A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 306

Улаанбаатар хот

БНСУ-Д НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд хөдөлмөр, нийгмийн даатгал болон халамж, хүн ам, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, тэтгэврийн даатгалд хамруулах, монгол иргэдийн БНСУ-д төлсөн шимтгэлийг буцаан олгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг БНСУ-д байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

2. Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны зардлыг 2012 оноос эхлэн төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ