- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ /2010-2014 ОН/
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 173 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ /2010-2014 ОН/
1. Хүний хөгжил, амьдралын чанар
2. Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах
3. Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх
4. Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх
Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх цөм
технологийн жагсаалт
"Хүний хөгжил, амьдралын чанар" тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэлийн технологи,
2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний технологи, биотехнологи.
"Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах" тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх технологи.
2. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи.
3. Усны нөөцийг хамгаалах, ашиглах технологи.
4. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи.
5. Сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний технологи.
6. Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи.
7. Нүүрс, нефть боловсруулах технологи.
8. Барилгын материал үйлдвэрлэлийн технологи.
"Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх технологи.
2. Үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи;
3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи.
"Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Нанотехнологи, биотехнологи.
2. Мэдээлэл, микропроцессор, программ хангамж, цахим үйлчилгээний технологи.
---оОо---
Текст томруулах
A
A
A