A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                             Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 85 дугаар
                                                                                                             тогтоолын 2 дугаар хавсралт



                                            БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЭХ
                                                     МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТ

1. Газар, түүний хөрсний эх мэдээ:

1.1. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн тоон болон зураг
талбайн хэмжээ

1.2. Газрын нэгдмэл сангийн ангиллаар газар нутгийн хэмжээ:

1.2.1. Хөдөө аж ахуйн газар:
1.2.1.1. бэлчээр газар
1.2.1.2. хадлангийн газар
1.2.1.3. тариалангийн газар, үүнээс:
-уриншилсан
- атаржсан
1.2.1.4. талхлагдсан хөдөө аж ахуйн газар.

1.2.2. Хот, суурингийн газар:

1.2.2.1. барилга байгууламжийн
1.2.2.2. нийтийн эдэлбэрийн
1.2.2.3. үйлдвэрийн дэвсгэр газар
1.2.2.4. уурхайн эдэлбэр газар
1.2.2.5. иргэний эзэмшил газар
1.2.2.6. иргэний өмчлөлийн газар
1.2.2.7. аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтын газар
1.2.2.8. чөлөөт бүсийн газар

1.2.3. Зам, шугам сүлжээний газар:

1.2.3.1. автозамын газар
1.2.3.2. төмөр замын газар
1.2.3.3. агаарын тээврийн эзэмшлийн газар
1.2.3.4. дулааны шугам сүлжээний эзэмшлийн газар
1.2.3.5. усан хангамжийн сүлжээний эзэмшлийн газар
1.2.3.6. цахилгаан дамжуулах шугам сүлжээний газар
1.2.3.7. холбоо, мэдээллийн зориулалтаар олгосон газар
1.2.3.8. нийтийн эдэлбэрийн бусад газар

1.2.4. Ойн сан бүхий газар:

1.2.4.1. ой, мод, загтай газрын талбай
1.2.4.2. ой модыг огтолсон талбай
1.2.4.3. ойн цоорхой, зурвас газрын талбай
1.2.4.4. ойг нөхөн сэргээхэд зориулсан газрын талбай
1.2.4.5. ой тэлэн ургах боломжийг хангахуйц газрын талбай

1.2.5. Усан сан бүхий газар:

1.2.5.1. нуурын талбай
1.2.5.2. цөөрөм, тойрмын талбай
1.2.5.3. гол мөрөн булаг, шандын талбай
1.2.5.4. мөнх цас, мөсөн голын эзлэх талбай

1.2.6. Улсын тусгай хэрэгцээний газар:

1.2.6.1. улсын хилийн зурвас газар
1.2.6.2. улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар
1.2.6.3. гадаадын дипломат төлөөлөгчдийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар
1.2.6.4. аймаг дундын отрын бэлчээрийн газар
1.2.6.5. улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай
1.2.6.6. улсын тусгай хамгаалалттай газар
1.2.6.7. шинжлэх ухаан, технологийн сорилт туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын газар
1.2.6.8. бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт газар

1.2.7. Доройтож талхлагдсан газар:

1.2.7.1. талхлагдсан газрын төрөл, хэмжээ
1.2.7.2. өнгөн хөрсийг хуулж, ухсан талбай
1.2.7.3. мэрэгчид, үлийн цагаан оготнод идэгдсэн талбай
1.2.7.4. хог хаягдал, овоолгын шороогоор хучигдсан талбай
1.2.7.5. цөлжсөн талбай;
1.2.7.6. элсний нүүдэлд нэрвэгдсэн талбай

2. Газрын хэвлий, ашигт малтмалын эх мэдээ:

2.1. геологийн судалгааны ерөнхий мэдээлэл
2.2. ашигт малтмалын нөөц, жил бүрийн олборлолтын мэдээ
2.3. ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж байгаа хуулийн
этгээдийн талаархи мэдээлэл
2.4. иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байгаа газрын хэвлийн кадастрын
зураг
2.5. газрын хэвлийн нөхөн сэргээлт
2.6. газар доорхи барилга, байгууламж

3. Ус, рашааны эх мэдээ:

3.1. гол мөрөн, горхи, булаг шанд, нуур, цөөрөм, тойром, баян бүрдийн
тоо
3.2. намгархаг усан орчны талбай
3.3. улсын чанартай рашааны төрөл тоо
3.4. орон нутгийн чанартай рашаан, сувиллын газрын тоо
3.5. гадаргын болон газар доорхи усны нөөц, чанар, байршил, тэдгээрийн
өөрчлөлтийн талаархи хайгуул судалгааны дүн
3.6. ус, рашааны тойм болон бусад зураг

3.7. рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын нөөц, чанар, найрлага,
тэдгээрийн өөрчлөлт, ашиглалттай холбогдсон судалгааны дүн
3.8. бохирдсон ус, рашааны нэр, байршил, түүний усны нөөц
3.9. үер, усны хор хөнөөлийн дүн мэдээ
3.10. усны нөөц ашиглагч иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, төлбөр,
хураамжийн oрлого
3.11. усны нөөц ашиглалт, хаягдал усны хэмжээ, найрлага, ус ашиглах,
хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдол бүхий барилга байгууламж,
тоног, төхөөрөмжийн тоо, хүчин чадал
3.12. усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр, орлого

4. Ойн сангийн эх мэдээ:

4.1. ойн сан бүхий газрын талбай
4.2. ойгоор бүрхэгдсэн газрын талбай
4.3. мод үржүүлгийн тарьц, суулгац бойжуулах газар
4.4. ойн цоорхой
4.5. ойн захаас гадагш 100 метрт орох бүсийн талбайн хэмжээ
4.6. модыг огтолсон талбай
4.7. ойн нөөц, бүрэлдэхүүн, тэдгээрийн өөрчлөлт
4.8. ойн тойм болон тархацын зураг
4.9. ойн түймрийн тоо, түймэрт нэрвэгдсэн талбайн хэмжээ, зураг.
4.10. ойн хөнөөлт шавьжийн төрөл зүйл, тархалт, түүнд нэрвэгдсэн ойн
талбай
4.11. ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын тоо, хэмжээ
4.12. ойн нөхөн сэргээлт , байгалийн сэргэн ургалтад туслах арга хэмжээ,
ойжуулсан талбай, тарьж суулгасан мод, сөөгний төрөл, тоо хэмжээ
4.13. иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлсэн ойн талбай
4.14. ойгоос бэлтгэж ашигласан түлшний модны хэмжээ, түүний төлбөрийн
орлого

5. Байгалийн ургамлын эх мэдээ:

5.1. ургамлын аймгийн сан, түүний ангилал
5.2. гуурст ургамал, түүний зүйлийн бүрэлдэхүүн
5.3. нэн ховор, ховор, элбэг, үлдвэр, ургамлын тархац, нөөцийн хэмжээ,
түүний үнэлгээ, тэдгээрийн нэрсийн жагсаалт
5.4. усны ургамлын тархац, нөөцийн хэмжээ
5.5. хөвдийн тархац, нөөцийн хэмжээ
5.6. замагны тархац, нөөцийн хэмжээ
5.7. мөөгний тархац, нөөцийн хэмжээ
5.8. ургамлын судалгааны дүн мэдээ
5.9. ургамлын хяналт-шинжилгээ, ажиглалт, хэмжилтийн дүн мэдээ
5.10. ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хэмжээ
5.11. хүнс, тэжээл, эм, техникийн болон бусад ашигт ургамлын газрын
доорхи, дээрх биомасс, ургацын хэмжээ, бүтээмж
5.12. хадлан, бэлчээрийн ургамалжилтын зураг, түүний тайлбар,
геоботаникийн бичиглэл
5.13. байгалийн ургамлын экспортын тоо хэмжээ
5.14. ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд
худалдаалах тухай конвенц, улаан номд орсон ургамлын жагсаалт,
тэдгээрийн экспорт, импорт

5.15. ургамал хамгаалал, ургамлын хөнөөлт шавьж, түүний тархац, хогийн
ургамлын тархац, тэдгээрийн хор хөнөөл, түүнтэй тэмцсэн ажлын дүн
5.16. нэн ховор, унаган буюу үлдвэр ургамлын удмын санг хамгаалах
зорилгоор ургамлыг тарималжуулж, нутагшуулж байгаа мэргэжлийн
байгууллагын тоо, ажлын тайлан, судалгааны дүн
5.17. ургамлыг гал түймрээс хамгаалах талаар авсан арга хэмжээ
5.18. ургамлын өвчлөлийн судалгааны дүн, хамгаалахаар авсан арга хэмжээ
5.19. ургамлыг хөнөөлт мэрэгчид, хортон шавьжаас хамгаалах талаар авсан
арга хэмжээ
5.20. ургамлыг химийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр
тогтоох талаар авсан арга хэмжээний дүн мэдээ
5.21. тарималжуулсан байгалийн ургамлын төрөл зүйл, талбай
5.22. ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан газрын хэмжээ,
нөхөн сэргээсэн дүн
5.23. үйлдвэрийн зориулалтаар ашигласан ургамлын тоо хэмжээ
5.24. судалгаа, шинжилгээний зориулалтаар ашигласан ургамлын тоо,
хэмжээ
5.25. ахуйн зориулалтаар ашигласан ургамлын тоо, хэмжээ
5.26. эмийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан тоо, хэмжээ
5.27. ургамлын генийн болон эд эсийн цуглуулга, лабораторид хадгалсан үр
хөврөл

6. Амьтны аймгийн эх мэдээ:

6.1. амьтны аймгийн ангилал зүй, зүйлийн бүрэлдэхүүн, тархац нутаг, нягтшил
6.2. ан амьтны нөөц, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, жилийн цэвэр өсөлт, бууралт, амьтны шилжилт хөдөлгөөн
6.3. жилд агнасан, барьсан болон гадаадад гаргасан амьтны төрөл зүйл, тоо хэмжээ, илрүүлсэн зөрчлийн тоо, хэмжээ
6.4. ан амьтны өвчний судалгаа, байгалийн голомтот халдварт өвчний тохиолдол, тархалт, хор хөнөөл
6.5. ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ
6.6. амьд амьтны генийн болон эд, эсийн цуглуулга, лабораторид хадгалсан үр хөврөл
6.7. амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах талаар авсан арга хэмжээний дүн, зардал
6.8. амьтны аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Улаан номонд орсон амьтдын жагсаалт, тэдгээрийн экспорт, импортын дүн
6.9. ан амьтныг хамгаалахад зориулсан биотехникийн арга хэмжээний дүн
6.10. агнуурын нөөц, ашиглалт, ан агнуурын нөөц ашигладаг эрх бүхий
этгээдийн бүртгэл, төлбөр хураамжийн орлого
6.11. амьтны аймгийн амьдрах орчинд гарсан өөрчлөлтийн тухай дүн мэдээ

7. Агаар, орчны бохирдлын эх мэдээ:

7.1. агаарын үндсэн хийн агууламж, агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ, стандарт болон хүлцэх хэмжээ
7.2. агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо, хүчин чадал, ялгарах хүлэмжийн хийн хоногийн хэмжээ
7.3. агаарын бохирдлыг хянах цэгийн байршил, тоо

7.4. үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан, савласан агаарын хэмжээ
7.5. озоны давхаргад хортой нөлөө үзүүлэх бодисын жагсаалт, түүний үйлдвэрлэл, импортын дүн, тоо, хэмжээ
7.6. агаар дахь хүлэмжийн хийн агууламж
7.7. озоны давхаргын төлөв байдал, нарны хэт ягаан туяаны эрчмийн өөрчлөлтийн хяналт-шинжилгээ
7.8. агаар дахь хүчиллэг тунадас, цацраг идэвхжилтийн хэмжээний өөрчлөлтийн дүн
7.9. агаар, ус, хөрсний бохирдолтоос үүсэх сөрөг нөлөөлөл
7.10. орчныг бохирдуулагч нэгжийн талаархи мэдээ, төлбөр

8. Уур амьсгалын эх мэдээ:

8.1. уур амьсгал, цаг агаарын прогноз, цаг агаарын төлөв байдлын 7, 10 хоногийн болон сарын урьдчилсан мэдээ
8.2. агаар, хөрсний температур, чийгшил, хур тунадас, салхины жилийн дундаж хэмжээ
8.3. уур амьсгалын дулаарлын үзүүлэлт, төлөв
8.4. цаг агаарын аюултай үзэгдэл, түүний ангилал, төрлөөр:
- цасан шуурга, зуд;
- хүйтэн бороо, аянга, үер;
- шороон шуурга;
- ган;
- хэт их халалт;
- хүчтэй салхи.

9. Байгалийн гамшгийн эх мэдээ

9.1. байгалийн гамшигт үзэгдлийн төрөл, тодорхойлолт
9.2. байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол, давтамж, хамрагдсан нутаг дэвсгэр
9.3. байгалийн гамшигт үзэгдлийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ
9.4. байгалийн гамшигт үзэгдлийн хор уршиг, хохирол
9.5. байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэхэд зарцуулсан зардал, хөрөнгийн хэмжээ

10. Химийн хорт болон аюултай бодисын эх мэдээ:

10.1. химийн хорт болон аюултай бодисын ангилал
10.2. олон улсад болон монгол улсад ашиглахыг хориглосон болон
хязгаарласан бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүний жагсаалт,
ашиглалтын хүрээ, хорт бодисын нэгж агууламж, хүлцэх хэмжээ
10.3. химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын лавлах мэдээлэл
10.4. монгол улсад ургамал хамгаалал, мал эмнэлэг, ариутгал,
халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн
жагсаалт
10.5. ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын зориулалтаар ашиглаж болох
бодисын жагсаалт
10.6. химийн хорт болон аюултай бодисын улсын нэгдсэн тоо бүртгэл,
тооллогын дүн
10.7. химийн хорт болон аюултай бодисын импорт, экспорт, үйлдвэрлэл,
худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалт, устгалын дүн мэдээ

10.8. химийн хорт болон аюултай бодистой холбоотой гарсан аюул, ослын
тохиолдол, учирсан хор хохирлын хэмжээ

11. Хог, хаягдлын эх мэдээ:

11.1. аюултай хог, хаягдлын улсын бүртгэл, дүн мэдээ
11.2. хог, хаягдлын ангилал, зайлуулах цэгүүдийн байршил, талбайн хэмжээ
11.3. ялгарсан ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлын тоо хэмжээ
11.4. эмнэлгийн хог, хаягдал зэрэг тусгай ангиллын хог хаягдлын устгалын
мэдээ
11.5. хогийн цэгүүдэд цуглуулсан, тээвэрлэсэн, зайлуулсан, ангилсан,
ашигласан, дарж булсан хог, хаягдлын тоо, хэмжээ.
11.6. хог, хаягдлын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, хог, хаягдал гаргасны
төлбөрийн орлого
11.7. аюултай хог, хаягдлыг экспортлох эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн
бүртгэл, мэдээ

12. Тусгай хамгаалалттай газар нутгийн эх мэдээ:

12.1. тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс болон газрын зургийг
дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт
газрын ангиллаар

12.2. орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн цэс
болон газрын зураг

12.3. тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалтын талаархи тайлан,
мэдээ

12.4. тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс нутгийн газрын зураг

12.5. тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлал эрхлэгчдийн
тоо, ажлын үзүүлэлт

12.6. тусгай хамгаалалттай газар нутагт явагдсан судалгаа, шинжилгээний
ажлын тайлан

12.7. тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгалийн дагалт болонялаг
ашиглалт, орлогын мэдээ

12.8. тусгай хамгаалалттай газар нутаг дахь биологийн төрөл зүйлийн нэр,
тархац, нөөц

12.9. тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг
хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл,
гэрээний дугаар, хугацаа

12.10. тусгай хамгаалалттай газар нутаг дээр хууль тогтоомж зөрчсөн
зөрчлийн тоо, мэдээ

12.11. тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа менежментийн
төлөвлөгөөний хэрэгжилт, шинэчлэлтийн талаархи мэдээ

13. Байгаль орчны эрх зүйн эх мэдээ:

13.1. байгаль орчны холбогдолтой олон улсын гэрээ
13.2. байгаль орчны холбогдолтой хууль тогтоомж
13.3. төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, Засгийн
газрын агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр

13.4. байгаль орчны олон улсын болон үндэсний стандарт

14. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эх мэдээ:

14.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан
үнэлгээний тайлан
14.2. үнэлгээ хийлгэсэн төслийн товч тодорхойлолт, кадастрын зураг
14.3. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний
хөтөлбөр
14.4. байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд
14.5. холбогдох мэргэжлийн хяналт, аудитын байгууллага болон улсын
байцаагчаас хийсэн шалгалт, мониторингийн дүн
14.6. олон нийт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол
14.7. нөхөн сэргээлтийн тайлан, зураг, байршуулсан барьцааны болон
зарцуулсан хөрөнгө
14.8. байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын нэр, хаяг

15. Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн эх мэдээ:

15.1. Улсын Их Хурлаар батлагдсан бодлого, хөтөлбөрийн жагсаалт,
хэрэгжүүлэх хугацаа, хариуцах нэгж, хамрах хүрээ, хэрэгжилтийн
түвшин
15.2. Засгийн газраар батлагдсан бодлого, хөтөлбөрийн жагсаалт,
хэрэгжүүлэх хугацаа, хариуцах нэгж, хамрах хүрээ, хэрэгжилтийн
түвшин
15.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, байгаль орчны асуудлаар
дэвшүүлсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, нэгж хамрах хүрээ,
хэрэгжилтийн түвшин
15.4. байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
болон Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн
хөтөлбөр, түүний хэрэгжилтийн түвшин
15.5. байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон улсын төслийн нэр,
хэрэгжилтийн хугацаа, хэрэгжүүлэгч нэгж, хамрах хүрээ, явц, үр дүн
15.6. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

16. Байгаль орчны статистик мэдээлэл, тайлангийн эх мэдээ:

16.1. байгалийн нөөцийн статистик үзүүлэлт
16.2. орчны бохирдлын статистик үзүүлэлт
16.3. байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийн статистик

17. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардлын эх мэдээ:

17.1. байгаль орчны чиглэлээр тухайн жилд улсын төсвөөс санхүүжүүлсэн
хөрөнгийн зарцуулалтын дүн
17.2. олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн
зарцуулалт
17.3. орон нутгийн төсвөөс байгаль орчинд зарцуулсан хөрөнгийн
зарцуулалт
17.4. иргэн, хуулийн этгээдийн байгаль орчны зориулалтаар зарцуулсан
төсөв, хөрөнгийн зарцуулалт
17.5. байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал, төсвийн дүн мэдээ

18. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хүний нөөцийн эх мэдээ:

18.1. байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн
байгууллага, хүний нөөц
18.2. байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм
шинжилгээний байгууллага, хүний нөөц
18.3. байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус
байгууллага, хүний нөөц
18.4. байгаль орчин, үнэлгээний болон мэргэжлийн байгууллагын эрх авсан
аж ахуйн нэгж, байгууллага, хүний нөөц
18.5. байгаль орчны тодорхой асуудал хариуцан ажилладаг зөвлөл, хүний
нөөц
18.6. байгаль орчны чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургууль, коллеж,
хүний нөөц
18.7. байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа
нөхөрлөл, хүний нөөц




                                                                                            ---оОо---