A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1992 оны 57 дугаар тогтоолоор батлав.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР 1992-1996 ОНД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
 
I «Хэрэглэгчдтгйн эрх ашгийг хамгаалахад баримтлах зарчмыг хэр эглэгчдэд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэх арга замын талаар Засгийн газрын мэдээ сонин, Монгол телевиз, радиогоор сурталчлах.
 
 1992   оноос З.Алтай, Х.Цэвлээ
2.Хэрэглэгчдэд хүүхэд ахуй цагаас нь хэрэглээний соёл, зах зээлийн үед амьдрах ухаан төлөвшүүлэх чиглэлтэй сургалт явуулах, сурагч, оюутан, иргэдэд энэ талаар зохих мэдлэг олгох арга хэмжээ авах.
1993   оноос Н.Өлзийхутаг, Үндэсний
стандартчилал, хэмжил зүйн төв, Удирдлагын
хөгжлийн институт, Монголын хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах нийгэмлэг
 
З.Экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, байдалд тавих хяналтыг  сайжруулах, мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааг зохицуулан уялдуулах, тэдгээрийн сорилт, туршилтын алба, лабораторийг тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа үзүүлэх арга хэмжээ авах,
1993-1994 онд Ц.Цогт, П.Нямдаваа. Үндэсний
Стандартчилал, хэмжил зүйн төв,холбогдох яам, газар
 
4.Хүн амын хэрэглээний баталгаат доод түвшинг үндэслэлтэй тогтоож, энэ түвшинг хангахад чиглэгдсэн арга хэмжээ авах
 
1993-1994 онд Ч.Улаан, Ц.Цогт, П.Нямдаваа, Э.ГОМБОЖАВ
 
5.Мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, дүрмийг Монгол улсын хэрэглэгчдийн эрх хамгаалах тухай хуульд нийцүүлж мөрдүүлэх
1993 онд Л.Энэбиш
 
6.Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хэрэгсэл хүний эруүл мэнд, байгаль орчинд аюул хоргүй болохыг баталгаажуулсан таних тэмдгийн загварыг баталж, хэрэглэх арга хэмжээ авах.
1993-1994 онд Ч.Улаан, Үндэсний стандартчилал хэмжил зүйн твв
 
7.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын байгууллагуудтай холбоо тогтоох шаардлагатай тохиолдолд манайд нийлүүлэх эд бараа, төхник хэрэгсэл, хүнсний зүйлд олон улсын байгууллагаар магадлагаа гаргуулах, тэднээс мэдээлэл авах асууд лыг судалж шийдвэрлүүлэх.
1993-1995 онд Ц.Гомбосүрэн, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг
8.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгох, гарын авлага гаргах, хууль сурталчилах ажлыг зохион байгуулах.
1992-1996 онд Н.Лувсанжав, хэрэглэгчдийн эрх
 ашгийг хамгаалах нийгэмлэг
9.Өргөн хэрэглээний барааг сурталчлах, хэрэлэгчдээс сонголт хийх бололцоог өргөжүүлэх талаар жил бүр тодорхой ажил зохион байгуулж байх.
Жил бүр Ц.Цогт, Худалдааны танхим
 
10.Хэрэглэгчдийн эрүүл мэндэд болон байгаль орчинд аюул учруулж болох эд бараа, хүнсний зүйлийн талаар өргөн олонд сэрэмжлүүлэн мэдээлэх, тэдгээрийг зах зээлээс татаж авах журам боловсруулж хэрэгжүүлэх.
1993 онд Д.Цогт, З.Батжаргал
 
 
11.Хүн амын унд, ахуйн усны хангамжийн байдал, чанарт тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
 
1993-1994 онд Ц.Өөлд, Ц. Дамиран,
П.Нямдаваа, З.Батжаргал
 
 
 
оОо