- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОНГОЛ МАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2010-2015 ОН)
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 222 дугаар
тогтоолын хавсралт
"МОНГОЛ МАЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2010-2015 ОН)
Чиглэл
|
Хэрэгжүүлэх арга зам
|
Хугацаа (он)
|
Хариуцах байгууллага
|
Хамтран хэрэгжүүлэх
байгууллага
|
|
Мал аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох | |||||
1.1. Мал аж ахуйн салбар дахь хууль тогтоомжийг боловсронгуй болгох
|
1.1.1. Бэлчээрийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
ХЗДХЯ
|
|
1.1.2. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
ХЗДХЯ
|
||
1.1.3. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эдийн засгийн урамшуулал бий болгох асуудлыг судалж тодорхой санал боловсруулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
ХЗДХЯ, олон улсын байгууллага
|
||
1.1.4. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
|
2011-2012
|
ЗТБХБЯ
|
ХЗДХЯ
|
||
1.1.5. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
|
2011-2012
|
ЗТБХБЯ
|
ХХААХҮЯ, олон улсын байгууллага
|
||
1.1.6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
|
2011-2012
|
СЯ
|
ХЗДХЯ
|
||
1.1.7. Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
ХЗДХЯ, ОБЕГ
|
||
1.1.8. Малын эмч, мал зүйч нарыг мэргэжлээс шалтгаалах өвчний болон хүнд нөхцөлд ажиллаж байгаа бүлэгт хамруулах эрх зүйн орчинг бий болгох
|
2010-2012
|
НХХЯ
|
ХХААХҮЯ
|
||
1.1.9. "Мах" дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
ҮХШХ, СХЗГ, МХЕГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мах үйлдвэрлэгчдийн холбоо
|
||
|
1.1.10. "Тэмээ" дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
ҮХШХ, СХЗГ, МХЕГ, аймгийн Засаг дарга
|
|
|
1.1.11. "Арьс шир" дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, ҮХШХ, аймаг, нийслэлийн Засаг дарга, Арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо
|
|
1.1.12. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
ХЗДХЯ
|
||
1.1.13. Нийслэл, томоохон суурин газрын орчимд сүүний аж ахуй хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
|
2011-2014
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
ХХААХҮЯ
|
||
1.2. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх
|
1.2.1. Сумдад мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний анхан шатны нэгжийг шинээр бий болгох асуудлыг шийдвэрлүүлэх
|
2010
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн
Засаг дарга
|
|
1.2.2. Сумдын мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн
Засаг дарга
|
||
1.2.3. Сумдын мал эмнэлэг, үржлийн нэгжийн болон мал эмнэлэг, үржлийн чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлуулж мөрдөх
|
2011
|
ХХААХҮЯ
|
Аймгийн
Засаг дарга
|
||
1.2.4. Мал эмнэлэг, үржлийн 1-2 загвар нэгжийг эхний ээлжинд аймаг бүрт бий болгох
|
2011-2014
|
МЭҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
ХХААХҮЯ
|
||
1.2.5. Мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын талаархи мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
||
1.2.6. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний хяналтыг сайжруулах, малын эмч, мал зүйчдийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох
|
2010-2015
|
МХЕГ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
||
1.2.7. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ явуулах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байх
|
2012-2015
|
Бүх шатны Засаг дарга
|
МЭҮГ
|
||
1.3.Мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
|
1.3.1. Мал аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг төлөвлөгөөтэй зохион байгуулах
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, аймгийн
Засаг дарга
|
|
1.3.2. Малчдад бэлчээрийн мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт арга технологи эзэмшүүлэх, аж ахуйгаа үр ашигтай хөтлөх мэдлэг олгох зайны болон орон нутгийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
ХААИС, ХААҮШУОНТ, аймгийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
||
1.3.3. Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн болон инновацийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, ХААҮШУОНТ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
||
1.3.4. Мал эмнэлэг, үржлийн загвар аж ахуй, мэргэжлийн баг, нэгж бий болгож, шинжлэх ухааны ололт, инноваци үйлдвэрлэлд нэвтрүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, ХААҮШУОНТ, аймаг, нийслэлийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
||
1.3.5. Малын эмч, мал зүйч хос мэргэжил эзэмшүүлэх, мэргэжилтнийг давтан сургах замаар малын эмч, мал зүйч мэргэжлээр хөрвөх чадвар эзэмшүүлэх
|
2011-2012
|
БСШУЯ
|
ХХААХҮЯ
|
||
2. Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах
|
|||||
2.1. Малын чанар, ашиг шимийг сайжруулах
|
2.1.1. Цөм сүргийн малыг үржүүлж, чанар, стандартын шаардлага хангасан үр, хөврөл үр үйлдвэрлэх үүсгэл санаачилгыг дэмжих
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
2.1.2.Монголд үржүүлж байгаа баталгаажсан үүлдэр, омгийн малын ашиг шимийн түвшинг судлан тогтоож, зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үржил-селекцийн ажил зохион байгуулах
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
МЭҮГ, МААЭШХ
|
||
2.1.3. Арвин ашиг шимт хээлтүүлэгч малын үр, хөврөл үр, биотехнологийн дэвшилтэт аргыг хэрэглэж бүтээмжийг дээшлүүлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
МЭҮГ, МААЭШХ, МЗҮХ
|
||
2.1.4. Сүү, махны чиглэлийн үхэр, нарийн нарийвтар ноост болон хурганы арьсны чиглэлийн хонь зэрэг төрөлжсөн үүлдрийн, бүтээмж өндөртэй мал үржүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
МЭҮГ, МААЭШХ
|
||
2.1.5. Сүүний чиглэлийн үнээний зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг нийслэл болон томоохон хотуудын орчимд байгуулж ажиллуулах
|
2011-2013
|
МЭҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
ХХААХҮЯ, МААЭШХ
|
||
2.2. Малын удмын санг хамгаалах
|
2.2.1. Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулах асуудлыг судлах
|
2012-2013
|
ХХААХҮЯ
|
СЯ, ЗТБХБЯ, МЭҮГ
|
|
2.2.2. Тоо нь цөөрч байгаа үүлдэр, омог болон гойд ашиг шимтэй малын удмын санг хамгаалах, зохистой ашиглах, үрийг нь хадгалах ажлыг зохион байгуулах
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
Аймгийн
Засаг дарга
|
||
2.2.3. Улсын хилээр үржлийн мал амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, өндгөн эсийг нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бүртгэл, хяналттай болгох
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
МХЕГ
|
ГЕГ, МЭҮГ
|
||
2.2.4. Бүсийн төвүүдэд үржил-биотехнологийн нэгжтэй болгох, технологи дамжуулах, нутагшуулах, зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээг бий болгох
|
2012-2013
|
ХХААХҮЯ
|
Аймгийн
Засаг дарга
|
||
|
2.2.5. Малын чанар сайжруулах зорилтот ажил, үйлчилгээг үүлдрийн нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, БСШУЯ, НХХЯ, Мэргэжлийн холбоо, зөвлөл
|
2.3. Малын үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах
|
2.3.1. Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний анхан шатны нэгжийн үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
СХЗГ, МЭҮГ
|
2.4. Малын бүртгэл мэдээллийн сан, сүлжээг бий болгох
|
2.4.1. Мал сүргийг бүртгэх ажлыг цөм сүргээс эхлэн үе шаттай хэрэгжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
ХЗДХЯ, ҮСХ, МЭҮГ
|
2.4.2. Малын бүртгэлийн нэгдсэн программыг нэвтрүүлэх ажлыг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж, энэ чиглэлээр төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
МЭҮГ, олон улсын байгууллага, ТББ мэргэжлийн холбоод,
|
|
2.4.3. Малын бүртгэлийн ажил, үйлчилгээ хариуцсан ажилтанг сургах, тэдгээрийг шаардлагатай программ хангамж, техник хэрэгсэл, багаж төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах
|
2011-2013
|
ХХААХҮЯ
|
СЯ, МЭҮГ,
олон улсын байгууллага
|
|
2.4.4. Мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрх, байгууллагын мал эмнэлэг, үржлийн ажлын анхан шатны бүртгэл, бүтээгдэхүүний гарал, үүслийг тодорхойлох стандарт боловсруулах
|
2011-2012
|
МЭҮГ
|
ХХААХҮЯ, СХЗГ
|
|
3. Малын эрүүл мэндийг хамгаалах
|
||||
3.1. Малын гоц халдварт, халдварт өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх
|
3.1.1. Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, баруун бүсийн аймгуудыг малын гоц халдварт шүлхий өвчний вакцин хэрэглэдэггүй эрүүл бүс нутгийн статусыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулж, хяналтын болон хамгаалалтын бүс байгуулах
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
ХЗДХЯ, ГХЯ, СЯ
|
3.1.2. Шүлхий болон хонь, ямааны цэцэг өвчний голомттой бүс нутаг дахь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах замаар тархалтыг зогсоож, хамрах хүрээг багасгах
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
МХЕГ, аймгийн
Засаг дарга
|
|
3.1.3. Баруун бүсийн аймгуудын шүлхийн халдваргүй бүс нутгийн статусыг хадгалах, мал эмнэлгийн тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
МХЕГ, аймгийн
Засаг дарга
|
|
3.1.4. Мал сүргийг бруцеллёз, ям, сүрьеэ болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг Завхан, Сүхбаатар аймгаас эхлэн хэрэгжүүлэх
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, ЭМЯ, аймгийн
Засаг дарга
|
|
3.1.5. Дотоод, гадаад худалдаа, хүн амын эрүүл мэндэд нөлөөлдөг халдварт өвчний тархалтыг улсын хэмжээнд нарийвчлан тогтоох, нийтэд мэдээлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ
|
|
3.1.6. Аймгийн мал эмнэлэг, үржлийн албадын шуурхай дуудлагын болон ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, тоног, төхөөрөмжийн хангамжийг сайжруулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
СЯ
|
3.1.7. Шинээр гарч байгаа болон дахин сэргэж байгаа, хил дамжин халдварладаг гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг аймаг, сумын түвшинд боловсруулж хэрэгжүүлэх
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
ОБЕГ, МХЕГ, аймгийн
Засаг дарга
|
|
3.1.8. Байнгын ажиллагаатай хилийн бүх боомтод мал, малын гаралтай түүхий эд тээвэрлэх автотээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, халдваргүйтгэл хийх иж бүрэн цогцолбор байгуулах
|
2011-2013
|
ГЕГ, МХЕГ
|
ХХААХҮЯ, СЯ
|
|
3.1.9. Орон нутгийн эндемик өвчнүүдээс мал сүргийг хамгаалах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, БОАЖЯ, ЭМЯ
|
|
3.2. Мал эмнэлгийн албаны тогтолцоог боловсронгуй болгох
|
3.2.1. Зарим аймгийн мал эмнэлгийн лабораторийг иж бүрэн шинэчлэх, бүсийн төвүүдэд мал эмнэлгийн оношилгооны лаборатори байгуулах
|
2011-2014
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
3.2.2. Сум дундын мал эмнэлгийн оношилгоо, шинжилгээний явуулын лаборатори байгуулах
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
3.2.3. Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг сумын түвшнээс эхлэн олон улсын стандарт, арга зүйн дагуу гүйцэтгүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ
|
|
|
3.2.4. Байгалийн голомтот болон дахин сэргэж байгаа малын өвчний тархвар, голомтыг нэгбүрчлэн бүртгэн мэдээлэх, газар зүйн мэдээллийн |GIS| тогтолцоог аймаг, сумын түвшинд бий болгох
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн
Засаг дарга, олон улсын байгууллага
|
3.3. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын стандартын түвшинд хүргэх
|
3.3.1. Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэх
|
2011-2013
|
ХХААХҮЯ
|
СЯ, олон улсын байгууллага
|
3.3.2. Хуурамч эмийг зах зээлд борлуулах ажлыг таслан зогсооход чиглэсэн хяналтыг сайжруулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
МХЕГ
|
|
3.3.3. "Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт технологийн шинэчлэл хийж, олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
СЯ, олон улсын байгууллага
|
|
3.3.4. Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх нэгдсэн тогтолцоо, сүлжээг бий болгох, тэдгээрийг дэмжих
|
2011-2014
|
ХХААХҮЯ
|
МҮХАҮТ
|
4. Байгалийн эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлэх
|
||||
4.1 Бэлчээрийн менежментийг сайжруулах
|
4.1.1. Бэлчээрийн ашиглалт, кадастрын зураглалыг аймаг, сум тус бүрээр гаргах, мэдээллийн санг бий болгох
|
2011-2012
|
ЗТБХБЯ
|
ХХААХҮЯ, олон улсын байгууллага
|
4.1.2. Бэлчээрийн даац, багтаамжийг аймаг, сум тус бүрээр нарийвчлан судалж шинэчлэн тогтоох
|
2011-2013
|
ХХААХҮЯ
|
БОАЖЯ, БСШУЯ,
олон улсын байгууллага
|
|
4.1.3. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг мэрэгч амьтан, шавьжтай байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга, технологиор тэмцэх ажлыг зохион байгуулах
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
Аймгийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
4.1.4. Малын тэжээлийн ургамал тариалах талбай, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх талаар гарын авлага гаргаж нийтийн хүртээл болгох, сурталчлах
|
2011-2012
|
ХХААХҮЯ
|
Олон улсын байгууллага
|
|
4.1.5. Отрын нөөц бэлчээрийг ашиглах журмыг боловсруулах
|
2011
|
ХХААХҮЯ
|
Аймгийн Засаг дарга
|
|
4.1.6. Аймаг дундын болон сум дундын отрын бүс нутгийг шинээр бий болгох, хамгаалах, судалгаа хийх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
Аймгийн Засаг дарга
|
|
4.1.7. Сум бүр бэлчээрийн болон эрсдэлийн удирдлагын жилийн төлөвлөгөөг малчид, иргэдийн оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
ГХХБГ, аймгийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
4.2. Хадлан тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх
|
4.2.1. Сум дундын малын тэжээлийн нөөцийн цэг бий болгох ажлыг зохион байгуулах
|
2010-2012
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
4.2.2. Хадлангийн талбайг хашиж өвс бэлтгэх төсөл хэрэгжүүлэх
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, олон улсын байгууллага
|
|
4.2.3. Хадлан бэлтгэх, тэжээл үйлдвэрлэх зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих
|
2010-2011
|
ХХААХҮЯ
|
СЯ, аймгийн Засаг дарга
|
|
|
4.2.4. Тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр үржүүлэх аж ахуйн нэгжийг бүсүүдэд байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих ажлыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
4.2.5. Уургийн агууламж ихтэй, овор багатай, шинэ төрлийн тэжээл үйлдвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөл шалгаруулж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, олон улсын байгууллага
|
|
4.2.6. Говийн бүсийн аймгуудад тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
|
2011-2012
|
БОАЖЯ
|
ХХААХҮЯ, аймгийн Засаг дарга
|
|
4.2.7. Тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий талбайн услалтын хуучин системийг сэргээн засварлах, усан сан байгуулахад дэмжлэг үзүүлэх
|
2010-2013
|
ХХААХҮЯ
|
СЯ, олон улсын байгууллага
|
|
4.2.8. Отрын бүс нутагт усалгаатай болон хашаалсан талбайг бий болгож, олон наст тэжээлийн ургамал тариалж, ногоон тэжээл бэлтгэх, тэжээлийн үрийн нөөц бий болгох
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
4.3. Малын усан хангамжийг сайжруулах
|
4.3.1. Бэлчээрт инженерийн хийцтэй болон гар худаг гаргах, усан сан, хөв цөөрөм байгуулах стандартыг боловсруулах
|
2010
|
ХХААХҮЯ
|
СХЗГ
|
4.3.2. Ус дутагдалтай бэлчээр нутагт усны хайгуул хийх, бэлчээрийн усан хангамжийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, ЗТБХБЯ, олон улсын байгууллага
|
|
4.3.3. Орон нутагт усан хангамжийг сайжруулах зорилгоор жил бүр 500-гаас доошгүй тооны инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, түүнд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг хэрэглэгч-малчдаас гаргадаг болгох
|
2010-2015
|
СЯ
|
ХХААХҮЯ, олон улсын байгууллага
|
|
4.3.4. Цас, борооны усыг тогтоож, хөв цөөрөм байгуулах үйл ажиллагааг дэмжих
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БОАЖЯ
|
|
4.3.5. Өөрийн хөрөнгөөр гар худаг гаргах, усан сан байгуулах зэргээр малын усан хангамжийг сайжруулсан иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулан дэмжих
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
4.4. Мал аж ахуйн эрсдэлийг бууруулах чадавхи бий болгох
|
4.4.1. Бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга технологийг боловсронгуй болгох чиглэлээр малчдад зориулан сургалт зохион байгуулах, сурталчлах
|
2011-2012
|
БСШУЯ
|
ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
4.4.2. Малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл зэрэг хамтын хөдөлмөрийн зохион байгуулалтын хэлбэрүүдийг бүх талаар дэмжих
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
4.4.3. Малын хашаа саравч засах, бууц нөөцлөх ажлыг малчдын өөрсдийн хүч хөрөнгөөр зохион байгуулах
|
2011-2012
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
-
|
|
4.4.4. "Малын индексжүүлсэн даатгал" төслийг бүх аймгуудад хэрэгжүүлж, нийт малчин өрхийн 15-аас доошгүй хувийг уг даатгалд хамруулах
|
2010-2015
|
СЯ
|
ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, олон улсын байгууллага
|
|
4.4.5. Байгалийн гамшиг тохиолдох үед үнэлгээ хийх, шуурхай тусламж үзүүлэх, сэргээн босгох, эрсдэлийг бууруулах бэлэн байдлын төлөвлөгөө гаргах
|
2010-2012
|
ОБЕГ
|
ХХААХҮЯ, олон улсын байгууллага
|
5. Мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох
|
||||
5.1. Мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох
|
5.1.1. Малын гаралтай түүхий эдийн стандартыг үнэлж, нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах тухай асуудлаар олон улсын стандартыг судлан нэвтрүүлэх, сурталчлах
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
МХЕГ, СХЗГ, аймгийн
Засаг дарга
|
5.1.2. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох
|
2011-2013
|
ХХААХҮЯ
|
СХЗГ, МХЕГ, аймгийн
Засаг дарга
|
|
5.1.3. Сум бүрт мал нядалгааны болон арьс ширний анхан шатны цехийг байгуулах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хүрээнд дэмжих
|
2011-2013
|
ХХААХҮЯ
|
Аймгийн Засаг дарга
|
|
5.1.4. Мал, мах бэлтгэл болон технологийн тээвэр бүхий борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
ЗТБХБЯ, МХЕГ, аймгийн Засаг дарга
|
|
5.1.5. Малын дайвар бүтээгдэхүүний судалгааг гаргаж, ашиглалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
|
2010-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ,
МҮХАҮТ
|
|
5.1.6. Мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлтийн чанар, стандартын талаархи сургалтыг жил бүр зохион байгуулах
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
СХЗГ, МХЕГ, аймгийн
Засаг дарга
|
|
5.1.7. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх
|
2011-2013
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
5.2. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эдийн засгийн урамшуулал бий болгох
|
5.2.1. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эдийн засгийн урамшуулал бий болгосон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
|
2012-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ, Мэргэжлийн холбоод
|
5.2.2. Стандартад заасан ангилал, зэрэглэлийн дагуу түүхий эдэд ялгавартай үнэ тогтоох арга хэмжээ авах
|
2012-2013
|
ХХААХҮЯ
|
СЯ, МҮХАҮТ
|
|
5.3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах
|
5.3.1. Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн суурь судалгааг 3 жил тутамд хийж, үр дүнг хэлэлцүүлэн, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, аймгийн
Засаг дарга
|
5.3.2. Мал аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийн судалгааг жил бүр хийж, зорилтот зах зээлийг тогтоож, брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, аймгийн
Засаг дарга,
Мэргэжлийн холбоод
|
|
5.3.3. Малчид, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих
|
2010-2013
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ, Мэргэжлийн холбоод
|
|
5.3.4. Газар зүйн заалтад хамаарах түүхий эдийг судалгаагаар тогтоож, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ дэвшилтэт технологи боловсруулах, нутагшуулах үйл ажиллагааг дэмжих
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
БСШУЯ
|
|
5.3.5. Газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг олон улсын холбогдох байгууллагад бүртгүүлэх
|
2012-2013
|
ХХААХҮЯ
|
Оюуны өмчийн газар, Мэргэжлийн холбоод
|
5.3.6. Түүхий эдийн нөөцийн хэмжээтэй уялдуулан ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх стратеги боловсруулан хэрэгжүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
СЯ
|
|
5.3.7. Малын паразиттах өвчнийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг технологийн дагуу хамруулж, үр дүнг нь бэлэн бүтээгдэхүүний чанараар тодорхойлдог тогтолцоог бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэн нэвтрүүлэх
|
2011-2015
|
ХХААХҮЯ
|
МХЕГ, аймгийн Засаг дарга, Мэргэжлийн байгууллагууд
|
Тайлбар:
1. МЭҮГ-Мал эмнэлэг, үржлийн газар
2. ХААҮШУОНТ-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв
3. МААЭШХ-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
---оОо---
Текст томруулах
A
A
A