A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны  7 дугаар тогтоолын хавсралт  
 
 
НИЙГМИЙН  ХАМГААЛАЛ,  ХӨДӨЛМӨРИЙН  ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
 БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
Нэг.  Нийтлэг үндэслэл
 
1.1  Оршил
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэнэ/-т Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын болон Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, түүнд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг хамарсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
 
1.2  Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны  өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайланг тус тус үндэслэн боловсруулав.
 
1.3  Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-         Монгол Улсын Үндсэн хууль;
-         Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-         Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль;
-         Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж;
-         Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хууль;
-         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-         Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
-         Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль;
-         Бусад хууль тогтоомж.
 
 
 
 
1.4  Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин  инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүйг хэрэглэв.
 
1.5  Чиглэлийн яамны үүрэг, хариуцлагын  ерөнхий хуваарь
Чиглэлийн яамны нэг болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг, хариуцлага хүлээж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь салбарын бодлого, төлөвлөлт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
 
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг  бүхий чиглэлийн яамны нэг болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь Засгийн газрын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
 
1.6  Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлага, зохицуулалтын  хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
 

Засгийн газрын Танхим
 

 
 

Яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг
Төсөвт байгууллага болон Улсын үйлдвэрийн газар
Ард иргэд
Төрийн бус байгууллага
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
Төрийн холбогдох бусад байгууллага
Нутгийн захиргааны байгууллага
Аж ахуйн нэгж
Гадаад орон, олон улсын байгууллага
 
Стратегийн удирдлага,  зохицуулалт
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Хэвлэл мэдээллийн  болон бусад байгууллага
 

 
 
 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын Танхим байна.
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэглээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.
 
Хоёр.  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны
 үйл ажиллагааны стратеги
 
2.1  Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
2.2    Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:
 
2.2.1.     Хүний хөгжлийг хангах нийгмийн тэгш орчин бүрдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх;
2.2.2.     Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;
2.2.3.     Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, чадавхийг дээшлүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой тогтоон хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах;
2.2.4.     Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны  үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг эрс дээшлүүлэх.
 
2.3  Үйл ажиллагааны эрхэм зорилго

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго
Хүн бүр үр бүтээлтэй хөдөлмөрлөх, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг боловсронгуй болгох.
 

 
 
 
 
 
 
 
 
 

2.4  Үйл ажиллагааны стратегийн зорилт
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь эрхэм зорилтынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.     Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын стратегийн төлөвлөлт,  бодлогын удирдамжаар хангах;
2.4.2.     Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.4.3.     Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.4.4.     Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ  /мониторинг/ хийж, үнэлгээ өгөх;
2.4.5.     Гадаад харилцаа, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах.
 
2.5  Үйл ажиллагааны гол зорилт
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
 
·        Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд:
1/  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах.
 
·        Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд:
1/  Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2/  Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.
 
·        Үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд:
1/  Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах;
2/  Нийгмийн хамгааллын төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
 
·        Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд:
1/ Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
2/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
 
·        Үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд:
1/  Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
2/  Гадаад орон, олон улсын байгууллагаас нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийг уялдуулан
зохицуулах.
 
2.6  Үйл ажиллагааны зорилт
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
 
2.7  Үйл ажиллагааны стратегийн загвар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загвар
 

Эрхэм зорилго
Үйл ажиллагааны гол зорилт
Үйл ажиллагааны зорилт
Үйл ажиллагааны стратегийн зорилт
 

 
 

1.1    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах.
2.1    Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
4.1    Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны  гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх.
 
1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын стратегийн төлөвлөлт,  бодлогын  удирдамжаар хангах
4. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх
 
2. Төрийн захиргааны удирдлагын ман-лайллыг хангах.
 
Хүн бүр үр бүтээлтэй хөдөлмөрлөх, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг боловсронгуй болгох.
 
1.2    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах.
 
3.1    Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах.
 
2.2    Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.
 
3.2    Нийгмийн хамгааллын төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
 
 
3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
4.2    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
 
5.1    Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.
 
5.2 Гадаад орон, олон улсын байгууллагаас нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийг уялдуулан зохицуулах.
5. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Гурав.  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны
үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
 зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
 
            3.1.  Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
·        Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
·        Эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх  /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх/;
·        Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
·        Бүтцийн хувьд энгийн байх /тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн, 3-аас дээшгүй шат дамжлагатай байх/;
·        Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль  болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
·        Улс төрийн хувьд төвийг сахисан байх /Тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар, /Танхим/, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд  автахгүй төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх/;
·        Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагаатай байх /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
 
3.2  Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  яамны үйл ажиллагаа /бизнес/-ны загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийг дараахь  байдлаар тогтоов:
 
 
 
 
 
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны
бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Стратегийн төлөвлөлтийн нэгж
 
Хүн амын бодлогын хэлтэс
Төрийн захиргааны удирдлагын нэгж
 
Захиргааны хэлтэс
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж
Гадаад харилцааны  нэгж
Нийгмийн хамгааллын хэлтэс
Хөдөлмө-рийн хэлтэс
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

3.3  Зохион байгуулалтын бүтэц
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байхаар тогтоов:
 
            3.3.1. Стратегийн төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын
            бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүргийг хүлээнэ.
 
Нэгжийн үйл  ажиллагаа нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
 
Энэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын Танхимыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, ард иргэд байна.
 
Энэ үйлчилгээний гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
 
Энэ нэгжийн бүтцэд нэг газар, түүний дотор хүн амын бодлогын хэлтэс ажиллана.
 
3.3.2.     Төрийн захиргааны удирдлагын  асуудал эрхэлсэн зохион
байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн  үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны  тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
 
Энэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
 
Энэ нэгжийн бүтцэд  нэг газар, түүний дотор захиргааны хэлтэс ажиллана.
 
3.3.3.     Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион
байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны 2.4.3 дугаар зорилтын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын стратегийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн  үүргийг хүлээж, нийгмийн хамгааллын төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын бодлогыг хэрэгжүүлэх, салбарын нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ.
 
Энэ нь бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай түншийн харилцаа тогтоож, түүний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
 
Энэ нэгжийн бүтцэд нэг газар түүний дотор нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн  гэсэн 2 хэлтэс ажиллана.
 
3.3.4.     Бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх,
үнэлж дүгнэх нэгж,  түүний үндсэн  үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах  чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
 
Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, түүний үр дагаврыг ажиглах замаар яамны бүтцийн нэгж болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, хэрэглэгч байна.
 
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
 
Энэ нэгжийн бүтцэд нэг газар ажиллана.
 
3.3.5.     Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион
байгуулалтын бүтцийн нэгж,  түүний үндсэн  үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэг хүлээж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, яам, салбарын хэмжээнд гадаад орон, олон улсын байгууллагын оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар дахь уламжлалт харилцаатай гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхитэй хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд чиглэнэ.
 
Энэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг холбогдох мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын байгууллага, гадаад орны оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн уялдаа, зохицуулалтыг хангах, яамны тэргүүлэх чиглэлд нийцсэн шинэ хөтөлбөр, төслүүдийг сонгож дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.   
 
Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байна.
 
 Энэ үйл ажиллагааны гол түнш нь Гадаад хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, гадаад орон, олон улсын байгууллага байна.
 
Энэ нэгжийн бүтцэд нэг хэлтэс ажиллана.
 
 
 
 
 
 
 
----оОо----