- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН НИЙТЛЭГ ГОРИМ
Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН НИЙТЛЭГ ГОРИМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Энэхүү нийтлэг горим нь төр захиргааны хийгээд дархан цаазат газрын хамгаалалтын бүх шатны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дархан цаазат газар, түүний орчны бүс нутагт явуулах үйл ажиллагааг тухайн дархан цаазат газрын хамгаалалтын дэглэм, түүний орчны бүс нутгийн нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулан зохицуулахад оршино.
2.Дархан цаазат газар, түүний орчны бүс нутагт явуулах үйл ажиллагааг Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, энэ нийтлэг горимд нийцүүлэн зохицуулж зохион байгуулах ажлыг дархан цаазат газрын хамгаалалтын асуудал хариуцсан төрийн захиргааны холбогдох байгууллага эрхлэн хэрэгжүүлнэ.
3 . Дархан цаазат газарт явуулах аливаа үйл ажиллагаа дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг чандлак сахиж, түүний байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ.
4.Энэхүү нийтлэг горимыг дархан цаазат газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дагаж мөрдөх үүрэгтэй.
5.Шаардлагатай гэж үзвэл дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн хүрээнд дагаж мөрдөх хамгаалалтын тусгай горимыг Засгийн газраас тогтооно.
Хоёр . Хамгаалалтын нийтлэг горим ..
6.Дархан цаазат газрын хуулиар зөвшөөрөгдсөн бүсэд аж ахуйн нэгж,байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан журмыг баримтална:
а/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хууль болон энэ горимд заасны дагуу тухайн газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар ногдуулсан үүргийг хэрэгжүүлэх;
б/аливаа судалгаа, шинжилгээний ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн төслийн үндсэн дээр хэрэгжүүлж байх
в/аливаа ажил, үйлчилгээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулахдаа дараахь журам, дэглэмийг мөрдлөг болгох
-байгалийн аялал, жуулчлалыг зөвшөөрөгдсөн бүсэд гал түймрийн аюулгүй үед зохион байгуулах;
-хөрсний нөхөн сэргээлт, ойн арчилгаа цэвэрлэгээг мод ургамал ургаж цэцэглэх, ан амьтан үржиж төллөх, ороо хөөцөлдөөнийхөөс бусад үед хийхээс гадна ан амьтны байршил,байгальд сөрөг нөлөөгүй арга, технологи, техник, багаж хэрэгслийг ашиглах, тухайн газар нутагт ургадаг ургамал, модны үр, тарьц хэрэглэх;
-ан амьтныг тоолох болон тэдгээрийг хамгаалах,эсгөн үржүүлэх зориулалттай биотехникийн арга хэмжээг ан амьтны үржиж төллөхөөс бусад үед тэдний байршлыг алдагдуулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөхөөс сэргийлэх арга хэмжээг урьдчилан авсны үндсэн дээр хэрэгжүүлж байх;
-рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг байгалийн тэнцвэрт байдалд нь харшлахгүйгээр ашиглах;
-уул овоо тахих,уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх, зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглахдаа экологид сөрөг нөлөөлөхгүй арга технологи ашиглах;
-нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндзэ байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг түүж ашиглахдаа орчны тэнцвэрт харьцаа, нөөцөд сөрөг нөлөөлөхөөргүй энгийн арга хэрэглэх;
-ашиглаж байгаа нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялагт зохих журмын дагуу зохион байгуулалт, хянан баталгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж байх;
-газар ашигласны болон бусад ажил,үйлчилгээ явуулж орлого олсны төлбөр, хураамжийг зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлөх;
-орчныхоо байгалийг хамгаалах асуудлыг хариуцаж, зөрчил гарсаы тохиолдолд хамгаалалтын захиргаа, байгаль хамгаа-лагчдад тухай бүр мэдэгдэж байх;
-аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зөвхөн тогтоож өгсөн газарт хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, өөрийн ашиглаж. нутаглаж байгаа газрыг эвдрэл, бохирдлоос хамгаалах, талхлагдсан хөрс, ургамлыг нөхөн сэргээх, баталсан зураг төслөөр орчноо тохижуулж, хамгаалалтын захиргаанаас биотехникийн болон бусад арга хэмжээ авахад туслалцаа үзүүлэх;
-ашиглах газрынхаа бүртгэл зураглалыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн жил бүр тодотгож байх;
-үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, татан буугдах, барилга байгууламжийг сусгаг ш.лжүүлэх. хөлслүүлэх, түрээслүүлэх зэрэг тохиолдолд тухайн хамгаалалтын захиргаанд мэдэгдэж гэрээнд нэмэлт , өөрчлөлт хийлгэж байх
-ой хээрийн түймэрт өртөж болзошгүй газарт байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага түймрээс сэргийлэх арга хэмжээ авч, түймэртэй тэмцэх багаж хэрэгслийг бэлтгэсэн байхаас гадна жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1, 8 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны хооронд байгаль хамгаалагчдад туслах өндөржүүлсэн бэлтгэлтэй жижүүр, эргүүл томилон ажиллуулж байх
7.Хязгаарлалтын бүсээс байгалийн дагалт баялгийг нутгийн иргэд үр жимс нь боловсорч гүйцсэн үед байгаль орчинд сөрөг нелөөгүй арга, технологиор, ахуйн хэрэгцээндээ түүж ашиглаж болно.
8.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн газраа зориулалтын дагуу ашиглаж зөвхөн гэрээнд заагдсан үйл ажиллагаа явуулна.
9.Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт аливаа ажил, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байна.
10.Улсын хилийн дагуу байрладаг дархан цаазат газрын нутаг гэвсгэрийн улсын хилтэй нийлсэн хэсэгт хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн төхөөрөмжийг байрлуулж мөр хянах зурвасыг зохих заавар, журмын дагуу байгуулж болно.
11.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн судалгаа шинжилгээний ажил явуулахдаа дараахь журмыг баримтална:
а/судалгаа шинжилгээний ажлыг зөвшөөрөлд заасан газарт, тогтоосон хугацаанд батлагдсан хөтөлбөрийнхээ хүрээнд хийх;
б/хамгаалалтын бүсэд байгалийн төрх байдал, ус, хөрс, ургамал, амьтны аймгийн онцлог, тэдгээрийн хувьсал, өөрчлөлттэй холбогдсон судалгаа шинжилгээний ажил явуулахдаа байгаль орчинд аливаа өөрчлөлт, сөрөг нөлөөгүй арга хэлбэрийг хэрэглэх;
в/судалгаа шинжилгээний ажлын хугацааг сунгах, үргэлжлүүлэн хийх шаардлага гарвал холбогдох үндэслэл, тооцоо гарган. үр дүнг тодорхойлж, хамгаалалтын захиргааны санал, дүгнэлтийг авч байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх.
12.Дархан цаазат газрын нутаг дэвсгэрийг дайран гарсан улс,орон нутгийн чанартай авто замаар зорчих иргэн, түүнчлэн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх үүрэг бүхий албан тушаалтан тухайн дархан цаазат газраар зөвшөөрөл авахгүйгээр нэвтэрч болно.
13.Аж ахуйн нэгж, байгууллага. иргэн дархан цаазат газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
а/аялал, жуулчлалын тогтоосон зам чиглэл, амрах, отоглох, цэгийг дур мэдэн өөрчлөх, тогтоосноос бусад газарт ил задгай гал түлэх, үнс нурмаа унтраалгүй орхих;
б/улсын хилээр нүүдэллэн орж, гарч байгаа цагаан зээр, хавтгай, хулан, аргаль, янгир зэрэг нүүдлийн амьтдын хөдөлгөөн, байршилд саад учруулж, үргээх, дүрвээх;
в/улсын хилийн дагуу орших дархан цаазат газарт хил залгаа гадаад улсаас мал отроор оруулах, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр өвс хадлан, давс хужир бэлтгүүлэх, ан амьтанд зохиомлоор мараа бэлтгзх, байшин барилга барих;
г/улс, орон нутгийн чанартай авто замаар зорчигчид тогтоосон зам, чиглэлийг өөрчлөх, хяналт шалгалт хийх албан тушаалтан өөрийн албан үүрэгт холбогдолгүй бусад үйл ажиллагаа явуулах;
д/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, энэ горимд зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах.
Гурав.Хамгаалалтын нийтлэг горимыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
14.Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан дархан цаазат газар, түүний орчны бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Газрык тухай Монгол Улсын хуулийн холбогдох заалт,энэхүү нийтлэг горимыг дагаж мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
15.Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх. хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг зохицуулна:
а/дархан цаазат газрын онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсийн заагийг газрын зурагт тэмдэглэн баталгаажуулах;
б/дархан цаазат газрын хилийн заагтай залгаа орших орчны бүс нутгийн иргэдийн дархан цаазат газрыг хамгаалахад гүйцэтгэх үүргийн чиглэлийг гаргаж өгөх;
в/дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрласан аж ахуйн нэгж, байгууллага, тэнд байнга оршин суудаг иргэдээс хамгаалалтын дэглэм, энэ горимыг мөрдөхтэй холбогдуулан гүйцэтгэх үүргийн чиглэлийг тогтоож, тэдгээртэй байгуулах гэрээний загварыг батлан гаргах;
г/дархан цаазат газрын зохих бүсээс байгалийн дагалт баялаг ашигласны болон тэдгээрт хуульд заасан ажил, үйлчилгээ явуулсны төлбөр. хураамж тогтоох талаар санал боловсруулж зохих хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх, тэдгээрийн орлогоос байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зориулсан хэсгийг хуваарилах, захиран зарцуулах журмыг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоох:
д/аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ашиглуулах газрын дээд хэмжээг тухайн дархан цаазат газрын онцлогтой тогтоох;
е/дархан цаазат газрын газар болок байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалттай холбогдсон данс бүртгэл, тайлангийн маят, тэдгээрийг хөтлөх, тайлагнах журмыг холбогдох төв байгууллагатай хамтран баталж мөрдүүлэх;
ж/дархан цаазат газрыг судлан шинжлэх, ашиглах, сурталчлах зорилгоор хуулиар зөвшөөрөгдсөн бүсэд ажиглалт туршилт явуулах, дүрс бичлэг хийх, кино зураг авах зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд зохих журмын дагуу олгох
з/аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран буюу дангаараа дархан цаазат газрын хамгаалалт, ашиглалтын асуүдлаар хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, хэрэгжилтэд нь хяналт тавих:
и/хязгаарлалтын бүсэд байрлаж байгаа аж ахуйн нэгж,байгууллагуудын үйл ажиллагаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, тэднээс байгаль хамгаалалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох;
к/дархан цаазат газрын бүртгэл, зураглалын ажлыг мэргэжлийн байгууллагаар захиалан хийлгүүлж нэгдсэн дүнг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;
л/дархан цаазат газрын ашиглалт, хамгаалалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хамгаалалтын асуудал хариуцсан боловсон хүчнээр хангах, дархан цаазат газрын хамгаалалтыг хариуцсан байгууллагыг санхүү, аж ахуйн хувьд бэхжүүлэх. Хөрөнгө оруулах, санхүүжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах.
16. Нийтлэг горимыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага дор дурдсан асуудлыг хамтран зөвшилцөж зохицуулна:
а/хязгаарлалтын болон орчны бүсэд байрласан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн ашиглах газрын хэмжээг тогтоох, тухайн газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, дархан цаазат газрын дэглэм, энэ горимыг дагаж мөрдөхөд тэдний гүйцэтгэх үүргийг тохиролцож тэдэнтэй гэрээ, хэлцэл байгуулж дүгнэх;
б/аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ашиглуулахаар олгосон газарт газар болон байгалийн нөөц баялгийн зохион байгуулалт, хянан баталгааг тэдгээрийн зардлаар хийлгэх ажлыг зохион байгуулах;
в/цаг агаарын хүндрэл тохиолдсон үед хязгаарлалтын бүсэд мал оруулах, отор нүүдэл хийх, өвс хадлан бэлтгэх болон бусад асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн түр журам гаргаж мөрдүүлэх;
г/байгалийн баялгийн нөөц нь хомсодсон, төлөв байдал нь өөрчлөгдөн доройтолд орж талхлагдсан газар нутгийг сэргээн сайжруулах арга хэмжээ авах.
17.Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа энэхүү горимыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дор дурдсан үйл ажиллагааг зохицуулна.:
а/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ судалгаа, тооллого явуулах, дээж сорьц авах, хэмжилт хийх, ой арчлах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх, хортон шавьж, мэрэгчид, түймрээс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, рашаан, эмчилгээ сувилгааны зориулалттай бусад эрдэс, байгалийн баялгийг ашиглах, аялал, жуулчлалыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан, эсвэл уг үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй үйл ажиллагааных нь хүрээ, хамрах нутаг дэвсгэр, ашиглах технологи, арга хэлбэр, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг тохиролцож гэрээ байгуулах.гэрээний хэрэгжилтийн явцад хяналт тавьж биелэлтийг нь тогтоосон хугацаанд дүгнэж байх;
б/дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байнга оршин суудгаас бусад иргэн тухайн бүсэд түр нэвтрэн орж уг газар нутагтай танилцах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах бол тэдэнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу ийнхүү үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөл олгож, хяналт тавих;
в/зохих зөвшөөрлийн дагуу дархан цаазат газрын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ явуулсны болон байгалийн дагалт баялаг, газар ашигласны төлбөр, хураамжийг аж ахуйн нэгж.байгууллага, иргэнээс хураан авч зохих орлогод оруулах ажлыг зохион байгуулахад тусалж дэмжих;
г/дархан цаазат газрыг хамгаалахад зориулан олгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах;
д/дархан цаазат газрын хилийн заагийг Улсын Их Хурлаас баталсны дагуу, түүний онгон хамгаалалтын.хязгаарлалтын болон орчны бүсийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосны дагуу тэмдэгжүүлэх, сэргээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
е/хязгаарлалтын бүсэд гэрээгээр газар ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага. иргэний газар ашиглалтад хяналт тавих тэдний газрын хэмжээг жил бүр тодотгож байх;
ж/аялал, жуулчлалын зам, нэвтрэх гарцыг чиглэлийн дагуу тэмдэгжүүлэх, аялагчид,жуулчид байнга болон түр буудаллах цэг сурталчилгааны байр байгуулах, тэдгээрийг тохижуулах:
з/байгалийн төрх байдалд нөлөөгүйгээр шинжилгээ судалгааны ажил явуулах, ажиглалт, судалгаа хийх цэгийн байршлыг тсгтоох, байгуулах, тохижуулах;
и/байгаль хамгаалагчдын байршлыг сонгон тогтоож хариуцсан нутаг дэвсгэрт нь байршуулах, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг хангах, дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг сахих шаардлагад нийцүүлэн мал аж ахуй эрхлэх, хадлан тэжээл бэлтгэх газрыг нь зохицуулж өгөх;
к/хязгаарлалтын бүсэд байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, байгальд удаа дapaa сөрөг нөлөөлсөн тохиолдолд тэдгээрийн үйл ажиллагааг нь таслан зогсоох буюу түүнтэй холбогдсон санал дүгнэлт гаргаж зохих эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
л/аялал, жуулчлал эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг аялагч. амрагчдад зориулсан байр бий болгох, тохижуулахад татан оролцуулах;
м/дархан цаазат газарт байгаа байгаль, түүхийн дурсгалт газрүудын бүртгэл гаргах, түүх соёлын дурсгалыг сэргээхэд туслалцаа үзүүлэх;
н/дархан цаазат газрын хувийн хэргийг эрхлэн хөтөлж жил бүр тодотгон баяжуулж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байх;;
о/дархан цаазат газрын бүртгэл зураглалын ажлыг мэргэжлийн байгууллагаар захиалан хийлгүүлж нэгдсэн дүнг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;
п/ан амьтдын сүргийн нягтшил, өвчин эмгэгийг мэргэжлийн байгууллагаар судлуулан тогтоолгож, өвчин эмгэгийн тархалтад хяналт тавьж, эрүүлжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагаар авахуулж байх.
18.0рон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
а/иргэдэд дархан цаазат газрын тухай болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, заавар, журмыг сурталчлах;
б/хамгаалалтын захиргаанаас хийж байгаа ажилтай танилцах, тэдний сонсгол, илтгэлийг авч хэлэлцэх. заавар, зөвлөлгөө өгөх;
в/дархан цаазат газрын орчны бүсэд байгалийн баялаг ашиглах /мод бэлтгэх, ан амьтан агнах, барих, ашиглах, геологийн хайгуул хийх, газар тариалан эрхлэх зэрэг/ ажил,үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага. иргэнд зөвшөөрөл олгохдоо хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байх.
19.Хамгаалалтын захиргаа нь өөрийн хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэрийнхээ байгальд учруулсан хохирлын хэмжээг тухайн баялгийн экологи, эдийн засгийн үнэлгээ, уг баялгийг нөхөн сэргээх зардлын нийт дүнгээр тооцож гэм буруутай аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр нөхөн төлүүлнэ.
2О.Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хууль, бусад хууль тогтоомж, энэ горимыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрх бүхий улсын байцаагч хууль тогтоомжийн дагуу торгууль,төлбөр ногдуулна.
—оОо—
Текст томруулах
A
A
A