- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Л. ЭМЭГТЭЙЧҮҮД БА ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИН
Засгийн газрын 1999 оны 65 дугаар тогтоолын хавсралт
Л. ЭМЭГТЭЙЧҮҮД БА ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИН
Өнөөгийн байдал
62.Монгол Улс иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулж, газар нутагг байгалийн баялгаа нийт ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад авсан билээ. Монгол орны байгаль харьцангуйгаар унаган төрхөө хадгалж үлдсэн хэдий ч аж ахуйн болон хэрэглээний зохисгүй үйл ажиллагаа, хүрээлэн байгаа орчны хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт харьцаанд үлэмж өөрчлөлт орж, байгаль орчин бохирдох, нөөц баялаг хомсдох, зарим газарт экологийн тэнцэл алдагдах хандлага ажиглагдаж байна.
Шинэ зууны босгон дээр хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах нь хүн төрөлхтөний нийгмийн тогтвортой хөгжлийн шийдвэрлэх асуудлын нэг болон тавигдаж байна. Энэхүү өргөн цар хүрээтэй зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг вэн чухал болохыг дэлхий нийтийн хэмжээнд нэгэнт хүлээн зөвшеөрсөн билээ.
Өнөөдөр Монгол улсын байгаль орчны салбарт ажиллагсдын 39,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа боловч байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулах талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй доогуур байгаа юм. Байгаль хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог ергөжүүлэх талаар төрийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Түүнчлэн экологийн асуудлаар идэвхтэй ажилладаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, олон нийтийн үүсгэл санаачилгыг өрнүүлэх явдал чухал асуудал болж байна.
Бодлогын үндсэн чиглэл
63.Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа байгаль орчны бодлого нь байгалийн унаган төрх байдлыг хадгалах, байгалийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалах, экологийн даацад нийцүүлэн нөөц баялгийг иж бүрэн, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үр өгөөжийг нь ард иргэдэд адил тэнцүү хүртээх нөхцөлийг бүрдүүлэх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг тэтгэн, амьдрах орчныг сайжруулахад чиглэгдэж байна. Төр засгийн бодлого зорилтыг амьдралд хэрэгжүүлж, нийгмийн хөгжил, дэвшлийн тогтвортой байдлыг бий болгоход эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог бодитой хангах, улмаар энэхүү чухал үйлсэд эмэгтэйчүүд, эхчүүдийн оролцоог идэвхжүүлэн өрнүүлэх зорилгоор дараахь бодлогыг баримтлан явуулна:
а)эмэгтэйчүүдг гэр бүлийн гишүүдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох сургалт сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах;
б)байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нехөн сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжих, урамшуулах эдийн засаг, эрх зүйн нөхцөл боломжийг бурдүүлэх;
в)экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх,орчинд халгүй үйлдвэрлэл, цэвэр технологийг нэвтрүүлэхэд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг хөхиүлэн дэмжих.
ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛТ Л.1
Эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох, сургалт сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
64 .Боловсрол, байгаль орчны асуудал эрхэлсэн төв, орон нутгийн байгууллагаас бүх шатны Засаг дарга, эмэгтэйчүүдийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
а)эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, гэр бүлд экологийн боловсрол, мэдлэг эзэмшүүлэх сургалтыг өргөн хүрээнд явуулах агуулга, хэлбэр, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, уг ажлыг "Бүх нийтийн экологийн боловсрол" үндэсний хөтелбөрт дэвшүүлсэн зорилттой уялдаа холбоотойгоор явуулах;
б)байгаль орчны асуудлаархи албан болон албан бус сургалтад эмэгтэйчүүдийгг ялангуяа хөдөөгийн болон төв суурин газрын захын хороололд оршин суугчдыг түлхүү оролцуулах;
в)хүн амын экологийн боловсролыг дээшлүүлэхэд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаас зохиож буй үйл ажиллагааг бүх талаар дэмжих;
г)байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаархи монгол үндэснийхээ уламжлалт ёс заншлыг дээдлэхг үр хүүхэдг хойч үедээ өвлөн уламжлахад эхчүүд, өрхийн тэргүүн эрэгтэйчүүд, айл өрхийн санаачилга, идэвхи чармайлт чухал болохыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, шинэ дэвшилттэй эхлэл, хөдөлгөөнийг дэмжин хөгжүүлэх.
д)экологийн талаар танин мэдэхүй, сургалт, мэдээлэлг сурталчилгааны олон төрлийн нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж хэвшүүлэх;
е)экологийн талаар зохиож буй ажлынхаа талаар шуурхай мэдээлж танилцуулж байх.
ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛТ Л.2
Байгалийн нөец баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжих, урамшуулах эдийн засаг, эрх . зүйн орчинг бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
65.Байгаль орчны төв, орон нутгийн байгууллагаас бүх шатны Засаг даргатай хамтран олон нийтийн дэмжлэгтэйгээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
а)байгаль орчны салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэх, байгалъ хамгаалах, байгалийн нөөц баялгийг ашиглах асуудлаар хөтөлбөр боловсруулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх;
б)байгаль орчны доройтол, бохирдлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн байгууллагуудыг урамшуулах, сурталчлах, тэргүүний арга туршлагыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ тэдгээрт үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх;
в)байгаль орчны хууль тогтоомжийн хэрзгжилтэд эмэгтэйчүүдийн сайн дурын болон олон нийтийн байгууллагын зүгээс хийх хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
г)хүүхэд, хөгшдөө асарч байгаа эмэгтэйчүүдийг амьдарч буй орчноо хамгаалах, мод, зүлэг тарих, жимс түүх зэрэг нийтийг хамарсан ажилд зохион байгуулалттай татан оролцуулж, урамшуулах;
д)төрөөс экологийн талаар явуулж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудаас гаргаж буй санаачилга хөдөлгөөнийг дэмжин, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх;
е) "Эрүүл орчин-өрх гэр" сэдэвт сарын ажлыг жил бүр төв, орон нутагт тодорхой хөтөлбөрөөр зохион явуулдаг болох;
ж)хүн амын ундны цэвэр усны хэрэгцээг хангах арга замыг сайжруулахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛТ Л.З
Байгалийн нөөцийн менежментийг боловсронгуй болгох, экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчинд халгүй үйлдвэрлэл, цэвэр технологийг нэвтрүүлэхэд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг хөхиүлэн дэмжих.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
66 .Байгаль орчны болон салбарын бусад яам, орон нутгийн төр захиргааны байгууллагыы дэмжлэгтэйгээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
а)байгаль орчинд ээлтэй, чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийг татан оролцуулж тэдний мэдлэг, чадварыг ашиглах;
б)үр ашиггүй үрэлгэн хэрэглээг багасгах, арилгах зорилгоор эмэгтэйчүүдэд хэрэглээний соёлыг эзэмшүүлж, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх;
в)экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бүх нийтийн хэрэглээ болгоход эмэгтэйчүүдийн хүчийг ашиглах, сурталчилгаа явуулах
г)их, дээд сургуулийн бизнесийн удирдлага, инженер, эдийн засаг зэрэг мэргэжлийн хичээлийн хөтөлбөрт орчинд халгүй үйлдвэрлэл, цэвэр технологийн асуудлыг тусгах.
-----оОо----
Текст томруулах
A
A
A