлэх хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн ой мод бүхий талбайн хэмжээг нийт талбайд харьцуулж тооцно.
2.1.8.4. Нэг хүнд ногдох байгалийн баялгийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нэг хүнд ногдох байгалийн баялгийг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгаас улсын эрдэс баялгийн санд бүртгэгдсэн алт, зэс, төмөр, нүүрс, цайр, ураны нөөцийн хэмжээг 2005 оны дэлхийн зах зээл дээрх алт, зэс, төмөр, нүүрс, цайр, ураны үнээр үржүүлж, тэдгээрийн нийлбэрээр тооцно.
2.1.8.5. Газар зүйн байршил
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутаг төвлөрсөн зах зээлд хэр ойр болохыг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутаг нь гадаад оронтой хиллэдэг бол хамгийн ойрын хил хүртэлх зай, хиллэдэггүй бол Улаанбаатар хот хүртэлх зайгаар тооцно.
2.1.8.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нутаг дэвсгэрт улс, орон нутгийн тусгай хамгаалалттай болон дархан цаазат газрын эзлэх хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутгийн тусгай хамгаалалттай болон дархан цаазат газар нутгийн талбайн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулж тооцно.
2.1.8.7. Хөдөлмөрийн насны хүн ам
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн хөдөлмөрийн нөөцийг илэрхийлнэ. Тооцох арга. Тухайн орон нутгийн хөдөлмөрийн насны хүн амыг нийт хүн амд харьцуулж тооцно.
2.1.9 Хөдөө аж ахуйн бүлэгт бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо, нөхөн сэргээсэн бэлчээрийн талбайн хэмжээ, малын тэжээлийн хангамжийн түвшин, хөдөөгийн хүн ам, малын усан хангамжийн түвшин, нийт мал сүргийг бруцеллёз, адууг ям, халдварт цус багасах, сүүний үхрийг лейкоз өвчнөөс эрүүлжүүлсэн түвшин зэрэг 5 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.1.9.1. Бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутгийн нийт малыг хонин толгойд шилжүүлэн бэлчээр, хадлангийн 100 га талбайд оногдож байгаа малын тоогоор бэлчээрийн даацын хүрэлцээг тодорхойлно.
Тооцох арга. Тухайн орон нутгийн бэлчээр, хадлангийн нийт талбайн 100 га тутамд оногдож байгаа хонин толгойд шилжүүлсэн малын тоог улсын дундаж үзүүлэлттэй харьцуулан гаргана (хонин толгойд шилжүүлэхдээ 1 тэмээ – 5 хонь, 1 адуу - 7 хонь, 1 үхэр - 6 хонь, 1 ямаа - 0,9 хонь гэсэн коэффициентыг ашиглана).
2.1.9.2. Нөхөн сэргээсэн бэлчээрийн талбайн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаагаар нөхөн сэргээх шаардлагатай гэж үнэлэгдсэн бэлчээрийн талбайгаас тухайн жилд нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг га-гаар илэрхийлнэ.
Тооцох арга. Газрын нэгдмэл сангийн тайлангаар гаргана.
2.1.9.3. Малын тэжээлийн хангамжийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн орон нутагт бэлтгэсэн тэжээлийг шимт чанарын солилцлын энергиэр үнэлж хонин толгойд шилжүүлсэн нэг малд ногдож байгаа энергийн хэмжээг гарган тэжээл бэлтгэлийн хүрэлцээг илэрхийлнэ.
Тооцох арга. Тэжээл тус бүрийн шимт чанарыг солилцлын энергиэр илэрхийлсэн үзүүлэлтэд харгалзуулан бэлтгэсэн нийт тэжээлийн шимт чанарын хэмжээг тодорхойлсны дараа хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоонд харьцуулан нэг малд ногдож байгаа тэжээлийн шимт чанарыг тухайн малын физиологийн хэрэгцээтэй нь харьцуулан гаргана.
2.1.9.4. Хөдөөгийн хүн ам, малын усан хангамжийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Хөдөөгийн хүн ам, мал сүргийн усаар хангагдсан түвшинг илэрхийлнэ.
Тооцох арга. Тухайн орон нутагт байгаа болон шинээр гаргасан худгийн тоо, тэдгээрийн ундрагын хүчин чадлыг хүн амын болон малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээтэй харьцуулж гаргана.
2.1.9.5. Нийт мал сүргийг бруцеллёз, адууг ям, халдварт цус багасах, сүүний үхрийг лейкоз өвчнөөс эрүүлжүүлсэн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт. Тухайн нутаг дэвсгэрт бруцеллёз, адууны ям, адууны халдварт цус багасах, сүүний үхрийн лейкоз өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, лабораторийн шинжилгээгээр эерэг урвалтай мал гарсан эсэхийг илэрхийлнэ.
Тооцох арга. Малын эрүүл мэндийн үзлэг, тандалт, лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтээр мэдээллийн нэгдсэн сангаас гаргана.
III. Хөгжлийн индексийг тооцоход баримтлах зарчим, мэдээллийн эх үүсвэр
3.1. ХИ-ийг дараахь зарчмыг баримтлан тооцно. Үүнд:
3.1.1. Хөгжлийн индекс тооцох арга нь олон улсын нийтлэг арга зүйтэй нийцсэн байх;
3.1.2. Үзүүлэлтүүд нь хөгжлийн түвшинг илэрхийлэхүйц байх;
3.1.3. Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;
3.1.4. Мэдээллийн эх үүсвэр тодорхой, мэдээлэл нь тогтмол, үнэн бодитой байх;
3.1.5. Үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх;
3.1.6. Хэмжих боломжтой тодорхой үзүүлэлтийг сонгосон байх.
3.2. ХИ-ийг тооцоход шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг дараахь байгууллагаас авна:
3.2.1. Салбарын яам, Засгийн газрын агентлаг;
3.2.2. Үндэсний статистикийн хороо;
3.2.3. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
IY. Хөгжлийн индексийг тооцох арга
Хөгжлийн индексийг тооцох 65 үзүүлэлтийг шинж чанараас нь хамааруулж эерэг болон сөрөг гэсэн хоёр бүлэгт ангилна.
4.1.1. Эерэг үзүүлэлт -хангамж, нөхцөлийг сайжруулах, стандарт түвшинд хүргэхийн тулд тухайн үзүүлэлтийн үр дүнг өсгөж, нэмэгдүүлэхийг зорилт болгох үзүүлэлтүүд. Жишээ нь: зам, эрчим хүч, дулаан болон усан хангамж зэрэг.
4.1.2. Сөрөг үзүүлэлт -хангамж, нөхцөлийг сайжруулах, стандарт түвшинд хүргэхийн тулд тухайн үзүүлэлтийн үр дүнг бууруулахыг зорилт болгох үзүүлэлтүүд. Жишээ нь: 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл зэрэг.
-Эерэг үзүүлэлтийг доорхи томъёогоор тооцно.
Тухайн үзүүлэлтийн индекс /ТҮИ/=
тухайн үзүүлэлтийн орон нутгийн бодит утга-хамгийн бага утга
хамгийн их утга-хамгийн бага утга
-Сөрөг үзүүлэлтийг доорхи томъёогоор тооцно.
Тухайн үзүүлэлтийн индекс /ТҮИ/=
хамгийн их утга- тухайн үзүүлэлтийн орон нутгийн бодит утга
хамгийн их утга-хамгийн бага утга
-тухайн үзүүлэлтийн орон нутгийн бодит утга - сонгосон орон нутгийн хувьд тухайн үзүүлэлтийн утгыг,
хамгийн бага утга – бүх орон нутгийн тухайн үзүүлэлтээс хамгийн бага үзүүлэлтийг,
хамгийн их утга –бүх орон нутгийн тухайн үзүүлэлтээс хамгийн их үзүүлэлтийг гэж тус тус ойлгоно.
4.2. Бүлэг бүрт адил 0,111 гэсэн хувийн жинг тооцоонд ашиглана.
4.3. Үзүүлэлт бүрийн хувийн жин Ж нь 0,111/Т байна. энд, Т-тухайн үзүүлэлтийг агуулж буй бүлэг дэх үзүүлэлт.
4.4. Аль ч орон нутгийн хувьд үзүүлэлтүүдийн хувийн жингийн нийлбэр
байна.
4.5. Бүх орон нутгийн хувьд нийлмэл индекс –ийг
томъёогоор тооцно.
4.6. ХИ-ийн утгын дарааллаар орон нутгийг эрэмбэлнэ.
Y. Хөгжлийн индексийн үр дүнг ашиглах, нийтэд мэдээлэх
5.1. Хөгжлийн индексийг тооцоход шаардагдах мэдээллийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нэгтгэн боловсруулна.
5.2. Хөгжлийн индексийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо жил бүр тооцож нийтэд мэдээлнэ.
5.3. Индексийг таслалаас хойш 5 орны тооны түвшинд гаргана.
5.4. Хөгжлийн индекст оруулах нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хариуцна.
5.5. Хөгжлийн индекс тооцох эерэг болон сөрөг үзүүлэлтүүд:
Хөгжлийн индекс тооцоход ашиглагдах эерэг үзүүлэлтүүд
1
|
Нэг хүнд ногдох хатуу хучилттай авто зам
|
+
|
2
|
Цахилгаан эрчим хүчээр хангагдсан өрх
|
+
|
3
|
Дулаан хангамжийн системд холбогдсон өрх
|
+
|
4
|
Хэрэглээний усан хангамж
|
+
|
5
|
Ариутгах татуургын хүчин чадал
|
+
|
6
|
Интернэт хэрэглэгч өрх
|
+
|
7
|
Суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ
|
+
|
8
|
Инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцны хангамж
|
+
|
9
|
Цэцэрлэгийн хамран сургалтын индекс
|
+
|
10
|
Цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох ашигтай талбайн хэмжээ
|
+
|
11
|
Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин
|
+
|
12
|
Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин
|
+
|
13
|
Дотуур байранд хамрагдалтын индекс
|
+
|
14
|
Нэг компьютерт ногдох хүүхдийн тоо
|
+
|
15
|
Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент
|
+
|
16
|
Цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалтын индекс
|
+
|
17
|
Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтын индекс
|
+
|
18
|
Мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн ажлын байрны хангалт
|
+
|
19
|
1000 хүнд ногдох соёл, урлагийн байгууллагын суудлын тоо
|
+
|
20
|
Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж
|
+
|
21
|
Соёл, урлагийн мэргэжлийн боловсон хүчний хангалт
|
+
|
22
|
Нэг хүнд ногдох номын сангийн фонд
|
+
|
23
|
Соёлын биет бус өвийн хамгаалалт
|
+
|
24
|
Эмнэлгийн мэргэжилтэн эх барьсан төрөлтийн хувь
|
+
|
25
|
10000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо
|
+
|
26
|
10000 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо
|
+
|
27
|
10000 хүнд ногдох спорт, биеийн тамирын чийрэгжүүлэлтийн
хэрэгслээр тоноглогдсон талбайн хэмжээ |
+
|
28
|
10000 хүнд ногдох урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын тоо
|
+
|
29
|
Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангалт
|
+
|
30
|
Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал
|
+
|
31
|
Дундаж наслалт
|
+
|
32
|
Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувь
|
+
|
33
|
Уул уурхайн газрын нөхөн сэргээлтийн хувь
|
+
|
34
|
Хамгаалж тохижуулсан усны эх үүсвэр, булаг шандын тоо
|
+
|
35
|
Шилжих хөдөлгөөний харьцаа
|
+
|
36
|
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн
|
+
|
37
|
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь |
+
|
38
|
Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ
|
+
|
39
|
Дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь
|
+
|
40
|
Нэг хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ
|
+
|
41
|
Нэг хүнд ногдох зээлийн үлдэгдлийн хэмжээ
|
+
|
42
|
Нэг хүнд ногдох төсвийн зардал
|
+
|
43
|
Нэг хүнд ногдох татварын орлого
|
+
|
44
|
Нэг хүнд ногдох эдэлбэр газар
|
+
|
45
|
Нэг хүнд ногдох усны нөөц
|
+
|
46
|
Нэг хүнд ногдох ойн нөөц
|
+
|
47
|
Нэг хүнд ногдох байгалийн баялгийн хэмжээ
|
+
|
48
|
Газар зүйн байршил
|
+
|
49
|
Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ
|
+
|
50
|
Хөдөлмөрийн насны хүн ам
|
+
|
51
|
Нөхөн сэргээсэн бэлчээрийн талбайн хэмжээ
|
+
|
52
|
Малын тэжээлийн хангамжийн түвшин
|
+
|
53
|
Хөдөөгийн хүн ам, малын усан хангамжийн түвшин
|
+
|
54
|
Нийт мал сүргийг бруцеллёз, адууг ям, халдварт цус багасах, сүүний үхрийг лейкоз өвчнөөс эрүүлжүүлсэн түвшин
|
+
|
100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин
|
-
|
|
2
|
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин
|
-
|
3
|
1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин
|
-
|
4
|
100 000 хүнд ногдох сүрьеэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын түвшин
|
-
|
5
|
Агаарын бохирдлын хэмжээ
|
-
|
6
|
Усны бохирдлын хэмжээ
|
-
|
7
|
Нэг хүнд ногдох хатуу хог хаягдал
|
-
|
8
|
Цөлжилтийн хувь
|
-
|
9
|
Ядуурлын түвшин
|
-
|
10
|
Ажилгүйдлийн түвшин
|
-
|
11
|
Бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо
|
-
|
Текст томруулах
A
A
A