- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
Засгийн газрын 2002 оны 142 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөдөө аж ахуйн банк /цаашид "банк" гэх/-ны төрийн эзэмшлийн 100 хувийг уралдаант шалгаруулалт/тендер/-ын аргаар гадаадын болон дотоодын стратегийн хөрөнгө оруулагчид худалдахад энэхүү журам /цаашид "журам" гэх/-ыг мөрдөнө.
Төрийн өмчийн хороо нь зөвлөхүүдийн туслалцаатайгаар тендерийг зохион байгуулж явуулна.
ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар тодорхойлно:
2.1."Банк" гэж Монгол Улсын Хөдөө аж ахуйн банкыг хэлнэ.
2.2."Стратегийн хөрөнгө оруулагч" гэж дотоодын буюу олон улсын банкны болон /буюу санхүүгийн үйлчилгээний салбарт 10-аас доошгүй жил ажилласан; 20 /хорин / сая ам. доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй; санхүүгиин тогтвортой байдалтай, ү"йл ажиллагааны баялаг туршлагатай / үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотолно/ банк буюу санхүүгийн байгууллага, эсвэл тэдгээрийн оролцоотой консорциумыг хэлнэ.
2.3.Ерөнхий мэдээлэл" гэж тендерт оролцогч тус бүрт хүргэх банк болон Монгол Улс, түүний бизнесийн орчны талаархи мэдээллийн баримт бичгийг хэлнэ.
2.4."Дэнчин " гэж худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулах амлалт, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон тендерт оролцогчоос төлөх 100000 /нэг зуун мянган/ ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Дэнчинг Монголбанк дахь Төрийн өмчийн хорооны валютын дансанд төлнө.
2.5."Зар мэдээ" гэж Төрийн өмчийн хорооноос тендер явуулах тухай нийтэд сонордуулсан албан ёсны зар мэдээллийг хэлнэ.
2.6."Зөвлөх" гэж Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Төрийн өмчийн хороонд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй "КПМЖ Консалтинг'' ХК-ийн Барентс бүлгийн зөвлөх /зөвлөхүүд/-ийг хэлнэ.
2.7."Нууцыг хадгалах тухай гэрээ" гэж банк, Төрийн өмчийн хороо, Монгол Улсын Засгийн газар болон зөвлөхүүдээс өгөх банктай холбоотой аливаа мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр тараах болон мэдээлэхийг хориглосон гэрээг хэлнэ.
2.8."Өргөдөл" гэдэгт тендерт оролцогчоос ирүүлэх өргөдөл, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ болон тендерийн хураамж төлснийг нотлох баримтын иж бүрдлийг ойлгоно.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг бичгээр үйлдэж, өргөдөлд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна. Өргөдөл гаргагч тендерт оролцохын тулд урьдчилан шалгаруулалтад шаардагдах өөрийн компанийн болон консорциумын талаархи мэдээллийг өргөдөлд хавсаргасан байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг бичгээр үйлдэж, өргөдөлд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна. Өргөдөл гаргагч тендерт оролцохын тулд урьдчилан шалгаруулалтад шаардагдах өөрийн компанийн болон консорциумын талаархи мэдээллийг өргөдөлд хавсаргасан байна.
2.9."Тендерийн баримт бичиг" гэдэгт:
1/Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам,
2/Ерөнхий мэдээлэл,
3/Худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн иж бүрдлийг ойлгоно.
2.10."Тендерт оролцогч" гэж тендерт оролцохоор өргөдөл гаргасан, урьдчилан шалгаруулалтын: шатанд Төрийн өмчийн хороо өргөдлийг нь хүлээн авч шалгаруулсан хуулийн этгээд буюу тэдгээрийн хамтарсан консорциумыг хэлнэ.
2.11."Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос тендерт оролцохоор ирүүлсэн саналыг хэлнэ. Тендерийн санал нь техникийн ба санхүүгийн саналаас бүрдсэн байна.
2.12."Тендерийн хураамж" гэж тендерийн баримт бичгээр хангах үйлчилгээний хураамж болгон тендерт оролцогчоос Төрийн өмчийн хороонд төлөх 1000 /нэг мянган/ ам. долларын буцааж төлөгдөхгүй төлбөрийг хэлнэ.
2.13."Уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/" гэж тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг хянан үзэж, ялагчийг тодруулан, түүнтэй худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
2.14."Худалдах, худалдан авах пгухай гэрээний шөсөл" гэж Төрийн өмчийн хорооноос санал болгож буй, тендерт оролцогчдод тэдний саналыг авахаар хүргүүлэх худалдах худалдан авах тухай гэрээний төслийн эхний хувилбарыг хэлнэ.
2.15. "Худалдах, худалдан аеах тухай гэрээний шинэчилсэн төсөл" гэж худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эхний хувилбарт тендерт оролцогчдын өгсөн саналыг тусгасан шинэчилсэн хувилбарыг хэлнэ.
2.16. "Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөл" гэж худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтөөс хүлээн авч болохуйц саналуудыг тусган Төрийн өмчийн хорооноос эцэслэн бэлтгэж гаргах төслийг хэлнэ.
2.17."Худалдан авах үнэ" гэж уралдаант шалгаруулалтын аргаар худалдаж буй банкны төрд ногдох хувь хөрөнгийг худалдан авахаар тендерт оролцогчоос санал болгож буй үнийн дүнг хэлнэ.
ГУРАВ. ТЕНДЕРИЙН ХУВААРЬ
3.1 Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.
ДӨРӨВ. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ
4.1. Тендерт оролцогчийн эрх зүйн байдал
4.1.1.Урьдчилан шалгаруулалтад тэнцсэн, Монгол Улсын болон гадаад улсын банк буюу санхүүгийн байгууллага, эсвэл тэдгээрийн оролцоотой консорциум зэрэг тодорхой хэмжээнд шаардлага хангасан бүх боломжит хөрөнгө оруулагчид тендерт оролцож болно.
4.1.2.Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйддсэн итгэмжлэлээр баталгаажуулна.
4.1.3.Тендерт хэд хэдэн хуулийн этгзэд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
4.2. Тендерт оролцогчийн эрх
4.2.1.Тендерт оролцогч нь тендерт оролцох өргөдлөө ирүүлж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Төрийн өмчийн хорооноос баталж, тэмдэг дарсан тендерийн баримт бичгийн иж бүрэн нэг багцыг авах эрхээр хангагдана.
4.2.2.Тендерт оролцогч нь дараахь эрх эдэлнэ:
1/Мэдээллийн танхимд тавигдсан мэдээллийг ашиглах,
2/Төрийн өмчийн хорооноос баталсан хуваарийн дагуу банктай танилцах, дүн шинжилгээ, уулзалт хийх, банкны удирдлагатай уулзах, барилга байгууламжийг үзэх,
3/Төрийн өмчийн хорооноос бичгээр зөвшөөрөл авсны үвдсэн дээр Монгол Улсын Засгийн газрын холбогдох албан тушаалтантай уулзах,
4/Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар, тодруулга авах зорилгоор банкны хувьчлалыг хариуцсан
Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах,
Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах,
Тайлбар авах хүсэлтийг англи буюу монгол хэл дээр үйлдэж Төрийн өмчийн хороонд дараахь хаягаар бичгээр ирүүлнэ.
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IV байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Төрийн өмчийн хороо ирсэн бүх хүсэлтэд бичгээр хариулт өгөх бөгөөд асуулт, хариултын хувийг тендерт оролцогч бүрт тэдний өргөдөл дээр заасан хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлэхдээ буухиа шуудан, баталгаат захиа, факс, эсвэл электрон шууданг ашиглаж болно.
Тендерийн санал авах хугацаа дуусахаас ажлын 5 /тавАаас доош өдөрт ирүүлсэн тайлбар, тодруулга авах хүсэлтийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байж болно.
5) Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон яуттийн өмчийн тухай хууль"-д заасан бусад эрх эдлэх.
4.3 Тендерт оролцогчийн үүрэг
Тендерт оролцогч нь дараахь үүрэгтэй:
4.3.1.Өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх,
4.3.2.Тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдалд гарсан, тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороонд нэн даруй мэдээлэх,
4.3.3.Банкны төрд ногдох хувь хөрөнгө худалдан авах талаар тендерийн бусад оролцогчидтой ямар нэгэн харилцаа холбоо болон хэлэлцээрийн аливаа хэлбэрт орохгүй байх,
4.3.4.Банктай байгуулсан буюу байгуулахаар төлөвлөж байгаа бизнесийн аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэх,
4.3.5.Тендерт оролцох буюу оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах,
4.3.6.Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх.
ТАВ. ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
5.1.Тендерт оролцогч тус бүрт Тендерийн журам, Ерөнхий мэдээлэл, Худалдах, худалдан авах тухай гэрээний төслөөс бүрдсэн тендерийн баримт бичгийн нэг иж бүрэн багцыг олгоно.
5.2.Төрийн өмчийн хорооноос олгох тендерийн баримт бичигт Төрийн өмчийн хорооны тэмдэг дарсан байна.
5.3.Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүд тендертэй холбоотой мэдээллийг тендерийн баримт бичигт оруулна. Энэхүү мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүдийн аль аль нь хүлээхгүй.
ЗУРГАА. ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
6.1.Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон банкны удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
6.2.Тендерт оролцогчдыг тендерийн саналаа ирүүлэхээс нь өмнө банк дээр очиж банкны хөрөнгө, өр төлбөрийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг Төрийн өмчийн хорооны холбогдох албан тушаалтан болон зөвлөхүүдтэй хэлэлцэх, санал өгөх бололцоогоор хангана. Төрийн өмчийн хороо тендерт оролцогч тус бүрт банк дээр очиж банкны үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд зориулж ойролцоогоор 2 /хоёр/ долоо хоногийн хугацаа олгоно. Оролцогч хүсэлт гаргасан
тохиолдод Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр нэмэлт хугацаа олгож болно.
Дүн шинжилгээний хугацаанд тендерт оролцогчид банкны удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдах бөгөөд санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнчлэн компьютерийн систем, конторын болон бусад барилга байгууламжийн байдал болон өөрсдийн сонирхсон хүрээнд
аливаа бусад асуудлыг судлах эрхээр хангагдана.
тохиолдод Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр нэмэлт хугацаа олгож болно.
Дүн шинжилгээний хугацаанд тендерт оролцогчид банкны удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдах бөгөөд санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнчлэн компьютерийн систем, конторын болон бусад барилга байгууламжийн байдал болон өөрсдийн сонирхсон хүрээнд
аливаа бусад асуудлыг судлах эрхээр хангагдана.
6.3.Төрийн өмчийн хороо нъ банк дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.
6.4.Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр банкны байдал, үйл ажиллагааг судлан зөвшөөрч, эдгээр нөхцөл байдал болон Төрийн өмчийн хорооноос буюу түүний өмнөөс банкны талаар гаргаж өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит
байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй.
байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй.
Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, банк, эдгээрийн төлөөлөгчдөөс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, шинжээчдийн баг банк, эдгээрийн төлөөлөгчдийн аль аль нь хариуцлага хүлээхгүй.
6.5.Тендерт оролцогч дүн шинжилгээ хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн санал өгөх эрхтэй хэвээр үлдэнэ.
ДОЛОО. ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ
ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ
7.1.Тендерт оролцогчдоос 2002 оны 10 дугаар сарын 21~ний дотор Төрийн өмчийн хороонд ирүүлж санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо худалдах, худаддан авах тухай гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж болно.
7.2.Төрийн өмчийн хороо худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төслийг боловсруулсан тохиолдолд энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2002 оны 11 дүгээр сарын 4-ний дотор тараана.
7.3.Худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2002 оны 11 дүгээр сарын 11-ний дотор ирүүлэхийг тендерт оролцогчдод санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
7.4.Худаддах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2002 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тараана.
НАЙМ. ТЕНДЕРИЙН САНАЛ БЭЛТГЭХ, САНАЛ ИРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
8.1.Бүх мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын доллараар илэрхийлнэ.
8.2.Тендерт оролцогчид тендерийн саналыг англи буюу монгол хэлний аль нэг дээр бэлтгэж ирүүлнэ. Харин худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарыг англи, монгол хэл дээр ирүүлнэ.
8.3.Тендерт оролцогчид тендерийн саналын нэг эх хувь болон таван хуулбарыг ирүүлнэ.
8.4.Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд аливаа зөрүү гарах тохиоддолд эх хувийг баримтална.
8.5.Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн телөөлөгч тендерийн саналд гарын үсэг зурж, хуудас бүрт хар буюу хөх өнгийн бэхээр нэрийнхээ эхний үсгийг тавьж баталгаажуулна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг бичгээр гаргаж, тендерийн саналд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна.
8.6.Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурах буюу эсвэл нэрийнхээ эхний үсгийг тавьж баталгаажуулна.
8.7.Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Төрийн өмчийн хороон дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.
8.8.Төрийн өмчийн хороо тендерийн саналыг хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг оролцогч тус бүрт илгээж хүлээн авснаа батална. Шуудангаар ирүүлсэн тендерийн санадц хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг ирүүлсэн саналын дугтуйн дээрх хаягаар юмуу тендерт оролцогчийн Төрийн өмчийн хорооны бүртгэлд тусгагдсан хаягаар илгээнэ.
8.9 Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өерчлөх. эсвэл татан авах эрхтэй.
ЕС. ДЭНЧИН
9.1 Тендерийн саналаа ирүүлэх хүсэлтэй тендерт оролцогчид Төрийн өмчийн хорооны дор дурдсан валютын харилцах дансанд 100000 /нэг зуун мянган/ америк долларын дэнчин төлнө. Үүнд:
Банкны нэр: Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код: ВОМUMNUB
Дансны нэр: Төрийн өмчийн хороо
Дансны дугаар: 333 2404
Харилцагч банк: Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны нэр: Монголбанк
Дансныдугаар: 021088506
Дэнчин төлснийг нотолсон банкны баримтын хуулбарыг техникийн саналд хавсаргана.
9.2.Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерт оролцох эрхгүй.
9.3.Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг худалдан авах үнэд оруулан тооцно.
9.4.Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын 7 /долоон/ өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана.
9.5.Дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
1/Ялагч нь санхүүгийн саналтайгаа хамт англи, монгол хэл дээр тус бүр хоёр хувь үйдцэж, хувь тус бүр дээр гарын үсэг зурсан худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарыг ирүүлээгүй буюу түүний итгэмжлэгдсэн
төлөөлөгч тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахаас татгалзсан.
төлөөлөгч тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахаас татгалзсан.
2/Ялагч нь худалдах, худалдан авах тухай гэрээний нөхцөл, болзлын дагуу худалдан авах үнийн төлбөрийг хийгээгүй буюу худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан өөрийнхөө аливаа мэдэгдэл, баталгаа, тохиролцоогоо
материаллаг байдлаар зөрчсөн.
материаллаг байдлаар зөрчсөн.
9.6.Дэнчинд хүү төлөхгүй.
9.7.Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
АРАВ. ТЕНДЕРИЙН САНАЛ БЭЛТГЭН ИРҮҮЛЭХ
10.1 Банкыг худалдаж авах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид дараахь нөхцөлийг хангах шаардлагатай:
10.1.1 Засгийн газраас дэвшүүлэх дор дурдсан зорилгыг хангах бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлевлөгеөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх. Үүнд:
· ХААН банкны орон нутаг дахь салбаруудын өнөөгийн үйл ажиллагааг хадгалж, орон нутагт банкны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
· Банкны хөрөнгийг нэмэгдүүлэх, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн чадавхийг сайжруулах, банкны зохистой практикт нийцсэн зээлийн үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх,
· Банкны болон санхүүгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зуучлалын хүрээг өргөжүүлэх,
· Монгол Улсын санхүүгийн салбарт урт хугацаат хөрөнгө оруулалт хийх.
10.1.2 Бизнесийн төлөвлөгөө болон үйл ажиллагааны стратегийн хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, ирүүлэх.
Тендерийн санал дараахь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Техникийн санал /бизнес төлөзлөгөөний хамт/,
- Техникийн санал /бизнес төлөзлөгөөний хамт/,
· Санхүүгийн санал.
10.3 Техникийн болон санхүүгийн саналын эх хувь болон хуулбаруудыг "ЭХ ХУВЬ", "ХУУЛБАР", "ТЕХНИКИЙН САНАЛ," "САНХҮҮГИЙН САНАЛ" гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна. Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднахь дугтуй дээр Төрийн өмчийн хорооны хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
"Монгол Улсын Хөдөө аж ахуйн банкны төрд ногдох хувь хөрөнгийг худалдан авах нууц санал - Тендерийн Санал.
ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО"
гэсэн тэмдэглэл хийнэ. "
Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны дараахь хаягаар 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө ирүүлнэ.
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IV байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
10.4 Техникийн санал
Техникийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
А. Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл. Үүнд:
1/Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, арилжааны банкны салбар дахь (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компаниудын) үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга,
2/Сүүлийн гурван жилийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл (нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан),
3/Тендерт оролцогчийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт (консорциумаар оролцож байгаа тохиолдолд
хамтарч буй компани тус бүрийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийг энзхүү жагсаалтад оруулна),
хамтарч буй компани тус бүрийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийг энзхүү жагсаалтад оруулна),
4/Тендерт оролцогчоос санал болгож буй тендерт холбогдолтой байж болох бусад нэмэлт мэдээлэл.
Б. Бизнесийн стратеги үйл ажиллагааны төлөвлөгөө
Бизнесийн стратеги/Үйл ажшшагааны төлөвлөгөөнд банкыг цаашид хөгжүүлэх бизнесийн стратегийг тодорхойлно. Хоёроос доошгүй жилийг хамарсан энэхүү төлөвлөгөөнд дор дурдсан арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:
1/Банкны бизнесийн үндсэн чиглэлийг хэвээр хадгалж, цаашид хөрөнгө
оруулалт хийх талаар санал болгож буй ерөнхий стратегийн зорилго,
оруулалт хийх талаар санал болгож буй ерөнхий стратегийн зорилго,
2/Санал болгож, сонгож буй зах зээлийн хүрээ,
3/Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны хөгжил,
4/Төлөвлөж буй санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд /активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөж, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, г.м./, хоёр жилийн санхүүгийн прогноз /орлого, үр дүнгийн тайлан, үлдэгдлийн тэнцэл, мөнгөн урсгалын тайлан/,
5/Банкны мэдээллийн технологи болон дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, өртөг зардлын бүтэц,
6/Банкны ажилтнуудыг сургах сургалтын хөтөлбөр, удирдлага, зохион байгуулалтын хөгжил, гадаадын удирдлагын бүрэлдэхүүн, тоо, албан тушаал зэргийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгеө,
7/Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн зээлийн практикийг хэрэгжүүлэх амлалт.
В. Дэнчин төлснийг нотлох баримт,
Г. Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурсан хуулбар. Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын
заалтыг сахин мөрдөж, түүнд тусгасан бүх нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
Д. Тендерт оролцохыг зөвшөерч хуулийн эттээдийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас тендерт оролцохыг зөвшөөрч гаргасан шийдвэр).
10.5 Санхүүгийн санал
Санхүүгийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
А. Хөдөө аж ахуйн банкны төрийн эзэмшлийн 100 хувийг худалдан авах үнэ ба энэ нь 3.280.000 (гурван сая хоёр зуун наян мянган) ам. доллараас доошгүй байх.
Б. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохих ёсоор гарын үсэг зурсан худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийн англи болон монгол хэл дээрх тус бүр хоёр ижил эх хувь. Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарын гарын үсэг зурсан хоёр эх хувийг санхүүгийн саналын эх хувьд хавсаргасан байх шаардлагатай. Тендерт оролцогчоор бөглүүлэхээр зориуд хоосон үлдээсэн хэсгийг бөглөхөөс өөрөөр худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрнө.
Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт дараахь зүйлийг хавсаргана:
1.Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн
этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр),
этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр),
2.Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь эрх олгосныг нотлох итгэмжлэл:
· Гэрээнд гарын үсэг зурах,
· Санхүүгийн саналыг нээх ажюшагаанд Тевдерт оролцогчийг төлөөлөх.
Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана.
АРВАН НЭГ. ТЕНДЕРИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭ
11.1 Төрийн өмчийн хороо тендерийн саналыг үнэлүүлэх зорилгоор шинжээчдийн багийг томилно. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна. Үүнд:
· Техникийн саналын үнэлгээ,
· Санхүүгийн саналын үнэлгээ.
11.2 Шинжээчдийн баг нь техникийн саналыг дор дурдсан шалгаруулах үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ. Үүнд:
1/Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-40 оноо),
2/Санал болгож буй бизнесийн стратеги, үйл ажиллагааны төлөвлегөөний чанар, Засгийн газраас дэвшүүлэх хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-40 оноо),
Дэд үзүүлэлт:
■ Бизнесийн стратеги, үйл ажшшагааны төлөвлөгөөний цар хүрээ, тодорхой байдал (0-10 оноо), "Төлөвлөгөө, стратеги нь Засгийн газраас дэвшүүлэх хувьчлалын зорилгод нийцсэн байдал (0-30 оноо),
Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн зээлийн практикийг хэрэгжүүлэх амлалт (0-10 оноо),
Хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
11.3.Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан техникийн саналыг шалгаруулна.
11.4.Техникийн саналыг үнэлэх үйл ажиллагааг дуусгасны дараа шинжээчдийн баг нь техникийн саналын үнэлгээний тайлан гаргана.
11.5.Техникийн үнэлгээ дууссаны дараа Төрийн өмчийн хороо техникийн санал нь тэнцсэн оролцогчдод техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг хангасан тухай болон санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, цагийг мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ Төрийн өмчийн хороо техникийн саналын үнэлгээгээр
авбал зохих доод онооны болзлыг хангаагүй оролцогчдод энэ тухай болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
авбал зохих доод онооны болзлыг хангаагүй оролцогчдод энэ тухай болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
11.6.Санхүүгийн саналыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасны дагуу 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр задална.
11.7.Техникийн саналын үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан тендерт оролцогчдын санхүүгийн саналыг нээж үнэлнэ.
11.8.Тендерт оролцогчийн нэр болон Хөдөө аж ахуйн банкны төрийн мэдлийн 100 хувийг худалдан авахаар санал болгож буй худалдан авах үнийг чангаар уншиж, бүртгэнэ. Шинжээчдийн баг санхүүгийн санал болгонд худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг хавсаргаж, зохих ёсоор гарын үсэг зурсан эсэхийг шалгах ба санхүүгийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
11.9.Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
11.10. Хоёр буюу түүнээс олон тендерт оролцогчид ижил үнийн санал ирүүлсэн тохиолдолд тэдгээрийг техникийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв техншсийн саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцэж байвал худалдан авах үнийн шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд энэ ажиллагааг алъ нэг тендерт оролцогч бусдаасаа илүү өвдөр үнийн санал ирүүлэх хүртэл үргэлжлүүлэн явуулна.
11.11.Санхүүгийн саналыг албан ёсоор нээж үнэлсэн өдрөө шинжээчдийн баг нь тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-ийн төслийг бэлтгэж, Төрийн өмчийн хороогоор хянуулан батлуулах зорилгоор нээлттэй хуралдааны ажиллагааг түр завсарлана.
11.12.Шинжээчдийн баг, Төрийн өмчийн хорооны гишүүд мөн өдөр нээлттэй хамтарсан хуралдаан хийж, Төрийн өмчийн хорооны дарган гарын үсэг зурсан тендерийн нэгдсэн мэдэгдэл / тэмдэглэл/-ийг уншиж тендерийн үр дүнг зарлана.
Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахыг урих бөгөөд түүнд уг мэдэгдлийн гарын үсэг зурсан хувийг Төрийн өмчийн хорооны дарга хуудас бүр дээр гарын үсэг зурсан худалдах, худалдан авах тухай гэрээний эх хувьтай хамт олгоно.
АРВАНХОЁР. ТЕНДЕРИЙГ ЯВАГДААГҮЙД БОЛОНХҮЧИНГҮЙД
ТООЦОХ, ӨРГӨДӨЛ, САНАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАХ
12.1.Төрийн өмчийн хороо өргөдөл, санал ирүүлэх хугацааг өөрийн санаачилгаар эсвэл тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу тендерийн хуваарийг хэдийд ч ямар ч байдлаар өөрчилж болно.
12.2.Монгол Улсын Засгийн газар нь аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын аль ч заалтыг хасах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Тендерийн журамд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороо бүх оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
Тендерт оролцогчийн гарын үсэг______________
Он, сар, өдөр__________________
Текст томруулах
A
A
A