- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2010 он 115 дугаар
тогтоолын хавсралт
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
№
|
Арга хэмжээ
|
Үндэслэл, хүрэх үр дүн
|
Гүйцэтгэх байгууллага
|
Хугацаа
|
|
Нэг. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд
|
|||||
1
|
Иргэний хууль болон үнэт цаас, банк, санхүү, даатгал, нягтлан бодох бүртгэл, эрүү, захиргааны хариуцлагын хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулна
|
-Хөрөнгийн зах зээлд хийгдэж байгаа гэрээ, хэлцлийн хууль зүйн үндэслэлийг сайжруулна
-Хөрөнгийн зах зээлд банк, банк бус санхүүгийн болон арилжааны даатгалын байгууллагаас явуулах үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл, зохицуулалтыг тодорхой болгоно
-Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн нэгдсэн стандартыг тодорхойлно
-Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, мэргэжилтний үйл ажиллагааг төрөөс зохицуулах арга, хэрэгслийг тодорхой болгож, энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, уялдааг сайжруулна
-Эрүү, захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж дахь үнэт цаасны хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд ногдуулах хариуцлагын заалтыг олон улсын жишгийн дагуу шинэчлэн тодорхойлно
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Хууль зүйн үндэсний хүрээлэн
|
2011.12.30
|
|
2
|
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна
|
-Үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд анх удаа худалдах ажиллагааны горимыг тодорхой болгоно
-Үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаас арилжих ажиллагааны горимыг тодорхой болгоно
-Хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбоотой нийтэд мэдээлэл хүргэх ажиллагааны горим, мэдээллийн хүрээг тодорхой болгож, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагын талаархи зохицуулалтыг нарийвчлан тусгана
-Үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцоо, хадгаламж, кастодианийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрт тавигдах санхүүгийн болон удирдлага, зохион байгуулалтын шаардлага, хариуцлагыг тодорхой болгож эдгээр хуулийн этгээдээс батлан мөрдөх дүрэм, журмыг тодорхойлон тусгана
-Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор мэдээллийн урсгалын давтамж, мэдээллийг нийтэд хүргэх журмыг шинэчилнэ. Энэ ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх компанийн үйлчилгээний зохион байгуулалт, зохицуулалтын орчныг нарийвчлан тогтооно
-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас тэдгээрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар нарийвчилсан журмыг тусгана
-Зах зээлийг урвуулан ашиглах, дотоод мэдээлэл ашиглах зэрэг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх болон таслан зогсоохтой холбоотой зохицуулалтыг тусгана
-Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбооны эрх зүйн статус, чиг үүргийг тодорхой болгоно
-Олон улсын түвшинд бусад орны ижил төстэй чиг үүрэг бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцохтой холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг хуульчилна
|
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2010.07.01
|
|
3
|
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах мэргэшсэн институциональ хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
|
-Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах тусгайлсан хуулийн төсөл боловсруулна
-Тэтгэврийн олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхтэй холбоотой гуравдагч давхарга буюу хувийн тэтгэврийн хөтөлбөр /схем/ хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ
-Үүсмэл үнэт цаас /дериватив/-ыг хөрөнгийн зах зээлд худалдахтай холбоотой үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгоно
|
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Төрийн өмчийн хороо
|
2011.07.01
|
|
4
|
Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулна
|
-Хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани болох горимыг тодорхой болгож хөрөнгийн биржид бүртгэлгүй боловч хувьцаат компани байж болох зохицуулалтыг тусган хөрөнгийн биржид эрсдэл багатай компаниуд бүртгэгддэг болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ
-Хувьцаат компанийн хувьцааны бүртгэлийг нэгдсэн байдлаар үнэт цаасны бүртгэлийн байгууллага гүйцэтгэдэг болгоно
-Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг зайлшгүй хийдэг байх, уг хурлаар тухайн жилийн санхүү, үйл ажиллагааны тайлан болон ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг заавал хэлэлцдэг болгоно
-Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг нарийвчлан тусгаж төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний эрх зүйн статусыг тодорхой болгоно
-Компани түүний удирдлага, эрх бүхий албан тушаалтнаас хувьцаа эзэмшигчдэд үзүүлэх үйлчилгээ, өгөх мэдээллийн талаархи зохицуулалтыг нарийвчлан тусгана
-Компанийн эрх бүхий албан тушаалтны үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг байх /fiduciary duty/ зарчимд суурилсан хариуцлагын зохицуулалтыг нарийвчлан тусгана
-Хувьцаа эзэзмшигчид буруу, ташаа мэдээлэл өгсөн, эсхүл үнэн зөв мэдээлэл өгөхөөс санаатай татгалзсан буюу хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд нь санаатай саад хийсэн компанийн эрх бүхий албан тушаалтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэдэг байх, хувьцаа эзэмшигч оруулсан хөрөнгө оруулалтаа нэхэмжлэх эрхтэй байх зохицуулалтыг нарийвчлан тусгана
-Хуулиар хүлээсэн хувьцаат компанийн үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага шаардлагатай гэж үзвэл итгэмжлэлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж тэдгээрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тусгана
-Хувьцаа эзэмшигчийн тухайн компанид эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ болон компанийг төлөөлөх итгэмжлэлтэй эсэхээс үл хамааран эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны талаар тухайн компанийн нэрийн өмнөөс хувьцаа эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилна
|
Төрийн өмчийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо
|
2010.07.01
|
|
5
|
Засгийн газрын болон орон нутгийн өрийн бичиг гаргах, уг өрийн бичгийг арилжихтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно
|
-Засгийн газрын болон орон нутгийн өрийн бичгийн эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлно
-Засгийн газрын өрийн бичгийн зах зээлийг төлөвшүүлж, хөрөнгийн зах зээлд жишиг үнэ /benchmark/-ийг бий болгоно
|
Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК
|
2010.12.31
|
|
6
|
Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг боловсронгуй болгоно
|
-Үнэт цаасыг хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэх ажиллагааны горимыг тодорхой болгож бүртгэлийг арилжааны зарчимд тулгуурлан хараат бусаар шийдвэрлэдэг байх горим нэвтрүүлж, хөрөнгө оруулагч, зуучлагч, андеррайтер, хуульчийн оролцоо, хүлээх хариуцлагыг нарийвчлан зохицуулна
-Хөрөнгийн биржийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд, мэргэжилтэнд тавигдах нөхцөл шаардлага, шалгуур болон хяналтын тогтолцоог тодорхой болгоно
-Хөрөнгийн биржийн зүгээс үнэт цаасыг хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэхээс өмнө болон бүртгэсний дараа тавих хяналт, шалгалт, зохицуулалтын чиг үүргийг нарийвчилна
-Хөрөнгийн биржээс хөрөнгө оруулагч болон олон нийтэд өгөх мэдээллийн төрөл, хэлбэр, давтамжийг нарийвчлан тогтооно
-Хөрөнгийн зах зээлд үнэ, ханш бодитоор тогтож, зах зээлийн хөрвөх чадвар тогтвортой байхад шаардлагатай дотоод хяналт, зохицуулалт, техник, технологийн шалгуур болон аргачлалыг тодорхой болгоно
-Хөрөнгийн зах зээлд ажил, үйлчилгээ эрхлэгчид ёсчлон мөрдөх ёс зүйн дүрэм /code of business conduct/, стандартыг тогтоон мөрдүүлнэ
|
Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК
|
2011.01.31
|
|
7
|
Үнэт цаасны төлбөр, тооцоо, хадгаламж, кастодианы үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг гаргана
|
-Үнэт цаасны төлбөр, тооцооны тогтолцоонд гарч байгаа эрсдэлийг бууруулж, бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлно
.
-Үнэт цаасны нэгдсэн бүртгэлийн тогтолцоо бий болгож, үнэт цаасны бүртгэлийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо, улсын бүртгэлийн алба, татварын алба зэрэг байгууллагын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлнэ
-Үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын чиг үүргийг тодорхой болгож, үнэт цаасыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар зарж буй зөрчлийг таслан зогсоож иргэд өөрсдөө хадгаламжийн болон кастодиан банкаа сонгодог байх тогтолцоонд шилжих замаар иргэд мөнгөн хөрөнгө хадгалуулсны төлөө хүү авдаг болгоно
-Үнэт цаасны кастодиан үйлчилгээг арилжааны банкны хараат болон охин компаниар гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг тодорхой болгоно. Кастодиан банкин дахь харилцагчдын мөнгөн хөрөнгийг хадгаламжийн даатгалд хамруулах зохицуулалтыг бий болгоно
|
Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж ХК, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК
|
2011.06.31
|
|
8
|
Аудит, үнэлгээ, зээлжих чадавхийн зэрэглэл тогтоох байгууллага нь гаргаж байгаа аливаа мэдээлэл, дүгнэлтээ хараат бусаар, мэргэшлийн өндөр түвшинд үйлддэг байх, мэргэшлийн өндөр хариуцлагатай байх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулна
|
-Аудит, үнэлгээ, зээлжих чадавхийн зэрэглэл тогтоох үйлчилгээг хараат бусаар, мэргэшлийн өндөр түвшинд, хариуцлагатайгаар үзүүлдэг болгох, тэдгээрийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр зохих эрх зүйн актуудад нэмэлт оруулна
-Үнэлгээ, зээлжих чадварын зэрэглэл тогтоох үйл ажиллагаанд хэрэглэдэг нийтлэг аргачлалыг тогтооно
-Аудит, үнэлгээ, зээлжих чадавхийн зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, мэргэжилтнийг мэргэжлийн хариуцлагын заавал даатгалд хамруулдаг болгоно
|
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж ХК, мэргэжлийн холбоод
|
2011.06.31
|
|
9
|
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хийгдэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
|
-Дампуурлын тухай хуулийг шинэчлэн боловсруулна
-Хувьцаат компани, үнэт цаасны зэх зээлд оролцогч мэргэжлийн байгууллага гэх мэт олон нийтийн эрх ашгийг хөндсөн санхүүгийн үйлчилгээг нийгэмд үзүүлж буй компаниудыг татан буулгах, дампууруулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулна
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо
|
2011.10.01
|
10
|
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу батлан гаргах шаардлагатай дүрэм журмыг батална
|
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүй, зохицуулалтын цогц орчин бүрдэнэ
|
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотекийн корпораци ХХК
|
2010.12.31
|
Хоёр. Зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд
|
||||
1
|
Хөрөнгийн биржийн удирдлагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчмыг тодорхой болгоно
|
Хөрөнгийн биржийн удирдлага хараат бус, мэргэшсэн, зах зээлийн болон нийтийн эрх ашгийг эрх тэгш хангаж ажилладаг болно
|
Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл
|
2010.10.01
|
2
|
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч үйл ажиллагааны хүрээ, чиг үүргийг тодорхой болгож, тогтмол хянах, үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ
|
-Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийг нэмэгдүүлж, компанийн гүйцэтгэх удирдлага хариуцлагатай, үр өгөөжтэй ажиллах орчин бүрдүүлнэ
-Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно
|
Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл
|
2010.10.01
|
3
|
Хөрөнгийн биржийн бүртгэлийн шаардлагыг шинэчлэн тогтоож, бүртгэлийг шинэчлэн гүйцэтгэж, хууль бусаар компанийг алдагдалд оруулсан, дампуурах байдалд хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцно
|
-Хөрөнгө оруулалтын шаардлага хангахгүй, чанаргүй үнэт цаасыг хасаж, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ
-Компанийн эрх бүхий албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас хохирсон иргэд хохирлоо барагдуулах боломж бүрдэнэ
|
Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, Цагдаагийн ерөнхий газар
|
2010.12.31
|
4
|
Дансаа нээлгээгүй хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдэж, зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих арга хэмжээ авна
|
-Дансаа нээлгээгүй хүмүүсийн дансыг нээлгэхээс гадна хувьцааг тусгай санд төвлөрүүлж хөрөнгө оруулалтын менежментийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх боломжийг судална
-Зах зээлийн хөрвөх чадвар дээшилнэ
|
Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Монголын хөрөнгийн бирж ХК
|
2011.12.31
|
5
|
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд тавигдах шаардлага, санхүүгийн чадавхийн шалгуурыг шинэчлэн тогтооно
|
-Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын санхүү, хүний нөөцийн чадавхи нэмэгдэнэ
-Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын үйл ажиллагааны улмаас бусдад учирч болох эрсдэл буурч, үйл ажиллагааны чанар, цар хүрээ нэмэгдэнэ
|
Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж ХК
|
2011.01.31
|
6
|
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Хөрөнгийн биржийн арилжаанд бодит цагт нь хяналт тавих боломж бүхий мэдээллийн технологи, программ хангамжийг бий болгож, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн сүлжээтэй холбоно
|
-Үнэт цаасны арилжааны бодит хяналт сайжирч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг шуурхай хамгаалах чадавхи, боломж нэмэгдэнэ
-Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ХК, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК хоорондын ажлын уялдаа холбоо сайжирна
|
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж ХК
|
2011.12.31
|
7
|
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлнэ
|
-Олон улсын нийтлэг жишиг, зарчмын дагуу нягтлан бодох бүртгэл хийгдэж, шаардлагатай тодруулгыг хэрэглэж эхэлнэ
|
Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо Монголын хөрөнгийн бирж ХК, мэргэжлийн холбоод
|
2011.06.31
|
8
|
Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловронгуй болгож, тухайн үйлчилгээг үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн чадавхийг дээшлүүлнэ
|
-Үнэлгээний үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа аргачлалыг олон улсын жишигт нийцүүлнэ
-Уул уурхайн салбарт ашигт малтмалын ордын үнэлгээг тодорхойлдог олон улсын аргачлал, стандартыг нэвтрүүлнэ
|
Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Стандартчилал, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хөрөнгийн бирж ХК, мэргэжлийн холбоод
|
2011.06.01
|
9
|
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд болон хувьцаат компанийн талаархи мэдээллийн урсгалыг сайжруулж, мэдээллийн цогц бөгөөд бодитой байдлыг дээшлүүлнэ
|
-Хуулийн этгээдийн улсын бүртгэл, татвар төлөгчийн бүртгэл, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэл, мэдээлэл, хөрөнгийн бирж болон үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагын хувьцааны бүртгэл, мэдээлэл, эд хөрөнгийн бүртгэл, мэргэжлийн холбоодын бүртгэл, зээлийн мэдээллийн сан, Төрийн өмчийн хорооны бүртгэл болоод компанийн дотоод бүртгэл мэдээллийн зөрүүг арилгаж, харилцан уялдаатай байх зохион байгуулалтын арга хэмжээ авна
-Компанийн удирдлага, томоохон хувьцаа эзэмшигчдийн хариуцлага дээшилнэ
|
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж ХК
|
2011.12.31
|
10
|
Цагдаа, прокурорын байгууллагын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хяналтын чиг үүрэгтэй нягт холбож хяналт, шалгалтын ажлын шуурхай байдлыг дээшлүүлнэ
|
-Хөрөнгийн зах зээлийн зөрчлийг илрүүлэх, гэм буруутай этгээдийг шуурхай тогтоож, бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулах нөхцөлийг бүрдүүлнэ
-Цагдаа, прокурорын байгууллагын чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо
|
2010.12.31
|
11
|
Санхүүгийн нэгдсэн хяналт, шалгалтын арга, аргачлалыг тодорхой болгоно
|
-Банк орсон санхүүгийн нэгдэл, эсхүл банкнаас бусад санхүүгийн байгууллага оролцсон нэгдлийн санхүүгийн нэгдсэн тайлан, хяналтын аргачлал, тогтолцоог бий болгоно
-Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулж, банк оролцоогүй санхүүгийн нэгдэлд санхүүгийн нэгдсэн хяналт шалгалт хийх бүрэн эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгоно
|
Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо
|
2010.12.31
|
12
|
Санхүүгийн зах зээлд хэрэглэж байгаа нэр томъёог нэг мөр болгоно
|
-Санхүүгийн салбарт хэрэглэж байгаа нэр томъёоны нэгдсэн толь боловсруулна
-Олон улсад нийтлэг хэрэглэгддэг нэр томъёоны талаархи ойлголтыг нэг мөр болгож шаардлагатай бол олон улсын хүрээнд хэрэглэгдэж байгаа мэргэжлийн нэр томъёог орчуулахгүй хэрэглэдэг болгоно
|
Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж ХК, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, мэргэжлийн холбоод
|
2010.10.01
|
---oOo---
Текст томруулах
A
A
A