- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, БОЛОВСРУУЛАХ,ТҮГЭЭХ, ШИГЛАХ, ХАДГАЛАХ,ХАМГААЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 85 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, БОЛОВСРУУЛАХ,
ТҮГЭЭХ, ШИГЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь байгаль орчны мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/-г бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбогдсон үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Мэдээллийн санг бүрдүүлэх
2.1. Мэдээллийн сан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээллээс бүрдэнэ.
2.2. Улсын мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүргийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүрэг бүхий байгууллагууд эрхлэн гүйцэтгэнэ.
2.3. Байгаль орчны эх мэдээг холбогдох байгууллагууд Байгаль орчныг хамгаалах хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу батлагдсан үзүүлэлт тус бүрээр гаргаж, улсын мэдээллийн санд хүргүүлнэ.
2.4. Аймаг, нийслэлийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга эрхлэн зохион байгуулна.
2.5. Сум, дүүргийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг тухайн шатны Засаг дарга эрхлэн зохион байгуулна.
2.6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагууд нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35.1-д заасан мэдээллийг интернетийн орчинд ашиглах боломжтой вэб мэдээллийн сангийн хэлбэрээр бүрдүүлэн тогтмол баяжуулна.
2.7. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага энэ журмын 2.6-д заасан хэлбэрээр мэдээллийн санг бүрдүүлэх боломжгүй тохиолдолд холбогдох мэдээг байгаль орчны мэдээллийн төвд техникийн зөөгч хэрэгсэл ашиглан зөөвөрлөн хүлээлгэж өгч болно.
2.8. Байгаль орчны мэдээллийн мета мэдээллийг MNS 5774:2007 стандартын дагуу байгаль орчны мета мэдээллийн санд бүрдүүлнэ.
2.9. Байгаль орчны мэдээллийн төв нь байгаль орчны мета болон вэб орчны мэдээллийн сангийн шуурхай үйл ажиллагааг хангана.
2.10. Зурган мэдээ нь Монгол Улсад албан ёсоор мөрдөгдөж байгаа нэгдсэн солбицол, тусгагд хөрвүүлсэн "img, shp, geotiff" өргөтгөлтэй байна.
Гурав. Мэдээллийн сангийн өгөгдөл,
мэдээллийг боловсруулах
3.1. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага нь өгөгдөл, мэдээллийн үнэн зөв байдал, чанар, анхдагч боловсруулалтыг хариуцна.
3.2. Улсын мэдээллийн санд төвлөрсөн мэдээллийг нэгтгэн боловсруулах ажлыг Байгаль орчны мэдээллийн төв эрхлэн гүйцэтгэнэ.
Дөрөв. Мэдээллийн сангийн өгөгдөл,
мэдээллийг түгээх, ашиглах
4.1. Байгаль орчны мэдээллийн төв мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг түгээх үүргийг хүлээнэ.
4.2. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага нь Байгаль орчны мэдээллийн төвөөс олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгаль орчны өгөгдөл, мэдээллийг шинэчлэх, өөрчлөлт оруулах, шинэ өгөгдөл, мэдээллээр мэдээллийн санг баяжуулж болно.
4.3. Мэдээллийн сангийн мэдээллийг ашигласан тохиолдолд эх сурвалжийг заавал дурдана.
4.4. Байгаль орчны мэдээллийн төв нь мэдээллийн сангийн ашиглалтын тайланг жил бүр гаргаж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагад танилцуулна.
4.5. Үнэ төлбөртэй түгээх мэдээллийн төрөл, төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Тав. Мэдээллийн санг хадгалах, хамгаалах
5.1. Байгаль орчны мэдээллийн төв нь мэдээллийг архивлах, хадгалах, хамгаалах ажлыг хариуцна.
5.2. Байгаль орчны мэдээллийн төв нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалах зорилгоор мэдээллийн санд байгаа өгөгдөл, мэдээллийг жил бүр хувилж, аюулгүй байдлын болон техникийн шаардлага хангасан газарт хадгална.
5.3. Иргэн, хуулийн этгээд нь улсын төсөв, шинжлэх ухаан, технологийн сан, олон улсын болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн байгаль орчны өгөгдөл, мэдээллийн нэгдсэн тооллогыг жилд нэгээс доошгүй удаа хийж дүнг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.4. Мэдээллийн санд мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах компьютер болон серверийг мэдээллийн аюулгүй байдал хангах чиглэлээр бүх талаар хамгаалах арга хэмжээ авсан байна.
5.5. Мэдээллийн сангийн компьютер, түүнтэй сүлжээгээр холбогдох бусад компьютер, тэдгээрийг дагалдах техник хэрэгсэл, программ хангамжийг засварлах, шинээр нэмж эд анги суурилуулах, өөрчлөх болон шаардлагатай бусад үйлчилгээ хийхдээ зөвхөн мэдээллийн сүлжээ хариуцсан мэргэжилтний хяналтын дор мэргэжлийн итгэмжлэгдсэн ажилтан гүйцэтгэнэ.
5.6. Мэдээллийн санг бүрдүүлэх компьютерийн хэрэглэгч нууц түлхүүртэй байна.
5.7. Байгаль орчны мэдээллийн төв нь мэдээллийн санд хийсэн өөрчлөлтийн талаар бүртгэл, тайлан хөтөлнө.
----оОо---
Текст томруулах
A
A
A